| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
2025 05 28 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000740091 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Халиунгоо
Хохирогч
Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин
Шүүгдэгч *******,******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 4, эцэг, эгч, дүү нарын хамт *******,******* хашаанд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй ******* (РД:*******)
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг, ам бүл 6, эцэг, эх дүү нарын хамт *******, тоот хашаанд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй (РД:).
Шүүгдэгч ******* нар нь бүлэглэж Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Наран” зоогийн газрын урд зогсоол дээр 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч тэй маргалдан,******* нь баруун гараараа зүүн шанааны орчимд цохих, ******* нь хөлөөрөө өшиглөж дагз хэсгээр нь газар унагах зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун талын жавьжны хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...GS-25 дэлгүүрийн үүдэнд ах зогссон. Тэгээд хажууд нь очиж зогсоод “ахаа наадах чинь суучихсан хүн шүү дээ, дэлгүүр орчихоод ирье гээд явсан юм” гэхэд “та хоёр нийллээ, та хоёрыг янзална аа, та муу хоёр бацаан юу юм, шахаж зогсоод дайрч аллаа” гээд машинаасаа буугаад ирсэн. Тэгээд манай найзыг машиныхаа ард тал руу авч явсан. Би “одоо болио, хоёрын хооронд юман дээр бие биеэ боогоод яах юм бэ” гээд салгасан. Тэгээд ах нарангийн байрнаас буцаж тойрч ирээд “чи муу ер нь юу юм бэ” гээд ирсэн. Буцаж ирээд над руу дайрахаар нь хавсарч унагаасан. Тэгээд энэ хоёр нарангийн байрны тийшээ яваад юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... ах боогоод байхаар нь би алгадсан. Тэгээд тухайн үед миний хоолой улайчихсан байсан. Цагдаа хүртэл асууж байсан. Тэгээд хоёр биедээ гомдолтой юм уу? гэсэн гомдолгүй гээд салсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 2 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчимд би Багануураас Улаанбаатар хот руу такси үйлчилгээгээр хүн авч явах гээд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хэрлэн худалдааны төвийн зогсоолоос хот явах 2 хүн аваад, дахин Наран зоогийн газрын GS-25 гаднаас 1 хүнээ авах гээд очиж байтал хажуу талаас Приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй Аагий гэх таксинд явдаг залуу шахаж орж ирж зогсохоор нь би цонхоо онгойлгоод “яагаад байгаа юм, дайрч аваар осол гаргахна уу” гэж хэлтэл хажуу талд нь сууж явсан гэх залуу бууж ирээд “чи муу юу гээд байгаа юм. Хүний сууж байсан хүнийг авлаа” гэх зүйл яриад дайраад байхаар нь “чиний хүнийг аваагүй, явж байсан хүнийг авлаа шүү дээ” гээд маргалдаад байж байтал өндөр гэх залуу намайг гэнэт газар дагзаар савуулж унагасан. Тэгээд босох гэтэл Аагий гэх залуу зүүн шанааны дээд хэсэгт өшиглөсөн. Би босож ирээд ын хүзүүнээс нь барьж аваад бид гурав дахиж ноцолдоод байж байтал машинд сууж явсан хүмүүс салгасан. Тухайн үед маргалдах шалтгаан гэвэл намайг өөрийнх нь машинд сууж байсан хүнийг авчихлаа гээд араас машинтайгаа хөөж ирээд маргаан болсон юм. Миний толгой өвдөлттэй, ширүүн хөдөлхөөр дотор муухайрна, эмчийн зааврын дагуу эм ууж байгаа. Баримтаар учирсан хохиролоо нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ …” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-9, 18-р хуудас)
Хохирогч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тухайн өдөр 10 цагийн үед “Хэрлэн” төвийн зогсоол дээр зогсож байгаад 2 хүн авсан. Нэг хүн маань ариун цэврийн өрөө орно гээд GS-25 дэлгүүрийн гадаа очсон. Дахиад нэг хүнээ “Гэрэл” төвийн үүднээс аваад ирье гэж яваад буцаж GS-25 дэлгүүрийн гадаа ирэхэд хажуу талаас нэг машин шахаж орж ирээд зогссон. Би цонхоо онгойлгоод “та нар хүн дайрлаа, авар осол гаргалаа” гэхэд “сууж явсан хүн аваад явчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би машинаасаа буусан. Тэгээд намайг унагаасан. гэдэг залуу хажуу талаас өшиглөсөн. Тухайн үед бужигналдаад өнгөрсөн. Би энэ хүмүүстэй зодолдоно гэсэн санаа бодолтой байгаагүй. Миний баруун шанаа хэсэг рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийг зхлүүлэхэд гар утаснаасаа бичсэн өнгөт бичлэг байв байх ба бичлэгийн баруун дээд талд 02-13-2025 21:47:29 гэсэн бичвэртэй байх бичлэгийн уг бичлэг нь гар утаснаас бичсэн өнгөт бичлэг байв. 21:47:29-д саарал өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсох ба 21:47:53-д бараан өнгийн урт куртиктэй эрэгтэй баруун талын урд хаалгаар бууж ирэн тээврийн хэрэгслийн урдуур тойрч явах ба дээрх машины цаад талд зогсох машинаас цайвар өнгийн куртиктэй, баруун енгийн хувцастай 2 эрэгтэй нар нь бууж ирэн машины урд зэрэгцэж зогсох хоорондоо ярьж байгаа дүрс бичигдсэн ба бор өнгийн урд куртиктэй эрэгтэй 21:48:37-д цааш нааш эргэн гадуур хувцсаа тайлан машины наагуур тойрч машины ард очин арын багажийг онгойлгон хувцасаа хийх үед дээрх хүмүүс араас нь даган явж хажууд нь очиж зогсох ба 21:48:52-д хоорондоо барьцалдаж буй дүрс бичигдсэн ба зууралдаж нааш цааш болж байв. 21:49:09-д хөх өнгийн цамцтай эрэгтэй цайвар өнгийн эрэгтэйтэй нааш болж баруун гараараа цохиж буй үйлдэл гарган цайвар хувцастай эрэгтэй арагш ухран холдох үед хөх цамцтай эрэгтэй баруун хөлөөрөө өшиглөх үйлдэл гаргах үед 21:49:13-д ногоон өнгийн куртиктэй эрэгтэй хөх цамцтай эрэгтэй дээр очин барж аван баруун хөлөөрөө ташиж 21:49:14-д газар унагаж байх ба цайвар куртиктэй эрэгтэй дээрх хоёр хүн дээр очиж 21:49:16-д баруун хөлөөрөө өшиглөх үйлдэл гаргах ба хөх цамцтай эрэгтэйтэй зууралдаж доош дарж байх үед саарал өнгийн приус машинаас эмэгтэй эрэгтэй нар гарч ирэн дээрх үйлдпийг хорьж болиулах ба 21:49:31-д дээрх үйлдлийг таслан зогсоож цайвар куртиктэй эрэгтэйг холдуулах ба ногоон куртиктэй эрэгтэй, хөх цамцтай эрэгтэй нар нь 21:49:34-д барьцалдаж 21:49:35-д ногоон куртиктэй эрэгтэй хөх цамцтай эрэгтэй газар унагаж байх ба хөх өнгийн куртиктэй эрэгтэй араас нь татаж хорьж байв. 21:49:45-д дээрх үйлдлийг таслан зогсоож салган холдуулав. Дээрх хүмүүс нь бүгдээрээ 21:49:52-д саарал өнгийфн приус машин дээр очин хоорондоо маргалдаж буй мэт дүрс бичигдсэн байв. Хөх цамцтай эрэгтэй рүү ногоон куртиктэй эрэгтэй, цайвар өнгийн куртиктэй эрэгтэй нар нь дайрах ба хажууд нь байх хүмүүс хорьж байв. Бие биерүүгээ дайрсан үйлдэл гаргаж байх үед 21:51:17-д цагдаагийн 2 алба хаагч дээрх хүмүүс дээр очиж буй дүрс бичигдсэн байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй бичлэг 21:52:18-д бичлэг дуусаж байв” гэсэн тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас)
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай “…гийн биед тархины доргилт, баруун талын жавьжны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 28-29-р хуудас)
Эд мөрийн баримтаар тооцох тухай “мөрдөн шалгах ажиллагааны явцад Наран зоогийн газраас ирүүлсэн хяналтын бичлэг бүхий нэг ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй” гэсэн мөрдөгчийн тогтоол (хх-ийн 28-29-р хуудас)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 30/55 дугаартай албан бичигт “...иргэн нь 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор Багануур дүүргийн ЭМТ-ийн яаралтай тусламж 176.876 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэсэн албан бичиг (хх-ийн 122-р хуудас)
Шүүгдэгч******* ******* нар нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд 176.876 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн тухай шилжүүлгийн баримт (хх-ийн 123-р хуудас)
Шүүгдэгч*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 114-р хуудас)
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 62-р хуудас)
Д.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа /хх-н 87-113/
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа /хх-н 58-61, 63-84/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, сүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд өнөөдрийн байдлаар шүүгдэгч нарын зүгээс 382.300 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тухай баримт гаргаж өгсөн. Хохирогч сүрэн нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 176.876 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд ******* нь төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч *******,******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол хор уршгаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг дурдуулах…” гэсэн дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогч сүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэм буруутай асуудал нь шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна. Хохирогчийн зүгээс гаргасан нэхэмжлэлтэй холбоотой төлбөр төлөгдсөн. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл гаргах тухай хохирогч өөрөө хүсэлт гаргасан. Тухайн үед мөрдөгч хүлээж аваагүй, шинжээч томилоогүй. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан маягтын хүрээнд сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон хууль зүйн яамны сайдын тушаалын хавсралтыг танилцуулж өнөөдрийг хүртэл явсан. Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж хохирол төлбөрийг тооцож шүүхэд ирүүлсэн. Шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлье гэж байгаа асуудал нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй, хэрэгт хяналт тавиагүй учраас ийм дүгнэлт хийж байна гэж үзэж байна. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар биш хэргийг прокурорт буцааж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 60 хоногийн хугацаа тогтоож өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна...“ гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч******* “...эмчилгээний төлбөрийг төлж барагдуулна. Сэтгэл санааны хохирлыг бол төлөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт
Шүүгдэгч ******* “...сүрэн ахын биед халдсан нь миний буруу. Би энэ хүний ажлыг нь алдагдуулаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд******* ******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч******* ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэгүүдийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч болон хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Наран” зоогийн газрын урд зогсоол дээр 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч тэй маргалдан, түүнийг баруун гараараа зүүн шанааны орчимд цохиж эрүүл мэндэд тархины доргилт, баруун талын жавьжны хэсэгт шарх бүхий хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь*******тай бүлэглэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Наран” зоогийн газрын урд зогсоол дээр 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч тэй маргалдан хөлөөрөө өшиглөж дагз хэсгээр нь газар унагаж түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун талын жавьжны хэсэгт шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ************** нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч ************** нар нь өөрсдийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан үйлдэлүүдээр нь тус тус тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн №86 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч******* ******* нарын үйлдэл нь хохирогч гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч нарын түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дахь заалтад зааснаар бүлэглэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснийг тус тус журамлан ирүүлсэн бөгөөд улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд залруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч нь хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн эмчлүүлэгсдийн “Ухаа булаг” эмийн сан 49.600 төгрөг, хүний эрүүл мэндийн дээрх ангид нэр заагдаагүй бусад төрлийн үйлчилгээ 150.000 төгрөг, “Ухаа булаг” эмийн сан 32.700 төгрөг /х-130/ нийт 232.300 төгрөгийн баримтууд гарган ирүүлжээ.
Дээрх ирүүлсэн 232.300 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч д 382.300 төгрөгийг төлсөн болох нь шүүхэд ирүүлсэн хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Хохирогч гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 33/ авагджээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч гийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 176.876 төгрөгийг шүүгдэгч*******, ******* нар нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаасан байна./хх-н 123 хуудас/
Иймд шүүгдэгч нар нь одоогоор бусдад төлөх төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахаар дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч *******,******* нар нь өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн орлого тогтмол олдог эсэх нь тодорхойгүй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол хувь хүний орлогын албан татвар төлсөн баримт хэрэгт хавсаргаагүй. Хэдий өөрөө таксинд явж орлого олдог гэж байгаа боловч хүний эрх, эрх чөлөөнд халдсан, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүний үйл ажиллагаанд саад учруулсан, бүлэглэж зодсон ийм танхай үйлдэл байгаа. , нарт оногдуулах ялын санал дүгнэлт хуульд нийцэхгүй байна, хэтэрхий хөнгөн ял шийтгэл оногдуулах санал хэлж байна, торгуулийн ял шийтгэл тохирохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч нарт 700 цаг хүртэлх хугацаагаар албадан хөдөлмөр эрхлүүлэх саналтай ...“ гэсэн,
Шүүгдэгч******* ”...улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн,
Шүүгдэгч ******* “...хэлэх зүйлгүй...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хувиараа таксинд явдаг, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд оролцогч нараас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч******* ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.
Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг сиди нь шүүх хуралдааны явцад шинжлэн судлахад энэ хэргийн үйл баримттай буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс (хх-ийн 15-р хуудас) зөрсөн өөр сиди хэрэгт хавсарган ирүүлжээ.
Иймд мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******, нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун /900/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган /900.000/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг******* ******* нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг******* ******* нарт тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд шүүгдэгч нараас хохирогчид 382.300 төгрөг төлсөн, мөн хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 176.876 төгрөгийг шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцийн хохирол, хор уршигаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол******* ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9.******* ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ