Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2022/00329

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух,******* *******н ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, ******* ХХК /РД:/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 17,776,800 төгрөг, алданги 8,888,400 төгрөг, нийт 26,665,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

Шүүх хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.д шүүх хуралдааны товыг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.ийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. нар шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга:Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дугаар гэрээ байгуулан 41.5 м.кв үйлчилгээний талбай захиалсан. Тухайн үед хариуцагч ХХК нь зураг төслөө ч батлуулаагүй байсан мөртлөө хүмүүсээс захиалга авч байсан. Гэхдээ итгээд урьдчилгаа 19,752,000 төгрөгийг хариуцагчийн Төрийн банкан дахь тоот дансанд шилжүүлсэн. Барилга 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч өнөөдрийг хүртэл ороогүй.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагч ХХК дээр очиж Д.тай уулзахад гэрээг цуцлагдсан гэсэн.

Иймээс гэрээг цуцлаж, урдчилгаанд төлсөн мөнгөнөөс 17,776,800 төгрөг, гэрээний 4.2.5-т эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд 2 хувийн торгууль төлнө гэж зааснаар алданги /2021 оны 02 дугаар сараас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 390 хоног х 39,504 төгрөг/-ийн нийт 15,406,560 төгрөг болж байгаа ч үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 8,888,400 төгрөг нийт 26,665,200 төгрөг нэхэмжилж байна.

Ингэхдээ гэрээний 4.2.10, 4.4.11-т заасны дагуу урьдчилгаанд төлсөн 19,752,000 төгрөгөөс торгуулийн 10 хувь болох 1,975,200 төгрөгийг хасч тооцсон гэв.

 

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.******* манай компаниас нэхэмжилсэн 26,665,200 төгрөгөөс 17,776,800 төгрөгийг зөвшөөрч, алданги 8,886,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж иргэний үнэмлэхийн хуулбар, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Төрийн банкны тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримт, Үйлчилгээний талбай захиалан худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 17,776,800 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, алданги 8,886,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дугаар Үйлчилгээний талбай захиалан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан урьдчилгаа 19,752,000 төгрөгийг Төрийн банкны дугаарын дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч ХХК барилгаа өнөөдрийг хүртэл ашиглалтанд оруулаагүй. Иймд гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөөс 17,776,800 төгрөг, алданги 8,886,400 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн. Үүнд:

Гэрээний үндсэн төлбөрт төлсөн төлбөрөөс 17,776,800 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 8,886,400 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтаар үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дугаар гэрээ байгуулан Налайх дүүргийн *******нд баригдах Хулан тауэр цогцолбор орон сууцны барилгаас 41.5 м.кв талбайтай, 65,840,000 төгрөгийн үнэтэй, үйлчилгээний талбай худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөр 19,752,000 төгрөгийг Төрийн банкны тоот дансанд мөн өдөр шилжүүлсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тогтоогдсон. /хх-7-12/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Харин хариуцагч ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн байх ба нэхэмжлэгч Д.ийн нэхэмжлэлээс 17,776,800 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн.

 

Иймээс зохигчид ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Д.ээс авсан мөнгийг буцаан өгөх үүрэгтэй.

 

Гэхдээ нэхэмжлэгч Д.э 17,776,800 төгрөг нэхэмжилсэн тул хариуцагч ХХК-иас гаргуулж олгох нь диспозитив зарчимд нийцэн гэж үзлээ.

 

5.Зохигчид ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаар гэрээнд заасан үндсэн болон нэмэлт үүргийг шаардах эрх дуусгавар болно.

 

Иймд хариуцагч ХХК гэрээний дагуу алданги төлөх үүрэг үүсэхгүй тул нэхэмжлэгч Д.ийн нэхэмжилсэн алданги 8,888,400 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,276 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 246,834 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 232 дугаар зүйлийн 232.6., 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 17,776,800 /арван долоон сая долоон зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржигон *******н *******д олгож, нэхэмжлэлээс 8,888,400 /найман сая найман зуун наян найман мянга дөрвөн зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,276 /хоёр зуун ерэн нэгэн мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ХХК-иас 246,834 /хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС