| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2022/00287/И |
| Дугаар | 104/ШШ2022/00350 |
| Огноо | 2022-07-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 104/ШШ2022/00350
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* /РД:*******/
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-д холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт нийт 23,261,175 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Хариуцагч Б.д шүүх хуралдааны товыг 2022 оны 7 дугаар сарын 06, 07-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т. хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн хянан хэлэлцсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.тай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 03/25 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 21,500,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч Б. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй.
Иймд хариуцагч Б.тай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 03/25 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 19,568,300 төгрөг, хүү 1,834,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,105,849 төгрөг нийт 22,508,466 төгрөг гаргуулах, барьцаа болох Налайх дүүргийн ******* хороо, тоот, 26,24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хүүгээ 752,709 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 23,261,175 төгрөг шаардаж байна.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, зээлийн төлбөр 23,261,175 төгрөгийг 24 сарын хугацаанд хувааж төлөх санал тавьсныг зөвшөөрч эвлэрэх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Надаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,261,175 төгрөгийг 24 сарын хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна. Хэрэв нэхэмжлэгч******* миний саналыг зөвшөөрвөл эвлэрэх хүсэлтэй байна. Хэрэв нэхэмжлэгч тал эвлэрэх хүсэлгүй бол хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б.гийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар,*******-ийн албан тоот, зээлийн гэрээг цуцлах, зээлээ төлөх талаар мэдэгдсэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл, төлбөрийн баримт, Б.гийн утас руу явуулсан захидал, Монгол шуудан ХХК-ийн тодорхойлолт зэргийг баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Б.тай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 03/25 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Ү- дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ******* хороо, тоот, 26,24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангахаар барьцаанд авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Б.д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэх боломжгүй гэсэн.
3.Хариуцагч Б. дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч маргаагүй. Үүнд:
Нэхэмжлэгч*******-тай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 03/25 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,261,175 төгрөгийг 24 сарын хугацаанд төлөх саналтай байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч******* хариуцагч Б. нар 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 03/25 тоот зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан.
Хариуцагч Б. өөрийн өмчлөлийн, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Ү- дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ******* хороо, тоот, 26,24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан.
Барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн.
Нэхэмжлэгч******* нь хариуцагч Б.д зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн, утас руу нь захидал бичсэн байна.
Иймд зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч******* зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар шаардах эрхтэй.
5.Хариуцагч Б. зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлтэд нийт 23,261,175 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрч маргаагүй.
Иймээс шүүх зохигчдын маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй тул диспозитив зарчимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 22******* зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03/25 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.гаас нийт 23,261,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож шийдвэрлэлээ.
6.Хариуцагч Б. зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар барьцаанд тавьсан Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Ү- дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ******* хороо, тоот, 26,24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.
7.Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,307.35 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.гаас 363,307.35 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 45******* зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч******* хариуцагч Б. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******гаас 23,261,175 /хорин гурван сая хоёр зуун жаран нэгэн мянга нэг зуун далан тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Б. төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, Ү- дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн ******* хороо, тоот, 26,24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,307.35 /гурван зуун жаран гурван мянга гурван зуун долоон төгрөг, гучин таван мөнгө/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.гаас 363,307.35 /гурван зуун жаран гурван мянга гурван зуун долоон төгрөг, гучин таван мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС