Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02344

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02344

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, ........дугаар хороолол, ...... гудамж, ..... дугаар байр, ..... тоот хаягт оршин суух, А овогт Ч-ийн Х /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ..... дүгээр хороолол,........... гудамж, ...... дугаар байр, ..... тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ийн Б /РД: ....../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,......... дүгээр хороо, ...... дугаар хороолол, .........гудамж, ..... дугаар байр, ....... тоот хаягт оршин суух, Х овогт Дийн О /РД: ........./,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ..... дүгээр хороо, .......... цогцолбор............. тоот хаягт байрлах, СК ББСБ ХХК /РД: ..../- нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

Хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа,

Хариуцагч СК ББСБ ХХК-ийн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Хийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын гаргсан гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Х над дээр хариуцагч Д.О, Ц.Б нар нь бид бусдад өр төлбөртэй юмаа одоо биднийг шоронд явуулах гээд байна, туслаач гэж өнөд шөнөгүй ирж уйлаад байхаар нь ямар тус, яах гээд байгаа юм гэхэд таньтай ирж нэг хүн гэрээ байгуулна, та тэр хүнд энэ 2 хүүхэд найдвартай итгэлтэй хүүхдүүд байгаа юм, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд гэрээ байгуулчих гэсэн тул миний бие ямар гэрээ болохыг мэдэхгүй гарын үсэг зурсан. Тэд нотариат орох шаардлагатай гэсний дагуу нотариат орсон, нотариат юм асуувал та дуугүй л байгаарай гэж хэлсэн. Тухайн үед нотариатын хүүхэн гэрээг өгсөн боловч уншихын аргагүй жижигхэн зүйл байсан. Би юу болоод байгаа юм гэхэд нотариатын хүүхэн Д.Х гуай ингэсэн юмаа гээд надад тайлбарлах гэтэл С.Б цаанаас толгой сэгсрээд надаар шууд гарын үсэг зуруулсан, би юу ч ойлгоогүй чимээгүй гарын үсэг зураад гарсан. Гэвч хожим миний байрыг авах тухай гэрээнд гарын үсэг зуруулсан болохыг мэдэж бүгдэнтэй нь уулзсан боловч та өөрөө гарын үсэг зураа биздээ, би мэдэхгүй гэх зэргээр нэг нэг рүүгээ чихэж сүүлдээ холбогдохоо байсан. Банк бус санхүүгийн байгууллагын захирал гэх хүүхэн Б болоод Б, О нар хуйвалдаж хэн нь ч үнэн байдлыг надад хэлэлгүйгээр миний орон сууцыг авах гэрээ хийсэн байна. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн ..... дүгээр хороо, .....дугаар хороолол, ........гудамжны .......дугаар байрны ....... тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хууран мэхлэх замаар хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм. Яагаад төөрөгдсөн гэж үзэж байгаа юм гэхээр энэ хүн төлбөр барагдуулах гэрээний хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл СК ББСБ ХХК-д төлөх ёстой 90,000,000 төгрөгийн төлбөр тооцоонд уг байрыг бүр мөсөн авч байна, цаашид энэ байр өөрт нь эргэж олдохгүй, тэр чигтээ байраа өгч байна гэдэг үр дагаврыг ойлгоогүй. Тухайн үед ямар хууль бус үйлдэл болсон юм гэхээр Нэгдүгээрт: Д.Оын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас төлбөрөө төлөхгүй тохиолдолд шоронд явах гээд байна гэж ээждээ ойлгуулж уг гэрээ хэлцлийг хийхэд нь нөлөөлсөн байдаг. Уг нөхцөл байдал нь эх хүний хувьд үнэхээр хүүхэд нь шоронд явдаг юм бол ямар ч гэсэн гэрээ хэлцэл хийх шаардлагатай юм байна гэж бодож хийсэн. Хоёрдугаарт: СК ББСБ ХХК-ийн захирал буюу хариуцагч С.Б нь тухайн үед 2020 оны 09 дүгээр сар гэхэд таны байрыг буцааж өгнө гэж хэлсэн нь байрыг буцааж өгөх хүртэл түрдээ эд нарын хоорондын асуудлыг шийдчихээд буцааж өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж байгаа юм шиг ойлголтыг тухайн үедээ төрүүлсэн байдаг. Индгээд Ч.Х гуай байраа алдахгүй юм байна, 2020 оны 09 дүгээр сард байраа буцаагаад авчих юм байна, тэр хооронд хүүхэд маань шоронд явахгүй гэдэг ойлголтын үндсэн дээр одоо яригдаад байгаа төлбөр барагдуулах гэрээн дээр гарын үсэг зурсан байдаг. Түүнээс биш үнэхээр төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурснаар байраа нэг мөсөн алдах үр дагавартай гэдгийг ойлгоогүй. Төлбөр барагдуулах гэрээний хамгийн доод тал буюу гэрээний арын хэсэгт гэрээ байгуулсан хэсгийн догол мөр дээр Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга үр дагаврыг ойлгож уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалтанд авталгүйгээр гарын үсэг зурна гэдэг нөхцөл байдлыг тусгаж өгсөн байгаа. Гэтэл Ч.Х гуайг гэрээ хэлцлийг унших чадвартай эсэх, уншиж чадаж байгаа тохиолдолд уншсан зүйлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай эсэхийг нотариатч тодруулаагүй. Энэ хүн бол нүдний хагалгаанд 2 удаа орж болор суулгуулсан бөгөөд уг бичгийг уншиж танилцаж чадахгүй, үр дагаврыг ойлгох чадваргүй байсан. Гэтэл гэрээ байгуулсан хэсэгт Ч.Х гуайг биечлэн уншиж танилцсан юм шиг байдлаар гэрээг баталсан байдаг. Тэгтэл уншиж танилцуулахгүйгээр энд гарын үсэг зур, тэнд зур гэдэг байдлаар гарын үсэг зуруулж гэрээг хийлгэж авсан байдаг. Үнэхээр Ц.Б гэдэг хүний өрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад төлөх хэрэгцээ шаардлага Ч.Х гуайд байгаагүй. Ц.Б гэдэг хүн үнэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа өр төлбөрөө Д.Хоор хаалгаж байгаа юм бол Ч.Хтой тохироо хийсэн байх ёстой. СК ББСБ ХХК-иас 50,000,000 төгрөгийн зээлийг Ц.Б өөрийн орон сууцыг барьцаалж авч бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж эргүүлж төлөхгүй 90,000,000 төгрөг болтол нь явчихаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр ирэхээр нь Д.Ооор ээж Ч.Хийг нь хуурч мэхлүүлж байраар нь өөрийнхөө өр зээлийг хаалгаж байгаа нь зүйд нийцэхгүй. СК ББСБ ХХК нь өөрийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлээ хангуулах ёстой байтал хаа хамаагүй Ч.Х гуайн байрыг авч байгаа нь шударга бус юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 57, 58, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар төлбөр барагдуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн....... дүгээр хороо, ........ дугаар хороолол, .......гудамжны ........... дугаар байрны ........ тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Хийг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ц.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Хийн тус шүүхэд гаргасан төлбөр барагдуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн ....дүгээр хороо,........дугаар хороолол, ........ гудамжны ........ дугаар байрны ...... тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Хийг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь нэхэмжлэгч Ч.Хтой эрх зүйн харилцаанд ороогүй, түүний өмнө хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй, энэхүү иргэний хэргийн хариуцагч биш юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа. Үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар юм уу, эсхүл төөрөгдөлд оруулсан, хууран мэхэлсэн гэдэг хоёр зүйл хэлээд байх шиг байна. Төөрөгдөл үүссэн гэдэг нөхцөл байдал бол юунаас үүссэн гэдгийг хуульч тодорхой хэлэхгүй байна. Үр дагавраа ойлгохгүй байсан гээд байна. Тэгвэл нэхэмжлэгч тал юунд төөрөгдсөн гэдгээ хэлэхгүй байна. Нэхэмжлэгч юунд төөрөгдсөн гэдгээ хэлэхгүй байхад би тайлбарлах шаардлагагүй. Яг ямар асуудалд яаж төөрөлдсөн гэдэг нь хууль зүйн талаас тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тэр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа гэрээнд Ц.Бгийн гарын үсэг байдаггүй. Анх СК ББСБ ХХК-аас Ц.Бгийн байрыг барьцаалж Д.О 50,000,000 төгрөгийн зээл авсан, энэ 50,000,000 төгрөгөөс Ц.Б  нэг ч төгрөг авалгүй найздаа тусалсан. Уг 50,000,000 төгрөгөөр Д.О 35 кадр-ын цуврал кино хийх ажилдаа зарцуулсан байдаг. Тэгээд Д.О би өөрөө хариуцах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан гэв.

 

3. Хариуцагч СК ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч С.Бийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ч.Х гуайг би анхнаасаа таньж мэдэхгүй. СК ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж ажлаа хийж байх хугацаандаа Ч.Х гуайтай ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй. Гагцхүү түүний хүү Д.О, хүүгийнх нь гайз гэх Ц.Б нар нь СК ББСБ ХХК-аас зээл авч зээлийн төлбөрт 90,000,000 төгрөг төлөх тухай 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр шүүгчийн захирамж гарсан. Ингээд жил гаруй буюу 18 сарын хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байсан учраас 2019 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандсан. Үүнээс хойш жил гаруйн хугацаанд төлбөрөө мөн л хийхгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас өр төлбөрөө барагдуулж гэж Ц.Б, Д.О нараас шаардаж байсан. Энэ хугацаанд би Ч.Х гуайгаас шаардах ч ямар эрх зүйн учир холбогдол байхгүй учраас Ч.Х гуайтай ярьж байгаагүй. Ингээд 2019 оны төгсгөлөөр Д.Оын эхнэр н.О гэдэг хүн хүрч ирээд өр төлбөрөө барагдуулна, бидэнд цаг хугацаа олгооч гэж хэлсэн. Би цаг хугацаа олгох асуудлыг би мэдэхгүй, шийдвэр гүйцэтгэлийн алба ажлаа хийж байгаа, хууль журмын дагуу гүйцэтгэх ажиллагааг явагдах байх гэсэн. Ингээд 2020 он гараад Ч.Х гуай ярьсан, дараа нь Ч.Х гуай манай ажил дээр хүү Д.О, түүний гэр бүлийн хүн н.О, Ч.Х гуайн хань н.Д гуай нар хүрэлцэн ирээд манай албан тасалгаанд уулзаж бүгд ярилцсан. Д.Оын ах нь хүртэл ирсэн. Тухайн үед юун тухай ярилцсан гэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар ямар нэгэн гарах гаргалаа хийх талаар цугларч гэр бүлээрээ ярилцаж байсан удаа байдаг. Би ямар гүйцэтгэлийн ямар зүйл хийхээ өөрсдөө мэдээ гэж хэлсэн. Ч.Х гуайг би Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Нарны зам гудамж, 132 дугаар байр, 19 тоот байртай гэдгийг би мэдэхгүй, тэрээр өөрөө л би ийм байртай, энэ 2 өрөө байраа өгье гэж өөрөө хүрч ирж хэлж байсан. Ингээд гэрээ байгуулж нотариатаар орж гэрээ хийхдээ В чуулгын хажуугийн нотариат дээр өөрөө сайн дураараа ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр гарын үсэг зурж гэрээ хэлцэл хийсэн. Үүний дагуу үйл баримт үйлдэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр манайд шилжигдэж ирсэн. Энэ үед хүү Д.О, Д.Г, Ч.Х гуай намайг хүрээд ир гэсэн миний бие очсон. Ингээд В чуулгын нотариат дээр гарын үсэг зурсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-нд буцааж өгнө гэдэг нь ямар ч нотолгоогүй, яагаад гэхээр нэгэнт өр төлбөртэй байр манайд шилжигдээд ирж байхад би буцааж өгнө гэж хэлсэн байж таарахгүй гэв.

 

4. Хариуцагч Д.О шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг түүнд шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Оын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хорооны тодорхойлолт, тэтгэвэрийн дэвтэр, Төлбөр барагдуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ.

 

6. Хариуцагч СК ББСБ ХХК нь хариу тайлбарын хамт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000781750 тоот гэрчилгээ, СК ББСБ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/31 дүгээр албан бичиг, Ц.Б, Д.О, Ч.Х, Д.Г нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэрт гаргаж өгчээ.

 

7. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/08211 дүгээр захирамжаар хангаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/15881 дүгээр захирамж, мөн гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, дуусгавар болгох тогтоолуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулсан болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Ц.Б, Д.О, СК ББСБ ХХК нарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянгол дүүргийн ....дүгээр хороо, .... дугаар хороолол, ........ гудамжны ........ дугаар байрны ....... тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардах эрхээ ... Нэхэмжлэгч Ч.Х над дээр хариуцагч Д.О, Ц.Б нар нь бид бусдад өр төлбөртэй юмаа одоо биднийг шоронд явуулах гээд байна, туслаач гэж өнөд шөнөгүй ирж уйлаад байхаар нь ямар тус, яах гээд байгаа юм гэхэд таньтай ирж нэг хүн гэрээ байгуулна, та тэр хүнд энэ 2 хүүхэд найдвартай итгэлтэй хүүхдүүд байгаа юм, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлээд гэрээ байгуулчих гэсэн тул миний бие ямар гэрээ болохыг мэдэхгүй гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 57, 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хууран мэхлэх замаар хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм. Яагаад төөрөгдсөн гэж үзэж байгаа юм гэхээр энэ хүн төлбөр барагдуулах гэрээний хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл СК ББСБ ХХК-д төлөх ёстой 90,000,000 төгрөгийн төлбөр тооцоонд уг байрыг бүр мөсөн авч байна, цаашид энэ байр өөрт нь эргэж олдохгүй, тэр чигтээ байраа өгч байна гэдэг үр дагаврыг ойлгоогүй. Тухайн үед ямар хууль бус үйлдэл болсон юм гэхээр Д.Оын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас төлбөрөө төлөхгүй тохиолдолд шоронд явах гээд байна гэж ээждээ ойлгуулж уг гэрээ хэлцлийг хийхэд нь нөлөөлсөн байдаг. СК ББСБ ХХК-ийн захирал буюу хариуцагч С.Б нь тухайн үед 2020 оны 09 дүгээр сар гэхэд таны байрыг буцааж өгнө гэж хэлсэн. Ч.Х гуай бол нүдний хагалгаанд 2 удаа орж болор суулгуулсан бөгөөд уг бичгийг уншиж танилцаж чадахгүй, үр дагаврыг ойлгох чадваргүй байсан. СК ББСБ ХХК-иас 50,000,000 төгрөгийн зээлийг Ц.Б өөрийн орон сууцыг барьцаалж авч бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж эргүүлж төлөхгүй 90,000,000 төгрөг болтол нь явчихаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр ирэхээр нь Д.Ооор ээж Ч.Хийг нь хуурч мэхлүүлж байраар нь өөрийнхөө өр зээлийг хаалгаж байгаа нь зүйд нийцэхгүй. СК ББСБ ХХК нь өөрийн барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлээ хангуулах ёстой байтал хаа хамаагүй Ч.Х гуайн байрыг авч байгаа нь шударга бус юм гэж тодорхойлжээ.

 

2. Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба татгалзлын үндэслэлээ ...Миний бие нь нэхэмжлэгч Ч.Хтой эрх зүйн харилцаанд ороогүй, түүний өмнө хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй, энэхүү иргэний хэргийн хариуцагч биш юм. Нэхэмжлэгч тал юунд төөрөгдсөн гэдгээ хэлэхгүй байна. Хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа гэрээнд Ц.Бгийн гарын үсэг байдаггүй. Анх СК ББСБ ХХК-аас Ц.Бгийн байрыг барьцаалж Д.О 50,000,000 төгрөгийн зээл авсан, энэ 50,000,000 төгрөгөөс Ц.Б  нэг ч төгрөг авалгүй найздаа тусалсан. Уг 50,000,000 төгрөгөөр Д.О 35 кадр-ын цуврал кино хийх ажилдаа зарцуулсан байдаг. Тэгээд Д.О би өөрөө хариуцах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч СК ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба татгалзлын үндэслэлээ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас өр төлбөрөө барагдуул гэж Ц.Б, Д.О нараас шаардаж байсан. 2020 он гараад Ч.Х гуай ярьсан, дараа нь Ч.Х гуай манай ажил дээр хүү Д.О, түүний гэр бүлийн хүн н.О, Ч.Х гуайн хань н.Д гуай нар хүрэлцэн ирээд манай албан тасалгаанд уулзаж бүгд ярилцсан. Д.Оын ах нь хүртэл ирсэн. Тухайн үед юун тухай ярилцсан гэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар ямар нэгэн гарах гаргалаа хийх талаар цугларч гэр бүлээрээ ярилцаж байсан удаа байдаг. Би ямар гүйцэтгэлийн ямар зүйл хийхээ өөрсдөө мэдээ гэж хэлсэн. Ч.Х гуайг би Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ..... дугаар хороолол, ...... гудамж, ........ дугаар байр, ......... тоот байртай гэдгийг би мэдэхгүй, тэрээр өөрөө л би ийм байртай, энэ 2 өрөө байраа өгье гэж өөрөө хүрч ирж хэлж байсан. Д.О, Д.Г, Ч.Х гуай нар намайг хүрээд ир гэж дуудсан миний бие очсон. Ингээд В чуулгын нотариат дээр гарын үсэг зурсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-нд буцааж өгнө гэдэг нь ямар ч үндэслэлгүй, яагаад гэхээр нэгэнт өр төлбөртэй байр манайд шилжигдээд ирж байхад би буцааж өгнө гэж хэлсэн байж таарахгүй гэж тодорхойлжээ.

 

4. Хариуцагч Д.О шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг түүнд шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Оын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/15881 дүгээр захирамжаар нэхэмжлэгч СК ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 7,564,045 төгрөгөөр багасгаж, үлдэх 90,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Б, Д.О нар нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах, хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд Ц.Бгийн нэг хүний өмчлөлийн Баянгол дүүргийн .... дугаар хороо,...... дүгээр хороолол, ......... тоот орон сууцнаас хангуулахаар эвлэрсэн талуудыг эвлэрлийг баталгаажуулжээ. Улмаар дээрх шүүгчийн захирамж болон мөн шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ГХ2019/00617 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19250960 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж ажиллагаа явуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад СК ББСБ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/31 дүгээр албан бичиг, Ц.Б, Д.О, Ч.Х, Д.Г нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлт, Төлбөр барагдуулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг үндэслэн төлбөр төлөгч Ц.Б, Д.О нарын төлбөрт тооцож Ч.Х нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамжны 132 дугаар байрны 19 тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4/237 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгожээ. Улмаар дээрх орон сууцны өмчлөх эрхийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр СК ББСБ ХХК-д шилжүүлж бүртгэн 000781750 тоот гэрчилгээг олгожээ.

7. Нэхэмжлэгч Ч.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр СК ББСБ ХХК, Д.О, Д.Г нартай Төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ. Уг гэрээгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/15881 дүгээр захирамжаар төлбөр төлөгч /Ц.Б, Д.О нар/-ын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг төлбөл зохих 90,000,000 төгрөгт дүйцүүлэн Баянгол дүүргийн .. дүгээр хороо,.....дугаар хороолол, ...гудамжны .....дугаар байрны ....... тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсоноос үзвэл Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан даалгавар байгуулагдсан байх бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч Ч.Х нь шаардлагын үндэслэлээ ... Ц.Б, Д.О нар нь над дээр ирээд зээлээ төлөхгүй бол шоронд явуулах гээд байна гэж өдөр шөнөгүй ирээд гуйгаад байхаар нь гэрээн дээр гарын үсэг зурсан. СК ББСБ ХХК-ийн захирал С.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 01-н гэхэд байрыг чинь буцааж өгнө гэж хэлсэн тул ноцтой төөрөгдөлд орсон, мөн хуурч мэхлэгдсэн гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэл нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18s өдрийн 102/ШЗ2022/3086 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 607,950 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 607,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Хийн хариуцагч СК ББСБ ХХК, Ц.Б, Д.О нарт холбогдуулан гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянгол дүүргийн ......дүгээр хороо,..... дугаар хороолол, .......гудамжны ...... дугаар байрны ..... тоот хаягт байрлах 46.56 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 607,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР