| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/01228/И |
| Дугаар | 102/ШШ2022/02510 |
| Огноо | 2022-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/02510
| 2022 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2022/02510 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...дугаар хороо, ...... гудамж, ........ байр, ....... тоот хаягт байрлах, Б овогт О-ийн А /РД: ......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,...... дүгээр хороо,.......дүгээр хороолол, ........ гудамж, 78 дугаар байр, .......тоот хаягт оршин суух, О овогт Н-ийн Т /РД: ......./,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .....дүгээр хороо, .......үгээр хороолол, ........ гудамж, .....дугаар байр, .......тоот хаягт оршин суух, Х овогт Б-ийн Ц /РД: ......./-нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага 1: Орон сууц, авто зогсоолыг хариуцагч нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, орон сууц болон авто зогсоолын хэвийн байдлыг хангахад шаардлагатай зардал 3,269,145 төгрөг, зайлшгүй олох байсан үр шим бүхий орлогод 7,200,000 төгрөг, учирсан хохирлыг арилгуулахад 11,300,000 төгрөг, нийт 21,769,145 төгрөг гаргуулах тухай;
Нэхэмжлэлийн шаардлага 2: Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 116,998,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргүүдийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч О.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номиулан,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл,
Хариуцагч Н.Т,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, Ц.Галтаа,
Хариуцагч Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангал,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,
Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэг,
Гэрч Ч.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номиулангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын банк ХХК-ийн 8 хувийн хүүтэй зээлээр Баянгол дүүргийн ..... дүгээр хороонд байрлах ....... байрны ........тоот орон сууц, мөн тус хотхоны ......байрны зоорийн давхарын........ хаягт байрлах авто зогсоолыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Би өөрийн байрандаа 2015 оны намрыг хүртэл амьдарч байгаад ээждээ байраа үлдээж гадагшаа сурахаар яваад 2018 оны хавар ирсэн. Гэтэл Н.Т гэдэг хүн манай ээжтэй зээлийн өглөг, авлагын тооцоотой гэдэг шалтгаанаар миний өмчлөлийн орон сууцанд ямар ч үнэ хөлсгүйгээр, өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл амьдарч, авто зогсоолыг нь мөн 2016 оны 11 сараас эхлэн эзэмшиж ашиглаж ирсэн байх ба одоог хүртэл орон сууц, авто зогсоолыг чөлөөлж өгөхгүй байгаагаас гадна орон сууц, авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардлуудыг төлөөгүй байна. Түүнчлэн өмчлөгч би хүүгийнхээ хамт өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах боломжгүй болж олон жил орон байргүй, түрээсийн байраар амьдарч байгаа тул энэхүү орон сууц, авто зогсоолыг хариуцагч Н.Тын эзэмшлээс албадан чөлөөлж, орон сууц, авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны төлөгдөөгүй ашиглалтын 2,836,243 төгрөгийн зардлыг гаргуулж, олох байсан орлого, үр шимд 16,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 29-нд тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар нэмэгдүүлж, өөрчилсөн. Үүнд,
а/ Нэхэмжлэгч О.А нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ........хороонд байрлах ........байрны ........тоот орон сууцыг 104,425,000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Харин .байрны з.......оорийн давхрын .... тоот хаягт байрлах авто зогсоолыг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 23,000,000 төгрөгөөр худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. О.А нь өөрийн өмчлөлийн байрандаа 2015 оны намрыг хүртэл амьдарч байгаад гадагшаа яваад 2018 оны хавар ирсэн байна. Нэхэмжлэгчийг 2016 оны өвөл Монголд ирэхэд түүний ээж нь хариуцагч Н.Таас зээл авсан, өртэй гэдгийг сонсоод О.А нь өөрийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг бусдад хөлсөлж, хөлслүүлсэний төлбөрийг нь ээжийнх нь өрөнд суутгахыг хариуцагч Н.Тд зөвшөөрч 2017 оны 02 сарын 14-ны өдөр 3-н жилийн хугацаатай үнэ төлбөргүйгээр ашиглуулах итгэмжлэл хийж үлдээсэн байна. Гэтэл Н.Т гэдэг хүн нэхэмжлэгчийн ээж Б.Бтай авлагын тооцоотой гэдэг шалтгаанаар маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, Н.Тын хүү Б.Ц нь орон сууц, зогсоолыг шударга бусаар эзэмшиж, ашиглаад өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа тул орон сууц, зогсооолыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна.
б/ Хариуцагч нар нь 2017 оноос нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглахдаа сууц өмчлөгчдийн холбоонд сар бүр 36,560 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарыг хүртэлх 11 сарын төлбөрт 402,160 төгрөгийг ......... хотхон сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрийн хуримтлал үүсгэсэн байгаа. Орон сууцны конторын төлбөрийг 2020 оны 12 дугаар сараас одоог хүртэл ковидтой холбоотойгоор төр төлж байгаа хэдий ч төр хариуцахаас өмнөх хугацааны буюу 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны цэвэр бохир ус, дулаан, халаалт, хогны төлбөрт 1,142,568 төгрөгийг огт төлөөгүй, мөн хугацаа хэтрүүлсэний алданги нь 571,283.95 төгрөг, нийт 1,713,851.72 төлөхөөр байгаа. Түүнчлэн орон сууцны цахилгааны төлбөрийг 2020 оны 12 дугаар сараас төр хариуцаж байгаа хэдий ч 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны илүү хэрэглэсэн цахилгааны төлбөрт нь 341,133.49 төгрөг болсон ба эдгээр төлбөрүүдийг төлөөгүй хуримтлагдсан өрийг үүсгэсэн байгаа юм. Мөн авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт сар бүр 28,000 төгрөгийг О ХХК-нд төлөх үүргээ биелүүлээгүй, 2019 оны 06 сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийт 29 сарын авто зогсоолын төлбөрт 812,000 төгрөгийг төлөөгүй. Орон сууц болон авто зогсоолын хэвийн байдлыг хангахад шаардлагатай дээрх зардалд нийт 3,269,145 төгрөгийг нэхэмжилж байна.
в/ Нэхэмжлэгч О.А нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Н.Тд үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш орон сууц, зогсоолыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа. Хэрэв хариуцагч нар эд хөрөнгийг нь тухайн үед нь чөлөөлж өгсөн бол 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 9 сарын хугацаагаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн авто зогсоолоо бусдад нэг сарын 200,000 төгрөгөөр түрээслүүлж 1,800,000 төгрөгийг олох байсан, орон сууцаа бусдад нэг сарын 600,000 төгрөгөөр мөн 9 сарын хугацаанд түрээслүүлж 5,400,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийн орлого олох байсан тул 7,200,000 төгрөгийг хариуцагч Н.Таас гаргуулж өгнө үү.
г/ Хариуцагч нар нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа учраас нэхэмжлэгч нь нөхөр хүүхдийнхээ хамт ам бүл 3-лаа айлд амьдарч байгаад 2 дахь хүүхдээ төрүүлэхээсээ өмнө 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн......хороо,..... хороолол, Жалханц . гудамж, .хаягт б....айрла......х 2 өрөө орон сууцыг нэг сарын 900,000 төгрөгөөр түрээсэлж, түрээсийн төлбөрийг улирал улирлаар тооцон нөхөр И нь хөлслүүлэгч тал болох Б.Сын дансаар шилжүүлсэн байх тул учирсан хохиролд 11,300,000 төгрөгийг хариуцагч Н.Таас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.Тын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Н.Т миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: нэхэмжлэгч О.Аийн ээж Б.Б бид хоёр 2008 оноос найз нөхдийн харилцаатай болоод нэг нэгэндээ мөнгө төгрөг өгч авалцаж байсан. Н.Т миний бие нь Баянгол дүүргийн.... дүгээр хороо,.... хороолол,. байр, 402 тоот хаягт байрлах орон су.........уц болон тус байрны зоорийн давхарт байрлах ......авто зогсоолыг нэхэмжлэгч О.Аийн төрсөн эх Б.Б гэгч хүнээс 2014 онд худалдан авахаар харилцан тохиролцсон ба 204,000,000 төгрөгийг түүнд бэлнээр төлсөн болно. Тухайн үед Б.Б нь уг орон сууцны гэрчилгээг өөрийн охин О.Аийн нэр дээр гаргуулан банкны 8 хувийн хүүтэй зээлэнд барьцаалж, өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул уг зээлийг төлөгдөж дууссан даруй орон сууцны гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлэх тул санаа зовох зүйл байхгүй гэж надад хэлж байсан. Өнөөдөр тийм л юм бол Б.Б өөрийн биеэрээ шүүх хуралд ирээд энэ бүгдийг тайлбарлаад ярихгүй яасан юм. Хэдэн хүн урдаасаа явуулчихаад худлаа үнэн юм ярьдгаа болимоор юм. Надаас мөнгө авсан гэдэг нь үнэн, түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Б.Б нь би мөнгөө өгч чадахгүй боллоо, за Н.Таа хөгшөөн найз нь маш их өр зээлтэй байна, найзад нь байр байшин байна, найз нь чамайгаа гомдоохгүй, надад 3-н байр байна чи очиж үзээч, сонирхооч гэж хэлсэн, бид хоёр үзэж очиж сонирхоод надад ХС ХХК-ийн замын эсрэг талын дунд хүүгийнхээ байр, .... хотхоны байр гээд 2 байрыг үзүүлсэн, нэг хэсэг нь миний нэр дээр, нэг хэсэг нь миний охины нэр дээр байгаа гэсэн. Хамт очоод үзсэн, тэр байрыг 65 м/кв гээд өөрөө хүн авчирч метрлүүлсэн. Одоо энэ шүүх хуралдаанаар явж байж 53 м/кв гэдгийг нь мэдэгдэж авлаа. Тухайн үед миний хөл гэмтчихсэн байсан. Б.Бын дунд хүү, манай том хүүтэй нийлээд хоёулаа тухайн байраа өгөлцөж, авалцсан. Зогсоол дээр нь яваад очиход ланд 200 машин байсан. Тэгэхэд манай хүү ээжийн чинь машиныг яах юм гэхэд би ажил дээрээс нь түлхүүрийг аваад ирье, үдээс хойш холдуулъя гээд холдуулсан. Үүнээс хойш миний хүү тэр байранд амьдарч байгаа. Хүү маань улирлын чанартай ажил хийдэг тэгээд байраа зарах гээд би ... Б.Баа найз нь байрныхаа гэрчилгээг авъя гээд ажил дээр нь очсон чинь ... өө гэрчилгээ нь 8 хувьд өгчихсөн гэхэд нь чи чинь надад эх хувиар нь үзүүлээд байсан, хэдийдээ 8 хувийн зээлд өгчихөв гэхэд анхнаасаа найз нь өгчихсөн байсан, удахгүй Японоос мөнгө аваад өр ширээ дараад чиний ордерыг гаргаад өгнө гэж хэлж байсан. Би О.Атэй уулзаж байгаагүй. Б.Б сэргэлэн ажилсаг, юм юмыг бүтээдэг, мундаг хүүхэн. Адилхан бид гурав гурван хүүхэдтэй амьдрахын төлөө зүтгэж байна. Өнөөдөр тэр байранд миний хүү амьдарч байгаа, миний хүүгийн бөгсийг ухаж тооцоо хийгээд сууц өмчлөгчдийн холбооны өмнөөс яриад явж байх гэж. Тэр байрны өчнөөн олон оршин суугч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй, яагаад гэхээр анхны сууц өмчлөгчдийн холбоо нь хамаг мөнгийг нь аваад алга болчихсон. Тэгээд оршин суугчид нь төлнө, төлөхгүй гэдэг дээр хэрүүл үүсээд, өөрсдийн холбоогоо байгуулъя гээд одоо хүртэл төлөгдөөгүй явж байгаа. Үүнийг би тэгж л хэлнэ. Би тухайн үед 116,000,000 төгрөгтэй байсан бол үхсэн балайгаа хийж байранд түрээсэлж сууж байх юм. Ямар ч тэнэг хүн тэгэхгүй байсан гэв.
3. Хариуцагч Б.Цгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангалын гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Ц би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний төрсөн ээж Н.Т 2014 онд нэхэмжлэгч О.Аийн ээж Б.Б гэгч хүнээс Баянгол дүүргийн ......дүгээр хороо.......... хороолол,.........байр,.... хаяг бүхий орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах.........авто зогсоолыг худалдан авахаар харилцан тохиролцоод түүнд 204,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болно. Тухайн үед Б.Б нь манай ээжид тус орон сууц болон авто зогсоолын гэрчилгээ түүний охин О.Аийн нэр дээр байдаг ба банкны зээлтэй тул гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байна, уг зээл төлөгдөж дууссан даруй гэрчилгээг манай ээжийн нэр дээр шилжүүлж өгнө хэмээн хэлсэн байдаг. Ингээд Б.Ц миний бие 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Аийн ээж Б.Баас дээрх орон сууц болон авто зогсоолыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа болно. Миний бие өнөөдрийг хүртэл уг орон сууцанд холбогдох байрны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, авто зогсоолын төлбөр зэргийг төлсөөр ирсэн.
Хариуцагч Н.Т нь өөрийн том хүү хариуцагч Б.Цг орон байртай болгохоор зорилгоор 2016 онд нэхэмжлэгч О.Аийн ээж Б.Баас уг маргаан бүхий орон сууцыг зогсоолын хамт аман хэлцлээр тохиролцон худалдан авсан. Тухайн үед орон сууц болон авто зогсоолын гэрчилгээ түүний охин нэхэмжлэгч О.Аийн нэр дээр банкны зээлтэй байдаг болохоор гэрчилгээг шилжүүлэх боломжгүй, зээл төлөгдөж дууссан даруй гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон итгэмжлэлийг өгсөн байдаг. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэл, эрүүгийн журмаар өгсөн мэдүүлгүүддээ нэг л зүйлийг давтаад байдаг тэр нь юу гэвэл ... энэ нь орон сууц, авто зогсоолыг худалдах зорилгогүй байсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн тулд байрандаа үнэгүй суулгасан гэж тайлбарладаг. Үүнийг нотолж байгаа ганц баримт нь орон сууц хөлслөх итгэмжлэл гэж тайлбарладаг. Гэвч Н.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 17-ний өдөр тухайн орон сууц хөлслөх итгэмжлэлд бичигдсэн гарын үсэг нь Н.Тын гарын үсэг мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус итгэмжлэлд бичигдсэн гарын үсгийг Н.Т зураагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас шүүхээс шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Уг захирамж нь хавтаст хэргийн 178 хуудсанд байгаа. Хариуцагч Б.Ц нь ээжийнхээ худалдаж авч өгсөн байранд амьдарч байгаа, түүнээс биш нэхэмжлэгч О.Аийн байрыг түрээслээд, ямар нэгэн байдлаар эрх ашгийг нь зөрчөөд өмчлөлд нь халаад байгаа зүйл байхгүй. Б.Ц нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар тухай үл хөдлөх эд хөрөнгийг шударга эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм. Хэрвээ нэхэмжлэгч талаас ийм асуудал гарахыг мэдсэн бол хариуцагч нар өөр байр худалдан авах байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тиймээс орон сууц болон авто зогсоолыг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын хувьд гэвэл: Хариуцагч Б.Ц нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолтой холбоотой зардлуудыг төлсөөр ирсэн. Түрүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зогсоолын төлбөр төлсөн баримт ер байдаггүй гэж хэлсэн. Хавтаст хэргийн 44-46 дугаар хуудсанд авто зогсоолын төлбөр төлсөн баримт байгаа. Тэгэхээр уг асуудлыг хараагүй, анзаараагүй байна гэж үзэж байна. Ерөнхийдөө сууц өмчлөгчдийн холбооны асуудал нь өөрөө маргаантай яваад байгаа тул бүх оршин суугчид нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй байгаа юм билээ. Нэхэмжлэх нь ОХХК-аас О.Ат хандсан нэхэмжлэх байгаад байдаг. Мөн тэр учирсан хохирол гээд байгаа орон сууц, авто зогсоол ашиглалтын зардал 3,269,145 төгрөгийн төлбөрөө төлчихөөд дараа нь баримтаа үндэслээд нэхэмжилбэл үндэслэлтэй нэхэмжлэл болно гэж харж байна. Дөрөв дэх шаардлагын хувьд гэвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг харахад зайлшгүй олох байсан орлого 11,300,000 төгрөг гаргуулах гэж байгаа, уг хохирлын хариуцлагыг хүлээлгэх үндэслэл болсон үйл явдал болоогүй байна гэж харж байгаа. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй хэмээн заасан байдаг. Үүрэг бүхий этгээд гэдэг нь тухайн хохирлыг арилгах үүрэг хүлээсэн байх шаардлагатай. Гэтэл хариуцагчийн хувьд хуульд заасан өөр үүрэг хүлээгээд байгаа зүйл байхгүй. Яагаад хариуцагч төлөх ёстой нь ерөнхийдөө нотлох баримтаар нотлогдохгүй байгаад байгаа. Бодит байдал дээр Н.Т нь Б.Бын байранд сууна гээд гуйгаад яваад байсан зүйл байхгүй. Харин Б.Б нь өөрийн найз Н.Таас мөнгө гуйж зээлээд зээлээ төлж чадахгүй болсноор зээлийн төлбөрийнхөө оронд амьдарч байсан байраа голоор нь хуваагаад, ханыг нь барьж өгөөд зарсан үйл баримт байдаг. Энэ талаар нэхэмжлэгч талаас маргадаггүй. Энэ шаардлагатай холбоотойгоор О.Аийн нөхөр И гэдэг хүний дансны хуулгыг өгсөн. Энэ хүн яг нөхөр нь мөн юм уу? биш юм уу гэдэг асуудлыг мэдэхгүй байна. Хүүхдийн төрсний гэрчилгээ өгсөн байсан. Тэр бол шууд нөхөр нь гэдгийг нотлох баримт биш. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад яваад байгаа юм биш үү гэж үзэж байгаа. Мөн тухайн байрыг хөлсөлж амьдарч байгаа эсэх, уг байрандаа амьдардаг үгүйг бид мэдэхгүйгээс болоод тодорхойгүй нөхцөл байдал үүсээд яваад байна. Энэ бүгдийг нэхэмжлэгч тал өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцагч талаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул зайлшгүй олох байсан орлого 11,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Нэхэмжлэгч Н.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Галтаа, Д.Түвшинтамир нарын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Н.Т миний бие нь хариуцагч Б.Б, Н.Т нарт холбогдуулан Баянгол дүүргийн..... дүгээр хороо, .......хороолол, ...... гудамж, 78 дугаар байрны ........тоот хаягт байрлах орон сууц, тус байрны зоорийн давхарын .....хаягт байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон авто зогсоолын гэрчилгээг Н.Тын нэр дээр шилжүүлэхийг О.Ат даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилсөн. Үүнд, нэхэмжлэгч Н.Т миний бие хариуцагч Б.Бтай 2008 оноос хойш дотно нөхөрлөж эхэлсэн ба хэрэгтэй үедээ бие биедээ тус болох зорилгоор хоорондоо мөнгө зээлж, зээлээ төлж байсан. 2014 оны эхээр Б.Б нь өөрийн ХС ХХК-ийн хоёр ч газар дээр барилга барьж байгаа, барилгын ажилд нь нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон тул хөрөнгө оруулсан тохиолдолд хямд үнээр орон сууцтай болох саналыг тавьсан. Ингээд миний бие Б.Бад 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг 2-3 сарын хугацаатай 5-6 хувийн хүүтэйгээр бэлнээр болон түүний Хаан банкин дахь дансаар шилжүүлж өгсөн билээ. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн өр төлбөрийн тооцоог нийлж баталгаажуулахад Б.Б нь надад зээлийн гэрээний дагуу 116,998,170 төгрөг төлөх, 15 сарын хугацаа хэтрүүлсэн алдангид 88,000,000 төгрөг, нийт 204,998,170 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.Б нь өр төлбөртөө тооцож 2 өрөө орон сууц өгөх санал тавьсныг би зөвшөөрч, орон сууцыг дараагийн 7 хоногт үзэхээр болсон. Ингээд Б.Б өөрийн амьдарч байсан Баянгол дүүргийн ..... дүгээр хороо, ...... хороолол, .байрны 4 дүгээр давхарт байрлах 1....... хаалгаар ордог, хоёр орон сууцыг нийлүүлсэн, нийт 100 гаруй м/кв талбайтай орон сууцыг үзүүлсэн, тухайн үед Ч.Атай хамт очсон, яагаад гэвэл би Ч.Ат мөнгө төгрөгийн тооцоотой байсан ба сонирхож магадгүй гэдэг үүднээс хамт очиж үзсэн ба Б.Б нь тухайн үед энэ байр бол тусдаа хоёр гэрчилгээтэй орон сууцнууд юм, хүсвэл энэ орон сууцны дундуур хана босгоод, өр төлбөрийн хэмжээнд тааруулж, 50 гаруй м/кв талбайтай орон сууц болгон өөрчилж, нэг авто зогсоолын хамт хүлээлгэн өгье гэж харилцан тохиролцсоноос гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг надад үзүүлж байсан. Ингээд харилцан тохиролцсоны дагуу Б.Б нь тухайн орон сууцыг 53.84 м/кв талбайтай болгон хана босгож, дотор заслыг хийж гүйцэтгээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний хүү Б.Цд хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 6 жил Б.Ц нь эзэмшиж ашиглан, амьдарч ирсэн билээ. Дээрх орон сууцыг хүлээлгэж өгөх үед улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг Б.Баас шаардахад тэрээр уг орон сууцыг Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан, нэг жилийн дотор барьцаанаас чөлөөлж, орон сууцны гэрчилгээг чамд шилжүүлж өгнө гэж амалсан учраас би итгэсэн юм. Удалгүй Б.Баас дахин орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг шаардахад банкны зээлийг санхүүгийн боломжгүй учраас төлж чадаагүй, дахиад хэсэг хугацаанд хүлээхийг гуйж, охин О.Аээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр орон сууцыг бусдад хөлслөх эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар надад хийж өгсөн. Хариуцагч Б.Б, О.А нарын зүгээс банкны зээлийн барьцаанд барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх хүртэл бодитоор эзэмшил ашиглалтандаа авсны үндсэн дээр барьцаанаас чөлөөлөх хүртэл хугацаанд хүлээхийг хүссэн тул миний бие хариуцагч нарт итгэж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 110 дугаар зүйлийн 110.1 -т заасан шаардлагыг хангасан бичгэн хэлбэрээр хийсэн гэрээ хэлцэл байгуулалгүй, хүчин төгөлдөр бус аман хэлцэл байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлгөр бус хэлцэл байна, 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу миний бие уг хэлцэлтэй холбоотой Б.Бад төлсөн мөнгөө түүнтэй тооцоо нийлсэн баримтад бичигдсэн 116,998,170 төгрөгийн хэмжээгээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Б.Б нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар иргэн Б.Баас үндэслэлгүй хөрөнгөжсөн 116,998,170 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч О.Ат ямар шаардлагыг холбогдуулан гаргасан вэ гэхээр Б.Б, Н.Тын нарын хооронд амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай аль аль шаардлага нь хамаараад байгаа юм. Б.Б нь орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй байсан учраас охинтойгоо итгэмжлэл хийлгээд ирлээ, чи санаа зоволтгүй ингээд байж бай гээд ирсэн ба тэр итгэмжлэл дээр О.А гарын үсэг зурж авчирч өгөөд байгаа учраас энэ хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулахад О.Аийн оролцоо байсан гэж үзээд 2 этгээдийг хариуцагчаар татаж байгаа юм. Иргэний хуулийн 492.1.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан. Энэ яагаад хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулчихаад байна вэ? гэхээр өмнөх зээлийн гэрээний үүргээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдах авах гэрээний үүргээр сольсон. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээд бичгээр гэрээ байгуулах хуулийн шаардлагатай байсан. Тухайн үедээ зээлийн барьцаанд байсан гэж тайлбарлаад уг гэрээг бичгээр хийгээгүй, хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Б.Бтай 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулалгүй амаар байгуулж хууль зөрчсөн нь Иргэний хуулийн 56.1.1-т хууль зөрчсөн гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Аман хэлцлийг байгуулсны үндсэн дээр л очоод байрыг хүлээж аваад тэнд очоод амьдарчихсан юм байна, өгсөн авснаа буцаахаас өөр арга байхгүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагч Б.Быг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 116,998,170 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
5. Хариуцагч О.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номиулангийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагчаар О.А татагдсан байгаа. О.А нь Н.Т гэдэг хүнтэй ямар зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Итгэмжлэлийн тухайд гэвэл тухайн итгэмжлэл өөрөө 2017-2020 онын хооронд буюу 3 жилийн хугацаанд шударга эзэмшигч байхыг хүлээн зөвшөөрсөн, орон сууцыг бусдад хөлслүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл байсан. Тэгэхээр тухайн 2017-2020 оны хооронд Н.Т нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч нь мөн байсан. Гэхдээ 2020 онд хугацаа нь дуусаад түүнээс хойш бид нар чөлөөлж өгнө үү, уг итгэмжлэлийн хугацаа нь дууссан гэхэд чөлөөлж өгөхгүй байсан улмаас бид нар 2021 онд хөөн хэлэлцэх хугацаандаа багтаж нэхэмжлэлээ гаргасан. Харин хариуцагч О.А нь энэ тал дээр уулзаж, ярилцаж, ойлголцож байгаагүй, юу ч мэдэхгүй учраас хариуцагч биш гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ хэлцэл зэрэг дээр О.А өөрөө огт оролцоогүй, байгаагүй буюу 2015 оноос 2018 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд гадаадад байсан. Тэгэхээр энэ харилцаанд оролцох боломжгүй, хариуцвал зохих этгээд нь биш гэж үзэж байна. Ээжийнхээ зээлийн төлбөрийг барагдуулахаар хариуцагч Н.Тд тухайн орон сууцыг бусдад 3 жилийн хугацаанд түрээслүүлэх эрхийг олгосон гэв.
6. Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Н.Тын нэхэмжлэлд 2014 онд Б.Б нь өөрийн эзэмшлийн ХС ХХК нь хоёр ч газар барилга барьж байгаа, компанийн ажилд нэмэлт хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай байгаа тул хөрөнгө оруулсан тохиолдолд хэн хэн нь орон сууцтай болох саналыг тавьсан. Ингээд миний бие н.Б 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг нийт 90,000,000 төгрөгийг зээлүүлсэн юм гэдэг. Үүн дээр юуг тайлбарлах вэ гэвэл, ХС ХХК-тай байгуулагдсан зээлийн гэрээ болоод явчихаж байгаа юм. Үүнээс харахад компанийн ажилд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэдэг утгаар хөрөнгө оруулсан гэдэг. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн барьцааны хөрөнгө баталгаажуулахад н.Б надад зээлийн гэрээний дагуу 116,998,000 төгрөг төлөх, 15 сарын хугацаа хэтрүүлсэн алданги 88,000,000 төгрөгийн хамт нийт 204,998,170 төгрөг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Гэвч тооцоо нийлсэн акт гэж яриад байгаа акт гэдгийг хэргийн материалд хараагүй. Н.Тын өөрийн гараар бичсэн ноорог цаас байдаг. Тэр цаасаа тооцоо нийлсэн гэж үзээд байх шиг байгаа юм. Гэхдээ тооцоо нийлсэн энэхүү баримтын үнийн дүнгээ янз бүрээр хэлдэг, нэг болохоор 176,000,000 төгрөг гэдэг нэг болохоор 204,998,170 төгрөг ч гэж хэлдэг. Үүнийг бид нар үгүйсгэх үүднээс Н.Тын бичгийн хэв мөн эсэхийг шалгуулахад мөн байсан. Тэгэхээр Н.Т та 204,998,170 төгрөгийг өгөөгүй, хуулийн этгээдийн байгуулсан зээлийн гэрээний асуудал байгаа. Тэгэхээр үүнээс харахад хариуцагч н.Б хандаж гаргасан нэхэмжлэлд би иргэн Б.Быг л төлөөлж энэ шүүх хуралдаанд оролцож байгаа, хуулийн этгээдийг төлөөлж оролцсонгүй. Н.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Б.Б биш. Харин хуулийн этгээдэд хандаж гаргасан нэхэмжлэл байна гэв.
7. Нэхэмжлэгч О.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 000273340 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 000782444 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ОСЗГ1603/131021 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ, О.Аийн Е 1415117 дугаартай гадаад паспорт, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн граж захиалан бариулах гэрээ, Очир хотхон сууц өмчлөгчдийн холбооны мэдэгдэл, нэхэмжлэхийг нотлох баримтаар хавсаргажээ.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос Хаан банк ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орлогын мэдүүлэг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 333 дугаар албан бичиг, дүгнэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, И.Э-гийн ..... дугаартай төрсний гэрчилгээ, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Б.Сийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.И-ий Хаан банк ХХК дахь ........ тоот депозит дансны хуулга, 2014 оны 05 дугаар сарын 23-нд Таас 50,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлэв, 1 сарын хугацаатай гэх баримт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 898 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5/675 дугаар албан бичиг, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Н.Т, ХС ХХК-ийн хооронд байгуулагдсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нотлох баримтаар гаргасан.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаагийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210900558 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, мөн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/795 дугаар хариу мэдэгдэх хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн ....... дүгээр хороо,.......хороолол, ........ гудамж, .....байрны ....... хаягт байрлах 1 өрөө орон сууц, зоорийн давхрын .....авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаа, хувийн хэргийг бүхэлд нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3128 дугаар шинжээчийн дүгнэлтийг, Хаан банк ХХК-иас Н.Тын .......... тоот дансны хуулгыг, iPhone загварын гар утсанд үзлэг хийж тэмдэглэл, фото зургаар бэхжүүлсэн, шүүх хуралдаанд гэрчээр Ч.Аыг асууж нотлох баримтаар цуглуулсан.
10. Нэхэмжлэгч Н.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хаан банк ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16,000,000 төгрөгийн орлогын мэдүүлэг, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Н.Т, ХС ХХК-ийн хооронд байгуулагдсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар дүгнэлтийг хавсаргажээ.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос Очир хотхон сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэх, О ХХК-ийн 2020 оны 20/35 дугаар мэдэгдэл, Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэх, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ОСЗГ1603/131021 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, Номин ХК-ийн төлбөрийн даалгавар, Н.Тын Хаан банк ХХК дахь .......... тоот депозит дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Аийн хариуцагч Н.Т, Б.Ц нарт холбогдуулан орон сууц, авто зогсоол албадан чөлөөлүүлэх, ашиглалтын зардал болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, олох байсан орлого, учирсан хохиролд 21,769,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1. Нэхэмжлэгч О.А дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын банк ХХК-ийн 8 хувийн хүүтэй зээлээр Баянгол дүүргийн::::::: хороонд байрлах ........хотхоны . байрны ........... орон сууц, мөн тус хотхоны 78 дугаар байрны зоорийн давхрын ........хаягт байрлах авто зогсоолыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Би өөрийн байрандаа 2015 оны намрыг хүртэл амьдарч байгаад ээждээ байраа үлдээж гадагшаа сурахаар яваад 2018 оны хавар ирсэн. Гэтэл Н.Т гэдэг хүн манай ээжтэй зээлийн өглөг, авлагын тооцоотой гэдэг шалтгаанаар миний өмчлөлийн орон сууцанд ямар ч үнэ хөлсгүйгээр, өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл амьдарч, авто зогсоолыг нь мөн 2016 оны 11 сараас эхлэн эзэмшиж ашиглаж ирсэн байх ба одоог хүртэл орон сууц, авто зогсоолыг чөлөөлж өгөхгүй байгаагаас гадна орон сууц, авто зогсоолын СӨХ-ийн ашиглалтын зардлуудыг төлөөгүй байна. Түүнчлэн өмчлөгч би нөхөр, хүүгийнхээ хамт өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах боломжгүй болж олон жил орон байргүй, түрээсийн байраар амьдарч байгаа тул энэхүү орон сууц, авто зогсоолыг хариуцагч Б.Цгийн эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч Н.Таас орон сууц, авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардлыг гаргуулж өгнө үү. Миний бие нь тухайн орон сууц, зогсоолоо эзэмшиж байсан бол бусдад хөлслүүлж орлого олох боломжтой байсан, мөн тухай орон сууцыг хариуцагч чөлөөлж өгөөгүйгээс Со гэх иргэний орон сууцыг хөлслөн амьдарч хохирч байна гэжээ.
1.2. Хариуцагч Н.Т, Б.Ц нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: нэхэмжлэгч О.Аийн ээж Б.Б бид хоёр 2008 оноос найз нөхдийн харилцаатай болоод нэг нэгэндээ мөнгө төгрөг өгч авалцаж байсан. Н.Т миний бие нь Баянгол дүүргийн .... дүгээр хороо, 4 дүгээр ....хороолол, .......байр,....... хаягт байрлах орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ........ авто зогсоолыг нэхэмжлэгч О.Аийн төрсөн эх Б.Б гэгч хүнээс 2014 онд худалдан авахаар харилцан тохиролцсон ба 204,000,000 төгрөгийг түүнд бэлнээр төлсөн болно. Тухайн үед Б.Б нь уг орон сууцны гэрчилгээг өөрийн охин О.Аийн нэр дээр гаргуулан банкны 8 хувийн хүүтэй зээлэнд барьцаалж, өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул уг зээлийг төлөгдөж дууссан даруй орон сууцны гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлэх тул санаа зовох зүйл байхгүй гэж надад хэлж байсан. Надаас мөнгө авсан гэдэг нь үнэн, түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Б.Б нь би мөнгөө өгч чадахгүй боллоо, за Н.Таа хөгшөөн найз нь маш их өр зээлтэй байна, найзад нь байр байшин байна, найз нь чамайгаа гомдоохгүй, надад 3-н байр байна чи очиж үзээч, сонирхооч гэж хэлсэн, бид хоёр үзэж очиж сонирхоод надад ХС ХХК-ийн замын эсрэг талын дунд хүүгийнхээ байр, Очир хотхоны байр гээд 2 байрыг үзүүлсэн, нэг хэсэг нь миний нэр дээр, нэг хэсэг нь миний охины нэр дээр байгаа гэсэн. Хамт очоод үзсэн, тэр байрыг 65 м/кв гээд өөрөө хүн авчирч метрлүүлсэн. Одоо энэ шүүх хуралдаанаар явж байж 53 м/кв гэдгийг нь мэдэгдэж авлаа. Тухайн үед миний хөл гэмтчихсэн байсан. Б.Бын дунд хүү, манай том хүүтэй нийлээд хоёулаа тухайн байраа өгөлцөж, авалцсан. Би О.Атэй уулзаж байгаагүй. Өнөөдөр тэр байранд миний хүү амьдарч байгаа.
Хариуцагч Б.Ц би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний төрсөн ээж Н.Т 2014 онд нэхэмжлэгч О.Аийн ээж Б.Б гэгч хүнээс Баянгол дүүргийн ........ хороо, 4 дүгээр хороолол, .айр, 402 т....оот .............хаяг бүхий орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 70 тоот авто зогсоолыг худалдан авахаар харилцан тохиролцоод түүнд 204,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болно. Тухайн үед Б.Б нь манай ээжид тус орон сууц болон авто зогсоолын гэрчилгээ түүний охин О.Аийн нэр дээр байдаг ба банкны зээлтэй тул гэрчилгээг шилжүүлэх боломжгүй байна, уг зээл төлөгдөж дууссан даруй гэрчилгээг манай ээжийн нэр дээр шилжүүлж өгнө хэмээн хэлсэн байдаг. Ингээд Б.Ц миний бие 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Аийн ээж Б.Баас дээрх орон сууц болон авто зогсоолыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа болно. Миний бие өнөөдрийг хүртэл уг орон сууцанд холбогдох байрны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, авто зогсоолын төлбөр зэргийг төлсөөр ирсэн. Б.Ц нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар тухай үл хөдлөх эд хөрөнгийг шударга эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм. Сууц өмчлөгчдийн холбооны асуудал нь өөрөө маргаантай яваад байгаа тул бүх оршин суугчид нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй байгаа юм билээ. Мөн тэр учирсан хохирол гээд байгаа орон сууц, авто зогсоол ашиглалтын зардал 3,269,145 төгрөгийн төлбөрөө төлчихөөд дараа нь баримтаа үндэслээд нэхэмжилбэл үндэслэлтэй нэхэмжлэл болно гэж харж байна. 11,300,000 төгрөг гаргуулах гэж байгаа, уг хохирлын хариуцлагыг хүлээлгэх үндэслэл болсон үйл явдал болоогүй байна гэж харж байгаа. О.Аийн нөхөр нь И гэх хүн яг нөхөр нь мөн юм уу? биш юм уу гэдэг асуудлыг мэдэхгүй байна. Хүүхдийн төрсний гэрчилгээ өгсөн байсан. Тэр бол шууд нөхөр нь гэдгийг нотлох баримт биш. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
1.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 000273340 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 000782444 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ОСЗГ1603/131021 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, орон сууцны зээлийн гэрээний нэмэлт гэрээ, О.Аийн Е 1415117 дугаартай гадаад паспорт, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн граж захиалан бариулах гэрээ, Очир хотхон сууц өмчлөгчдийн холбооны мэдэгдэл, нэхэмжлэх, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,
Нэхэмжлэгч О.Аийг Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны 402 тоот хаягт байрлах 41.77 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000273340 тоот гэрчилгээг, мөн Баянгол дүүргийн........ хороо, .......р хороолол, ............. байрны зоорийн давхарын 70 тоот хаягт байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000782444 тоот гэрчилгээг тус тус олгожээ. Нэхэмжлэгч О.Аийн ... Гэтэл Н.Т гэдэг хүн манай ээжтэй зээлийн өглөг, авлагын тооцоотой гэдэг шалтгаанаар миний өмчлөлийн орон сууцанд ямар ч үнэ хөлсгүйгээр, өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл амьдарч, авто зогсоолыг нь мөн 2016 оны 11 сараас эхлэн эзэмшиж ашиглаж ирсэн байх ба одоог хүртэл орон сууц, авто зогсоолыг чөлөөлж өгөхгүй байгаа гэх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номиулангийн шүүх хуралдаанд гаргасан ... орон сууц, авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Б.Цд холбогдож байгаа. Учир нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь одоо хариуцагч Б.Цгийн эзэмшилд байгаа гэх тайлбар, хариуцагч Н.Тын ... тэр цагаас хойш Баянгол дүүргийн ....... хороо, ....... хороолол, . ........байрны .........тоот хаягт байрлах 4.1.77 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцанд миний хүү Б.Ц амьдарч байгаа, зоорийн давхарын 70 тоот авто зогсоолыг мөн хүү маань эзэмшиж байгаа гэх, хариуцагч Б.Цгийн ... Миний төрсөн ээж Н.Т 2014 онд нэхэмжлэгч О.Аийн ээж Б.Б гэгч хүнээс Баянгол дүүргийн ..... дүгээр хороо,.... дүгээр хороолол, ....... байр, .........тоот хаяг бүхий орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ...... тоот авто зогсоолыг худалдан авахаар харилцан тохиролцоод түүнд 204,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болно. ... Ингээд Б.Ц миний бие 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Аийн ээж Б.Баас дээрх орон сууц болон авто зогсоолыг хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа болно. Миний бие өнөөдрийг хүртэл уг орон сууцанд холбогдох байрны төлбөр, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, авто зогсоолын төлбөр зэргийг төлсөөр ирсэн гэх тайлбараар маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг хариуцагч Б.Ц эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна.
1.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж хуульчилснаар нэхэмжлэгч О.А нь бусдын хууль бус эзэмшлээс өмчөө шаардах эрхтэй ба маргаан бүхий орон сууц, авто зогсоол нь хариуцагч Б.Цгийн эзэмшилд байгаа болох тогтоогдсон тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн ....... дүгээр хороо, ....... дүгээр хороолол, .айрны .........тоот хаягт байрлах 41.77 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн.... дүгээр хороо,..... дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө .......дугаар байрны зоорийн давхары......тоот хаягт байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг хариуцагч Б.Цэцэнбэйлгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
1.5. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Н.Тд холбогдуулан дээрх орон сууцны 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 402,160 төгрөгийг, мөн 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны цэвэр, бохир ус, халаалт, хогны төлбөрт 1,142,568 төгрөг, алдангид 571,283.95 төгрөг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны цахилганы төлбөрт 341,133.49 төгрөг, авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2019 оны 06 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрт 812,000 төгрөг, нийт 3,269,145 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. Гэвч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж хуульчилсан ба сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тухайн орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийг өмчлөгч нь төлөх үүрэгтэй, төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоо, ашиглалтын төлбөрийг зохих байгууллагууд нь нэхэмжлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл орон сууц, авто зогсоолын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг, мөн ашиглалтын зардлыг нэхэмжлэгч О.А шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
1.6. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Тд холбогдуулан олох байсан орлого буюу тухайн орон сууц, авто зогсоолыг өнгөрсөн хугацаанд бусдад хөлслүүлсэн бол 7,200,000 төгрөгийн орлого олох байсан, мөн хариуцагч нь орон сууц, авто зогсоолыг сайн дураар чөлөөлөөгүйгээс учирсан хохирол буюу бусдын орон сууцыг хөлсөлсний төлбөрт төлсөн 11,300,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилжээ. Гэвч маргаан бүхий орон сууц, авто зогсоол нь өнгөрсөн хугацаанд хариуцагч Б.Цгийн эзэмшилд байсан, хариуцагч Н.Т эзэмшиж ашиглаж байгаагүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон нь нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцвал зохих этгээд нь хариуцагч Н.Т биш тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны 402 тоот хаягт байрлах 41.77 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө 78 дугаар байрны зоорийн давхарын 70 тоот хаягт байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг хариуцагч Б.Цэцэнбэйлгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардал, олох байсан орлого, учирсан хохиролд 21,769,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Н.Тын хариуцагч О.А, Б.Б нарт холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 116,998,170 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
2.1. Нэхэмжлэгч Н.Т нь дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Н.Т миний бие хариуцагч Б.Бтай 2008 оноос хойш дотно нөхөрлөж эхэлсэн ба хэрэгтэй үедээ бие биедээ тус болох зорилгоор хоорондоо мөнгө зээлж, зээлээ төлж байсан. 2014 оны эхээр Б.Б нь өөрийн ХС ХХК-ийн хоёр ч газар дээр барилга барьж байгаа, барилгын ажилд нь нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон тул хөрөнгө оруулсан тохиолдолд хямд үнээр орон сууцтай болох саналыг тавьсан. Ингээд миний бие Б.Бад 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг 2-3 сарын хугацаатай 5-6 хувийн хүүтэйгээр бэлнээр болон түүний Хаан банкин дахь дансаар шилжүүлж өгсөн билээ. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн өр төлбөрийн тооцоог нийлж баталгаажуулахад Б.Б нь надад зээлийн гэрээний дагуу 116,998,170 төгрөг төлөх, 15 сарын хугацаа хэтрүүлсэн алдангид 88,000,000 төгрөг, нийт 204,998,170 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.Б нь өр төлбөртөө тооцож 2 өрөө орон сууц өгөх санал тавьсныг би зөвшөөрч Б.Б өөрийнх нь амьдарч байсан Баянгол дүүргийн ...... дүгээр хороо, ..... дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө,.....дугаар байрны ..... дүгээр давхарт байрлах 1 хаалгаар ордог, хоёр орон сууцыг нийлүүлсэн, нийт 100 гаруй м/кв талбайтай орон сууцыг үзүүлсэн, тухайн үед Ч.Атай хамт очсон, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг надад үзүүлж байсан. Ингээд харилцан тохиролцсоны дагуу Б.Б нь тухайн орон сууцыг 53.84 м/кв талбайтай болгон хана босгож, дотор заслыг хийж гүйцэтгээд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр миний хүү Б.Цд хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 6 жил Б.Ц нь эзэмшиж ашиглан, амьдарч ирсэн билээ. Түүний охин О.Аээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр орон сууцыг бусдад хөлслөх эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар надад хийж өгсөн. Ингээд нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Б.Б нар нь зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргээр солихоор амаар тохиролцсон ба үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн... хэлцэл буюу зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар иргэн Б.Баас үндэслэлгүй хөрөнгөжсөн 116,998,170 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч О.Ат ямар шаардлагыг холбогдуулан гаргасан вэ гэхээр Б.Б, Н.Тын нарын хооронд амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай аль аль шаардлага нь хамаараад байгаа юм. Б.Б нь орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй байсан учраас охинтойгоо итгэмжлэл хийлгээд ирлээ, чи санаа зоволтгүй ингээд байж бай гээд ирсэн ба тэр итгэмжлэл дээр О.А гарын үсэг зурж авчирч өгөөд байгаа учраас энэ хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулахад О.Аийн оролцоо байсан гэж үзээд 2 этгээдийг хариуцагчаар татаж байгаа юм гэжээ.
2.2. Хариуцагч О.А, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: хариуцагч О.А нь Н.Т гэдэг хүнтэй ямар зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Итгэмжлэлийн тухайд гэвэл тухайн итгэмжлэл өөрөө 2017-2020 онын хооронд буюу 3 жилийн хугацаанд шударга эзэмшигч байхыг хүлээн зөвшөөрсөн, орон сууцыг бусдад хөлслүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл байсан. Тэгэхээр тухайн 2017-2020 оны хооронд Н.Т нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч нь мөн байсан. Худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ хэлцэл зэрэг дээр О.А өөрөө огт оролцоогүй, байгаагүй буюу 2015 оноос 2018 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд гадаадад байсан. Тэгэхээр энэ харилцаанд оролцох боломжгүй, хариуцвал зохих этгээд нь биш гэж үзэж байна. Ээжийнхээ зээлийн төлбөрийг барагдуулахаар хариуцагч Н.Тд тухайн орон сууцыг бусдад 3 жилийн хугацаанд түрээслүүлэх эрхийг олгосон. Б.Б 2014 оны 05 дугаар сарын 23-ний өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14,000,000 төгрөг нийт 90,000,000 төгрөгийг зээлүүлсэн юм гэдэг. Үүн дээр юуг тайлбарлах вэ гэвэл, ХС ХХК-тай байгуулагдсан зээлийн гэрээ болоод явчихаж байгаа юм. Үүнээс харахад компанийн ажилд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэдэг утгаар хөрөнгө оруулсан гэдэг. Улмаар 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зээлийн барьцааны хөрөнгө баталгаажуулахад н.Б надад зээлийн гэрээний дагуу 116,998,000 төгрөг төлөх, 15 сарын хугацаа хэтрүүлсэн алданги 88,000,000 төгрөгийн хамт нийт 204,998,170 төгрөг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Гэвч тооцоо нийлсэн акт гэж яриад байгаа акт гэдгийг хэргийн материалд хараагүй. Н.Тын өөрийн гараар бичсэн ноорог цаас байдаг. Тэр цаасаа тооцоо нийлсэн гэж үзээд байх шиг байгаа юм. Н.Тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Б.Б биш, харин хуулийн этгээдэд хандаж гаргасан нэхэмжлэл байна гэжээ.
2.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хүлээгдэж буй мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Н.Т, ХС ХХК-ийн хооронд байгуулагдсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Н.Т, ХС ХХК-иудын хооронд байгуулагдсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3128 дугаар шинжээчийн дүгнэлтийг, Хаан банк ХХК-ийн Н.Тын .......... тоот дансны хуулга, iPhone загварын гар утсанд үзлэг хийж тэмдэглэл, фото зураг, гэрч Ч.Аын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар дүгнэлт, Номин ХК-ийн төлбөрийн даалгавар, Н.Тын Хаан банк ХХК дахь .......... тоот депозит дансны хуулга, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд,
Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Б.Бад 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлэхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй. Зээлийн гэрээнд ХС ХХК-ийн тэмдэг дарагдсан боловч 2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлдүүлэгч Т, зээлдэгч Батаагийн Бад гэх зээлийн гэрээ, 53 дугаар талд авагдсан Б.Б нь Н.Таас 14,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 24 хүртэл сарын 6 хувийн хүүтэй зээлэв гэх зээлийн гэрээнүүдийн үгийн шууд утгаас үзвэл Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар энэхүү 2 зээлийн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон ба хариуцагч хүүнд /26,000,000 төгрөг : 5 хувь = 1,300,000 төгрөг х 3 сар = 3,900,000 төгрөг/ 3,900,000 төгрөг төлөх үүрэгтэй, мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон ба хариуцагч нь хүүнд /14,000,000 : 6 хувь = 840,000 төгрөг х 2 сар = 1,600,000 төгрөг/ 1,600,000 төгрөг төлөх үүрэгтэй. Иймд дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б нь үндсэн зээлд 40,000,000 төгрөг, хүүнд 5,500,000 төгрөг, нийт 45,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул хариуцагч Б.Баас зээлийн гэрээний үүрэгтэй 45,500,000 төгрөг гаргуулах нь зүйтэй. Харин 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Б.Б, О.А нартай биш ХС ХХК-тай байгуулсан гэж үзэхээр байна. Учир нь 2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Таас 50,000,000 төгрөг 5 хувийн хүүтэй зээлэв гэх зээлийн гэрээнд ХС ХХК-ийн тэмдгийг даржээ.
Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Баас 45,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 71,498,170 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч О.Ат холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан боловч хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болно. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон, хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй болно. Мөн нэхэмжлэлийн 116,998,170 төгрөг-ийн шаардлагаа нотлохоор гар бичвэр /1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар тал/ гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтыг нэхэмжлэгч Н.Т өөрөөр үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3128 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэг талын баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй юм.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч О.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967,131 төгрөг, нэхэмжлэгч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ат, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 385,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн ...... дүгээр хороо, ........дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө ..... дугаар байрны ..... тоот хаягт байрлах 41.77 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн ..... дүгээр хороо, .........дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө ......дугаар байрны зоорийн давхарын 70 тоот хаягт байрлах 15 м/к талбай бүхий авто зогсоолыг хариуцагч Б.Цэцэнбэйлгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Тд холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардал, олох байсан орлого, учирсан хохиролд 21,769,145 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Баас 45,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоолгох, 71,498,170 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч О.Ат холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Аээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967,131 төгрөг, нэхэмжлэгч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 926,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Таас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ат, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 385,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР