| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/202 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0132/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******ид холбогдох эрүүгийн 2318002470073 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1969 оны 02 сарын 28-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 08 дугаар хороо,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймаг, Хушаат сум, Даагат баг,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн******* дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг 01 жил 01 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн******* дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 22 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 06 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж 2022 оны 11 сарын 25-нд ялын хугацаа дуусаж суллагдсан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2023 оны 08 сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийн тоот хохирогчын гэр хууль бусаар нэвтэрч 450,000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн******* инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн: ...2023 оны 08 сарын сүүлээр шил, лааз түүж явж байгаад Хараа голын даланг дагаж явж байхад нэг сондгой байшин байхаар нь очтол нэлээн их лааз, шил байсан. Тэгээд тэр байшингийн үүдний амбаарын цоож унжчихсан байхаар нь ороод зурагтыг авсан. Тэгээд нөгөө зурагтаа Буян захын малын гэдэс зардаг эмэгтэйд 150,000 төгрөгөөр зарсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 13-14/,
“Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 01 дүгээр багийнны тоот байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18/,
Хохирогчын: ...2023 оны 08 сарын 20-нд “танай гэрийн хаалганы цоожны цүүг тайлчихсан байна. Гэрт чинь бол бүх юм чинь байна” гэж ярьсан. Тэгээд цоожны цүүг янзлаад түлхүүрийг нь урд айлд үлдээчихлээ” гэхээр нь би сэтгэл амраад тухайн өдөр гэртээ очоогүй. Тэгтэл өнөөдөр буюу 2023 оны 08 сарын 27-ны 14:00 цагийн үед Дархан дахь гэр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 01 дүгээр багийн тоотод ирэхэд гэрийн хаалганы цүү нь унжчихсан, хаалгыг нь хаасан байдалтай байсан ба гэртээ ороход том өрөөний хананд суурилуулсан байсан Samsung загварын, хар өнгийн, саарал өнгийн суурьтай,******* инчийн зурагт алга болчихсон байсан... би алдагдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 105/,
Гэрчын: ...2023 оны 08 сарын 27-ндыг нүүлгэхээр гэрт ирэхэд хаалганы цоожны цүү нь мултраад, цоож нь өлгөөтэй, хаалга нь хаалттай байсан. Тэгээд хаалганы бариулаас татахад шууд онгойчихсон. гэртээ ороод “зурагт алга болсон байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Иргэний нэхэмжлэгчгийн: 2023 оны 08 сарын сүүлээр Дархан захын дайвар бүтээгдэхүүн зардаг лангуу дээрээ сууж байхад нэг ах орж ирээд “ганцаараа амьдардаг, хоол ундны мөнгө хэрэгтэй байна,******* инчийн зурагтаа зарна, залгуурыг нь монголчилчихсон болохоор барьцаалан зээлдүүлэх газар авахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би зурагтыг нь үзээд хэвийн ажиллаж байхаар нь АТМ-аас 150,000 төгрөг аваад тэр ахад бэлнээр нь өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 08 сарын 30-ны өдрийн: Samsung маркийн******* инчийн LCD дэлгэцтэй өнгөт зурагт хуучин нь 450,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,
Иргэний нэхэмжлэгчгаас хураан авсан Samsung загварын******* инчийн хар өнгийн саарал өнгийн хүрээтэй зурагтыг 2024 оны 06 сарын 04-ний 17:35 цагт хохирогчт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39/,
“Иргэний нэхэмжлэгч нь махлаг, шар, хөгшин, том хамартай ах байсан, би тэр ахтай нүүр тулж уулзсан болохоор шууд таньж байна гээд 3 дугаартай *******ийн зургийг заав...” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 40-45/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үед хохирогчын гэр болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 01 дүгээр баг,, тоотод хууль бусаар нэвтэрч Samsung загварын******* инчийн зурагтыг авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн асуудлаар маргахгүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үед хохирогчын гэр болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 01 дүгээр баг,, тоот руу орж том өрөөний хананд өлгөөтэй байсан 450,000 төгрөгийн үнэ бүхий Samsung загварын******* инчийн зурагтыг авч яваадд 150,000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилжээ.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг,
“Бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар эд зүйлийг нь авсан үйлдлийг,
“Хууль бусаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг буюу Samsung загварын******* инчийн зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчт 450,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчд 150,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээс Samsung загварын******* инчийн зурагтыг хураан авч хохирогчид буцаан олгосон бөгөөд шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 150,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ганцаараа хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, зүрхний архаг дутагдал өвчний улмаас эмнэлгийн хяналтад байдаг зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүдэгч нь биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан тул шүүгдэгчийн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР