Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2022/00324

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 ******* 26 10/ШШ2022/0024



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, -а байрны 1 тоотод оршин суух, овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт .0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016 оны 0 дугаар сарын 29-ний өдөр 51 тоот гэрээгээр зээлж авсан 2.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 24-нд иргэн бэлнээр өгсөн. Бэлнээр өгөхдөө 10.000 төгрөг х 200 ширхэг байсан. Би 2.000.000 төгрөгийг зээлдүүлэхдээ хадгаламж зээлийн хоршооноос .000.000 төгрөгийг хүүтэй аваад барьцаанд нь хүү У.******* газрын гэрчилгээг тавьж авч өгсөн. Гэтэл зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй өнөөг хүрлээ. Мөнгийг авах үедээ ажил бүтээж баярлаж байснаа мартаж, буцааж өгөх болохоор оргон зайлж, итгэл далимдуулан шунахай сэдлээр залилан хийж хүн чанаргүй зан гаргасанд маш их гомдож байна.

Би мөнгөө өгөхдөө харилцан итгэлцлийн үндсэн дээр гэрээг бичгээр хийж өгөөгүйдээ буруутаад байгаа юм. Мөнгөө өгөхгүй болохоор нь 2018 оны 04 сард нөхөр болох нь ажлын газар дээр зээл олгосон байгууллагын хүнийг дагуулж очиж бодит байдлыг харуулсан. Мөнгө төлөх талаар хэлэлцээ хийсэн. Тэгээд төлөхгүй алга болсон. 2019 оны 1 сард цагдаад хандсан боловч хүлээж аваагүй. Тэрнээс хойш ковид гараад энэ хүмүүстэй холбогдоогүй, 2022 оны 04 сард шүүхэд өгч эрэн сурвалжлуулсан. Гэтэл ******* дүүрэгт байна гэсэн хаяг тогтоож өгсөн учраас шүүхэд хандсан. Би хадгаламж зээлийн хоршооноос хүүтэй мөнгө авсан учраас 2.000.000 төгрөгөө хүү, алдангитай нь нэхэмжлээд .0.000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч П.ы хувьд 2.000.000 төгрөгийг зээлдэж авсан нь үнэн. Зээлээс 1.*******51.000 төгрөгийг буцаан төлсөн баримт байгаа. Буцаан өгсөн мөнгөө дэвтэр дээрээ тэмдэглэдэг байсан. Мөн эднийх гутлын лангуу ажиллуулдаг байсан бөгөөд павилоныг нь хураах гээд байсан болохоор хураалгахгүйн тулд д 1.000.000 төгрөг өгсөн байдаг. Энэ гэдэг хүн тухайн үед хорооны засаг даргаар ажилладаг, нилээн эрх мэдэлтэй хүн байсан юм шиг байгаа юм. Ингээд нийтдээ 2.*******51.000 төгрөг төлж өгсөн байгаа. Энэ хүмүүс 2019 оноос хойш зээлийн талаар огт холбогдоогүй. 2022 онд гэнэт эрэн сурвалжлуулж шүүхэд өгсөн байсан. П., нар оршин суугаа хаяг дээрээ байж л байсан, ******* дүүргийн Төмөр замд ажилладаг, хаашаа ч алга болоогүй. Ковид өвчин хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй, шүүх хэвийн ажиллаж байсан. Ер нь гийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийг буцаан төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бичгээр хийсэн гэрээ ч байхгүй учраас хүү алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 0 дугаар сарын 29-ний өдөр т баян зүрх-******* хадгаламж зээлийн хоршоотой 51 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж авсан .000.000 төгрөгийн зээлээсээ 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр П. 2.000.000 төгрөгийг нь бэлнээр тоолж өгсөн, хүүтэй мөнгө авсан учраас хүү алдангитай нь нэхэмжилнэ. Сарын хүүг 6 жилээр, алдангийг 0.5 хувиар тооцож 1.0.000 төгрөг, нийт .0.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ.

Хариуцагч П. нь шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ 2.000.000 төгрөгийг 2016 онд зээлдэж авсан, буцаан төлсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү алданги нэхэмжлэх эрхгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс 2016 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай зээлийн гэрээ, ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, ******* дүүргийн дугаар хорооны 41, 42, 6*******9 дугаартай тодорхойлолтууд, ******* дүүргийн ******* дугаар хорооны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх , нарыг шүүх хуралдаанд оролцуулан гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч овгийн холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт .0.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч П. нь зээлийг буцаан төлсөн, Иргэний хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага .0.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч нь 2016 оны 0 дугаар сарын 29-ний өдөр *******-******* Хадгаламж зээлийн хоршоотой 51 тоот зээлийн гэрээ байгуулж .000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж авсан байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Уг зээлдэж авсан .000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг хариуцагч П. бэлнээр өгсөн бөгөөд одоо дээрх 51 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.000.000 төгрөгийг хүү алдангийн хамт тооцож .0.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч П. нь 2.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд буцаан төлсөн гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Ариунболд нь 2016 оны 0 дугаар сарын 29-ний өдөр *******-******* Хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан 51 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч П.аас зээл, хүү, алданги шаардах боломжгүй. Учир нь: Уг зээлийн гэрээгээр *******-******* Хадгаламж зээлийн хоршоо, нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зохицуулах юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана 22 дугаар зүйлийн 22.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 22.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна гэж тус тус хуульчилсан.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хуулиар нэхэмжлэгчид хариуцагчаас хүү, алданги шаардах эрх үүсэхгүй. Харин талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд зээлдэгч авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байсан байна.

Зээлдэгч П. авсан зээлээ буцаан төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдав.

Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, *******5 дугаар зүйлийн *******5.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа жил байна гэжээ. Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөнгөө буцаан төлөхийг шаардсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 01 сард Цагдаагийн байгууллагад хариуцагчийг залилангийн хэргээр шалгуулахаар өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбараа нотлоогүй, энэ хугацаанаас хойш хариуцагчаас мөнгөө төлөхийг шаардаагүй, 2022 оны 04 дүгээр сард шүүхэд хандаж хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр , нарыг оролцуулж мэдүүлэг авсан бөгөөд гэрч нарын тайлбарыг үндэслэн хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх жилийн хугацааг хамгийн сүүлд мөнгөө төлөхийг шаардсан гэх 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс тооцож үзэхэд 2021 оны 04 дүгээр сарын 21-нд, 2019 оны 01 дүгээр сард Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэсэн үеэс тоолсон ч 2022 оны 01 дүгээр сард дууссан байна.

Иймд нэхэмжлэгч У.******* хариуцагч П. холбогдуулан гаргасан .0.000 төгрөг гаргуулах шаардлагыг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1.-д зааснаар У.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******5 дугаар зүйлийн *******5.2.1-д зааснаар ******* овгийн ******* *******, овгийн холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлт .0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1.-д зааснаар У.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ