Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/02753

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... тоот хаягт оршин суух, М ургийн овогтой П Б /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар хороолол, ... дүгээр байрны .... тоот хаягт оршин суух, С ургийн овогтой С Э /РД:...../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн нөхөр С.Э тай 2005 онд танилцаж 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор гэр бүл болж батлуулсан болно. Улмаар бид хоёрын дундаас 2007 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Э.А хүү 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э.Ч маань төрсөн болно. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нялх биетэй миний бие аргагүйн эрхэнд 2013 оны 03 дугаар сараас эхлэн 2 хүүхдээ авч тусдаа амьдарч эхэлсэн. Энэ 7 жилийн хугацаанд өөрийн хоёр хүүхдээ хүний зэрэгтээ авч явах гэж ганц бие эх хүүний хувьд хичээл зүтгэл тэвчээр гарган ажиллаж, хөдөлмөрлөж амьдарсан. Бага хүүхдийн минь хувьд асаргаа сувилгаа ихээр шаардагддаг хэдий ч ганц бие эхийн хувьд энэ бүхнийг өнгөрсөн 7 жилийн хугацаанд зэрэг амжуулж хүүхдэдээ шаардагдах бүхий л асаргаа, сувилгаа, эмчилгээний зардал зэргийг төлж өөрийн хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж хүний дайтай амьдарч байна. С.Э ы хүссэн үед нь 2 хүүхдүүдтэйгээ хамт байлгаж, аль болохоор хүүхдүүдийнхээ хүсэлд нийцүүлж ойрхон байлгахыг хичээж ирсэн. С.Э бид хоёр тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч С.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Б ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ээжийн хувьд үүргээ сайн биелүүлдэг гомдол, санал байхгүй. Хүүхдүүд ээжтэйгээ хамт байх боломжтой. Гэрлэлтээ цуцлуулаад, 2 хүүхдээ эхийн асрамжид нь үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч С.Э д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч П.Б , хариуцагч С.Э нар 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Э.А /РД:......../, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Э.Ч /РД:....../ нар төрж, одоо эх П.Б ийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ...... өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 4-10/

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зан харилцааны таарамжгүй байдлын улмаас сүүлийн 7 жил тус даа амьдарсан байх бөгөөд хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон, цаашид эвлэрэх боломжгүй, хүсэлтгүй хэмээн тайлбарлажээ.

 

Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас олон жил тусдаа амьдарч, гэр бүлийн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч П.Б , хариуцагч С.Э нарт эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ... охин Э.А , хүү Э.Ч нарыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулна гэснийг хариуцагч зөвшөөрсөн тул талууд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар талаар маргаангүй байна гэж үзэж, охин Э.А , хүү Э.Ч нарыг эх П.Б ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно, 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч С.Э гаас охин Э.А , хүү Э.Ч нарт хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан С ургийн овогтой С Э , М ургийн овогтой П Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Э.А , хүү Э.Ч нарыг эх Э.Д асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч С.Э гаас охин Э.А , хүү Э.Ч нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э гаас улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Анхмаад даалгасугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР