Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

хохирогч А.Гансэлэм, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг

шүүгдэгч Б.Санчир-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, Үндэсний техникийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхоны 45/3/86  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ВТ98020718/, Гомбо овогт Батбаатарын Санчир-Эрдэнэд холбогдох 201726020233 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оын 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Санчир-Эрдэнэ 2016 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа төлбөр тооцоогоо төлөөгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн А.Гансэлэмийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Санчир-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Би “Sea” бааранд өдрийн 17000 төгрөгийн цалинтай зөөгчийн ажил хийж байсан. Хохирогч Гансэлэм 6 ширхэг пивоны мөнгө 21000 төгрөгөө төлөхгүй байхаар нь би өдрийнхөө 17000 төгрөгийн цалингаа авч чадахгүй юм шиг санагдаад гар хүрч биед нь гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Намайг уучилаарай гэв.

 

Хохирогч А.Гансэлэм шүүхийн хэлэлцүүлэгт: Миний эмчилгээний зардал нийт 905.000 төгрөг болсныг шүүгдэгч Б.Санчир-Эрдэнэ бүрэн төлж барагдуулсан. Одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид уламжлалын эмчилгээ хийлгэх байх гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Санчир-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, ял шалгах хуудас /хх-ийн 55/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 59/, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 60-68/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Санчир-Эрдэнэ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан А.Гансэлэмийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчоор А.Гансэлэмийн:..” 2016 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Sea баарлуу найз Төгс-Ухаан, Залуухаа, Тэмүүжин, Одко, Баагий нарын хат ороод пиво ууцгаасан. Тэгээд бид хэдийг бааранд байж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн бөгөөд бичиг баримтаа шалгуул гэхээр нь бид хэд цагдаа нарын хамтаар баарнаас гараад бичиг баримтаа шалгуулчихаад буцаад бааранд ороод ширээн дээрээ суухад бид нарын захиалж авсан пивонууд алга болсон байсан учраас текэн дээр Төгс-Ухаан, Баагий бид гурав очоод бид нарын пиво байхгүй болчихсон байна ш дээ гэж хэлэхэд текний ард байсан эмэгтэй би мэдэхгүй байна гэж хэлсэн тэгтэл манай Баагий, Төгс-Ухаан хоёр чи явж бай бид нар учрыг нь олъё гэж хэлэхээр нь би буцаад ширээн дээрээ очоод байж байтал Төгс-ухаан, Баагий хоёр 4 шил пиво бариад ирсэн тэгээд бид хэд пиво уугаад сууж байтал баар хаах болсон ба Тэмүүжин бид хоёр баарнаас түрүүлж гараад явж байтал араас Одко, Баагий, Төгс-ухаан нар гарч ирсэн ба Залуухаа гарч ирэхгүй удаад байсан учраас Төгсөө баарлуу орчихоод бас гарч ирэхгүй удаад байсан учраас бид хэд бөөнөөрөө баарлуу орсон. Тэгтэл баарны ажилчид бид нарыг уусан пивоныхоо мөнгийг өг гэсэн тэгэхээр нь бид хэд пиво захиалаад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирээд бичиг баримтаа шалгуул гэхээр нь бид хэд гарчихаад буцаад ороод ирэхэд пиво маань байхгүй болчихсон байсан учраас танайхаас бид нарт өгсөн пиво л гэж бодсон ш дээ мөнгө байхгүй байна, бид нар барьцаанд юм тавьчихаад маргааш ирээд мөнгөө өгье гэж хэлэхэд цаанаас нэг эгч бид нарыг арчаагүй юмнууд гээд байхаар нь би тэгвэл цагдаа дуудаад шийдүүлье гэж хэлэхэд нэг хамгаалагч нь босч ирээд чи яасан их цагдаа дууддаг юм бэ гээд цээжрүү гараараа цохиж авсан. Тэгэхээр нь би хамгаалагчид ахаа би маргааш мөнгөө авчраад өгчихье гэж хэлэхэд за тэг тэг гэж хэлэхээр нь бид хэд баарнаас гарч байхад Төгс-Ухаан нэг нүдний шилтэй зөөгчтэй маргалдаад байхаар нь би салгаад зогсож байтал нэг хамгаалагч нь та нар одоо явалдаа гэж хэлээд зөөгчөө машиндаа суулгахаар нь бид хэд зам гарах гээд явж байтал нүдний шилтэй зөөгч залуу намайг шууд газар хавсарч унагаад миний нүүрлүү өшиглөхөд манай найз Төгс-ухаан салгасан ба бид хэд тэр хэдэн залуучуудын араас нь дагаад намайг зодсон залуугын гэрийг нь мэдэх гээд машинтай дагахад яагаад дагаад байгаа юм бэ гээд байхаар нь дахиад зодуулж магадгүй гэж бодоод шууд гэрлүүгээ харьсан.  /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

гэрч А.Төгс-Ухаан:...” 2016 оны 12 сарын 07-ны шөнө би найз Гансэлэм, Даланбаатар, Одбаяр, Тэмүүжин, Отгонжаргал нарын хамтаар Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах Sea бааранд ороод пиво захиалаад сууж байтал цагдаа нар орж ирээд та нар насанд хүрсэн юм уу бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн тэгэхээр нь бид хэд гараад цагдаад бичиг баримтаа шалгуул гэхээр нь бид хэд бичиг баримтаа орхичихож гэж хэлээд буцаад баарандаа ороод ширээндээ суухад захиалсан байсан пивонууд алга болчихсон байсан учраас Даланбаатар, Гансэлэм бид гурав текэн дээр очоод бид нарын авсан пиво байхгүй болчихсон байна гэж хэлээд Даланбаатар бид хоёр 4 шил пиво аваад ширээн дээрээ очоод суутал баар хаах гэж байсан тул бид нар пивоноосоо бага зэрэг уучихаад баарнаас гарахад Залуухаа буюу Отгонжаргал байхгүй, гарч ирэхгүй байсан тул би эхлээд баарлуу орсон манай найз нар бааранд орж ирсэн. Тэгэхэд баарны ажилчид та нар тооцоогоо төлөлгүй гарах гэлээ гэхээр нь бид хэд ширээн дээр байсан пивонууд байхгүй болчихсон байсан тул зөөгчөөс чинь бид нарын захиалсан пиво хаана байна гэхэд текнээс авчих гэж хэлсэн учраас бид хэд текнээс пиво авсан юм гэж хэлэхэд баарны хамгаалагч Гансэлэмийн цээжрүү нэг удаа гараараа түлхээд та нар тооцоогоо хийж чадахгүй байсан юм бол яах пиво захиалсан юм бэ гэхээр нь бид хэд маргааш мөнгөө өгье гэж хэлээд баарнаас гараад явж байтал баарны нэг ажилтан надтай хальт барилцаж авахад Гансэлэм дундуур орж ирээд салгангуутлаа уг залуутай барилцаж авахад баарны ажилтнууд уг залууг салгаад машиндаа суулгачихаад буцаад машинаасаа хүмүүс ар араасаа бууж ирсэн бөгөөд нүдний шилтэй зөөгч залуу нь түрүүлж бууж ирээд шууд Гансэлэмийг гараараа цохиж авахад Гансэлэм газар унахад нүдний шилтэй зөөгч залуу дахиад өшиглөхөд баарны нэг ажилтан нь нудний шилтэй залууг машиндаа суулгахад машин нь хөдөлсөн. Тэгтэл Гансэлэм энэ залуучуудын гэрийг нь мэдэж авъя гээд такси барихаар нь бид хэд бөөнөөрөө араас нь машинтай дагаж байгаад болиод шууд гэрлүүгээ харьсан. /хх-ийн 18/

 

гэрч Э.Отгонжаргал:..” 2016 оны 12 сарын 7-ны шөнө би найз Гансэлэм, Даланбаатар, Одбаяр, Тэмүүжин, Төгс-ухаан нарын хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Sea бааранд ороод пиво захиалаад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг бичиг баримтаа шалгуул гэж хэлэхээр нь бид хэд баарнаас гараад Гансэлэм бичиг баримтаа үзүүлсэн харин бид хэд бичиг баримтгүй явж байгаа гэж хэлээд буцаад баарандаа ороход ширээн дээр байсан пиво байхгүй болчихсон байсан тул Даланбаатар, Гансэлэм, Төгс-Ухаан гурав тек рүү явчихаад хэсэг хугацааны дараагаар Даланбаатар, Төгс-ухаан хоёр 4 шил пиво авчирсан тэгээд бид хэд пивоноос дөнгөж уугаад эхэлж байхад баар хаах гэж байна гэсэн тул бид хэд баарнаас ар араасаа цувраад гарсан тэгтэл намайг баарны хамгаалагч барьж аваад та нар тооцоогоо хийгээч гэж хэлэхээр би бид нарын захиалсан пиво гараад ороод ирэхэд алга болчихсон байсан тул бид нар дахиад пиво текэнд хэлээд авсан гэхэд хамгаалагч тэр хамаагүй та нар тооцоогоо хий гэхээр нь би найз нарыгаа дуудсан эхлээд Төгс-ухаан орж ирж ирсэн тэгээд араас нь манай найз нар орж ирээд бид хэд тооцооноос болж баарны ажилтнуудтай маргасан тэгэхэд нэг хамгаалагч нь Гансэлэмийн цээж рүү нэг удаа гараараа түлхээд та нар тооцоогоо хийж чадахгүй байсан юм бол яах гэж пиво захиалсан юм гээд байхаар нь бид хэд маргааш мөнгөө өгье гэж хэлээд баарнаас гараад явахад баарны ажилтнууд зэрэгцээд гарсан ба баарны гадна талд Төгс-ухаан нэг нүдний шилтэй зөөгч залуутай хальт барилцаж авахад Гансэлэм дундуур нь орж салгачихаад уг зөөгчтэй маргалдахад баарны ажилтнууд нүдний шилтэй зөөгч залууг аваад машиндаа суулгасан тэгэхээр нь бид хэд явах гэж байтал нүдний шилтэй залуу машинаас бууж ирээд шууд Гансэлэмийн нүүрлүү гараараа цохиж аваад газар унагахад баарны нэг ажилтан залуу нүдний шилтэй залууг машиндаа суулгаад машин нь хөдлөөд явахад Гансэлэм араас нь дагаж байгаад гэрийг нь мэдэж авъя гэсэн тул бид хэд машинд суугаад тэд нарын араас дагаж байгаад болиод шууд гэртээ харьсан./хх-ийн 20-21/ гэх мэдүүлэг

 

гэрч Ч.Одбаяр:..” 2016 оны 12 сарын 07-ны шөнө би найз Гансэлэм, Баагий буюу Даланбаатар, Төгс-ухаан, Тэмүүжин, Залуухаа буюу Отгонжаргал нарын хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр  хороонд байрлах Sea бааранд ороод ... буцаад баарандаа орсон тэгтэл ширээн дээр байсан пивонууд алга болсон байсан тул Төгс-ухаан, Даланбаатар, Гансэлэм гурав текэн дээр баарны ажилтантай уулзах гээд оччихоод хэсэг хугацааны дараагаар Даланбаатар, Төгс-ухаан нар 4 шил пиво аваад ирсэн тэгэхээр нь бид хэд бага зэрэг уучихаад баарнаас гарахад Залуухаа буюу Отгонжаргал бааранд үлдчихсэн байсан, тэгээд бид хэд буцаад бааранд орсон. Тэгтэл баарны ажилчид та нар тооцоогоо төл гэж хэлсэн тэгэхээр нь бид хэд ширээн дээр байсан пивонууд байхгүй болчихсон байсан гээд бид хэд хоорондоо маргалдсан тэгэхэд хамгаалагч залуу нь Гансэлэмийн цээжрүү нэг удаа гараараа түлхэхэд нь бид хэд маргааш мөнгөө өгье гэж хэлээд баарнаас гараад явж байтал баарны ажилтнууд бид нараас салахгүй маргаан үүсгэж байснаа Төгс-ухаантай нүдний шилтэй зөөгч залуу барилцаж авахад нь Гансэлэм салгах гэж байгаад үг нүдний шилтэй зөөгч залуутай барилцаж авсан тэгээд Гансэлэмийн нүүрлүү нь уг зөөгч залуу гараараа цохиод газар унагачихаад баарны хүмүүс машинд суугаад явахаар нь бид хэд баарны ажилчдын араас дагаж байгаад болиод гэр гэрлүүгээ харьцгаасан. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг

 

гэрч Н.Даланбаатар:..” 2016 оны 12 сарын 7-ны шөнө ....Төгс-ухаантай нүдний шилтэй зөөгч залуу барьцалдаж авахад Гансэлэм дундуур нь орж салгахад уг нүдний шилтэй зөөгч залуу Гансэлэмийн нүүрлүү гараараа цохиод газар унагачихаад өшиглөчихөөд салангуутлаа машиндаа суугаад явсан /хх-ийн 24-25/

 

гэрч Д.Нандинцэцэг:..” 2016 оны 12 сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр  хороонд байрлах Sea пабад барменээр ажиллаж байсан бөгөөд тухайн шөнө пабаа хаагаад ажилчдын унаандаа суух гэж байхад хэдэн залуучууд манай баарны ажилчидтай маргалдаад байсан. Тэгэхээр нь би машинаас буухад Санчир-Эрдэнэ газар унасан нэг залууг газраас татаж босгочихоод машиндаа суугаад явахад нөгөө залуучууд бид нарын араас дагаад байсан. Санчир-Эрдэнэ машин дотор суучихаад надад цохиулсан залуу ухаан алдаад уначихсан гэж хэлж байсан.  Цохиулсан залуу өөрөө Санчир-Эрдэнийг их өдөөд барилцаж аваад байсан.  /хх-ийн 26/

 

гэрч  Д.Төнкерис:..” Би 2017 оны 12 сарын 07-08-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Sea бааранд зөөгчөөр ажиллаж байсан. Тэгээд ажил дээрээ байж байхад 6 залуу манайхаар үйлчлүүлж байхдаа манайхаас 6 шил пиво аваад ширээндээ суучихаад тооцоогоо хийлгүй гарсан тул би араас нь гүйж гараад нэг залууг нь барьж аваад бааранд оруулаад бусад найз нарыг нь дуудуулахад хэсэг хугацааны дараагаар найз нар нь орж ирээд бид нар эхлээд пиво аваад суухад цагдаа нар орж ирээд бид нарыг бичиг баримтаа шалгуул гэсэн тул бид хэд гадаа гарч цагдаа нарт бичиг баримтаа шалгуулчихаад буцаад бааранд ороход бид нарын пивонууд байхгүй байсан тул дахиж пиво захиалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хамаагүй та нар 6 пивоныхоо 3-ыг нь задалсан байна энэ гурван пивоныхоо төлбөрийг төл гэхэд тухайн залуучууд мөнгө байхгүй гэхээр нь барьцаанд эд зүйл тавь гэхэд тэд нарт барьцаанд тавихаар зүйл байхгүй байсан тул за тэгвэл явцгаа гэж хэлээд тухайн залуусыг баарнаас гарахад баарны үүдэнд Уртнасантай нэг залуу нь буюу Гансэлэм гэх залуу барилцаж авахад цаанаас Санчир-Эрдэнэ хүрч ирээд салгаад бид хэд бөөнөөрөө машиндаа суугаад явах гэхэд уг залуучууд бид нарыг явуулахгүй машины ард зогсчихоод өдөөд байсан тул Санчир-Эрдэнэ, Уртнасан бид гурав машинаас буухад Санчир-эрдэнэ нэг залуутай нь буюу Гансэлэмтэй барилцаад авчихсан байсан ба яг тухайн цаг хугацаанд тэнд байсан залуучууд бид нартай ер нь бол муудалцаад салахгүй байсан. Тэгтэл нэг мэдэхэд Санчир-Эрдэнэ Гансэлэм гэх залууг газар унагачихаад буцаагаад босгохоор нь Санчир-эрдэнэг шууд машинд суулгаад явцгаасан тэгэхэд тухайн залуучууд араас машинтай дагаж байгаад больсон. /хх-ийн 28/

гэрч Д.Баярмандах:..” 2016 оны 12 сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Sea баарны гадна талд 43-91 уби улсын дугаартай тоёота “sиссееd” маркийн саарал өнгийн машинтайгаа зогсож байгаад шөнө баар хаах үед Sea баарлуу ороход хэдэн залуучуудтай баарны ажилчид тооцоогоо хий гээд маргалдаад байхаар нь би нээх тоолгүй байж байхад тухайн залуучуудыг баарнаас гаргахаар нь би баарныхаа ажилтан болох Санчир-эрдэнэ, Уртнасан, Саранцэцэг, Нандинцэцэг, Төнкерис тав миний машинд суух гэхэд тухайн тооцоо хийгээгүй залуучууд явуулахгүй чаддаг юм бол дайраад гар гээд машин таглаад зогсчихсон байсан, тэгэхээр нь би энэ хэдэн залуучуудыг холдуулаадахаач гэхэд Санчир-эрдэнэ машинаас бууж байгаа нь машины толинд харагдсан тул би машинаас буухад нэг залуу нь газар уначихсан Санчир-эрдэнэ хажууд нь байсан тэгтэл Төнкерис, Уртнасан хоёр буугаад Санчир-эрдэнэг машинд суулгахаар нь би машиндаа суугаад явсан тэгтэл уг залуучууд бид нарын араас машинтай дагаад байсан. /хх-ийн 32/

 

сэжигтнээр Б.Санчир-Эрдэнэ:..” 2016 оны 12 сарын 7-ны өдөр би Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Sea” бааранд зөөгчөөр ажиллаж байсан ба манай бааранд үйлчлүүлсэн 5-6 залуучууд текэн дээр пиво алга болчихлоо гээд маргаан үүсгээд байхад нь би нээх тоогоогүй хажууд нь зогсож байсан. Тэгтэл тэр хэдэн залуучууд пиво дахиад захиалж авснаа шууд баарнаас гарахад нь тухайн үед тэр залуучуудад үйлчилж байсан зөөгч Төнкерис араас нь гараад нэг залууг бариад бааранд орж ирсэн бөгөөд уг залуутай хамт явж байсан найз нарыг нь дуудуулсан ба би баарнаас гарч найзыгаа гэрт нь хүргэж өгчихөөд ирэхэд баарны гадна талд манай зөөгч Уртнасан нөгөө хэдийн нэг залуутай барилцаад авсан байхаар нь би шууд очоод Уртнасанг салгаж холдуулахад тэр хэдэн залуучууд өөдөөс дайраад байхаар нь аль болох зодолдохгүй гээд зай бариад машиндаа суухад машины ард зогсчихоод холдохгүй байсан тул би машинаас буугаад нэг залуутай барилцаж аваад нүүрлүү нь гараараа нэг удаа цохиж авахад уг залуу шууд газар уначихаар нь би машиндаа суугаад шууд явцгаасан тэгтэл тэр хэдэн залуучууд араас машинтай дагаж байснаа гэнэт дагахаа болиод явцгаасан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд эрүүл байсан. Харин нөгөө залуучууд пиво уусан байсан. Тэр хэдэн залуучууд одоо болъё салъя гээд байхад салахгүй өөдөөс өдөөд байхаар нь би тэр залуугын нүүрний баруун хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиж авахад уг залуу шууд газар унасан. /хх-ийн 47/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 136 дугаартай дүгнэлтэнд:Гансэлэмийн биед баруун гайморын хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, баруун хацар нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт  /хх-ийн 43/ болон хохирогчийн гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 69-72, 76/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Гомбо овогт Батбаатарын Санчир-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Санчир-Эрдэнэд ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Гансэлэм “Санчир-Эрдэнэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид уламжлалын эмчилгээ хийлгэх байх ” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Санчир-Эрдэнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

 

  1. Гомбо овогт Батбаатарын Санчир-Эрдэнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Санчир-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Б.Санчир-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Б.Санчир-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч А.Гансэлэм гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурьдсугай.

 

5. Хохирогч А.Гансэлэм цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Б.Санчир-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Санчир-Эрдэнэд авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

             

                       

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ