| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/210 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:7/2025/0179/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт************** холбогдох эрүүгийн 2518000210158 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн,******* настай,, дунд боловсролтой, мэргэжилтэй, байдаг, ам бүл,,, хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг,-4 дүгээр байр тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг дугаар байрны тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
Боржигон овогт******* Отгонбаяр (РД: **** )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Хохирогч мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас), гэрчмэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас), Капитал зууч ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 14-15 дугаар хуудас) гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Молор” зочид буудлын орчим, 14 цагийн үед гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А71 загварын гар утсыг олж аваад бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Хохирогч өгсөн “...би 2024 оны 11 дүгээр сарын-ны өдөр цагийн үед Оргил худалдааны төв орчхоод гэр рүүгээ алхаад харьж явахдаа Молор буудлын хавьцаа гар утсаараатойгоо ярчхаад халаасандаа хийгээд цааш явж байгаад******* минутын дараа утсаа үзтэл халаасанд байгаагүй. Буцаад явсан замаараа хайтал олоогүй бөгөөд гар утасныхаа байршил тогтоогчийг асаахад 18 цаг 53 минутын үед микрийн голын 9 давхарт зааж байсан. Тухайн гар утсанд univishion_88AC гэх wifi хаяг холбогдсон утасны цэнэг*******0 хувь болсон тухайн утсанд байсан 99288582 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас),
- Гэрчөгсөн “...тухайн дугаар миний нэр дээр байдаг. Гэхдээ би тухайн дугаарыг эзэмшдэггүй. Учир нь эгчийнхдэд өөрийнхөө нэр дээр 2024 оны зун авч өгсөн дугаар байгаа. Манай эгчийн бага Тэлмэн. Одоо 5 настай. Гээгдэл гар утас олоод ашигласан зүйл байхгүй. Харин манай ээж Отгонбаяр нь оны өмнө Дархан сум дугаар баг Шинэ Дархан талаасаа эхний 9 давхар байр болон МТ шатахуун түгээх станц хоёрын голын зам дээрээс гар утас олоод эгчийнхдэд өгчихсөн гэж надад өнөөдөр хэлсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас),
- “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Samsung A71 маркийн 256GB багтаамжтай гар утас 1,100,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 14-15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Молор” зочид буудлын орчим, 14 цагийн үед гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А71 загварын гар утсыг олж аваад бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл мөн.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүх хуралдаанд маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд “..шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох торгох ял оногдуулах, оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу50,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан50 (дөрвөн зуун тавин) нэгж буюу50,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч *** 1,100,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт******* *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т50 (дөрвөн зуун тавин) нэгж буюу50,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******т50 (дөрвөн зуун тавин) нэгж буюу50,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ