Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

иргэдийн төлөөлөгч О.Пүрэвдаш

улсын яллагч Б.Жаргал, Т.Оюунжаргал нар

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргал, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн

хохирогч Г.Сунравын өмгөөлөгч Д.Нармандах

шинжээч эмч Б.Ундармаа, О.Даваасүрэн

шүүгдэгч Н.Энхбаатар,

шүүгдэгч Н.Буянбаатар нарын өмгөөлөгч Г.Тунгалаг, Д.Баттулга

шүүгдэгч Г.Түмэнжаргал, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг

шүүгдэгч Д.Амарсанаа, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва

шүүгдэгч Б.Баттулга түүний өмгөөлөгч Л.Жавзмаа

гэрч Э.Баяраа, Г.Ган-Оргил, М.Мөнхтуяа, Д.Баасанжав, П.Алтантүлхүүр, Т.Батцэцэг, Х.Уртнасан, Д.Батбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Энхбаатар, Н.Буянбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд,

Т.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд,

Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Энхбаатар нарын 5 хүнд холбогдох 2014260004901 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

  1. Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 24-нд Хөвсгөл аймагт  төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Гор газ” ХХК-д борлуулагчаар ажилладаг, ам бүл 5, эх, ах, бэр эгч, тэдний хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 65-14 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: РЮ89042477/ Бэрсүүд овогт Нарантуяагийн Энхбаатар. 

 

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт  төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Гор газ” ХХК-д борлуулагчаар ажилладаг, ам бүл 5, эх, дүү, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 65-14 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: РЮ82041276/ Бэрсүүд овогт Нарантуяагийн Буянбаатар.  

 

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 22-нд Хөвсгөл аймагт  төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 1-134 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: РЭ82082273/ Шарнууд овогт Гомбосүрэнгийн Түмэнжаргал.  

 

4. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 26-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1165 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:РГ82112616/ Бичээч овогт Дэмбэрэлийн Амарсанаа.

 

5. Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 01-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д арматурчинаар ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол  дүүргийн 6 дугаар хороо, Туулын 2-98 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ГЮ74100111/ Цагаан адуу овогт Борын Баттулга.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Энхбаатар, Н.Буянбаатар нар  нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23-24 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” хэлбэрийн 101-103 дугаар байр “Тэмүүлэл” хотхоны гадна талбайд танхайн сэдэлтээр буюу үл ялих зүйлээр шалтаглан Н.Буянбаатар нь Г.Баянжаргалын нүүрэн тус газарт нь цохиж унагааж, газарт унасан Г.Баянжаргалын толгойн тус газарт Н.Энхбаатар өшиглөж, бүлэглэсэн үйлдлээр Г.Баянжаргалын бие махбодид гавал тархины хүнд гэмтэл учруулж санаатай алсан,

Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23-24 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” хэлбэрийн 101-103 дугаар байр буюу “Тэмүүлэл” хотхоны гадна талбайд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Ц.Алтанцэцэг, Г.Сунрав, Г.Баянжаргал нартай хэрүүл маргаан үүсгэн үл ялих зүйлээр шалтаглан Г.Түмэнжаргал нь Г.Сунравын нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах, яллагдагч Д.Амарсанаа нь Г.Баянжаргалын нүүрэн тус газарт нь цохих зэргээр илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан,

яллагдагч Б.Баттулга нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “..цагаан машинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Буянбаатар:  Тухайн үед би “Гор газ” ХХК-нд ажилладаг байсан юм. 2014 оны 10 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Түмэнжаргалтай хамт ажлаасаа тараад 1 дүгээр хороололд явж байхад Баасанжав, Алтантүлхүүр нар утсаар яриад цалингаа авсан, нэг газар орж сууя гэсэн. Тэгэхэд нь би мөнгөө үрээд хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй бид нар 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр уулзаад “Ачтан” эмнэлгийн зүг яваад замаараа дэлгүүрээс архи аваад Техник технологийн коллежийн хашаанд авсан архиа хувааж ууцгаасан. Гэтэл тэр үед 10 дугаар хороололын гарцнаас хэсэг хүмүүс зодолдсон байдалтай гарч ирсэн. Тэдгээр залуучуудын хоёр нь бид нар дээр ирээд та нар энэ хүмүүстэй хамт явж байгаа юм уу гэж асуухад нь үгүй гэсэн. Тэгээд бид нар тэндээсээ тамхи авах гээд Тэмүүлэл хотхоны зүг явж байхад Алтанцэцэг, Сунраваар сугадуулсан байдалтай, орилоод явж байсан. Тэгээд Алтанцэцэг Түмэнжаргалыг Төмрөө гэж дуудсан. Түмэнжаргал түүнтэй очиж уулзсан бөгөөд бид нар тамхиа аваад буцаж ирсэн. Алтантүлхүүр дахин 0,5 грамм хэмжээтэй архи аваад түүнээс нь би бага зэрэг уугаад 22 цаг 30 минутын үед гэртээ орсон. Намайг гэртээ ороход манай дүү Энхбаатар бууз хийсэн байсан. Би хоолоо идээд орондоо орох гэж байхад Амарсанаа гаднаас орж ирсэн. Тэгээд Түмэнжаргал байна уу гэхэд нь байхгүй байна гэж хэлсэн. Удалгүй гадаа хүмүүсийн маргаан болох чимээ сонсогдсон. Тагтан дээрээ гараад харахад хохирогч Сунрав шар гуталтай, дээгүүрээ цагаан майктай байсан ба Түмэнжаргалтай маргалдаж байсан. Түмэнжаргал гаднаас Амарсанаа бид хоёрыг дуудаад Амарсанаа түрүүлээд гарсан. Би Амарсанаагийн хойноос гараад зодоон хийж болохгүй шүү гээд Баасанжав, Түмэнжаргал, Алтантүлхүүр, Амарсанаа нарыг аваад орц руу орсон. Тэгж байхад Баттулга дээд давхараас бууж ирээд орцноос гараарай гэж хэлсэн. Орцонд бид нар 5 орчим минут болоод цувраад гарахад талийгаач бусдад цохиулсан байдалтай байсан. Түмэнжаргал түүн дээр очоод буцаж ирээд энд хэсэг хүмүүс зодолдсон байна гэсэн. Тэгээд би Түмэнжаргал, Амарсанаа, Алтантүлхүүр, Баасанжав нарыг 3 дугаар эмнэлгийн гарцаар гаргаж өгөөд гэртээ харьсан. Би зодоонд огт оролцоогүй бөгөөд байцаагч, прокурор нарт би гараад зодооныг салгасан, гуравдагч хүн байсныг шалгаж өгөөч гэхэд ерөөсөө шалгаагүй. Гэрч Алтанцэцэгийн хувьд 6-7 шил архи уусан согтуу байсан хүний мэдүүлгээр хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч Н.Энхбаатар: Би 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед ажлаа тараад гэртээ харихад гэрт Буянбаатар ах байхгүй байхаар нь би Буянбаатар ах руу залгахад одоо очлоо гэсэн.  Удалгүй 22 цаг өнгөрөөд  Буянбаатар ах гэртээ орж ирсэн. Бид хоёрыг хоолоо идээд байж байхад Амарсанаа гаднаас орж ирээд Түмэнжарал хаачсан бэ гэсэн. Тэр үед гадаа хүмүүс орилолдоод байхаар нь тагтан дээр гараад гарахад Түмэнжаргал хүнтэй маргалдаад зогсож байсан. Би Түмэнжаргал энэ доор байна гэхэд Буянбаатар ах гараад яасан бэ Түмэнжаргалаа гэсэн. Тэгэхэд Түмэнжаргал Буянбаатар ахыг гараад ирээч гэсэн. Амарсанаа түрүүлж гараад араас нь Буянбаатар ах гарсан. Амарсанаа түрүүлж гараад юу болоод байгаа юм бэ гэсэн. Талийгаач  102 дугаар байр руу чиглээд зам голлоод явж байхад урдаас нь Т.Приус 10 юм уу, 11 маркийн машин орж ирээд 101, 102 дугаар байрны дунд зогссон. Гэтэл тэр залуу нөгөө цагаан машины жолоочийн эсрэг талаар очоод юм яриад зогсоод байсан. Буянбаатар ахыг шатаар бууж байхад чи яах гэж байгаа юм бэ бүдүүн гахай гэж Алтанцэцэгийн хэлж байгаа сонсогдож байсан. Тэгээд амь хохирогч нөгөө машины хаалгыг хаагаад цаашаа явж байхад Бат-Эрдэнэ гэх залуу машинаас бууж ирсэн гэж би ойлгож байгаа. Бат-Эрдэнэ талийгаачийг нүүрэн тус газар нь цохиод тонгойнгуут нь толгойд нь өшиглөсөн.  Тэр үед 102 дугаар байрны 2060 буюу Батбаяр гэх залуу гадаа байсан. Батбаяр гэдэг хүнийг яаж таньж байгаа вэ гэхэд Баянгол дүүргийн цагдаад байцаагдаж байхад Батбаяр бидний дунд ирээд суудаг байсан. Батбаяр цагдаа дээр биднийг байцаагдаж байхад Баагий бацаан хүн алчихаад зүгээр яваад байна гэж хэлж байсан.  Би Батбаярын талаар байцаагчид хэлэхэд дахиж ирвэл хэлээрэй гэсэн. Хэрэг болсон газар камер байдаг уу гэхэд битгий олон юм яриад бай гэж байсан. Би Жаргал прокурорт энэ талаар хэлэхэд би та нарын хэн нь үнэн ярьж байгааг ялгаж мэдэхгүй гэсэн. 2060 буюу Батбаяр машинаас буугаад яасан ахын дүү гэж байсан. Гэтэл тэр залуу цамцаа тайлж шидээд Алтанцэцэг болон түүнтэй хамт байсан хүмүүс дээр гүйгээд очсон. Алтанцэцэг тэр залууг хойш нь түлхэж байсан. Гэтэл тэр залуу амь хохирогчийг цохиод үлдсэн хүмүүсийг нь хөөсөн. Амь хохирогч нүүрээ дараад хагас тонгойгоод үлдсэн. Тэгэхэд нөгөө нүцгэн залуу амь хохирогчийн нүүр рүү өшиглөсөн. Батбаяр түүнийг гэртээ ор гэж хэлээд орсон. Гэтэл Алтанцэцэг гарч ирээд Төмрөө, Амраа хоёр новшоо гараад ир гэсэн. Би эд нарыг орж ирэх юм болов уу гэж бодоод байж байсан. Миний хувьд гэрээсээ гарсан асуудал огт байхгүй, би гэмт хэрэг үйлдээгүй. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Түмэнжаргал: 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би Буянбаатарын ажилд нь туслаад хамт явж байсан юм. Тэгээд орой нь ажлаа дуусаад байж байтал Алтантүлхүүр залгаад Баасанжав бид хоёр хамт байна, орой уулзаж нэг газар хамт сууя гэсэн. Бид хоёр оройн ээлжтэй учир уулзаж амжихгүй гэж хэлсэн. Тэгээд орой 21 цагийн үед Буянбаатарыг гэрт нь хүргэж өгөх гээд 3 дугаар эмнэлгийн орчимд явж байхад Алтантүлхүүр над руу залгаад бид нар уулзахаар болсон. Тэгээд бид нар уулзаад Алтантүлхүүр нэг газар орж сууя гэхэд Буянбаатар мөнгөө үрээд хэрэггүй гээд дэлгүүрээс нэг шил архи, ундаа, савалсан мах зэрэг зүйл аваад Техник Технологийн коллежийн дотуур байрны зүүн урд доошоо орсон шатан дээр сууж нэг шил архиа уусан. Бинийг архи ууж байхад Тэмүүлэл хотхоны зүгээс 10 гаруй залуус зодоон болсон байдалтайгаар гарч ирсэн. Тэдгээр залуусын хоёр залуу бид нар дээр ирээд та нар энэ залуучуудтай хамт явж байгаа юм уу гэж асуусан. Тэр хоёр залуугын нэг нь Сунарав байсан. Тэгээд тэр хоёр буцаад явсан. Бид нар тамхигүй болсон тул тамхи авах гээд явж байхад Алтанцэцэгтэй таарсан. Алтанцэцэг миний гар утсыг хүнтэй яриад өгье гээд гуйж авсан. Буянбаатар, Баасанжав, Алтантүлхүүр гурав тамхиа авах гээд явсан. Гэтэл Алтанцэцэг миний гар утсыг аваад хүнтэй яриад харанхуй руу орсон. Намайг Алтанцэцэгийг хүлээж байх үед нөгөө гурав маань ирсэн бөгөөд Алтанцэцэг иргэж ирээгүй. Алтантүлхүүр Алтанцэцэгийг иртэл нэг шил архи авъя гэж хэлээд 0.5 литрийн архи авсан. Буянбаатар түүнээс нэг аягыг уугаад гэр рүүгээ орсон. Бид гурав архиа уугаад утсаа авах гээд хүлээгээд байж байсан. Тэр үед хоёр залуу ирээд тамхи гуйсан. Биднийг сааданд сууж байхад Алтанцэцэг, Сунарав, Тайван болон Баянжаргал нар ирсэн. Би Алтанцэцэгээс утсаа авъя гэж хэлэхэд Сунарав чи манай авгайтай ямар холбоотой юм гээд дээгүүрх хувцсаа тайлаад намайг түлхсэн. Би айгаад хойшоо ухраад Буянбаатарын байрны тагтны доор ирсэн. Гэтэл Буянбаатарын тагтан дээр Буянбаатар, Амарсанаа, Энхбаатар нар байхаар нь Буянбаатарыг дуудахад Буянбаатар, Амарсанаа нар гарч ирсэн. Юу болсон бэ гэж асуухад нь миний утсыг өгөхгүй байна гэхэд ямар нэг зодоон болохгүй шүү гэж хэлээд манайд оръё гээд бид нар Буянбаатарын орц руу орсон. Нэг давхарт нь юу болсон юм бэ гээд ярилцаад байж байхад Баттулга хайрцагтай хог бариад дээд давхараас бууж ирээд залуучууд юу хийгээд байна гарцгаагаарай гэхэд нь бид нар орцноос гарахад Алтанцэцэг талийгаачийн толгойг өвдөг дээрээ тавьсан байдалтай “энэ чинь Отгонжаргалын дүү шүү дээ” гээд орилж байсан. Би юу болсон бэ гээд очиход 2-3 залуу цагаан машинаас бууж ирээд зодсон гэж хэлсэн. Одоо яах вэ гэхэд гэр нь ойрхон гэсэн. Тэгээд Сунарав хүрч ирээд Алтанцэцэг, Сунрав хоёр талийгаачийг аваад явсан. Тэр үед Буянбаатар, Амарсанаа, Алтантүлхүүр нар саравчны орчим зогсож байхад нь би очоод биднийг Буянбаатар гарцаар гаргаж өгөөд гэр рүүгээ явсан. Би маргааш өглөө эрт ажилтай юм чинь Буянбаатарын гэрт ороод хоноё гэж бодоод буцаад Буянбаатарынх руу явж байгаад эхнэр хүүхэд нь байгаа байх гээд болиод Амарсанаагийн гэр рүү такси бариад очоод байж байхад 10-15 минутын дараа Сунрав, Алтанцэцэг хоёр ирсэн. Тэр хоёр хэлэхдээ Баянжаргалыг гэрт нь хүргэж өгсөн, автобус зогссон болохоор таксины мөнгө зээлээч гэж хэлсэн. Надад 40,000 гаруй төгрөг байсан болохоор 5,000 төгрөг өгсөн. Удалгүй Амарсанаа Баасанжав, Алтантүлхүүр нарыг таксинд суулгаад өгчихлөө гээд гэртээ ирсэн бөгөөд ихэнх тал хэмжээтэй архи авчирсан. Бид дөрөв тэр архийг хувааж уугаад Сунрав, Алтанцэцэг хоёр явсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэхэд утасгүй байсан тул Амарсанаагийн утсаар өөрийнхөө утас руугаа залгахад Алтанцэцэг авсан. Би утсаа авъя гэхэд Сунравын гэрт хамт хоносон, удахгүй очлоо гэж хэлээд 30-40 минутын дараа ирсэн. Тэгээд Алтанцэцэг, Сунрав хоёр ирээд би утсаа аваад ажил руугаа явах гэхэд Сунарав шартаад байна ганц юм аваад өгөөч гэхэд нь нэг шил архи авсан. Тэр үед Алтанцэцэг миний утсаар Отгонжаргалтай ярьсан. Гэтэл дүүгийн бие муу байна. Гэмтлийн эмнэлгээс гараад явж байна гэсэн. Тэгэхээр нь Отгонжаргалыг дуудахад ирсэн. Отгонжаргал ирээд зодсон хүнийг нь мэдэх үү гэхэд Тайван сааданд биднээс архи дээрэмдэж уугаад байсан байрны бололтоо ах байсан гэсэн. Алтанцэцэг цагаан машинтай хүн зодсон гэхэд Сунрав би тэр газрыг мэднэ. Камер байдаг, камерийг шалгаж үзэж болно гэж хэлсэн. Тэгээд Амарсанаа, Тайван, Сунрав, Алтанцэцэг, Отгонжаргал бид зургаа архиа уугаад Амарсанаагийн гэрт хоносон. Тэгээд би маргааш нь ажилдаа явсан гэв.

 

Шүүгдэгч Д.Амарсанаа: 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 30 минутын үед ажлаасаа тараад гэртээ хариад Түмэнжаргал руу залгасан. Тэгэхэд Түмэнжаргал одоо ажлаасаа тарж байна гэсэн. Тэгээд би утасныхаа батарейг салгаж цэнэглээд хоолоо хийж байхад 22 цагийн үед Түмэнжаргалын утаснаас Алтанцэцэг залгаад бид нар уулзаж байна. Чи 10 дугаар хороололд хүрээд ир гэсэн. Тэгээд Алтанцэцэг намайг тосож аваад бид хоёр Тэмүүлэл хотхон руу очиход тэд нар байхгүй байсан. Би энд чинь Буянбаатарынх байдаг шүү дээ гээд Буянбаатарын гэр рүү ороод Алтанцэцэг гадаа үлдсэн. Намайг Буянбаатарын гэрт ороход Энхбаатар, Буянбаатар хоёр гэртээ байсан. Би Түмэнжаргалыг асуугаад байж байтал гадаа хүмүүс маргах чимээ сонсогдсон. Тухайн үед тагтны хаалга онгорхой байсан. Буянбаатар, Энхбаатар бид гурав тагтан дээр гараад харахад Сунрав Түмэнжаргалыг түлхсэн байдалтай, Түмэнжаргал хойшоо ухарсан байдалтай байсан. Тэгээд Түмэнжаргал бид нарыг дуудаад би гэрээс гараад Сунарав, Түмэнжаргал нар дээр очиход миний араас Буянбаатар 4-5 минутын дараа гарч ирсэн. Буянбаатар гарч ирээд Сунарав, Түмэнжаргал нарыг салгаад зодоон хийж болохгүй гээд орц руу орсон. Орц руу ороод удаагүй байтал Төмрөө, Амраа энэ чинь Отгоогийн дүү шүү дээ, Отгоогийн дүүг зодчихлоо гээд Түмэнжаргал бид хоёрт хандаж хэлсэн. Түмэнжаргал Алтанцэцэг дээр очсон. Бид нар байрны булангаар тойроод Техникийн их сургуулийн хашаа руу орсон. Буянбаатар манай гэр рүү орох уу гэхэд нь орохгүй гэж хэлээд Алтантүлхүүр, Баасанжав хоёр эхнэр, хүүхэд нь байгаа гэсэн. Буянбаатар түрүүлээд гэр рүүгээ орсон. Түмэнжаргал Алтанцэцэгээс утсаа авах гээд явсан. Намайг араас нь очиход Сунравтай маргаж байсан. Би Түмэнжаргалыг Сунараваас салгахад Түмэнжаргал би Буянбаатарын гэрт орж хонолоо гээд явсан. Алтантүлхүүр, Баасанжав бид гурав такси бариад хороололын эцэс орсон. Тэнд очоод Алтантүлхүүр, Баасанжав хоёр надад нэг шил архи авч өгөөд 5000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь такси бариад гэртээ ирэхэд Сунрав, Алтанцэцэг,Түмэнжаргал гурав хамт байсан. Тухайн үед Түмэнжаргал бид хоёр байр хөлсөлдөг байсан юм гэв.

 

Шүүгдэгч Б.Баттулга: Би харсан зүйлээ л ярьсан. Тухайн хэрэг болох өдөр 2060 буюу Батбаяр сандал дээр сууж байсан. Тэр хүн бүх зүйлийг харж байсан. Манай эхнэр орцны жижүүрээр ажиллаж байсан бөгөөд бие нь өвдсөн байсан тул би эхнэртээ туслаад түүний ажлыг хийж байсан юм. Намайг орцноос хог аваад гарч байхад 5  залуу манай орцонд байж байсан. Цагаан машинаас кейпкэн малгайтай хүн бууж ирээд цохьсон. Би орцонд байсан залуучуудад энд зодоон болж байна. Дараа нь гар гэж хэлсэн. Батбаяр цагдаа дээр байхад Баагий бацаан хүн алчихаад архи уугаад зүгээр яваад байна гэж байсан.  Цагаан машинаас бууж ирж талийгаачийг цохиод тонгойнгуут нь өшиглөсөн хүн бол 2060 хочит Батбаяр мөн гэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргал: Би талийгаач Баянжаргалын хамгийн том эгч юм. 2014 оны 10 дугаар сарын 11-ний өглөөний 07 цагт манай ээж над руу залгаад дүү чинь шөнө хүнд зодуулсан байдалтай орж ирээд унтах гэж хэвтээд орилсон гэсэн. Толгойг нь барьж үзэхэд их том хавдар үүссэн байсан гэсэн. Тэгээд түргэн дуудаад эхний удаад гайгүй юм шиг байна гээд явуулсан байдаг. Дараа нь дахиж түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт очсон. Миний дүү тухайн үед 0-4 настай  хүүхэдтэй байсан. Одоо хүртэл оршуулгын зардалыг нь өгөөгүй. Хоёр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нийлээд 115,000 төгрөгөөр тогтоож өгсөн. 5,503,200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Амарсанаа 1,838,000 төгрөг төлсөн. Амарсанаагаас нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруутай этгээдүүдээс хохирлыг нэхэмжилж байна. Талийгаачийн хоёр хүүхдийг насанд хүртэл нь тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна гэв. 

 

Шинжээч Б.Ундармаа: Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь гавал тархины гэмтэл байна. Энэ  гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын ясны хугарал буюу дух, зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал гэмтэл өшиглөх  үед үүсгэгдсэн байх боломжтой. Өшиглөлтийн үйлчлэлээр бүрхүүлүүд гэмтээд бүрхүүл гэмтсэнтэй холбоотой цус хуралтууд үүссэн гэж ойлгож болно. Цус хуралтаас шалтгаалаад тархи дарагдаад үхэлд хүргэнэ.Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь нүүрэн тус газраа цохиулаад хойшоо савж унах үед үүсэх боломжгүй гэв.

 

Шинжээч О.Даваасүрэн: Гэмтлийн эмнэлэг дээр талийгаачийн цусны бүлгийн харъяалал тогтоочихсон учир бид задлан шинжилгээн дээр цусны бүлэг тогтоох шаардлагагүй гэв.

 

Гэрч Т.Батцэцэг:  Би Тэмүүлэл-10 СӨХ-ийн даргаар ажилладаг.  Тухайн үед  буюу 2014 оны 10 дугаар сард манай СӨХ-ийн  нийт 8 камер ажиллаж байсан. 101-р байрны дээр камер байсан. 105-р байрны дээрх камер бол ерөнхийдөө машин харах зориулалттай тавигдсан камер юм. Камерын бичлэг нэг сарын хугацаанд хадгалагддаг. Камерийн бичлэгийг устгах ямар ч боломжгүй. Камерийн бичлэгийн кодыг манай нягтлан бид хоёр л мэднэ. Өөр хэн ч мэдэхгүй. Би бол камерийн бичлэгийг шүүж л мэднэ, устгаж огт мэдэхгүй. Ер нь манай тэр орчимд хүн амины айхтар хэрэг олон гарсан болохоор бид ямар сайндаа лам авчирч ном уншуулсан.  Хэрэг гарах бүрд цагдаагаас ирээд камерийн бичлэгийг шүүж аваад л явдаг.  Баттулга бол манай жижүүрийн гэр бүлийн хүн учир би танина. Ер нь би  жижүүрүүддээ “та нар бол траншейны хүмүүсүүс жоохон дээгүүр хүмүүс, яг л мэдэх зүйлээ цагдаагийн байгууллагад хэлж бай” гэж л хэлдэг гэв.

 

Гэрч Д.Баасанжав: Би Түмэнжаргал, Амарсанаа, Буянбаатар нарыг танина. Бид нэг нутгийн хүмүүс. Би Гор-Газ ХХК-д ажилладаггүй учир тухайн өдөр тийм бичигтэй хувцас өмсөөгүй, хар яак, цэнхэр жинстэй явж байсан. Биднийг Буянбаатарын орцонд ороход Баттулга биднийг “эндээс гарцгаа” гэж хэлсэн. Тэгээд биднийг тэр орцноос гарахад  нэг эмэгтэй нэг эрэгтэйг тэвэрчихсэн Түмэнжаргалаа, Амраа гээд дуудаад байсан. Баттулга биднийг орцноос “та нар битгий гар” гэж хэлээгүй гэв.

 

Гэрч П.Алтантүлхүүр: Би Амарсанаа, Буянбаатар, Энхбаатар, Түмэнжаргал нарыг танина, бид Хөвсгөлийн Мөрөнд хамт байсан. Би Гор-Газ ХХК гэсэн бичигтэй хувцас өмсөөгүй. Тухайн үед би жаахан халамцуу байсан. Буянбаатарын байрны орцонд Буянбаатар, Амарсанаа, Түмэнжаргал, Баасанжав бид тав орсон. Орцонд таарсан эрэгтэй хүн биднийг “орцонд бөөгнөрөхгүй шүү” гэж хэлсэн. Талийгаачтай маргасан асуудал байхгүй. Талийгаач хэнд зодуулсныг мэдэхгүй гэв.

 

Гэрч Г.Ган-Оргил: Найз Н.Энхбаатар, түүний ах Н.Буянбаатар нарыг танина.  байна. Бусад хүмүүсийг нь зүс танина гэв. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Амарсанаа Н.Энхбаатартай ярьсан. Амарсанаа газ байна уу гэж ярьсан, Энхбаатар бид хоёр газыг нь хүргэж явах замдаа таарсан. Д.Амарсанаа Сонота-2 маркийн машинтай ирээд авсан гэв. Би энэ хэрэгт анх 2016 онд мэдүүлэг өгсөн.  2014 онд болсон үйл явдалыг яагаад санаад байна гэхээр 10 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн өдөр болдог юм гэв.

 

Гэрч Э.Баяраа:  Энхбаатар, Буянбаатар, Түмэнжаргал, Амарсанаа нарыг танина. Бид нэг нутгийнх. Би 2014 оны 10 сарын 11-нд   Н.Буянбаатартай Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарын гэрт очиход архи уусан байдалтай хүмүүс байсан.  Тэнд байсан хүн Н.Буянбаатарыг байрныхаа дүү нараар хүн зодуулсан гэж байсан гэв.

 

Гэрч М.Мөнхтуяа: Шүүгдэгч Баттулга бол манай нөхөр байгаа юм. Би Тэмүүлэл хотхоны 103-р байрны жижүүрээр ажилладаг байсан. Манай байранд камер байдаг бөгөөд тухайн үед камер ажиллаж байсан. Энэ хэрэг гарсны маргааш нь Энхцэцэг, Мөнхцэцэг бид нарыг СӨХ-ийн даргын өрөөнд байхад цагдаагийнхан ирээд камерийн бичлэгийг аваад явсан гэв.

 

Гэрч Х.Уртнасан: Би энд байгаа шүүгдэгч нарыг танихгүй. Тэр өдөр би дэлгүүртээ байж байхад талийгаач 2 хүүхэнтэй, бас өөр хүмүүстэй олуулаа  байж байсан. Машинаас хүн бууж ирж талийгаачийг цохиж зодохыг би огт хараагүй.   2060 хочит Батбаяр найран дээрээс ирлээ согтуу над дээр ирсэн. Батбаяр талийгаачийг цохиж зодсон асуудал огт байхгүй. Талийгаачийн найз гэх шалдан залуу л орилж чарлаад байсан. Талийгаачийг яг хэн цохиж зодсоныг бол би хараагүй. Эрдэнэбаатар над дээр 20-21 цагийн үед ирсэн. Эрдэнэбаатар бид хоёр талийгаач болон түүний хамт байсан хүмүүстэй ууж идсэн зүйл огт байхгүй.  Нэг эмэгтэй “хэнээ энэ чинь тэрний дүү ш дээ” гээд нэг эмэгтэй орилоод байсан. Би цагдаа дуудчихаад дэлгүүрээ хаагаад явсан гэв. Ер нь бол би эхлээд асуудал болохоос өмнө цагдаа дуудсан. Дараа нь зодоон болсон талаар мэдээлсэн. Манай дэлгүүрт талийгаач утсаа тавиагүй. Намайг дэлгүүртээ ороод удаагүй байтал гадаа тасхийх чимээ гарсны 2-3 минутын дараа гараад харахад тэнд энэ шүүгдэгч нар байсан гэв.

 

Гэрч Д.Батбаяр: Би Баттулгыг танина. Тухайн үед би орцныхоо хажууд тамхи татаад зогсож байсан. Зодоон цохионыг би анзаарч хараагүй. Би талийгаачийг зүс танина. Бат-Эрдэнэ манай байрны 1 давхарт амьдардаг.  Би Бат-Эрдэнэтэй таарч гар барьчихаад Уртнасангийн дэлгүүр орж Уртаатай тамхи татсан. Би Бат-Эрдэнийг “Баагий чи орооч” гэж хэлсэн асуудал байхгүй.  Нэг эмэгтэй орилох чимээ гарсан, яг юу гэж хэлснийг сонсоогүй.  Олон залуучууд байсан. Хоорондоо маргалдаад орилолдож чарлалдаад байсан.  Талийгаачийг намайг цохиж зодсон гэж хэлээд байгааг би ойлгохгүй байна гэв.  Бат-Эрдэнэ энэ хэргийн талаар огт юм яриагүй. Тухайн үед би подволка, куртиктэй, цагаан саравчтай малгайтай байсан. Бат-Эрдэнэ бол шаргалдуу өнгийн Гранд-Марк -2 маркийн машинтай гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Н.Буянбаатарын оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 65/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 66/,  ял шалгах хуудас /4хх-ийн 91/ гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /6хх-ийн 69/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /6хх-ийн 70/, шагнал урамшуулалын хуулбар /6хх-ийн 71-73/, ажил байдлын  тодорхойлолт /2хх-ийн 74/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1098 дугаартай “...Н.Буянбаатар нь хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Буянбаатар нь хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Буянбаатар нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Н.Буянбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 143-144/

 

Н.Энхбаатарын оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 80/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 81/, ял шалгах хуудас /4хх-ийн 92/ гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /6хх-ийн 82/, дипломын хуулбар /2хх-ийн 83-84/, ажил байдлын тодорхойлолт /2хх-ийн 87/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1063 дугаартай” ...Н.Энхбаатар нь хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Энхбаатар нь хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Энхбаатар нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Н.Энхбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт/1хх-ийн 148/

 

Д.Амарсанаагийн оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 93/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 94/, ял шалгах хуудас /2хх-ийн 95/

шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1097 дугаартай “...Д.Амарсанаа нь хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.Амарсанаа нь хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Д.Амарсанаа нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Д.Амарсанаа нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 146/,

 

Г.Түмэнжаргалын оршин суух хорооны тодорхойлолт /2хх-ийн 99/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 100/, ял шалгах хуудас /2хх-ийн 101/, дипломны хуулбар /2хх-ийн 103-104/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1047 дугаартай”...Г.Түмэнжаргал нь хэрэг үйлдэхээсээ өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Г.Түмэнжаргал нь хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Г.Түмэнжаргал нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Г.Түмэнжаргал нь хэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 137-138/,

 

Б.Баттулгын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 49/, ажлын газрын тодорхойлолт /6хх-ийн 148/, иргэний үнэмлэхийн лавлагаа /6хх-ийн 149/, ял шалгах хуудас /6хх-ийн 150/

 

Мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргалын:..”2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн ...Талийгаач дүү маань 2014 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим согтуу ам хамраас нь цус гарчихсан гэртээ орж ирэхэд ээж юу болсон талаар нь асуухад талийгаач дүү...хамраас жаахан цус гараад байна, зүгээрээ унтлаа гээд жижиг өрөө рүү унтахаар ороод 30 гаруй минутын дараа ёооё толгой өвдөөд байна гэж орилоод байхаар нь ээж ороод үзэхэд ор хөнжлийн даавуу нь цус болсон, огиод цусаар бөөлжөөд толгой нь духнаасаа эхлээд дагз хүртлээ их хэмжээний хавдсан байхаар нь түргэн дуудсанаа дуудлагаа буцаасан гэсэн. Тэгээд дахиад орилоод толгой өвдөөд байна гэхээр нь дахин түргэн дуудаж үзүүлээд Гэмтлийн эмнэлгийн гавал тархины тасагт хэвтчихлээ гээд над руу өглөө 07 цагийн үед манай ээж яриад би очсон юм. /1хх-ийн 31/ гэх мэдүүлэг

 

хохирогч  Г.Сунравын:”...2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн найз Баянжаргалтай өглөөний 10.00 цагийн үед уулзаад, бид хоёр хамтдаа Баянаагийн эгч Оогий руу ярьсан чинь Отгонжаргал эгч найз залуугийндаа байна, шартаж үхлээ, Алтаа бид хоёр байна, ганц юм аваад ир гэхээр нь Баянаа бид хоёр замаасаа архи аваад Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн газрын ард буюу цамбагаравын ард гэр хороолол руу Алтанцэцэг, Отгонжаргал нарын байгаа айлд цугтаа очсон. Тэгээд тэр айлд авч очсон нэг шил архиа хувааж уучихаад, гэрээс гараад Энхтайвантай уулзаж тавуулаа болоод 21-р хороолол ороод манай эгчийн гуанзнаас идэх юм, мөн архины мөнгө аваад цайны газрын ойролцоох байрны орцонд орж уусан. Бид 5 архиа ууж дуусаад байрнаас гараад таксинд суугаад 18 цагийн үед 10 дугаар хороололд ирсэн. Талийгаачийн гэр 10 хороололд байдаг тул мөнгө олдох байх гээд ирсэн. Баянжаргал бид хоёр 103 дугаар байрны дэлгүүрээс архи зээлээд тавуулаа орцонд орж уугаад, буцаад орцноос гарч ирээд байрны хажуугийн саад руу орж суусан. Бид бөөндөө юм яриад сууж байхад Алтанцэцэг босоод нэг залуутай очиж уулзсан. Тухайн үед би Алтанцэцэгтэй танилцсан залуу гэдгийг нь мэдээгүй. Алтанцэцэгийг тэр залуутай уулзаад зогсож байх үед би сагсны шийдэн дээр очоод сагс тоглож байгаад буцаад саад руу очтол 4-5 залуу сааданд ирчихсэн Баянжаргал, Энхтайван, Алтанцэцэг гуравтай байсан. Отгонжаргал хаашаа явсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг тэнд очтол Алтанцэцэг нэг залуутай хоол ундны юм ярьж байтал Алтанцэцэгийн найз гэх залууг дагаж ирсэн 2-3 залуу бөөндөө босоод явсан. Тэр үед Энхтайван, би, Баянжаргал, Алтанцэцэг бид 4 үлдээд жаахан юм ярьж байгаад 20-25 минутын дараа тамхи авахаар боссон. Эхлээд Баянжаргал, араас нь Алтанцэцэг, Энхтайван бид дөрвүүлээ архи зээлж авсан дэлгүүр рүүгээ алхаж байсан чинь байрны голд буюу машины зам дээр талийгаач нэг хүнтэй маргалдах шиг болсон. Би араас нь очоод больцгоо гэж хэлсэн. Тэгээд талийгаач руу очих гэтэл намайг Түмэнжаргал ирээд цохиж авахаар нь би газар унасан. Тэр цохиж байгаа хүмүүс нь намайг харахын завдал өгөөгүй. Тэгээд би ухаан алдаад босоод ирсэн чинь Алтанцэцэг та нар зүгээр хүмүүс цохичихлоо шүү дээ, наадах чинь Отгонжаргалын дүү шүү дээ гэж орилоод Буягаа буюу Буянбаатарыг цохиж аваад байсан. Би өндийгөөд сайн харахад Түмэнжаргал, Амарсанаа, Буянбаатар гурав байсан. Алтанцэцэг тэр гурван залуу руу орилоод дайраад байсан. Тэгэхэд нөгөө гурав нь юу ч болоогүй юм шиг яваад өгсөн...Би эхлээд Түмэнжаргалтай муудалцсан, юунаас болж маргалдсан гэдгийг санахгүй байна. Баянааг өмөөрөөд болиочээ гэж байхад Түмэнжаргал ирээд миний нүүрэн тус газар цохиод би доошоо унахад хүмүүс ирээд дээрээс цохиж эхэлсэн. Талийгаачтай маргалдаж байсан хүн нь бүдүүн том биетэй, хар бараан өнгийн хувцас өмссөн залуу байсан. Одоо бодоход Буянбаатар байсан гэж бодож байна. Миний хувьд талийгаачтай маргалдсан зүйл байхгүй. Би тэр өдөр шар өнгийн гутал /цөлийн шар гэж нэрлэдэг/ бор өнгийн өмд, саравчтай малгай, юүдэнтэй цамц, куртик өмссөн байсан. Харин Буянбаатар буюу том биетэй эрэгтэй болохоор бараан хувцас, Амарсанаа болохоор бас л бараан өнгийн хувцас, Түмэнжаргал бараан өнгийн куртик өмссөн байсан...Машины цаанаас залуучууд гарч ирээд зодсон гэж хэлсэн болохоос машин дотроос хүн гарч ирээд зодсон гэж хэлээгүй. 2014 оны 10 дугаар сарын 10-нд Алтанцэцэг бид хоёр эхлээд Цамбагарав руу Амарсанаа болон Түмэнжаргал нартай уулзах гэж очоод гэрт нь ороход тэр хоёр гэртээ согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би ээж рүү залгаад хүү нь зодуулчихлаа гээд тэр айлаас буцаж гараад ...ээжтэй уулзаад, ээжийг дагуулаад зодуулсан газраа очсон чинь хэн ч байхгүй болохоор нь Алтанцэцэгийг дагуулаад манайх руу явсан. Ээж манай хүүг хэн зодчихвоо гэхэд Алтанцэцэг 4 давхраас нэг залуу үсэрсэн юм шиг гарч ирээд найзтай нь цуг зодсон гэсэн. 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Алтанцэцэг бид хоёр манайхаас босоод байж байтал Алтанцэцэг рүү Түмэнжаргал залгаад наад залуу чинь гайгүй юу, хүрч ирэх юм уу гээд яриад байсан. Тэгээд Алтанцэцэг бид хоёр манайхаас гараад Амарсанаагийнд явж очсон байж байтал Энхтайван, Отгонжаргал нар араас ирээд Түмэнжаргал, Энхтайван, Амарсанаа, Алтанцэцэг гээд тавуулаа болоод 2 шил 0,75 литрийн архи уусан. Отгонжаргал эгч тэр үед дүү маань эмнэлэгт хэвтсэн. Аав, ээж хоёр хараад байж байгаа гэх зэргээр ярилцаж байтал Буянбаатар орж ирсэн. Энэ үед нь Алтанцэцэг Буянбаатар руу би бүгдийг нь мэднэ шүү, хүн зодсоныг чинь хүртэл харсан, мэднэ гэж орилоод нөгөөх нь хэрэлдээд тэр хоёр бие биенийгээ гахай, нохойгоор нь дуудаж байгаад Буянбаатар утсаар ярих гэж гарч яваад тэр чигтээ буцаж орж ирээгүй. ...Намайг Амарсанаа, Түмэнжаргал, Буянбаатар нар зодсон. Найзыг маань бүдүүн залуу буюу Буянбаатар цохиж байсан. Би ч тэр үед нь зодуулаад газар унасан байсан. Алтанцэцэг зодооныг салгах гээд хоёр талд нааш, цаашаа гүйгээд болиочээ, болиочээ гээд л байсан. /1хх-ийн 43-44/ гэх мэдүүлэг

 

гэрч Ц.Алтанцэцэгийн: ” 2014 оны 10 дугаар сарын 10-ны өглөө Амарсанаа, Төмөрөө хоёр ажилдаа явсан. Тэр өглөө Сунрав Отгонжаргал руу эгч хаана байна, уулзъя гэж мессеж бичихээр нь Отгонжаргал зөрүүлж залгаад өчигдөр бид хоёр жаахан уучихсан юм, дотор муу байна, чи хүрээд ир гэхэд Сунрав би эхлээд Баянжаргалтай яриад эргээд залгая гэсэн. Цаг гаруйн дараа Баянжаргал Отгонжаргал руу залгаад та хоёр хаана байна гэхээр нь Цамбагаравын арын байгаа газраа зааж өгсөн. Баянжаргал, Сунрав хоёр 10 цагийн үед нэг шил архи, 2 ширхэг бэлэн гоймонтой ирээд архийг нь дөрвүүлээ хувааж уусан. Цагийн дараа байх, Энхтайван Отгонжаргал руу залгаад эгч хаана байна гэхэд Цамбагаравт байна гээд бид дөрөв доошоо бууж замын цагдаагийн урд талын байранд сааданд Энхтайвантай уулзаж нэг шил архи хувааж уусан. Тэгэхэд 16-17 цаг болж байсан байх. 18 цагт Амарсанаагийн ажил тардаг болохоор Амарсанаа руу залгахад одоо ажлаасаа буух гэж байна, Отгонжаргал та хоёр хаана байгаа юм бэ гэхээр нь гадуур явж байна гээд газраа хэлээгүй. Дараа нь би Төмрөө рүү залгахад ажлаасаа буучихсан явж байна, Амарсанаа гэртээ ирчихсэн хоол хийчихсэн байна, та хоёр Амарсанаатай цуг байхгүй байгаа юм уу гэхэд нь бид хоёр Отгонжаргалын дүүтэй уулзаад гадуур жоохон уучихсан явж байна гэж хэлсэн. Тэгээд Тэмүүлэл хотхоны сааданд Баянжаргал, Отгонжаргал, Сунрав, Энхтайван бид 5 нэг шил архи хувааж уугаад сууж байтал Төмөрөө ажлынхантайгаа явж байна гээд 4-5 залуутай явж байхад нь таараад би чи ажлаасаа буугаад гэр рүүгээ харина гэчихээд худлаа яриад явж байна гэж муудалцахад Төмөрөөгийн найз Буягаа гэх биеэрхүү залуу чи эрэгтэй хүнийг алгадлаа гэж уурлаад Төмөрөөг дагуулаад Тэмүүлэл хотхон руу аваад орсон. ...Отгонжаргал би Амараатай согтуу уулзаж чадахгүй гээд гэр рүүгээ явсан. Тэгээд Баянжаргал, Сунрав, Энхтайван бид 4 үлдээд би Амараа руу залгаж 10 дугаар хороололд Төмрөө явж байна, Отгонжаргал бас байна, чи хүрээд ир гэж дуудсан. Удалгүй Амраа Хөх хот рестораны энд ирчихсэн байна гэхээр нь би ганцаараа очиж аваад Тэмүүлэл хотхоны гадаа ирээд Амарсанаа Төмөрөөг гаргаж ирэхээр Буягаагийнх руу орсон. Ороод 20 орчим минутын дараа Амарсанаа, Төмөрөө хоёр гарч ирээд Төмөрөө намайг чи эмэгтэй хүн байж архи уулаа гэж загнахаар нь би өөрийгөө мэдэж байна гээд бид хоёр муудалцсан. Тэр үед цаанаас Баянжаргал, Сунрав хоёр ирэхэд Төмөрөө чи 2-3 залуутай юу хийж байгаа юм бэ гэхээр нь энэ 2 залуу Отгонжаргалын дүү нь байгаа юм гэж Амарсанаа, Төмөрөө хоёрт танилцуулаад сааданд зургуулаа юм ярьж суугаад, Төмөрөө явж 2 шил архи авч ирэн хувааж уусан. Архиа ууж дуусаад Төмөрөө намайг явъя гэхэд би явахгүй гээд Төмөрөөтэй муудалцахад Баянжаргал явуулахгүй гээд Сунрав Төмөрөөтэй, Баянжаргал Амараатай муудалцаж зодолдсон. Баянжаргал эхэлж Амараагийн нүүр рүү цохиход Амарсанаа зөрүүлж Баянжаргалын нүүр рүү цохиж барьцалдахад Сунрав цаанаас миний найзыг цохичихлоо гээд Амарааг зуурч авахад Тэмүүлэл хотхоны 3 давхарын тагтнаас Буягаа больцгоо гэж орилоход Амарсанаа гараад ир гэж Буягааг дуудсан. Удалгүй Буягаа ажлынхаа 2 залуугийн хамт гарч ирээд Баянжаргал, Сунрав хоёрыг бүлэглэн зодсон. Төмөрөө Сунравын амыг нь  язартал зодсон. Буягаа Баянжаргалын нүүр рүү цохиход Баянжаргал хойшоо цементэн зам дээр савж унахад нэг намхан биетэй бараан өнгийн өмдтэй, савхин богино куртиктэй, улаан өнгийн кепкин малгайтай залуу Баянжаргалын нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд Баянжаргал пизда толгой руу өшиглөчихлөө ш дээ гэж муухай орилохоор нь би гүйж очиход Баянжаргалын хамраас цус гараад толгойн баруун дагз хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би Отгоогийн дүү ш дээ, Амараа, Төмөрөө та хоёр яаж байгаа юм бэ гэж орилсон. Тэр хэд зодчихоод буцаад Төмөрөөгийнх рүү орчихсон юм шиг байна лээ, намайг муухай орилоод уйлах үед Төмөрөө буцаж гарч ирээд би цохигүй ш дээ, яагаад муухай орилоод байгаа юм бэ Алтаа гэсэн.  ...Эхлээд Амарсанаа Баянжаргал хоёр сааданд муудалцаж байгаад Баянжаргал Амарсанаагийн нүүр рүү цохиход Амарсанаа зөрүүлж цохиод тэр хоёр барьцалдахад Буягаа гарч ирээд Баянжаргалтай муудалцаж байгаад эргэж хараад нүүрэн дундуур нь цохиход Баянжаргал хойшоо савж унахад Баянжаргалын хамраас цус гарч байсан. Баянжаргалыг босож амжаагүй байтал намхан биетэй залуу нүүр лүү нь өшиглөчихсөн. Тэгээд л Баянжаргал муухай орилсноо ухаан алдчихсан. /1хх-ийн 35-37/ гэх мэдүүлэг

Мөн түүний 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн ... сааданд сууж байтал Түмэнжаргал гараад ирсэн. Тэгэхээр нь би гүйж очоод Юу хийж яваа юм гэсэн чинь би ажлынхаа хүмүүстэй уугаад явж байна, дэлгүүр ороод тамхи аваад ирье гэхээр нь би утсыг нь ав үлдээд саад руу очсон. Намайг харахад Түмэнжаргалтай Буянбаатар, Энхбаатар, бас 2-3 хүн байсан. ...Амарсанаа чиний хүний утас өгөөч гээд над руу уурлаад байхаар нь би чиний утас юм уу, чамд хамаагүй гээд бид хоёр бага зэрэг маргалдсан чинь Амарсанаа намайг түлхэхэд цаанаас Баянжаргал чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гээд хүрч ирээд Амарсанааг цохиод авсан. Тэгтэл Амарсанаа зөрүүлээд талийгаачийг цохиод авсан. Тэгтэл Түмэнжаргал салгах гээд хүрээд ирсэн чинь цаана нь зогсож байсан Сунрав талийгаачийг цохиулчихлаа гэж хэлээд хүрч ирээд Түмэнжаргалтай барьцалдаад авсан. ...Тэгтэл Тэмүүлэл хотхоны 103-р байрны 4-р давхрын тагтан дээрээс Буянбаатар, Энхбаатар, хоёр танихгүй 2 залуугийн хамт гарч ирээд болиоч гээд орилсон чинь Амарсанаа дээшээ хараад манайхаан гараад ир гээд орилсон. Тэгтэл нэг их удалгүй Буянбаатар, Энхбаатар хоёр, мөн танихгүй хоёр залуугийн хамтаар гарч ирээд салгах гээд тал талд очоод байсан. Тэгэхэд талийгаач та нар яасан олуулаа юм бэ, та нар намайг 10 дугаар хороололд амжихгүй шүү гээд Буянбаатарын куртикнээс зулгаагаад байсан. Тэгтэл Буянбаатар эргэж хараад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан чинь талийгаач газар унасан. Талийгаачий унаж байхад нь цаана Сунрав бас Түмэнжаргалд цохиулчихсан чи миний хамар руу цохичихлоо шдээ гээд куртикнээс нь зулгаасан газар сууж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Сунрав дээр очоод амнаас гарсан цусыг нь арчаад зогсож байтал талийгаач муухай орилохоор нь эргээд харсан чинь Энхбаатар талийгаачийг өшиглөсөн. Тэгэхээр нь би Баянжаргал руу гүйгээд очтол талийгаач толгойгоо барьсан, хамраас нь цус гарсан, цамцных нь энгэр нил цус болсон байдалтай ухаан алдаад уначихсан байсан. Би Сунравыг дуудаад хамтдаа нүүр, амных нь цусыг арилгаад талийгаачийг сэргээх гээд нилээн олон удаа алгадаад, дуудаад байтал талийгаач сэргэхээр нь би талийгаачийг аваад байрны булан эргээд хана түшүүлээд суулгасан. Сунрав буцаад зодоон болсон газар руу очоод өөрийнхөө хувцаснуудыг хайгаад явж байсан. Сунрав Түмэнжаргалтай муудалцаж байхдаа хамаг хувцсаа тайлаад шидээд байсан юм. Зодоон болох үед гадаа нилээн орой болсон байсан. Би уг нь зодооныг салгах гээд хоёр талд нааш, цааш гүйгээд л байсан юм.

 Би яагаан өнгийн биеийн тамирын хослолтой, хар пүүзтэй, дотуураа ягаан өнгийн малгайтай цамц өмссөн байсан.

Сунрав хар өнгийн малгайтай цамцтай, шар өнгийн олон халаастай өмдтэй, шар өнгийн богино түрийтэй гуталтай, ногоон өнгийн богино куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай байсан.

Талийгаач хар хөх өнгийн пүүз, хар куртик, дотуураа цагаан өнгийн ноолууран цамц өмссөн байсан.

Буянбаатар хар өнгийн өвдөг хүрсэн байж магадгүй савхин куртик, бараан өнгийн жинсэн өмд өмссөн байсан.

Энхбаатар бас нэг хар өнгийн жижиг куртик өмсөөд доогуураа бараан өнгийн өмд, богино, хагас түрийтэй гутал өмссөн байсан. Тэр гутал миний харахад хүнд гутал байсан. Мөн улаан саравчтай хар өнгийн малгай өмссөн байсан.

Түмэнжаргал урт савхин куртик, бараандуу жинсэн өмд, бор өнгийн хагас түрийтэй гуталтай байсан.

Амарсанаа улаан хүрэн өнгийн өмд, саарал пүүзтэй байсан. Зодоонд Буянбаатар, Энхбаатар, Амарсанаа, Түмэнжаргал нар оролцсон...Хамгийн эхлээд Амарсанаа талийгаачийн нүүрэн тус газар цохисон. Араас нь Буянбаатар ирээд нүүр рүү нэг удаа цохиод газар унахад Энхбаатар ирээд толгой руу нь өшиглөсөн. Түмэнжаргал болохоор Сунравтай муудалцаад зогсоод байсан. Сунравын биед учирсан гэмтлийг Түмэнжаргал үүсгэсэн. Сунравыг өөр хүн цохиж зодоод гэмтэл учруулсныг мэдэхгүй. Гадаа энэ хэд маргалдаад 40 орчим минут болсон байх. Дэлгүүрийн залуу болон байрны хүмүүс хараад зогсоод байсан. Би ганцаараа эрэгтэй хүмүүсийг дийлэхгүй  та нар яагаад Отгонжаргалын дүүг зодож байгаа юм бэ гээд Амарсанаа, Түмэнжаргал хоёр руу орилсон чинь тэр хоёр алга болчихсон байсан. Мөн би Буянбаатараа чамайг ална даа, гахай минь гэж орилсон юм байна.

2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сунрав Амарсанаагийнд очоод архи ууж байхдаа  та нар намайг зодсон биз дээ гэхэд Амарсанаа чамайг хэн зодсон юм бэ, бид нар гар хүрээ ч үгүй гээд Сунравтай маргалдаад байсан. Тэгтэл Түмэнжаргал цагаан приус машинтай залуучууд ирээд та нартай муудалцаа биз дээ, бид нар зүгээр салгасан шүү дээ, та хоёрыг цагаан өнгийн приус машинтай залуучууд гарч ирээд зодсон, бид салгасан гээд, Амарсанаа болохоор цэнхэр өнгийн приус машинтай залуу зодсон гээд хоорондоо яриад байсан. Талийгаачийг цагаан машинтай хүмүүс цохиогүй, Амарсанаа болон Түмэнжаргал нар 100 хувь худлаа хэлээд байгаа юм. Талийгаачийг цохиж зодсон асуудал нь яг миний нүдэн дээр болсон. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны гадна Амарсанаа, Түмэнжаргал, Сунрав, Баянжаргал нарыг хоорондоо муудалцаад байж байхад бидний хажуугаар цагаан приус машин өнгөрөөд 2-3 халамцуу залууг буулгаад явсан. Би яагаад сайн санаад байна вэ гэхээр Сунрав, Түмэнжаргал 2 машины зам дээр муудалцаад, тэгээд цагаан машин ирээд замаас гар гээд жолооч нь сигналдаад би машин зам дээрээс холдооч гээд тэр 2 руу орилж байсан юм.

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Түмэнжаргал, Амарсанаа бид гурвыг гэрт нь архи ууж байхад Буянбаатар ирээд Амараа, Түмээ хоёрыг ажилдаа явахгүй, архидлаа гээд загнаад байсан. Тухайн үед нь Амарсанаа манай найзыг Буягаа буюу Буянбаатар гэдэг юм, бөх хүн шиг сайхан залуу байгаа биз дээ гэж хэлж байсан. Дараа нь буюу 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зодоон болоход, мөн 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Амарсанаагийнд ирэхэд харсан. Энхбаатарыг хоёр удаа харж байсан. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Амарсанаагийн газ нь дуусахад Энхбаатар ажлынхаа машинтай ирээд баллон авч ирж өгөөд явсан. Тэр үед Амарсанаа, Түмээ хоёр Энхүүшээ гэж дуудаад байсан. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, Тэмүүлэл хотхонны 103-р байрны гадаа зодоон болоод талийгаачийг ирээд өшиглөхөд нь хоёр дах удаагаа харсан.

-2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Амарсанаа намайг түлхсэнийг Баянжаргал цохиод авлаа гэж бодоод хүрч ирээд яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ гээд Амарсанаатай муудалцаад 1 удаа цохиод авсан. Амарсанаа ч гэсэн эргүүлээд 1 удаа цохисон.  Араас нь Буянбаатар ирээд Амарсанааг явъя л даа, үхсэндээ зууралдаад байгаа юм гээд салгаад аваад явах гэтэл талийгаач куртикнийх нь араас зуураад хаачих гээд байгаа юм та нар намайг 10-т амжихгүй шүү гээд зуурсан гараа тавихгүй байсан чинь Буянбаатар тавиач пизда минь гээд эргэж хараад талийгаачийн нүүрэн тус газарт нь цохиход нь хамраас нь цус садраад 2 гараа саваад хойшоо маш хүчтэй унасан. Буянбаатарын дүү Энхбаатар талийгаачийг унасан байхад зүүн талаас нь ирээд толгойн орой хэсэг рүү нь өшиглөсөн. /1хх-ийн 38-41/ гэх мэдүүлэг

-2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... Тэр өдөр Сунрав, Отгонжаргал, Энхтайван, талийгаач бид тавуулаа 5 шил архи уусан. Тухайн үед талийгаач, Отгонжаргал их согтолттой байсан. Харин Сунрав, Энхтайван бид гурав жаахан халчихсан байсан. ...талийгаач хамгийн эхлээд намайг өмөөрөөд Түмэнжаргалтай маргалдсан. Гэтэл цаанаас Амарсанаа хүрч ирээд Түмэнжаргалыг салгаад аваад явах үед нь би Түмэнжаргалыг явуулахгүй гээд зууралдаад байсан чинь Амарсанаа чи тавиач, зайлаач гээд хэл амаар доромжилсон. Тэгтэл талийгаач намайг өмөөрөөд Амарсанаатай муудалцаад улмаар бие биенээ цохиж авсан. Тэгтэл Амарсанаа манайхаан гараад ир гээд орилтол болкон дээрээ байсан Буянбаатар, Энхбаатар хоёр хамт байсан 2-3 залуучуудын хамтаар гарч ирээд Буянбаатар талийгаач, Амарсанаа хоёрыг салгах гээд гүйгээд иртэл талийгаач та нар намайг бүлэглэж зодох гэж байгаа юм уу гээд Буянбаатартай барилцаад авсан. Тэгтэл цаанаас Сунрав, Энхтайван хоёр гүйгээд ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байгаад салсан. Харин Буянбаатар, талийгаач хоёр салахгүй, бие биенээ заамдалцчихсан байсан. Талийгаач чаддаг юм бол намайг зодоорой, чи 10 дугаар хороололд амжихгүй шүү гээд байсан. Тэгж байгаад талийгаач эхлээд Буянбаатарыг цохиод авсан. Тэгтэл Буянбаатар зөрүүлээд талийгаачийн нүүр рүү гараараа цохиход талийгаач хойшоогоо саваад тархиараа цементэн зам дээр унасан. Тэгтэл машинуудын цаанаас Энхүүш буюу Энхбаатар гүйж ирээд талийгаачийн толгой руу нь нэг удаа өшиглөчихөөд гүйгээд явчихаар нь би талийгаач руу яваад очиход нүүр нь болон толгой нь битүү цус болчихсон, хоолой нь хиржигнээд их муухай дуугараад байсан. Тэгэхээр нь би талийгаачийн толгойг нь цамцаар боочихоод Сунравыг дуудаж хамт талийгаачийг өргөөд байрны булан тойроод газар суулгасан. ...Тэр үед шөнийн 23 цаг өнгөрөөд 24 цаг болж байсан болохоор гадаа харанхуй болчихсон байсан боловч байрны гадаах гэрэлтүүлэгнүүд асчихсан байсан болохоор ойр орчмын зүйл харагдахаар байсан. Би Буянбаатар, Энхбаатар хоёрыг ...Амарсанаагийнд ирэх үед нь харж байсан болохоор таньж байна. Тухайн үед Буянбаатар нь хагас богино савхин куртик, бараан өнгийн өмдтэй явж байсан. Харин Энхбаатар нь улаан өнгийн саравчтай малгайтай, богино бараан өнгийн куртиктэй байсан. Өмнө нь Энхбаатар Амарсанаагийнд ирэхдээ тэр улаан өнгийн малгайтайгаа ирсэн болохоор би их сайн таньж байна. ...Энхбаатар цаанаас гүйж ирээд талийгаачийн дагз руу нь нэг удаа өшиглөж авах үед талийгаач нэг эвгүй дуугарсанаа чимээгүй болчихсон юм. Тэрнээс хойш талийгаачтай хэн нэг хүн дахиж хэрэлдэж зодоон хийсэн зүйл байхгүй. /4хх-ийн 58-60/ гэх мэдүүлэг

дахин байцаалтаар:”Цагаан машинтай хүмүүс гэж огт байхгүй. Энэ зодоонд цагаан машинтай ямар ч хүмүүс оролцоогүй. Зодоон болсон орой Сунрав надад намайг яагаад ингэж зодож байгаа юм бэ тэр хүмүүстэй нь очиж уулзана гээд байсан тэгэхээр нь би Сунравыг дагуулаад хоёулаа хамт Цамбагаравын арын дэнж дээр Амарсанаагийн гэрт очсон. Тэдний гэрт нь  Амарсанаа, Түмэнжаргал нар архи уугаад сууж байсан тэгээд  гэрт нь ороод Сунрав ганц хоёр татсан...би Сунравт түүнийг тайвшруулах зорилгоор Түмэнжаргал, Амарсанаа хоёр та нартай зодолдоогүй ээ. Цагаан машинтай хүмүүс зодолдсон гэж худлаа зохиож хэлсэн тэгтэл Сунрав би ухаан санаатай байсан та нарыг зодсоныг мэдэж байгаа гэж хэлж байсан. Энэ зодоон анх Тэмүүлэл хотхоны сааданд Амарсанаа, Түмэнжаргал,  талийгаач,   Сунрав нар хоорондоо хэрүүл хийж согтуугаар бие биендээ томорч нэг нэгнийхээ үгийг даалгүй хэрэлдсэн байдлаас болсон. Сунравыг Түмэнжаргал цохисон. Талийгаач нь Амарсанаатай муудалцаж бие биенээ цохилцсон. Ингээд энэ үед 3 давхарын тагтан дээр зогсож байсан Буянбаатарыг Амарсанаа дуудсан тэгсэн чинь яахын зуургүй 3-4 залуучууд буугаад ирсэн. Тэгээд талийгаач нь Буянбаатарын хувцаснаас нь татаад гудчаад та нар яах  юм бэ гээд байсан. Тэгээд
Буянбаатар эргэж хараад талийгаачийн хамар руу цохиход талийгаачийн хамарнаас цус садраад талийгаач хөл дээрээ тогтож чадахгүй хойшоо саваад унасан. Тэгэхэд Энхбаатар машины цаанаас гүйж ирээд газарт унасан байсан талийгаачийн толгойд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Намайг очиход талийгаачийн толгойноос цус гарсан байсан ба та нар хүн алчихлаа ш дээ  гэж орилоход Буянбаатар, Энхбаатар, Түмэнжаргал, Амарсанаа нар тал тал тийшээ зугтааж алга болсон тэгээд талийгаачийг Сунравтай хамт өргөөд байшингын буланд суулгасан. Сунрав бид хоёр Сунравын хувцасыг хайгаад аваад ирэх хооронд талийгаач босоод явчихсан байсан. /6хх-ийн 94/

 

гэрч Х.Уртнасангийн...2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тэмүүлэл хотхоны хүнсний дэлгүүртээ ажлаа хийгээд байж байтал ...Төөгий орж ирээд Баянаа ах архи аваад ир гээд байна гэхээр нь би дэлгүүрийн үүдэнд гараад Баянаатай уулзаад юу яриад байгаа юм бэ, наадах чинь 10 жилээ төгссөн хүүхэд байгаа юм, ямар юмных нь мөнгө байдаг юм бэ гэсэн. Баянаа үүдэнд өндөр намаараа 180 орчим см өндөртэй, ...шар өнгийн өмдтэй, хар өнгийн малгай цамцтай залуутай хамт байсан. ... 00 цагаас өмнө дэлгүүрээ хаах гээд байж байтал Баянаатай хамт явж байсан хагас түрийтэй гуталтай залуу алаад өгий гээд орилоод яваад байсан. Тэгэхээр нь цонхоороо хартал нэг хүүхэн гадаа орилчихсон, наадах чинь хэний дүү штэй, яаж байгаан юм бэ, чи цохисон, би цохисон гээд хоорондоо хэрүүл хийгээд байсан. Манай өөдөөс харсан байрны  5, 6 орчмын давхрын тагтан дээрээ тамхи татаад зогсож байсан 4, 5 залуу гарч ирсэн. Тэд нартай хэрэлдээд байсан. Тэгээд тарцгаасан ба газар нэг хүн уначихсан байсан юм. Хажууд нь хагас түрийтэй гуталтай, шар өмдтэй залуу, мөн түрүүний орилоод байсан хүүхэн хоёр сууж байсан. /1хх-ийн 49/ гэх мэдүүлэг  

-дахин байцаалтаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн ...Намайг харахад талийгаач хэн нэгэнтэй хэрүүл хийсэн зүйл байхгүй Сонров билүү Сонор гэлүү нэг нөхөр хар куртиктэй залуутай маргалдаж байхад талийгаач боль боль гээд салгах гэж оролдсон. Мөн хамт явж байсан махлагдуу хүүхэн нь салгах гээд голоор нь ороод байсан. Тэгтэл Сонров билүү шар израйл гуталтай залуу талийгаачийг чи айгаад байна уу, наадахыг чинь алаад хаячихъя гээд өмсөж явсан юүдэнтэй цамцаа тайлаад цээж нүцгэн болоод сагсуураад байсан. Тэгэхээр нь би талийгаачийн хажууд цагдаа дуудаад яахав гээд орцны хажууд байх гражид орж дуудлага өгөөд цагдаа ирэхийг хүлээгээд дэлгүүрийнхээ үүдэнд зогсоод харж байгаад дэлгүүр рүүгээ орж хаагаад байж байтал гадаа тас хийх юм уу, хүн унах чимээ гарахаар нь дэлгүүрийн үүдэнд гараад харахад нэг эрэгтэй хүн газар уначихсан, нөгөө эмэгтэй нь та нар яаж байгаа юм бэ, энэ чинь хэний дүү ш дээ гээд орилж чарлаад наагуур цаагуур гүйгээд байсан. Тэгтэл талийгаачийн ойролцоо байсан хар савхин куртиктэй залуу, түүний найзууд бололтой 3-4 хүн яваад өгсөн. Нэг нь бүдүүн биеэрхүү, бусад нь бие хаа ойролцоо залуучууд байсан. Талийгаач болон Сонров нар савхин куртиктэй залуутай маргалдаж байхад манай дэлгүүрийн эсрэг талын 103 байрны 3-5 давхарын хооронд тагтан дээр залуучууд тамхи татаад харж байхад нь савхитай залуу тэд нарыг доошоо буугаад ир гээд дуудтал тагтан дээр зогсож байсан залуучууд ...орцноос гараад ирсэн. Миний дүрсэлж хэлээд байгаа бүдүүн залуу байсан. Тэр бүдүүн залуу содон харагдаж байсан.  /1хх-ийн 50-51/ гэх мэдүүлэг  ,

-мөн дахин байцаалтаар 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн ... Зодоон болж байх үед надад Баагий харагдаагүй, тэгээд ч 20-60 буюу Батбаяр ах Баагий гэх залуутай нийлээд хүн зодож, цохиод байсан зүйл байхгүй. Яг миний дэргэд надтай зэрэгцээд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг зодооныг ажиглаад зогсож байсан. /3хх-ийн 131/ гэх мэдүүлэг  ,

-дахин байцаалтаар:..”би машинаас хүн бууж ирээд талийгаачийг цохисныг огт хараагүй. Тэр Баттулга гэх хүн хаанаас харж байсныг хаана байсныг мэдэхгүй байна. миний хажууд байгаагүй. Машинтай хүмүүс бууж ирээд зодоон хийсэн бол би хэлнэ шүү дээ. Тийм зүйл огт байхгүй. /6хх-ийн 180/

 

гэрч С.Энхтайваны: “...Биднийг сууж байтал Алтанцэцэгийн найзууд нь гээд 3 залуу ирсэн. Тэр 3 залуугийн нэр усыг нь сайн мэдэхгүй байна, харвал танина. Би тэр үед сүн түшээд архи тойруулж байсан. Сунрав хажууд байх сагсны шийдэнд хэдэн хүүхдүүдтэй тоглоод байсан. Нэг мэдэхэд Баянаа, Алтаа, сүүлд ирсэн 3 залуу бид хэд сууж байсан. Тэгээд Баянаа сүүлд ирсэн залуучуудын нэгтэй нь мөрөөрөө сугадалцаад байрны хойшоо явсан...удалгүй орилолдож хашгиралдаад байхаар нь би гүйгээд очтол Баянааг сугадаад явсан залуугийн найз нь  гээд бас нэг өөр залуу гараад ирчихсэн үгийн зөрүүгүй намайг цохиод авсан. Тэгээд би байрны хажууд байсан онгорхой граж руу унаад ухаан алдаад унасан юм уу, тасраад унасан юм уу унтаж байгаад нэг сэрэхэд л шөнийн 03.00 цаг орчим болчихсон байсан...Сунравын малгай цамц хоёр нь  саравчинд хэвтэж байсан. Тэгээд би тэрийг нь аваад арын далан дээр амьдардаг Санчир, Энжи хоёр дээр очиж хоносон. Маргааш нь Отгонжаргалтай яриад өчигдөр юу болов, цаад хэд чинь хаагуур байгаа юм гэхэд Сунрав, Алтаа хоёрыг мэдэхгүй, Баянаагийн бие нилээн муу Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэж байгаа гэж хэлсэн. Отгоо эгч рүү дахин залгахад Чандмань дэлгүүр дээр хүрээд ир гэсэн. Би яваад очиход Алтанцэцэг, Сунрав, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамт архи уусан, танихгүй залуугийн нэг нь гээд гурвуулаа зогсож байсан. Тэр залуугийн гэр рүү нь очсон. Тэгээд би ороод Отгоо эгчээс Баянааг хэн зодов, яагаад эмнэлэгт хэвтсэн бэ гэхэд Сунрав энэ хэд зодсон, энэ хэдээс өөр хүн байхгүй гээд Алтаагийн найз залуучуудыг толгойгоороо заагаад байсан...Тэгтэл бид нар биш, манай сумын заан гэх найз ч биш гээд яриад байсан. Тэгтэл Алтанцэцэг та нар юу гээд худлаа яриад байгаа юм бэ, би бүх юмыг мэдэж байгаа, харсан гээд байсан. Тэгтэл Алтаагийн найз залуучуудын найз нь гэх сумын заан залуу бас нэг залуугийн хамт ирээд бид нар хүн зодоогүй, та нар юу яриад байгаа юм бэ гэхэд Алтаа та нар юу яриад байгаа юм бэ, би бүгдийг харсан, чи цохио биз дээ, би чамайг мэдэж байна гээд орилоод байсан. Тэгтэл нөгөө бүдүүн залуугийн утас нь дуугараад гарсан...Тэр өдөр Сунравын уруулын омог хэсэг нь хатсан хавдартай болсон байсан. ...Ер нь тэр өдөр Алтаа байн, байн эд нар л Баянааг зодсон гээд гэрт орж ирчихээд гараад явсан бөх гэх залуу болон захирал гэх залуучуудыг заагаад байсан. /1хх-ийн 59-62/ гэх мэдүүлэг

 

гэрч Г.Отгонжаргалын:...намайг шөнө гэртээ унтаж байхад манай талийгаач дүү Баянаа орж ирээд, ороо засаад унтсан. Тэгээд удаагүй ёолоод эхэлсэн. Ээж юу болов гээд очиход толгойноос нь цус гарсан байсан. Би өөрөө согтуу байсан болохоор очиж хараагүй. Тэгээд ээж түргэн дуудсан. Түргэний эмч ирээд  нойтон алчуураар жин тавиад гайгүй биз дээ гээд яваад өгсөн. Удалгүй цусаар бөөлжсөн. Түргэн дахиж дуудаад манай дүүг аваад явсан. Талийгаач дүү маань үхлээ гээд байсан. Өглөө нь би гэртээ байж байтал Сунрав над руу мессэж бичээд Баянаа бид 2 хүмүүст зодуулчихлаа та хүрээд ирээч Алтанцэцэгийн нөгөө найзынд нь  байна гэхэд би гэмтэл орж юм дөхүүлж өгчихөөд удахгүй яваад очсон. Очиход Амраа, Төмөрөө, Сунрав, Алтанцэцэг 4 байсан. Алтанцэцэг ярихдаа Оогий чамаас салаад энэ хэд чинь бөөн зодоон үүсгээд, юун хүмүүс ямар хүмүүс вэ гэхэд мэдэхгүй ээ нэг Приус 20-той залуу бууж ирээд Сунрав, Баянаа хоёртой зодолдоод Сунравын уруул ам аймаар болчихсон байсан гэсэн. Тэгтэл Сунрав босч ирээд Приус 20-той 3 залуутай зодолдсон гэж эхлээд ярьж байгаад сүүлдээ Сунрав намайг гадаа гаргаж ирээд яс юман дээрээ бид хоёрыг зодсон хүн чинь Алтаагийн найзуудынх нь найз юм билээ гэхээр нь би буцаж ороод нөгөө залууд танай найз юм байна ш дээ гэж уурлахад тэгтэл 2 найзыгаа дуудсан. Тэр залуу ирээд өөрийгөө Буягаа гэж байсан. Би манай хоёр дүүг яагаад зодож байгаа юм бэ гэхэд тэр залуу худлаа битгий хүн гүтгээд бай гэсэн. /1хх-ийн 63-64/ гэх мэдүүлэг

мөн түүний мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн ...Алтанцэцэг, Сунрав 2 эхлээд талийгаачийг цагаан өнгийн Приус машинтай хүмүүс ирээд зодсон гэж байснаа сүүлдээ Түмэнжаргал, Амарсанаа нарын найзууд цохиж зодсон гээд байсан. Алтанцэцэг бүдүүн залуу руу чи байсан биз дээ чи зодоо биз дээ гээд орилоод байсан. Цагаан машины талаар ярьж байхад Түмээ, Амарсанаа, Сунрав бид 4 байсан учир Түмээ болон Амарсанаа нар сонсоод сууж байсан. /1хх-ийн 65-66/ гэх мэдүүлэг

 

гэрч П.Алтантүлхүүрийн:”...2014 оны 10 дугаар сарын 10-ны оройн 22 цагийн үед өөрийн найз болох Түмэнжаргал руу залгаад хаана явж байна гэхэд Түмэнжаргал би ажлаасаа бууж байна гэсэн. Тэгэхээр нь би уулзъя гээд бид хэд 3-р эмнэлгийн буудал дээр уулзахаар болоод 22.30 цагийн үед би Буянбаатар, Баасанжав, Түмэнжаргал бид 4 уулзаад замдаа дэлгүүрээр ороод нэг шил архи аваад ойролцоо байх Техник технологийн коллежийн хашаанд орж дөрвүүлээ уусан. Тэгээд тамхигүй болоод дөрвүүлээ тамхинд явсан. Манай найз Буянбаатарын гэр нь Баянгол дүүргийн 5-р хороо ТТК-н ард Тэмүүлэл хотхоны 103-р байранд байдаг. Бид хэд тамхи авахаар тэдний байранд очтол Түмэнжаргал нэг эмэгтэйтэй таараад уулзаад үлдсэн. Баасанжав, Буянбаатар бид гурав цаашаа тамхиндаа явсан. Тамхи авчихаад буцаад Түмэнжаргал дээр ирэхэд Түмэнжаргал байрны хажууханд байх сааданд нөгөө хүүхэнтэйгээ уулзаад байж байхаар нь бид гурав дуудсан чинь ирсэн. Тэгээд дөрвүүлээ дахин нэг шил архи аваад байрны үүдэнд уугаад байж байтал Буянбаатар гэр лүүгээ ороод Баасанжав, Түмэнжаргал бид гурав үлдсэн. Тэгээд бид гурав байрны орцны үүднээс буугаад Түмэнжаргалын утсыг авах гээд нөгөө хүүхнийг саадан дотор хүлээж байтал нэг намхандуу залуу хүрч ирээд тамхи гуйхаар нь тамхи өгсөн. Тэгтэл араас нь найз нь гээд өндөр залуу, мөн арай намхавтар залуу хоёр ирээд тамхи гуйхаар нь тамхи өгөөд бөөндөө тамхи татаад суусан. Тэгтэл нөгөө хүүхнээс болоод Түмэнжаргал өндөр залуутай маргалдаж эхлээд, Баасанжав, Түмэнжаргал бид гурав Буянбаатарын байр руу буцаад явсан. Тэгтэл Түмэнжаргалтай маргалдаад байсан өндөр залуу араас хүрч ирээд Түмэнжаргалтай хэрэлдээд байсан. Тэр үед Амарсанаа Буянбаатарынхаас гарч ирсэн. Яагаад гарч ирсэн, хэн дуудсан гэдгийг би мэдэхгүй. Амарсанаа өөрөө гарч ирээд нөгөө өндөр залуугийн найзууд нь гэх 2 залуутай гар бариад байсан. Тэгтэл араас нь удалгүй Буянжаргал гарч ирээд одоо та нар явцгаа гэхэд нөгөө залуучууд цаашаа явсан. Бид нар Буянбаатарын орцны шат руу өгссөн. Биднийг шатан дээр зогсож байхад өндөр залуу, 2 найз нь гээд 2 эрэгтэй Түмээгийн найз нь гээд эмэгтэйгийн хамтаар дөрвүүлээ цагаан машинтай хүнтэй зодоон хийгээд байсан. Тэгээд Амарсанаа, Буянбаатар, Түмэнжаргал, Баасанжав бид 5 орцонд байж байгаад гараад гэр лүүгээ харина гээд Буянбаатарыг үлдээгээд бусад нь явсан.  Би тэр өдөр нимгэн цэнхэр өнгийн куртик, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн ботик, саарал өнгийн ноосон цамц өмссөн байсан. Түмэнжаргал болохоор хар өнгийн хагас савхин куртик, жинсэн өмдтэй байсан. Би Буянбаатарыг юу өмссөн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Баасанжав болохоор хар даавуун куртик, жинсэн өмд хар өнгийн ботинк, саарал өнгийн кепкин малгайтай байсан. Тэр эмэгтэйгийн хувцсыг нь сайн анзаараагүй, ягаан өнгийн өмд өмссөн, махлаг намхандуу эмэгтэй байсан. Өндөр залуугийнх нь нэрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан цөлийн шар өнгийн өмд өмссөн залуу байсан. Нөгөө залуугийнх нь нэрийг мэдэхгүй байна, мөн хувцасыг нь санахгүй байна. Түмэнжаргал өндөр залуу буюу шар өмд, цөлийн шар гутал өмссөн залуутай хэрүүл маргаан хийгээд байсан юм. Маргаан махлаг эмэгтэйгээс болсон. Түмэнжаргал хэлэхдээ би энэ охиныг эхнэрээ болгох гэж байгаа гээд шар гуталтай залуутай маргалдаад байсан. Нөгөө залуу нь яг юу гэж хэлээд байсан гэдгийг нь би санахгүй байна. Талийгаач нэг цагаан машины урдуур хөндөлссөн чинь машинаас нь нэг залуу гарч ирээд дэлгүүрийн урдхан талд талийгаачтай зодолдоод байсан. Энэ үед би шатны хажууд орцны хаалганы дэргэд байсан юм. Тухайн үед Амарсанаа Буянбаатарынхаас бууж ирсэн. Түмэнжаргал, Сунрав нарыг маргалдаж байхад цонхоор хараад бууж ирсэн байх гэж бодож байна. Намайг бага байхаас л ойр тойрны хүмүүс маань Муна гэж хочилдог байсан. /1хх-ийн 67-68/ гэх мэдүүлэг

 

гэрч Д.Баасанжавын:”...Алтантүлхүүр бид хоёр ...2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цалингаа аваад Түмэнжаргал, Буянбаатар хоёртой Баянгол дүүргийн 5-р хороо, 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр уулзсан.  Дөрвүүлээ нэг газар орж жоохон сууя гэтэл Буянбаатар найз нь ийшээ, тийшээ орж архи ууж чадахгүй, гэрийн тэнд байдаг сургуулийн сааданд сууж байгаад ганц шил архи уучихья гэхээр нь бид хэд Техник технологийн коллежийн сургуулийн сааданд очоод архи уусан. Тухайн үед бид нар 0.750 гр-ийн Сархад нэртэй архи авч уусан. Архиа ууж дуусаад тамхигүй болчихоод, тамхи татчихаад салцгаая гэж тамхи авахаар Буянбаатарын гэр болох Баянгол дүүргийн 5-р хороо Тэмүүлэл хотхоны 105-р байрны тэнд байх дэлгүүр лүү явж байтал нэг эмэгтэй гарч ирээд  Түмэнжаргалыг дуудаад тэр хоёр уулзаад үлдсэн. Бид гурав цаашаагаа тамхинд явчихаад буцаад иртэл Түмэнжаргал зогсож  байхаар нь явах уу гэсэн чинь Түмэнжаргал Саяны эмэгтэй миний утсыг аваад явчихлаа, хүлээж байгаад явья гээд бөөндөө хүлээгээд байж байгаад дахин нэг шил архи дэлгүүрээс аваад түүнийгээ Буянбаатарын орцны үүдэнд дөрвүүлээ хувааж уучихаад Буянбаатар гэрлүүгээ орлоо гээд орчихсон. Түмэнжаргал, Алтантүлхүүр бид гурав явах гэхэд Түмэнжаргал нөгөө эмэгтэйгээс утсаа авна, жоохон хүлээж бай гээд байхаар нь гурвуулаа Буянаагийн байрны гадна зогсож байтал гурван залуу ирсэн.  Тэр гурван залуу биднээс тамхи асуугаад тамхилаач гэхээр нь бид гурав тамхи өгөөд бөөндөө танилцаад зогсож байтал Түмэнжаргалын утсыг нь авч явсан эмэгтэй хүрээд ирсэн. Мөн бидэнтэй хамт байсан гурван  залууг таниад хоорондоо ярилцаад байсан. Түмэнжаргал утсаа авна гээд тэр хүүхнээс нэхэхэд сүүлд ирсэн 3 залуугийн нэг нь буюу Сунрав гэж өөрийгөө танилцуулсан залуу нь Түмэнжаргал руу энэ эмэгтэй чинь манай авгай байгаа юм, чи яахаараа утас нэхдэг юм гэтэл Түмэнжаргал Би өөрийнхөө утсыг авах гэсэн юм гэхэд нь нөгөө өндөр залуу буюу Сунрав хувцасаа тайлж шидээд Түмэнжаргалыг зодох гээд дайраад байсан. Тэгэхэд Түмэнжаргал дээшээ 4 давхар руу Буянбаатарыг дуудсан чинь удалгүй Амарсанаа гараад ирсэн. Араас нь Буянбаатар гарч ирсэн. Бид нар бөөндөө гадаа зогсож байсан. Буянбаатар ямар нэг зодоон хийхгүй шүү, манайд оръё гээд бөөндөө орц руу орсон. Талийгаач Сунрав, бас нэг залуу, Алтанцэцэг 4 гадаа үлдсэн. Түмэнжаргал, Буянбаатар, Амарсанаа, Алтантүлхүүр бид 5 Буянбаатарынд орох гэж байснаа болиод Буянаа гэр рүүгээ ороод бид 4 буцаад гарсан. Тэгтэл Алтанцэцэг гадаа орилчихсон талийгаачийг тэвэрсэн Түмэнжаргалаа, Амараа гээд орилоод байсан. Түмэнжаргал очиж уулзаад, буцаж ирээд хүнд зодуулсан гэнэ гэж хэлж байсан. Уг асуудал нь 23.00 цагийн үед болсон байх. /1хх-ийн 69-70/ гэх мэдүүлэг

 

гэрч Л.Ганбатын: ...Би 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 103-н эмчээр ажиллаж байтал шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 5а байрны 30 тоотод дуудлагаар очсон. Намайг очиход ээж нь гэх эмэгтэй хаалга тайлсан. Би ороод үзүүлэх хүн хаана байна, яасан хүн бэ гэхэд манай хүү байгаа юм, орой ирэхдээ архи уусан, хүнд зодуулсан байдалтай ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээ үзэх гээд өрөөнд нь ороход өвчтөн маань газар гудас дэвсээд хөнжлөөрөө хучаад хэвтсэн байсан. Тэгээд өвчтөнөө үзэхэд даралт 110, 70-тай, амин үзүүлэлт үзүүлдэг багажаар үзэхэд захын цусан хангамж сайн, 100 байхаас 98 хувьтай/, пульс нь 85-тай байсан. ...Тэгээд толгойны үзлэг хийгээд суурь ясны гэмтэл байгаа эсэхийг шалгасан, энэ үед ээж нь толгойг нь тэмтрэхэд овойсон юм тэмтрэгдээд байна гэхээр нь би толгой овойсон гэх хэсгийг үзэхэд толгойн зулай хэсэгт хавдартай байсан. Тэгэхээр нь би эхний ээлжинд чихнээс нь цус гараагүй байгаа тул суурь ясны гэмтэл нь одоогоор гайгүй юм байна, гэхдээ толгойн овойсон хавдар нь битүү гэмтэл тул ил шархнаас хүндрэлтэй байдаг юм. Уг нь бол эмнэлэг явах заалттай, эмнэлэг явна гэхэд ээж нь хүүдээ эмч чамайг авч явна гэнэ, бие чинь яаж байна гэхэд өвчтөн маань халамцуу, би явахгүй, толгой л жоохон өвдөж байна гээд яваагүй юм. Тэгээд би битүү гэмтэл байна, хүүхдийг чинь үүрээд буучихъя аваад явъя гэтэл ээж нь  хүү маань согтуу байна, жаахан архи нь гараадхаг, шинэ гэмтэл ойрхон юм чинь бид нар үүр цайхаар өөрсдөө яваад очьё гээд ээж нь үлдсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан манайхыг дуудаарай, дуудлага өгөөрэй, эмнэлэг ойрхон юм чинь хурдан яв, бөөлжсөн үү гэж асуухад үгүй гэх зэргээр хэлж байсан. Тэгээд уг айлаас гараад явсан. Миний санаж байгаагаар дуудлаганд 03.20 цаг гээд очсон байх. /1хх-ийн 73-75/ гэх мэдүүлэг

 

гэрч Ч.Батцэнгэлийн: ...2014 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 09.00 цагийн үед манай найз Баянжаргал /Баянаа/ найз нарын дуудлагаар над руу өөрийнхөө 96604060 дугаарын утсаар яриад сонин сайхан юу байна тамхилах уу гэхээр нь өө би ажил дээрээ ирчихсэн байна манай ажил одоогоор Хархорингийн холбоон дээр засварын ажил дээрээ гэхэд өө чамайг ажилдаа яваагүй бол тамхиар торгоё гэж бодсон юм гээд инээж байсан. Чи хэзээ тарах вэ, уулзах уу гэхээр нь би орой 20.00 цагийн үед тарах байхаа, гэхдээ би хуримтай бараг амжихгүй байх гээд утсаа тасалсан. Харин маргааш өглөө нь Хишигжаргал бид хоёр ажил дээрээ байж байгаад хагас ажлаад өдрийн 15 цагийн үед буусан. Гэртээ ирээд байж байхад талийгаачийн төрсөн эгч нь болох ангид хамт сурч байсан Отгонжаргал над руу яриад Баянаа өчигдөр хүнд зодуулаад одоо гэмтлийн эмнэлэгт байгаа гээд уйлсан. Намайг хүрээд ирэх үү гэхээр нь би Хишигжаргалд хэлээд бид 2 шууд гэмтлийн эмнэлэг рүү очтол ээж, аав хоёр нь байж байсан. Би хэзээ хаана хэнд зодуулчихваа гэж асуухад ээж нь өчигдөр орой 23.00 өнгөрч байхад гэртээ цус гоожуулчихсан орж ирсэн, хүн амьтантай зодоон хийгээ юу чи архи уугаа юу гээд загнасан гэсэн. Тэгээд бие нь өвдөөд орилоод байхаар нь яасан гэтэл талийгаач толгой өвдөөд байнаа гээд огиод байсан. Тэгэхээр нь түргэн дуудаад нилээн удсан. Эмнэлэг рүү аваад явах гэтэл одоо гайгүй гээд яваагүй гэсэн. Өглөө нь 06.00 цагийн үед дахиад түргэн дуудсан. Тэр түргэнээрээ очсон юм шиг байна лээ. Тэгээд ээж нь надад хэн, хэнтэй хамт явсныг мэдээд өгөөч, бид хоёрт хэлэхгүй байнаа гэсэн. Хишигжаргал бид  гурван давхарт гарч платанд орж уулзахад талийгаачийн нүүр духны хэсгээр битүү хавдаад харласан, толгой нь оройн хэсгээрээ гар хүрэхээргүй бомбойсон байсан. Бид хоёрыг таньж байсан. Тэгэхээр нь бид хоёр хэн хэнтэй хамт явж байсан юм бэ, юу болсон бэ гэж асуухад сайн мэдэхгүй байна, хамгийн сүүлд Сунравтой 56-р сургуулийн ард нэг шил архи уусан. Тэгээд Сунравыг автобусны буудал хүргэж өгөөд автобусанд суулгаж өгсөн. Тэрнээс хойш юу болсныг ерөөсөө сайн санахгүй байна гэж байсан. Тэгээд та хоёр хоорондоо зодоон хийсэн юм уу гэхэд мэдэхгүй байна гээд байсан юм. Удахгүй сувилагч орж ирээд зургийг нь авахуулна хагалгаанд бэлд гээд бид хоёр тэргэн дээр суулгаад доошоо бууж очиход зураг авах хүн байхгүй байсан. Бид хоёр талийгаачийг буцаж өрөөнд нь оруулж өгөөд ээжид нь бид хоёр 10 орж найз нөхөд тааралдвал хэнтэй явж байсныг асууя гэж хэлээд 10-р хороолол орсон. Тэр хавиар хүн амьтан хайхад хүн амьтан тааралдаагүй. Харин өчигдөр өглөө талийгаачий хүргэн ах Энхбаяр над руу яриад Сунрав гэгч хаана байдаг юм бэ, гэр нь хаана байдгийг нь заалгамаар байна гэхээр нь би Сунравын гэрийг Түвшинжаргалаас хагас сайны орой асуучихсан байсан болохоор ахтай нь хамт Москва хорооллын 9-дүгээр байрны 34 очиход эмэгтэй хүн хаалганы цаанаас дурангаараа харж байгаад хэн бэ, яах гээд юм бэ гэж байсан. Тэгээд нэрээ хэл гэхээр нь би нэрээ хэлээд Сунравыг асуухад гэртээ ирээгүй байна ирэхээр нь хэлье гэж байсан. Доошоо бууж байхдаа би цэвэрлэгчтэй нь тааралдсан. Сунровыг асуухад таньж байсан. Өчигдөр орой 2 эмэгтэй бөбөө шиг хувцастай хүнтэй орж ирсэн.   Сунров гэртээ орж байж байгаад тэр хоёрт юм гаргаж өгч байсан гэж байсан. /1хх-ийн 76-77/ гэх мэдүүлэг

 

гэрч С.Энхжингийн: ...2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байх, үүрээр унтаж байтал манай отогт Энхтайван ирээд  Найз нь хүнд алуулангаа алдлаа гэхээр нь яасан гэтэл Алтаа, Сунрав, Баянаа бид хэд мөн Алтаагийн 2-3 эрэгтэй найз нартай нь хамт Экогийн буланд архи уусан чинь Алтаагийн дагуулж ирсэн хүмүүстэй маргалдаад тэд нар нь намайг нэг цохиод би тасраад гражны хажууд унтчихсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд сэрээд Сунравын куртик, малгай цамц гуравыг нь өмсөөд ирлээ, яаж найзынхаа юмыг хаяхав дээ гэж хэлж байсан. Миний ойлгосноор Алтаагийн дагуулж ирсэн хүмүүст зодуулсан гэсэн. /1хх-ийн 78/ гэх мэдүүлэг

 

гэрч Б.Соронзонболдын:...Талийгаач бид хоёр анх 2008-2009 оны үед өөрийн найз Дамдиндоржоор дамжуулан танилцаж байсан. ...2014 оны 09 дүгээр сарын 10-ны үед байх манайд Тайвнаа гэх залуутай хамт ирээд машинд суучихсан таксины мөнгө байна уу гэхээр нь Баянжаргалыг согтуу болохоор нь би уурлаад надад мөнгө байхгүй гээд явуулсан. Тухайн үед машинд эгч нь гээд нэг эмэгтэй явж байсан. Би 2009 онд Сунравын зуслангийн гэрт нь очиж засвар хийж байсан.Тэр үед танилцаж байсан. Сунрав, Баянжаргал нар бие биенээ таньдаг найзууд юм байна лээ. /1хх-ийн 79-80/ гэх мэдүүлэг

 

гэрч Б.Санчирын:...Би 2014 оны 7 сараас хойш гадуур тэнэмэл байдлаар амьдардаг болсон. ...2014 оны 10 дугаар сарын 11-ний үүрээр би манаачийн путикиндээ унтаж байтал гаднаас Тайвнаа хаалга цохиод орж ирсэн. Тэгээд би яасан юу болсон бэ гэхэд  Сунрав, Алтанцэцэг, Баянжаргал бид дөрөв шөнө архи уусан. Алтанцэцэгийн найз залуучууд гээд хэдэн залуучууд ирээд бид хэдийг зодсон. Намайг зодоход нь би гражны тэнд хэвтэж байгаад тэндээ унтчихаж, сая сэрээд чам дээр ирж байна гэж хэлсэн. Тэгээд Тайвнаа гадаа 2-3 цаг унтаж байгаад бид нартай нэг шил архи уучихаад явсан. Тэгээд өчигдөр би Баянжаргалын эгч Отгонжаргалтай Саппорогийн арын Өнөр зочид буудлын тэр хавьд таарахад Баянжаргал хүнд зодуулсан, хагалгаанд орчихсон өнөөдөр бас хагалгаанд орно гэж яриад салсан. /1хх-ийн 81-82/ гэх мэдүүлэг

 

гэрч Г.Сувдмаагийн:...Би Баянжаргалын эхнэр байгаа юм. Талийгаач бид хоёр анх 2008 онд танилцаад 2009 оны 10 дугаар сарын 01-ний үед гэр бүл болсон. Гэр бүлээ 2009 оны 12 дугаар сарын 25-нд батлуулж байсан. Талийгаач бид хоёрын дундаас охин Гантуяа, хүү Мөнхдэлгэр нар төрсөн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг 20 минутын үед охиныхоо Баянгол дүүргийн 120 дугаар цэцэрлэг дээр уулзсан. Талийгаач бид хоёр 2014 оны 05 дугаар сарын 20-ноос хойш тусдаа амьдарч байгаа. Талийгаач өглөө ажилдаа явахдаа охиныхоо цэцэрлэг дээр ирж охиноо харчихаад явдаг байсан. Тэндээс бид хоёр автобусны буудал руу юм яриад хамт алхаад 10-р хорооллын автобусны буудал дээрээс салсан. Нөхөр маань дээд боловсролтой, математик, мэдээлэл хангамж програмистийн мэргэжилтэй хүн байсан. Нэг барилгын компанид туслах ажилтан хийдэг байсан. Баянгол дүүргийн 10-р хороолол 5-р хороо, 5а-30 тоотод эцэг, эхийнхээ гэрт амьдарч байсан. Талийгаач нөхөр маань 2012 оноос эхэлж архи уудаг байсан, сардаа 1-2 архи уудаг. Уухаараа 3-7 хоногоор сураг чимээгүй алга болчихдог. Тэгээд хаяа нэг ярихдаа согтуу ярьж байдаг юм. Хаагуур юу хийгээд явдгийг нь мэдэхгүй. Би найз Сансарынх нь эхнэр Цацралтай таарч ярихад тэр хэдийг хэд хоногоор буудалд байхад нь барьж авсан гэж ярьдаг юм. Тэгээд гэртээ эрүүл ирдэг, би уухгүй намайг уучлаач гээд гуйгаад байдаг. Тэгээд ажилдаа явж байгаад цалин буухынхаа 2-3 хоногийн өмнө ааш нь гэнэт өөрчлөгдөөд уурлаад эхэлдэг. Тэгснээ гарч яваад хэд хоногоор алга болчихдог их сонин хүн байгаа юм. Намайг чи хаашаа явчихдаг юм бэ гэхээр найз нартайгаа архи ууж байгаад ирлээ гэж хэлдэг. 2014 оны 10 сарын 11-ний өдөр талийгаачийн  хамгийн том эгч Золжаргал яриад Баянжаргал гэмтлийн эмнэлэгт байна, зураг авахуулах гээд явж байна гэсэн. Дараа нь цагийн дараа байх ээж нь над руу яриад миний хүү унаад бэртчихэж, хагалгаанд орох гэж байна гэж  ярьсан. Тэгээд би утсаа ажил дээрээ орхиж явчихаад маргааш нь буюу 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ ирж утсаа аваад харахад дуудлага ирээгүй болохоор нь гайгүй байгаа юм байна гэж бодсон. Тэгтэл орой 18 цагийн үед талийгаачийн аав Ганболд яриад нөхрийнхөө биеийг асуудаггүй юм уу, дараа тийм юм болвол хэлсэнгүй гэж битгий гомдоорой гэхээр нь би орой 23 цагийн үед очиход талийгаач нөхөр маань эхний хагалгаандаа орчихсон ухаан ороогүй байсан. Тэгээд би буцаад гэртээ очоод өнөөдөр өглөө очиж сахиж байгаад 19 цагийн үед нас барчихсан. /1хх-ийн 84-86/ гэх мэдүүлэг

 

гэрч Н.Алтансарын:...Би 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яаралтай түргэн тусламжийн буюу 103-н эмчээр ажиллаж байтал шөнө 04.00 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 5-р хорооноос дуудлага өгсөн. Уг дуудлагын Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хорооллын 5а байрны 8 давхрын 30 тоотод очсон. Намайг очиход нэг эмэгтэй хаалга тайлж өгсөн. Танайхаас эмч ирээд явсан. Эмнэлэг явах уу гэтэл хүү маань явсангүй ээ, тэгээд өмнө ирсэн эмч гарахдаа хүүгийн тань бие муудаад байвал дахин дуудаарай гэхээр нь эгч нь дахиад дуудлага өгсөн юм гэж хэлж байсан. Хүү маань огиж бөөлжөөд байна гэснээр өвчтөнөө үзэх гээд жижиг өрөө рүү нь орсон. Намайг ороход өвчтөн маань толгой хэсгээ цонх руу харуулаад газар гудас зассан хэвтэж байсан. Тухайн үед миний асуусан асуултанд хариулж байсан. Үзлэгээр биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Зулай хэсэгт овойсон, дарж үзэхэд зөөлөн үүсгүүр тэмтрэгдсэн. Үзлэгээр даралт хэвийн, /30 настай хүнд/ пульс 76-тай байсан. Огисноос болоод хамрын үзүүр нь цус болсон байсан. Ер нь намайг дахин дуудсан шалтгаан нь талийгаачийг хүчтэй огиод байхаар ээж нь харвачихаж магадгүй гээд дуудсан байсан. Тэгээд би өвчтөнөө Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү аваад явах гэтэл өвчтөн маань явахаас цааргалаад байсан тул би ээжийнх нь хамтаар хувцаслаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү аваад явсан. Замд явж байхдаа би Та хэнд зодуулсан юм бэ, манай байгууллага зодуулсан хүн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /цаашид ГССҮТ гэх/-д хүргэж өгч байгаа тохиолдолд үүдэнд нь байдаг цагдаагийн байгууллагад хэлж мэдэгддэг юм, таныг хэн зодсон юм бэ гэхэд  Би найздаа зодуулсан, цагдаад бүртгүүлэх шаардлагагүй гэж хэлсэн. Чухам хэн гэж найздаа хаана зодуулсан гэдгээ хэлээгүй. Тэгтэл ээж нь ажилд ороод удаагүй байгаа, цалингаа огт аваагүй, эхнэр нь саяхан төрсөн гэх зэргээр ярьж байсан. Тухайн үедээ би ээжид нь тархины гэмтэл байна, та цагдаад бүртгүүлэх шаардлагатай шүү гэж хэлээд уг өвчтөнийг ГССҮТ-ийн эмч нарт хүлээлгэж өгөөд ээжийг нь дуудаад ГССҮТ-ийн үүдэнд байдаг цагдаад мэдэгдээд явсан. Намайг очиход талийгаач дунд зэргийн  согтолттой байсан. Зулай хэсэг нь хавдсан, өөрөө ч гэсэн өвдөж байна гэсэн. /1хх-ийн 87-89/ гэх мэдүүлэг

 

гэрч Б.Хишигжаргалын: ...  2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Батцэнгэл бид хоёр ажил тараад явж байтал Баяржаргалын төрсөн эгч Отгонжаргал Батцэнгэлийн утас руу залгаад Баянжаргал хүнд зодуулаад бие нь муу байна, та хоёр очоод эргээдхээч гэхээр нь Батцэнгэл бид хоёр  шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирэхэд Баянжаргалын эцэг, эх нь гадаа хүлээж байсан. Та хоёр Баянжаргал дээр ороод ямар хүмүүстэй уусан, юу болсныг нь асуугаадах гэхээр нь 3 давхарт тархи нуруу нугасны тасагт гаран Баянжаргалтай уулзахад юм ярьж чадахгүй байсан. Чи хэнтэй уусан юм бэ хэн чамайг хэн ингэсэн юм бэ гэж асуухад юм ярьж чадахгүй амаа ангалзуулаад байсан. Тэгээд Баянжаргал юм ярихгүй болохоор нь Батцэнгэл бид хоёр эмнэлгээс гараад гэр гэрлүүгээ явсан. /1хх-ийн 92-93/ гэх мэдүүлэг

 

гэрч Э.Алтантогосын: “...Талийгаач Баянжаргал нь миний 3 дах хүүхэд юм. Хүү маань 1983 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн.

 -2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байх, өнгөрсөн 5 дах өдөр 23.00 цагийн үед хаалга цохихоор нь хаалга тайлтал хүү маань хамраа дарчихсан орж ирэхээр нь миний хүү яасан бэ, хоолоо ид гэтэл хүү маань зүгээр зүгээр, ээж би өрөөндөө орж унтлаа гэхээр нь би том өрөө рүү орсон. Тэгээд 30 орчим минутын дараа хүү маань ёо ёо, толгой тасарлаа гээд байхаар нь өрөөнд нь яваад ортол хүүгийн маань толгойны орой хэсэг товойсон байсан. Мөн ор, дэр, хөнжлийн даавуу нь цус болсон байхаар нь би сандраад 103 дуудсан. Удалгүй 103 ирээд хүүгийн маань биеийг үзээд эмч нь авч явна гэтэл манай хүү би явахгүй, би зүгээр зүгээр, босч чадахгүй байна гэсэн. Тэгээд эмч нь жаахан харзная, бүүр болохгүй бол өглөө үүрээр аваад эмнэлэг ороорой гээд эм бичиж өгөөд явсан. Тэгээд хүү маань ус ууя ам цангаад байна гэхээр нь би ус өгтөл хүү маань шар ногоон юмаар бөөлжөөд, бөөлжис нь хүчтэй гараад байхаар нь дахиад түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд бид ГССҮТ-д ирээд эмнэлгийн тусламж аваад хэвтэж эмчлүүлсэн. Мөн цагдаагаас хүмүүс ирсэн. Тухайн үедээ хэн нэг хүнд цохиулж зодуулсан гэж хэлээгүй. Xарин Сунрав гэдэг найзтайгаа хамт 56-р сургуулийн урд 500 граммын архи уусан гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирээд явсанаас хойш хэлэх ярих юм нь улам муудаад байсан.  Тэгээд тэр өдөртөө буюу 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирээд ухаан орохгүй байсан. Ухаан орохгүй байхаар нь бид нар эмчтэй ярьж байгаад 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин хагалгаанд орсон боловч нас барчихлаа. Миний сонсоноор Сунрав гэж хүнтэй архи уусан гэж бүдэг бадаг хэлж байсан. /1хх-ийн 96-97/ гэх мэдүүлэг

 

гэрч Ц.Гандолгорын: ...Сунрав миний төрсөн хүү юм. 2014 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад шөнийн 02 цагийн орчим миний утас руу Алтай гэх эмэгтэй залгаж Сунрав хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би хүүтэйгээ яръя гээд тэр эмэгтэйн утсаар хүүтэйгээ ярихад Сунрав надад ээжээ би хүнд зодуулчихлаа гэхээр нь би хаана байгаа юм бэ гэж асуугаад гэртээ хүрээд ир гэхэд Сунрав нөгөө Алтай гэх эмэгтэйтэй яриулсан. Алтай Сунравтай 1-р хороололд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн хойд талын жалганаас баруун тийшээ өгсөөд байдаг Чандмань дэлгүүрийн ойролцоо байна, та ийшээ хүрээд ир гэхээр нь би нөхөр Хосбаярын хамт такси бариад явсан боловч Чандмань дэлгүүрийг хайгаад олоогүй. Тэгээд Алтай гэх эмэгтэй рүү залгаад нөгөө газрыг чинь олохгүй байна гэхэд Алтай намайг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн байрны гадна хүлээж бай гэхээр нь тэнд хүлээж байтал Алтай гэх дунд зэргийн нуруутай эмэгтэй манай хүү Сунравыг дагуулж ирээд таксинд суугаад бид нар Баянгол дүүргийн 10-р хорооллын Экогийн П хэлбэрийн Тэмүүлэл хотхоны байр руу очсон. Тэнд очиход Сунрав Алтай нар таксинаас буугаад Сунрав надад ахыг дууд, хүү нь энд хүнд зодуулсан, намайг зодсон хүн, Экогийн байрны 4 давхарт байгаа, манай найз бас зодуулсан, хувцасаа хайна, цагдаа дууд гэж хэлээд Алтай Хосбаяр нартай хамт Экогийн байрны тийшээ яваад удалгүй ирсэн. Сунрав буцаж ирээд цагдаа дууд, ахыгаа дуудаад нам дэвсүүлнэ гээд байхаар нь би хүүдээ шөнийн 03 цаг болчихсон байна, маргааш болоё гээд нөгөө таксиндаа суугаад бүгдээрээ харьсан. /1хх-ийн 98-99/ гэх мэдүүлэг

дахин байцаалтаар энэ хэрэг болсноос хойш нилээн хугацаа өнгөрсний дараа буюу 2015 оны 8 дугаар сарын дундуур байх миний 88081238 дугаарт юнителын дугаараас одоо ярьсан дугаарыг нь санахгүй байна мэдэхгүй байна Түмэнжаргал гэх хүний эгч нь байна гээд эмэгтэй хүн залгаад уулзаж ярих юм байна манай дүүг бодооч танай хүүхдийг зодсон залуу байна залуу хүмүүс байна гэж ярьсан өөр зүйл ярьж хэлээгүй. Тэр үед нөхөр бид хоёр хамт явж байсан учраас ярилцаад уулзаад яах юм бэ хэрэггүй байх гэж ярилцаад тэр хүнтэй нь уулзаагүй юм. /6хх-ийн 184/ гэх мэдүүлэг

 

гэрч Б.Түвшинжаргалын: “...Талийгаач Баянжаргалтай дотно найзалж, нөхөрлөөд 5 жил болж байна. ...2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Алтаа над руу залгаад би Баянжаргалыг нас барсан гэж сонслоо гэхээр нь чи талийгаачтай 2015.10.10-ны өдөр цуг байсан уу, архи уусан уу гэсэн чинь тийм, тэр өдөр талийгаач, Энхтайван, Сунрав бид дөрөв 10-р хорооллын Экогийн байрны саравчинд архи уусан гэсэн. Тэгэхээр нь би талийгаач зодоон нүдээн хийсэн үү, талийгаачтай зодоон хийсэн хүнийг мэдэх үү, хамт байсан юм уу гэхэд 103-р байрны 4-р давхарт оршин суух израйл өмссөн залуутай зодолдсон гэж хэлсэн. Тэгэхээр нь чи тэр залууг таних юм уу гэхэд би харвал танина, талийгаачтай зодолдоход хажууд нь байсан гэж хэлсэн. Алтаагийн бүтэн нэрийг Алтанцэцэг гэдэг. /1хх-ийн 102/ гэх мэдүүлэг

 

гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтанд: ...Манай эхнэр бид хоёр Тэмүүлэл хотхоны 103-р байрны орцны жижүүр хийдэг. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг би сайн санаж байна. 22.00 цагийн үед хог асгах гээд гараад хогоо асгаад буцаад орох гэж байтал  нэг эмэгтэй газар суучихсан, нэг эрэгтэй хүнийг тэврээд сууж байсан. Тэр цохиулсан залууг нэг хар куртиктэй залуу ирээд цохичихоод яваад өгсөн. Талийгаач газар унаад л яваад өгсөн. Талийгаачийг цохисон залуу өндөр, хар куртиктэй залуу байсан. ..тухайн үед нь цагаан машин  ирж байсан би тэр машинаас хүн бууж ирээд цохисон эсэхийг мэдэхгүй байна...сайн харж чадаагүй. /3хх-ийн 58/ гэх мэдүүлэг ,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр:...”намайг хог хаяах гээд явж байхад цагаан машинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан”.../5хх-ийн 44/

 

гэрч Д.Энхжаргалын: ”...Би нөхрийн Тэмүүлэл хотхоны 102-р байрны орцны жижүүр хийдэг. 2014 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед ...гэртээ сууж байтал 101-р байрны жижүүр Мөнхцэцэг орж ирээд манай орцонд хэдэн хүмүүс архи уугаад байна, чи хэлээд гаргаад өгөөч гэхээр нь би Мөнхцэцэг эгчтэй хамт байр руу нь ороод дээшээ 12 давхарт гартал 3 эрэгтэй, 2 эмэгтэй архи уугаад байхаар нь хөөсөн чинь ...3 нь буугаад 2 нь үлдсэн. Үлдсэн хоёр нь Мөнхцэцэг эгч бид хоёртой лифтээр буусан... Тэгээд би гэртээ ороод охиноо унтуулах гээд цаг орчим болж байтал гэнэт гадаа эмэгтэй хүн хүн алчихлаа ш дээ гээд орилохоор нь гартал манай орцны хажуугийн дэлгүүрийн худалдагч Уртаа болон манай байрны 4-р давхарын 33 тоотод суудаг залуу хоёр шатан дээр зогсож байхаар нь би дунд нь орж зогсоод Юу болоод байна, яасан юм бол гэхэд тэр хоёр мэдэхгүй гэсэн. Тэгээд би гаднах байдлыг харахад манай байрны машин орж ирдэг хэсгийн газарт нэг эрэгтэй хүн хэвтсэн, эмэгтэй нь толгойг нь түшээд орилоод суугаад байсан. ... Би нэрийг нь сайн мэдэхгүй байна, манай байрны 33 тоотод амьдардаг, хүмүүс 20-60 гэж хочлоод байдаг. Намайг харахад зодоон хийсэн шинж 20-60 гэх хочтой залууд огт ажиглагдаагүй. ...Миний хувьд ямар нэг зодоон огт хараагүй. Зодооныг талийгаачтай хамт явж байсан эмэгтэй маш сайн харсан. Мөн манай байрны дэлгүүрийн Уртнасан маш сайн харсан гэж үзэж байна.

... 2015 оны 03 сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна, намайг гэртээ унтах гэж байхад хүн хаалга нүдэхээр нь онгойлогход хоёр эрэгтэй зогсож байснаа чамайг Энхжаргал гэдэг үү гэхээр нь тийм байна гэхэд гараад явснаа төд удалгүй буцаж ирээд өөрсдийгөө цагдаагаас явж байна, мөрдөгч байна гэхээр нь би та бичиг баримтаа үзүүлчих гэхэд үзүүлэхгүй байсан. Тэгээд тэр хоёр эрэгтэй надаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон зодооны талаар асуугаад тухайн үед юу харсан, үзсэн зүйлийнхээ талаар хэл, зодоон болоход, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20-60 тэр зодоонд оролцсон, чи тэрийг харсан биз дээ гээд байхаар нь би юу ч хараагүй гэхэд харсан зүйлээ яг одоо хэл гээд шаардаад загнаад байсан. Мөн миний 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тавиулсан Юнивишн үйлчилгээний талаар асуухаар нь он сар өдрөө хэлтэл чи 2014 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр тавиулсан биз дээ гээд байсан. ...Мөн биднийг ирж уулзсан талаар битгий хүн амьтанд хэлээрэй гэж загнаад байсан. Ямар ч байсан нилээд согтуу байсан. Чамайг 2-5 жилээр хорино гэж айлгаад байсан. Миний бодлоор намайг айлгаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зодооны талаар мэдэх, тэр зодоонд 20-60 хочтой залууг оролцсон гэж хүчээр хэлүүлэх гээд байсан... Би тэр хүмүүсийг дахиж харвал танина. Нэг залуу нь өндөр махлагдуу, хар өнгийн савхин куртик өмссөн, хар өнгийн гуталтай биерхүү залуу байсан. Нөгөө залуу нь шардуу өнгийн куртик юм уу савхи өмссөн, тачирхан үстэй залуу байсан. Махлаг тарган залуу нь таны үзүүлж байгаа зурган дээрх залуу мөн байна. /3хх-ийн 58-61/ гэх мэдүүлэг

 

гэрч Д.Батбаярын:”...Би Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхонд амьдардаг. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...23.00 цагийн орчимд эхнэртэйгээ гэр рүүгээ орох гээд явж байтал манай байшингийн ертөнцийн зүгээр баруун талд нь байдаг саравчинд Баянжаргал хэдэн залуучуудтай архи уугаад сууж байсан. Мөн нэг цагаан өнгийн куртик өмссөн эмэгтэй сууж байсан. Баянжаргалтай ойр зуурын юм яриад, Баянаа намайг архи уу гэхээр нь үгүй гэж хэлээд орц руугаа явсан. Тэгээд орц руу орох гэж байгаад орцны хажууд Уртнасангийн дэлгүүр рүү ороод Уртаатай юм яриад зогсож байгаад 23.30 цагийн үед 103-р байрны гражид байх өөрийн машиныг орж харчихаад буцаад гараад иртэл гражийн үүдний харалдаа шахуу хэдэн залуучууд хоорондоо зууралцаад бужигнаад байхаар нь би хажуугаар нь гараад орц руугаа явсан. Манай орцны үүдэнд Уртаа зогсож байхаар нь би цугтаа зогсоод тамхи татангаа бужигнаад байсан залуучуудыг хараад зогссон. ...нэг харахад манай байр руу машин ордог зам дээр талийгаач Баянжаргал зогсож байсан. Талийгаачийг хараад зогсож байтал цагаан өнгийн приус 11 маркийн машин тойроод орж ирсэн. Тэр машин зогсоол дээр зогссон юм уу, эргээд гараад явсан эсэхийг мэдэхгүй байна. ...Ямар ч байсан цээж нүцгэн нэг залуу, цагаан куртиктэй эмэгтэй нар яваад байсан. ...нэг харахад газар эрэгтэй хүн уначихсан, цагаан куртиктэй эмэгтэй нь хажууд нь байсан. Талийгаач яг яаж газар унасныг би мэдэхгүй. ...тэр эмэгтэй хүмүүсээс тусламж гуйгаад орилоод байсан. ...цагаан приус 11 машины жолооч, зорчигчийг танихгүй, уг машины жолооч нь машинаасаа гарч ирээгүй. Би орцны үүдэнд байдаг шатнаас буугаа ч үгүй. Шатан дээр зогсож байгаад л гэр рүүгээ орсон. ...Би 20-60 УНН улсын дугаартай саарал өнгийн Дайхацу Вайо 10 маркийн машитай, манай байрны хүмүүс машины дугаараар 20-60 гээд дуудаад байдаг, түүнээс өөр ямар нэг хоч огт байхгүй. /3хх-ийн 62-63/ гэх мэдүүлэг

дахин байцаалтаар:...” 2014 оны 10 дугаар сарын 10-ны орой Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны дор байдаг гражид тавьсан байсан машинаа харчихаад буцаад гражаас гарахад байрны голд хэсэг залуучууд муудалцаад барьцалдаад байсан. Тэр залуучууд хэн хэн гэдгийг мэдэхгүй танихгүй хүмүүс байсан тэгээд би
Уртнасангийн дэлгүүррүү ороод Уртаад гадаа хэсэг хүмүүс муудалцаад байна гэж хэлэхэд Уртаа гарч харсан би бас хамт гарч харсан тэгээд тэр залуучууд төд удалгүй  больцгоосон тэр дунд талийгаач байсан эсэхийг мэдэхгүй анзаараагүй. Тухайн үед би архи уучихсан согтуу байсан тэгээд намайг харж байхад Баагий гэх 102 дугаар байрны 1 дүгээр давхарт амьдардаг залуу цагаан машинаас бууж ирээд талийгаач Г.Баянжаргалыг зодож цохисон асуудал байхгүй. Би түүнийг огт хараагүй. Баагий чи орооч гэж хэлсэн зүйл огт байхгүй /6хх-ийн 181/ гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Бат-Эрдэнийн: ”... Би Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхонд оршин суудаг. Юнивишн ХХК-д ажилладаг. Би Баянжаргал гэж хүнийг танихгүй, харж байгаагүй. Батбаяр гэж хүнийг танихгүй. ...Манай байгууллага 2015 оны 01-р сарын үед үйлчилгээгээ сурталчлах зорилгоор ... 2 сар манай үйлчилгээг үнэгүй ашиглах урамшуулал зарласан. Үүний дагуу би 3, 4 хорооллын айлуудад сурталчлах хуваарьтай байсан хэдий ч холдоод байсан тул өөрийнхөө байрны оршин суугчдад санал болгосон бөгөөд орцны жижүүр Энхжаргал Скай медиа үйлчилгээний хэрэглэгч байхаар нь би 2 сар үнэгүй ашиглах үйлчилгээг санал болгоод гэрт нь төхөөрөмжөө суурилуулж өгсөн. ...Би энэ хэргийн талаар огт мэдээгүй. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусадтай зодоон хийсэн, хүний амь нас хохироосон зүйл огт байхгүй. /3хх-ийн 144-145/... гэх мэдүүлэг

 

гэрч Э.Батцэцэгийн: “Би Тэмүүлэл-10 СӨХ-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Тэмүүлэл хотхон 2009 онд ашиглалтанд орсон 101, 102, 103, 104 105 гэсэн П хэлбэртэй 5 байртай. Байр болгон 1 орцтой, 12 давхар барилга юм. 2014 оны 10 дугаар сарын 10-нд Тэмүүлэл хотхонд нийт 8 тооны хяналтын камер ажиллаж байсан ба эдгээр камеруудыг 2013 онд анх тавьсан юм. Дээрх камерууд нь бичлэгээ нэг сар хадгалдаг нэг сар болоод автоматаар устгагддаг байгаа юм. /6 хх-ийн 97/

дахин байцаалтаар “Тухайн үед манай камеруудыг хэрэг болсны дараа эрүүгийнх гээд өндөр нам 2 залуу үзээд хэрэг болсон талаар бичигдсэн зүйл байхгүй байна гээд явсан ба  нэг удаа үзсэн санагдаж байна одоо тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй. Цагдаагийн ажилтнаас өөр хүн үзэх боломжгүй. Хяналтын дэлгэц нь миний өрөөнд ширээн дээр байдаг ба манай өрөөнд гадны хүн ордоггүй, оруулдаггүй хүн үзээд бичлэг устгах боломжгүй. Камер өөрөө кодтой кодыг нь надаас өөр хүн мэдэхгүй. /6хх-ийн 178/

 

яллагдагчаар Д.Амарсанаагийн:”...Тэмүүлэл хотхоны 103-р байрны 4 давхарт Буягаагийнд орсон. Намайг гэрт нь ороход Буянбаатар дүү Энхбаатарынхаа хамт байсан. ...Бид гурав ярилцаад байж байтал Буягаагийн байрны гадаад хүмүүс шуугиад байхаар нь бид гурав тагт руу гараад хартал шар өнгийн өмдтэй, шар түрийтэй гуталтай, цээж нүцгэн залуу буюу сүүлд нэрийг нь мэдэж авсан Сунрав гэх залуу дүүлээд хүмүүс рүү чанга чанга хашгираад байсан. Тэгэхээр нь би Буянаагийнхаас гараад бужигнаад байсан хүмүүс дээр очсон. Тэнд Муна, Бааска, Алтанцэцэг,Түмэнжаргал нар байсан. Би Түмээгээс яасан юу болов гээд ...уулзаад зогсож байтал Алтанцэцэг Амараа Оогийгийн дүү штэй, Оогийгийн дүүг зодоод хаячихлаа гээд орилоод байсан. Тэгтэл Буягаа гэрээсээ гараад ирчихсэн, бид хэдийн хажууд зогсож байгаад ...манайд орцгоо гэсэн чинь хажуунаас нь Алтанцэцэг чи муу бүдүүн гахай, байрныхаа дүү нараар манай найзыг зодуулчихлаа, гээд Буягаа руу орилоод тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Муна, Бааска, Түмээ бид дөрөвийг Буягаа гэр рүү ор гээд байхаар нь бид 4 орохгүй гээд Буягаагийн байрны цаана байх 3-р эмнэлгийн харалдаа хаалгаар гарах гээд явж байхад Түмээ би Буягаагийнд орж хонолоо гээд Буягаагийн араас гэр рүү нь орохоор явсан. ...намайг гэртээ ирэхэд цаг ойролцоогоор 00 цаг өнгөрсөн, нилээн орой болсон байсан. Маргааш нь .... бид зургуулаа болоод дахин 2 шил архи нэмж аваад уугаад сууж байтал манайд Буягаа Баяраа гэх залуугийн хамтаар ирсэн. Алтанцэцэг чи муу гахай, манай найзыг байрныхаа дүү нараар зодуулсан гээд хэрүүл хийгээд Буягаа, Алтаа хоёр маргалдсан. ...Тэр өдөр би улаан өнгийн өмд, И гэсэн бичигтэй пүүз, дээгүүрээ гор газ гэсэн бичиглэл бүхий цамцтай байсан. Түмээ болохоор хар өнгийн савхин куртик, бор өнгийн гутал, бэлтгэлийн өмд өмссөн байсан. Буягаа хар өнгийн савхин куртик өмссөн байсан. /1хх-ийн 184-185/ гэх мэдүүлэг   

яллагдагчаар дахин мэдүүлсэн “... Буянбаатарынхаас гарч ирэхэд Сунрав Түмнжаргалтай муудалцчихсан, тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг салгаад зогсож байтал араас Буянбаатар ирээд та нар юу гээд байрны гадаа хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэсэн.

...Түмэнжаргал Би Алтанцэцэгээс утсаа аваад ирье гээд байр руу буцаж очоод байрны үүдэнд байсан Сунравыг цохиод газар унангуут нь нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тэгэхээр нь би араас нь очоод Түмэнжаргалыг тэвэрч аваад салгасан. Тухайн үед Түмэнжаргал энэ бацаанууд оройноос хойш давраад байсан юм гэж байсан. Тэгээд Түмэнжаргал Буянбаатарынх руу орж унтлаа гээд явсан. Алтантүлхүүр, Баасанжав, бид 3 хорооллын эцэст очоод дэлгүүрээс архи аваад гурвуулаа ууж байгаад гэр гэр рүүгээ харьсан... Би огт цагаан машин хараагүй. ...нэг харахад Алтанцэцэг талийгаачийг тэвэрчихсэн чи муу бүдүүн гахай байрныхаа дүү нартайгаа нийлээд зодчихлоо ш дээ гээд Буянбаатар руу орилоод байсан. Над руу болохоор Отгонжаргалын дүү ш дээ гээд орилоод байсан. Алтанцэцэгийн хувьд бүхнийг сайн мэдэж байгаа, намайг 10-р хорооллын буудал дээрээс ирж авахдаа согтолт нь зүгээр гайгүй, замдаа юм яриад Тэмүүлэл хотхон орсон. /1хх-ийн 186-188/ гэх мэдүүлэг

-яллагдагчаар дахин мэдүүлсэн “... Уг Тэмүүлэл хотхон нь П хэлбэртэй байр бөгөөд Буянбаатарын байр нь баруун талынх нь эхний байр, эхний орцны 4 давхарт. ...Тагтан дээр бид гуравыг зогсож байтал Түмэнжаргал буугаад ир гээд дуудахаар нь би эхлээд гарсан. Миний араас Буянбаатар гарч ирсэн. 5 минутын зайтай л гарсан байх.  ... Би орц руу тэд нартай бол хамт ороогүй. /3хх-ийн 47-48/ гэх мэдүүлэг

 

яллагдагчаар Г.Түмэнжаргалын:”... шар өмд, шар гутал өмссөн, цээж нүцгэн залуу нь дахин ирээд та нар ер нь яагаад байгаа юм, нөгөөдүүл чинь хаана байна гээд бид хэдтэй зодолдох гээд байсан. Би дээшээ 4 давхар руу Буянааг дуудсан. Буянаагийнхаас Амарсанаа буугаад ирсэн. Араас нь Буянаа ирсэн. Буянаа бид хэдийг бөөнд нь орц руу авч ороод хашаа руу гаргаж өгөх гээд орцноос гартал Алтаа Амараа бид хоёрыг дуудахаар нь Алтаа дээр яваад очтол Алтанцэцэг өвдөглөөд, нэг эрэгтэйг тэврээд суучихсан, манай найзыг хүн зодчихлоо гээд байсан. Тэгээд бид тавуулаа яваад өгсөн. /1хх-ийн 207-208/... гэх мэдүүлэг 

-дахин байцаалтаар”... Би Буянбаатар руу найзыг нь энд хүн зодох гээд  байна гээд орилсон чинь Буянбаатар за гээд төд удалгүй Амарсанаагийн хамтаар гараад ирсэн. ... Алтанцэцэг байрны гол талбай дээр уйлчихсан, өвдөг дээрээ нэг эрэгтэй хүнийг толгойг түшүүлчихсэн сууж байсан. Амарсанаа бид хоёрыг дуудаад байхаар нь очтол Алтанцэцэг найзыг маань хүмүүс зодчихлоо, танихгүй 2-3 залуу зодоод яваад өглөө, гэр нь энэ байранд байдаг эрэгтэй гэж хэлэхээр нь би тэр залууг өргөж босгож өгөөд би явлаа гэж хэлээд Алтанцэцэгээс салаад найзууд дээрээ очсон. /3хх-ийн 21-22/ гэх мэдүүлэг

 

сэжигтнээр Н.Буянбаатарын: ...Маргааш нь би ажил дээрээ очиход Түмэнжаргал ирээгүй болохоор нь гар утас руу нь залгахад Түмэнжаргал өчигдөрийн 2 залуугийн нэгийг нь би цохичихож, тэр залууд нь Энхээ эгчээс 100.000 төгрөг авч өглөө, бид нар Цамбагаравын хойно гэртээ байна гэсэн. /1хх-ийн 235-237/ гэх мэдүүлэг  

-яллагдагчаар мэдүүлэхдээ:..”Түмээ Амарсанааг дуудаад байсан. Амарсанаа гараад явсан. Би араас нь хувцсаа өмсөөд гарсан. Намайг гарахад 102-р байрны үүдэнд хүмүүс тойроод шаваарсан, голд нь нэг залуу хэвтчихсэн, нэг эмэгтэй та нар яагаад зодчихвоо, Оогийгийн дүү ш тээ гээд орилоод байсан...миний хувьд яг эв эрүүл бол биш байсан, гэхдээ ухаанаа алдтал согтоогүй гайгүй байсан. Би тэр өдөр бор савхин куртик, хар хөх биеийн тамирын цамц, хөх цайвар жинсэн өмд, элгэн пүүз өмссөн байсан. /1хх-ийн 239-240/ гэх мэдүүлэг 

-яллагдагчаар дахин мэдүүлсэн”...намайг байрны орцноос гарахад Алтантүлхүүр, Баасанжав хоёр орцны үүдэн дээр байсан. Түмэнжаргал болон Амарсанаа орцны ойролцоо цагаан майктай залуутай маргалдсан маягтай байж байсан. Мөн нэг намхандуу залуу цаана нь зогсож байсан. Би юу болоод байна гэж хэлээд Амарсанаа нарыг аваад орц руу орсон. Бид хэд 5-10 минут орцонд байсан бөгөөд ... орцноос гартал гадаа хэдэн хүн тойрчихсон, голд нь нэг залуу хэвтэж байсан. ...нэг эгч миний хажууд ирээд ямар тэнэг нь ингэж хүн өшиглөөд унагаачихдаг байна, тэнэг хог вэ гэж хэлээд миний хажууд зогсож байсан. Талийгаачийг хэн зодсон талаар мэдэхгүй. /3хх-24/ гэх мэдүүлэг  

 

сэжигтнээр Н.Энхбаатарын...ягаан өмдтэй хүүхэн цохиулаад унасан залуугаа тэврээд нүүр амыг нь арчиж өгөөд орилоод байсан...Энэ үед манай ах Буянаа нь Түмээ ах болон Амарсанаа нарыг дагуулан орц руу орсон байсан тул тэр эмэгтэйгийн орилох болон хамт явсан эрэгтэй нь бусдад зодуулж цохиулсан гэдгийг хараагүй юм. Тэр эмэгтэй ямар ч байсан Төмөрөө, Амараа 2 новшоо гээд орилоод байсан. Тэгээд байж байтал ах, Түмээ ах, Амарсанаа ах 3 орцноос гараад ирсэн. Тэгээд нөгөө хүүхэн дээр очоод тойрч зогсоод юм яриад байсан. Тэгтэл нөгөө хүүхэн болон газар унасан залуу босоод бөөндөө байр тойроод яваад өгсөн. Тэгээд би гадаахыг хараад зогсож байтал нөгөө хүн зодоод байсан 2 залуу чинь 102-р байрны 2 давхарын бистүлээр хараад зогсож байсан. ...Түмээ ах нэг нүцгэн залууг хөөгөөд Буянаа гараад ир гээд дуудсан. Миний харснаар Амарсанаа ах цэнхэр куртиктэй, манай ах Буянбаатар хар өнгийн савхин куртиктэй, Түмээ ах болохоор бас хар өнгийн савхин куртиктэй байсан. Орилоод байсан эмэгтэй ягаан өнгийн өмдтэй байсан. Цээж нүцгэн орилоод байсан залуу шар өнгийн өмд өмссөн байсан. ... цагаан өнгийн приус-10 маркийн машин л байх шиг байсан. /2хх-ийн 12-14/ гэх мэдүүлэг

-яллагдагчаар мэдүүлсэн “...талийгаачийг цохисон залуу талийгаачтай хамт явсан залуучууд руу дайраад нөгөөдүүл нь хойшоо болсон. Тэгснээ талийгаач дээр буцаж ирсэн. Энэ үед нь талийгаач нүүрээ дараад хагас тонгойгоод байж байтал нөгөө залуу нь талийгаачийн нүүр рүү нь өшиглөөд талийгаач пид гээд унасан. Миний харснаар 1 удаа цохиод, 1 удаа өшиглөсөн. /3хх-ийн 26/ гэх мэдүүлэг

 

сэжигтнээр Б.Баттулга:..”2014 оны 10 дугаар сарын 10 билүү 11 билүү орцны жижүүр хийж байх үедээ оройн 22 цагийн орчимд манай эхнэр бие нь өвдөөд хэвтэж байсан ба би хогийг нь асгах гээд хогоо аваад гарсан  би орцны үүдний шат дээр  зогсож байтал цагийн өнгийн машинтай Баагий гэх залуу машинаас бууж ирээд талийгаач болсон залуутай барьцалдаж аваад талийгаачийг нэг удаа цохисон. Тэгэхэд талийгаач хойшоо саваад унасан. Тэгтэл тэр байрны 2060 гэх хочтой залуу Баагий чи орооч гэж хэлж байсан. Тэгээд Баагий гэр рүүгээ орчихсон.

Цагаан машинаас Баагий гэх залуу бууж ирээд цохисон. Талийгаачийг цагаан машинаас бууж ирсэн залуу нэг удаа цохисон өөр цохисон хүн байхгүй /6хх-ийн 144/ гэх мэдүүлэг.

 

Шинжээчдийн дүгнэлтүүд болон тэдгээрийн мэдүүлгүүд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 1931 дугаартай: “Талийгаачид зүүн зулай, духны шугаман хугарал, суман заадлын салалт зүүн тал бөмбөлөгийн хатуу хальс дээр тархмал цус хуралт, хоёр зулайн дэлбэнгийн урд хэсэг, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн духны дэлбэн чамархайн дэлбэнгийн дунд зэргийн няцралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавлын хугарал, суман заадлын салалт, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, няцралт хатуу хальс дээрх цусан хураа нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно.  Тархины хатуу хальс дээрх цусан хураанд тархи дарагдан нас баржээ. Үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Эмнэлэгт хоёр хоног эмчлэгдсэн тул этилийн спирт тогтоосонгүй. Цус нь 2 дугаар бүлэг байна /шинжээч эмч Ц.Ганболд/. /1хх-ийн 115-117/ гэсэн дүгнэлт   ,

 

шинжээч Ц.Ганболдын: “...Би 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ГССҮТ-ийн задлан шинжилгээний өрөөнд задлан хийсэн. Үзлэгээр талийгаачид зүүн зулай, духны шугаман хугарал, суман заадлын салалт зүүн тал бөмбөлгийн хатуу хальс дээр цус хуралт, 2 зулайн дэлбэнгийн урд хэсэг, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн духны дэлбэн чамархайн дэлбэнгийн дунд зэргийн няцралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт тогтоогдсон. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дүгнэлтэд заагдсан гавлын хугарал, суман заадлын салалт, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, няцралт хатуу хальс дээрх цусан хураа нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн тархинд үүссэн тархины хатуу хальс дээрх цусан хураанд тархи дарагдан нас барсан байсан. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь духанд цохигдох, арагш савж унах үед үүссэн байх боломжтой. Талийгаачид духны зүүн хэсгийн хугарал үргэлжлэн суман заадлын салалт болж төгссөн байсан. Мөн духны зүүн дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт нь цохигдох үед үүссэн, чамархай, зүүн чамархай духны дэлбэнгийн үзүүрийн дунд зэргийн няцрал нь арагш савагдаж унах үед үүссэн. Ер нь духны дэлбэнгийн үзүүрийн дунд зэргийн няцрал нь тухайн хүн савж унаснаас л үүсэх боломжтой гэмтэл байдаг бөгөөд мөн эсрэг цохилтын улмаас үүссэн байх гэмтэл юм. Талийгаачийн духны баруун хэсэгт хугарал үүсэж, арагш суман заадас салж хугарсан, бас духны баруун дэлбээнд аалзан бүрхүүл дор зузаан цус хуралт үүссэн зэргээс харахад, мөн духны баруун хэсэгт арьсанд цус хуралт үүссэн байсан. Иймээс духны баруун хэсэгт хүч үйлчлэхэд эдгээр гэмтлүүд үүссэн. Энэ гэмтлийн улмаас үхэлд хүрсэн байна. Учир нь духны баруун хэсгийн хугарал нь арагш дээшээ үргэлжлэн суман заадас дайрч, суман синусыг гэмтээснээс цус алдаж, үхэлд хүргэсэн бөгөөд энэ гэмтэл нь хүч үйлчилснээс үүссэн гэмтэл гэсэн үг юм. /1хх-ийн 152-154/  гэх мэдүүлэг 

тэрээр дахин мэдүүлэхдээ:”... Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн гуталтай хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой. /4хх-ийн 87 / гэх мэдүүлэг 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хавтаст хэргийн материалаар давтан гаргасан дүгнэлтээр: “Талийгаач Баянжаргалын биед дух зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал, сагиталь синусын урагдал, 2 тал бөмбөлгийн дух зулай дагз хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх тархмал цусан хураа, 2 тал бөмбөлөгийн дух зулай хэсгийн аалзан бүрхүүлийн доорхи цус хуралт, духны эдийн няцрал, зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдов. Үхэлд хүргэсэн дээрх гавал тархины гэмтлийг хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавал тархины хүнд гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж хавагнан нас баржээ. Эмнэлэгт 2 хоног эмчлэгдсэн тул архи согтууруулах зүйл, сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Архаг хууч өвчин үгүй байна. Цусны 2 дугаар бүлэгтэй байна. Дээрх гавал тархины хүнд гэмтлүүдийг аваад тархи дарагдаж хавагнан үхэлд хүргэтэл хэсэг хугацаанд амьд байх боломжтой. Өвчний түүхээс үзэхэд ГССҮТ-д 2 хоног эмчлэгдэж 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэмтэл авсанаас хойш 2 хоногийн дараа нас баржээ. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1931 дугаартай дүгнэлт үндэстэй байна /шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ариунзул, Н.Энхцолмон/. /1хх-ийн 122-123/ гэсэн дүгнэлт

 

шинжээч Б.Ариунзулын:”...Талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Дух, зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал, сагиталь синусын урагдал, 2 тал бөмбөлгийн дух зулай дагз хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх тархмал цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, духны эдийн няцрал нь талийгаачийн дух зулай хэсэгт өшиглөснөөс үүссэн гэмтлүүд, зүүн ухархайн хамар ясны цөмөрсөн гэмтэл нь хамар ясны ухархайн хэсэгт цохиход үүссэн гэмтэл байж болно. Гэхдээ талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл нь дух зулай, дагз ясны гэмтэл, суман заадлын салсан хугарал, сагиталь синусын урагдал, 2 тал бөмбөлгийн дух зулай дагз хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх тархмал цусан хураа, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, духны эдийн няцрал юм. /1хх-ийн 155-156/ гэх мэдүүлэг 

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн: Хэргийн газрын үзлэгээр авсан гэх толбонд цус илэрсэн ба уг цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна /Биологийн шинжээч О.Даваасүрэн/. /1хх-ийн 126/  гэсэн дүгнэлт

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн: ...хохирогч Г.Баянжаргалын өмсөж явсан хувцас гэх хаяглан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийхэд: Шинжилгээнд ирүүлсэн пүүзэн гутланд 30мм татах чангаах хүчээр эдэлгээний явцад гарсан хуучин ханзарсан уранхай гарсан байна. Харин цагаан сүлжмэл цамцанд 30 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхай гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснуудад ямар нэгэн уранхай, цоорхой гараагүй байна /мөр судлалын шинжээч, цагдаагийн дэслэгч Ө.Тамираа/. /1хх-ийн 133/ гэсэн дүгнэлт

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн биологийн шинжээчийн: Үзлэг: хар эрээн пүүз, 1 хос бас ямэн нэг толбогүй, цагаан оймс ямар нэг толбогүй, цэнхэр цагаан эрээн цамцны энгэр хэсэгт бүдэг шаргал толботой. Хар хөх бэлтгэлийн өмд ямар нэг толбогүй. Цайвар ногоон цамц ямар нэг толбогүй. Хар хүрэм ямар нэг толбогүй.  Хувцаснууд дээр цус илрээгүй / Биологийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа О.Болдбаатар/ ... гэсэн дүгнэлт  /1хх-ийн 135/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын:  Сунравын биед дээд уруулын салстад шарх, дээд уруулын гадна шарх, зүүн гарын шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч эмч Т.Чимэд-Очир/. /1хх-ийн 140/ гэсэн дүгнэлт  ,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй 5 шинжээчдийн 1252 дугаартай:..”Талийгаач Г.Баянжаргалын биед дух, зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал, сагиталь синусын урагдал, 2 тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх тархмал цусан хураа, 2 тал бөмбөлгийн дух, зулай, хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалтт, духны эдийн няцрал, зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач Баянжаргалыг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын ясны хугарал буюу дух, зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал гэмтэл нь духны зүүн хэсгээс эхэлсэн байх тул талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх, дэвсэх үед үүсгэгдсэн байх боломжтой. Нүүрэнд гараар цохих үед дух, зулай дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал, сагиталь, синусын урагдал, 2 тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх тархмал цусан хураа, 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, духны эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүсэх боломжгүй. Харин хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл үүсэх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь нүүрэн тус газраа цохиулаад хойшоо савж унах үед үүсэх боломжгүй. Эмчилгээ зохих ёсоор хийгджээ. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тархи дарагдах хүртэлх тодорхой хугацаанд үйл хөдөлгөөн хийх, өөрийн үйлдлээ хянах, үг ярих чадвартай.   /6хх-ийн 103/гэсэн дүгнэлт,

 

шинжээч эмч Б.Ундармаагийн:..”талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх, дэвсэх үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин зүүн ухархайн дотор хана хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжтой. Уг зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. /6хх-ийн 104/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 239 дугаартай дүгнэлтэнд:..”Талийгаач Г.Баянжаргалын  нүүрэнд учирсан зүүн нүдний зовхины цус хуралт, дух, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн  хугарал гэмтэл нь нүүрэн тус газар гараар цохих үед үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /6хх-ийн 229/ гэсэн дүгнэлт,

 

шинжээч эмч С.Одончимэгийн:..”Талийгаач Г.Баянжаргалыг үхэлд хүргэсэн Гавлын ясны хугарал буюу дух, зулай, дагз  ясны титэм ба суман заадлаар салсан хугарал гэмтэл  нь духны зүүн хэсгээс эхэлсэн байх тул талийгаачийг  үхэлд хүргэсэн  гавал, тархины гэмтэл нь духны зүүн хэсгээс эхэлсэн байх тул талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх дэвсэх үед үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжтой. Уг зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.

Г.Баянжаргалын биед дух, зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал, сигналь урагдал, 2 тал бөмбөлөгийн дух, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүлийн доорх цус хавралт, духны эдийн няцрал зэрэг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр,

Харин талийгаачийн биед учирсан Зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь мөн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /6хх-ийн 106-107/

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Ц.Алтанцэцэгээр яллагдагч таньж олуулах ажиллагаа хийсэн  тэмдэглэлийн ...хөндлөнгийн гэрчийн саналаар Энхбаатарын зургийг 1 гэж дугаарласан цаасан дээр 1 гэж дугаарлан, Д.Амарсанааг 2 гэж дугаарласан цаасан дээр жижгээр 5 гэж дугаарлан, Н.Буянбаатарыг 3 гэж дугаарласан цаасан дээр 10 гэж дугаарлан, Г.Түмэнжаргалыг 4 гэж дугаарласан цаасан дээр 13 гэж дугаарласан байгааг гэрчид үзүүлэхэд ....16 ширхэг зурагнаас харахад 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23.00-24.00 цагийн орчим Г.Баянжаргалыг цохиж зодоход 1 гэж дугаарласан байгаа Энхүүш буюу Энхбаатар, 2 гэж дугаарласан цагаан цаасан дээр 5 гэж дугаарласан Амарсанаа, 3 гэж дугаарласан цагаан цаасан дээр 10 гэж дугаарласан Буягаа буюу Буянбаатар, 4 гэж дугаарласан цагаан цаасан дээр 13 гэж жижгээр дугаарласан Төмөрөө буюу Түмэнжаргал нар нь байсан. Гэхдээ 13 гэж дугаарласан Түмэнжаргал нь талийгаачтай зодоон хийсэн зүйл байхгүй, манай найз Сунравтай зодолдсон. Харин 5 гэж дугаарласан Амарсанаа эхлээд талийгаачийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод талийгаач Амарсанаатай хэрэлдээд байсан. Араас нь 10 дугаартай Буянбаатар ирээд талийгаачийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиход талийгаач шууд саваад газар хүчтэй унасан. Тэгэхэд 1 гэж жижгээр дугаарласан Энхбаатар ирээд толгойных нь зүүн тал руу өшиглөсөн. /1хх-ийн 52/ гэсэн тэмдэглэл хэсэг 

 

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Г.Сунраваар яллагдагч таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийн ...Энхбаатарын зургийг 1 гэж дугаарласан цаасан дээр жижгээр 1 гэж дугаарлан, Д.Амарсанааг 2 гэж дугаарласан цаасан дээр жижгээр 5 гэж дугаарлан, Н.Буянбаатарыг 3 гэж дугаарласан цаасан дээр жижгээр 10 гэж дугаарлан, Г.Түмэнжаргалыг 4 гэж дугаарласан цаасан дээр жижгээр 13 гэж дугаарласан байгааг хохирогчид үзүүлэхэд ....би өндийгөөд харахад 10 гэж дугаарласан том биетэй залуу талийгаачийг эргэж хараад цохиж байсан. Талийгаач 10 дугаартай Буянбаатарт цохиулаад газар унасан. ...зодоон болоход 10 дугаартай Буянбаатар, 5 дугаартай Амарсанаа, 13 дугаартай Түмэнжаргал нар байсан. /1хх-ийн 53/ гэсэн тэмдэглэл хэсэг 

 

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч Х.Уртнасангаар яллагдагч таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийн ...Энхбаатарын зургийг 1 гэж дугаарлан цаасан дээр жижгээр 1 гэж дугаарлан, Д.Амарсанааг 2 гэж дугаарласан цаасан дээр жижгээр 5 гэж дугаарлан, Н.Буянбаатарыг 3 гэж дугаарласан цаасан дээр 10 гэж дугаарлан, Г.Түмэнжаргалыг 4 гэж дугаарласан цаасан дээр 13 гэж дугаарласан байгааг гэрчид үзүүлэхэд .... Сунрав гэх залуутай маргалдаж байсан залуу нь 4 гэж дугаарласан цагаан цаасан дээр 13 гэж жижгээр дугаарласан эрэгтэй хүнтэй төстэй царайтай хүн байсан. /1хх-ийн 54/ гэсэн тэмдэглэл хэсэг, таньж олуулах ажиллагааны гэрэл зургууд /1хх-ийн 55-58/ ,

 

Хэрэгт авагдсан бусад баримтууд болох

Амь хохирогч Г.Баянжаргалын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 цаг 30 минутаас хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 17-29/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 32, 33/, хохиролын баримтууд /2хх-ийн 36-50/, Тэмүүлэл хотхоны ерөнхий байдлыг харуулсан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бэхжүүлсэн гэрэл зураг,

2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэг учралын газарт 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 73-74, 6хх-ийн 172-173, 175-176/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-17/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21/, Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргалын нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогч Г.Баянжаргалын өмсөж явсан гэх хувцас, СД 1 ширхэгийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.                                                                                                    

  ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судлахад

 

Нэг. 2014 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23-24 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” хэлбэрийн 101-103 дугаар байрны буюу Тэмүүлэл хотхоны гадна талбайд үл ялих зүйлээр шалтаглан Н.Буянбаатар нь иргэн Н.Баянжаргалын нүүрэн тус газарт нь цохиж газарт унагасан, Н.Энхбаатар газарт унасан Н.Баянжаргалын толгойн тус газарт өшиглөж гавал тархины хүнд гэмтэл учруулснаас Н.Баянжаргалын амь нас хохирсон хэргийн үйл баримт тогтоогдсон.

Энэ байдал нь  гэрч Ц.Алтанцэцэгийн”...Тэмүүлэл хотхоны 3 давхрын тагтнаас Буягаа больцгоо гэж орилоход Амарсанаа гараад ир гэж Буягааг дуудсан. ...Буягаа ажлынхаа 2 залуугийн хамт гарч ирсэн. ...Буягаа Баянжаргалын нүүр рүү цохиход Баянжаргал хойшоо цементэн зам дээр савж унахад нэг намхан биетэй бараан өнгийн өмдтэй, савхин богино куртиктэй, улаан өнгийн кепкин малгайтай залуу Баянжаргалын нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд Баянжаргал пизда толгой руу өшиглөчихлөө ш дээ гэж муухай орилохоор нь би гүйж очиход Баянжаргалын хамраас цус гараад, толгойн баруун дагз хэсгээс нь цус гарч байсан ...Баянжаргалыг босож амжаагүй байтал намхан биетэй залуу нүүр лүү нь өшиглөчихсөн. Тэгээд л Баянжаргал муухай орилсноо ухаан алдчихсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 35-37/

мөн түүний 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Амарсанаа намайг түлхэхэд цаанаас Баянжаргал чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гээд хүрч ирээд Амарсанааг цохиод авсан. Тэгтэл Амарсанаа зөрүүлээд талийгаачийг цохиод авсан. ...Тэгтэл Тэмүүлэл хотхоны 103-р байрны 4-р давхрын тагтан дээрээс Буянбаатар, Энхбаатар, хоёр танихгүй 2 залуугийн хамт гарч ирээд болиоч гээд орилсон чинь Амарсанаа дээшээ хараад манайхаан гараад ир гээд орилсон. Тэгтэл нэг их удалгүй Буянбаатар, Энхбаатар хоёр, мөн танихгүй хоёр залуугийн хамтаар гарч ирсэн. ...Тэгэхэд талийгаач та нар яасан олуулаа юмбэ, та нар намайг 10 дугаар хороололд амжихгүй шүү гээд Буянбаатарын куртикнээс зулгаагаад байсан. Тэгтэл Буянбаатар эргэж хараад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан чинь талийгаач газар унасан. ...би Сунрав дээр очоод амнаас гарсан цусыг нь арчаад зогсож байтал талийгаач муухай орилохоор нь эргээд харсан чинь Энхбаатар талийгаачийг өшиглөчихсөн...Тэгэхээр нь би Баянжаргал руу гүйгээд очтол талийгаач толгойгоо барьсан, хамраас нь цус гарсан, цамцных нь энгэр нил цус болсон байдалтай ухаан алдаад уначихсан байсан. ...Буянбаатар болохоор хар өнгийн өвдөг хүрсэн байж магадгүй савхин куртик, бараан өнгийн жинсэн өмд өмссөн байсан. ...Энхбаатар бас нэг хар өнгийн жижиг куртик өмсөөд доогуураа бараан өнгийн өмд, богино, хагас түрийтэй гутал өмссөн байсан. Мөн улаан саравчтай хар өнгийн малгай өмссөн байсан. ...Талийгаачийг цохиж зодсон асуудал нь яг миний нүдэн дээр болсон. ...Энхбаатар талийгаачийг унасан байхад зүүн талаас нь ирээд толгойн орой хэсэг рүү нь өшиглөсөн.... гэх мэдүүлэг /1хх-ийн 34-41/

хохирогч Г.Сунравын”...Тэгээд би ухаан алдаад босоод ирсэн чинь Алтанцэцэг та нар зүгээр хүмүүс цохичихлоо шүү дээ, наадах чинь Отгонжаргалын дүү шүү дээ гэж орилоод Буягаа буюу Буянбаатарыг цохиж аваад байсан...Талийгаачтай маргалдаж байсан хүн нь бүдүүн том биетэй, хар бараан өнгийн хувцас өмссөн залуу байсан. Одоо бодоход Буянбаатар байсан гэж бодож байна...Алтанцэцэг Буянбаатар руу би бүгдийг нь мэднэ шүү, хүн зодсоныг чинь хүртэл харсан, мэднэ гэж орилоод нөгөөх нь хэрэлдээд тэр хоёр бие биенийгээ гахай, нохойгоор нь дуудаж байгаад Буянбаатар утсаар ярих гэж гарч яваад тэр чигтээ буцаж орж ирээгүй...Найзыг маань бүдүүн залуу буюу Буянбаатар цохиж байсан. Би ч тэр үед нь зодуулаад газар унасан байсан. Алтанцэцэг зодооныг салгах гээд хоёр талд нааш, цаашаа гүйгээд болиочээ, болиочээ гээд л байсан. /1хх-ийн 43-44/

 гэрч Х.Уртнасангийн...Баянаатай хамт явж байсан хагас түрийтэй гуталтай залуу алаад өгий гээд орилоод яваад байсан. Тэгэхээр нь цонхоороо хартал нэг хүүхэн гадаа орилчихсон, наадах чинь хэний дүү ш тэй, яаж байгаан юм бэ, чи цохисон, би цохисон гээд хоорондоо хэрүүл хийгээд байсан. Манай өөдөөс харсан байрны  5, 6 орчмын давхрын тагтан дээрээ тамхи татаад зогсож байсан 4, 5 залуу гарч ирсэн. Тэд нартай хэрэлдээд байсан. Тэгээд тарцгаасан ба газар нэг хүн уначихсан байсан юм. Хажууд нь хагас түрийтэй гуталтай, шар өмдтэй залуу, мөн түрүүний орилоод байсан хүүхэн хоёр сууж байсан. /1хх-ийн 49/  

“...дэлгүүр рүүгээ орж хаагаад байж байтал гадаа тас хийх юм уу, хүн унах чимээ гарахаар нь дэлгүүрийн үүдэнд гараад харахад нэг эрэгтэй хүн газар уначихсан, нөгөө эмэгтэй нь та нар яаж байгаа юм бэ, энэ чинь хэний дүү ш дээ гээд орилж чарлаад наагуур цаагуур гүйгээд байсан.  Тэгтэл талийгаачийн ойролцоо байсан хар савхин куртиктэй залуу, түүний найзууд бололтой 3-4 хүн яваад өгсөн. Нэг нь бүдүүн биеэрхүү, бусад нь бие хаа ойролцоо залуучууд байсан...Миний дүрсэлж хэлээд байгаа бүдүүн залуу байсан. Тэр бүдүүн залуу содон харагдаж байсан.  /1хх-ийн 50-51/

гэрч С.Энхтайваны: “...Тэгээд би ороод Отгоо эгчээс Баянааг хэн зодов, яагаад эмнэлэгт хэвтсэн бэ гэхэд Сунрав энэ хэд зодсон, энэ хэдээс өөр хүн байхгүй гээд Алтаагийн найз залуучуудыг толгойгоороо заагаад байсан...Тэгтэл бид нар биш, манай сумын заан гэх найз ч биш гээд яриад байсан. Тэгтэл Алтанцэцэг та нар юу гээд худлаа яриад байгаа юм бэ, би бүх юмыг мэдэж байгаа, харсан гээд байсан. ...Алтаа та нар юу яриад байгаа юм бэ, би бүгдийг харсан, чи цохио биз дээ, би чамайг мэдэж байна гээд орилоод байсан...Ер нь тэр өдөр Алтаа байн, байн эд нар л Баянааг зодсон гээд гэрт орж ирчихээд гараад явсан бөх гэх залуу болон захирал гэх залуучуудыг заагаад байсан. /1хх-ийн 59-62/

гэрч Н.Алтансарын:...Би 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яаралтай түргэн тусламжийн буюу 103-н эмчээр ажиллаж байтал шөнө 04.00 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 5-р хорооноос дуудлага өгсөн. Уг дуудлагын Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хорооллын 5а байрны 8 давхрын 30 тоотод очсон...Үзлэгээр биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Зулай хэсэгт овойсон, дарж үзэхэд зөөлөн үүсгүүр тэмтрэгдсэн...Тэгээд би өвчтөнөө Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү аваад явах гэтэл өвчтөн маань явахаас цааргалаад байсан тул би ээжийнх нь хамтаар хувцаслаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү аваад явсан...Намайг очиход талийгаач дунд зэргийн  согтолттой байсан. Зулай хэсэг нь хавдсан, өөрөө ч гэсэн өвдөж байна гэсэн. /1хх-ийн 87-89/

гэрч Г.Сувдмаагийн:...Би Баянжаргалын эхнэр байгаа юм...би орой 23 цагийн үед очиход талийгаач нөхөр маань эхний хагалгаандаа орчихсон ухаан ороогүй байсан. Тэгээд би буцаад гэртээ очоод өнөөдөр өглөө очиж сахиж байгаад 19 цагийн үед нас барчихсан. /1хх-ийн 84-86/

гэрч Э.Алтантогосын: “...Талийгаач Баянжаргал нь миний 3 дах хүүхэд юм. Хүү маань ... хамраа дарчихсан орж ирэхээр нь миний хүү яасан бэ, хоолоо ид гэтэл хүү маань зүгээр зүгээр, ээж би өрөөндөө орж унтлаа гэхээр нь би том өрөө рүү орсон. Тэгээд 30 орчим минутын дараа хүү маань ёо ёо, толгой тасарлаа гээд байхаар нь өрөөнд нь яваад ортол хүүгийн маань толгойны орой хэсэг товойсон байсан. Мөн ор, дэр, хөнжлийн даавуу нь цус болсон байхаар нь би сандраад 103 дуудсан...Удалгүй түргэн ирээд бид ГССҮТ-д ирээд эмнэлгийн тусламж аваад хэвтэж эмчлүүлсэн... дахин хагалгаанд орсон боловч нас барчихлаа. /1хх-ийн 96-97/ гэх мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-17/, өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 17-29/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг гэмт хэрэг гарахад амь хохирогч Н.Баянжаргал, шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар нартай ямар нэг таарамжгүй харьцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тодорхой сэдэлтгүйгээр тухайн гэмт хэрэг үйлдэгдснийг танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Шүүгдэгч Н.Буянбаатар нь Н.Баянжаргалыг цохиж газарт унагасан, газарт унасан байхад нь шүүгдэгч Н.Энхбаатар өшиглөж нэг цаг хугацаанд нэг объект-д  дэс дараалалтай халдсан нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин Н.Буянбаатарын, Н.Баянжаргалын  нүүрэн тус газарт нь цохиж газарт унагасан үйлдлээс түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учирч,

Н.Баянжаргалыг газарт унасан байхад нь Н.Энхбаатарын өшиглөсөн үйлдлээс гавал тархины хүнд гэмтэл учирч амь нас нь хохирсон хор уршиг учирсан болох нь: 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1252 дугаартай:..” Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь нүүрэн тус газраа цохиулаад хойшоо савж унах үед үүсэх боломжгүй. /6хх-ийн 103/

шинжээч эмч Б.Ундармаагийн:..”талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх, дэвсэх үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжгүй. /6хх-ийн 104/

шинжээч эмч С.Одончимэг:..”талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх дэвсэх үед үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжтой. Уг зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. /6хх-ийн 107/ гэсэн тэдгээрийн дүгнэлтүүд болон мэдүүлгүүдээр нотлогдсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Н.Буянбаатар, Н.Энхбаатар нар үл ялих зүйлээр шалтаглан танхайрах гэмт хэргийг үйлдлээрээ бүлэглэсэн боловч Н.Буянбаатарын нүүрэн тус газарт нь цохиж газарт унагасан үйлдлээс Н.Баянжаргалд хөнгөн гэмтэл  учирсан, түүнийг үхэлд хүргэсэн гавал тархины хүнд гэмтлийг Н.Энхбаатар дангаараа учруулсан нь  хэргийн үйл баримтыг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг болон анагаахын тусгай мэдлэгийн хүрээнд ялгаж салгаж дүгнэлт гаргасан хэрэгт хамааралгүй хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Буянбаатар “танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэх нөхцөл байдал,

шүүгдэгч Н.Энхбаатар танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхдээ Н.Буянбаатартай “бүлэглэж” үйлдсэн гэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй тул

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Буянбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 

Н.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх,  шүүгдэгч Н.Буянбаатарыг бүлэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж,

шүүгдэгч Н.Энхбаатарыг хүнийг  танхайн сэдэлтээр санаатай алах  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Буянбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасав.

Шүүхээс шүүгдэгч Н.Буянбаатарт ял оногдуулахад согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Энхбаатарт ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ /хүний амь нас хохирсон/ байгааг харгалзсан болно. 

Амь хохирогч Г.Баянжаргалын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон түүний төрсөн эгч Л.Золжаргалаас оршуулгын зардалтай холбогдуулан нэхэмжилсэн 5.503.252 төгрөгийг  шүүгдэгч Н.Энхбаатараас гаргуулж түүнд олгох нь зүйтэй.

Харин амь хохирогчийн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгч Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах П хэлбэрийн 101-103-р байрны буюу Тэмүүлэл хотхоны гадна талбайд иргэн Ц.Алтанцэцэг, Г.Сунрав, Г.Баянжаргал нартай хэрүүл маргаан үүсгэн танхайрах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан, Г.Түмэнжаргал нь иргэн Г.Сунравыг нүүрэн тус газарт нь, Д.Амарсанаа нь иргэн Г.Баянжаргалыг нүүрэн тус газарт нь тус тус цохиж, шүүгдэгч Г.Түмэнжаргал нь Г.Сунравын бие махбодид хөнгөн гэмтэл  учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг,  шүүгдэгч Д.Амарсанаа нь бусдыг илтэд үл хүндэтгэж, догшин авирлаж, бүлэглэж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...Архиа ууж дуусаад Төмөрөө намайг явъя гэхэд би явахгүй гээд Төмөрөөтэй муудалцахад Баянжаргал явуулахгүй гээд Сунрав Төмөрөөтэй, Баянжаргал Амараатай муудалцаж зодолдсон. Баянжаргал эхэлж Амараагийн нүүр рүү цохиход Амарсанаа зөрүүлж Баянжаргалын нүүр рүү цохиж барьцалдсан. ...Төмөрөө Сунравын амыг нь язартал зодсон. /1хх-ийн 35-37/

мөн түүний 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн ...Амарсанаа намайг түлхэхэд цаанаас Баянжаргал чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм гээд хүрч ирээд Амарсанааг цохиод авсан. Тэгтэл Амарсанаа зөрүүлээд талийгаачийг цохиод авсан. Тэгтэл Түмэнжаргал салгах гээд хүрээд ирсэн чинь цаана нь зогсож байсан Сунрав талийгаачийг цохиулчихлаа гэж хэлээд хүрч ирээд Түмэнжаргалтай барьцалдаад авсан....Талийгаачийг унаж байхад нь цаана Сунрав бас Түмэнжаргалд цохиулчихсан чи миний хамар руу цохичихлоо шдээ гээд куртикнээс нь зулгаасан газар сууж байгаа харагдсан...Түмэнжаргал болохоор Сунравтай муудалцаад зогсоод байсан. Сунравын биед учирсан гэмтлийг Түмэнжаргал үүсгэсэн. /1хх-ийн 38-41/  

хохирогч Г.Сунравын...байрны голд буюу машины зам дээр талийгаач нэг хүнтэй маргалдах шиг болсон. ...Тэгээд талийгаач руу очих гэтэл намайг Түмэнжаргал ирээд цохиж авахаар нь би газар унасан. ...Би эхлээд Түмэнжаргалтай муудалцсан, ...Баянааг өмөөрөөд болиочээ гэж байхад Түмэнжаргал ирээд миний нүүрэн тус газар цохиод би доошоо унахад хүмүүс ирээд дээрээс цохиж эхэлсэн. /1хх-ийн 43-44 /

гэрч Ц.Гандолгорын...Сунрав миний төрсөн хүү юм. 2014 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө...02 цагийн орчим миний утас руу Алтай гэх эмэгтэй залгаж Сунрав хүнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би хүүтэйгээ яръя гээд тэр эмэгтэйн утсаар хүүтэйгээ ярихад Сунрав надад ээжээ би хүнд зодуулчихлаа гэсэн. ...Алтай гэх дунд зэргийн нуруутай эмэгтэй манай хүү Сунравыг дагуулж ирсэн. ...бид нар Баянгол дүүргийн 10-р хорооллын Экогийн П хэлбэрийн Тэмүүлэл хотхоны байр руу очсон. Тэнд очиход Сунрав Алтай нар таксинаас буугаад Сунрав надад ахыг дууд, хүү нь энд хүнд зодуулсан, намайг зодсон хүн, Экогийн байрны 4 давхарт байгаа, манай найз бас зодуулсан, хувцасаа хайна, цагдаа дууд гэж хэлээд байсан. /1хх-ийн 98-99/

Д.Амарсанаагийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн... Буянбаатарынхаас гарч ирэхэд Сунрав Түмэнжаргалтай муудалчихсан, тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан...Түмэнжаргал Би Алтанцэцэгээс утсаа аваад ирье гээд байр руу буцаж очоод байрны үүдэнд байсан Сунравыг цохиод газар унангуут нь нүүрэн тус газарт нь өшиглөсөн...Түмэнжаргал энэ бацаанууд оройноос хойш давраад байсан юм гэж байсан”... / 1хх-ийн 186/

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15646 дугаартай актын: ...Сунравын биед дээд уруулын салстад шарх, дээд уруулын гадна шарх, зүүн гарын шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарыг бүлэглэж, хүч хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах хуулийн  үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарын үйлдсэн гэмт хэрэг нь  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан хорих ялын 2 жилийг өршөөн хасч шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарт ял оногдуулахад согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг болон Д.Амарсанаа хохирол төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

 

Хохирогч Г.Сунраваас өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг, эмчилгээний зардалд 232.800 төгрөг нийт 732.800 төгрөг шүүгдэгч Г.Түмэнжаргалаас нэхэмжилсэн байна.

 

Хохирогч Г.Сунраваас эмчилгээний зардалд нэхэмжилсэн 232.800 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Г.Түмэнжаргалаас гаргуулж олгох, 

харин 500.000 төгрөг өмгөөллийн хөлсөнд нэхэмжилснийг “хохирогч, өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал”-д  хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Гурав. Шүүгдэгч Б.Баттулга нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “цагаан машинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрчээр Б.Баттулга:..”тэр цохиулсан залууг нэг хар куртиктэй залуу ирээд цохичихоод яваад өгсөн. Талийгаач газар унаад л яваад өгсөн. Талийгаачийг цохисон залуу өндөр, хар куртиктэй залуу байсан...тухайн үед нь цагаан машин  ирж байсан би тэр машинаас хүн бууж ирээд цохисон эсэхийг мэдэхгүй байна. ...сайн харж чадаагүй. /3хх-ийн 58 /

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэхдээ...”цагаан машинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан” гэж мэдүүлсэн байна.  

 

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримт болон хэргийн бусад байдлыг нотолсон бичгийн нотлох баримтуудаар “цагаан машинтай хүн ирээд талийгаачийг цохисон гэх”  яриа зохиомол болохыг гэрч Ц.Алтанцэцэгийн “...цагаан машинтай хүмүүс гэж огт байхгүй. Энэ зодоонд цагаан машинтай ямар ч хүмүүс оролцоогүй. Зодоон болсон орой Сунрав надад намайг яагаад ингэж зодож байгаа юм бэ тэр хүмүүстэй нь очиж уулзана гээд байсан тэгэхээр нь...би Сунравт түүнийг тайвшруулах зорилгоор Түмэнжаргал, Амарсанаа хоёр та нартай зодолдоогүй ээ. Цагаан машинтай хүмүүс зодолдсон гэж худлаа зохиож хэлсэн тэгтэл Сунрав би ухаан санаатай байсан та нарыг зодсоныг мэдэж байгаа гэж хэлж байсан...”/6хх-ийн 94/ гэх мэдүүлэг,

 хохирогч Г.Сунравын”...Алтанцэцэг Буянбаатар руу би бүгдийг нь мэднэ шүү, хүн зодсоныг чинь хүртэл харсан, мэднэ гэж орилоод...байсан.... гэх мэдүүлэг  /1хх-ийн 43-44/    

гэрч Х.Уртнасангийн...би машинаас хүн бууж ирээд талийгаачийг цохисныг огт хараагүй. Тэр Баттулга гэх хүн хаанаас харж байсныг хаана байсныг мэдэхгүй байна. миний хажууд байгаагүй. Машинтай хүмүүс бууж ирээд зодоон хийсэн бол би хэлнэ шүү дээ. Тийм зүйл огт байхгүй. /6хх-ийн 180/ гэсэн мэдүүлгүүдээр батлагдаж байна.

 

Түүнчлэн сэжигтэн яллагдагч, өөрийнхөө гэм бурууг нотлох үүргийг хүлээхгүй боловч түүний мөрдөн байцаалтад сэжигтнээр Б.Баттулгын...”цагаан машинаас Баагий гэх залуу бууж ирээд талийгаачийг цохисон...” гэсэн мэдүүлэг болон,

тэрээр өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгчээр “...талийгаачийг Бат-Эрдэнэ цохиж, тонгойход нь толгой руу нь өшиглөсөн, түүнийг 2060 хочит Д.Батбаяр харж байсан”  гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд

гэрч Х.Уртнасангийн “...Зодоон болж байх үед надад Баагий харагдаагүй, тэгээд ч 20-60 буюу Батбаяр ах Баагий гэх залуутай нийлээд хүн зодож, цохиод байсан зүйл байхгүй. Яг миний дэргэд надтай зэрэгцээд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг зодооныг ажиглаад зогсож байсан... “Тэр Баттулга гэх хүн хаанаас харж байсныг хаана байсныг мэдэхгүй байна. /6хх-ийн 180/

гэрч Д.Батбаярын...нэг харахад газар эрэгтэй хүн уначихсан, цагаан куртиктэй эмэгтэй нь хажууд нь байсан. Талийгаач яг яаж газар унасныг би мэдэхгүй...тэр эмэгтэй хүмүүсээс тусламж гуйгаад орилоод байсан...цагаан приус 11 машины жолооч, зорчигчийг танихгүй, уг машины жолооч нь машинаасаа гарч ирээгүй. Би орцны үүдэнд байдаг шатнаас буугаа ч үгүй. Шатан дээр зогсож байгаад л гэр рүүгээ орсон. /3хх-ийн 62-63/

дахин байцаалтаар...”намайг харж байхад Баагий гэх 102 дугаар байрны 1 дүгээр давхарт амьдардаг залуу цагаан машинаас бууж ирээд талийгаач Г.Баянжаргалыг зодож цохисон асуудал байхгүй. Би түүнийг огт хараагүй. Баагий чи орооч гэж хэлсэн зүйл огт байхгүй /6хх-ийн 181/

гэрч Э.Бат-Эрдэнийн: ”... Би Баянгол дүүргийн Тэмүүлэл хотхонд оршин суудаг. Юнивишн ХХК-д ажилладаг. Би Баянжаргал гэж хүнийг танихгүй, харж байгаагүй. Батбаяр гэж хүнийг танихгүй...Би энэ хэргийн талаар огт мэдээгүй. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусадтай зодоон хийсэн, хүний амь нас хохироосон зүйл огт байхгүй... гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.  Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.6-д “гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд

шүүх хуралдаан дээр Б.Баттулгад үнэн зөв гэрчлэх үүрэгтэйг сануулж худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хуулийн хариуцлага хүлээлгэхийг  сануулсаар байхад  нэгэнт нотлогдсон хэргийн үйл баримтыг бодит байдлаас огт өөрөөр шүүхэд зориуд худал мэдүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

 

Иймд Б.Баттулгыг шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

Шүүхээс Б.Баттулгад ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Баттулга энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж байна.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад:

Шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарын өмгөөлөгч Г.Тунгалаг, Д.Баттулга нараас “цагаан машинтай хүнийг шалгах хэрэгтэй, гэрч Алтанцэцэгийн мэдүүлэг эргэлзээтэй тул  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Д.Амарсанаагийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагваас”...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч Г.Түмэнжаргалын өмгөөлөгч Л.Ганцэцэгээс”...Алтанцэцэгийн мэдүүлгээс өөр баримт байхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбаруудыг тус тус  гаргалаа.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэхэд тодорхой сэдэлттэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэх байдал тогтоогдоогүй бөгөөд нэр бүхий шүүгдэгч нар нь шөнийн цагаар гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, өөр хоорондоо бүлэглэн догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан “Танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Хэргийн бодит үйл баримтыг нотолсон гэрч Ц.Алтанцэцэгийн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг нь хохирогч Л.Сунрав болон энэ хэрэгт хамааралгүй хөндлөнгийн гэрч Х.Уртнасан, гэрч Д.Батбаяр нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог.

 

Түүнчлэн энэ хэргийн гол гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг нь хэргийн үйл баримттай нийцэж байх тул  түүнийг  мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан  гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Цагаан машинаас хүн бууж ирж талийгаачийг цохисон гэх мэдүүлгийн тухайд гэрч Ц.Алтанцэцэг гэмт хэрэг үйлдэгдсэний дараах нөхцөл байдалд хохирогч Г.Сунравыг тайвшруулах зорилгоор өөрөө зохиож ярьсан талаараа мэдүүлсэн байх бөгөөд талийгаачийг цагаан машинаас хүн бууж ирж цохиж зодсон гэх байдал мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт тогтоогдоогүй тул энэ талаар дахин шалгах шаардлагагүй.

Иймд нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан тус тусын  хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                           

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Буянбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Бэрсүүд овогт Нарантуяагийн Буянбаатарыг бүлэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт  гэм буруутайд,

шүүгдэгч Бэрсүүд овогт Нарантуяагийн Энхбаатарыг хүнийг  танхайн сэдэлтээр санаатай алах  гэмт хэрэгт  гэм буруутайд,

шүүгдэгч Бичээч овогт Дэмбэрэлийн Амарсанаа, Шарнууд овогт Гомбосүрэнгийн Түмэнжаргал нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Цагаан адуу овогт Борын Баттулгыг шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Шүүгдэгч Н.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Буянбаатарт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч  Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарт тус бүр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Буянбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2  жилийн хорих ялыг,  

шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жил хорих ялыг  тус тус хасч,

шүүгдэгч Н.Буянбаатарын биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн  хугацаагаар,

шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

6. Н.Энхбаатарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Н.Буянбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал, Б.Баттулга нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

 

7. Н.Энхбаатарын 248 хоног, Н.Буянбаатарын 465 хоног, Д.Амарсанаагийн 134 хоног, Г.Түмэнжаргалын 160 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Б.Баттулга энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

8. Н.Буянбаатар, Д.Амарсанаа, Б.Баттулга нар бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус  дурьдсугай.    

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт  зааснаар Н.Энхбаатараас  5.503.252 /таван сая таван зуун гурван мянга хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргалд,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Түмэнжаргалаас 232.800 /хоёр зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж  хохирогч Г.Сунравт олгосугай.

 

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргал холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Н.Энхбаатараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

хохирогч Г.Сунраваас өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

11.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн амь хохирогчийн 1 ширхэг куртик, 1 ширхэг өмд, хос пүүз 1, 1 хос оймс, 1 ширхэг ноосон цамц, 1  ширхэг подволкыг  хүсэлтийнх дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргалд өгч,

СД бичлэг 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

12. Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал, Б.Баттулга нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Энхбаатар, Н.Буянбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал Б.Баттулга нарын цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ

                   ШҮҮГЧИД                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ