| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/211 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0177/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.4 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *****т холбогдох эрүүгийн518000000064 дугаартай хэргийг025 оны 03 дугаар сарын8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр*******-Уул аймгийн******* суманд төрсөн,******* настай,*******,******* дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, хамт*******- Уул аймгийн******* сум дугаар багийн дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, одоо*******-Уул аймгийн******* сум дүгээр багт байрлах нийтийн байрны02 тоотод оршин сууж байгаа
Урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн *** оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн *** оны 11 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар,
-Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн ***оны дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3,11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жил 7 сар 15 хоногийн хугацаатай хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн *** оны******* дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 1,131 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар жил 6 сарын хугацаатай хорих ялаар,
-*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн *** оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаатай хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн *** оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар,
-*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн.1,.4, 17.12 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар жил 1 сарын хугацаатай хорих ялаар,
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны дугаар сарын5-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жил 6 сарын хугацаатай хорих ялаар,
-*******-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны******* дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн
*** /РД:***/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч******* нь025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс025 оны 01 дүгээр сарын1-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч, хохирогч, хохирогч, хохирогч ******* нарт нийт 6,578,105 төгрөгийн хохирол учруулсан,
мөн025 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн 10 цагийн орчимд хохирогч эзэмшлийн Samsung А54 загварын гар утсыг авах зорилгоор утсаар чинь хүнтэй ярьчхаад өгье гэж худал хэлж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5, 71, 166,43 дугаар тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-13, 73-82 дугаар тал,-р хх-н9-54 дүгээр тал/, хохирогчийн мэдүүлэг /1-р хх-ийн 16, 18 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн3, 102 дугаар тал/, Ашидбилгүүн ХХК-ийн025 оны 01 дүгээр сарын3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 30-33, 115-119, 192-195, 192-195 дугаар тал,-р хх-н 10-13 дугаар тал/ эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн1-43 дугаар тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн4 дүгээр тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн5-46 дугаар тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн7 дугаар тал/, яллагдагч*******ын мэдүүлэг /1-р хх-ийн 56, 152 дугаар тал/, хохирогч **** мэдүүлэг /1-р хх-ийн 83-84, 86 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 105-107 дугаар тал/,*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 02 дугаар сарын*******-ний өдрийн1 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 126-128 дугаар тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн*******0-134 дүгээр тал/,*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 03 дугаар сарын0-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн*******9-144 дүгээр тал/, хохирогчын мэдүүлэг /1-р хх-ийн 172-173, 180 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэг /1-р хх-ийн 186 дугаар тал,-р хх-н дүгээр тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 198-199 дүгээр тал/,025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн10 дугаар тал/, Хаан банкны025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн16-222 дугаар тал/, хохирогч мэдүүлэг /1-р хх-ийн47,49 дүгээр тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-н 16-19 дүгээр тал/,025 оны 01 дүгээр сарын8-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /2-р хх-н1 дүгээр тал/, хохирогчын мэдүүлэг /2-р хх-н 57, 59 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч -****мэдүүлэг /2-р хх-н 64 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч ***н эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 65 дугаар тал/, хохирогчт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-н 66-68, 75-77 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч **** мэдүүлэг /2-р хх-н 72-73 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /2-р хх-н 81 дүгээр тал/, Капитал зууч ХХК-н шинжээчийн дүгнэлт /2-р хх-н 86-87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Шүүгдэгч******* нь025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр*******-Уул аймгийн******* сумын******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх трейд” караокегоор үйлчлүүлж байсан хохирогчын эзэмшлийн Samsung А12 загварын гар утас, ХААН банкны виза карт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч04,600 төгрөгийн хохирол, виза картыг ашиглан89,005 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авч нийт93,605 төгрөгийг хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *** ** дугаар баг *** задгай тоотод оршин суух хохирогчын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой хүүхдийн эмээл, полиус тоногтой Монгол эмээл, мөнгөн тоногтой суран хазаар, нүдний дуран, хөр өнгийн чемодан зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 5,050,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2025 оны 01 дүгээр сарын0-ны өдөр 12 цагийн орчим*******-Уул аймаг******* сумын ***дүгээр баг *** дүгээр гудамжны *** тоотод буюу хохирогчийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшингийн хаалганы цоожийг хүрзээр эвдэж хууль бусаар нэвтэрч шаргал өнгийн зааны дүрс бүхий чихрийн таваг, Ноmе media гэсэн бичиг бүхий хар өнгийн интернэтийн төхөөрөмж, цагаан өнгийн BDCOM GP1704-2F-E гэсэн бичиг бүхий Wife төхөөрөмж, ширхэг саарал өнгийн цэцгэн хээтэй дэрний уут зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 525,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2025 оны 01 дүгээр сарын1-ний өдөр 12 цагийн орчим*******-Уул аймгийн******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэр “Жигүүр” цогцолбор дадлагын байр гэх газар байрлах задгай тоот оршин суух хохирогч *******ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч Toshiba гэсэн бичиг бүхий зөөврийн компьютер, хар өнгийн компьютерын залгуур, компьютерын mouse, хүүхдийн чихмэл тоглоом, дугуйтай цүнх, 8 кг үхрийн мах зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 509,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нийт 6,578,105 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,
мөн025 оны 01 дүгээр сарын*******-ны өдрийн 10 цагийн орчимд*******-Уул аймгийн******* сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ундрал” зочид буудалд хохирогч эзэмшлийн Samsung А54 загварын гар утсыг авах зорилгоор утсаар чинь хүнтэй ярьчхаад өгье гэж худал хэлж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч 600,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5, 71, 166,43 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-13, 73-82 дугаар тал/,
- Хохирогчийн өгсөн: “...би******* сумын дүгээр баг******* дээд сургуулийн дотуур байранд өрөө хөлсөлж амьдардаг.025 оны 01 дүгээр сарын2-ны өглөө 09 цагт******* сумын Хангай захад очиж ажлаа хийж байгаад******* цагт буугаад*******-Уул аймгийн******* сумын Чулуутын дүгээр гудамжны 16 тоотод байдаг гэртээ ирэхэд манай байшингийн хаалга нь онгорхой байхаар нь дотогш орж үзэхэд Homemedia гэр интернэтийн ширхэг төхөөрөмж,-3 ширхэг хөнжлийн углаа даавуу, зааны дүрстэй чихрийн таваг зэрэг эд зүйл алга болсон байхаар нь Цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн. ...би алдагдсан эд зүйлээ хүлээн авсан одоо гомдол саналгүй.” мэдүүлэг /1-р хх-ийн 16, 18 дугаар тал/,
- Гэрч *** өгсөн: “...би025 оны 01 дүгээр сарын0-ны өдөр*******-Уул аймгийн******* сум дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны зоорины давхарт гэртээ байхад манай хаалгыг хүн цохиод байхаар нь хаалгаа нээхэд урьд өмнө нь надтай хамт өргөөгийн шоронд ял эдэлж байсан******* зогсож байсан. Юу болсон талаар асууж тодруулахад эхнэртэйгээ муудалцаад явж байна гэхээр нь орж цай уу гээд гэртээ оруулсан.******* манай гэрт орж ирэхдээ hom media гэсэн бичиглэлтэй хар өнгийн төхөөрөмж бас нэг цагаан өнгийн төхөөрөмж, цэцгэн хээтэй хөнжлийн углаа дэвсгэр даавуу хосоороо ширхэг дэрний ууттай, шармал хоёр талдаа зааны дүрстэй чихрийн таваг барьж орж ирсэн. Манайд цай уугаад яриад сууж байхдаа дээрх эд зүйлийг хэрэглэж байхгүй юу авахаар бол чи ав гээд надад өгөөд манай гэрт хоол цай идчихээд гараад явсан.” мэдүүлэг /1-р хх-ийн3, 102 дугаар тал/,
- Ашидбилгүүн ХХК-ийн025 оны 01 дүгээр сарын3-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 30-33, 115-119, 192-195, 192-195 дугаар тал/
- Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн1-43 дугаар тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн4 дүгээр тал/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн5-46 дугаар тал/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн7 дугаар тал/,
- Хохирогч *******ын өгсөн: “...би өөрийн охин ***хамт*******-Уул аймгийн******* сум дүгээр баг Жигүүр цогцолбор дадлагын байр гэх хаягт оршин суудаг.025 оны 01 дүгээр сарын0-ны орой би*******-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр хэвтсэн. Манай охин *** гэрээ харж байгаа.025 оны 01 дүгээр сарын1-ний өдөр манай охин 12 цаг өнгөрч байхад ***н нарын ха мтаар ирсэн цай хоол авчирч өгөөд буцаад 14 цагийн үед явсан байх удалгүй манай охин над руу залгаад гэрт хулгай орсон гэж хэлсэн. Зөөврийн компьютер, чихмэл тоглоом, охины хэрэглэдэг жижиг дугуйтай цүнх, эмнэлэг рүү хоол хийх 7-8 кг үхрийн мах алга болсон байна гэхээр нь гэртээ шалгаж үзэхэд охины хэлсэн эд зүйл болон хөргөгчид байсан мах алга болсон байсан. Манай том ах *** нь манай гэрийг охины хамтаар харж байгаа. Би үнэлгээгээр гарсан59,500 төгрөгөө төлүүлж авмаар байна.” мэдүүлэг /1-р хх-ийн 83-84, 86 дугаар тал/,
- Гэрч *** өгсөн: “...би хоолыг нь аваад ахтай хамт эмнэлэг рүү 12 цаг 34 минутын орчим явсан. Эмнэлэг дээр 30-40 орчим минут болсон байх. Ингээд ах *** охин *** бид гурав эмнэлгээс гараад би замаараа гэртээ буугаад тэр хоёр *** гэр лүү явсан. Удалгүй *** залгаад агаа гэрт хулгай орчихсон байна. Хаалга эвдээд хөргөгч онгойлгосон байна гэхээр нь би дүү *** гэрт очсон. Хүүхдийн панда бамбарууш, нөүтбүүк, нөүтбүүкийн залгуур, хөргөгчид байсан үхрийн мах, талх бурхны урд байсан тамхи, хүүхдийн чемоданыг хувцсыг нь асгаад чемоданыг нь авсан байсан.” мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар тал/,
- Гэрч *** өгсөн: “...12 цаг өнгөрч байхад хоол цай аваачиж өгөх гээд Энхсайханыг ирэхээр нь эмнэлэг рүү явсан юм. Эмнэлэг дээр байж байгаад 14 цаг өнгөрч байхад санагдаж байна Мөнхзул хамт гэрт буцаж ирээд хаалгаа онгойлгох гэтэл онгорхой байхаар нь гайхаад цоожийг нь хартал цоож нь эвдэрчихсэн хаалга онгорхой байсан. хаалгаа татаад дотогшоо ороод хөргөгчийн доод талын хаалга онгорхой байхаар нь онгойлгоод үзэхэд ууттай 8 орчим килограмм үхрийн мах байсан чинь алга болчихсон нөүтбүүк, чихмэл бамбарууш, хүүхдийн хар чемодан зэрэг байхгүй байсан.” мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар тал/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 105-107 дугаар тал/,
-*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 02 дугаар сарын*******-ний өдрийн1 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 126-128 дугаар тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн*******0-134 дүгээр тал/,
-*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 03 дугаар сарын0-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн*******9-144 дүгээр тал/,
- Хохирогч *** өгсөн: “...Би025 оны 01 дүгээр сарын 11-ний оройн2 цагийн орчимд******* сумын******* дугаар багт үйл ажиллагаа явуулах Өсөх трейд караокед орж суусан. Би ганцаараа орж суусан. Тэндээ архи уугаад согтсон. Нийтийн караокены зааланд суусан. Архи ууж байгаад тасраад хэсэг суугаа байдлаараа унтсан. Дараа нь сэрээд явах гээд текний хэсэгт тооцоогоо хийх гэсэн чинь миний гар утас байхгүй байсан. Барменд хандаад миний гар утас байхгүй байна камераа шүүгээд өгөөч гэсэн чинь тухайн цаг хугацааны камерыг шүүхэд бор царайтай нүдний шилтэй,0 гаран насны залуу байсан. Миний хажууд ирж суугаад куртикний халааснаас гар утсыг маань авсан. Миний гар утсыг аваад шууд гараад явсан байсан. Би Samsung A12 загварын хар өнгөтэй, хар өнгийн хамгаалалтын гэртэй, дотор нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ХААН банкны *** дугаартай дансны карт байсан. Тухайн картаас89,000 төгрөг уншуулж гүйлгээг гарган авсан байсан. Миний гар утасны имей кодоо санахгүй байна. Зах зээлийн ханшаар үнэлж байна. Камераас харахад бордуу царайтай, шөвгөр нүдний шилтэй,0 гаран насны******* хүн байсан. Миний гар утсыг аваад шууд гараад явсан байсан” мэдүүлэг /1-р хх-ийн 172-173, 180 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч *** өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *** нэртэй *** регистрийн дугаартай, *** дугаарын бүртгэлээр Samsung galaxy А12 загварын хөх цэнхэр өнгийн гар утсыг 100,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Манай ломбардын хүү,5 хувьтай байдаг. Одоо манай ломбардад 104,700 төгрөгийн хохирол учирсан тухайн учирсан хохирлыг нөхөн төлүүлэн авах хүсэлтэй байна. Өдөрт олон хүмүүс үйлчлүүлдэг болохоор тухайн хүнийхээ царайг төрхийг санахгүй байна.0 гаруй насны нэг залуу байсан. Samsung m12 маркийн имей: **** кодтой хамгаалалтын гэр байхгүй гар утсыг хүлээлгэн өгч байна. ...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *** нэртэй ТБ:81041370 регистрийн дугаартай, 99526110 дугаарын бүртгэлээр Samsung A54 5G загварын ногоон өнгөтэй ардаа гурван камертай гар утсыг50,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Манай ломбардын хүү,5 хувьтай байдаг. Одоо манай ломбардад62,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн учирсан хохирлыг нөхөн төлүүлэн авах хүсэлтэй байна. Samsung A54 5G маркийн Имей: *** кодтой хамгаалалтын гэр байхгүй гар утсыг хүлээлгэн өгч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186 дугаар тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 198-199 дүгээр тал/,
-025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /1-р хх-ийн10 дугаар тал/,
- Хаан банкны025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн16-222 дугаар тал/,
- Хохирогч ***өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны орой*******- Уул аймаг******* сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Сутай бааранд орсон тэнд пиво уугаад бүжиглэж байгаад 30-40 орчим насны шар залуутай танилцсан тухайн залуу өөрийгөө *** гэж танилцуулсан. Тэнд тухайн хүнтэй хамт 0.5 литрийн хэмжээтэй нэрийг нь мэдэхгүй архи уусан. Тэгээд тухайн залуутай хамт Сутай баарнаас буудалд орж амрах гэтэл нөгөө залуу намайг оруулчхаад гараад явсан. Тэгээд би нам унтаад шөнө үүрээр өөрийгөө ***гэж танилцуулсан залуу орж ирээд унтаж байгаад босоод намайг гар утсаа өгөөд яриулчхаач гэхээр нь өөрийн Samsung А54 5G загварын гар утсаа өгтөл гараад яриад байх шиг байсан. Тэгээд нэг харсан чинь алга болчихсон байсан. Араас нь өөрийнхөө *** дугаар луу залгахад миний дуудлагыг аваад дэлгүүрт байна одоо очлоо гээд ирээгүй өөрийнхөө дугаар луу дахин залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн47,49 дүгээр тал/,
- Хохирогч *** өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчим ажил дээрээ байж байхад хажуу айлын Батчулуун ах над руу залгаад би нохойгоо хооллох гээд хашаан дээрээ ирсэн чинь танай хашааны гадна урд буланд нэг хүн зогсож байна. Уулзаж тааралдаад хэн гэдэг хүн бэ юу хийж явж байна гэж асуусан чинь би *** даргын хашааг харчхаад явж байна намайг ойрхон эргэж байгаарай гэж хэлж байна. Чи ийм хүнд хашаагаа захисан юм уу гэж хэлсэн. Тэгэхээр би үгүй ээ би хүнд хашаагаа захиагүй. Нөгөө хүн тэгээд яасан юм бэ гэж асуухад явчихлаа гэсэн. Би тэгвэл та манай гэрийг харчхаарай гэтэл удалгүй над руу залгаад гэрийн чинь хаалга онгорхой байна. Амбаар сав чинь зүгээр байна. Цоожийг нь хөшөөд онгойлгосон байна гэж хэлсэн. Ингээд би шууд ажлаасаа гараад гэртээ ирэхэд гэрт байсан хүүхдийн Монгол эмээл, полуусан тоногтой том хүний эмээл, духан дээрээ мөнгөн товчлууртай суран сүлжмэл хазаар, хар өнгийн чемодан хулгайд алдагдсан байсан болохоор цагдаад мэдэгдсэн юм. Хүүхдийн эмээл нь мөнгөн тоногтой улаан цэмбэн оломцогтой, шар үхрийн ширэн гөлөмтэй, мод нь хус мод, цагаан улаан өнгийн будгаар хээ хийсэн. Хар төмөр дөрөөтэй. Энэ эмээлийн 8 мөнгөн тоногийг жилийн өмнө 1,200,000 төгрөгөөр худалдан авч өөрөө угсарч байсан. Эмээлийн нийт өртөг 3,000,000 орчим төгрөг болно. Том хүний их гарын хус модны ацаар хийсэн урд хойд бүүрэг дээрээ сийлбэртэй, ногоон савхин дээр зүү ороож оёсон оломцогтой, тоног нь полиус, дрожин гөлөмтэй, хар дөрөөтэй. Энэ эмээлийн зах зээлийн нийт өртөг 1,500,000 орчим байгаа. Хамгийн гол нь мод нь их үнэтэй эмээл байгаа. Духан дээрээ мөнгөн товчлууртай суран сүлжмэл хазаар зах зээлийн өртөг00,000 төгрөг байгаа. Хар өнгийн чемоданыг 50,000 төгрөгөөр жилийн өмнө авч байсан. Хуучин чемодан байгаа юм. Би алдагдсан эд зүйлээ буцаан авсан тул гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-н 57 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч Т***өгсөн: “...Би025 оны 01 дүгээр сарын 15-ны орой*******-Уул аймаг******* сумын 3 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн Гурвын даваа гэх нэртэй дэлгүүрт эхнэр *** хамтаар сууж байхад нэг намхан******* хүн орж ирээд эмээл, хазаар, нүдний дуран авах уу гэж асуухад би үнийг нь тодруулахад50,000 төгрөгт өгөх болно. Би машин мөргөчхөөд хохирлоо барагдуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би дуранг нь авахгүй харин эмээл болон хазаарыг нийт00,000 төгрөгт бодож авсан. ******* гэсэн хүний данс руу манай эхнэр **** өөрийн Төрийн банкин дахь 140701854571 дугаарын данснаас 18 цаг******* минутад шилжүүлсэн. Ингээд тухайн хүн явчихсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-н 64 дүгээр тал/,
- Иргэний нэхэмжлэгч Т**** эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 65 дугаар тал/,
- Хохирогч **** эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-н 66-68, 75-77 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч ****: “...Би025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр*******-Уул аймаг******* сумын 7 дугаар багт байрлах******* зах дээр явж байхад нэг танихгүй намхан шар******* хүн хүүхдийн эмээл зарна гээд барьчихсан явсан. Би тэр эмээлийг сонирхож асуухад 500,000 төгрөгөөр зарна гэхээр нь ярилцаж байгаад00,000 төгрөгөө авахаар болоод00,000 төгрөгийг ***гэсэн Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. Ингээд эмээлийг нь аваад тэр эмээл зардаг контейнерт түр үлдээхдээ тухай эмээлийн даруулыг сугалж аваад машиндаа хийгээд Сэлэнгэ явчхаад өнөөдөр ирж байна. даруулга нь машинд Сэлэнгэ аймагт байгаа. Би эмээл авахдаа хулгайн эд зүйл биш биз гэж хэлэхэд үгүй өөрийн эмээлээ зарж байгаа гэж хэлсэн. Тухайн эмээлийн даруулга нь полуус байсан. Би авсан эмээлийн оломцогийг солиулах гээд үлдээсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-н 72-73 дугаар тал/,
- Гэрч *** өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн *** сумын *** ба Ш***у гэх газарт хаягаа сайн хэлж мэдэхгүй байна, зуслангийн хашаандаа нохойгоо хооллох гээд очсон чинь нэг******* хүн явж байгаад намайг хараад эргэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай хэн гэдэг хүн бэ гэж асуусан чинь нэрээ хэлээгүй. Манайхаас зүүн талд байдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг Мандалбаатар дарга надад гэрийг эргэчхээрэй гэхээр нь би эргээд явж байна. Би энд зун блок өрж байсан гэж хэлсэн. Энэ үед гартаа ямар нэг зүйл бариагүй хоосон явж байсан. За за тэгвэл би Мандалбаатараас асуух болно гэж хэлээд гэртээ ороод нохойн хоолоо гал дээрээ тавиад гэрийн цонхоор харсан чинь Мандалбаатарын зүүн тийш хашааны буланд хар цүнхтэй юм барьчихсан явсан. Тэгэхээр нь би *** утсаар болсон асуудлыг хэлсэн чинь хүнээр гэрээ харуулна гэж хэлээгүй гэж байсан. Тэгээд би гэр рүү нь очиж харахад монгол гэрийн хаалганы цоож мултарсан байсан болохоор Мандалбаатарт хэлээд удаагүй **** ирээд ширхэг эмээл хулгайд алдсан байна гэж хэлсэн.” мэдүүлэг /2-р хх-н 81 дүгээр тал/,
- “Капитал зууч” ХХК-н025 оны 01 сарын 16-ны өдрийн “...Эд зүйлийн өнөөгийн үнэ цэнэ нь 5,050,000 төгрөг байна... гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-н 86-87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.4 дэх заалтад заасан “хулгайлах”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахыг тус тус ойлгоно.
Шүүгдэгч **** нь025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс025 оны 01 дүгээр сарын1-ний өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж хохирогч ****93,605 төгрөгийг хохирол, бусдын орон байранд нэвтэрч хохирогч *** 5,050,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч *** 525,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч *** 509,500 төгрөгийн хохирол учруулсан, мөн утсаар чинь хүнтэй ярьчхаад өгье гэж худал хэлж, хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч *** эзэмшлийн Samsung А54 загварын гар утсыг авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжид бусдын эд хөрөнгийн хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах, ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүгээрээ амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгохыг ойлгодог.
Шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч буй үйлдэл нь хэдийгээр байнгын, харьцангуй тогтвортой шинжтэй үйлдлүүд байх боловч шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин архины хамаарлын улмаас дахин архи согтууруулах ундаа хэрэглэх зорилгоор дээрх үйлдлүүдийг хийсэн болох нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б****н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.4 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн хувийн байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгт холбогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн.1,.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 6 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч ***7 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дагаар зүйлийн дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялаас хасаж тооцох” саналыг,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: “шүүгдэгч ***нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатайгаар үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй байгаа учир шүүгдэгч нь өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тохирсон шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 123 дугаар тал/-аар, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 126 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь өмнө гэмт хэрэг үйлдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, тэдний эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй ч шүүхээс тэдний хувийн байдлыг тогтооход авч үзэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоос нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *** нарт нийт 7,178,105 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлоос хохирогч *** нарын эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон байна.
Харин хохирогч *** 343,605 төгрөгийн хохирол, ***00,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч ***00,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *** 350,000 төгрөг тус тус төлөгдөөгүй байна.
Мөн хохирогч *** нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс төлөгдөөгүй хохирол болох59,500 төгрөг, нөүтбүүкний дэлгэцийн үнэ болох 140,000 төгрөг, гэрийн хаалга эвдэрсэн зардалд 180,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Шүүхээс нэхэмжлэлд дүгнэлт хийхэд нөүтбүүкний дэлгэц хагарсан, түүнийг засварласан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *** нийт 1,733,105 төгрөгийг гаргуулж хохирогч*******-Уул аймгийн******* сумын дүгээр баг Жигүүр цогцолбор дадлагын байранд оршин суух, *** /РД:****/-д*******9,500 төгрөг, хохирогч*******-Уул аймгийн **** сум *** баг, * ***тоотод оршин суух, **** /РД:****/-д 343,605 төгрөг, хохирогч*******-Уул аймгийн******* сум ***дүгээр баг, * таун-**21 тоотод оршин суух, *** /РД:***/-т00,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Сүмбэр сум*** дугаар баг задгай тоотод оршин суух, **** /РД:****8/-т00,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч*******-Уул аймгийн******* сум дүгээр баг, 16-74 тоотод оршин суух, **** /РД:****/-д 350,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.4-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,
17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүүдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн.1,.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 6 /зургаа/ жил, 9 /ес/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** нийт 1,733,105 төгрөгийг гаргуулж, хохирогч*******-Уул аймгийн******* сумын *** дүгээр баг *** дадлагын байранд оршин суух, *** /РД:***/-т*******9,500 төгрөг, хохирогч*******-Уул аймгийн *** сум *** баг, *** тоотод оршин суух, *** /РД:Т***/-т 343,605 төгрөг, хохирогч*******-Уул аймгийн******* сум *** дүгээр баг, ****суух, *** /РД:***/-т00,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *** сум ***дугаар баг задгай тоотод оршин суух, ***/РД:***/-т00,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч*******-Уул аймгийн******* сум дүгээр баг, *** тоотод оршин суух, ***/РД:***/-д 350,000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ