| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0134/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518000510108 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1985 оны 04 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, Дархан хот соёл амралтын хүрээлэнд, механик инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авхуулсан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ 2025 оны 01 сарын 26-ны өдрийн 20:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор ажлын газрын хүмүүст агсам тавьж улмаар*******ийг шаардлага тавьсных нь төлөө маргаан үүсгэн түүний биед халдаж, зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун хөмсөг, баруун хацар, хамар, баруун шанаа, баруун 04 дүгээр хуруу, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: Би нэлээдгүй согтуу байсан намайг элдвээр хэлэхээр нь би үгийг нь даахгүй ийм үйлдэл хийсэн. Хохирогчийн биед би халдсан. Хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 4/,
Хохирогч*******ийн: 2024 оны 12 сарын 26-ны 18:00 цагт Соёл амралтын хүрээлэнгийн ажлын байранд очсон. Би хорхог хийх мод хагалж, зөөж байтал ******* нь******* гэх хөгшин ахтай “та архи ууж чадах уу” гээд маргалдсан. Тэгэхээр нь би “Чи боль оо, аав шигээ хүнтэй маргалдаад байх юм” гэж хэлтэл ******* миний баруун нүд хэсэг рүү нэг удаа, баруун гарын булчин хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би хойшоо далий гишгээд унахад дээрээс хоёр удаа дэвсээд нэг удаа гараараа цохисон бөгөөд босохдоо бэлэг эрхтэн дээр хальт гишгэсэн. Нүүрээ угааж байсан араас орж ирээд дахиад нүүр хэсэгт цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 26/,
Гэрч*******ийн: ... н..Равдан ах *******аас асаагуур авах гэж байгаад халтираад унасан чинь******* “Чи настай хүнийг унагаагаад байхдаа яадаг юм вэ? Тамир даргын суганы үс минь” гэж өдөж эхэлсэн. ******* маргалдаж, тэр хоёр зодолдсон.******* газраас гал асааж байсан “пүрүүс” мод аваад *******ын толгой руу цохиж, сүх бариад цохих гэж далайгаад байхаар нь ах булааж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Гэрчын: *******,******* хоёр ариун цэврийн өрөөнд зууралдаад зогсож байхаар нь салгаад *******ыг узелийн өрөө рүү дагуулж орсон. ******* хэлэхдээ “******* намайг хэл амаар доромжилсон болохоор маргалдсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч: ... ******* бид 2 буцаад машин руу нь явах гэж байгаад би бүдрээд унасан. Тэгтэл******* *******ыг намайг цохиод унагаачихлаа гэж андуураад тэр хоёр маргалдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад оффис руу орсон.*******ийн баруун талынх нь шанаа нүд хэсэг нь шалбарсан харагдсан ... гэх мэдүүлэг /х-ийн 34/,
Гэрчийн: ... ******* “хамт явж ууя” гээдг татахад бүдрээд унасан. Тэгтэл******* *******т “чи одоо хүн уухгүй гэж байхад болиоч” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Би*******ийг “миний дүү одоо эрүүл хүн юм чинь харь” гэж хэлээд явж байтал ******* гүйж ирээдийн араас цохиж унагаад дээр нь гараад дээрээс нь цохиод байсан... гэх мэдүүлэг /х-ийн 36/,
Гэрчын: ... ах би архи уухгүй гэсэн чинь ******* түлхэхэд ах овойсон цасанд бүдрээд унасан. Тэгэхэд******* *******т хандан “чи болиоч залуу хүн байж настай хүнийг зүгээр байлга, уух мөрөөрөө өөрөө явж уу” гэсэн. Тэгсэн тэр хоёр зодолдоод ******* нь*******ийн дээр нь гараад цохисон. Бид хэд салгахад*******ийн хамраас цус гарч байсан. Тэгээд би хүн хүргэж өгөхөөр явчхаад буцаж ирэхэд*******ийн баруун нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан бөгөөд манай ажлын хэд “наад хоёр чинь ахиад зодолдоод **************ийн нүдийг цохичихсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /х-ийн 38/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 06-ны дугаартай:*******ийн биед зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун хөмсөг, баруун хацар, хамар, баруун шанаа, баруун 04 дүгээр хуруу, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/,
“Баруун нүдний дээд доод зовхи бага зэрэг хавдаж хөхөрсөн байна. Духны баруун талд зулгарсан шархтай. Баруун гарын бугалга орчимд бага зэрэг хавдсан” гэх хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 14/,
“...Хамрын таславч зүүн тийш мурийсан. Хоёр талын хацрын хөндийн талст бага зэрэг хавагнаж зузаарсан, агааржилт бага зэрэг буурсан...” гэх хохирогч*******ийн Саран элит эмнэлэгт үзүүлсэн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 15/,
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 сарын 26-ны 18:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Соёл амралтын хүрээлэнд*******тэй маргалдаж, түүний баруун нүд, баруун гарын булчин хэсэг рүү тус тус цохиж, газарт унахад нь дээрээс нь дэвсэж, цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун хөмсөг, баруун хацар, баруун шанаа, баруун 4-р хуруу, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ийн эрүүл мэндэд зүүн ухархайн дотор хананы хугарал, баруун хөмсөг, баруун хацар, баруун шанаа, баруун 4-р хуруу, зүүн хацарт зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч нь хохирогч*******д 800,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь 2025 оны 02 сарын 19-ний өдрийн гүйлгээний баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт 800,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотой санал хүсэлт тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР