| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0131/э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521001110131 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь жолоодох эрхгүй үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байрлах авто зам дээр зүүнээс баруун чиглэлтэй маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байх үедээ явган хүний гарцаар гарч байсан хохирогч *******г мөргөж улмаар *******гийн биед баруун чамархайн ясны хугарал, духны баруун дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, зулайн баруун дээд хэсгийн няцарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, зүүн шуу, зүүн ташаанд шарх, цус хуралт, зүүн гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хохирогч ******* эгчээс уучлалт гуйж байна. Би өөрийн гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ажлаа тараад гэр рүүгээ харих замдаа явган хүний гарцаар гарч байгаад осолд орсон. Би гарцаар гарч байснаа л санаж байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ухаан орсон. Би эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Дараа нь эмчийн зөвлөснөөр MRI шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Шинжилгээгээр намайг “тархиндаа гэмтэл авсан байна. Мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай” гэж онош тогтоосон. Би удахгүй өндөр насны тэтгэвэрт гарах болзол шаардлагыг хангаж байгаа бөгөөд хэдэн жил илүү ажиллах хүсэлтэй байсан юм. Гэтэл осол болсноос хойш толгой өвдөх, шалтгаангүйгээр цусны даралт ихсэх, юмсыг мартдаг болсон байна. Би өдөр бүр даралтны эмийг ууж байна. Мөн миний толгойны хэлбэрт өөрчлөлт орсон. Учир нь өмнө өмсөж байсан саравчтай малгайгаа одоо өмсөхөөр толгойн зүүн талын хэсгийн дух орчмоор бариад байдаг болсон байна. Мөн харагдах байдлаараа нүүрний зүүн хэсэгт сорви тогтсон. Би сорви арилгах талаар эмчээсээ зөвлөгөө авахад “та тархиндаа гэмтэл авсан байгаа учир сорви арилгах лазер эмчилгээ хийлгэж болохгүй” гэж хэлсэн. Эмч нар миний тархинд хурсан цус хуралтыг хагалгаа хийхгүйгээр эмийн аргаар шимэгдүүлэх нь зүйтэй гэсэн. Би ослоос хойш эмчилгээ хийлгэсэн боловч биед зовиур ихтэй хэвээр л байна. Гэхдээ би Дорнод аймгийн ажилладаг, удахгүй аудитын шалгалт ирэх болсон, акт удаан хугацаанд авах нь цаашид өндөр насны тэтгэвэрт гаргах, мөн авах тэтгэврийн хэмжээнд маань нөлөөлнө гэдгийг мэдэж байсан тул ажилдаа орох шаардлагатай болсон. Би Улаанбаатар хот руу *******гийн ахын автомашинаар өөрийн хүү болон ******* нарын хамт явсан. Би шүүгдэгчээс Улаанбаатар хот руу хоёр удаа очсон зардал болон эмчилгээний зардлаа нэхэмжилсэн. Одоогийн байдлаар хохирлын 1,113,659 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлөх төлбөрийг тус тус нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 33 минутын орчимд ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг буюу ажлаасаа тараад гэртээ харих зорилгоор төв зам дээр такси барих гэж нэлээн удаан зогссон боловч такси зогсохгүй байсан учир ертөнцийн зүгээр зүүн тийш зам даган алхаж 15 дугаар байрны баруун талын зогсоолоос такси барих гээд явсан. Ингээд 12 дугаар сургуулийн чанх урд талын явган хүний гарц дээр ирээд төв замын хойноосоо урагш чиглэлтэй ирж зогссон. Замаар гарах гээд тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн хараад зогсож байхад 1-р эгнээнд жижиг тэрэг гарцан дээр зогсож намайг гараарай гэж байгаа бололтой гараараа дохисон. Би зам руу орж явган хүний гарцаар зам хөндлөн алхаж эхлээд 2-р эгнээнд машин байхгүй харагдсан тул үргэлжлүүлэн алхсан. Ингээд л намайг нэг машин мөргөсөн байх. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй, ухаангүй болсон бөгөөд аймгийн эмнэлэгт ухаан ороход манай хүү хажууд уйлаад байж байсан. Хүмүүсээс сонсвол намайг машинд мөргүүлсэн гэж байсан. Одоогоор миний биеийн байдал муу байна, шаардлагатай эмчилгээг хийлгэж энэ хэргийн улмаас учирсан хохирлоо журмын дагуу нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 15-16/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн эрүүгийн 252100111 дугаартай хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хохирогч *******гийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд *******гийн эмчилгээний зардалд 7,940,590 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс *******гийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 33-34/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн төвөөс Сүхбаатар аймгийн төв рүү том оврын ачааны машин жолоодон түлш тээвэрлэж явах байсан юм. Миний хувьд тухайн орой 20 цагийн орчимд гэрээсээ гараад ******* сумын 3 дугаар баг, Наадмын талбайн хойно байрлах “Тэс” шатахуун түгээх цэгээс түлшээ аваад зогсож байхад манай эхнэр өөрийнхөө утаснаас залгаж “би хүн мөргөчихлөө” гээд их л сандарсан байдалтай хэлээд утсаа тасалсан. Би буцаад залгасан боловч утсаа авахгүй байсан учир том хүү рүү утсаар залгахад “12 дугаар сургуулийн урд талд хүн мөргөчихлөө, ээж хүнээ аваад түргэний машинтай явсан” гэж хэлсэн. Би тухайн т очиход миний эзэмшлийн Тоyota маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 12 дугаар сургуулийн урд талын замын зүүнээс баруун урсгалтай замын 2 дугаар эгнээнд зогсож байсан. Манай машины зүүн урд талын гэрэл хагарсан, гэрлийн хүрээ хумирч базагдсан эвдрэлтэй байсан. Ингээд удалгүй цагдаа нар манай эхнэрийг авч ирсэн. Манай эхнэр хэлэхдээ өөрөө хамгийн түрүүнд түргэн дуудаад цуг аваад явсан гэж ярьж байсан. ...Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос хувь хүнээс 34,500,000 төгрөгөөр “Жи эс би капитал” нэртэй банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр худалдаж авсан. ...Энэ зам тээврийн осол нь манай эхнэрийн буруутай үйлдэл юм шиг харагдаж байна. Ийм учраас би эхнэрээсээ тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг нэхэмжилнэ гэж юу байх вэ. Иймд надад тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 35-36/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 02 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, 12 дугаар байранд хадам дүү Сарантуяаг гэрт нь буулгаж өгөөд ганцаараа өөрийнхөө гэр рүү буцах гээд өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 байшингийн хойд талын төв зам руу ороход 12 дугаар сургуулийн чанх урд талын явган хүний гарцаас жоохон баруун тийш өнгөрөөд “ ” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Миний хувьд төв зам руу орохын өмнө цонхоо буулгаж харахад тухайн машины жолооч эмэгтэй чанга дуугаар уйлж байгаа сонсогдсон бөгөөд сайн харахад нэг эмэгтэй машиных нь урд т зам дээр ойчсон байдалтай байсан учир би уг машины ард нь зогсож машинаас буугаад очсон. Тухайн жолооч эмэгтэй т унасан эмэгтэйд хандаж хөдөлж болохгүй шүү гээд байж байсан. Би шууд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд эмнэлэг иртэл тухайн т байсан. Тухайн үйл явдлаас харахад т унасан эмэгтэй уг машинд дайруулсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байсан. Тухайн эмэгтэй машины баруун урд талд хэвтэж байсан бөгөөд эмэгтэйг эмнэлэг авч явахад түүний цус нөж болсон үс нь т наалдаад хөлдсөн байдалтай үлдэж байсан. Би эмэгтэйг өргөлцөж эмнэлгийн нацикль дээр тавьж өгсөн учир тухайн газрыг сайн санаж байна. ...Тухайн эмэгтэй машины баруун урд талд нь т хэвтэж байсан бөгөөд хөл нь ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэсэн байдалтай бага зэрэг хойшоо ташуулдсан байсан. Харин толгой нь баруун тийшээ чиглэсэн байдалтайгаар т хэвтэж байсан бөгөөд юм ярьж чадахгүй, манарсан байдалтай байсан. Жолооч эмэгтэйн хувьд т унасан эмэгтэйд хандаж битгий хөдлөөрэй гэхээс өөр зүйл ярихгүй байсан бөгөөд би түүнтэй юу болсон талаар ярилцаагүй. Учир нь тэрээр нэлээн сандарсан байдалтай байсан. Миний хувьд тухайн т унасан эмэгтэйг өргөлцөж эмнэлгийн машинд суулгаж өгөөд явсан. Цаашаа юу болсон талаар би сайн мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 46-47/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0725/118 тоот дүгнэлтэд:
1. *******гийн биед баруун чамархай ясны хугарал, духны баруун дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, зулайн баруун дээд хэсгийн няцарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, зүүн шуу, зүүн ташаанд шарх, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 3. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.
4. Баруун чамархай ясны хугарал, духны баруун дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 50-56/
“Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот “... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан овогтой нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалт зөрчсөн байна. ...Хэрэг болох цаг хугацаанд ******* сумын 4-р багт байрлах 12-р сургуулийн ертөнцийн зүгээр урд байрлах төв замын явган хүний гарцаар зорчиж явсан иргэн нь ЗХД-ийн заалт зөрчөөгүй байна. Зохицуулдаггүй явган хүний гарц дээр явган зорчигч давуу эрхтэй зорчино. ... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан овогтой нь МУ-ын ЗХД-ийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болжээ” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хоёр шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 690 тоот “... гийн сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Дээрх шинжүүдийн үргэлжлэх цаг хугацаа, эдгэрэлт зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 68-70/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2025 оны 02 дугаар сарын 03-ны орой 20 цаг өнгөрч байхад ******* сумын 4 дүгээр багт байрлах 12 дугаар сургуулийн чанх урд талын авто замын явган хүний гарц хэсэгт нөхрийнхөө эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч г мөргөж зам тээврийн осол гаргасан. Мөн миний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй үедээ уг ослыг гаргасан. Миний зүгээс өөрийн гэм буруутай үйлдэл дээрээ маргахгүй байгаа. Би энэ хэрэгт өмнө өгсөн мэдүүлэгтээ 2 дугаар эгнээнд явж байсан гээд анзааралгүй тэмдэглэл үйлдүүлсэн байна. Тухайн үед айж сандарсан байсан учраас үүнийг анзаараагүй байна. Хэрэг болдог өдөр би тухайн замын 1-р эгнээнд зүүнээс баруун чиглэлтэй явж байсан. Харин урд явж байсан машин явган хүний гарц дээр ирэхэд хурдаа сааруулж зогссон учир уг машиныг тойрох гэж байгаад л гарцан дээр хүн байсан гэдгийг харалгүй мөргөсөн...” гэжээ. /хх-ийн 84-85/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6, 12-13/
Зам тээврийн ослын схем зураглал, осол дээр тогтоосон акт /хх-ийн 7-8, 10/
Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/
*******гаас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 17-28/
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тухай лавлагаа /хх-ийн 30/
улсын дугаартай, -H20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 49791 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-45/
*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 86-88/
*******гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 89-91/
*******гийн автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 92/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн *******гоос Эрүүл мэндийн санд 7,940,590 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримт /2 хуудас/, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хүсэлт /1 хуудас/, *******д хохиролд 3,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хуудас/, мөн *******д учруулсан хохиролд 977,977 төгрөгийг зарцуулсан талаарх баримт, дансны хуулга /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Боржигон овогт ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн урд талын авто замаар улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг зүүнээс баруун тийш чиглэлтэй жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалт зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч байсан хохирогч *******г мөргөж, түүний биед баруун чамархай ясны хугарал, духны баруун дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хаван, зулайн баруун дээд хэсгийн няцарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зүүн нүдний зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зүүн сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал, зүүн шуу, зүүн ташаанд шарх, цус хуралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч г мөргөж зам тээврийн осол гаргасан. Мөн миний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй үедээ уг ослыг гаргасан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...12 дугаар сургуулийн чанх урд талын явган хүний гарцан дээр ирээд төв замын хойноосоо урагш чиглэлтэй ирж зогссон. Замаар гарах гээд тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн хараад зогсож байхад 1-р эгнээнд жижиг тэрэг гарцан дээр зогсож намайг гараарай гэж байгаа бололтой гараараа дохисон. Би зам руу орж явган хүний гарцаар зам хөндлөн алхаж эхлээд 2-р эгнээнд машин байхгүй харагдсан тул үргэлжлүүлэн алхсан. Ингээд л намайг нэг машин мөргөсөн байх. Үүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй, ухаангүй болсон бөгөөд аймгийн эмнэлэгт ухаан ороход манай хүү хажууд уйлаад байж байсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч “...тээврийн хэрэгслээр 4 байшингийн хойд талын төв зам руу ороход 12 дугаар сургуулийн чанх урд талын явган хүний гарцаас жоохон баруун тийш өнгөрөөд маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Миний хувьд төв зам руу орохын өмнө цонхоо буулгаж харахад тухайн машины жолооч эмэгтэй чанга дуугаар уйлж байгаа сонсогдсон бөгөөд сайн харахад нэг эмэгтэй машиных нь урд т зам дээр ойчсон байдалтай байсан учир би уг машины ард нь зогсож машинаас буугаад очсон. Тухайн жолооч эмэгтэй т унасан байсан эмэгтэйд хандаж хөдөлж болохгүй шүү гээд байж байсан. Би шууд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд эмнэлэг иртэл тухайн т байсан. Тухайн үйл явдлаас харахад т унасан эмэгтэй уг машинд дайруулсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байсан. Тухайн эмэгтэй машины баруун урд талд хэвтэж байсан бөгөөд эмэгтэйг эмнэлэг авч явахад түүний цус нөж болсон үс нь т наалдаад хөлдсөн байдалтай үлдсэн. Би эмэгтэйг өргөлцөж эмнэлгийн нацикль дээр тавьж өгсөн учир тухайн газрыг сайн санаж байна...” гэх, гэрч ы “...Тэс шатахуун түгээх цэгээс түлшээ аваад зогсож байхад манай эхнэр өөрийнхөө утаснаас залгаж “би хүн мөргөчихлөө” гээд их л сандарсан байдалтай хэлээд утсаа тасалсан. ...Би тухайн т очиход миний эзэмшлийн Тоyota маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 12 дугаар сургуулийн урд талын замын зүүнээс баруун урсгалтай замын 2 дугаар эгнээнд зогсож байсан. Манай машины зүүн урд талын гэрэл хагарсан, гэрлийн хүрээ хумирч базагдсан эвдрэлтэй байсан. Ингээд удалгүй цагдаа нар манай эхнэрийг авч ирсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 49791 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0725/118 тоот дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хоёр шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 690 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0725/118 тоот дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын тухайд тэрээр 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 8-16 насны гурван хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болно.
Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч *******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт нийт 11,918,567 төгрөгийг зарцуулсан, хохирогчид цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол, сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0725/118 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 690 тоот дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******гоос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 4,113,659 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 1,200,000 төгрөг нийт 5,313,659 төгрөгийг нэхэмжилснээс шүүхийн шатанд өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, *******гийн шүүх хуралдааны өмнө түүнд бэлнээр өгсөн 3,000,000 төгрөгийг хохирлоос хасаад нийт 1,113,659 төгрөгийг эрүүл мэндэд учирсан хохиролд шүүгдэгч *******гоос нэхэмжилсэн. Харин шүүгдэгч *******гийн хувьд төлөгдөөгүй үлдсэн 1,113,659 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүгдэгч *******гоос гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 1,113,659 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор тогтоож, хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах тухайд: Хохирогч *******гийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 690 тоот дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар хохирогчийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заасан байна. Шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч, түүний өмгөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн дээд хэмжээгээр буюу 22,99 дахин, шүүгдэгчийн зүгээс хамгийн бага буюу 13 дахин нэмэгдүүлэн гаргуулах санал хүсэлтийг гаргасан бөгөөд гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байжээ. Шүүхээс хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байдал, гэмтлийн улмаас түүний биед үүссэн өвдөлт зовиур, цаашид гарч байгаа сөрөг үр дагавар, хохирогчийн нас мөн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж хүндэвтэр түвшинд илэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******гоос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 660,000х18=11,880,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор тогтоолоо.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гоос гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,113,659 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 11,880,000 төгрөг нийт 12,993,659 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор тогтоож, хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн сангаас зарцуулсан 7,940,590 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа , ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гоос гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,113,659 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 11,880,000 төгрөг нийт 12,993,659 /арван хоёр сая есөн зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, Хүрлүүд овогт д олгохоор тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн санд тусламж үйлчилгээний зардалд 7,940,590 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА