| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0182/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/215 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:07/2025/0182/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Иргэдийн төлөөлөгч Э.Цэцэгмаа,
Шинжээч П.Одмаа,
Хохирогч *** /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2518000000117 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны******* дугаар сарын*******-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй,******* настай,******* боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, Дархан- Уул аймаг, Дархан сум,-р баг,дүгээр гудамж/4б тоотод оршин суух хаягтай, Тайж овогт /РД: *** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 9-10,2 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн4-15 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Дархан сум дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 20, 23-24 дүгээр хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 25-29 дүгээр хуудас/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын3-ны өдрийн69 дугаартай дүгнэлт /хх-ийн2-34 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн5 дугаар хуудас/, хохирогч *******ын өвчний түүх /хх-ийн7-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан сум, дугаар баг, *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх, 78 настай *******ын баруун гуяны дээд хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун дунд чөмгөний төвгөр дайрсан хугарал бүхий хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Хохирогч *******ын өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай хүүын найз гэх 2 залуу ирээд тэр гурав5 цагийн үед гараад явсан. Тэгээд орой9 цагийн үед эгч ***, хүргэн ах нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг *** тоот манай гэрт миний хүүыг оруулж ирээд ***, нар яваад өгсөн. Тэгээд гэрт согтуу орж ирчхээд орны хажууд зогсчхоод би бие засмаар байна гэхээр нь би шээсний хувин бариад очиход миний баруун гуяны дээд хэсэгт өшиглөж унагаагаад та үхэж далд орооч ээ гэж хэлээд гэрээс гарч ороод яваад байхаар ньт хандан “миний бие өвдөөд байна, миний яс хугарчихсан юм шиг байна, би босож чадахгүй байна” гэж хэлэхэд намайг тоохгүй байхаар нь “би үхлээ шүү дээ, чи намайг ингэж хаяж байхаар гүйцэт алчихгүй яасан юм” гэж хэлээд би гэрээс мөлхөж байшингийнхаа босгон дээр очоод манай хашаанд миний хүү *** байдаг болохоор тэдний гэр рүү бэр *** охин *** нарыг намайг авраарай гээд 40 гаруй минут орилсон. Тэгсэн чинь миний 2 зээ гарч ирээд том хүн дуудаад бэр ***, том охин *** нар гэрт өргөн оруулаад цагдаа дуудсан байх. Тэгээд эмнэлэгт ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10,2 дугаар хуудас/,
- Гэрч өгсөн: “...Би өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос 00 цаг өнгөрөөгөөд эмээгийн гэр болох Дархан сумын дугаар баг *** тоотод ирсэн. Намайг гэрт орох үед эмээ маань ганцаараа орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад******* ахыг өшиглөчихсөн гэж надад хэлсэн. Тэгээд эмээ надад хандаж цагдаа дуудчих гэж хэлсэн. Манай эмээ уг тоот байшиндаа ганцаараа амьдардаг. Харин******* ах Дархан сумын дугаар баг ** дүгээр гудамж *** тоотод ганцаараа амьдардаг, архи ихээр уудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байдаг юм. Манай нагац ах******* нь урьд өмнө манай эмээ *******ыг зодож цохиж байгаагүй, өнөөдөр манай эмээг ямар шалтгаанаас болоод цохиж зодож байгааг нь би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн4-15 дугаар хуудас/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Дархан сум дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 20, 23-24 дүгээр хуудас/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын3-ны өдрийн69 дугаартай *******ын биед баруун дунд чөмгөний төвгөр дайрсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдуулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн3-34 дүгээр хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн5 дугаар хуудас/, хохирогч *******ын өвчний түүх /хх-ийн7-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн9 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум дугаар баг Цантын 4-38б тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх *******ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн баруун гуяны дээд хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун дунд чөмгөний төвгөр дайрсан хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Хохирогч ******* нь шүүгдэгчийн төрсөн эх байгаа учир гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзсэн. Хохирогч ******* 78 настай өөрийгөө хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгаа учир хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй мэдсээр байж үйлдсэн учир Эрүүгийн хуульд1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлж зүйлчилсэн. Шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна. Хохирогч нь шүүгдэгч*******аас хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал: “...шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харахад эргэлзээтэй нөхцөл байдал харагдаж байна. Шинжээч эмчээс асуусан эргүүлгийн талаар тухайн мэс засал хийсэн эмч нарын хувьд эргүүлэг дайрсан хугарал гэж дүгнэсэн. Оношны хувьд эргэлзээтэй байна. Эргүүлэг дайрсан хугарлын хувьд хүнд гэмтлийн зэрэгт хамаарна гэж заагаагүй байна. Иймд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учир дахин шинжээч томилуулах саналтай байна. Улсын яллагч яллах дүгнэлтийг танилцуулахдаа хохирогчийн мэдүүлгийг уншсан эндээс хохирогч юу гэж мэдүүлээд байна вэ гэхээр******* согтуу орж ирээд орны хажууд зогсоод би бие засмаар байна гэхэд хувин бариад очиход******* баруун гуяны дээд хэсэгт өшиглөсөн гэж мэдүүлсэн.*******ын хувьд согтуу байсан учир яаж хохирол учруулснаа мэдэхгүй байгаа учир нэмэлт ажиллагаа хийлгэх саналтай байна.*******ын хувьд бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг,
иргэдийн төлөөлөгч Э.Цэцэгмаа “гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “хохирогчийн биед учирсан гэмтлийн онош эргэлзээтэй байгаа тул дахин шинжээч томилуулах” саналыг гаргажээ.
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын3-ны өдрийн69 дугаартай дүгнэлтэд “*******ын биед баруун дунд чөмгөний төвгөр дайрсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар их хэмжээгээр алдагдуулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэжээ.
Мөн хохирогч *******ын оношийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн хуудсанд үндсэн оношийг урьдчилсан байдлаар “S72.10” гэж /хх-ийн5 дугаар тал/, өвчний түүхэнд хэвтэх үеийн оношийг “Эргүүлэг тойрны хугарал S72.10” гэж /хх-ийн7 дугаар тал/, мэс заслын өмнөх дүгнэлтэд эмчилгээний заалтыг “Рентгенд баруун дунд чөмөгний төвгөр дайрсан хугаралтай”, мэс заслын өмнөх оношийг “баруун дунд чөмөг төвгөр дайрсан хугарал” гэж /хх-ийн 49 дүгээр тал/, мэс заслын тэмдэглэлд “Их эргүүлэг доороос хүзүү дайрсан хугарлыг 90 см лан шургаар шрупдав” гэж, мэс заслын дараах оношийг “Баруун дунд чөмөг ясны эргүүлэг дайрсан хугарлыг өнцөгт түгжээт хадаасаар хадав” гэж /хх-ийн 49 дүгээр тал/ тус тус тэмдэглэсэн байна.
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.Одмаа шүүх хуралдаанд “Өвчний түүх дээр рентген шинжилгээний дүгнэлт байгаа. Уг дүгнэлтэд дунд чөмгөний төвгөр ясны хугарал гэж бичигдсэн. Анхнаасаа оношийг хоёр янзаар бичээд байгаа. Баруун дунд чөмгөний эргүүлэг дайрсан хугарал гээд хүлээж авсан онош, мэс засал хийхдээ их эргүүлэг доороос хүзүү дайрсан хугарлыг 90 мм дан шугамаар шүрүүпдсэн гэдэг нь хүзүү дайрсан хугарал гэсэн үг юм. Иймд 4.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан толгой, хүзүүний хугарал орно гэж байгаа учир хүзүү дайрсан хугарал орно. Мэс заслын дараах оношийг яагаад тэгж бичсэнийг мэдэхгүй байна. Хугарсан ясанд хагалгаа хийж байгаа үед их эргүүлэг доороос хүзүү дайрсан хугарал гэж бичсэн учир Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох дүрмийн 4.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарна” гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан эмнэлгийн баримт бичгүүдэд хохирогчийн гэмтлийн оношийг “төвгөр дайрсан хугарал”, “эргүүлэг дайрсан хугарал” гэж зөрүүтэй бичигдсэн хэдий ч шинжээч эмчийн шүүх хуралдаанд тайлбарласан дээрх мэдүүлгээр уг эргэлзээг арилгасан, их эргүүлэг доороос хүзүү дайрсан хугарлыг шрупдсэн болох нь тогтоогдож байх тул Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын3-ны өдрийн69 дугаартай дүгнэлт ямар нэгэн эргэлзээгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.
Шүүгдэгч*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн эсрэг чиглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, мөн тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр мөн.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн0.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохрирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байдаг.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь уг хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр хохирогч *******, шүүгдэгч******* нар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд буюу төрсөн эх, хүү болох нь,
мөн хохирогч ******* нь947 оны 06 дугаар сарын7-ны өдөр төрсөн, гэмт хэргийн хохирогч болох үедээ 78 настай буюу өндөр настай, өөрийн биеэ хамгаалах чадваргүй байсан болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир шүүгдэгчид эрүүгийн хариуцлага нь хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн******* нь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, асарч халамжилж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.4 дэх заалтад зааснаар ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжтой. Иймд хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй болох болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэргээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирогч ******* нь шүүх хуралдаанд “Миний бие гайгүй болж байгаа, гомдол санал байхгүй. Намайг асардаг ганц хүү минь” гэснийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,
1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хх-ийн2 дугаар тал) гэсэн байх тул шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заасан.
Шүүгдэгч*******ын хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,483,926 төгрөгийн зардал гарсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаа (хх-ийн 84 дугаар тал)-гаар тогтоогдож байх тул уг зардлыг*******аар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2,6.6,6.7,6.8,6.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч*******т 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т зааснаар*******аас 4,483,926 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь00900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
5. Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ
ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧ Б.ИХТАМИР