Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

                       

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум ын  анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг  шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                               П.Янжмаа,

Улсын яллагч                                              Б.Бавуудорж,

Шүүгдэгч                                                       Б.*******,

Хохирогчийн өмгөөлөгч                            Б.Баярцогт 

 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, боловсролтой, ******* аймгийн *******3 дугаар цэргийн ангид , оор ажилладаг, ам бүл , ,үүдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сум багт оршин суух, урьд 202 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 202/ШЦТ/38 дугаартай ******* аймаг дахь сум ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар // нэгжтэй тэнцэх хэмжээний буюу , /н мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, овогт ын ******* /РД:ПБ96**************5/

Шүүгдэгч Б.******* нь 202 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” дотор хохирогч П.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус т гараараа цохиж баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

               .Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь 202 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 5-6 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” дотор хохирогч П.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан  эрүүний  хэсэгт  гараараа  цохисон  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

  Эрүүндээ  гэмтэл авсан талаараа мэдүүлсэн хохирогч П.гийн “... сумын *******0-н жилийн ойн баярыг үзэхээр явсан. Баяр дээр очиж найзуудтайгаа -5 ширхэг том пиво хувааж ууж хоносон.  ...би пивонд согтоод байхаар нь гол руу орж толгойгоо угаачхаад сууж байтал согтчихсон, шөнө унтаж байгаад сэрээд юм ярих гэсэн чинь эрүү хөндүүр оргиод юм ярьж болохгүй байсан, тэгэхлээр нь хамт явсан гаас намайг хүн зодсон юм уу, эрүү өвдөөд байх юм гэсэн чинь таныг *******, хоёр зодсон ш дээ гэсэн. Тэгээд яагаад намайг зодсон юм бэ гэхэд нь таны нүүр рүү өвдөглөсөн. ******* та хоёр зодолдоод байсан. Голын зах дээр пиво ууж байгаад бид нар сумын төв ороод та нэг цайны *******, нартай зодолдсон. ******* таныг сандал дээр сууж байхад чинь баруун талын шанаа руу чинь гүйж ирээд цохиод унагасан. Би та нарыг салгаад таныг авч дээр ирж унтсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч М.гийн “...Тухайн үед ойролцоогоор 5-6 цагийн орчим л болж байсан байх, пиво ууж байгаад , ******* хоёр хоорондоо маргалдаад зодолдсон, ...Тэгээд бид нар сумын төв рүү орж гуанз орсон, гуанзанд хоол идэж байхдаа ах, ах хоёр хоорондоо маргалдаад байсан, тэгэхлээр нь би ахыг та согтуу хүнтэй юу ярих вэ дээ, эрүүл болохоор нь учраа олчих гэж хэлээд салгасан. ...тэр хоёр дахиж маргалдаад Гансүх ах ахыг барьж доош нь тонгойлгож байгаад нүүр рүү нь өвдөглөчихсөн, тэгээд би ахыг салгаж аваад танд би хэлсэн биз дээ гээд ахыг хойшлуулаад явж байтал ******* бид хоёртой зөрж очоод ахыг эрүү рүү нь гараараа цохиод түүнийг унагасан. Би буцаж очоод *******г одоо больчих оо, зөндөө л цохиж зодлоо ш дээ гэж хэлсэн. ...******* гийн эрүүний баруун хэсэгт гараараа цохих үед тасхийх чимээ гарсан. Би тухайн үед *******г их хүчтэй цохилоо гэж бодсон. унаад босож ирэхдээ “эрүү хугарчихлаа” гэж хэлсэн. Тэр үед ******* д “хугарсан эрүү ярьж болдоггүй юм хөгшөөн” гэж хэлж байсан. ...Маргааш өглөө нь гийн эрүүний баруун хэсэг хавдсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.ийн “... надад хандаад чамайг 325 дугаар ангид танихгүй юм байна гэхээр нь би чамтай эрүүлд чинь уулзаж учраа олно гээд орхисон чинь ******* намайг өмөөрөөд тай маргалдаж байгаад *******, нар хоорондоо зодолдсон бөгөөд тэр хоёрыг салгахад уух юм дуусаж байсан учраас бид нар хуушуур идэхээр сумын төвийн гуанз руу явсан. ...Гуанзанд очиж хуушуур захиалж идсэн бөгөөд гуанз руу орж байхад надад хандаад чи яах гээд байгаа юм гээд элдэв янзаар хэлээд байхлаар нь чи одоо больчих гээд г барьж доош нь тонгойлгоод цээжний хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн, тэгээд гуанзанд ороод сууж байтал дахиж *******, хоёр муудалцаад ******* босож ирээд г цохиод унагасан. ...ангийн сахилга хариуцлагын хурал болоод гийн эмчилгээний төлбөрийг ******* бид хоёр дааж эмчлүүлэх болж, тай Улаанбаатар хот руу явж түүнийг Улсын төв нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлсэн. Тухайн үед гийн эмчилгээний төлбөрийг бүгдийг нь ******* бид хоёр дааж эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Л.гийн “...Өглөө нь сэрэхэд миний эрүү өвдөөд байна гэхээр нь , нараас юу болсон талаар нь тодруулахад өчигдөр бид нар дээр , , ******* гурав ирж хамт архи пиво ууцгаасан бөгөөд согтчихоод г ******* зодоод эрүүг нь гэмтээчихсэн гэж байсан. ...Намайг өглөө сэрэхэд л эрүү өвдөөд байна гэж байна. Тэгээд юу болсон талаар асуухад , , ******* нартай пиво ууж байхдаа маргалдаад ******* түүнийг цохиод эрүүг нь гэмтээчихсэн гэж , хоёр хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Т.ы “...*******, бид гурав Завхан аймгийн сумын түүхт *******0 жилийн ойн байрыг үзэхээр Улиастай сумаас сум руу явсан. ..., , нартай таарсан. Бид нар уулзаад голын эрэг очиж пиво ууцгаасан. Пиво ууж байхдаа согтчихоод ийг ална, чамаас цаадхыг нь ч алж чадна гэж том дуугарч эхэлсэн. ...******* д хандаад чи архи ууж чадахгүй, чи яасан том болчихсон юм, чам шиг хүүхэд хүн алж чадахгүй шүү гэх зэргээр тай маргалдаж эхэлсэн. Би тухайн үед пиво уугаад сууж байсан бөгөөд нэг мэдэхэд , ******* хоёр босоод хоёулаа хоорондоо маргалдаад зодолдоод эхэлсэн чинь , хоёр салгасан. ..., рүү элдэв юм хэлээд байсан бөгөөд би цаашаа яваад хуушуур аваад иртэл хана налаад суучихсан, харин ******* түүний хажууд зогсож байсан бөгөөд г татаж босгохоор нь дүү нар одоо яв яв гээд , хоёрыг гуанзнаас гаргасан. Тэгээд , нарыг явуулах гээд хойноос нь гарахад утсаар яриад байгаа бололтой би *******д зодуулчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би та нар орилж чарлаад байлгүй аятайхан яв гээд *******, хоёрыг нэг нэг алгадаад явуулсан. ...*******н биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Харин тай тухайн асуудал болсноос хойш 2 хоногийн дараа ажил дээр таарахад нэг талынх нь шанаа нь хавдчихсан харагдаж байсан. Сүүлд сонсоход *******д цохиулснаасаа болоод эрүү хугарсан гэж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.рийн “...манай хүү П. нь хоол идэж чадахгүй ам нь сайн ангаахгүй байхаар нь чи наад эрүү амаа яасан юм бэ гэхэд зүгээрээ нэг тийм юм болсон гээд тодорхой юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би ямар хүнд зодуулсан бэ, би хүмүүстэй чинь уулзъя гэхэд сумын *******0 жилийн ойн баяр дээр хамт ажилдаг ******* болон гэх хүмүүст зодуулаад эрүүгээ хугалуулсан гэж хэлсэн. Би тухайн үед нь ******* гэх залуутай нь уулзахад би танайийн хацар руу нь нэг удаа алгадсан. Намайг алгадсаны дараа гэх залуу 2 мөрнөөс нь барьж байгаад өвдөглөсөн гэж л хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тухайн үйл явдлыг гэх залуу бүгдийн харж байсан гэсэн. Тэр залуу би бүх зүйлийг нь мэдэж байгаа би бүгдийн үнэн зөвөөр нь хэлнэ гэж байсан. Манай хүү П.г Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох үед нь .. гаруй төгрөгийг манайийг зодсон гэх залуучууд 202 оны 08 дугаар сарын үед миний Хаан банкны 557*******033 данс руу шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.*******н үйлдлийн  улмаас хохирогч П.гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 202 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн дугаартай “...Иргэн П.гийн биед гэмтэл учирсан байна. Иргэн П.гийн биед баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь 202 оны 07 дугаар сард үүссэн байх боломжтой. Иргэн П.гийн биед баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтлээс өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. Уг хохирол нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн П.гийн биед баруун эрүүний сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр  тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 Шүүгдэгч Б.******* нь  хохирогчийн эрүүн тус т  цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл зориуд учруулсан байна

Шүүгдэгч Б.******* нь хохирогч П.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодод гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч П.д хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

                                      Хохирол тооцсон  талаар:

Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97. дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэг, 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлүүлэх, сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй.

  Хохирогч  П. нь  учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан эмчилгээний зардал 67, /н далан дөрвөн мянга/ төгрөгийг бусад зардалд 350,29 /гурван зуун тавин мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг, сэтгэцэд учирсан  хор уршиг  6,, /зургаан сая н мянга/ төгрөгийг нийт 7,309,29 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ.

           Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан ба шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахаар байна.

             Хохирогч   П.гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа болох  нь ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 0 дүгээр сарын 3-ний өдрийн ХОВ0825/020 дугаартай “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ................... овогт ..................... .................гийн сэтгэцэд хор хохирол учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч П. нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй, шүүгдэгчээс   энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 2023 оны ******* дугаар сарын 3-ны  өдрийн ******* дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн сард 660, /н жаран мянга/ төгрөгөөр шинэчлэн тогтоосон,  хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ******* дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 660,********=6,, /зургаан сая н мянга/ төгрөгийг тооцож  гаргуулахаар шаардсаныг шүүгдэгч Б.******* нөхөн  төлөхөө илэрхийлж байна. Иймд шүүгдэгчээс гаргуулж хохирогч П.д олгох  нь  зүйтэй.

Мөн хохирогч П. нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас  тусламж, үйлчилгээнд 3,072,809 /гурван сая далан хоёр мянга найман зуун ес/ төгрөгийн зардлыг авчээ.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас  хохирогч П.г эмчлэхэд  3,072,809 /гурван сая далан хоёр мянга найман зуун ес/ төгрөгийн зардал гарсан нь эмчлүүлэгчийн  түүх  эмнэлгийн  тусламж үйлчилгээний зардлын жагсаалт  зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ******* дугаар зүйлийн  2..-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Б.*******гээс 3,072,809 /гурван сая далан хоёр мянга найман зуун ес/ төгрөгийн гаргуулж, иргэний нэхэмжлэгч  байгууллагад олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.******* хохирогч П.д эмчилгээ сувилгаатай холбоотой зардалд ,700, /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь  тэдний  шүүхэд ирүүлсэн тайлбар болон мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх  нэхэмжилсэн нийт 7,309,29 /долоон сая гурван зуун есөн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийн зардлаас ,700, /нэг сая долоон зуун мянга/  төгрөгийг хасаж, 5,609,29 /таван сая н есөн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг  шүүгдэгч Б.*******гээс гаргуулж, хохирогч П.д,  Эрүүл мэндийн даатгалын санд 3,072,809 /гурван сая далан хоёр мянга найман зуун ес/ төгрөгийг  тус тус олгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.*******  бусдад учруулсан хохирол хор уршгаа нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь шүүх хуралдаанд өгсөн “...би учирсан хохирлоо төлөхөө илэрхийлж байна.  ...цалингаасаа бага багаар төлж хохиролгүй болгоно...” гэснийг дурдах нь зүйтэй.

                          2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

 

 Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-д зааснаар хохирогчид учруулсан хохирлоо  нөхөн төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.*******н үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал болон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн . дүгээр зүйлийн дэх  хэсэгт зааснаар *******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч Б.*******д нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.*******д  2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2, ., .5, .6, .7, 36.8 дугаар зүйлийн  , 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн 3, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г  *******0 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн 5. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Б.*******д  оногдуулсан  *******0 /хоёр  зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  түүнд анхааруулсугай. 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг  Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т даалгасугай.

6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97. дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505. дэх хэсэг, 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ******* дугаар зүйлийн  2..-т тус тус зааснаар шүүгдэгч  Б.*******гээс хохирогч П.д 5,609,29 /таван сая н мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сан буюу иргэний нэхэмжлэгчид байгууллагад 3,072,809 /гурван сая далан хоёр мянга найман зуун ес/ төгрөгийг тус тус  олгосугай.

7.Шүүгдэгч хохирогч Л.д энэ тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ,700, /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг  төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн  болохыг дурдсугай.

8.Шүүгдэгч Б.*******д 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДЭЛГЭРМАА