Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг шүүгчийн туслах Ц.Алтанзул хөтлөн

улсын яллагч М.Нямжав

шүүгдэгч Н.Анхбаяр, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, радио телеграфич мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид радио телеграфич ажилтай, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Тэмүүлэл хотхоны 104-74 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:УИ95030154/, Ролой овогт Наранбаатарын Анхбаярт холбогдох 201726020863 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.Анхбаяр  2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд Н.Наранжинтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл байхгүй. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.Анхбаярын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34/, ял шалгах хуудас /хх-ийн 36/ зэргийг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Анхбаяр 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтуугаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд найз Н.Наранжинтай хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Наранжингийн”...2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Аригу гээд лоунж дотор 2 найзтайгаа сууж байтал утас дуугараад авахад Анхбаяр залгаж байсан. Би утсаа авахад хаана байгааг асуухаар нь байгаа газраа хэлээд сууж байхад 20 минутын дараа ороод ирсэн. Орж ирээд шууд утас булааж аваад гараад явчихсан. Би хойноос нь гарахад машин нь үүдэнд зогсож байхаар нь машинд ороод суусан. Анхбаяр машинд орж ирж суугаад над руу салаавч гаргаад пизда минь гэж дуудаад дөнгөж салаад удаагүй байж шоудаад явж байдаг чи хэн бэ гээд дайрч давшилсан. Тэгээд Хаан банкин дээр очоод би машинаас бууж Анхбаярын дугаар руу залгахад ирээд Батааг цахилгаан бороохойгоор бороохойдсон. Анхаа Батаа хоёр  заамдалцаад зогсож байх хооронд Анхаагийн халааснаас би утсаа авах гэтэл Анхаа намайг заамдаж аваад нилээн хүчтэй газар руу түлхсэн. Газар руу унахдаа би гараараа тулсан гэтэл гар өвдөөд уйлаад машин руу орж суусан. Тэд нар нилээн маргаж зогсож байтал зам дээр Анхбаярын цамц уначихсан байсан. Би утсаа авах гээд цамц руу нь очиход Анхаа өөдөөс хүрч ирээд миний зүүн хацар руу алгадаж машин руу түлхэж гүйцэт сууж амжаагүй байхад хаалга савж хөл хавчуулсан. Би Анхбаяртай 2016 оны 9 дүгээр сарын 14-нөөс хойш найзалж  байсан. /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг,

гэрч О.Төгөлдөрийн” Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний  шөнө 00.00 цагийн үед найз охиныдоо 10 дугаар хороололд байж байхад манай найз Анхбаяр над руу залгаад гараад ир гадаа чинь байна гэсэн. Тэгээд би  найз охин Билгүүнсайханы хамт гарч очоод цугтаа Титэм пабад ороод цуг 1 шил 0,5 литрийн архи авч уусан. Ууж байхдаа найз охин Наранжинтай утсаар хэрэлдээд байсан. Тэгээд Анхбаяр архиа ууж дуусаагүй байхдаа Наранжин дээр очиё их дэлгүүрийн Ариугу дотор байх шиг байна гээд гарсан. Тэгээд манай найз охин Анхбаярын машиныг нь бариад бид гурав Ариугу руу явсан. Тэнд очоод Анхбаяр ороод найз охиноо аваад гараад ирсэн. Тэгээд гарч ирээд хэрэлдээд байсан. Наранжингийн араас хоёр эмэгтэй найз нь гарч ирээд Наранжинг тооцоогоо хий гэсэн чинь Анхбаяр уурлаад чи яахаараа тооцоо хийдэг юм гээд утсыг нь аваад машиндаа суугаад явъя гэхээр нь машинаа асаагаад 10 дугаар хороолол орсон. ...тэгээд нэг залуу залгаад утсыг  нь авъя гэхээр нь утсаар нөгөө залуутай Анхбаяр хэрэлдэж байснаа хүрээд ир уулзъя гээд Анхбаяр найз охиныг нэг залуу дагуулаад 10 дугаар хорооллын Хаан банкны хажууд ирсэн. тэгээд нөгөө залуутай Анхбаяр муудаад цахилгаан бороохойгоор цохиулсан чинь өөдөөс  нь дайраад байхаар нь салгасан. Муудалцасных нь дараа Анхбаярын найз охин Наранжин гарч ирээд одоо боль гэхэд нь машин руу нь буцаагаад түлхэхэд машин дотроо ойчсон. /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч Х.Номууны:..”2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ...03 цагийн үед Анхбаяр орж ирээд Наранжинг сандал дээр дарж байгаад гар утсыг нь аваад явсан. Тэгээд Наранжин араас нь гар утсаа авах гээд гарсан... Хаан банкны гадаа очиход бөөн юм болсон байдалтай Уранбилэгийн найз залуу Батаа цохиулж зодуулсан байдалтай байсан. /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.Уранбилэгийн:..”2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ...Хаан банкны зогсоол дээр зогсож байтал Наранжингийн найз залуу  нь хүрч ирээд шууд манай найз залууг цахилгаан бороохойгоор 2-3 удаа цохиулсан. ...Наранжингийн найз залуугийн цамц  нь уначихсан байхад нь Наранжин утсаа авах гээд тэр цамц руу  нь ойртоход найз залуу нь хүрч ирээд шууд түлхэж унагаад машины хаалга онгойлгоод зүүн хацар руу нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд хөл нь машин дотор ороогүй байхад нь хаалгаар 2 удаа савж хөлийг нь хавчсан. /хх-ийн 13/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4518 дугаартай: Н.Наранжингийн биед тархи доргилт, зүүн бугуйн үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23/ гэсэн  дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох  баримтуудаар

 

сэжигтнээр Н.Анхбаярын”...2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02:00 цагийн үед найз охин Наранжин руу утсаар залгахад Их дэлгүүрийн тэнд байдаг Аригу гэх бааранд сууж байна гэсэн. Тэгэхээр нь би найз Төгөлдөр Билгүүнсайхан нартай хамт очиход Наранжин хоёр найз охин бас  нэг залуутай сууж байсан. Тэгээд ороод явъя гэсэн чинь үгүй гээд байхаар нь утсыг нь авсан учир нь хоёр найз нь Наранжинг тооцоогоо хий гэсэн. Утастай нь карт нь хамт байсан болохоор аваад гарсан. Гараад машинд суухад хойноос Наранжин гарч ирээд бас суусан гэтэл араас нь хоёр найз нь гарч  ирээд машинаас Наранжинг буулгаад аваад үлдсэн. Машин дотор Наранжинд май шүү гээд салаавч гаргасан тэгээд буугаад үлдсэн...би очоод тэр залууг чи найз залуу нь болчихсон юм уу гэхэд эхлээд таксины жолооч гэж хэлж байснаа сүүлдээ намайг тэгээд хэлчих гэсийн чи яаах гээд байгаа юм гэж хэгжүүрхээд бид хоёрын хооронд маргаан болоод зууралдахад Наранжин дундуур ороод салгах гэхээр нь би цаашаа бай гээд түлхэсэн чинь Наранжин хөл алдаад газар унасан. Тэгээд босож ирэхээр нь машины арын суудалд суулгаад хаалгыг хаасан чинь хөлийг нь хавччихсан. Миний буруу дахин ийм асуудал гаргахгүй. /хх-ийн 27/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Анхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд Ролой овогт Наранбаатарын Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Наранжингийн “ найз залуу Анхбаяртай учраа олж ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хааж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлт хэрэгт хавсаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн Н.Анхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                                                            

 ТОГТООХ нь:

 

  1. Ролой овогт Наранбаатарын Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

                                                      

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Н.Анхбаяр цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Анхбаярт авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

 

 

               

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ