| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00225/И |
| Дугаар | 103/ШШ2022/00321 |
| Огноо | 2022-07-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2022/00321
2022 07 26 10*******/ШШ2022/00*******21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүргийн ******* дугаар хороо, ******* нийтийн байрны 20******* тоотод оршин суух, ******* овоо овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ******* ******* ХХК-д холбогдох тэтгэмж 17,599,680 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-ийн захиргаа, Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.******* дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.
Хариуцагч: Л.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсны тэтгэмж 17,599,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Н.******* би ******* ******* ХХК-д 2000 оны ******* дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаад ******* ******* ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар тушаалаар ажилтны орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Би тус компанид нийт 21 жил 9 сарын хугацаатай ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.******* дахь заалт, Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.******* дахь заалтад зааснаар 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг надад олгох ёстой байснаас 4 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Өөрөөр хэлбэл надад үлдэх 20 сарын тэтгэмж олгогдоогүй. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг дутуу олгосон талаарх өргөдлийг байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж 2022.02.24-ний өдөр гаргасан. ******* ******* ХХК-ийн 2022.0*******.11-ний өдрийн 19 дугаар албан бичгээр санхүүгийн байдал доройтсоноос шалтгаалан тэтгэмж олгох боломжгүй гэх утга бүхий хариуг авсан.
Би ******* ******* ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн дарга байсны хувьд Хамтын гэрээнд өөрчлөлт ороогүй, шинээр гэрээг байгуулаагүй, намайг ажлаас чөлөөлөгдөх үед "гэрээний заалт хэвээр, гэрээг 2022.02.20-ны өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр байсныг сайн мэдэж байна. Үндэслэлгүй шалтгаан хэлж гомдлыг хүлээн авахаас татгалзсан тул миний бие шийдвэрийг нь эс зөвшөөрч дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022.0*******.14-ний өдөр гомдол гаргасан. Нийслэлийн дүүргийн ЗДТГ-ын 2022.0*******.24-ний өдрийн 0*******/117 дугаар албан бичгээр надад өнөөдрийн байдлаар тус дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо албан ёсоор байгуулагдаагүй байгаа гэх хариуг өгсөн.
Иймд би 4 сарын тэтгэмжийг авсан бөгөөд үлдэх 17,599,680 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Л. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ХК-ийн ҮЭ-ийн хорооны зүгээс 2020 оноос эхлэн ******* ******* ХХК нь хувийн хэвшлийн статус бүхий компани тул төрийн өмчит ХК-ийн ажилчдын баталгааг хангахад чиглэгдсэн ажил, арга хэмжээг нэгэн адил дагаж мөрдөх боломжгүй, нөгөө талаар санхүүгийн чадамжийн хувьд ХК-ийн ажилтанд буй тусламж тэтгэмжийг биелүүлэх эдийн засаг, санхүүгийн боломжгүй гэсэн үндэслэлээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны харьяалалд байлгахаас татгалзсан болно...******* ******* ХХК-ийн ажилчид өөрсдийн эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу 2020 онд бие даасан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа байгуулан улмаар Эрчим хүч, геологи уул үйлдвэрчний эвлэлийн холбооны (ЭХГУУҮЭХ) гишүүн байгууллагаар элсэн ажиллагаагаа явуулсан. ******* ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдахдаа ЭХГУУҮЭХ-ны 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаар бага хурлаар нэмэлт оруулан баталсан уг холбооны дүрмийг үндэслэл болгон гишүүн байгууллага нь болсон байна...******* ******* ХХК-ийн эрхлэх үйл ажиллагаа нь бүх төрлийн моторт эх үүсвэрийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь ЭХГУУҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагад харьяалагдах, салбарын алинд ч үл хамаарах юм.
Энэ нөхцөл байдлыг Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдан хамтын гэрээ байгуулах хэлцэл хийж байх үед үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар шинээр сонгогдсон Н.*******д хэлж тайлбар мэдээлэл авахыг сануулж байсан боловч гишүүнээр элссэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дээрх дүрэм, хамт (тариф)-ын хэлэлцээрийг үндэс болгон гэрээг тулган хүлээлгэсэн болно. ******* ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2020 онд захиргаатай байгуулсан Хамтын гэрээ хэлцэл нь нэгдүгээрт, гишүүнчлэлд нь үл хамаарах салбарын ажилчидтай жишиж үзэн өндөр бүтээмж бүхий үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн ажилчдадаа олгодог нийгмийн баталгаа, тусламж, тэтгэмжийг хангуулах шаардлага тавьж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн заасан ноцтой төөрөгдпийн улмаас хийсэн хэлцэл болсон гэж үзэж байна. Хоёрдугаарт, ******* ******* ХХК нь эдийн засгийн чадамж бүтээмжийн хувьд уул уурхайн салбарын олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг салбарууд шиг санхүүгийн бололцоо бүрддэггүй, улмаар 2019 оны сүүлээс эхлэн цар тахлын улмаас үйлдвэрлэл борлуулалт 18-25 хувиар шат дараалан буурч 2020, 2021 онуудад ажлын байраа хадгалсаар ирсэн боловч гадаадаас импортлодог материал, сэлбэг огт орж ирэхгүй болсноос зарим засвар үйлчилгээ хийгдэхгүй болж ажилтны орон тоог цөөрүүлсэн.
Нэгэнт дээрх нөхцөл байдлын улмаас үүссэн санхүүгийн чадамжгүй байдлаас шалтгаалан захиалагчийн өмнө хариуцсан гэрээний үүргүүд, түүнчлэн Хамтын гэрээнд заасан тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон. Энэ байдлыг нэхэмжлэл гаргагч Н.******* хүсэлт шаардлагын хариунд амаар болон албан бичгээр мэдэгдэж хүргүүлсэн. Үүссэн нөхцөл байдал, санхүүгийн хүндрэлийн улмаас аливаа гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх боломжгүй болох, түүнийгээ талууд харилцан ойлголцож шийдвэрлэх нь аливаа харилцаанд байж болох байдал гэж үзэж байна.
******* ******* ХХК-ийн зүгээс уг компанийн эрхлэх үйл ажиллагаа нь уул уурхайн салбарт хамаарахгүй болох тухай, түүнчлэн уул уурхайн салбарын тарифын хэлэлцээрийг суурь үндэс болгосон аливаа нөхөн олговор тэтгэмжийг олгох хэмжээний санхүүгийн чадамжгүй болохоо ЭХГУУҮЭ-ийн холбоонд хүсэлт, мэдээлэл хүргүүлж, зохих удирдлагуудтай биечлэн уулзаж нөхцөл байдпыг тайлбарласан болно.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.4-д заасны дагуу аж ахуй нэгж байгууллагад 10 ба түүнээс дээш ажилласан бол 4 ба түүнээс дээш сарын үндсэн
цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэснийг үндэслэл болгон Н.*******д 4 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгосон ба хамгийн дээд тал нь 6 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох боломжтой юм.
Иймд Н.******* нэхэмжлэлд дурьдсан 17,599,680 төгрөг олгох асуудлыг хамтын гэрээнд дурьдсан тэтгэмжийн хувь хэмжээг тооцохдоо эдийн засаг санхүүгийн боломждоо тулгуурлаагүй төөрөгдсөний улмаас хэт өндөр дүн бүхий заалт оруулсан, хоёрдугаарт компанийн санхүүгийн байдал доройтсоноос гэрээний заалтыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Н.******* манайд хандаж гаргасан хүсэлт, шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан. Манай байгууллага бие даасан үйлдвэрчний эвлэлтэй болсон. Түүний даргаар нь ******* сонгогдон ажиллаж байсан. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр элсээд дагаж мөрдөх тухай дүрэм, журам дээр бид нарын маргаад байгаа зүйл гарч ирсэн. Сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа гол агуулга нь сайн анзаараагүй, төөрөгдсөн үедээ гарын үсэг зурсан. Энэ асуудлаа юун дээр үндэслэж байна вэ гэхээр манай үйлдвэрчний эвлэл байгуулсаны дараах хамтын гэрээний 2 дугаар хэсгийн ******* дахь заалт байгаа. Хамтын гэрээн дээр 1-4 жил ажилласан бол 1-4 сар хүртэлх үндсэн цалинг олгоно гэж бичсэн байгаа, тэрнээс хойшоо хүртэл гэсэн үг нь байхгүй юм байна лээ. Тухайн хамтын гэрээг би анзааралгүй гарын үсэг зурсан. Би 4 сарын үндсэн цалинг нь бүрэн олгосон, одоо надаас 20 сарын цалин нэхэмжилж байгаа. Манай компани ХК-ийн хараат компани. Өөрөөр хэлбэл ХК-ийн 46%-ын өмч ******* ******* ХК-ийн хувьцаанд байдаг. Би *******г орон тоо цөөрүүлэх гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. ХК-ийн хамтын гэрээн дээр 20 жилээс дээш жил ажилласан бол 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэсэн байдаг. Тэгэхээр манай компани ХК-ийн хараат компани болохоор нэг жишиг болох зүйл нь ХК-ийн хамтын гэрээ гэж үзэж байна гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Л. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 5.18-д заахдаа орон тоог цомхотгоход ...ажилтанд *******-4 жил ажилласан бол 1-ээс 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар хүртэл, 11-15 жил ажилласан бол 12 сар хүртэл, 16 ба түүнээс дээш ажилласан бол 24 хүртэл сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг хамтын гэрээндээ тусгаж хэрэгжүүлнэ гэж заасан байна. Гэтэл ******* ******* ХХК-ийн ажилчид сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн бие даасан Үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгуулж улмаар Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүн байгууллагаар элссэний дараа ажил олгогчтой хамтын гэрээ байгуулах хэлцэл хийх үед үндэслэл болгож буй баримт бичгийг танилцуулалгүй нэг талын эрх ашгийг тулган хүлээлгэх замаар дээд дурьдсан Хамтын хэлэлцээрийн заалтыг буруу тайлбарлаж хамтын гэрээний төслийг ирүүлж удаа дараа шавдуулан ажил олгогчийн төлөөлөгч захирал надаар гарын үсэг зуруулсан...******* ******* ХХК-ийн захиргаа, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.******* дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Хамтын гэрээг байгуулах үед намайг тулган шаардсан гээд байгаа. гуай уг гэрээтэй нэг бүрчлэн танилцаж, үг үсгийн алдаа зэргийг бүгдийг нь зассан. Тус гэрээний сургалт гэсэн хэсэг дээр би компанийн ажилчид доктор, профессорийн зэрэг хамгаалах үед ажилчны сургалтын зардлыг 100% дааж, цалинтай чөлөө олгоно гэсэн заалт оруулах үед гуай магистар, доктор болгоё гэсэн санал оруулаад, тэр саналын дагуу өөрчилсөн. Уг хамтын гэрээг ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор, урд урьдны гэрээнүүдийг судлаад улам сайжруулж байгуулсан гэрээ учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Голомт банкны 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дансны хуулга, 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* ******* ХХК-ийн захиргаа, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, ******* ******* ХХК-ийн 2022 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай албан бичиг, 2022 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл, Нийслэлийн дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны ******* дугаар сарын 24-ний 0*******/117 дугаартай албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ******* ******* ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гаргасан өргөдөл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаартай албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамт/тариф/-ын хэлэлцээр, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* ******* ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэмд нэмэлт журам оруулан батлах тухай, ******* ******* ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэгдсэн журам, Нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын *******0-ны 06/*******459 дугаартай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай албан бичиг, Н.******* цалингийн хүснэгт, 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 4547 дугаартай регистрийн дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай ******* ******* ХХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны албан бичиг, 0001 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
/хх-ийн 4-20, 52-5*******, 59-64 дүгээр хуудас/,
Хариуцагчийн зүгээс 2008 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 204******* дугаартай регистрийн дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 01 дугаартай тогтоол, тэмдэглэл, хариу тайлбар, ******* ******* ХХК-ийн 2022 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай албан бичиг, ******* ******* ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ******* ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, 2016 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн ******* ******* ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний салбар хорооны хооронд 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, Нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 04/40 дугаартай албан бичгийг /хх-ийн 2*******-25, 29-4******* дугаар хуудас/ тус тус нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн хүсэлтээр шүүхээс үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо-ны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21, 22 дугаартай албан бичиг, *******голын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 6 дугаар сарын 29-ний 64 дугаартай албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлж, /хх-ийн 75,76 дугаар хуудас/
нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Д.Одмандахыг асуусан байна.
/хх-ийн 111,112 дугаар хуудас/
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсны тэтгэмж 17,599,680 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.******* дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгчийн 17,599,680 төгрөг гаргуулах шаардлагыг хамтын гэрээнд дурьдсан тэтгэмжийн хувь хэмжээг тооцохдоо эдийн засаг, санхүүгийн боломждоо тулгуурлаагүй төөрөгдсөний улмаас хэт өндөр дүн бүхий заалт оруулсан, компанийн санхүүгийн байдал доройтсоноос гэрээний заалтыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Н.******* хүсэлт, шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тушаалаар тус компанийн борлуулалтын орлогын эрс бууралт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны өртөг, зардлын огцом өсөлт зэргээс шалтгаалан зарим орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Н.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
/хх-ийн 5 дугаар хуудас/
Нэхэмжлэгч Н.******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 17,599,680 төгрөг гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.
Мөн хуулийн 154.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 154.2.1 дэх хэсэгт зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.******* 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ******* ******* ХХК-ийн Маргаан таслах комисст 4 сарын тэтгэмж авсан, үлдэх 20 сарын тэтгэмжээ авах талаар гомдол гаргасныг тус компанийн 2022 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр боломжгүй талаар хариу өгчээ. /хх-ийн 1*******,14 дүгээр хуудас/
Мөн 2022 оны 0******* дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 0******* дугаар сарын 24-ний 0*******/117 дугаартай албан бичгээр өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгчээ. /хх-ийн 15,16 дугаар хуудас/
Мөн ******* ******* ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаан зохицуулах тухай хүсэлт хүргүүлж, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст зуучлагч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаартай албан бичгээр зуучлагчаар Л.Ганганбарсыг томилсон байна.
Зуучлагчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зуучлагчийн тэмдэглэлээр хөдөлмөрийн зуучлалын ажиллагааг дуусгасан байх тул гомдол гаргагчаас хуулинд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан 90 хоногийн хугацааг 19 хоног хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэв.
/хх-ийн 15-20 дугаар хуудас/
Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.*******-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах тэтгэмжийг нэг удаа олгоно, 82 дугаар зүйлийн 82.1.4-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно, 82 дугаар зүйлийн 82.******* дахь хэсэгт хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно гэжээ.
******* ******* ХХК-ийн захиргаа болон Ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2.*******-д орон тоог цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор уг ажилтан ...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж тусгасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.*******-т Хөдөлмөрийн эрх зүйн хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ.
2.*******.1 энэ хууль,
2.*******.4 салбар, салбар дундын хамтын хэлэлцээр,
2.*******.5-д хамтын гэрээ,
2.*******.6 хөдөлмөрийн гэрээ,
2.*******.7 аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж, 2.4-т Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* нь ******* ******* ХХК-д 2000 оны ******* дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 21 жил 9 сар 1******* хоног ажилласан байх ба 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс тэтгэмж авах эрх үүссэн байна.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захиргаа, ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хамтын гэрээ нь *******гол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг үндэслэн байгуулж, дүүргийн Засаг даргын тамгын газарт уг гэрээг 2020 оны ******* дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн байна.
Уг гэрээг талууд нэг жилийн хугацаатай байгуулсан хэдий ч гэрээний 9 дүгээр зүйлийн 9.******* дахь хэсэгт хамтын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө шинэ гэрээ байгуулаагүй, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулаагүй бол талууд энэхүү хамтын гэрээг үргэлжлүүлэн нэг жилийн хугацаанд дагаж мөрдөнө гэж заасны дагуу дээрх хамтын гэрээний хугацаа 2022.02.20-ны өдөр дуусахаар байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д Энэ хуулийн 2.*******-т заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж зааснаар нэхэмжлэгч Н.*******д олгох ажилгүйдлийн тэтгэмжийг ******* ******* ХХК-ийн захиргаа, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн хамтын гэрээний 2.*******-д орон тоог цомхотгох, ажлын байрыг цөөрүүлэх тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор уг ажилтан ...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын болон үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагын олгосон 4 сарын тэтгэмжийг хасаж үлдэх 20 сарын тэтгэмж 17,599,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч ******* ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.******* дахь заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байх тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэжээ.
******* ******* ХХК-ийн захиргаа, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн хамтын гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулж өнөөдрийг хүртэл мөрдөж ирэхдээ тухайн гэрээг төөрөгдөж хийсэн гэж аль нэг тал санал гаргаж байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төөрөгдсөн гэдгээ хариуцагч нотолж чадаагүй, хамтын гэрээний төслийг хариуцагч Л. уншиж танилцаж зүйл заалтыг засаж өөрчлөлт оруулсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартай дурьдсан, Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК-иас хамтын гэрээнд заасан тэтгэмж 17,599,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овоо овгийн ******* *******д олгож, хариуцагчийн ******* ******* ХХК-ийн захиргаа, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.******* дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,950 төгрөгийг улсын орлогод орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 245,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.ТУЯА