| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00562/И |
| Дугаар | 155/ШШ2022/00770 |
| Огноо | 2022-08-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2022/00770
| 2022 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2022/00770 | Хөвсгөл аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2022/00562/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Р. сумын 4 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар 6666666, Б. Л. Б. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Р.т сумын З.ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 9,529,558 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.Б.,
Хариуцагч: Д.А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Л. Б. би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийн даргын албан тушаалд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б\21 дугаартай Л.Б.....г ажлаас чөлөөлөх тухай захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг илт хууль бус гэж үзэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны үндсэн дээр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар захирамж, Рашаант сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Соёлын төвийн даргын ажилд томилогдсон.
Иймд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 9,529,558 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд зохих бичилтийг хийлгүүлж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Л.Б.. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр тохирч байгаа. Харин хугацааны тухайд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тухайн мөнгийг бүрэн төлүүлөхөөр эвлэрч байгаа. гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Д.А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Харин ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчтэй ярилцаад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. гэв.
Нэхэмжлэгч Л.Б., хариуцагч Д.А. нар нь шүүх хуралдаанд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.Б.н нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 9,529,558 (есөн сая таван зуун хорин есөн мянга таван зуун тавин найм) төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Л.Б., хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Д.А.. нар дараах байдлаар эвлэрлээ.
Үүнд: 1.Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Д.А... нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 9,529,558 (есөн сая таван зуун хорин есөн мянга таван зуун тавин найм) төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
2. Бид гадны ямар нэгэн дарамтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан.
Дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгээ ойлгосон болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б.... нь хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 9,529,558 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны шатанд хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин 9,529,558 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээр талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д: Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж,гаргана. Эдгээрзахирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан ба зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д: ...улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэсэн байх тул нэхэмжлэгч Л.Б.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,423 (нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргаас 83,711.5 (наян гурван мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б...... олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б...... нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 9,529,558 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын зохих бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор биелүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Б.......улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,423 (нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуун хорин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргаас 83,711.5 (наян гурван мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б........ олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА