| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0938/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1246 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1246
2025 05 13 2025/ШЦТ/1246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,
улсын яллагч Д.Хонгорзул,
хохирогч П.Э, түүний өмгөөлөгч А.Золжаргал,
хохирогч Д.Пын өмгөөлөгч Э.Минжмаа,
шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Ж-гийн Мд холбогдох эрүүгийн 2105005941861 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ***** дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороолол, ********* тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 25/23 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,
****** овогт Ж-ийн М /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь үргэлжилсэн үйлдлээр:
Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** байрны ** тоотод байхдаа буюу урьд танилын харилцаатай иргэн П.Эд “ноолуурын бизнес хамтарч хийх санал тавьж, бусдаас их хэмжээний ноолуур худалдан авч, өндөр үнээр зарж борлуулан, олсон ашгаа хуваалцана” гэж итгүүлэн түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 200,000,000 төгрөгийг бэлнээр болон арилжааны банкны харилцах дансыг ашиглан иргэн П.Эаас залилж авсан,
2021 оны 12 дугаар сард иргэн Д.Пын Чингэлтэй дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** ажлын байрнаас нь 90,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хөөрөгийг худалдаж авах нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан,
2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Лг Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МНТ”-ын 17 давхарт байх “Абсн” алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь “Ж прокурорын төрсөн өдөр болж байна. Ахдаа 3 сая төгрөг бэлэн өгчих, мөнгө ороод ирэхээр нь 5 сая төгрөг болгоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Б.Лг Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МНТ”-ын 17 давхарт байх “Абсн” алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь 14,244,900 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн, халх хийцийн, ясан савхтай, мөнгөн ембүү, очлуур 1 дохиуртай, мөнгөн тээгтэй, мөнгөн хэт хутга 1 ширхэг, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 27x27 мм хэмжээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан хажтай, мөнгөн ултай, зааны ясан халбагатай, шарлаг мана хөөрөг 1 ширхэг, 7,900,000 төгрөгийн үнэ бүхий 24 мм хэмжээтэй, тариа сийлбэртэй, улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан хажтай, тархитай халтар мана хөөрөг 1 ширхэг, 350,000 төгрөгийн үнэ бүхий зүү ороосон даалин 1 ширхэгийг “бусдад зарж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч хохирогч Б.Лд нийт 37,494,000 төгрөгийн хорхирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** тоотод байсан хохирогч Б.Б-г “ноолуурын мөнгө болох 20 тэрбум төгрөг маань банкнаас гаргахаар болчихлоо тэгээд хүн амьтан дайлж цайлах хэрэг гараад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, хохирогч Б.Б-г төөрөгдөлд оруулж улмаар 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 13,000,000 төгрөгийг залилж авсан,
2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Б.Зыг “Хоёрдогч түүхий эд болох ямааны ноолуур, хяргас цуглуулсан байгаа түүнийгээ БНХАУ-руу гаргах гэж байгаа тул мөнгөний хэрэг гараад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Зыг төөрөгдөлд оруулж нийт 60,000,000 төгрөгийг залилж авч бусдад нийт 400,494,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Мыг залилах гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2105005941861 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-69-71, 75-77, 226-228-р хуудас/,
Гэрч Е.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 191-р хуудас/,
Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 194-195-р хуудас/,
Иргэн П.Эы Ж.Мд мөнгө шилжүүлсэн талаарх банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 37-59, 99-122-р хуудас/,
Ж.М П.Эаас бэлнээр болон дансаар мөнг авсан тухай гараар бичсэн баримт /1-р хх-ийн 27-32-р хуудас/,
П.Э болон Ж.М нар хоорондоо мөнгө зээлж авсан талаар ярилцсан тухай фейсбүүк чат зурвас /1-р хх-ийн 124-165-р хуудас/,
Нийслэлийн тойргийн нотариатч дээр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хийсэн 2776 дугаартай зээлийн хэмжээ 200,000,000 төгрөг гэсэн зээлийн гэрээ /1-р хх-ийн 166-167-р хуудас/,
Нийслэлийн тойргийн нотариатч дээр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хийсэн 2776 дугаартай хамтран ажиллах гэрээ /1-р хх-ийн 168-р хуудас/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өдөр ирүүлсэн 07-01/1924 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-ийн 197-р хуудас/,
Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01-2.1/3307 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 199-р хуудас/,
Г хувьцаат компанийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/602 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 200-201-р хуудас/,
Хохирогч Д.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 9-11, 31, 39-40-р хуудас/,
Хөрөнгө эстимэйд ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3-р хх-ийн 44-52-р хуудас/,
Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 153-154-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЧД1-23-974 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 159-165-р хуудас/,
Дамно ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн БГ1-24-89 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 59-64-р хуудас/,
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 1-2, 4-р хх-ийн 48-49-р хуудас/,
Гэрч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 8-р хуудас/,
Хохирогч Б.Б-н Хаан банкны *******дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 14-р хуудас/,
Гэрч П.Сийн Хаан банкны ********* дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 17-р хуудас/,
Ж.Мы гараар бичсэн баталгаа гаргах тухай баримт /2-р хх-ийн 26-р хуудас/,
Хохирогч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 149, 202-р хуудас/,
Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 186-р хуудас/,
Хохирогч Б.Зын Хаан банкны ********* дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 152-169-р хуудас/,
Ж.Мы гараар бичсэн мөнгө хүлээж авсан тухай баримт /2-р хх-ийн 150-151-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2-р хх-ийн 38-45-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Хонгорзул: “... Шүүгдэгч Ж.М нь үргэлжилсэн үйлдлээр:
Баянгол дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** тоотод байхдаа буюу урьд танилын харилцаатай иргэн П.Эд “ноолуурын бизнес хамтарч хийх санал тавьж, бусдаас их хэмжээний ноолуур худалдан авч, өндөр үнээр зарж борлуулан, олсон ашгаа хуваалцана” гэж итгүүлэн түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 200,000,000 төгрөгийг бэлнээр болон арилжааны банкны харилцах дансыг ашиглан иргэн П.Эаас залилж авсан,
2021 оны 12 дугаар сард иргэн Д.Пын Чингэлтэй дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урт цагааны гудамжны ажлын байрнаас нь 90,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хөөрөгийг худалдаж авах нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан,
2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Лг Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МНТ”-ын 17 давхарт байх “Абсн” алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь “Ж прокурорын төрсөн өдөр болж байна. Ахдаа 3 сая төгрөг бэлэн өгчих, мөнгө ороод ирэхээр нь 5 сая төгрөг болгоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Б.Лг Чингэлтэй дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МНТ”-ын 17 давхарт байх “Абсн” алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь 14,244,900 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн, халх хийцийн, ясан савхтай, мөнгөн ембүү, очлуур 1 дохиуртай, мөнгөн тээгтэй, мөнгөн хэт хутга 1 ширхэг, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 27x27 мм хэмжээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан хажтай, мөнгөн ултай, зааны ясан халбагатай, шарлаг мана хөөрөг 1 ширхэг, 7,900,000 төгрөгийн үнэ бүхий 24 мм хэмжээтэй, тариа сийлбэртэй, улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан хажтай, тархитай халтар мана хөөрөг 1 ширхэг, 350,000 төгрөгийн үнэ бүхий зүү ороосон даалин 1 ширхэгийг “бусдад зарж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч хохирогч Б.Лд нийт 37,494,000 төгрөгийн хорхирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод байсан хохирогч Б.Б-г “ноолуурын мөнгө болох 20 тэрбум төгрөг маань банкнаас гаргахаар болчихлоо тэгээд хүн амьтан дайлж цайлах хэрэг гараад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, хохирогч Б.Б-г төөрөгдөлд оруулж улмаар 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 13,000,000 төгрөгийг залилж авсан,
2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Б.Зыг “Хоёрдогч түүхий эд болох ямааны ноолуур, хяргас цуглуулсан байгаа түүнийгээ БНХАУ-руу гаргах гэж байгаа тул мөнгөний хэрэг гараад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Зыг төөрөгдөлд оруулж нийт 60,000,000 төгрөгийг залилж авч бусдад нийт 400,494,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Хохирогч П.Эы өмгөөлөгч А.Золжаргал: “...Миний үйлчлүүлэгч Ж.Мтай холбогдох хэрэгт 6 дахь жилдээ явж байна. 200,000,000 төгрөгийн асуудалтай. Би бол мөрдөн байцаалтыг шатнаас өмгөөлөгчөөр оролцоод явж байгаа. Хохирол төлөхтэй холбоотой асуудлаар тэр үес яригдаж байсан. Одоо бас яригдаж байна. Хэрэг шүүхд ирээд 1 жил 4 сар болчихлоо. Энэ хугацаанд би 2 удаа утсаар ярьж байсан. Та одоо хохирол төлбөрийнхөө асуудлыг шийдэхгүй юм уу? Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан байна. Одоо хохирлоо төлөх хэрэгтэй шүү дээ гэж хэлж байсан. Одоо удахгүй ээ гэж хэлж байсан. Би удаан хүлээсэн. Энэ асуудал удаан яригдаж байгаа. Гэм буруутайд тооцож өгнө үү. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэв.
Хохирогч Д.Пын өмгөөлөгч Э.Минжмаа: “...Миний хувьд адилхан саналтай байна. Би энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн оролцож байгаа. 2022 оноос хойш хөөрөг байгаа гэж мэдүүлдэг боловч одоог хүртэл өгөөгүй. Манай хохирогчийн зүгээс хохирол төлбөр төлөхтэй холбоотой юу ч байсан хамаагүй өгч болно гэж хэлж байсан. Манай үйлчлүүлэгч бизнес эрхэлдэг. Тийм учраас хохирол барагдуулахад юу ч хамаагүй өгч болно гэж хэлж байсан. Тэрнээс хойш огт төлбөр төлөгдөөгүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар ар гэрийнх нь хохирол төлбөр төлөөд байгааг ойлголоо. Зорчих эрх хязгаарлах ялтай байсан ч гэсэн эрх чөлөөтэй байхдаа хохирол төлбөр барагдуулна гэсэн хүсэлт байгаагүй юм байна. Тийм учраас улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Миний зүгээс болон хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой юу ч хамаагүй авах байр суурьтай байна...” гэв.
Шүүгдэгч Ж.М: “...Манай өмгөөлөгчийн хэлснээр би гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Манай ар гэрийнхэн төлөөд байгаа зүйл байхгүй. Ерөнхийдөө ар гэрийнхэнтэйгээ уулзаад хэн хэнд яаж хохирол төлбөр төлөх талаар хэлээд хохирогчид хохирол төлбөр өө төлөөд явж байгаа. Олон жил хохирол төлбөр төлөөгүй нь миний буруу. Одоо үлдсэн хохирол төлбөр өө аль болох хурдан төлнө. Миний зүгээс хашаа байшин болоод байраа зараад хохирлыг бүрэн барагдуулах боломжтой гэж бодож байгаа...” гэв.
Шүүгдэгч Ж.Мы өмгөөлөгч Б.Төмөрчөдөр: “...Гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй. Хохирлыг асуудалд шүүгдэгч өөрөө ойлгож гэмшиж байгаа. Тийм учраас гэм буруу дээр маргах зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Шүүгдэгч Ж.М нь үргэлжилсэн үйлдлээр:
Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** тоотод байхдаа буюу урьд танилын харилцаатай иргэн П.Эд “ноолуурын бизнес хамтарч хийх санал тавьж, бусдаас их хэмжээний ноолуур худалдан авч, өндөр үнээр зарж борлуулан, олсон ашгаа хуваалцана” гэж итгүүлэн түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 200,000,000 төгрөгийг бэлнээр болон арилжааны банкны харилцах дансыг ашиглан иргэн П.Эаас залилж авсан,
2021 оны 12 дугаар сард иргэн Д.Пын Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урт цагааны гудамжны ажлын байрнаас нь 90,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хөөрөгийг худалдаж авах нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилан авсан,
2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.Лг Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МНТ”-ын 17 давхарт байх “Абсн” алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь “Ж прокурорын төрсөн өдөр болж байна. Ахдаа 3 сая төгрөг бэлэн өгчих, мөнгө ороод ирэхээр нь 5 сая төгрөг болгоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Б.Лг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МНТ”-ын 17 давхарт байх “Абсн” алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүртээ байхад нь 14,244,900 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн, халх хийцийн, ясан савхтай, мөнгөн ембүү, очлуур 1 дохиуртай, мөнгөн тээгтэй, мөнгөн хэт хутга 1 ширхэг, 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 27x27 мм хэмжээтэй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан хажтай, мөнгөн ултай, зааны ясан халбагатай, шарлаг мана хөөрөг 1 ширхэг, 7,900,000 төгрөгийн үнэ бүхий 24 мм хэмжээтэй, тариа сийлбэртэй, улаан шүрэн толгойтой, алтан нуух, алтан хажтай, тархитай халтар мана хөөрөг 1 ширхэг, 350,000 төгрөгийн үнэ бүхий зүү ороосон даалин 1 ширхэгийг “бусдад зарж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч хохирогч Б.Лд нийт 37,494,000 төгрөгийн хорхирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотод байсан хохирогч Б.Б-г “ноолуурын мөнгө болох 20 тэрбум төгрөг маань банкнаас гаргахаар болчихлоо тэгээд хүн амьтан дайлж цайлах хэрэг гараад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, хохирогч Б.Б-г төөрөгдөлд оруулж улмаар 10 удаагийн үйлдлээр нийт 13,000,000 төгрөгийг залилж авсан,
2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Б.Зыг “Хоёрдогч түүхий эд болох ямааны ноолуур, хяргас цуглуулсан байгаа түүнийгээ БНХАУ-руу гаргах гэж байгаа тул мөнгөний хэрэг гараад байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Зыг төөрөгдөлд оруулж нийт 60,000,000 төгрөгийг залилж авч бусдад нийт 400,494,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч П.Эы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…2018 оны 01 дүгээр сарын сүүлээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зүс таних Ж.М гэгч нь би “Г” ХХК-д түүхий ноолуур нийлүүлэх гэрээ хийх гэж байна. Би орон нутгаас түүхий ноолуур цуглуулаад ирнэ. Хоёулаа мөнгө нийлүүлж гаргаад ашгаа хувааж авья. Шүүхийн шийдвэр дээр хураагдсан 40 гаруй тонн ноолуурыг авч “Г” ХХК-д өгье. Л шүүгчийн хуухдийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэх зэргээр нийт 200,000,000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан…” гэх мэдүүлэг,
Гэрч Е.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...миний хувьд Д.Э гэх хүнийг танихгүй, Э нэртэй хүмүүсийг бол танидаг. П.Э гэх хүнийг залилсан гэх Ж.М гэх хүнийг бол огт танихгүй, ноос, ноолуур бусад бизнесийн талаар надад санал тавьж байсан зүйл огт байхгүй…” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...П.Э бид хоёр бол Бн аймгийн хүмүүс нэлээд эрт үеэс нэгийгээ мэднэ. 2018 оны хавар цаг хугацааг сайн санахгүй байна. Сүхбаатар аймагт хоёр контенар ноолуур хураагдсан ноолуурын дунд алт хийсэн байсан талаар Ж.М ярьж одоо тэр ноолуур, алт улсын орлого болсон гэж хэлсэн. ...тухайн хураагдсан ноолуурыг Ж.М дундуур нь зуучлан авч “Г” ХХК-д өгсөн гэж ярьж дундаас нь ашиг зөрүү авч Э мөнгө авч байсан. Тэрнээс хойш тухайн үеийн өндөр албан тушаалтанд өгнө гэж Эаас мөнгө төгрөг авах болсон. Яг хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй миний мэдэхээр 200 гаруй сая төгрөг авсан гэж Э ярьж байсан... Э надад хэлэхдээ цувуулж өгсөөр байгаад 200 гаруй сая олсон гэж хэлсэн. ...Э мөнгө өгөхдөө хаана байгаа газраасаа дансаараа шилжүүлэн заримдаа бэлэн мөнгө өгдөг байсан. 2018 оны хавар болсон асуудал байгаа хугацааг сайн санахгүй байна…” гэх мэдүүлэг,
Иргэн П.Эы эзэмшлийн мөнгө шилжүүлсэн гэх Хаан банкны ********** тоот дугаартай депозит дансны хуулга,
Ж.М иргэн П.Эаас бэлнээр болон дансаар мөнгө авсан тухай гараар бичсэн баримт, тайлбар,
Иргэн П.Э болон Ж.М нар хоорондоо мөнгө зээлж авсан талаар ярилцсан тухай фейсбүүк чат зурвас,
Нийслэлийн тойргийн нотариатчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2775 дугаартай “зээлийн хэмжээ 200,000,000 хоёр зуун сая төгрөг” гэсэн зээлийн гэрээ,
Нийслэлийн тойргийн нотариатчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хийсэн 2776 дугаартай хамтран ажиллах гэрээ,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07-01/1924 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг,
Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01- 2.1/3307 дугаартай “...********* регистрийн дугаартай Ж-гийн Мы нэрээр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл мэдүүлгийн цахим санд бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичиг,
“Г” хувьцаат компанийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/602 дугаартай албан бичиг,
Хохирогч Д.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын эхээр би Үнэгүй.мн цахим сайтад Тэнгис кино театрын хойд талд 160мкв талбайтай, найман нэрийн хүнсний дэлгүүр зарна гэж зар байршуулсан. Үүний дагуу М гэдэг хүн ирж уулзаад үзэж хараад сонирхсон. Би 1,500,000 төгрөгөөр зарна гэсэн чинь М үзэж харж байгаад бэлэн мөнгөөр авъя гэж хэлсэн нь дэлгүүрийг авах талаар хэд хэдэн удаа ирж уулзаад бэлэн мөнгөөр 1,400,000,000 төгрөгөөр авъя, татвар нь 70,000,000 төгрөг болох юм байна, хоеулаа татвараа хувааж төлье гэсэн. Удахгүй доллароо солиулаад монгол мөнгө болгоно гэж ярьж байсан. Надтай уулзахдаа оффис дээр ирдэг байсан бөгөөд тэнд шилэн хорго дотор хөөрөгнүүд байдаг юм. Тэр миний цуглуулга бөгөөд хүн сонирхоод үнэ хөлсөө тохирвол зарчихдаг юм. М тэндээс үзэж байгаад бага гарын 2 ширхэг, шүрэн толгойтой, алтан нуухтай мана хөөрөг, мөн шүрэн толгойтой, шүрэн суурьтай, алтан нуухтай, дунд гарын шүрэн хөөрөг 1 ширхэг, нийт 3 ширхэг хөөрөг авсан. Дунд гарын хөөргийг 60,000,000 төгрөг, бага гарын хөөргийг 1 ширхэгийг нь 5,000,000 төгрөгөөр, 3 ширхэг хөөрөг нийлээд 70,000,000 төгрөгөөр бодоод өгсөн. Хөөргөө өгөхдөө ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй. Дунд гарын хөөрөг 80 сая, бага гарын хөөрөг тус бүр 10 сая төгрөгийн бодит үнэлгээтэй бөгөөд М надаас дэлгүүр авна гэсэн болохоор хөөрөгнүүдээ хямдруулж өгсөн. Тэр мөнгийг нь нэг их удаахгүй өгчихнө гэж хэлээд авсан... хоорондоо ярилцаж тохиролцоод л өгсөн. Тэр ажил бүтээж өгсөн хүнд өгнө, өөрөө морь малтай, хүнд бэлэглэнэ гэж хэлээд авсан... М одоог хүртэл миний хөөргийг буцааж өгөөгүй, сүүлдээ утсаа ч авахаа байсан…” гэх мэдүүлэг,
“Хөрөнгө эстимэйд” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “нийт дүн 90,000,000 төгрөг” гэсэн үнэлгээний дүгнэлт,
Хохирогч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын эхээр М гэдэг хүн манай дэлгүүрт орж ирээд “Үнэт эдлэл авъя. Мөнгө төгрөг хадгалуулъя. Би 1 хүүтэй. Хүүгийнхээ хуримыг хийх гэж байгаа. Танай энэ царыг худалдаж авъя. Ах нь хүнээс 2 тэрбум төгрөг авах ёстой. Сая шүүхээр ороод ялчихлаа” гэх зэрэг зүйлс ярьж байсан. Тэр хүн анх өөрийгөө “Ж” гэж танилцуулж байсан. Ингээд маргааш өдөр нь М дахиж орж ирээд “Ж прокурорын төрсөн өдөр болох гэж байна. Эхнэртэйгээ явах гэж байна. Ахдаа 3 сая төгрөг бэлэн өгчих. Мөнгө ороод ирэхээр нь 5 сая төгрөг болгоод өгчихье” гэхээр нь би 3 сая төгрөгийг бэлэн тоолоод өгөөд явуулсан. Утасны дугаар нь ********гэж байсан. Маргааш өдөр нь би М руу залгаж дуудаад мөнгөө асуухад том мөнгө орж ирэх гээд юун тэрэнтэй мантай. Ах нь үнэт эдлэлүүдийг чинь зарж өгөөд 3 сая төгрөгөө дарчихъя. Ах нь Г компанийн захирлыг танина. Надад өртэй юм. Би 40-50 сая төгрөгийн ноолуур, өмд цамц зүгээр нэрээ бичүүлээд авчихдаг юм, Г-н захирал намайг дуудаж байна. Аавдаа 1 хөөрөг, 1 хэт хутга авъя гэж байна гээд яриад байхаар нь би 20 сая төгрөгийн үнэтэй хэт хутга, 25 сая төгрөгийн үнэтэй хөөргийг энэ үнээр нь зарна гэсэн. Тэгсэн чинь М шүрэн толгойтой, халтар мана хөөргийг заагаад энэ хөөргийг чинь бас зараадахъя гэхээр нь би тэг тэг л гэсэн. Би Мд та одоо шууд шилжүүлнэ ш дээ гэсэн 15 цаг гэхэд л би чам руу шилжүүлчихнэ гэж хэлээд манай дэлгүүрээс 12 цаг өнгөрөөд гараад явсан. Тэгээд М утсаа огт авахгүй байж байгаад маргааш өдөр нь утсаа аваад ах нь юмнуудыг чинь зарчихсан. Чи гэхдээ үнээ жоохон доошлуул. Ахад нь юм унахгүй байна гэхээр нь би та тэгвэл 50.000.000 төгрөг л өгчих. Үлдсэн нь таны ёндоо гэж хэлж байсан. М тэгэхэд удахгүй дансанд чинь мөнгө нь орчихно гэж байсан. Ингээд энэ өдрөөс хойш маргааш мөнгө чинь орно гэдэг л тайлбар хэлдэг байсан… одоо болтол мөнгө өгөөгүй байна…” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЧД1-23-974 дугаартай “...нийт дүн 34,494,900 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан,
“Дамно” ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дахин хийсэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн БГ1-24-89 дугаартай “...34,494,900 төгрөг” гэсэн дүгнэлт,
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай дэлгүүрээр нэг ах үйлчлүүлдэг байсан тэрний нэрийг нь М гэдэг тэгээд тэр ах нэг өдөр манай дэлгүүрээр орж ирээд үйлчлүүлж байгаад надаас мөнгө зээлээч хоёр хоногийн хугацаатайгаар мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж асуухаар нь би түүнд итгээд нэхсэн 2 сая төгрөг зээлж байсан, тэр хүн их хэмжээний мөнгө төгрөг зээлж авах гэж байгаа юм тэгээд бас өөрийнхөө ажлыг болохоор ноолуурын ченж хийдэг гэсэн тэгээд бас “Г” ХХК-ны хувьцаа эзэмшигч гэж надад хэлж байсан би тэгээд тэр үгэнд нь итгээд түүнд анх удаагаа нэг сая төгрөгөө зээлж байсан, тэгээд тэрнийхээ дараагаар нь дахиад мөнгө төгрөг хэрэгтэй болоод байна гэж хэлээд хэд хэдэн удаа мөнгө зээлж аваад байсан тэгсээр байгаад нийтдээ 13 сая төгрөг зээлж авч байсан юм, тэгээд намайг мөнгөө авмаар байна гэж хэлээд нэхээд байхад ерөөсөө тоохгүй байсан тул би танайд гомдлоо гаргаж өгч байгаа юм... би маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг,
Гэрч П.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...манай нөхөр Ж.М нь надад хэлж байсан би хүнээс мөнгө зээлсэн гэж байсан тэгээд тэр хүнээс мөнгө зээлэхдээ миний картыг аваад явж байсан би өөрөө бас нэг өөр банкны цалингийн карттай болохоор түүнийг нь сайн мэдэхгүй байсан юм манай нөхөр миний Хаан банкны ********* дугаартай дансыг ашиглаж байсан юм. ...манай нөхөр тухайн үедээ нэг охиноос мөнгө зээлсэн гэж хэлж байсан тэр охин нь нэг найзынхан нь дүү нь гэж надад хэлж байсан юм тэгээд тэрнийх нь дараагаар нь нөгөө охин нь манай гэрт ирэхдээ ахыг дагуулаад хүрээд ирж байсан юм, нөхөр болохоор наймаандаа хэрэглэх гэж авсан болов уу гэж би бодож байна хөдөө явж ноолуур цуглуулдаг юм шиг байна лээ…” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-н Хаан банкны *******дугаартай дансны хуулга,
Гэрч П.Сийн Хаан банкны ********* дугаартай дансны хуулга,
Ж.Мы гараар бичсэн баталгаа гаргах тухай баримт,
Хохирогч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2020 онд буюу ковид цар тахал гарсан жил миний бизнес хил хаагдсан учир зогссон байдалтай болсон эхнэр хүүхдүүдийн бие өвдсөн мөн ээжийн бие муу байна ямар ч мөнгөгүй болсон байна надад мөнгө зээлээч би хил нээхээр мөнгө өгье гээд хэрэгцээ гарсан үедээ мөнгөн дүн нь янз бүрээр авч байсан ойролцоогоор 10,000,000 төгрөг болсон байх гэж бодож байна. Тэгээд 2021 онд мөн ажил хөөцөлдөх мөн хэрэгцээний мөнгийг надаас зээлж байсан бөгөөд хил нээгээд ажил бүтэх юм мөнгийг чинь өгөх болно гэж хэлээд 20,000,000 орчим сая төгрөг авсан гэхдээ М нь надад ямар нэгэн хүү буцаан төлөх болон бусад амласан зүйл байхгүй гэдээ ажил бүтвэл дарханы бизнесииг чинь хамтран ажиллах болно гэх зүйлийг ярьдаг байсан. Тэгээд 2022 онд хил нээгдсэн тэгсэн М надад эмээлт дээр ноолуурын хоёрдогч түүхий эд гаргах гээд гааль дээр мөнгө хэрэг болоод байна гээд бас их хэмжээгээр биш гэсэн мөнгөн нь янз бүрээр нийт 30,000,000 төгрөгийг авсан. Би М гэх хүнд ядарч явахад нь тус болох гээд нийт ойролцоогоор 60,000,000 төгрөг ямар нэгэн хүү байхгүйгээр зээлүүлсэн боловч одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй байна…” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Манай нөхөр 2021 оны 06 дугаар сараас эхэлж мөнгөө өгөөд 2022 оны 06 дугаар cap хүртэл хугацаанд иргэн М гэгч залууд мөнгөө зээлдүүлсэн байсан энэ нэг жилийн хугацаанд нийтдээ 59.400.000 төгрөг өгсөн байдаг манай нөхөр нь өөрийнхөө Хаан банкны ********* дугаартай данснаасаа М гэгчийн эхнэр нь болох данс руу нь мөнгөө шилжүүлэн өгч байсан юм байна лээ…” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Зын Хаан банкны ********* дугаартай дансны хуулга,
Ж.Мы гараар бичсэн мөнгө хүлээж авсан тухай гарын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж..., эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Тодруулбал, шүүгдэгч Ж.М нь хохирогч П.Э, Д.П, Б.Л, Б.Б, Б.З нараас эд хөрөнгө шилжүүлэн авахдаа “ноолуурын бизнес хамтарч хийнэ, үнэт эдлэлийг худалдаж авна, төлбөрийг шилжүүлэх гэж байна, ноолуурын их хэмжээний мөнгө орж ирсэн” гэх амлалт, итгэл, үнэмшил төрүүлэх, хэлцэл байгуулах зэргээр шилжүүлж авсан талаар хохирогч нар мэдүүлж, тэдний хөрөнгө шилжүүлсэн данс, түүний гүйлгээг нотолсон баримт, хэлцэл бүхий баримтуудаар нотлогдож байна.
Хохирогчоор тогтоогдсон П.Э, Д.П, Б.Л, Б.Б, Б.З нар мэдүүлэг өгөхдөө шилжүүлсэн хөрөнгийн зорилго зориулалтын талаар тогтвортой мэдүүлгүүд өгсөн байх бөгөөд тэд худал мэдүүлж шүүгдэгч Ж.Мыг гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх баримт нотлогоо байхгүйн зэрэгцээ хохирогч нарын мэдүүлэг нь өөр, өөр үйл явдлыг гэрчилж, хөрөнгө шилжүүлсэн баримт, хэлцэл бүхий нотлох баримтуудаар мэдүүлгийн эх сурвалжаа заажээ.
Дээрх нотлох баримтаар шүүгдэгч Ж.М нь хохирогч П.Э, Д.П, Б.Л, Б.Б, Б.З нарт “ноолуурын бизнес хамтарч хийсэн, үнэт эдлэлийг худалдаж авсан атлаа төлбөрийг шилжүүлээгүй, ноолуурын их хэмжээний мөнгө орж ирсэн” талаар үйлдэл хийж хэрэгжүүлээгүй, баримт нотолгоо байхгүй байгаа нь хуулиар эрх олгогдож, өөрөө бие даан хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг хохирогч нарт бий болгож, тэдний эд хөрөнгийг авахын тулд зохиосон ов заль, мэх байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.М нь хохирогч П.Э, Д.П, Б.Л, Б.Б, Б.З нараас эд хөрөнгө авснаа үгүйсгээгүй, түүний хохирогч нараас эд хөрөнгө шилжүүлж авсан газар, цаг хугацаа, үйлдлийн шинж, учирсан хохирол зэрэг тэдгээрийн шалтгаант холбоо болох бодит бус биелэгдэх боломжгүй өөр өөр зүйлийг бусдад амлалт өгч, итгэл төрүүлсэн, эд хөрөнгийг тодорхой цаг хугацаануудад үргэлжүүлэн хийж, хариу өөрийн үүргээ үл биелүүлсэн, бусдаас авсан эд хөрөнгийг буцаан өгөөгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол үргэлжилсэн үйлдлээр учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгийн эрхийг олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ж.Маас хохирогч П.Э, Д.П, Б.Л, Б.Б, Б.З нар нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлоо авсан талаарх хүсэлтийг ирүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Ж.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Хонгорзул эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах тухай...” дүгнэлтийг,
Хохирогч П.Эы өмгөөлөгч А.Золжаргал: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлийг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзаж үзэх нөхцөл байдлууд байгаа. Үүнийг харгалзаж үзээд шийдэх байх. Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөр барагдсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлагад санал байхгүй...” гэв.
Хохирогч Д.Пын өмгөөлөгч Э.Минжмаа: “...Манай зүгээс саналгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлага хүлээж байсныг харгалзаж үзэн шүүх өөрийнхөө эрх хэмжээний хувьд шийдвэрээ гаргасан нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл бид нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн учраас бид нарын зүгээс гомдол, санал байхгүй байна...” гэв.
Шүүгдэгч Ж.М: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийн хөрөнгөө өөр хүнд алдсан учраас үнэхээр их мэдэрч байгаа. Улсын яллагчийн хэлснээр тэр үеийн мөнгө одоо үетэй харьцуулахад арай өөр гэдгийг мэдэж байгаа. Би одоо энд сууж байгаадаа үнэхээр их гэмшиж байна. Хүн өөрөө үзэж байж мэдэрдэг юм байна. Залуу үеийнхэндээ ийм муухай үлгэр дуурайлал болж байгаа даа харамсаж байна. Энэнээс хойш би дахиж ийм зүйл хийхгүй. Би өөрөө тамхи татдаггүй, архи уудаггүй. Миний мөнгийг аваад алга болсон хүмүүс ирсэн байгаа. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Мы өмгөөлөгч Б.Төмөрчөдөр: “...Миний үйлчлүүлэгч Ж.М нь хохирогчид нийтдээ 400,494,000 төгрөгийн мөнгийг залилах гэмт хэрэгт холбогдсон. Ж.М хэрэг шүүхэд ирснээс хойш энэ хэргийн хохирлыг бүрэн төлсөн төлж дуусгалаа. Ж.М нь хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчдыг хохиролгүй болголоо. Ж.Мы хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгааг баталж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хэдийгээр Ж.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид орсон гэм буруутай ч гэсэн гэмт хэрэгт учруулсан гэм буруугаа ойлгож байгааг шүүх харгалзаг үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Улсын яллагчид 4 жилийн хорих ял оногдуулж байна. Миний үйлчлүүлэгч хохирлыг бүрэн төлсөн учраас ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр торгох ял оногдуулж өгч болох байх гэсэн саналтай байна. Заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хор аюул нь арилсан гэж үзээд торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Мы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт 1 ширхэг “СиДи”-ийг хавсаргаж ирүүлснийг хэргийн хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.Мы энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт Ж-гийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мы энэ хэрэгт 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийн нэг хоногийг торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ж.Мы нийт биечлэн эдлэх ялыг 29,685,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мд оногдуулсан торгох ялыг хоёр (2) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР