2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1351

 

 

 

 

 

 

 

 

     2025         05          19                                    2025/ШЦТ/1351

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ********* тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 29-р хороо, Сэлбийн 27-р гудамжны 678 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 12-р хороо8 21-133 тоотод түр оршин суух, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж байсан, *************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь:

1. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Facebook” цахим орчинд “Iwaske-Tools Bagaj hudaldaa” нэртэй фейсбүүк цахим хаягаасаа “Шинэ хуучин багаж худалдаж авна” зарын группэд “Батарей дрилл зарна” гэх хуурамч зар байршуулж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 119 тоотод байсан хохирогч Т.Отгонбаатарт 2 ширхэг батарейн захиалга авч урьдчилгаа 50 хувь хийх ёстой, тэгж байж баталгаажих болно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хаан” банкны 5309910414 тоот дансаар 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. Мөн цахим орчинд өөрийн “Iwaske-Tools Bagaj Hudaldaa” гэх фейсбүүк хаягаар “Шинэ, хуучин багаж худалдаж авна, зарна” гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч О.Уламбаярын Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлсэн 45.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5309910414 дугаартай дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн,

3. Мөн цахим орчинд өөрийн “Iwaske-Tools Bagaj Hudaldaa” гэх фейсбүүк хаягаар “шинэ, хуучин багаж худалдаж авна, зарна” гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төрөгдөлд оруулж, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Л.Банзрагчийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлсэн 80,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5309910414 дугаартай дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн,

4. Мөн 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Ivaske-Tools нэртэй фейсбүүк хаягаас “хуучин шинэ багаж зарна” гэсэн зарын нэгдсэн групп цахим орчинд “багаж зарна” гэх зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж зарын дагуу холбогдсон хохирогч Б.Жамсранд тэгш ус багаж зарна гэж хуурч хохирогч Б.Жамсрангаас 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5309910414 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн,

5.Үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк орчинд Захиалгаар бүх төрлийн тавилга хийнэ” нэртэй зарын группэд “тавилга захиалгаар угсарна” гэсэн зар байршуулж, зохиомол байдлын зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон хохирогч У.Болортуяад “тавилга хийнэ” хуурч, хохирогч У.Болортуяагаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн төлбөрийн 80% болох 4,240,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 20% болох 1,060,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002674098 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн,

6. Мөн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “фейсбүүк” цахим орчинд “Bar zaswar” нэртэй фейсбүүк цахим хаягаасаа “тавилга захиалгаар хийнэ” гэж хуурамч зар байршуулж, улмаар хохирогч Н.Даваасүрэнгээс “60 хувийн урьдчилгаа 1.140.000” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийнхөө “Хас” банкны 5002674098 тоот дансаараа 1.140.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. Мөн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк орчинд “Захиалгаар тавилга хийнэ” нэртэй зарын группэд “тавилга захиалгаар хийнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлын зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон хохирогч Г.Баярцэцэгт “тавилга хийж” өгнө гэж хуур, хохирогч Г.Баярцэцэгээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдөр шилжүүлсэн төлбөрийн 80% болох 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн,

8. Мөн 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Facebook” цахим орчинд “Bair zasvar” гэх хуурамч фейсбүүк цахим хаягаар “тавилга хийж өгнө” гэж харилцаж улмаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Шөлөндөө” хоолны газарт байсан хохирогч М.Ичинхоролоогоос захиалга авч урьдчилгаа 80 хувь хийх ёстой, гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Голомт банкны 1165121951 тоот дансаар 850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. Мөн цахим хэрэгсэл ашиглаж “Bair zasvar” гэсэн хаягаар “тавилга хямд хийнэ” гэсэн зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Ц.Аюушсүрэнтэй харилцаж, уулзан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ц.Аюушсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хас” банкны 5002674098 тоот дансаар 4.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

10. Мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо 403 дугаар байрны 63 тоотод оршин суух хохирогч Е.Раушанаас “Тавилга хийнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн,

11. Мөн Фейсбүүк цахим орчинд “Argen furniture” гэсэн хуурамч хаяг ашиглан О.Номин-Эрдэнэд тавилга захиалгаар хийж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон тавилга хийж өгөх санаа зорилгогүйгээр хохирогч О.Номин-Эрдэнийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газарт байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тавилгын зураг гаргуулах гэж шилжүүлсэн 30.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тавилгын урьдчилгаа гэж шилжүүлсэн 1.200.000 төгрөг нийт 1.230.000 төгрөгийг тус тус өөрийн Хас банкны 5002674098 тоот дугаарын дансаар хүлээн авч нийт 1.230.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

12. Мөн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Barilga zasvar” цахим фейсбүүк хаягт “3D зураг гаргана, засвар хийнэ, тавилга хийнэ” гэх хуурамч зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Б.Энхзул нь 500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Голомт банкны 1165121951 дугаарын данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1/ Хохирогч Т.Отгонбаатарт 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

 

Хохирогч Т.Отгонбаатарын:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22а байрны 119 тоот гэртэй байхдаа цахимаар фейсбүүк орж байгаад “Шинэ хуучин багаж худалдаж авна” гэсэн групп- д орж постууд үзэж байтал “Iwaske-Tools Bagaj hudaldaa” гэсэн цахим хаягаас “Батарей дрилл зарна” гэхээр нь 2ш-г захиалтал миний 86160660 дугаарын утас руу 96870091 дугаарын утаснаас та урьдчилгаа 50 хувь хийх ёстой тэгж байж захиалга баталгаажих болно гэсэн мессеж ирэхээр нь би тухайн 96870091 утасны дугаар руу залгатал нэг залуу авсан бөгөөд одоо манай хүргэлт гарч байна урьдчилгаа хийчих хэд хэдэн захиалга байгаа тэрний дараа очно гэхээр нь би өөрийн хаан банкны 5064180447 тоот данснаасаа Хаан банкны 5309910414 тоот данс руу 30.000 төгрөгийн урьдчилгаа хийж шилжүүлсэн бөгөөд тухайн өдөр миний захиалсан багаж ирэхгүй удаад байхаар тухайн 96870091 дугаар руу холбогдохоор залгатал холбогдохгүй байсан бөгөөд фейсбүүкээр орж тухайн хаяг руу нь холбогдох гэтэл мөн зараа устгасан байхаар нь би намайг залилсан байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

Хохирогч Т.Отгонбаатарын дахин өгсөн:

“...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дэх тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

Фейсбүүк орчинд харилцсан талаарх холбогдох баримт, мессежээр харилцсан талаарх баримт, дансны хуулга, мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12-22 дахь тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...Би дээрх тохиолдолд дурдсан Т.Отгонбаатар гэх хүнээс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн 5309910414 тоот дансаараа батарей дрилл зарна гэж хуурч 30.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд дээрх мөнгөөрөө гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож алдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

 

2/ Хохирогч О.Уламбаярт 45.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

Хохирогч О.Уламбаярын:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах машин угаалгын газар тээврийн хэрэгслийг угаалгаж байхдаа фейсбүүк орж байхдаа “Iwaske-Tools Bagaj Hudaldaa" гэх цахим хуудаст хандан чатаар барилгын шат асуусан чинь тухайн та урьдчилгаагаа шилжүүлнэ үү гэсэн чат ирэхээр нь өөрийн хаан банкны 5300718300 тоот данснаасаа 5309910414 тоот данс руу 45.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа таны бараа баталгаажсан гэх утгатай мессеж 96870091 тоот дугаараас ирсэн бөгөөд тэр өдрөөс хойш олон хоног өнгөрсөн боловч миний захиалсан шат ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандах...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Хохирогч О.Уламбаяр, сэжигтэн ******** нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 79-81, 87-89 дэх тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагч өгсөн:

“...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст 103-104 дэх тал/,  

 

3/ Хохирогч Л.Банзрагчид 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

 

Хохирогч Л.Банзрагчийн:

“...Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн арын зам дагуу явж байхдаа гар утсаараа фейсбүүк орчинд “Iwaske-Tools Bagaj Hudaldaa” гэх цахим хуудсанд хандаж плита зүсэгч захиалахаар чат бичиж плита зүсэгч асуухад 160.000 төгрөг болно та захиалах бол эхлээд урьдчилгаа 80.000 төгрөг төлөх ёстой гэсний дагуу би өөрийн хаан банкны 5042467481 тоот данснаасаа 5309910414 тоот данс pyy 80.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа чатаар бараагаа ирж байгаа талаар асуухад миний фейсбүүк хаягийг блок хийж мессеж чатаа устгасан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

 

Хохирогч Л.Банзрагч, сэжигтэн ******** нарын эзэмшлийн Хаан  банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 120-125 дахь тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-145 дугаар хуудас/

 

4/ Хохирогч  Б.Жамсүрэнд 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

 

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

 

Хохирогч Б.Жамсрангийн:

“...Би фейсбүүк орчинд зар харж байтал Iwaske-Tools гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “хуучин шинэ багаж зарна” гэсэн зарын группэд “багаж зарна” гэж зар оруулсан байсны дагуу зар дээр байсан 96870091 дугаарын утсаар нь холбогдож лазер тэгш ус авна гэж тохироод нийт үнэ нь 100,000 төгрөг гээд урьдчилгаа болох 50,000 төгрөгийг ******** гэх эзэмшигчтэй Хаан банкны 5309910414 тоот данс руу шилжүүлээд барааг хүргэлтээр хүргээд ирэхээр нь үлдэгдэл 50,000 төгрөгийг хийхээр тохироод өөрийн 5022879432 тоот данснаас “94411400” lazer tegsh us” гэсэн гүйлгээний утгатай 50.000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн боловч бараа ирээгүй. Эргээд холбогдох гэхэд тухайн фейсбүүк хаяг устгасан байсан учир залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

 

Б.Жамсран эзэмшигчтэй Хаан банкны 5022879432 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******** эзэмшигчтэй Хаан банкны 5309910414 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 165-170 дахь тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өсгөн:

“...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/,

 

5/ Хохирогч Э.Болортуяад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

 

Хохирогч У.Болортуяагийн:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк орчинд “Захиалгаар бүх төрлийн тавилга хийнэ” гэсэн группэд 96870091 гэсэн утасны дугаар тавьсан “Тавилга захиалгаар угсарна” гэсэн зар оруулсан байсны дагуу тухайн дугаараар холбогдож тавилга хийлгэхээр захиалга өгөх гэсэн юм гэж ярихад үл таних эрэгтэй хүн утасны цаанаас яриад тэр өдрөө буюу 10 дугаар сарын 07-ны өдөр манай ажлын байранд ирээд тавилга хийх -азрын хэмжээс зэргийг нэг залуу ганцаараа ирж аваад явсан бөгөөд цагийн дараа над руу фейсбүүкээр тавилгын зургийн төсөл гаргаад өгсөн бөгөөд нийт төлбөр 6 сая гаран төгрөг болно гэж ярилцаад та надтай компаниар дамжуулахгүйгээр гэрээ хийхгүй. Урьдчилгаа 80% төлбөр болох 4,240,000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өглөө өөрийн 5308771275 дугаарын данснаас Болдбаатарын Түвшинбаярын эзэмшлийн 5002674098 дугаарын данс руу Tavilganii uridchilgaa” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн бөгөөд маргааш нь ахиад үлдэгдэл 20% төлбөр буюу 1,060,000 төгрөгийг шилжүүлээч бараа авах гэсэн мөнгө нь дутаад байна гэхээр нь би 10 дугаар сарын 09-ний өдөр мөн өөрийн данснаас Түвшинбаяр гэх хүний эзэмшлийн 5002674098 тоот данс руу “Tavilganii uldegdel tolbor” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн бөгөөд тэрнээс хойш ахиж холбогдож утсаар ярихад тавилга тань хийгдэж байгаа та түр хүлээж байгаарай гэж байгаад маргааш нь блок хийгээд алга болчихоор нь би фейсбүүк орчинд зар оруулаад ийм хүн таних уу гээд асуухад маш олон хүмүүс байхаар нь залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байгаа юм... Над руу өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг гаргаад чатаар явуулаад байсан учир би гэрээ байгуулалгүйгээр итгээд мөнгө шилжүүлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

 

У.Болортуяа эзэмшигчтэй Хаан банкны 53087712752 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******** эзэмшигчтэй Хас банкны 5002674098 тоот дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 204-213 дахь тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 228-229 дэх тал/,  

 

6/ Хохирогч Н.Даваасүрэнд 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дахь тал/,

 

Хохирогч М.Даваасүрэнгийн:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Байр засвар” гэх хаягтай хүн миний оруулсан тавилга захиална гэх зарын дагуу орж ирээд надтай холбогдсон. Тухайн тавилгын талаар ярилцаж байгаад 10 дугаар сарын 15-ны орой манай гэрт ирээд тавилгын хэмжээ аваад явсан. Тэгээд би дараа өдөр нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд ажилтай явж байгаад 09 цагийн орчим 1.140.000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Хас банкны 5002674098 Болдбаатарын Түвшинбаяр гэх данс байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дахь тал/,

 

Болдбаатарын Түвшинбаяр гэх Хас банкны 5002674098 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 248-250, 2 дугаар хавтаст хэргийн 7-9 дэх талууд/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

7/ Хохирогч Г.Баярцэцэгт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Иргэн Г.Баярцэцэгээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан гомдол, Хаан банкны шилжүүлгийн баримт, фейсбүүкийн харилцсан чат зурвас /2 дугаар хавтаст хэргийн 31-35 дахь тал/,

 

Хохирогч Г.Баярцэцэгийн:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк орчинд зар харж байгаад “Тавилга хийнэ” гэсэн нэртэй групп дотроос “захиалгаар тавилга хийнэ” гэсэн зарын дагуу чатаар холбогдоод надад өөрийн дугаар гээд 96870091 дугаарын утсыг өгсөн бөгөөд тухайн дугаараар холбогдоход эрэгтэй хүн байсан бөгөөд 10 дугаар сарын 24-ний орой нь ирж хэмжээ авна гээд нэг үл таних залуу ирээд хэмжээ аваад явсан. Тэгээд өлгүүр гутлын тавиур үүдний хэсэгт хийлгэх гээд төлбөр нь нийт 750,000 төгрөг гээд урьдчилаад төлбөрийн 80% болох 600,000 төгрөгийг дансаар шилжүүлчих гээд тухайн залуу надад Голомт банкны 1165121951 дугаарын дансыг өгөөд би өөрийн Хаан банкны 5926192886 дугаарын данснаас 600,000 төгрөгийг “ТауИда 95812140” гүйлгээний утгатай хийсэн бөгөөд ярилцсан хугацаанаас хэтрээд нэг л худлаа санагдаад байсан бөгөөд фейсбүүкээс дугаараар нь хайж үзэхэд залилуулсан гээд хүмүүс пост оруулсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм Тухайн үед би эргэлзээд өөрийнхөө мэдээллийг өгөөч гэхэд над руу өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг гаргаад чатаар явуулаад байсан учир би итгээд шилжүүлчихсэн юм гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Г.Баярцэцэг эзэмшигчтэй Хаан банкны 5926192886 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******** эзэмшигчтэй Голомт банхны 145015493 тоот дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 48-53 дахь тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

8/ Хохирогч М.Ичинхорлоод 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 76- 77 дахь тал/,

 

Хохирогч М.Ичинхорлоогийн:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Шөлөндөө хоолны газарт” байхдаа гар утсаараа фейсбүүк орж байгаад “Тавилга угсралт, үйлчилгээ” гэх цахим группэд гоо сайхны ширээ захиалгаар хийж чадах хүн байна уу гэж пост оруулсан чинь “бair zasvar” гэсэн фейсбүүк хаягтай хүнээс миний постын доор би хийнэ гэж зурвас үлдээсэн байхаар нь тухайн “Bair zasvar” гэх хаягтай хүн рүү чат бичсэн чинь гоо тавилгын зураг явуулсан чинь тухайн “bair zasvar” гэх хаягтай хүн болно таны захиалгаар хийнэ тухайн тавиурыг хийхэд 1.070.000 төгрөг болно гэж хэлсэн бөгөөд одоо 80 хувийн урьдчилгаа болох 850.000 төгрөг шилжүүлэхийг шаардсан бөгөөд би тухайн мөнгийг өөрийн “Хаан” банкны 5034949180 тоот данснаасаа “голомт банкны 1165121951 тоот данс руу 850.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь 96870091 гэж бичээд шилжүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа мөнгө хийсэн талаар өөрийн 99160661 дугаараасаа тухайн “Bair zasvar” гэх хаягтай хүний 96870091 тоот утас руу холбогдсон чинь заа за ойлголоо гэж хэлээд тасалсан бөгөөд би тухайн өдрийн маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед цахим орчинд фейсбүүк орж байгаад тухайн 96870091 дугаарыг фейсбүүкийн хайлт хэсэгт бичиж хайхад Болдбаатарын Түвшинбаяр гэх хүн тавилга хийнэ гэж залилан үйлдээд байгаа шүү гээд пост оруулсан байсныг хараад нэг л биш санагдаад өөрийгөө залилуулсан байна гээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

 

Дансны хуулга, мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 85-87, 98-96 дахь талууд/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

 

9/ Хохирогч Ц.Аюушсүрэнд 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 119 дэх тал/,

 

Хохирогч Ц.Аюушсүрэнгийн:

“...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ тавилга хийлгэхээр болоод фейсбүүк зар харж байтал “Bair zasvar” гэсэн фейсбүүк цахим хаяг тавилга хямд хийнэ гэсэн байхаар харилцаж эхэлсэн. Дараа нь тухайн өдөр Түвшинбаяр гэх 20 орчим насны залуу манай гэр болох Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо 421-71 тоотод ирээд тавилгын хэмжээ аваад явсан. Тэр үедээ ингэж хийх юм байна ийм болох юм байна гээд метрээр хэмжээ авч байгаад явсан Маргааш нь фейсбүүкээр дахин харилцаж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 төвийн 9 дэлгүүрийн тэнд очоод материалаа бид хоёр хамт сонгосон гэхдээ худалдаж бол аваагүй. Тэгээд 50 хувиа эхлээд хийчих тэгээд би материалаа аваад очоод хийж өгнө гэсэн. Тэгэхээр нь би 100 айлын тэнд байхдаа тухайн залуугийн өгсөн данс болох Хас банкны 5002674098 дугаарын данс руу 4.300.0           төгрөг хийсэн. Дараа нь тухайн залуутай дахиад холбогдоход амжихгүй байна, арай болоогүй байна гэсээр байгаад ирэхгүй болохоор нь залилуулсан гэдгээ мэдсэн. Би шилжүүлж залилуулсан 4.300.000 төгрөгөө олж авмаар байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 124-127 дахь тал/,

 

Хохирогч Ц.Аюушсүрэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5039291421 тоот дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 140 дэх тал/,

10/ Хохирогч Е.Рауашд 3.000.000 төгрөгийг төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

Хохирогч Е.Раушаны:

“...2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нөхөр  Жамболат бид хоёр хүүхдийн өрөөний тавилга хийлгэх гээд facebook-c тавилга хараад байж байхад “Argun Furriture” гэсэн хаяг байхаар нь нэг тавилгын зураг хараад “хэдээр хийх үү" гээд чат луу явуулсан чинь тэр хаягаас “400.000-900.000 төгрөг, үнэ боломжийн хийж байгаа” гээд “та надад дугаараа үлдээчих” гэхээр нь би дугаараа үлдээсэн чинь удалгүй 96870091 гэсэн дугаараас над руу залгаад “тавилга Солонгос материалаар хийж байгаа 400.000-900.000 төгрөг болно” гэхээр нь би утсаа тастаад нөхрөөсөө “тавилга ингэж хийх юм байна авах уу, яах уу” гэж асуусан чинь нөхөр маань “ав ав” гэж хэлэхээр нь би нөгөө залуу руу “хэзээ ирж хэмжилт авах уу” гэж асуусан чинь “маргааш ч болно” гэж хэлсэн. Тэгээд маргааш орой над руу залгаад “хаягаа өгчих” гэж хэлээд орой 20 цагийн үед гэрт ирээд хэмжилт хийгээд явсан. 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би тухайн хаяг луу  “нөгөө зураг нь гарсан уу” гэж хэлсэн чинь “гарсан” гээд чатаар зураг явуулсан. Тэгсэн манай нөхрөөс “урьдчилгаа авна” гэж хэлээд манай нөхөр өөрийнхөө Хаан банкны 5302104900 гэсэн данснаас Хас банкны 5002674098 гэсэн ******** гэх нэртэй данс луу 3.000.000 төгрөг урьдчилгаа гэж явуулсан. Мөнгө өгсний дараа утсаа аваад “удахгүй өгнө, арай болоогүй байна, тавилга гараагүй байна” гэж хэлээд зугтаагаад одоо утсаа авахгүй залилаад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165 дахь тал/,

 

Харилцсан гэх мессеж чатын холбогдох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 166-172 дахь тал/,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 175-177 дахь тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

 “...би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/,

 

11/ Хохирогч О.Номин-Эрдэнэд 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

 

Хохирогч О.Номин-Эрдэнийн:

“...Би 2024 оны 09 сарын 22-ны орой өөрийнхөө фейсбүүк хаягаар ороод байж байхад “Argen Furniture” гэсэн хаягаас тавилга хийх зураг явуулаад ийм зураг хийх үү гэж асуусан чинь хийнэ яг ийм тавилга 1,500,000 төгрөгөөр хийж өгнө гэхээр нь би яг ийм биш арай өөр тавилга хийлгэмээр байна гэсэн чинь тухайн залуу тэгвэл би 3D загвараар зургийг нь гаргаад явуулъя чи надад 30,000 төгрөг өгчих гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5700960457 гэсэн данснаас Хас банкны 5002674098 дугаартай данс луу явуулсан...Тэгсэн удалгүй “Argen Furniture” чатаас 3D маягаар хийсэн бичлэг байхаар нь тэгвэл яг ийм загвараар бол хийлгэж болно чи хүрч ирж хэмжээ авах юм уу гэж асуусан чинь 2024 оны 09 сарын 23 өдөр очъё гэж хэлэхээр нь за гэж хэлсэн тэгээд маргааш өглөө нь чи хэзээ ирэх юм гэсэн өдөр очъё гэхээр нь гэрт очоод хэмжээ авбал би тооцоог нь хийнэ шүү над руу залгаарай гээд дугаараа өгсөн. Орой 19 цагийн үед ээж Отгонбуян гэрт байхад очоод гэрээс тавилга хийх хэмжээ аваад над руу 96870091 гэсэн дугаараас залгаад танайхаар ороод хэмжээ авлаа ямар материалаар хийх юм хятад хавтан 400,000 төгрөг, Солонгос хавтан 500.000        төгрөг гэж хэлэхээр нь би Солонгос хавтангаар хийлгэе гэсэн чинь нөгөө залуу эхлээд төлбөрөө баталгаажуулна гэхээр нь хэд болох юм гэж асуусан чинь 1.200.000 төгрөг гэж хэлээд тасалсан удалгүй өөрийнхөө Хас банкны 5002674098 дансны дугаар явуулахаар нь би 1.200.000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр зарын 29-ний өдөр нөгөө залуугийн 96870091 гэсэн дугаар руу залгасан утсаа аваад манай үйлдвэрийн тоног төхөөрөмж асуудалтай болсон өөр үйлдвэр рүү нүүж байгаа хэд хоног хойшлогдох болсон гэхээр нь би утсаа тасалсан. Тэрнээс хойш намайг болон ээжийн утсыг авахгүй блок хийхээр нь би цагдаагийн байгууллагад хандах болсон гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст 212 дэх тал/,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 217-218, 236-240 дэх тал/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 233-235 дэх тал/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн:

“...би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 206 дэх тал/,

 

12/ Хохирогч Б.Энхзулд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Хохирогч Б.Энхзулын:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим орчинд Байр засвар пэйж хуудсанд Түвшинбаяр Болдбаатар гэх хаягтай хүн 3D зураг, байр засвар, тавилга хийнэ гэсэн зар байршуулсан байхаар нь чатаар холбогдож монгол гэрийн хувцасны шүүгээ 500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч тухайн хүний өгсөн 1165121951 тоот Голомт банкны Түвшинбаяр Болдбаатар гэх хүний данс руу өөрийн 5135773732 тоот Хаан банкны данснаас 2024 оны 10 дугаар сарын 25-ны 17:45 минутад 500,00 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн хүнтэй маргааш очиж авна гэж тохироход надад 100 айл Зөгийн үүрний чанх хойн Хавтан зүсвэр гэсэн хаягаас ирээд аваарай гэсэн. Маргааш нь тухайн хүнтэй холбогдох боломжгүй болохоор нь тухайн өгсөн хаягт очиход тухайн хүний өгсөн хаяг байгаагүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Харилцсан гэх мессеж чатын холбогдох баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 21-29 дэх тал/,

 

Шүүгдэгч ********ын дахин өгсөн:

“...миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 86-88 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******** нь нэр бүхий хохирогч нарыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгчээс нийт 17.125.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нар олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ********ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******** нь:

1. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Facebook” цахим орчинд “Iwaske-Tools Bagaj hudaldaa” нэртэй фейсбүүк цахим хаягаасаа “Шинэ хуучин багаж худалдаж авна” зарын группэд “Батарей дрилл зарна” гэх хуурамч зар байршуулж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 119 тоотод байсан хохирогч Т.Отгонбаатарт 2 ширхэг батарейн захиалга авч урьдчилгаа 50 хувь хийх ёстой, тэгж байж баталгаажих болно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хаан” банкны 5309910414 тоот дансаар 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Т.Отгонбаатарын мэдүүлэг, Фейсбүүк орчинд харилцсан талаарх холбогдох баримт, мессежээр харилцсан талаарх баримт, дансны хуулга, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

2. Мөн цахим орчинд өөрийн “Iwaske-Tools Bagaj Hudaldaa” гэх фейсбүүк хаягаар “Шинэ, хуучин багаж худалдаж авна, зарна” гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч О.Уламбаярын Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлсэн 45.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5309910414 дугаартай дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Уламбаярын мэдүүлэг, хохирогч О.Уламбаяр, шүүгдэгч ******** нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

3. Мөн цахим орчинд өөрийн “Iwaske-Tools Bagaj Hudaldaa” гэх фейсбүүк хаягаар “шинэ, хуучин багаж худалдаж авна, зарна” гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төрөгдөлд оруулж, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Л.Банзрагчийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь шилжүүлсэн 80,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5309910414 дугаартай дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Л.Банзрагчийн мэдүүлэг, хохирогч Л.Банзрагч, шүүгдэгч ******** нарын эзэмшлийн Хаан  банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

4. Мөн 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж Ivaske-Tools нэртэй фейсбүүк хаягаас “хуучин шинэ багаж зарна” гэсэн зарын нэгдсэн групп цахим орчинд “багаж зарна” гэх зарыг байршуулж зохиомол байдлыг зориуд бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж зарын дагуу холбогдсон хохирогч Б.Жамсранд тэгш ус багаж зарна гэж хуурч хохирогч Б.Жамсрангаас 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5309910414 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Жамсрангийн мэдүүлэг, хохирогч Б.Жамсран эзэмшигчтэй Хаан банкны 5022879432 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч ********ын эзэмшигчтэй Хаан банкны 5309910414 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

5. Үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк орчинд Захиалгаар бүх төрлийн тавилга хийнэ” нэртэй зарын группэд “тавилга захиалгаар угсарна” гэсэн зар байршуулж, зохиомол байдлын зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон хохирогч У.Болортуяад “тавилга хийнэ” хуурч, хохирогч У.Болортуяагаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн төлбөрийн 80% болох 4,240,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл төлбөр болох 20% болох 1,060,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002674098 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч У.Болортуяагийн мэдүүлэг, хохирогч У.Болортуяа эзэмшигчтэй Хаан банкны 53087712752 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч ******** эзэмшигчтэй Хас банкны 5002674098 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

6. Мөн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “фейсбүүк” цахим орчинд “Bar zaswar” нэртэй фейсбүүк цахим хаягаасаа “тавилга захиалгаар хийнэ” гэж хуурамч зар байршуулж, улмаар хохирогч Н.Даваасүрэнгээс “60 хувийн урьдчилгаа 1.140.000” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийнхөө “Хас” банкны 5002674098 тоот дансаараа 1.140.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.Даваасүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгч ********ын Хас банкны 5002674098 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

7. Мөн цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк орчинд “Захиалгаар тавилга хийнэ” нэртэй зарын группэд “тавилга захиалгаар хийнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлын зориудаар бий болгож, зарын дагуу холбогдсон хохирогч Г.Баярцэцэгт “тавилга хийж” өгнө гэж хуур, хохирогч Г.Баярцэцэгээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 24- ний өдөр шилжүүлсэн төлбөрийн 80% болох 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Баярцэцэгээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан гомдол, Хаан банкны шилжүүлгийн баримт, фейсбүүкийн харилцсан чат зурвас, хохирогч Г.Баярцэцэгийн мэдүүлэг, хохирогч Г.Баярцэцэг эзэмшигчтэй Хаан банкны 5926192886 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч ********ын Голомт банхны 145015493 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

8. Мөн 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Facebook” цахим орчинд “Bair zasvar” гэх хуурамч фейсбүүк цахим хаягаар “тавилга хийж өгнө” гэж харилцаж улмаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Шөлөндөө” хоолны газарт байсан хохирогч М.Ичинхоролоогоос захиалга авч урьдчилгаа 80 хувь хийх ёстой, гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Голомт банкны 1165121951 тоот дансаар 850.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.Ичинхорлоогийн мэдүүлэг, дансны хуулга, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

9. Мөн цахим хэрэгсэл ашиглаж “Bair zasvar” гэсэн хаягаар “тавилга хямд хийнэ” гэсэн зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Ц.Аюушсүрэнтэй харилцаж, уулзан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ц.Аюушсүрэнгийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хас” банкны 5002674098 тоот дансаар 4.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.Аюушсүрэнгийн мэдүүлэг, хохирогч Ц.Аюушсүрэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5039291421 тоот дугаарын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,

10. Мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо 403 дугаар байрны 63 тоотод оршин суух хохирогч Е.Раушанаас “Тавилга хийнэ” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Е.Раушаны мэдүүлэг, харилцсан гэх мессеж чатын холбогдох баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

11. Мөн Фейсбүүк цахим орчинд “Argen furniture” гэсэн хуурамч хаяг ашиглан О.Номин-Эрдэнэд тавилга захиалгаар хийж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон тавилга хийж өгөх санаа зорилгогүйгээр хохирогч О.Номин-Эрдэнийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газарт байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тавилгын зураг гаргуулах гэж шилжүүлсэн 30.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тавилгын урьдчилгаа гэж шилжүүлсэн 1.200.000 төгрөг нийт 1.230.000 төгрөгийг тус тус өөрийн Хас банкны 5002674098 тоот дугаарын дансаар хүлээн авч нийт 1.230.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч О.Номин-Эрдэнийн мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

12. Мөн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Barilga zasvar” цахим фейсбүүк хаягт “3D зураг гаргана, засвар хийнэ, тавилга хийнэ” гэх хуурамч зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Б.Энхзул нь 500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Голомт банкны 1165121951 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Энхзулын мэдүүлэг, харилцсан гэх мессеж чатын холбогдох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ********ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Отгонбаатар, О.Уламбаяр, Л.Банзрагч, Б.Жамсран, У.Болортуяа, Н.Даваасүрэн, Г.Баярцэцэг, М.Ичинхорлоо, Ц.Аюушсүрэн, Е.Раушан, О.Номин-Эрдэнэ, Б.Энхзул нарт нийт 17.125.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ********аас нийт 17.125.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Отгонбаатарт 30.000 төгрөг, хохирогч О.Уламбаярт 45.000 төгрөг, хохирогч Л.Банзрагчид 80.000 төгрөг, хохирогч Б.Жамсранд 50.000 төгрөг, хохирогч У.Болортуяад 5.300.000 төгрөг, хохирогч Н.Даваасүрэнд 1.140.000 төгрөг, хохирогч Г.Баярцэцэгт 600.000 төгрөг, хохирогч М.Ичинхорлоод 850.000 төгрөг, хохирогч Ц.Аюушсүрэнд 4.300.000 төгрөг, хохирогч Е.Раушанд 3.000.000 төгрөг, хохирогч О.Номин-Эрдэнэд 1.230.000 төгрөг, хохирогч Б.Энхзулд 500.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн ял шийтгэлийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2408035121582 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*************Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********аас нийт 17.125.000 төгрөгийг гаргуулж,

- хохирогч Т.Отгонбаатарт 30.000 төгрөг,

- хохирогч О.Уламбаярт 45.000 төгрөг,

- хохирогч Л.Банзрагчид 80.000 төгрөг,  

- хохирогч Б Жамсранд 50.000 төгрөг,

- хохирогч У.Болортуяад 5.300.000 төгрөг,

- хохирогч Н.Даваасүрэнд 1.140.000 төгрөг,

- хохирогч Г.Баярцэцэгт 600.000 төгрөг,

- хохирогч М.Ичинхорлоод 850.000 төгрөг,

- хохирогч Ц.Аюушсүрэнд 4.300.000 төгрөг,

- хохирогч Е.Раушанд 3.000.000 төгрөг,

- хохирогч О.Номин-Эрдэнэд 1.230.000 төгрөг,

- хохирогч Б.Энхзулд 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ