Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0907

 

22 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0907

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Э****** -ээс, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн гаалийн улсын байцаагч Б.Б****** д холбогдуулан гаргасан ...улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 008****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн гаалийн улсын байцаагч Б.Б****** тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие газрын даргаас баталсан удирдамжийн дагуу Интердэсижн дахь гаалийн хяналтын бүсэд ажиллах хугацаандаа С****** компанийг торгож арга хэмжээ авсан тухай прокурорын дүгнэлттэй танилцаж, алдаа гаргасан байгаагаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Э****** тус шүүхэд хандан 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 008****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий 35А дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн гаалийн улсын байцаагч Б.Б****** гаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй̆, хуульд харшлаагүй̆ тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Э****** нийн дүгнэлттэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн гаалийн улсын байцаагч Б.Б****** д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Э****** эс гаргасан ...улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 008****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн гаалийн улсын байцаагч Б.Б****** зөвшөөрснийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Э****** нийн дүгнэлттэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн хорио цээрийн гаалийн улсын байцаагч Б.Б****** д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ