2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1265

 

 

 

 

 

 

 2025       05          14                                   2025/ШЦТ/1265

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ********** овогт П-гийн Гд холбогдох эрүүгийн 2509 00271 0321 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ********* ХХК-д ажилладаг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн *** дугаар хороо, ********** тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан,   

            ********** овогт П-ийн Г /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк цахим орчинд “заал түрээслүүлнэ, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурамч зарыг байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон дараах иргэдээс өөрийн Хаан банкны ********* тоот дансаар мөнгө шилжүүлэн авсан байна. Үүнд:

Хохирогч Э.Наас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 20,000 төгрөгийг,

Хохирогч Б.Оэс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 40,000 төгрөгийг,

Хохирогч С.Бгаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн **5-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 60,000 төгрөгийг,

Хохирогч Л.Уыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 10,000 төгрөгийг,

Хохирогч Д.Бгээс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 10,000 төгрөгийг,

Хохирогч Х.Богаас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Б.Эаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч С.Буаас 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Б.Биээс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо МУБИС дээр байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Э.Эаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

Хохирогч Б.А-с 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

Хохирогч Ц.Маас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

 Хохирогч Д.Саас 2024 оны 11 дүгээр сарын 21-нии өдөр Сүхбаатар дүүргиин ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Э.Баас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Их тойруу худалдааны төвд байхдаа шилжүүлсэн 25,000 төгрөгийг,

Хохирогч Д.Бааас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 25,000 төгрөгийг,

Хохирогч А.Оаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

Мөн П.Г нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж буюу “хаус болон зуслангийн байшин хоногоор болон сараар түрээслүүлнэ” гэх хуурамч зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Наас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны ******** тоот данс руу шилжүүлсэн 200,000 төгрөгийг өөрийн мөрийтэй тоглоом тоглодог ****** дугаартай хаягаар шилжүүлэн авсан,

Мөн хохирогч Э.Нт “барьцаа мөнгө дээрээ нэмээд 100,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу, чиний хаусыг 500,000 төгрөг болгож хямдруулъя” гэж хуурч, хохирогч Э.Наас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлсэн 100,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 810,000 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Гыг залилах гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2509 00271 0321 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 84-85-р хуудас/,

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 11-112-р хуудас/,

Хохирогч Б.О-нмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 135-136-р хуудас/,

Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 160-161-р хуудас/,

Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 183-184-р хуудас/,

Хохирогч Э.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 210-211-р хуудас/,

Хохирогч Д.Баы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 238-239-р хуудас/,

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 15-16-р хуудас/,

Хохирогч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 42-р хуудас/,

Хохирогч Л.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 71-72-р хуудас/,

Хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 99-10-р хуудас/,

Хохирогч С.Буын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 121-122-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 147-148-р хуудас/,

Хохирогч Х.Богийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 173-174-р хуудас/,

Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 198-199-р хуудас/,

Хохирогч Б.Биий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 226-227-р хуудас/,

Хохирогч Э.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 19-20-р хуудас/,

П Гын Хаан банк дахь түүний эзэмшлийн ********* тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 25-37-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 47, 49-67-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч С.Эрдэнэбаяр: “... П.Г нь цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк цахим орчинд “заал түрээслүүлнэ, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурамч зарыг байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарын дагуу холбогдсон дараах иргэдээс өөрийн Хаан банкны ********* тоот дансаар мөнгө шилжүүлэн авсан байна. Үүнд:

Хохирогч Э.Наас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 20,000 төгрөгийг,

Хохирогч Б.Оэс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 40,000 төгрөгийг,

Хохирогч С.Бгаас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 60,000 төгрөгийг,

Хохирогч Л.Уыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 10,000 төгрөгийг,

Хохирогч Д.Бгээс 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 10,000 төгрөгийг,

Хохирогч Х.Богаас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Б.Эаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч С.Буаас 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Б.Биээс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо МУБИС дээр байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Э.Эаас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

Хохирогч Б.А-с 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 50,000 төгрөгийг,

Хохирогч Ц.Маас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

 Хохирогч Д.Саас 2024 оны 11 дүгээр сарын 21-нии өдөр Сүхбаатар дүүргиин ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 20,000 төгрөгийг,

Хохирогч Э.Баас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Их тойруу худалдааны төвд байхдаа шилжүүлсэн 25,000 төгрөгийг,

Хохирогч Д.Бааас 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 25,000 төгрөгийг,

Хохирогч А.Оаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 100,000 төгрөгийг,

Мөн П.Г нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж буюу “хаус болон зуслангийн байшин хоногоор болон сараар түрээслүүлнэ” гэх хуурамч зарыг байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Э.Наас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны ******** тоот данс руу шилжүүлсэн 200,000 төгрөгийг өөрийн мөрийтэй тоглоом тоглодог ****** дугаартай хаягаар шилжүүлэн авсан,

Мөн хохирогч Э.Нт “барьцаа мөнгө дээрээ нэмээд 100,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу, чиний хаусыг 500,000 төгрөг болгож хямдруулъя” гэж хуурч, хохирогч Э.Наас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлсэн 100,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 810,000 төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.

 

Шүүгдэгч П.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч П.Г нь цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк цахим орчинд “заал түрээслүүлнэ, урьдчилгаа шилжүүл гэж, зуслангийн байшин түрээслүүлнэ” хэмээн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий хохирогч нарт нийт 810,000 төгрөгийн хохирлыг учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 Хохирогч С.Бгийн “...2024 оны 11-р сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн эсрэг талд байхдаа фейсбүүк зараас заал түрээслүүлнэ гэсэн зар харсан юм. Тэгээд Бгэсэн фейсбүүк байсан байхаа би сайн санахгүй байна, тийм фейсбүүк хаягтай хүнтэй харилцан зурвас бичсэн. Тэгсэн тухайн хүн Тийн ард талын ***-р сургууль дээр заал байна урьдчилгаа 60,000 төгрөг шилжүүлж баталгаажуулаарай гэсэн. Тэгээд надад өгсөн ********* П.Г гэх хүний данс руу өөрийн Хаан банкны ******** тоот данснаас шилжүүлсэн. Тэгсэн намайг блок хийгээд алга болсон юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.А-н “... 2024 оны 11-р сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р хорооллын 417 тоот гэртээ байхдаа фейсбүүк зараас заал түрүүлүүлнэ гэсэн зар харсан юм. Тэгээд Бат- Эрдэнэ байхаа би сайн санахгүй байна, тийм фейсбүүк хаягтай хүнтэй харилцан зурвас бичсэн. Тэгсэн тухайн хүн офицеруудын ордны 14-р сургууль дээр заал байна урьдчилгаа 50,000 төгрөг шилжүүлж баталгаажуулаарай гэсэн. Тэгээд надад өгөн ********* Г гэх хүний данс руу өөрийн Хаан банкны ********* тоот данснаас шилүүлсэн. Тэгсэн намайг блок хийгээд алга болсон юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.О-н“... 2024 оны 10-р сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайн зүүн талд явган хүний гарцаар гарах гэж байхдаа фейсбүүк зараас заал түрүүлүүлнэ гэсэн зар харсан юм. Тэгээд Бгэсэн фейсбүүк байсан байхаа тухайн үед, тийм фейсбүүк хаягтай хүнтэй харилцан зурвас бичсэн. Тэгсэн тухайн хүн Б гэх газар заал байна урьдчилгаа 40,000 төгрөг шилжүүлж баталгаажуулаарай гэсэн. Тэгээд надад өгөн ********* Г гэх хүний данс руу өөрийн Хаан банкны ********* тоот данснаас шилжүүлсэн. Тэгсэн намайг блок хийгээд алга болсон юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Сын “... 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найзуудын хамтаар заал авч 25-ны өдөр болох сагсны тэмцээндээ бэлдэх хэрэгтэй байсан тул фейсбүүкээс заал түрээслэх зар хайтал Бнэртэй фейсбүүк хаягаас заал түрээслэнэ гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож 2 цагийн 80,000 төгрөгөөр түрээслэхээр болж тухайн хүний ********* тоот Хаан банкны Г нэртэй данс руу өөрийн ********* дугаарын данснаас Сүхбаатарын талбай дээр явж байхдаа шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлмэгц тухайн хүн миний фейсбүүкийг блоклож 20,000 төгрөгийг минь залилаад алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Бын “... 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр заал авах зорилгоор фейсбүүкээр нэг зар хараад заал өгнө гэх утгатай тэгээд тухайн хүний утасны дугаарыг аваад ярьсан. Тухайн үед өглөө эрт авахаар ярьсан юм. Заал нь Тт байдаг гэсэн юм. Тэгээд надад данс өгөөд урьдчилгаа хийгээрэй хийхгүй бол өөр хүмүүс орно гэхээр нь би дансыг нь аваад данс руу 25,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн дансны эзэмшигч нь болохоор Г П гэх нэртэй данс байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Нын “... Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль болох ******** дээр байхдаа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найзуудын хамтаар заал авахаар фейсбүүкээр заал хайж байтал үл таних хүн фейсбүүкээр орж ирээд заал түрээслэнэ. 16 дугаар хороололд гэж хэлж байсан бөгөөд тухайн хүн 20,000 төгрөг урьдчилгаа шилжүүлчих гэж хэлээд заалны зураг явуулаад өөрийн данс болох ********* Г гэх данс өгсөн бөгөөд тухайн данс руу нь би өөрийн Хаан банкны ******** гэх данснаас мөнгө шилжүүлтэл тухайн хүн намайг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Баы “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** дээр байхдаа фейсбүүк зараас заал түрээслүүлнэ гэсэн зар харсан. Фейсбүүк хаягтай хүнтэй харилцан зурвас бичсэн. Тэгсэн тухайн хүн “Б” гэх газар заал байна, урьдчилгаа 25,000 төгрөг шилжүүлж баталгаажуул гэсэн. Тэгээд надад өгсөн ********* Г гэх хүний данс руу өөрийн хаан банкны ******** тоот данснаас шилжүүлсэн. Тэгсэн намайг блок хийгээд алга болсон юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Эын “... 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найзуудын хамт заал тоглох зорилгоор фейсбүүк хаягаар Заал өгөх зар харж авахаар болсон юм. Тухайн фейсбүүкийг би одоо сайн санахгүй байна. Мөн дугаарын бас санахгүй байна. Тухайн хүн **** дүгээр сургуулийг тоглуулахаар болсон. Тухайн үед тухайн хүнтэй би чат бичсэн бөгөөд одоо тухайн чат байхгүй би устгасан байгаа. Тэгээд над руу ********* тоотХаан банкны данс явуулсан бөгөөд өөр хүмүүс заал руу орох гээд байна тийм болохоор урьдчилгаа өгөх шаардлагатай байна гээд тэгээд би 11 цаг 56 минутад 20.000 төгрөгийг ********* тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд орой холбогдохоор намайг фейсбүүкээр блоклсон байсан...” гэх мэдүүлэг,

Э.Хохирогч Ц.Мын “... 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найзуудын хамтаар заал авахаар фейсбүүкээр заал хайж байтал үл таних хүн фейсбүүкээр орж ирээд заал түрээслэнэ, ** дугаар хороололд гэж хэлж байсан бөгөөд тухайн хүн 20,000 төгрөг урьдчилгаа шилжүүлчих гэж хэлээд заалны зураг явуулаад өөрийн данс болох ********* Г гэх данс өгсөн бөгөөд тухайн данс руу нь би өөрийн Хаан банкны ******** М гэх данснаас мөнгө шилжүүлтэл тухайн хүн намайг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Уын “... 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр заал авах гээд зар хайж байсан бөгөөд Э гэх фейсбүүктэй хүнтэй харилцаж **** дүгээр сургуулийн өөрийнх нь зааланд заал авахаар болсон бөгөөд тухайн сургууль нь офицерт байдаг гэсэн бөгөөд та захиалахыг хүсвэл ********* Г гэх данс руу 10.000 төгрөг хийчих гэж надад хэлсэн ба тухайн хүний хэлсний дагуу би өөрийн ******** гэх данснаасаа 10,000 төгрөгийг утасны дугаар 99****** гэх дугаараа бичээд явуулсан бөгөөд тухайн хүн удалгүй намайг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Оын “... 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай орчим явж байх үедээ волейболын бэлтгэл хийх гээд заал хайж байсан. Тэгсэн фейсбүүк цахим орчинд “Б” гэсэн билүү дээ нэртэй хүн “заал түрээслүүлнэ” гэсэн байсан. Тэгээд тухайн хүнтэй харилцан зурвас бичсэн. Тэгсэн офицеруудын ордны *** дүгээр сургууль дээр заал байна, урьдчилгаа 100,000 төгрөг шилжүүлээд цагаа баталгаажуулаарай гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнд итгээд өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот данснаас ********* Г гэх хүний данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн чинь намайг фейсбүүкээр блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Буын “... 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дотор байхдаа 13 цагийн үед фейсбүүкээр заал хайж байгаад Ббилүүдээ тийм нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож заал авахаар болсон бөгөөд тухайн хүн офицеруудын ордон ** дүгээр сургууль дээр заал байна, урьдчилгаа 20,000 төгрөг шилжүүлээд цагаа баталгаажуулаарай гэж надад хэлсэн бөгөөд тухайн хүнд би итгээд 20,000 төгрөгийг өөрийн ********* гэх данснаасаа тухайн хүний ********* Г гэх данс руу “****** 6-аас” гэх утга бичээд хийсэн...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Э.Эын “... 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа фейсбүүкээр заал авахаар үл таних хүнтэй чат бичсэн бөгөөд Э гэх хүнтэй холбогдож заал авахаар болоод Б ахлах сургууль дээр заал 19 цагаас 23 цагийн хооронд захиалах гээд ********* Г гэх данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд утга дээр нь ******** 19-23 баталгаажуулалт гэх утгатай бичээд өөрийн Голомт банкны *********** Э гэх данснаасаа тухайн мөнгийг явуулсан бөгөөд тухайн хүн мөнгө аваад блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Богийн “... 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн зүүн талд байхдаа фейсбүүк зараас заал түрээслүүлнэ гэсэн зар харсан юм. Тэгээд Бгэсэн фейсбүүк байсан байхаа. Тухайн үед тийм хаягтай хүнтэй харилцан зурвас бичсэн. Тэгсэн тухайн хүн ******* их сургууль дээр заал байна. Урьдчилгаа 20,000 төгрөг шилжүүлж баталгаажуулаарай гэсэн. Тэгээд надад өгсөн ********* Г гэх хүний данс руу өөрийн Хаан банкны ********* тоот данснаас шилжүүлсэн. Тэгсэн намайг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Бгийн “... 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **********-ын байран дээр байхдаа заал захиалахаар фейсбүүкээр зар хайж байсан бөгөөд үл таних хүн чатаар орж ирээд заал түрээслүүлнэ гэсэн бөгөөд урьдчилгаа түрүүлж хийх шаардлагатай гэж хэлэхээр нь би хэдийг хийх вэ? гэтэл байгаагаа хийчих гэж надад хэлсэн бөгөөд би 10,000 төгрөгийг ********* гэх данс руу өөрийн ********* гэх данснаас шилжүүлсэн бөгөөд тухайн хүн намайг фейсбүүкээр блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Биий “... 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа найзуудтайгаа заал авахаар фейсбүүкээр хайж байтал үл таних хүн фейсбүүкээр орж ирээд заал түрээслэнэ 16 дугаар хороололд гэж хэлж байсан бөгөөд тухайн хүн 20,000 төгрөг урьдчилгаа шилжүүлчих гэж хэлээд заалны зураг явуулаад өөрийн данс болох ********* Г гэх данс өгсөн, тухайн өөрийн М Банкны ************ гэх данснаас мөнгө шилжүүлтэл тэр хүн намайг блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Нын “... Оюутан ангийн хүүхдүүдтэй хамт шинэ жил тэмдэглэх гээд фейбүүкээр “хаус болон зуслангийн байшин хоногоор болон сараар түрээслүүлнэ” гэх постын дагуу Бгэх хүнтэй харилцан чаталж 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “хоосон зуслангийн байшин байна уу” гэж асуухад байгаа, урьдчилгаа 100,000 мянган төгрөг, барьцаа 100,000 мянган төгрөг шилжүүлэх ёстой гэсэн тэгээд хагас сайн өдөр 650,000 мянган төгрөг, 5 дахь өдөр 1,000,000 төгрөгний үнэтэй байдаг гэсэн. Тэгээд хагас сайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 13-нд сул байшинг захиалаад тухайн хүний өгсөн хаан банкны ******** тоот данс руу Бгэдэг утгатай 200,000 мянган төгрөгийг өөрийн хаан банкны ********тоот данснаас шилжүүлээд тухайн хүний чат руу зургийг нь скрийн шот хийгээд явуулсан. Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны 20 цаг 23 минутад тухайн хүнээс ахын дүү нөгөө барьцаа мөнгөн дээрээ нэмээд 100,000 төгрөг шилжүүлэх боломж байна уу, бодож үзээд ахдаа хариу өгөөрэй, тэгээд ах нь чиний хаусыг 500,000 мянган төгрөг болгож хямдруулъя гэхээр нь би тухайн хүний өгсөн ********* тоот хаан банкны Энххүслэн гэх хүний данс руу ****** гэсэн утгатай 100,000 мянган төгрөг шилжүүлсэн. Сүхбаатар дүүрэг *** дугаар хороо ********* хотхонд байхдаа 100,000 мянган төгрөгийг, Сүхбаатар дүүрэг ** дүгээр хороо пантомын ойролцоо явж байхдаа 200,000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Би 2 удаагийн гүйлгээгээр 300,000 мянган төгрөг шилжүүлсэн. Хаус байр түрээс хоногоор сараар house bair turees honogoor saraar гэх нэртэй фэйж хуудас байсан...” гэсэн мэдүүлэг,

П Гын Хаан банк дахь түүний эзэмшлийн ********* тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр хохирогч Э.Н, Б.О, С.Б, Л.У, Д.Б, Х.Бо, Б.Э, С.Бу, Б.Би, Э.Э, Б.А, Ц.М, Д.С, Э.Б, Д.Ба, А.О, Э.Н нараас эд хөрөнгө болох төгрөгийг шилжүүлэн авахдаа цахим хэрэгсэл ашиглаж, заал түрээслэх, зуслангийн байшин түрээслүүлнэ гэж зар байршуулан тэдэнд итгүүлсэн, бодит байдалд П.Г нь бусдад заал, зуслангийн байшин түрээслүүлэх боломжгүй байсан бөгөөд хохирогч нараас нийт 810,000 төгрөгийн авч, өөрийн хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзлээ.

Тодруулбал, залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч П.Г нь цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк цахим орчинд, өөрийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд хохирогч нарт худал хэлж “заал, зуслангийн байшин түрээслүүлнэ, урьдчилгаа шилжүүлнэ” хэмээн хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч П.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба шүүгдэгч П.Г нь бусдад 810,000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Шүүгдэгч П.Г нь хохирогч нар учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Нт 300,000 төгрөг, хохирогч С.Бд 60,000 төгрөг, хохирогч Б.Ад 50,000 төгрөг, хохирогч Б.Од 40,000 төгрөг, хохирогч Д.Ст 20,000 төгрөг, хохирогч Э.Бд 25,000 төгрөг, хохирогч Э.Нт 20,000 төгрөг, хохирогч Д.Бад 25,000, хохирогч Б.Э-д 20,000 төгрөг, хохирогч Ц.Мт 20,000 төгрөг, хохирогч Л.Уод 10,000 төгрөг, хохирогч А.От 100,000 төгрөг, хохирогч С.Бут 20,000 төгрөг, хохирогч Э.Эт 50,000 төгрөг, хохирогч Х.Бод 20,000 төгрөг, хохирогч Д.Бд 10,000 төгрөг, хохирогч Б.Бид 20,000 төгрөгийг шүүгдэгч П.Гоос гаргуулж хохирогч нарт олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч С.Эрдэнэбаяр эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч П.Г эрүүгийн хариуцлагын талаар “…Торгуулийн ял оногдуулж өгнө үү…” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч П.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Гд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт Пгийн Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гыг зургаа /6/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гоос нийт 810,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Нт 300,000 төгрөг, хохирогч С.Бд 60,000 төгрөг, Б.Ад 50,000 төгрөг, Б.Од 40,000 төгрөг, Д.Ст 20,000 төгрөг, Э.Бд 25,000 төгрөг, Э.Нт 20,000 төгрөг, Д.Бад 25,000 төгрөг, Б.Эд 20,000 төгрөг, Ц.Мт 20,000 төгрөг, Л.Уод 10,000 төгрөг, А.От 100,000 төгрөг, С.Бут 20,000 төгрөг, Э.Эт 50,000 төгрөг, Х.Бод 20,000 төгрөг, Д.Бд 10,000 төгрөг, Б.Бид 20,000 төгрөгийг тус тус олгуулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг мөн өдрөөс эхлэн тоолсугай.   

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР