Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 104/ШШ2022/00369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******, *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******,  тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох

 

400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 сарын 03 өдөр хүлээн авч, 2022 оны 6 сарын 10 өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Ч.,

Нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ч. нь 2005 онд манай компанид худалдагчаар 2 сар ажилласан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа 400000 төгрөгийн бараа дутаасан. Иймд хариуцагч Ч.ээс 400000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.*******т мөнгө төгрөг өгнө гэж хэлж байгаагүй. Намар ахын ажил явдлаар л энэ хүнтэй таарсан. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал ярьж байгаагүй. Би тухайн үед нэхэмжлэгчийн гэрт амьдарч байсан бөгөөд бараа дутах учиргүй гэхэд учир зүйг нь нягтлаад үзнэ гэж хэлээд чимээгүй болсон. Дахиж надаас өр төлбөр нэхэж байгаагүй. Төлбөр төлөх  тухай баримт би гарын үсэг зураагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, төлбөр төлөхийг зөвшөөрсөн тухай баримт зэргийг хэрэгт ирүүлжээ. /хэргийн 3-6-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ч.ээс 2005 онд хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 400000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
  3. Хариуцагч Ч. ажиллаж байх хугацаанд дутагдал гаргаагүй тул 400000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
  4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ч. нарын хооронд аман хэлбэрийн хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

-Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ч.тэй хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ хэдий хэмжээний ямар үнэ бүхий бараа материал хүлээлгэн өгсөн нь, хэрхэн яаж тооцоо тооллого хийсэн нь,  ямар бараа материал тооцооноос дутсан болох  нь тодорхойгүй байна.

-Нэхэмжлэгч тал “... тооцооноос дутсан 400000 төгрөгийг төлж  хохиролгүй болгоно. Худалдагч ” гэсэн бичиглэл бүхий бичгийн баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байгаа боловч хариуцагч Ч. дээрхи баримтыг үйлдээгүй, гарын үсэг зураагүй гэж үгүйсгэж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болон нотлох баримтыг эс зөвшөөрөн маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзалын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрхи үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй болно.

Зохигчдоос шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргаагүй болно. 

Иймд нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгийг төсвийн орлогод үлдээв.    

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1., 219 дугаар зүйлийн 219.1.-д заасныг баримтлан хариуцагч овогт ын /РД:/-ээс 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАЯРДАВАА