2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/993

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Солонго, О.Баясгалан,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан нарыг оролцуулан эрүүгийн 2202002240027 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, С ургийн овогт Ж.Б

 

2.Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д.О

 

3.Монгол Улсын иргэн, А.Т ургийн овогт М.Н

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь “У”  газрын Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн үйлчилгээний Д нэгдсэн төв дэх “УБ”-ийн тасагт иргэний улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4  дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх/, 4.1.5 дахь хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус Ж.Г-, Ц.Э- нарын Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд гэрлэсний бүртгэлийн мэдээлэл байхгүй байхад гэрлэсэн талаарх мэдээллийг программд шивж, улмаар зориуд худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэсний бүртгэлтийн лавлагааг Ц.Э-д олгосон,

 

шүүгдэгч Д.О- нь “У”  газрын И-ын улсынбүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Улсын бүртгэлийин ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх 4.1.5 дах хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор цахим мэдээллийн системд бүргэлгүй, нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй байхад “У”  газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах, засварлах программд хадгалагдсан Жа-гийн Г-, Х-ын Э нарын гэрлэлтийн мэдээллийг Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нөхрийн мэдээлэл дээр Ж-гийн Г-, эхнэрийн мэдээлэл дээр Ц-ын Э- гэж зориуд худал мэдээллийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шивж оруулсан, улмаар Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулсан худал мэдээлэлд үндэслэн худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэлтийн лавлагааг В дахь элчин сайдын яам руу илгээж лавлагаа олгосон,

 

шүүгдэгч М.Н- нь С дүүргийн ***-р хороонд байрлах “У”  газрын И-ын улсынбүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Улсын бүртгэлийин ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх 4.1.5 дах хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус байхад Ц.Э-, Ж.Г- нарын гэрлэлт бүртгэлтэй талаарх зориуд худал мэдээллийг Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн дүүргийн прокуророос Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.О-, М.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

            Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, гэрч Б.Х, Ц.Э, Х.Э, Ч.Э, С.Д, Ш.У, Э.У, Г.Д, Ш.Б, Б.Д, Т.Н, Д.Г, С.Н, Б.А, Д.Я, Ц.Б, М.М, Б.О, Г.Ч, Л.У нарын мэдүүлэг, “У”  газрын Улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт, Г-ны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00/0000 дугаартай албан бичгээр ирүүлсэн А-ын к-ын хэлтсийн дарга О.Э-, гуравдугаар нарийн бичгийн дарга Б.О- нарт холбогдуулан гаргасан гомдлын шалгалтын материал, 1980 оны Гэр бүлийн тухай хууль, ЧУБ-ийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 000  дугаартай албан бичиг, ЧУБ-ийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 000  дугаартай албан бичиг, “У  газрын Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл, “У” газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах, засварлах санд үзлэг хийсэн тэмдэглэл, З- анхан шатны шүүхийн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ШШ/*** дугаартай захирамжаар хянан шийдвэрлэсэн Ц.Э-ы нэхэмжлэлтэй “У”  газарт холбогдуулан гаргасан хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “У”  газрын Улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Ж.Б- нь “У”  газрын Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн үйлчилгээний Д нэгдсэн төв дэх “УБ”-ийн тасагт иргэний улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Улсын бүртгэлийин ерөнхий хуулийн  4  дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх/, 4.1.5 дахь хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус Ж.Г-, Ц.Э- нарын Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд гэрлэсний бүртгэлийн мэдээлэл байхгүй байхад гэрлэсэн талаарх мэдээллийг программд шивж, улмаар зориуд худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэсний бүртгэлтийн лавлагааг Ц.Э-д олгосон,

шүүгдэгч Д.О- нь “У”  газрын И-ын улсынбүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Улсын бүртгэлийин ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх 4.1.5 дах хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор цахим мэдээллийн системд бүргэлгүй, нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй байхад “У”  газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах, засварлах программд хадгалагдсан Жа-гийн Г-, Х-ын Э нарын гэрлэлтийн мэдээллийг Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нөхрийн мэдээлэл дээр Ж-гийн Г-, эхнэрийн мэдээлэл дээр Ц-ын Э- гэж зориуд худал мэдээллийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шивж оруулсан, улмаар Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулсан худал мэдээлэлд үндэслэн худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэлтийн лавлагааг В дахь элчин сайдын яам руу илгээж лавлагаа олгосон,

шүүгдэгч М.Н- нь С дүүргийн ***-р хороонд байрлах “У”  газрын ИУБГ-ЫН улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Улсын бүртгэлийин ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх 4.1.5 дах хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус байхад Ц.Э-, Ж.Г- нарын гэрлэлт бүртгэлтэй талаарх зориуд худал мэдээллийг Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нарын “УБ”-д зориуд худал мэдээлэл оруулсан үйл баримт нь:

Шүүгдэгч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “…2021 оны 12 сарын 17-ны өдөр мөн 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э-д гэрлэсний лавлагаа олгосон. Тухайн үед цахим мэдээллийн сангаас олгосон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гэрлэлтийн гэрчилгээ болон бусад хантар маягтууд дээр *9 дугаартай байхад ** дугаартай олгогдсон. Би системээс тэгж таарсан учраас олгосон гэж үзэж байна. Э-ыг танихгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Намайг лавлагаа олгоход Ж.Г-, Ц.Э- нарын гэрлэлтийн мэдээлэл байсан учраас би Э-аас бичиг баримт шааралгүйгээр лавлагаа олгосон. Би мэдээлэл байсан учраас олгосон гэж үзэж байна. Би энэ Э- гэх хүнийг огт танихгүй. Тийм учраас энэ хүнд лавлагаа олгох шаардлагагүй. Нэг цэгийн үйлчилгээ дээр 2 хүн суудаг. Заримдаа нэг хүн суудаг. Би 2020 оноос хойш ихэвчлэн иргэний лавлагаа олгодог байсан...” гэсэн мэдүүлэг /6хх-ийн 13/,

Шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Би ойлгохдоо улсын яллагчийн зүгээс намайг хоёр зүйлд яллаж байгаа гэж ойлгож байгаа. Намайг зориуд хуурамч мэдээлэл шивж түүнийг лавлагаа болгож Элчин сайдын яам руу явуулсан гэж буруутгаж байна. Энэ нь тийм биш. 02 дугаар сарын 17-ны өглөө үүрийн 6 цагт Вы элчин сайд Оргилсайхан “энэ хүний мэдээллийг явуул” гэж хэлсэн. Тухайн үед ковид гарсан байсан. Би өдөр шөнөгүй ажилладаг байсан. Би “өглөө ажил дээр очоод явуулъя” гэж хэлсэн. 02 дугаар сарын 17-ны өглөө би ажлынхаа өрөөнд ороод компьютероо нээгээд лавлагааны сан руу ороход энэ хүний гэрлэсний мэдээлэл байсан. Би тухайн мэдээллийг хэвлээд гар утсаараа зургийг нь аваад явуулсан. Түүнээс албан ёсны үнэт цаасан дээр гуравдагч этгээд хувь хүнд лавлагаа олгоогүй. Төрийн байгууллагуудын дунд мэдээлэл олгодог журамтай. Тэр үүргийнхээ дагуу явуулсан. Ж-, Жа- гээд яриад байна. Архивын үндсэн сангийн үндсэн мэдээллийн дараа би оруулах үүрэгтэй. Тэр журмаараа архивын мэргэжилтэн Д-д Х-сан. Надад мэдээллийг нь гаргаж өгсөн. Хантар ямагт дээр тухайн иргэний регистр байгаагүй. Д- надад Ж-гийн Г- гэх хүнийг Жа-гийн Г- гэж андуураад Жа-гийн Г- гэж бичиж өгөөд энэ будилаан үүссэн. Д- 20 минутын дараа өөрөө миний өрөө рүү орж ирээд “О- эгчээ би андуурчихлаа” гэж хэлсэн. Би сандраад хоёулаа хяналтын ахлах байцаагч У- дээр очиж учир байдлыг хэлсэн. Нэгдсэн дүгнэлтийг зас гэж хэлсэн. Улсын яллагчийн хэлээд байгаа Д-, Н-, Д-, Б-, Х- нарыг би хүсэлтээрээ дуудсан. Бүгдээрээ худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Ерөнхий газар, А-ын К-т сүлжээ худлаа гаргаад байна гэж 2 удаа  хүсэлт гаргаж сүлжээний Д- дээр очсон. Тэр хүмүүсийг дуудаад нүүрэлдүүлье гэж хүсэлт тавьсан. Миний хүсэлтийг хүлээж аваагүй. Би бүх газраар гомдол гаргаж явсан. Яагаад гэвэл надад хийсэн хэрэг байхгүй. Би гомдолтой байна. Манай ээж, аав Монгол улсад насаараа зүтгэсэн сэхээтэн хүмүүс байдаг. Энэ хэрэг болоход өрөөндөө би өмгөөлөгч авна яагаад намайг буруутгаад байгаа юм бэ гэж уйлсан. Удаагүй Н- дарга намайг өрөөндөө дуудаж О-ээ гэртэй чинь ойрхон нэгж рүү шилжүүлье битгий гомдол гарга олон хүн хэлмэгдэх гээд байна гэж хэлсэн. Би өрөөнд нь зөндөө уйлсан. Манай өрөөнийхөн бүгдээрээ мэдэж байгаа. Тэр үед Н- даргын хажууд У-, Д-г дуудаач гэхэд тэр хоёр орж ирээгүй. Улсын бүртгэгч нар ажилгүй болохоосоо айгаад дандаа худлаа мэдүүлэг өгсөн байна лээ...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…В дах элчин сайдын яамнаас над руу Д- нэг цэгийн үйлчилгээний төвөөс Ж.Б-ын гаргасан лавлагааг над руу явуулаад хүчинтэй хугацаа нь 45 хоног хэтэрсэн байгаа тул дахин лавлагаа явуулж өгнө үү гэсэн байсан тул би өөрийнхөө эрхээр “УБ”-ийн системд нэвтэрч Ж.Б-ын олгосон лавлагааг татаж хэвлэж явуулсан байгаа. Мөн архивын мэргэжилтэн Д- архивын материал гаргаж өгөхдөө ижил овог нэртэй хүмүүсийн регистрийг андуурч өгснийг би сүлжээн дээр шивсэн. Ингээд 20 минутын дараа архивын мэргэжилтэн өөрөө өрөөнд орж ирээд ижил нэртэй хүний, буруу регистрийн дугаар танд өгсөн байна гээд тэр дороо хоёулаа хяналтын ахлах У- дээр орж учраа хэлтэл нэгдсэн дүгнэлт 1561-г үндэслээд засвар өөрчлөлтөөр оруул гэж хэлсэн. Ингээд Д- бид 2 манай өрөөнд орж ирээд засвар өөрчлөлтөө хийхэд алдаа заагаад байсан тул И ХХК-ийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн У- дээр очиж алдаа заагаад байгаа талаар хэлж тэр өдрөө засуулсан. Яг эндээс ямар нэгэн лавлагаа гараагүй. У- Д- нартай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна. Би сүлжээнд санаатай мэдээлэл оруулаагүй. Тэр хүмүүсийг танихгүй, ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Тухайн үед ЧУБ--ийн хэлтсээс гэрлэлтийн мэдээллийг үндсэн санд оруулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг би сүлжээн дээр хартал мэдээлэл байхгүй байсан тул архивын Д-д Х-сан. Д- нь баримт гаргаж өгөхдөө ижил нэртэй хүмүүсийн регистрийн дугаарыг сольж өгсөн байсан. Тэр лавлагааг үндэслэж үндсэн санд би шивсэн. Удалгүй 20 минутын дараа архивын Д- мэргэжилтэн өөрөө манай өрөөнд орж ирээд буруу регистр танд андуураад бичээд өгсөн байна гээд хэлэхээр нь тэр дороо 2-лаа хяналтын газрын ахлах У- дээр очиж учраа тайлбарласан. У- ахлах шүүж үзээд нэгдсэн дүгнэлт 15/61 дугаараар засвар өөрчлөлт оруул гэж хэлсэн. Би хэн гэх хүн бүртгэлд оруулахыг хүссэнийг мэдэхгүй байна. Ямар ч байсан бүртгэл хийгээд өг гэж хэлсний дагуу бүртгэсэн. Би өөрийн гар тэмдэглэл дээр Чингэлтэй дүүрэг гэж тэмдэглэсэн байна лээ. Би тэр дэвтрийг хяналтын улсын байцаагчид хувилж өгсөн байгаа. Би Чингэлтэй дүүргийг хариуцдаг байсан учраас Чингэлтэй дүүргийн бүх бүртгэгч нар над руу холбогдож яаралтай шаардлагатай бүртгэлийн мэдээллийг оруулдаг байсан. Архивын цаасан материал нь таарч байгаа, эсхүл цахим архивын санд мэдээлэл нь байгаа тохиолдолд ХААТР маягт үйлдэхгүйгээр шууд шивж болно. Ямар ч байсан нэг бүртгэгч нь над руу утсаар холбогдсон. Түүнийх нь дагуу холбогдох мэдээлэл архиваас авсан байгаа. Яаралтай үед бүртгэгч нь утсаар холбогдож хүсэлтээ өгдөг байсан. Ямар бүртгэл оруулах гэж байгааг нь би угаасаа тэмдэглээд авчихсан байна лээ. Д- худлаа мэдүүлэг өгсөн байна. Д-гийн өрөөнд хажууд нь сууж байсан архивч гэх эмэгтэй байсан. Тэр хүн болсон үйл явдлыг мэдэж байгаа. Мөн Д- нь буруу Регистрийн дугаар өгчихлөө гээд манай өрөөнд орж ирснийг манай өрөөний Я-, Б-, Д- нар гэрчилнэ. Мөн хяналтын ахлах байцаагч У- ч гэсэн гэрчилнэ. Би мөн иргэний бүртгэлийн газрын дарга Н-ад болсон үйл явдлын талаар бичгээр тайлбар гаргаж өгч байсан. Н- дарга үүнийг нотолно. Д- бид 2 хамт ороод энэ хүмүүсийн мэдээллийг сольж бүртгэсэн талаар хэлсэн. Мөн би Д- буруу мэдээлэл гаргаж өгөөд түүнийг санд шивсэн талаар У-д хэлсэн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 54-55/,

 

Шүүгдэгч М.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний хувьд хийсэн хэрэг байхгүй. Би “У”  газар ажиллаж байхдаа чиг үүргийнхээ дагуу С аймгийн “УБ”-ийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр албан бичгээр архивын Э- гэх хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Иргэнийн улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээллийг Улсын бүртгэгч мэдээллийн санд оруулна гэж заасны дагуу оруулсан. Э- гэх хүнийг танихгүй. Давуу байдал олгосон зүйл байхгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би Иргэнийн улсын бүртгэлийн газарт орон нутаг дүүрэг хариуцдаг бөгөөд С, Д, О, СБ- дүүргүүдийн иргэний бүртгэлийг хариуцдаг. Хариуцаж байгаа аймаг дүүргийн улсын бүртгэгч нь ХАТР маягтыг буюу нөхөн бичвэрийг үйлдэж манайд ирүүлдэг бөгөөд аймаг сумдын “УБ”-ийн бүртгэгч нь “УБ”-ийн нэгдсэн системд нэмэлт өөрчлөлт оруулах эрх байдаггүй юм аа. Дээрх бүртгэлийн хувьд гэвэл миний хариуцсан С аймгийн улсын бүртгэгч Э.О- нь гэрлэлтийн нөхөн бүртгэлийн ХАТР үйлдэж албан бичгээр манайд ирүүлсэн байсан. Ингээд цахим системээс гэрлэж байсан эсэхийг шалгатал Э-тай гэрлэж байсан гэсэн лавлагаа авсан байсан. Мөн албан тоот, нөхөн бичвэрийн маягт үйлдсэн байсан тул мэдээллийн санд нөхөн гэрлэлтийн бүртгэлийг оруулсан байгаа. тус бүртгэлийг хийхийн өмнө манай газрын мэдээлэл технологийн ажилтан Н- над дээр ирж уулзаад Г-ийн гэрлэлтийн бүртгэлийн нөхөн бичвэр ирсэн үү, яаралтай санд оруулж өгөөч гэж гуйсан. Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээгүй ХАТР үйлдсэн байсан. Дараа нь улсын байцаагчийн дүгнэлтийг ирүүлэхээр нь мэдээллийн санд дүгнэлтийн дугаарыг нөхөж оруулсан. Иргэнийн улсын бүртгэлийн тухай хуульд ХАТР болон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж нөхөж мэдээлэл оруулах ёстой. Нарантуяа надаас яаралтай шивээд өг гэсэн болохоор дүгнэлтийг үндэслэлгүйгээр ХАТР болон өмнө лавлагаа авсныг мэдээллийн сангаас хараад оруулчихсан юм аа...” гэх мэдүүлэг /5хх-ийн 25/,

гэрч Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай талаас гаргаж байгаа гомдол нь иргэн Ж.Г-, Ц.Э- нарын 1980 оны 10 сарын 10-ны өдөр бүртгүүлсэн *9 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, тус гэрчилгээгээ ашиглаж 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “У” газрын иргэний бүртгэлийн цахим мэдээллийн санд нөхөн бүртгэл хийлгэсэн нь өөрөө хууль бус гэж үзэж “У”  газрын хяналт шалгалтын хэлтэст анх гомдол гаргасан. Хяналтын улсын ахлах байцаагч Э нь хяналт шалгалт явуулаад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 0000 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр дээрх *9 тоот гэрлэлтийн гэрчилгээ нь хуурамч хууль бус болох нь тогтоогдсон байдаг. Энэ нөхөн бүртгэлийг хийхийн өмнө гэрлэлтийн лавлагааг “УБ”-ийн газраас гаргаж өгсөн байдаг бөгөөд энэ лавлагаануудыг хуурамчаар гаргаж өгсөн, санаатай өөрчилсөн, худал мэдээлэл оруулж энэ лавлагааг гаргаж өгсөн, энэ лавлагааг авах эрхгүй хүнд лавлагааг гаргаж өгсөн гэх мэтчилэн олон хууль бус үйлдэл илэрсэн тус гомдлоо гаргасан. Иргэн Б.Б- нь Ж-гийн Г-тэй 1999 онд анх танилцаж 2001 онд Америкийн Нэгдсэн Улс руу ажиллаж амьдрахаар гарсан байдаг. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байхдаа 2001 оны 5 сарын 25-ны өдөр хүү Өгөөдэй, 2009 оны 4 сарын 15-ны өдөр хүү Толуйг төрүүлсэн байдаг. 2001 оноос хойш нас бартлаа Б-, Г- нар нь аль аль нь Монгол улсад ирж байгаагүй, Америкийн нэгдсэн улсад хамт амьдарч байсан байдаг бөгөөд тэндээ гэрлэлтээ батлуулах гэсэн боловч Америкийн Нэгдсэн Улсын иргэншил байхгүй учраас батлуулж чадахгүй байж байгаад Б- нь иргэншлээ авсны дараа гэрлэлтээ батлуулахын тулд Г-ийн урьд өмнө нь гэрлэж байсан эсэх тухай лавлагааг Ж.Г-ийн төрсөн дүү Ж.А-ээр дамжуулж 2021 оны  8 сарын 27-ны өдөр авсан байдаг бөгөөд тус лавлагаагаар Ж.Г-ийг урьд нь гэрлэж байгаагүй гэсэн байдаг. Энэ лавлагаагаа үндэслээд Б-, Г- нар нь  2021 оны 9 сард Америкийн нэгдсэн улсад гэрлэлтээ батлуулсны дараа 2021 оны 12 сарын 09-ний  Ж.Г- нь өвчний улмаас нас барсан байдаг. Ж.Г-ийг нас барсны дараа тус хүний эд хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотойгоор Ж.Г-ийн охин Г.Бо- нь өөрийн ээж Ц.Э-, эцэг Ж.Г- нарын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэсэн гэдэг *9 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг Америкийн Нэгдсэн Улсын хуульчдад гаргаж өгч Б-ийг Г-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, миний ээж Э- гэх хүн Г-тэй гэрлэж байсан. Энэ гэрлэлтийн гэрчилгээг одоо болтол хүчингүй болгосон зүйл байхгүй гэж маргаан үүсгэдэг. Энэ маргаантай хэргийг Америкийн Нэгдсэн Улс шийдвэрлэх гэхээр урьд өмнө нь Монгол Улсад гэрлэсэнтэй холбоотой асуудлаа Монгол улсдаа шийдвэрлүүлээд ир гээд хойшлуулаад байдаг. Ингээд энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр “УБ”-ийн газар гомдол гаргаж шалгуултал улсын бүртгэгч нарын талаар олон хууль бус үйлдлүүд гарч ирсэн байдаг. Улсын ахлах байцаагчийн 0000 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар иргэн Э-аас нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байгаа. Энэ улсын бүртгэгч нар хууль бус үйлдэл гаргасан нь дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд хэн нь хэнээс хэдэн төгрөг авсан, ямар ашиг сонирхлоор үйлдсэнийг нь тогтоолгох зорилгоор танай байгууллагад гомдол гаргасан байгаа...” гэх мэдүүлэг /5хх-ийн 21-22/,

 

гэрч Ц.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О- гэх хүн нь миний төрсөн эгчийн хүүхэд нь байгаа юм аа. О- нь Улсын их хурлын тамгын газрын Хяналт шинжилгээний хэлтэст ахлах референт хийдэг юмаа...Д- нэгдсэн үйлчилгээний төвөөс өөрийн охин Бо-ийн итгэмжлэлээр Бо-ийн гэрлэлтийн лавлагааг авч байсан. Тэгэхдээ Б- гэх хүнээс авч байгаагүй. Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө өөрийнхөө гэрлэлийн лавлагааг авч байгаагүй. 17-ны өдөр авсан нь анх удаагаа авч байгаа лавлагаа байгаа юм. Ингэж авахад гэрлэлтийн лавлагааны бүртгэлийн дугаар,  бүртгүүлсэн газар, бүртгүүлсэн он сар өдөр нь миний гэрлэлтийн гэрчилгээ дээрх бүртгүүлсэн он сар өдөр газартай зөрж байсан. Үүний дараа 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр дахин лавлагаа авахад мөн адил лавлагаа дээрх мэдээлэл буруу байсан. Надад дээрх лавлагааг олгосон бүртгэгч нь Б- байсан. Гэрлэлтийн мэдээлэл зөрөөд байсан учир 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр E Mongolia-д гэрлэлтийн лавлагаа мэдээлэл хэрхэн бичигдсэн талаар үзэхээр нэвтэртэл Б-ын олгосон бүртгэлийн 59  дугаартай, Д аймагт 1984 оны 3 сарын 21-ний өдөр бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байсан.  Мөн 2022  оны 1 сарын 16-ны өдөр гэрлэлт бүртгэлгүйн лавлагааг үзэхэд Ц-ын Э- гэрлэлтийн бүртгэлийн системд гэрлэлт бүртгэлтэй байсан гэсэн мэдээлэл байсан...Би 2 дах удаагаа гэрлэлт бүртгэлийн лавлагаа авахдаа Б-ад мэдээлэл зөрүүтэй байсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /5хх-ийн 36-37/,

 

гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 1980 оноос хойш энэ Жа-гийн Г- гэх хүнтэй Д аймагт хамт амьдарч байсан юм аа. Бид 2 бол яг тусдаа бол гарч байгаагүй бөгөөд 2 гэрийн хооронд байдаг байсан. Би 5 хүүхэд гаргаснаас эхний 2 хүүхэд болох Ч-,   нар нь Г-ийн хүүхэд байгаа юм аа. Тэгэхдээ манай том охин Ч- нь Г-өөр овоглодоггүй байсан. Учир нь охин Ч-ийн төрөх үед Г- нь байгаагүй буюу шоронд байсан юм аа. Ингээд шоронгоос гарч ирснээс нь хойш энэ Н-ийг гаргасан. Жа-гийн Г- бид 2 нь 1985 оноос хойш бүүр тусдаа байх болсон. Ингээд би одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Шинээр суусан нөхөр П.Болд гэх хүнтэй гэр бүл болохоор “УБ”- дээр очсон чинь намайг хуучин гэрлэлттэй байна гэхээр нь хүсэлт өгөөд цуцлуулж байсан санаж байна. Миний 3 дах хүүхэд 1987 онд төрсөн бөгөөд тэр үед нь цуцлуулж байсан байх. Одоо нарийн сайн санахгүй байна. Жа-гийн Г- гэх хүнтэй 1990-ээд оноос хойш огт холбоогүй байгаа. Би энэ хүнтэй гэрлэсэн, гэрлэлтээ цуцалсан талаар лавлагаа авахаар огт хүсэлт гаргаж байгаагүй. Би энэ хүнтэй гэрлэсэн, цуцалсан талаар лавлагаа авах ямар ч шалтгаан байхгүй. Миний үр хүүхдүүдээс ч энэ хүнтэй гэрлэж байсан лавлагааг авах хүн байхгүй. Харин 2021 оны сүүлээр билүү 2022 оны эхээр гэж бодож байна. Яг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Би 3 дугаар эмнэлэг дээр хагалгаанд орох гээд байж байх үед манай охин Ч- над руу утсаар ярьсан. Тухайн үед охин надад хэлэхдээ “нэг эмэгтэй  над руу утсаар яриад таныг уулзах боломж байна уу гэнээ, Ж- овогтой Г- гэх хүний охин гэнээ, аав нь нас барчихсан, гэр бүлийн асуудал өвтэй холбоотой үүссэн гэнээ, энэ дээр танаас тусламж авах хэрэгтэй байна. Аав нь 1960-н хэдэн оных гэж ярьж байна гэхээр нь би охиндоо “би тийм будилаантай юманд оролцохгүй, наадах чинь Ж- овогтой юм байна, миний сууж байсан хүн чинь Жа- овогтой 1955 онд төрсөн хүн шүүдээ” гэж хэлээд орхиж байсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 106/,

 

гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “У” газар т улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.О- нь Ж-гийн Г-ийн гэрлэсний лавлагааг хуурамчаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. О- нь газрын дотоод зохион байгуулалтаараа дипломат төлөөлөгчийн газарт хийгдэж байгаа бүртгэлийг цахим санд оруулах, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Иргэнийн улсын бүртгэлийн мэдээлэлд засвар өөрчлөлт оруулах бүртгэл хийж байсан юм байна лээ. Иргэнийн улсын бүртгэлийн цахим санд засвар, өөрчлөлт оруулах программ нь зөвхөн ИУБГ-ЫН улсын бүртгэгч нарт байдаг учраас төв, дүүрэг, орон нутгийн байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Иргэнийн улсын бүртгэлийн сан дах иргэний мэдээлэлд өөрчлөлт оруулдаг байсан.  Яагаад Ж.Г-ийн гэрлэсний лавлагааг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа гэвэл 2022 оны 2 сарын 17-ны өдөр Ж-гийн Г-, Ц-ын Э- нар нь 1984 оны 3  сарын 31-ний өдөр Д аймгийн Д суманд гэрлэсний бүртгэлийн ** дугаарт гэрлэлт бүртгүүлсэн лавлагааг олгосон байсан. Тухайн цаг хугацаанд “УБ”-ийн цахим санд энэ бүртгэл байгаа эсэхийг шалгаж үзэхэд тус бүртгэл байгаагүй. Харин Ж-гийн Г- нь Х-ын Э-тэй гэрлэлт дуусгавар болсон бүртгэл хүчингүй төлөвтэй бүртгэгдсэн байсан. Ингээд Х-ын Э-ийн мэдээллийг “УБ”-ийн нэгдсэн архивын санд шалгаж үзэхэд Д аймгийн аймгийн Д сумын 19** оны ** сарын **-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн ** дугаарт Жа-гийн  Г-тэй гэрлэлт бүртгүүлсэн бүртгэлийн анкет байсан. Жа-гийн Г-, Х-ын Э нь 1986 оны 7 сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэрээр гэрлэлт дуусгавар болгосны бүртгэл бүртгүүлсэн маягт байсан. Ингээд би О-ээс тайлбар авахад ЧУБ--ийн хэлтсээс Жа-гийн Г-, Х-ын Э нарын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг оруулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу би гэрлэлт дуусгавар болгосон мэдээллийг оруулсан гэж тайлбар гаргасан. Энэ нь илтэд үндэслэлгүй буюу ЧУБ--ээс Жа-гийн Г-, Х-ын Э нарын гэрлэлтээ цуцлуулсныг бүртгэлийг цахим санд оруулах ямар ч хүсэлт байхгүй байсан. О-ээс хэн чамд хүсэлт гаргасан юм гэхээр санахгүй байна гэж хариуг өгч байсан. Ингээд “УБ”-ийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг хийж байгаа “И” ХХК-ийн ажилтан У-аас “УБ”-ийн нэгдсэн системээс мэдээлэл татсан log буюу нэвтэрсэн ажилтны IP хаягийг шалгуулж үзэхэд О- нь Жа-гийн Г-ийн Х-ын Э-тэй гэрлэлт бүртгүүлсэн мэдээлэл дээр нөхрийн мэдээлэл дээр Ж-гийн Г-, эхнэрийн мэдээлэл дээр Ц-ын Э- гээд оруулж лавлагаа олгосон байсан. Энэ нь И компанийн мэргэжилтэн У-ын тайлбараас тодорхой харагдана...хяналт шалгалт хийх явцад “У”  газрын Мэдээлэл технологийн газрын программ зохиогч С.Н- нь С аймгийн “УБ”-ийн хэлтсийн мэдээллийн ажилтан Одбаяр руу ярьж Ц.Э-ы гэрлэлтийн бүртгэлийг яаралтай хийхийг гуйсан байдаг. Мөн Улаанбаатар хотод ИУБГ-ын улсын бүртгэгч Н-д бүртгэлийг түргэн хугацаанд санд оруулж өгөхийг хүссэний дагуу бүртгэл хийсэн байдаг. Н-ээс тайлбар авахад Мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан Г- нь Ц.Э-ы гэрлэлтийн бүртгэлийн лавлагааг шалгаж өгөх, тусалж дэмжихийг гуйсан болохыг тайлбарласан. Мөн Э- нь Н-тэй 2 удаа холбогдож С аймагт бүртгүүлэх гэрлэлтийн бүртгэл нь удаад байгаа, асууж өгөөч гэж гуйсан байдаг. Үүнээс гадна 2022 оны 5 сарын дундуур гэж санаж байна. Яг өдрийг нь санахгүй байна. Намайг өрөөндөө байж байтал Хяналт шалгалтын газрын дарга Б.Г намайг Э-тай холбоотой шалгаж байгаа материалаа аваад ороод ирээч гэснийх нь дагуу материалаа аваад ортол өрөөнд Мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Г-, үл таних эмэгтэй хамт сууж байсан. Би материалаа үлдээгээд бие засчхаад эргээд ороод иртэл миний шалгалтын материалыг үл таних эмэгтэй, Г- хоёр үзээд сууж байсан. Ингээд би тэр хүмүүст ямар учраас миний шалгалтын материалыг үзэж байгаа юм гээд материалаа аваад өрөөнөөс нь гарсан. Дараа  нь газрын дарга Г намайг ахиад өрөөндөө дуудахаар нь ортол дээрх 2 хүн байгаагүй. Г дарга хэлэхдээ Г-тэй хамт явж байсан эмэгтэй нь Э-ы хамаатан буюу О- гэж эмэгтэй юм байна. Э- нь энэ хүний нагац эгч юм гэнээ. Танайд өргөдөл өгсөн байгаа, яаж шийдэх гэж байна гэж асууж яваа юм байна. Би эцэслэн шийдвэр гараагүй, шалгагдаж байгаа, та нар харин цахим орчинд худлаа мэдээлэл тараахаа болиоч ээ гэж хэлээд явуулчихлаа гэж байсан. Харин О- гэх хүн Улсын их хурлын тамгын газарт ажилладаг гэнэ гэж байсан. Г- манай байгууллагад томилогдож ирэхээс өмнө Улсын их хурлын тамгын газарт ажиллаж байсан. Тийм болохоор Г-, О- хоёр хамт ажиллаж байсан бие биеэ таньдаг гэж харагдаж байгаа юмаа... Би мэдээллийн сангаас тухайн гэрлэлттэй холбоотой мэдээллийг шүүж үзэхэд О-ийн шивсэн ** дугаартай гэрлэлтийн бүртгэл харагдахгүй байсан. У-аас энэ талаар илтгэх хуудсаар тайлбар авахад гэрлэгч талуудын мэдээлэл өөрчлөгдсөн тул улсын бүртгэгч нарт харагдах боломжгүй гэж хэлсэн. Надад харагдаж байсан мэдээлэл нь *6 гэж Н- бүртгээд *9 болгож өөрчилсөн нь харагдаж байсан. Би мэдээлэл технологийн нарийн мэргэшсэн хүн биш учраас анх бүртгэсэн нь *6 юм байна тэгээд *9 болгож өөрчилсөн юм байна гэж ойлгосон. Лавлагаан дээр бол 59 гэж гарч ирсэн байсан. Би харагдаж байсан мэдээлэл болох *6 дугаарыг өөрчилсөн гэж бодож илтгэх хуудас бичсэн. Надад гаргаж өгсөн мэдээлэл дээр О-, Н- 2 шивсэн гэсэн мэдээлэл гаргаж өгснөөс өөрөөр О- ** дугаартай гэрлэлтийн бүртгэл оруулсан гэсэн мэдээлэл өгөөгүй болохоор О- анх мэдээлэл оруулаад Н- гэж засжээ гэж ойлгосон. Би одоо саналаа илтгэх хуудсыг бичих үед У- надад тайлбар гаргаж өгөөгүй байсан юмаа. Би Д-гөөс энэ О-, Н- хоёр мэдээлэл оруулсан  гэсэн мэдээлэлтэй байсан. Харин илтгэх хуудсыг У-аас авсны дараа О- мэдээлэл оруулаад бүүр устгачихсан, Н- шинээр оруулсан гэдгийг нь мэдсэн байгаа…2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр И монголиагаас олгосон лавлагааны хувьд буруу зүйл бол байхгүй. О-ийн шивсэн мэдээлэл орсон байсан бөгөөд эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол гэрлэлттэй болон гэрлэлтгүй лавлагаа аль аль нь олгогдоно. Угаасаа тэр хүний гэр бүлийн хүн нас барсан бол бэлэвсэн хүн гэж үзнэ. Систем дээр бэлэвсэн гэсэн бүртгэл авагддаг. Тэгэхдээ тэр хүнтэй гэрлэж байсан гэдэг нь харагдахын тулд гэрлэж байсан мэдээлэл бас харагдана. Тэгэхээр аль аль лавлагаа харагдах боломжтой…” гэх мэдүүлэг /5хх-ийн 30, 6хх-ийн 85/,  

 

гэрч С.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би одоо сар, өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажлаа хийж байхад хяналт шалгалтын ахлах байцаагч Ч.Э нь над дээр ирээд хэд хэдэн иргэний гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийж байгаа талаараа хэлээд Ж-гийн Г- гэх хүний гэрлэлттэй холбоотой мэдээллийг “У”  газрын Иргэнийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас шүүж үзтэл ИУБГ-ын улсын бүртгэгч О- нь 2022  оны 02  дугаар сарын 17-ны өдөр Ж-гийн Г- гэх хүнийг Ц-ын Э- гэх хүнтэй гэрлэлтийн бүртгэл бүртгэсэн байсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дээрх гэрлэлтийн бүртгэлд өөрчлөлт оруулж эхнэр Ц-ын Э-ыг өөрчилж Э болгосон байсан. Мөн тус өдрөө нөхрийг нь өөрчилж Жа-гийн Г- болгож Ж-гийн Г-, Ц-ын Э- нарын гэрлэлтийн мэдээллийг өөрчилсөн байсан. Иргэнийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2022 оны 2 сарын 17-ны өдрөөс өмнө Ж-гийн Г-, Ц-ын Э- нарын гэрлэлтийн мэдээлэл огт бүртгэлгүй байсан бөгөөд улсын бүртгэгч О- нь шинээр мэдээлэл оруулсан байсан. Харин үүний дараа ИУБГ-ын улсын бүртгэгч Н- нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ж-гийн Г-, Ц-ын Э- нарын гэрлэлтийг шинээр ахиж бүртгэсэн байсан. Харин дараа нь 2022 оны 03 сарын 25-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн дугаарт өөрчлөлт, засвар оруулсан байсан. Тус засвар нь бүртгэлийн дугаарыг өөрчилсөн байсан нь системээс харагдаж байсан. И монголиа болон Түц машинаас ийм мэдээлэл гарах огт боломжгүй. Иргэнийн улсын бүртгэлийн систем 2021 оны 9 сараас шинэчлэгдэж эхэлсэн юм аа. Хуучин систем ашиглагдаж байх үед улсын бүртгэгч нар нь лавлагааг бичгийн нотлох баримтад үндэслэн гаргах тохиолдол байсан бөгөөд архивын мэдээллийн сангаас тухайн авах гэж байгаа лавлагаатай холбоотой мэдээллийг татаж үзэж лавлагаа олгох боломжоор хангаж байсан. Тэгэхдээ улсын бүртгэгч юу шаардаж ямар процессоор олгож байсныг мэдэхгүй байна. Харин одоогийн ашиглаж байгаа шинэчилсэн системд байхгүй мэдээллийг лавлагаагаар олгох боломжтой эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5хх-ийн 39/,

 

гэрч Ш.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед бол над дээр орж ирэхдээ архивын мэргэжилтэн Д-г дагуулж орж ирсэн. Тэгэхдээ Д- нь ямар нэгэн буруу мэдээлэл гаргаж өгсөн талаар бол огт яриагүй. Орж ирэхдээ Г- гэх хүний ХААТР-15  маягт барьчихсан орж ирсэн. Надад хэлэхдээ эхнэрийнх нь нэрийг андуураад шивчихлээ гэсэн. Би ХААТР-15 маягтыг нь харсан бөгөөд мэдээллийн санд тухайн мэдээллийг нь шүүж үзээгүй. Би хэлэхдээ эх нотлох баримт нь зөвөөрөө байгаа, мэдээллийн санд андуурч оруулсан бол улсын бүртгэгч засах эрх нь байгаа, дээрээс нь хяналт шалгалтын газраас гаргасан нэгдсэн дүгнэлт байгаа учраас энэ дүгнэлтийнхээ дагуу шийдвэрлээ гэж хэлсэн чинь хоёулаа гараад явсан. Тиймээ би тухайн үед ажил үүргийн хуваарийн дагуу С аймгийн “УБ”-ийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг хянаж баталгаажуулдаг байсан. Аймаг хариуцсан улсын байцаагч нь гаргаж байгаа дүгнэлтээ Иргэнийн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гэсэн хэсэгт өөрөө оруулдаг юм аа. Оруулсан дүгнэлтийг нь би үг үсгийн алдаа, хуулийн заалтыг зөв хэрэглэсэн байгаа эсэхийг хянаад баталгаажуулах товчийг дардаг юм аа. А-ийн хувьд 2019 дугаартай дүгнэлтийг хянуулахаар 2022 оны 03 сарын 25-ны өдөр мэдээллийн санд оруулж би тэр өдөр нь үдээс хойш баталгаажуулсан байгаа. Надад бол О- Д-г буруу мэдээлэл гаргаж өгсөн талаар огт яриагүй. Анх бол дүгнэлт гаргаад өгөөч гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 41-42, 6хх-ийн 79/,

 

гэрч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…”У”  газарт ашиглагдаж буй цахим систем нь онцлогтой. Энэ систем бүх хүн буюу иргэнтэй холбоотой мэдээлэл байдаг учраас тус цахим системийг анхнаасаа зохиохдоо үүсгэсэн мэдээллийг устгаж болохгүй байдлаар зохиосон байдаг. Харин өөрчлөлт оруулсан тохиолдолд log буюу өөрчилсөн мэдээлэл нь хадгалагдаж үлддэг онцлогтой. Хэн ямар шийдвэрээр өөрчлөлт оруулсныг харах зорилготой юм...Надаас асуусанчлан 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр оруулсан мэдээллийн өөрчлөлт алдаа зааснаас бол бүртгэгдэхгүй байж байгаад 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэнэт бүртгэгдэнэ гэж бол байхгүй. Тухайн үедээ алдаагаа засаад бүртгэсэн бол тэр үедээ шууд бүртгэлд орно. Түүнээс систем алдаа зааж бүртгэгдэхгүй байж байгаад гэнэт 3 сарын 02-ны өдөр мэдээллийг бүртгээд оруулчихна гэж байхгүй. Харин тэр бүртгэлийн ажилтан 3 сарын 02-ны өдөр бүртгэл хийж өөрчлөлт оруулсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /6хх-ийн 72-73/,

 

гэрч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.О- нь надаас Ж.Г-тэй холбоотой лавлагаа, мэдээлэл 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө нь шүүлгэж авч байгаагүй. Харин 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэж санаж байна. Д.О- нь манай өрөөнд орж ирсэн. Тухайн үед миний хажууд мэргэжилтэн Б- хажуу ширээнд сууж байсан. Д.О- орж ирэхдээ “эгч нь шивсэн гэрлэлтийнхээ мэдээллийг олохгүй байна, чи шалгаад өгөөч” гэж хэлээд надад Ж-гийн Г- гэх хүний регистрийн дугаарыг өгөхөөр нь онлайн мэдээллийн санд регистрийн дугаарыг хийж үзэхэд Ж-гийн Г- нь Ц-ын Э- гэх хүнтэй гэрлэсэн мэдээлэл харагдаж байсан. Харин цахим санд цаасан эх нотлох баримт /гэрлэлтийн бүртгэлийн хуудас/ мэдээлэл гарч ирэхгүй байсан бөгөөд харин Жа-гийн Г- Х-ын Э гэх хүмүүсийн гэрлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцалтын бүртгэлтэй эх нотлох баримт гарч ирсэн. Тэгсэн О- нь наадхыгаа эгчдээ хэвлээд өгөөч гэхээр нь хэвлэж өгсөн...” гэх мэдүүлэг /6хх-ийн 83/,

 

гэрч Ш.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Тухайн үед Г.Д- бид 2 нэг өрөөнд хамт суудаг байсан юм аа. Харин одоо буюу 2024 оны 1 сарын 3-ны өдрөөс тусдаа өрөөнд суудаг болсон. Тухайн үед болсон асуудлын талаар санаж байна. Яагаад энэ талаар санаж байгаа юм гэвэл энэ Ж.Г- гэх хүний бүртгэлтэй холбоотой асуудал нээх удалгүй хяналт шалгалт дээр шалгагдсан учраас тухайн үед юу болсон талаар надад их тодорхой санагдаж байгаа юм аа. Хяналт шалгалтаас шалгах үед Д- тайлбар бичиж өгсөн бөгөөд тухайн үед Д- надад хэлэхдээ О- эгч тайлбар өгөхдөө намайг буруу мэдээлэл гаргаж өгсөн гэж тайлбар гаргасан гэнээ гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би болсон асуудлыг санаж байсан учраас юу яриад байгаа юм бол өөрөө орж ирээд асуугаад байсан биз дээ гэж хэлж байсан. Д- бид хууль хяналтын байгууллагаас ирж байгаа албан бичгийг хүлээн авч лавлагаа мэдээлэл гаргадаг юм аа. Би хуулийн этгээдийнх, харин Д- иргэний бүртгэлтэй холбоотой лавлагаа мэдээллийг гаргадаг. Миний санаж байгаагаар 2022 оны 3 сарын 02-ны өдөр мөн шиг санагдаад байна. Яагаад гэвэл манай төрсөн ах Батсүхийн төрсөн өдөр 3 сарын 02-ны өдөр болдог юм аа…” гэх мэдүүлэг /6хх-ийн 87/,

 

гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…архивын мэргэжилтэн Д- нь манай өрөөнд буруу мэдээлэл гаргаж өгчихлөө гэж О- дээр орж ирж байсныг нь санахгүй байна. Харин энэ Ж.Г- гэх хүний бүртгэлтэй холбоотой хяналт шалгалт хийгдэж байх үед О-ээс юу болсон талаар тодруулж асуухад “Д- буруу мэдээлэл гаргаж өгөөд би тэрийг нь шивчихсэн” гэсэн зүйлийг өөрөө хэлж байсан. Тухайн үед өрөөнхөн нь эхнэрийнх нь мэдээллийг тулгаагүй юм уу, эх нотлох баримтаа хараагүй юм уу гээд яриад өнгөрч байсан…” гэх мэдүүлэг /6хх-ийн 91/,

 

гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би Ж-гийн Г-, Ц-ын Э- нарын гэрлэлт бүртгэлийн талаар Хяналт шалгалтын газраас анх сонсож байсан санагдаж байна. Намайг газрын дарга нь учраас иргэний хүсэлтээр хяналт шалгалт хийж байгаа гэж байсан. Тухайлан надад О- орж ирж энэ бүртгэлийн талаар танилцуулж байсан зүйл байхгүй. Хяналт шалгалт хийгдэж байх явцад би О-ийг дуудаж уулзаж байсан санаж байна. Тухайн үед би О-ээс нэг л асуулт асууж байсан. Ямар учиртай бүртгэл юм, ямар хүсэлтийг үндэслэж хийсэн юм гэж би асуусан. Надад бол О- санахгүй байна гэж байсан…” гэх мэдүүлэг /6хх-ийн 97/,

 

гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ц.Э- гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн холбоо байхгүй. Би бүртгэл хийлгэхээр гуйж ирсэн эсэхийг санахгүй байна. Намайг Улсын их хурлын  тамгын газарт ажиллаж байхад хамт ажиллаж байсан О гэх хүн байдаг. Энэ хүн намайг Хууль зүйн яаманд ажиллаж байхад буюу 2022 онд над руу залгасан...“манай хамаатны эгчийн гэрлэлтийн мэдээлэл архиваас лавлагаа авах гэсэн болохгүй байна. Яаралтай юм аа. Чи хэлээд өгөх боломж байна уу” гэж хэлсэн. Ингээд би Н- рүү холбогдоод О- гэх хүн ярина шүү боломжтой бол тус болоод өгөөрэй гэсэн байх. Яг тухайн үед юу ярьснаа дэлгэрэнгүй сайн санахгүй байна. Би “УБ”-ийн Б- гэх хүнийг харвал таньж магадгүй. Би энэ лавлагааг Н- рүү явуулж байсан бол О- над руу явуулсан лавлагааг Н- рүү явуулсан байх. О-тэй тухайн үед харилцаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би яг юу гэж ярьж байснаа санахгүй байна. Бодвол их хуралд хамт ажиллаж байсан хүн байгаа юм аа. Тус болоод өгөөрэй гэсэн байх. Н- тухайн үед “У” газрын архивын цахимжуулалтыг хариуцдаг байсан бөгөөд архивтай холбоотой гуйлт байсан учраас Н- рүү холбогдсон байх гэж бодож байна. О-ийн дугаар нь 88******...” гэх мэдүүлэг /5хх-ийн *6/,

 

гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “У” газрын Мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байгаад Х-н яамны мэдээлэл технологийн газрын даргаар шилжин ажиллаж байсан Г- над руу утсаар холбогдоод “Их хурлын тамгын газарт цуг ажиллаж байсан хүн юмаа. Энэ хүн С аймгийн бүртгэлийн газарт гэрлэлтийн нөхөн бүртгэл хийлгэхээр Х-сан юм байна. Бүртгэх процесс нь удаад байна гэнээ. Энэ нь юу болж байгаа юм бол гээд надаас асуугаад байна. Чи нэг тодруулаад өгөөч гэж хэлсэн. Ингээд над руу viber-аар Г- нь тэр Э- гэх хүний хувийн мэдээллийг явуулсан. Ингээд би улсын бүртгэгч нарыг танихгүй учраас С аймгийн мэдээллийн технологийн ажилтан Одбаяр руу ярьсан. Одбаяраас тодруулсан боловч Одбаяр мэдэхгүй хариуцсан хүн нь О- гэж хүн байгаа гээд утсаа өгсөн санаж байна. О- бүртгэгчийг би бас танихгүй бөгөөд тухайн үед өөрийгөө би танилцуулаад энэ Э- гэх хүний бүртгэлийн мэдээлэл ямар шатандаа явж байгааг асуусан. Тэр О- гэх хүн надад маш товч мэдээлэл өгсөн бөгөөд хяналт шалгалтаар орж улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараа бүртгэл хийгдэх учраас удаж байгаа юмаа гэсэн хариуг өгсөн. Дараа нь “УБ”- дээр бүртгэлийн мэдээлэл ирсэн талаар Э- гэх хүн над руу ярьж хэлэхээр нь Н- байцаагч руу ярьж бүртгэл нь юу болж байгаа талаар асуусан. Би бол ямар нэгэн түргэн шуурхай хийж өгөөч гэж гуйгаагүй...Г- дарга гуйсан учраас мэдээллийг нь тодруулах зорилгоор залгаж асуусан. Дараа нь Г- дарга миний дугаарыг Э- гэгчид өгсөн байсан учир над руу 1, 2  удаа Э- холбогдож ярьсан. Э- нь миний бүртгэл юу болж байна. Асуугаад өгөөч гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 44/,

 

Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “2211000***** дугаартай лавлагаа нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр, 211100010***** дугаартай лавлагаа нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдэд олгогдсон байгаа ба цахим мэдээллийн санд хадгалагдаж үлдсэн байна. Уг 2 лавлагааг олгогдох үед цахим мэдээллийн санд гэрлэлтийн бүртгэл байхгүй байсан ба тухайн үед гараар шивж лавлагааг олгосон байна” гэх дүгнэлт /6хх-ийн 132-136/,

Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн “1001724 дугаартай И-ын улсын бүртгэгч Д.О- нь Ж-гийн Г- (РД:ЧП61020235), Ц-ын Э- (ЧП60102306) нарын гэрлэлтийн мэдээллийг Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 11:23:57 цагт оруулсан, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12:48:27 цагт өөрчилсөн ул мөр мэдээллийн сангийн лог бүртгэлд байгаа ба устгасан ул мөр олдоогүй” гэх дүгнэлт /6хх-ийн 132-136/,

 

Г-ны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 00/0000 дугаартай албан бичгээр ирүүлсэн А-ын к-ын хэлтсийн дарга О.Э-, гуравдугаар нарийн бичгийн дарга Б.О- нарт холбогдуулан гаргасан гомдлын шалгалтын материал /3хх-ийн 224-250, 4хх-ийн 1-33/,

1980 оны Гэр бүлийн тухай хууль /4хх-ийн 36-42/,

ЧУБ-ийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 000  дугаартай “Ж.Г-, Ц.Э- нарын гэрлэсний бүртгэлийг мэдээллийн санд тусгуулах тухай хүсэлтийг 2022 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд шүүж үзэхэд байхгүй байх ба тус хэлтсээс шийдвэрлэгдээгүй тул эх нотлох баримт гаргах боломжгүй байна” гэх албан бичиг /4хх-ийн 45/,

 

ЧУБ-ийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 000  дугаартай албан бичиг /4хх-ийн *6/,

“У”  газрын Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 51-56/,

“У”  газрын Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 202-212/,

“У”  газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах засварлах санд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 213-221/,

“У”  газрын Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 222-223/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.Б-ын “У”  газрын Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн үйлчилгээний Д нэгдсэн төв дэх “УБ”-ийн тасагт иргэний улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

“У” хуулийн 4  дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх/, 4.1.5 дахь хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус Ж.Г-, Ц.Э- нарын Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд гэрлэсний бүртгэлийн мэдээлэл байхгүй байхад гэрлэсэн талаарх мэдээллийг программд шивж, улмаар зориуд худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэсний бүртгэлтийн лавлагааг Ц.Э-д олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон “УБ”-д зориуд худал мэдээлэл оруулсан, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэмт хэргийн шинжийг,

 

шүүгдэгч Д.О-ийн “У”  газрын И-ын улсын  бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Улсын бүртгэлийин ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх 4.1.5 дах хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор цахим мэдээллийн системд бүргэлгүй, нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй байхад “У”  газрын Цахимжуулсан материалыг харах, ашиглах, засварлах программд хадгалагдсан Жа-гийн Г-, Х-ын Э нарын гэрлэлтийн мэдээллийг Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нөхрийн мэдээлэл дээр Ж-гийн Г-, эхнэрийн мэдээлэл дээр Ц-ын Э- гэж зориуд худал мэдээллийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шивж оруулсан, улмаар Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулсан худал мэдээлэлд үндэслэн худал мэдээлэл бүхий баримт бичиг болох гэрлэлтийн лавлагааг В дахь элчин сайдын яам руу илгээж лавлагаа олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Нийтийн албан тушаалтан, ...бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэмт хэргийн шинжийг,

 

шүүгдэгч М.Н-гийн С дүүргийн ***-р хороонд байрлах “У”  газрын И-ын улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Улсын бүртгэлийин ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг /нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх 4.1.5 дах хэсэг /нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх/,  9 дүгээр зүйлийн 9.4  дэх хэсэг /Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл “УБ”-ийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно/, 20 дугаар зүйлийн 21.1.12 дахь хэсэг /лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх/-т заасныг тус тус зөрчиж Ц.Э-д давуу байдал бий болгох зорилгоор нэгдсэн архивд гэрлэлтийн бүртгэл байхгүй, улсын байцаагчийн дүгнэлт гараагүй нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус байхад Ц.Э-, Ж.Г- нарын гэрлэлт бүртгэлтэй талаарх зориуд худал мэдээллийг Иргэнийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр оруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Нийтийн албан тушаалтан, ...бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон “УБ”-д зориуд худал мэдээлэл оруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ж.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

 

Шүүгдэгч Д.О-, М.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-, Д.О-, М.Н- нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нарын нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

Шүүгдэгч С ургийн овогт Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон “УБ”-д зориуд худал мэдээлэл оруулсан, худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б ургийн овогт Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч А.Т ургийн овогт М.Н- Эрүүгийн хуулийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон “УБ”-д зориуд худал мэдээлэл оруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

 

Д.О-, М.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нар нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нарын нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

7.Шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

 

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-, Д.О-, М.Н- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б-, Д.О-, М.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР