Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч *******  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2421004960456 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суух, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/.  

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт орших "" шатахуун түгээх станцын талбай дээр "Toyata prius-40" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д заасан. Замын ойролцоох зэргэлдээх нутаг дэвсгэр" гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө. 10.1-д "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. 10.2-д "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө..." гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө перц явуулахаар хөдөө явах машины жолоочтой ярьсан. Жолооч шатахуун түгээх станцаас шатахуун авч байна гэхээр нь яваад очтол байгаагүй. Тэнд хүлээж байгаад нөгөө машины жолооч Авто агрогийн гадаа зогсоод ирэхгүй болохоор нь очоод перц өгөх санаатай хөдөлж дөнгөж тормозоо гишгээд автал хохирогчийн хөл хавьцаа мөргөсөн. Хохирогч хальт суухаар нь бууж биеийн байдлыг нь асууж, уучлалт гуйсан. Эмнэлэг явъя гэхэд “зүгээр” гэсэн, “тэгвэл ядаж бариач хамт явъя” гэхэд яваагүй. Суулгаж байгаад хөлийг нь илж, барьж өгөхөд “одоо зүгээр” гэсэн. Би машинд перц өгчихөөд ирэхэд энэ хүн том машинд түлш шахаад зогсож байсан. Одоо хөл чинь яаж байна гэхэд “гишгэхэд жаахан тулж өвдөөд байна, тэрнээс гайгүй” гэсэн. Миний эхнэр 9 дүгээр сарын 09-ний өдөр амаржсан. Тухайн үед би хоёр жаахан хүүхдээ гэрт нь үлдээчихсэн байсан учраас яараад орхиод явсан. ...” гэв.

2.Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа хийж байгаад машинд мөргүүлсэн. Тухайн үед маш их өвдсөн боловч дөнгөж мөргүүлсэн учраас удахгүй гайгүй болчих байх гэж бодсон. Жолооч бууж ирээд  надаас “яасан, гайгүй юу” гэж асуусан. Энэ хүн хүнд юм өгнө гэхээр нь явуулсан. Тэгээд том тэргэнд шатахуун шахаад зогсож байхад яараад яваад өгчихсөн байсан. Би машиных нь номер, утасных нь дугаарыг ч мэдэхгүй үлдсэн. Маргааш өглөө нь хөл битүү хаван болсон учраас эмнэлэг явсан. Дараа нь цагдаагийн байгууллагад хандаад камерын бичлэг шалгаж, шүүж байгаад жолоочийг олж авсан. ******* надтай хэд хоногийн дараа холбогдохоор нь хөлөө нугалж болохгүй байгаа талаар хэлсэн. Энэ хүн надад 7 хоногийн ажлын хөлс өгч тохиролцох талаар хэлсэн.  Би эмчид үзүүлчихээд хариу хэлэхээр болсон. Эмч намайг үзээд “та энд байж болохгүй, Улаанбаатар хот явж яаралтай IMR хийлгэж, гэмтлээ нарийн тодорхойлуул” гэсэн. Тэгээд *******тай уулзаад “Улаанбаатарт очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, надад хотод таньж мэдэх хүн байхгүй, 800,000 төгрөг хэрэгтэй байна, очиж эмчлүүлээд гайгүй болчих байх” гэж хэлэхэд ярилцаж байгаад болно гэсэн. Тэр өдрөөс хойш 2, 3 хоног өнгөрчихөөд байхад надтай холбогдохгүй, болохоор нь IMR хийлгэж ирээд холбогдох баримтуудаа шүүхийн шинжилгээний газарт өгсөн. Миний яс няцарч, шөрмөс тасарсан талаар цагдаа дээр *******тай таарахдаа хэлсэн. Надад эм, тариа хэрэгтэй байгаа талаар байцаагчаар дамжуулан хэлүүлж энэ хүнээс 500,000 төгрөг авсан. ******* намайг хагалгаанд орсноос хойш надтай нэг ч удаа уулзаж, утсаар яриагүй. Намайг утсаар залгахаар утсаа авдаггүй, зурвас бичихээр хариу өгдөггүй байсанэ Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хагалгаанд орсон. Хүний дам ярианаас сонсоход ******* гадуур “би энэ хүнийг хагалгаанд ортол мөргөөгүй, хуучин гэмтэлтэй байсан ч юм уу, эсвэл миний мөргөснөөр дамжуулж үеээ солиулах хагалгаанд орж байна” гэх яриа гаргасан байсан. Би худал шалтгаанаар хөлөө зүсүүлээд эмнэлгийн оронд хэвтэхгүй. Эмч нар ч намайг өвдөөгүй байхад хэвтүүлэхгүй байх. Надад гэмтээгүй байж гэмтсэн дүр эсгэх ямарч шалтаг, шалтгаан байхгүй. Би гэмтэл аваад 6 сар болсон. Энэ хугацаанд сэтгэл, санаа, бие махбодь, санхүүгийн хувьд хүнд асуудлууд олон тулгарсан. Манай байгууллагаас надад үйлдвэрлэлийн осол тогтоож өгсөн. Үйлдвэрлэлийн ослын мөнгө цалинтай адил сар бүр ордоггүй, учраас зээлийн эргэн төлөлт, эм тарианаас эхлээд их зардал гарсан. Би 12 сая төгрөгийн хагалгаанд орсноос улсаас 6,000,000 төгрөгийг хөнгөлж, надаас 4,000,000 төгрөгийн зардал гаргасан. Нөхөр намайг хагалгаанд ороход 7 хоног сахиад ажлаа хийж чадаагүй. Нөхөр ажлаа хийж цалингаа бүрэн авч чадаагүйгээс болж зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж байсан. Энэ хүн намайг гэмтээчихээд нэг ч удаа яриагүйд маш их гомдож байна. Тиймээс өөрөөс гарсан бүх зардал болон сэтгэл санааны хохирлоо төлүүлмээр байна. Нийт эмчилгээний зардалд 4,494,390 төгрөг, сэтгэл санааны хохирол 15,173,400 төгрөг нийт 21,319,890 төгрөг нэхэмжилж байна. ...” гэв.

3. Иргэний нэхэмжлэгч “...хохирогч эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч эмчилгээний зардалд 632,131 төгрөг зарцуулсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжилэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

4. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...*******-н биед зүүн дунд чөмөгт болон шаант ясны булууны захын хэмт эдийн няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, дотор хажуугийн холбоосын суналт, хэсэгчилсэн урагдалт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43-р хуудас/.

5.”Хөдөлгөөний соёл” ТББ-ийн ТУЗ-ийн дарга, авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 30 дугаартай “...Приүс 40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д заасан “...Замын ойролцоох зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. ...Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө. 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө...” гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас осол гарах гол шалтгаан болжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53-р хуудас/.

6.Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 09 сарын 08-ны орой хүнд юм өгөх гээд өөрийн эзэмшлийн Тоёота приүс-40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” ШТС-н зогсоол дээр очиж зогссон. Ингээд надаас юм авах хүн маань Авто-Агро ХХК-ний хашааны гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би утсаар ярьж байгаад авчирсан юмаа өгөх гээд хөдлөхөд түгээгч эмэгтэй гэнэт урдуур орж ирээд мөргүүлсэн. Ингээд би машинаас буугаад “зүгээр үү” гэж асуухад “зүгээрээ” гэхээр нь хөлийг нь барьж өгч байгаад “хүнд юм өгчихөөд ирье” гэж хэлж яваад 3-4 минут орчим яваад буцаж ирэхэд нөгөө эмэгтэй бензин тараагаад зогсож байхаар нь очиж уулзаад “эмнэлэг явах уу? Бариачид бариулах уу?” гэж асуухад “зүгээрээ тулж гишгэхэд өвдөөд байна” гэж хэлэхээр нь “зүгээр юм бол явлаа шүү 2 нялх хүүхэд гэртээ орхисон байгаа учраас жоохон яараад байна” гэж хэлээд явахад маргааш нь замын цагдаагаас дуудсан юм. 500.000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Цаашид учирсан хохирлыг бүрэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/

7.Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 09/

8.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт  /хх-ийн 10-13/

9.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06/

10.Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45-46/

11.Дүрс оношилгооны үзлэг, эмнэлгийн магадлагаа /хх-ийн 47-49/

12.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-91/

13.Toyota prius-40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 62/

14.Хохирогч н хохирлын талаар гаргасан баримтууд, Е баримтны хуулбарууд /хх-ийн 64-65 67-74/

15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90, 92-10/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутагт орших "" шатахуун түгээх станцын талбай дээр "Toyata prius-40" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д заасан. Замын ойролцоох зэргэлдээх нутаг дэвсгэр" гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө. 10.1-д "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. 10.2-д "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө..." гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруул, зам тээврийн осол гаргасан болох нь

-шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг,  

-Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-Хөдөлгөөний соёл” ТББ-ийн ТУЗ-ийн дарга, авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт,

-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

-гэрэл зургын үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

-яаралтай тусламжийн хуудас, дүрс оношилгооны үзлэг, эмнэлгийн магадлагаа, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Эрүүгийн 2421004960456 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, н биед зүүн дунд чөмөгт болон шаант ясны булууны захын хэмт эдийн няцрал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, дотор хажуугийн холбоосын суналт, хэсэгчилсэн урагдалт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 536 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөдөлгөөний соёл” ТББ-ийн ТУЗ-ийн дарга, авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун мянга долоон зуун нэгжээс арван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан ба шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг харгалзан 8 сарын хугацаагаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож байна.

Мөн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 1 жилийн хугацаагаар хасаж, уг нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учрсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 4 494 390 төгрөг, сэтгэл санааны хохирол 15 173 400 төгрөг нийт 21 319 890 төгрөг нэхэмжилсэн байна.

Үүнээс эмчилгээний зардал болон эмнэлэгээр үйлчлүүлэхдээ шатхауун бензины зардал гэж 4 494 390 төгрөг нэхэмжилснээс хэрэгт ирүүлсэн баримтуудыг үндэслэн 1,986,490 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулах, харин сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэж байна.

Шүүгдэгч нь хагалгаа хийлгэсэн баримтуудыг хүлээн зөвшөөрдөггүй ба зарим зардал болох / 124-125-р тал/ хагалгаанд хэрэглэсэн гэх эмчилгээний баримт нь нэхэмжлэх болон бараа материалын зарлагын падаан байна. Хохирогч нь энэ баримтаар эмчилгээний зардал гарсан, төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн гэж байх боловч үйлчлүүлсэн газраасаа төлбөр төлсөн баримтыг авах боломжтой байсан. Иймд энэ баримтыг үнэлэх боломжгүй ба хохирогч нь уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгч нь хохирогчид 800 000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлж байх тул уг төлбөрийг төлөх хохирол төлбөрөөс хасаж шүүгдэгчийн хохирогчид төлөх төлбөрийг тооцов.

Учир нь энэ гэмт хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах гэмт хэрэг байх тул энэ талаар дүгнэлт гаргах шаардлагатай.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч *************** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан нийт 632 131 /зургаан зуун гучин хоёр мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 000 000  /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1 986 490 /нэг сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч Б.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан нийт 632 131 /зургаан зуун гучин хоёр мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж,  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ОТГОНЖАРГАЛ

2025         03         13                                       2025/ШЦТ/80

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч Б.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан нийт 632 131 /зургаан зуун гучин хоёр мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4 000 000  /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1 986 490 /нэг сая есөн зуун наян зургаан мянга дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч ************** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт зарцуулсан нийт 632 131 /зургаан зуун гучин хоёр мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.