| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2022/00354/И |
| Дугаар | 130/ШШ2022/00493 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2022/00493
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Ю гудамж*******28, М цогцолборт үйл ажиллагаа явуулах, “М ” ХХК /Ерөнхий захирал Т.Х /
Хариуцагч: Б аймгийн С сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги /захирагч, хурандаа Ц.Б/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 1,811,767 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 151,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 945,325 төгрөг, нийт 2,908,592 / хоёр сая есөн зуун найман мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК*******ийн ерөнхий захирал Т.Х нь Зэвсэгт хүчний ХХХ дүгээр ангид холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 1,811,767 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 151,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 945,325 төгрөг, нийт 2,908,592 / хоёр сая есөн зуун найман мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч “М” ХХК*******ийн ерөнхий захирал Т.Х нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.М ХХК нь Зэвсэгт хүчний ХХХ дүгээр ангитай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйлчилгээгээ санал болгосон. Үүний дагуу Зэвсэгт хүчний ААА дүгээр анги манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41494831 тоот гэрээ байгуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y5 гар утаснаас 5 ширхэг, Huawei Y6 гар утаснаас 2 ширхгийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26*******р зүйлийн 26.2.2*******т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2021 оны 09 дүгээр сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй.
2.Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 1,811,767 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 151,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 945,325 төгрөг буюу нийт 2,908,592 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Зэвсэгт хүчний ААА дүгээр ангийн захирагч хурандаа Ц.Б хариу тайлбартаа: “М” ХХК*******ийн нэхэмжилсэн 2,908,592 төгрөгийн нэхэмжлэлийн 2,105,716 төгрөгийг хариуцан төлүүлсэн. 802,876.00 төгрөгийг хариуцан төлүүлэх боломжгүй. Учир нь ахлагч Б.Г нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 03 дугаар сарын 06*******ны өдрийн ААА тоот тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар ангид шилжсэн, сургагч ахлагч Ж.Г нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 28*******ны өдрийн БББтоот тушаалаар Зэвсэгт хүчний 089 дугаар ангид шилжсэн тул төлүүлэх боломжгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс “М” ХХК*******ийн ерөнхий захирал Т.Х*******ийн М.М*******д өгсөн итгэмжлэл, Зэвсэгт хүчний ААА дүгээр агнийн 2020 оны 04 дүгээр сарын 08*******ны өдрийн 115 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 06*******ны өдрийн 75, 76 дугаартай, албан тоотын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХХХХХХ дугаартай үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ болон гэрээний нэмэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХХХХХХХХХ дугаартай харилцагчийн гүйлгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “М” ХХК*******ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М” ХХК*******ийн нэхэмжлэх, “М” ХХК болон Зэвсэгт хүчний ААА дүгээр агнийн 2022 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн АШБ*******24 тооцоо нийлсэн баримт, харилцагчийн гүйлгээний хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас Зэвсэгт хүчний ХХХ дүгээр ангийн захирагч хурандаа Ц.Б*******оос Х.Б*******д өгсөн итгэмжлэл, Зэвсэгт хүчний ХХХ дүгээр ангийн захирагчийн 2020 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн Б/64 дүгээр тушаал /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 28*******ны өдрийн БББдугаар тушаал /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч “М” ХХК*******ийн ерөнхий захирал Т.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХХК нь Зэвсэгт хүчний ААА дүгээр ангитай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйлчилгээгээ санал болгосон. Үүний дагуу Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ХХХХХХХ тоот гэрээ байгуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y5 гар утаснаас 5 ширхэг, Huawei Y6 гар утаснаас 2 ширхгийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 1,811,767 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 151,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 945,325 төгрөг, нийт 2,908,592 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.1.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тус байгууллагын 18 ажилтны 16 ажилтан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Одоо 2 ажилтны 769,611 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа. Төлбөрөө төлөөгүй үлдсэн Б.Г 2020 оны 03 дугаар сарын 06*******ны өдөр манай компаниас гар утас зээлээр худалдаж авсан боловч тухайн ажилтан 2020 оны 03 дугаар сарын 25*******ны өдөр ажлаасаа гарсан байна. Харин Ж.Г нь тус манай компаниас 2020 оны 08 дугаар сарын 26*******ны өдөр дугаар аваад 2 хоногийн дараа ажлаасаа гарсан байна. Тийм учраас хариуцагч гэрээнд заасан тухайн байгууллагын ажилтан ажлаас гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх үүргээ зөрчиж ийм асуудал гарч байна. Иймд хариуцагч байгууллагаас үлдэгдэл 769,611 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр ангийн захирагч хурандаа Ц.Б болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “М” ХХК*******ийн нэхэмжилж буй 2,908,592 төгрөгийн 2,105,716 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчийн данс руу нь шилжүүлсэн. Одоогийн байдлаар 796,611 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ахлагч Б.Г нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 03 дугаар сарын 06*******ны өдрийн ААА тоот тушаалаар Зэвсэгт хүчний 016 дугаар ангид шилжсэн, сургагч ахлагч Ж.Г нь зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 28*******ны Өдрийн Б тоот тушаалаар Зэвсэгт хүчний ММММ дугаар ангид шилжсэн тул төлүүлэх боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч М ХХК*******д нь хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр ангиас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 1,811,767 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 151,500 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 945,325 төгрөг, нийт 2,908,592 төгрөг гаргуулахыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч байгууллагаас үлдэгдэл 769,611 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги нь 2020 оны 03 дугаар сарын 06*******ний өдрийн 75, 76 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 08*******ний өдрийн 115 дугаартай албан бичгүүдээр гар утсыг 1 жилийн лизингээр олгож өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч М ХХК*******д гаргаж байсан байна.
5. Нэхэмжлэгч М ХХК*******н болон хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1*******т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талууд гэрээ байгуулсан байна.
5.1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1*******д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан тооцогдоно гэснээр талууд 2020 оны 03 дугаар сарын 06*******ний өдрийн ХХХХХХХ дугаартай үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ, мөн 2020 оны 03 дугаар сарын 20*******ний өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээг тус тус байгуулж, эд хөрөнгийг шилжүүлж авсан нь хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна.
6.2022 оны 01 сарын 13*******ний өдрийн АШБ*******24 Тооцоо нийлсэн баримтаар нэхэмжлэгч М ХХК, хариуцагч ААА дүгээр ангийн хуулийн офицер Х.Б төлөөлж 2022 оны 01 сарын байдлаар ХХХХХХХ тоот гэрээний тооцоог нийлж төлбөрийн үлдэгдэл 2,908,592 төгрөгийг 2022 оны 02 сарын дотор барагдуулахаар тохиролцож, төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс үйлчилгээ үзүүлэхгүй байх, шүүхдэх болон бусад арга хэмжээ авах эрхтэй гэж тусгаж, нэхэмжлэгчийг төлөөлж М.М, хариуцагчийг төлөөлж Х.Б нар нь тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тус байгууллагын 18 ажилтны 16 ажилтан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Одоо 2 ажилтны 769,611 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа, 2,111,980 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан ба энэ талаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж өгсөн гэдгээ шүүх хуралдааны шатанд тус тус тайлбарласнаар хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1*******т зээлээр худалдах*******худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
6.2.Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2020 оны 03 дугаар сарын 06*******ний өдрийн ХХХХХХХ дугаартай үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ болон 2020 оны 03 дугаар сарын 20*******ний өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээгээр хуулийн этгээд М /үйлчилгээ үзүүлэгч/ Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги /хэрэглэгч/ талууд харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байна.
6.3. Энэхүү гэрээний дөрөвдүгээр бүлэгт хэрэглэгчийн эрх үүргийн талаар зохицуулсан байх ба гэрээний 4.1*******т хэрэглэгчийн үндсэн мэдээлэлд өөрчлөлт орвол ажлын 5 хоногт багтаан үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй, 4.2*******т хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн дугаар бүхий сим картыг өөрийн ажилтнуудад гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулах үүрэгтэй ба гэрээнд өөрөөр заагаагүй бол дугаарын эзэмшил, ашиглалт, төлбөр тооцоотой холбоотой үүрэг хариуцлагыг хэрэглэгч өөрийн нэрээр бие даан хариуцна, 4.3*******т хэрэглэгч нь ажилтнаа байгууллагын хөнгөлөлт, урамшуулалт багцад хамруулахын тулд өөрийн ажилтан мөн эсэхийг батлах ажлын үнэмлэхээр хангаж, өөрийн ажилтан мөн эсэхийг батлах тодорхойлолт бүхий албан бичгийг үйлчилгээ үзүүлэгчид гаргаж өгөх, ажилтан ажлаас гарах тохиолдолд ажлын 3 хоногийн өмнө албан бичгээр үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй, 4.4*******т ажилтан үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэрэглэгч нь шаардлага тавьж, төлбөрийг барагдуулах тал дээр үйлчилгээ үзүүлэгчид туслалцаа үзүүлнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги нь үүрэг хүлээсэн байх ба энэхүү үүргээ хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги зөрчсөн байна.
Мөн 2020 оны 03 дугаар сарын 20*******ний өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 3.7*******т зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлбөрийн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1*******т заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй, 3.8*******т хөнгөлөлттэй нөхцөлөөр гар утас хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлбөрийн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд гар утасны үндсэн үнээс өмнө төлөгдсөн дүнг хасаж зөрүү төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги үүрэг хүлээсэн байна.
7. Хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги нь худалдах худалдан авах болон үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч М ХХК нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1*******д зааснаар өөртөө учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
7.1. Хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги нь тус байгууллагын ажилтан ахлагч Б.Г*******ыг Зэвсэгт хүчний ХХХ дүгээр ангийн захирагчийн 2020 оны 03 дугаар сарын 25*******ний өдрийн Б/64 дугаартай тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн, сургагч ахлагч Ж.Г*******ыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 08 дугаар сарын 28*******ны өдрийн БББ тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлж Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдэлд шилжсэн тул төлөхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч М ХХК*******тай 2020 оны 03 дугаар сарын 06*******ний өдрийн ХХХХХХХ дугаартай үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ, мөн 2020 оны 03 дугаар сарын 20*******ний өдрийн гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Харин хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ дүгээр анги нь тус байгууллагын ажилтан байсан ахлагч Б.Г, сургагч ахлагч Ж.Г нараас дээрх мөнгө жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэгч М ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1*******д зааснаар хариуцагч Б аймгийн Зэвсэгт хүчний ХХХ*******р ангиас 61,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК*******нд олгож шийдвэрлэв.
Учир нь, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Зэвсэгт хүчний АААА*******р ангиа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК*******ийн нэхэмжилсэн 2.908.592 төгрөгөөс 2.111.980 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хариуцагч Зэвсэгт хүчний ХХХ*******р ангиас нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 796,611 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******т зааснаар нэхэмжлэгч М ХХК*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б*******аймгийн Зэвсэгт хүчний ХХХ*******р ангиас 61,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б