2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1112

 

        

 

 

        

    2025          04           30                                            2025/ШЦТ/1112    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Ш.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч С.Чинзориг,

Шүүгдэгч Н.Д , түүний өмгөөлөгч Б.Оюунбаатар, Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 22010003****** дугаартай 9 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ** өдөр *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ******** газрын *** сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл ганцаараа *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э , /РД:*** /.

2. Монгол Улсын иргэн, ***-ний өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, “****” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт **** тоотод оршин суух, одоо **** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Д, /РД:**** /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 

Шүүгдэгч Н.Д  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь “...Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** ***-рын *** хариуцсан мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.7-т заасан "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх.”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх.”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл /Үйл ажиллагааны зарчим/-ийн 6.1 дүгээр зүйлд заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.” гэж заасныг тус тус зөрчиж,

Н.Д ий “тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлчлүүлэгчдээ азын болон сонирхол татахуйц улсын дугаарыг олж өгөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,

Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар  баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2-д,  “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж,

-2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Э.Э-анд 1,500,000 төгрөгөөр,  

-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ж.Ч-д 2,150,000 төгрөгөөр, 

-2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн М.Б-д 600,000 төгрөгөөр,

-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн П.Б-од 600,000 төгрөгөөр, 

-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн П.Х-ад 1,200,000 төгрөгөөр,

-2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн З.М-д 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “***” улсын дугаарыг О.Г-д 900,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг Ш.Ч-т 1,000,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг Э.Б-д 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “***” улсын дугаарыг Г.Б-д 450,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.А-т 700,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Т.Ц-т 700,000 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.Х-т 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ч.Э-т 1,500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Х.Б-д 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн П.Ц-д 800,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.Б-од 1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ц.Л-ид 1,600,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн М.О-т 1,300,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Т.О-д 1,600,000 төгрөгөөр,

-2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Э.Э-д 1,860,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн М.Б-д 2,000,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.У-т 600,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн Д.П-ид  1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн А.Ж-т 600,000 төгрөгөөр, 

-2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Н.Б-д 1,500,000 төгрөгөөр, 

-2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн С.Т-т 600,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “*** улсын дугаарыг иргэн Б.Э-д 700,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.О-д 800,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Г.Д-т 2,000,000 төгрөгөөр, 

-2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ц.Э-т 850,000 төгрөгөөр, 

-2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн Н.О-т 800,000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34,210,000 (гучин дөрвөн сая, хоёр зуун арван мянга) төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** тоот дансаар дамжуулан, А.Э-ийн нэр дээрх Хаан банкны *** тоот данс, С.Н-ийн нэр дээрх Хаан банкны *** тоот дансаар ашиглан 23,550,000 (хорин гурван сая, таван зуун тавин мянга) төгрөгийн  давуу байдлыг өөртөө, Н.Д д 10,660,000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон...”,

Шүүгдэгч Н.Д  нь “...Б.Э тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, түүний үйлдсэн “Б.Э  нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** ***-рын *** хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа, холбогдох хууль тогтоомж зөрчиж, өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэрэгт “улсын дугаар худалдан авагчийг олж өгөх, өөрийн дансаар төлбөрийг дамжуулан авах” арга хэлбэрээр,

-2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Э.Э-анд 1,500,000 төгрөгөөр,  

-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ж.Ч-д 2,150,000 төгрөгөөр, 

-2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн М.Б-д 600,000 төгрөгөөр,

-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн П.Б-од 600,000 төгрөгөөр, 

-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн П.Х-ад 1,200,000 төгрөгөөр,

-2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн З.М-д 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “***” улсын дугаарыг О.Г-д 900,000 төгрөгөөр, 

-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг Ш.Ч-т 1,000,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг Э.Б-д 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “***” улсын дугаарыг Г.Б-д 450,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.А-т 700,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Т.Ц-т 700,000 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.Х-т 500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ч.Э-т 1,500,000 төгрөгөөр, 

-2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Х.Б-д 650,000 төгрөгөөр, 

-2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн П.Ц-д 800,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.Б-од 1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ц.Л-ид 1,600,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн М.О-т 1,300,000 төгрөгөөр, 

-2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Т.О-д 1,600,000 төгрөгөөр,

-2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Э.Э-д 1,860,000 төгрөгөөр, 

-2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн М.Б-д 2,000,000 төгрөгөөр,

-2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.У-т 600,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн Д.П-ид  1,500,000 төгрөгөөр,

-2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн А.Ж-т 600,000 төгрөгөөр, 

-2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Н.Б-д 1,500,000 төгрөгөөр, 

-2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн С.Т-т 600,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “*** улсын дугаарыг иргэн Б.Э-д 700,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Б.О-д 800,000 төгрөгөөр,

-2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Г.Д-т 2,000,000 төгрөгөөр, 

-2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “***” улсын дугаарыг иргэн Ц.Э-т 850,000 төгрөгөөр, 

-2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “***” улсын дугаарыг иргэн Н.О-т 800,000 төгрөгөөр тус тус худалдаж нийт 34,210,000 (гучин дөрвөн сая, хоёр зуун арван мянга) төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны *** тоот дансаар авч, өөртөө 10,660,000 (арван сая, зургаан зуун жаран мянга) төгрөгийн, Б.Э д 23,550,000 (хорин гурван сая, таван зуун тавин мянга) төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран үйлдсэн...” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

1. Б.Э гийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1-р хавтаст хэргийн 11-15 дугаар тал),

2. Б.Э гийн гэрт  нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1-р хавтаст хэргийн 16-21 дүгээр тал),

3. Сэжигтэн Б.Э гийн “...***наас 2019 онд *** буюу тээврийн хэрэгсэлд улсын бүртгэл хийх болон дугаар олгох, шилжилт хөД  хийх гэх мэт тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шинэ программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн... *** шинэ программын админ эрхийг анхнаас би хариуцаж, программтай холбоотой алдаа болон хөгжүүлэлтийг талаарх саналаа холбогдох хүмүүст гаргадаг байсан... тээврийн хэрэгслийн улсын дугаарын серийг иргэнд харагдуулахгүй байхаар программ дээр админ эрхээр тохируулчихдаг болоод хэд хэдэн удаа азын дугаарыг серийг бусдад хэлж өгсөн бөгөөд надаас дугаар авсан хүмүүс дугаараа цааш нь зарж борлуулдаг уу эсвэл өөрөө ашиглаж байгаа юу гэдгийг би мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд азын дугаар бусдад олж өгснийхөө хариуд тодорхой хэмжээний урамшуулал авч байсан бөгөөд нийт хэдэн төгрөг авч байснаа одоо санахгүй байна. Уг мөнгөө Солонгос улсад амьдарч байгаа үеэл дүүГийн хаан банкны дансаар авч өөрийнхөө хувийн хэрэглээнд зарцуулдаг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас),

4. Гэрч Э.Ш-н“...Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг анх 2018 оны 05 сард хүлээн авч хариуцаж эхэлсэн. 2019 оны 07 сард шинэчлэгдээд Э- хариуцаж эхэлсэн. Түүний дараа 2021 оны 05 сараас одоог хүртэл би хариуцаж ажиллаж байна.. 2021 оны 05 сараас эхлээд ижил дугаарууд дуудлага худалдааны системд шилжсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас), мөн түүний 2 дахь удаа өгсөн “...Б.Э  тээврийн хэрэгслийн бүртгэлтэй чиг үүргийг 2019-07-08-аас 2021-05-13-ны өдрийг хүртэл хариуцаад ажиллаж байсан. ***  систем нь 2019 оны 7 сараас хойш хэрэгжиж эхэлсэн программ.  Энэ программ нь Улаанбаатар хот болон 21 аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн авч болох сул улсын дугаарыг дэлгэцэд байршуулдаг .. нэг ёсондоо улсын дугаар сонголт, захиалгын вейб программ байгаа. ** -ийн холбогдох ажилтнаас сери нээх бэлтгэл ажлаа хангасан гэдгийг Б.Э д мэдэгддэг байсан. Тэгээд нэгэнт Авто тээврийн төвөөс нээж болно гээд Э-д мэдэгдсэн бол Э- *** программын сери нэх товчийг дарна. Тэр товчийг дарснаар  дугаар захиалгын цонх руу 5 баганаар хуваагдаж эхэндээ 500 дугаар ордог, энэ 500 дотор ** дугаарын аль нь ч байх магадлал байх бүрэн боломжтой. Үлдэгдэл дугааруудын хувьд хайлтын цонх гэж байгаа.  Тэр 0000-ын цонхыг өөрчлөөд өөрийнхөө хүссэн дугаарыг хайлт хийхэд тэр хайсан дугаар нь гарч ирэх боломжтой бөгөөд дугаараа сонгоод захиалах боломжтой. Захиалга хийхийн өмнө шар болон хөх өнгө, улаан төлөвт орсон байдаг.. 2022 оны 06 сараас эхлээд программ дээр хөгжүүлэлт хийж дугаар олголт дээр хүлээгдэж буй төлөвийг байхгүй болгосон. Энэ нь хангалттай тооны 731 ширхэг дугаар дуудлага худалдаанд ордог болсонтой холбоотой ийм болсон байгаа. Би Э-гаас ажил авснаас хойш сери задрах товчийг ажлын чиг үүргийн дагуу хэд хэдэн удаа дарж нээж байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 187-189 дэх тал), мөн түүний дахин өгсөн “...Үндсэн ажлынх нь тал нь гэж ойлгож болно. Яагаад гэвэл ажлын байрны тодорхойлолт нь тээврийн ухаалаг систем, тээврийн хэрэгслийн бүртгэл гэж хоёр тусдаа ажлууд байгаа. Системтэй холбоотой ажил нь тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой заалтад хамаарагдана.  Харин тээврийн ухаалаг систем гэдэгт ОУ-ын нэршлээр бүх төрлийн тээврийн хэрэгсэл орж байгаа. Авто замын түгжрэлийг мэдээлэл, технологийн шийдлийг хэрхэн яаж ашиглах гэх мэтчилэн. Мөн тухайн үед тээврийн ухаалаг систем хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж байсан. Тэр хөтөлбөрт юу байсан бэ гэхээр дотроо 14 салбар ажил байсан, тэрэнтэй холбоотой ажлыг Э- хариуцдаг байсан. Хүмүүс Э-гийн  тээврийн ухаалаг систем хариуцдаг ажлыг нь тодорхой сайн мэддэггүй,  нөгөө тээврийн хэрэгслийн улсын дугаар, тэрний мэдээллийн программыг л  хариуцдаг гэж  ойлголттой байсан... *** программыг 2019 оны 07 сарын 24-ний өдрөөс эхэлж хэрэгжүүлсэн байдаг. Тэгж хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанаас эхлээд Б.Э д яамны админы эрх очсон.  Админы эрхийг Э- 2021 оны 05 сарын 13-ны өдөр хүртэл хэрэгжүүлж ажилласан.  Яагаад 2021-05-23-ны гэхээр яамны шинэ бүтцээр  Мэдээллийн технологи, стандарт гэсэн шинэ хэлтэс байгуулагдсантай холбоотойгоор яамны админы эрхийг  би хүлээж авсан... Захиалах боломжтой.  Яагаад гэхээр нэг жишээн дээр аваад хэлье. -н   серитэй дугаарын үлдэгдэл 2023-05-12-ны өдрийн байдлаар 250 ширхэг байна. 2017 оны өмнөх эдгээр 250 ширхэг дугаар аль сери дугаарууд программд байгаа шалтгаан нь *** -г хүмүүс огт захиалаагүй, мөн зүүж байсан дугаараа машинаа өөр аймаг орон нутаг руу шилжсэн тохиолдолд тухайн Улаанбаатар хотын харьяалалтай дугаар суларна, суларсан тухайн дугаар автоматаар бүртгэлийн цонх руу буюу дугаар захиалгын программ руу ордог. Энэ мэтчилэн уг ***  сери бүртгэлийн программд байсаар байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 205-208 дахь тал),

          5. Гэрч П.Б-н “...*** тээврийн хэрэгслийг миний төрсөн хүү Ч.Э-  2020 оны 01 дүгээр сард ** групп нэртэй компаниас Меrcedes Benz E200 З варын тээврийн хэрэгслийг  170 сая төгрөгөөр Хас лизингээр дамжуулан авсан...Манай нөхөр Ч  Д ий данс руу хийчих гэсэн учир би хийсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 187-188 дахь тал), (3-р хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

          6. Гэрч Б.А-н ...Би 2020 оны 06 сард Да хүрээ захаас Тоёота кровн маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгсэл улсын дугааргүй байсан учир фейсбүүкээс азын дугаар худалдаж авах зорилгоор “Улсын дугаар зарна, авна” гэсэн групп руу орсон. Одоо яг ямар нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй чаталсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би тухайн пост тавьсан байсан тээврийн хэрэгслийн дугааруудаас ***  улсын дугаарыг сонгож чаталсан. Тухайн дугаарыг 1,000,000 төгрөг гэж хэлсэн. Би тухайн хүнтэй ярьж тохиролцсоны үндсэн дээр 750,000 төгрөг болгож худалдаж авахаар болсон...Тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 29-ний  өдөр  Хаан банкны ***  тоот дансанд *** гэсэн утгаар 750,000 төгрөг шилжүүлсэн... Тухайн мөнгө нь тээврийн хэрэгслийн улсын дугаарын мөнгө...”  гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 195-197 дахь тал, 4-р хавтаст хэргийн 229-230 дах тал)

7. Гэрч Б.А-н эзэмшлийн ***  тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 750,000 төгрөгийг Б.Б-ын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 234 дэх тал)

          8. Гэрч П.Б-ын “...Би *** улсын дугаартай Wrangler Jeep маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 01 дүгээр сард Benz машины Монгол Улс дахь албан ёсны борлуулагч болох ** ХХК-аас 146,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо энэ машиныг би өөрөө унаж байна. Тухайн үед өөрийнхөө машинд гайгүй дугаар авчих санаатай хүнээс асуугаад азын дугаар сураглаад явж байсан. Тэгсэн ** ХХК-ийн борлуулагч Н.Д  гэх залуугаас энэ талаар тодруулахад надад нэг азын хүснэгтэд оруулсан дугааруудын зургийг  явуулж байсан. Тухайн үед дээрх дугаарыг 1.5 сая төгрөгөөр зарна гэж байсан ба надад арай үнэтэй байсан тул өөр хямд дугаар байна уу гэхэд ***, *** гэсэн тээврийн хэрэгслийн дугаар танилцуулж байсан. Тухайн үед би өөрөө тээврийн хэрэгсэлдээ 5 дугаараар төгссөн дугаар сонирхож байгаагаа хэлэхэд дээрх 2 дугаарыг надад танилцуулж байсан. Ингээд би *** дугаарыг авахаар болоод 600,000 төгрөгийг Н.Д ий хэлсэн данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 210-211 дэх тал), (3-р хавтаст хэргийн 80-81 дэх тал)

            9.  Мөрдөгчөөс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр П.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 212-214 дэх тал )

            10. Гэрч Ц.Л-ийн..*** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Ш.Н-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Mercedes benz G-500 маркийн тээврийн хэрэгсэл байгаа. 2020 оны 03 сарын 23-ны өдөр худалдан авч байсан санагдаж байна. ** компаниас над руу холбогдоод таны машиныг Хас банк руу шилжүүлэх гэсэн юм, ямар дугаар авах вэ гэж надаас тодруулсан юм, тэгээд би 1 дэх өдөр ажил багатай болохоор нэг өдөр гардаггүй дугаар байвал болно гэж хэлсэн юм. Тэгээд *** улсын дугаар гарсан байна лээ...Д  гэх залуу над руу залгаад 1,600,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэр үед би тэр шалавчны үнийг л гэж ойлгоод шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 219-220 дахь тал), (3-р хавтаст хэргийн 157-158 дахь тал)

11. Гэрч Г.Д-ын “...Манай найзуудын нэг нь ** группээс машин худалдаж авах юм бол боломжийн дугаар өгчихдөг юм байна лээ гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 03 сарын сүүлээр ** групп дээр очиж машин үзэж байгаад Меrcedes benz G500 З варын автомашин сонирхож улмаар худалдан авсан бөгөөд *** группэд ажилладаг үл таних залуучуудад ахдаа гайгүй дугаар зүүгээд өгөөрэй гэж хэлээд тухайн машинд шинээр шалавч худалдан авсан.  Миний авсан тээврийн хэрэгсэл шалавч нь надад таалагдахгүй байсан учир шинээр шалавч авсан юм. Ингээд үл таних дугаараас нэг залуу над руу залгаад 1,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн юм. Тэр үед би тэр шалавчны үнийг л гэж ойлгууд шилжүүлсэн юм...Яг тийм юмны төлбөр гэж надад бол хэлээгүй. Юуны төлбөр болохыг тодруулж асуугаагүй.Тэгээд Хас лизингээс машинаа авахад *** улсын дугаар зүүчихсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 225-226 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 212-213 дах тал)

12. Гэрч Г.Д-ын *** данснаас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 152 дах тал)

13. Гэрч Т.О-н “...Иргэн Д ийг “Jeep-**” автомашины худалдааны борлуулалтын ажилтан гэдгээр нь мэднэ, надтай ямар нэгэн төрөл садны харьцаа холбоо байхгүй. Би 2020 оны 02 сард ** автомашины худалдааны төв дээр очиж автомашин судалсан гэтэл Jeep Wrangler тээврийн хэрэгсэл үндсэн нь 169,0 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл нь тухайн үед хямдрал зарлаад 146,0 сая төгрөг болж хямдарсан, үндсэн үнийн дүнгээс 20 хувь буюу 28,0 сая төгрөгийг төлж, автомашиныг захиалаад мөн оны 4 сарын сүүлээр захиалсан машин маань ирсэн, ингээд **-ийн борлуулалтын ажилтан Д д *** гэсэн улсын сери дугаар байгаа эсэхийг тодруулахад надад *** сери дугаарыг авч өөрийн Jeep Wrangler rubicон маркийн тээврийн хэрэгсэл дээр зүүж тавьсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн Б.З-д 152,0 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед Д өөс авсан *** сери дугаарыг 800,000 төгрөгөөр мөн автомашины гишгүүр, бусад тоноглол зэргийг авахаар нийт 1,600,000 төгрөгийг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 231-232 дахь тал)

14.  Монгол Улсын *** 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/2**** дугаартай албан бичиг, түүний хавсралт “Б.Э д ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт” (2-р хавтаст хэргийн 20-38 дахь тал)

15. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт (2-р хавтаст хэргийн 121-133 дахь тал)

16. Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Д ий эзэмшлийн *** тоот дансны гүйлгээний хуулга, Мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Н.Д ий Голомт банкны *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, (2-р хавтаст хэргийн 151-154 дэх тал) дансны хуулга (2-р хавтаст хэргийн 155-185 дахь тал)

17.  Гэрч С.Ч-н “... Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын нэг болох тээврийн хэрэгслийн дугаар олголт, улс,  хот хоорондын ачаа, тээврийн C зөвшөөрөл олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийг зохион байгуулах зэрэг чиг үүргийг  сайдтай  байгуулсан гэрээний дагуу Авто тээврийн үндэсний төв хэрэгжүүлэн ажилладаг.

Энэ хүрээнд Автотээврийн төв нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж ойлгож болно.Зам, тээврийн хөгжлийн сайдын сүүлд гаргасан журам гэж байгаа. Би яг хэзээ гарсан, хэдэн тоот журам байгаа гэдгийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Энэ талаар надаас ажил авсан одоо ажиллаж байгаа мэргэжилтэн Н   бүүр тодорхой сайн мэдэж байгаа. Сайдын  гаргасан тэрхүү журмаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ руу  нэвтэрч орох, хандах, уг программтай харьцах  эрх хэмжээг тодорхойлж өгсөн байдаг. Нэг үгээр хэлбэл хамгийн том эрхтэй админ нь ийм, ийм ажил хариуцаж ажиллана, түүний дараагийн эрхтэй ордог админ нь тийм ажлыг хариуцаж ажиллана гэдгийг нарийн зохицуулж өгсөн.  Сайдын журмаараа бол том эрхтэй админ нь *** нэг ажилтан байхаар тэр нь тухайн үед Э- байсан,  дараагийн давуу эрхтэй админ нь Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн дарга байхаар ч гэдэг ч юм уу ингэж зохицуулж өгсөн байдаг.  Одоо ямар, ямар хүмүүс 2 том админы эрхтэй ажиллаж байгааг мэдэхгүй байна.

 Тухайн үед бол хамгийн том эрхтэй админ нь манай яаманд ажиллаж байсан Б.Э д, Э-гийн дараа ордог эрхтэй админ нь Авто тээврийн Бүртгэлийн хэлтсийн дарга - нарт олгогдсон байсан.  Энэ хоёр л  тухайн үед бүртгэлийн программ руу нэвтэрч орох,хандах эрхтэй байсан гэсэн үг. 

 Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нэг сери ** хүртэл байдаг. Жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой шинэ сери дуусах нь хурдан болсон. Дараагийн шинэ сери нээх тохиолдолд Автотээврийн  үндэсний төвөөс манай яаманд албан хүсэлтийг ирүүлдэг бөгөөд ямар учиртай албан хүсэлт вэ гэхээр   шинэ сери нээх зөвшөөрөл олгож өгнө үү л  гэсэн хүсэлт юм.

 Тухайн үед намайг мэргэжилтнээр ажиллаж байхад Авто тээврийн төвөөс ирсэн  албан хүсэлт нь ажил үүргийн дагуу над дээр цохогдож ирдэг байсан ба би дээд шатны газрын даргад танилцуулаад зөвшөөрөл олгох уу, яах уу эсэхийг асууж лавладаг. Юу, юуны духанд хүрэлгүйгээр Автотээврийн төвөөс ирүүлсэн албан хүсэлтийг за за шинэ сери нь дуусаж байгаа юм байна гээд зөвшөөрөл олгож болохгүй учраас  манай газрын даргаас Авто тээврийн төвийн удирдах албан тушаалтантай  аман байдлаар холбогдож “ урд задарсан сери нь дуусаж байгааг мөн шинэ сери нээх шаардлагатай юу гэдгийг нягталж асуухаас гадна мөн яаманд бүртгэл хариуцаж ажиллаж байсан Э-гаас хүртэл нягталж асууж лавлаад тэгээд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг байсан.  Ингээд газрын дарга  шинэ сери нээх зөвшөөрлийг  өг гэвэл би тухайн зөвшөөрлийг  албажуулж  албан тоотон дээр төлөвлөж  бичээд газрын даргаар хянуулаад тэгээд Авто тээврийн үндэсний төв рүү хүргүүлдэг.  Манайхаас  Авто тээврийн төвд  зөвшөөрөл / бичиг/ хүргэгдэж очсоны дараа шинэ сери нээх эрхийг Авто тээврийн төвөөс улсын хэмжээнд нээх эрх нь үүсэж байгаа юм. Авто тээврийн төвөөс манайхаас бичиг очсоны дараа Э-тай холбогдож  шинэ сери хэзээ нээх эсэхийг тохирч аваад товлосон өдрөө нээдэг байсан.  Э- ингэхдээ программд шинэ сери нээх идэвхжүүлэх үйлдэл хийдэг байсан юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 191-192 дахь тал)

         18.  Гэрч Ё.Ж-ны “...Тээврийн хэрэгслийн шинэ сери нээхтэй холбоотой асуудлын талаар мэдүүлэхэд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаар сери дуусахаар  Автотээврийн үндэсний төвөөс шинэ сери нээх эрхийг олгож өгнө үү гэсэн байдлаар манай яаманд бичиг ирүүлдэг юм. Журам өөрчлөлт орохоос өмнө би ** -аас ирсэн албан бичгийг газрынхаа мэргэжилтэнд нь цохож өгдөг байсан. Цохолтоор хүлээж авсан манай газрын мэргэжилтэн Б.Э  хариуцаж программ руу нэвтэрч шинэ сери нээх үйлдэл хийж ажилладаг байсан...Автотээврийн төвөөс ирсэн албан бичгүүдийг хариуг нь өгөх ёстой гэдэг байдлаар би Э-д цохож өгдөг байсан...Ажлын байраараа Б.Э гийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлуудтай дөхөм, чиг үүрэг нь ойрхон байсан болохоор Э-д хариуцуулж өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 194-196 дахь тал)

19. Гэрч С.Н гийн “...Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021-02-18-ны өдрийн А/** дугаартай “ Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилж байсан бөгөөд сайдын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам гарсантай холбоотой хүчингүй болсон. Дээрх 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд  2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журмаар ямар үйл ажиллагааг зохицуулж өгсөн бэ гэхээр  ер нь системтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулж өгсөн.

Тухайлбал системийн том эрхтэй администратор  нь ямар албан тушаалтан байхыг мөн тэр албан тушаалтан бүртгэлийн системд ямар чиг үүрэгтэй оролцож ажиллах  талаар, мөн бүртгэлийн үйл ажиллагааг явуулах эрх бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэ журмаар ямар чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллах талаар нарийн тодорхойлж өгсөн.

 Дээрх журмын 2.2-д Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнаас хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь болохоор манай Зам, тээврийн хөгжлийн яам  байгаа юм. Харин  журмын 2.3-д Админ эрх бүхий хэрэглэгч нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллагын албан тушаалтан байхаар зохицуулж өгсөн. Энэ нь болохоор Автотээврийн үндэсний төвийн тодорхой албан тушаалтан байгаа юмаа.

Мөн журмын 2.4-д Зохицуулалтын эх бүхий хэрэглэгч нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллагын бүртгэлийн нэгжийн удирдах албан тушаалтан байхаар зохицуулж өгсөн ба энэ нь Автотээврийн үндэсний төвийн тодорхой албан тушаалтан.  Сайдын 2022-06-15-ны өдрийн *** дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”-аар бол  одоо тээврийн хэрэгслийн админ эрх бүхий хэрэглэгч нь Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Авто тээврийн бодлогыг зохицуулах газрын даргад олгогдсон боловч тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх  ажилд оролцохгүй. Гагцхүү тээврийн хэрэгслийн улсын дугаарын шинэ сери үүсгэх, илгээх, бүртгэлийн системд тавих ерөнхий шаардлагыг тавих, хангах ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг болсон. Харин бусад үйл ажиллагааг ** -өөс хэрэгжүүлж ажиллахаар зохицуулагдаж өгсөн. Сайдын шинэ гаргасан журмаар бол манай яамны Авто тээврийн бодлогыг зохицуулах газрын дарга Жаргалсайхан нь   Автотээврийн үндэсний төвөөс “шинэ сери үүсгэх” эсэхийг шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн албан хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд нэвтрэн орж  шинэ үүсгэх, илгээх эрхтэй оролцож байгаа. Өөрөөр хэлбэл Автотээврийн төвөөс ирүүлсэн албан хүсэлт нь үндэслэлтэй байвал шинэ сери нээх эрхийг олгоод явж байгаа. Одоо ч гэсэн Автотээврийн төвөөс шинэ сери нээлгэх талаар манайд албан хүсэлт ирүүлчихсэн байгаа...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн198-199 дэх тал)

20. Гэрч Б.П-н “...** программ нь бол иргэдийн зүгээс тээврийн хэрэгслийн дугаар захиалж авах программ юм... одоо сонирхол татахуйц улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулдаг болсон болохоор иргэдийн орж захиалга хийдэг дэлгэцэнд тавихаа байсан. Харин урд өмнө нь сонирхол татахуйц улсын дугааруудыг яамны тусгай эрхтэй этгээд нэвтрэх кодоороо орж дэлгэцэд гаргах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг өөрөөр хэлбэл үйлдэл хийдэг байсан.. өмнө нь Э-  байсан одоо Ш  гэж залуу хариуцаж байгаа. Яамны тусгай эрхтэй админ нь сүлжээ болон нэвтрэх нэрээрээ үндэсний дата төвийн сервер дээр байгаа мэдээллийн бааз руу сүлжээ, нэвтрэх  кодоороо нэвтэрч орж болно. Нэвтэрч  орсон тохиолдолд бааз дээр хадгалагдсан мэдээллийг (тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах, өөрчлөх, устгах) зэргийг бүгдийг хийж болно.  Яамны тусгай эрхтэй админаас бааз руу нэвтэрч байгаа үйлдэлд Автотээврийн үндэсний төвөөс хяналт тавих ямар ч боломжгүй.  Ганц л эрхтэй хүн нь урд өмнө Э- байсан одоо, Ш  гээд мэргэжилтэн байгаа... захиалгын төлөвийг өөрчилж болно, шар төлөвт байгаа дугаараас захиалж болно...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 201-203 дахь тал)

21. Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн *** программд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 209-226 дахь тал)

22. Гэрч Н.-ийн “...программын дауу эрх нь яамны эрх бүхй албан тушаалтанд олгогдсон. Яамны давуу эрхтэй админ нь шинэ сери дугаарыг захиалах төлөвт оруулах эрхтэй. Систем рүү нэвтэрч  шинэ сери нээх үйлдлийг өмнө нь Б.Э  хийх эрхтэй байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 228-229 дэх тал)

23. Гэрч С.Б-н “... Үүнийг гар, хөлийн үсэг зураад хүлээлгэж өгөхгүй бол болохгүй байсан. Дараа нь ямар нэгэн асуудал, хардалт гарвал хэн хариуцах вэ гэдэг зүйл яригдан шүү дээ. Би тухайн үед яаж овоо энэ хүлээлцсэн тэмдэглэлийг гаргаж Э-гаар гарын үсэг зуруулж авсан нь оносон байна. Дараа нь аягүй бол Автотээврийн төв системийг хариуцаж, тэндээс нэвтэрч байсан гэвэл яах уу. Систем  рүү нэвтрэх эрхийг хүлээлгэж өгч байгаа асуудал маш их ач холбогдолтой. Системийг 2019-07-24-нд үйл ажиллагаанд нэвтрүүлж улмаар зүгшрүүлэх хүртэлх хугацаанд  санг би хариуцаж байсан. Хэсэг хугацаанд хариуцаж  байсны хүний тухайд номер, дугаартай холбоотой маш их гуйлтууд  маш ирж байсан, их дарамттай хэцүү юм байна  лээ. Би ч угаасаа ашиг сонирхолд холбогдоод яахав гээд өөртөө бас хэн нэгэнд ашигтай байдлаар программ, сервер рүү нэвтэрч орох давуу эрхийг ашиглаагүй ээ. Системийг хурдхан шиг зүгшрүүлээд хурдхан шиг яаманд нь хүлээлгэж өгөхгүй бол аягүй хэцүү, хэл ам асуудал гарах гээд байсан болохоор юмыг нь хийж зүгшрүүлээд 2019 оны 08 сарын 12-нд акт үйлдээд яамны мэргэжилтэн Э-д нь хүлээлгэж өгсөн.  Тэглээ  ч мөн Автотээврийн тухай хуульд тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем нь Зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заалттай байдаг болохоор систем, сан руу нэвтэрч орох эрхийг яаманд нь шилжүүлж өгсөн нь ийм учиртай юмаа.Тодруулж хэлэхэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем нь хуучин компьютер дээр суулгадаг  декстоп маягийн апп-тай байсан. Тэр программ хуучирсан, мөн интернэт сүлжээнээс хандах боломжгүй, орчин үеийн хэрэгцээ шаардлагаа хангаж чадахаа байсан болохоор бүртгэлийн системээ шинэчлэх зорилгоор веб-д суурилсан системийг хийлгэх компани, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах зорилгоор манай ** -өөс тендер зарлаж байсан6 Тендерийн ажил нэлээн сунжирч явсан. Тендерт “*** ” ХХК сонгон шалгарч байсан. Тухайн компаниар уг веб системийг хийж гүйцэтгэхээр гүйцэтгэх гэрээг ** -өөс байгуулж хийж байсан. Энэ системийн ажил нэлээн сунжирч явсаар 2019 оны 07 сарын 24-ний өдөр албан ёсоор үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдаг. Нэвтрүүлсэн гэдэг нь болохоор ** -ийн салбаруудаар уг системийг ашиглаж эхэлсэн. Мэдээллийн санд хандах 3, серверт хандах   1 эрхийг Б.Э д хүлээлгэж өгсөн. Үүнд: System “***  мэдээллийн бааз, мэдээллийн сан удирдах эрх”, *** “мэдээллийн сан дээр байгаа эрх, *** программ дотор тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх мэдээлэл байгаа”, ***  “оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн бүртгэлийн хэрэглэгч” гээд ийм 3 сан руу нэвтэрч орох эрх юм...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 231-232 дахь хуудас)

24. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн өгөгдлийн сан, серверт хандах эрхийг хүлээлцсэн акт (2-р хавтаст хэргийн 233 дахь тал)

25. Гэрч Б.С-н “...Ковидын өмнөх жил буюу 2019 онд  ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуульд багшаар ажиллаж байсан Н  маань “**  дээр программ  хөгжүүлэх ажил байна, Ц  гурвуулаа хийх үү” гэхээр нь Ц  бид хоёр зөвшөөрөөд хийхээр болсон. Ерөнхийдөө Ц  бид хоёр программтай холбоотой гол ажлуудыг хийсэн. Н  программ хүлээлцэх, сургалтын талын ажлыг хариуцаад явсан. *** программ хүчээр өөрийн хүссэн дугаараа сонгож авах боломж байхгүй. Харин программ байршиж буй серверийн өгөгдлийн сангийн тусгай хандах эрхийг ашиглан эдгээр үйлдлийг хийх бүрэн боломжтой... өгөгдлийн санд хэн дуртай болгон нь тэр дундаа Авто тээврийн үндэсний төвийн бүртгэл, хяналтын ажилтан гэдэг ч юм уу, тийм ажилтнууд уг өгөгдлийн сан руу нэвтэрч орох ямар ч боломж байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 235-236 дахь тал)

26. Гэрч Г.Ц ийн “...Өгөгдлийн ан руу Авто тээврийн төвийн бүртгэлийн ажилтан хэн ч бай нэвтэрч орох боломжгүй, супер эрхтэй админууд нэвтэрч орох боломжтой.  Өгөгдлийн санд нэвтэрч байгаа хэрэглэгч нь засах, устгах, нэмэх үйлдлүүдийг алийг нь ашиглах эсэхээс хамаарч админы эрхийн түвшин харилцан адилгүй байдаг. Харин супер админ нь дээрх үйлдлүүдийг бүгдийг нь хийх боломжтой...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 238-241 дэх тал)

27. Гэрч С.Н-ийн “...Би бүүр өмнө нь “З ” гээд нэртэй компанид нягтлангаар 20 гаруй жил буюу 2019 оныг хүртэл ажилласан. Намайг З  ХХК-д ажилладаг байхад Х ын аав нь манай компанид аж ахуйн даргаар ажилладаг байсан мөн Х  бид хоёр бие биеэ сайн таньж мэднэ...Х  Хаан банканд ажилладаг, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Х  надад 2019 онд “чамд Хаан банканд илүү данс байвал ашиглуулаач, манай банкныхан ажилчдынхаа дансыг шалгаад байдаг болохоор таньж мэддэг хүндээ мөнгө, цаас зээлдүүлэх хувийн дансаараа мөнгө төгрөг оруулж гаргаж болохгүй байна, илүү данс байвал түр ашиглуулаач гэхээр нь би өөрийнхөө ашигладаггүй байсан *** дансандаа шинээр карт захиалаад мөн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг үүсгээд Х т өгсөн.

Миний хувьд  Х т өөрийнхөө энэ дансаа ашиглуулаад явж байвал алсдаа хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Учир нь би АНУ, Солонгос зэрэг улс руу виз мэдүүлэх гэж байсан болохоор дансаар мөнгө төгрөг орж, гарч байсан нь дээр байх гэдгээ ч Х т хэлээд за ер нь ашиглаж байхгүй даа гээд өгсөн...Би Х т картаа өгч, дансныхаа нэвтрэх нууц, үгийг хэлснээс хойш миний тэр дансаар Х ын ямар, ямар гүйлгээ хийгдэж, хэдэн төгрөг,  ямар данс руу шилжигдэж байсан, ямар данснаас хэдэн төгрөг орж ирж байсныг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 2-4 дэх тал )

28. Гэрч Б.Х ын “...Яг үнэндээ Би Н  найзынхаа Хаан банкны картаар миний санаж байгаагаар 5-10 удаа л мөнгө оруулж авснаас бус өөр ямар нэгэн гүйлгээ болон хүнээс мөнгө шилжүүлж авч байгаагүй. Хэрвээ Н ийн дансанд мөнгө төгрөг шилжигдэн орж ирсэн байгаа бол тэдгээр гүйлгээнүүдийн талаар миний төрсөн эрэгтэй дүү болох Б.Т  мэдэж байгаа... 2019 оны хавар хэдэн сард гэдгийг санахгүй байна. Н  надад “найз нь АНУ-ын визэд ороход дансаараа тогтвортойгоо мөнгө оруулж, гаргах хэрэгтэй байна, чи миний энэ дансаар мөнгө төгрөг оруулж, гаргаж өгөөч гэдэг байдлаар хандахаар нь найз нь ажлынхаа газрын хүнд мөнгө зээлүүлчихсэн, мөнгө зээлэхдээ хүнээс зээлсэн гээд аваад өгсөн, зээлсэн мөнгөө өөр хүний дансаар авах хэрэгтэй байна, чи тэгвэл дансаа надад ашиглуулчих” гэсэн чинь за за тэгье гээд урд нь ашиглаж байсан дансаа өгсөн юм уу эсвэл банк дээр шинэ данс нээлгээд өгсөн юм уу тэрийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 6-9 дэх тал), мөн түүний “...би Б.Т  дүүдээ “чи хүнд ашиглуулаад  яваад байгаа юмуу” гээд очиж уулзаж дүүтэйгээ ярилцсан. Миний ойлголтоор  Б.Т ын цаана нь нэг эмэгтэй байгаад тэр хүүхэн нь манай дүүг ашиглаад байгаа юм болов уу гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 11-12 дахь тал)

29. Гэрч Б.Т ын “...Тиймээ би Н  эгчийн дансыг ашиглаж байсан үнэн...Н  нь манай аавтай хамт З  ХХК-д ажилладаг байсан бас аавын амьдардаг байранд бас амьдардаг байсан...Манай эхнэрийн хувьд жаахан хэл ам зарга ихтэй тийм эмэгтэй байсан, эхнэр шүүхээр явна гээд байсан болохоор өөрийнхөө бизнесийн орлогыг нуух зорилгоор орлогоо мэдэгдэхгүй байх зорилгоор тухайн үед Х  эгчдээ “би бизнесийн орлогоо өөрийнхөө дансаар оруулж гаргамааргүй байна, Н  эгч эртээд нэг яриад байсан  АНУ-ын виз мэдүүлж  хүүхэд энэ тэртээ очих болохоор хувийн дансаараа мөнгө төгрөг оруулж гаргах гүйлгээ байнга хийх шаардлагатай байна гээд хэлж байсан, Н  эгчийн тэр хэлээд байсан данс нь байгаа юм болов уу та асуугаад өгөөч гэсэн чинь за за асуугаад өгье гэсэн. Х  эгч ямартай ч Н  эгчээс асуусан байсан, за тэг болно гэж байна, тэгээд чи дансыг нь ашиглах юм уу гэсэн.

 Тэгээд Х  эгч Н  эгчээс банкны картыг нь аваад, мөн интернэт банк руу нэвтрэх нэр, нууц үгийг нь авч надад хэлж өгсөн. Би Зам, тээврийн хөгжлийн яаманд ажилладаг байсан Э- гэж хүүхэнтэй 2018 онд танилцаж байсан, би ч тухайн үед ерөнхийдөө эхнэрээсээ салсан байсан үе, Э-гийн хувьд ч гэсэн адилхан нөхрөөсөө салсан үе байсан.Ингээд бид хоёр 2019 оноос эхлүүлээд ойр, дотно харилцаатай болсон. Би тухайн үед тодорхой хэмжээний бизнес хийдэг байсан болохоор Э-д санхүүгийн тусламж үзүүлэх, мөнгө төгрөг зээлдүүлэх тохиолдол зөндөө байсан...

  Миний санаж байгаагаар 2019, 2020 онд байх бэлнээр бил үү дансаар 4,5 сая төгрөгийг Э-д шилжүүлж байсан. Тухайн үед Э- надаас мөнгөтэй бол мөнгөний туслалцаа үзүүлээч гэхээр нь мөнгөтэй хүнээс асууж байгаад өгье гээд гэхдээ цаанаа бол Н  эгчийн дансанд байсан мөнгөнөөсөө Эркаад өгдөг байсан. Э- надаас авсан мөнгөө увуулж, цувуулаад өгсөн, одоо 300 орчим мянган төгрөгийн тооцоо үлдсэн байдаг...

  Би Э- гэж хүнийг танихгүй, царай зүсийг харж байгаагүй, ямар хүн байдгийг мэдэхгүй. Харин Э-гаас өөрөөс нь манай дүү байгаа юмаа, гаднаас бараа захих гэж байгаа, энэ данс руу хэдэн төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан...Хэрэв би хууль бус орлогын гүйлгээ гэдгийг мэдэж байсан бол Э-д энэ талаараа өөрөө хэлсэн бол би түүнд “ ийм мөнгө авахгүй, надаас дахиж мөнгө битгий аваарай” гээд шууд хэлэх ёстой байсан ба Э-тай дахиж санхүү, мөнгөний харилцаа үүсгэхгүй байх байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 16-21 дэх тал)

      30. Гэрч Т.М-н “...Тухайн иргэн, аж ахуй нэгж компани ***  сайтаас дугаараа захиална. Захиалсан дугаараа манай байгууллагын аль нэг салбар дээрээс.. захиалсан дугаараа хэлээд бичиг баримтын хамт өгнө. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний захиалсан байвал программд шивж оруулаад тэгээд гэрчилгээ дээр хэвлээд  тухайн иргэнд өгдөг...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 30-31 дэх тал)

31. Гэрч Б.Х ын “...Яг үнэндээ Би Н  найзынхаа Хаан банкны картаар миний санаж байгаагаар 5-10 удаа л мөнгө оруулж авснаас бус өөр ямар нэгэн гүйлгээ болон хүнээс мөнгө шилжүүлж авч байгаагүй. Хэрвээ Н ийн дансанд мөнгө төгрөг шилжигдэн орж ирсэн байгаа бол тэдгээр гүйлгээнүүдийн талаар миний төрсөн эрэгтэй дүү болох Б.Т  мэдэж байгаа... 2019 оны хавар хэдэн сард гэдгийг санахгүй байна. Н  надад “найз нь АНУ-ын визэд ороход дансаараа тогтвортойгоо мөнгө оруулж, гаргах хэрэгтэй байна, чи миний энэ дансаар мөнгө төгрөг оруулж, гаргаж өгөөч гэдэг байдлаар хандахаар нь найз нь ажлынхаа газрын хүнд мөнгө зээлүүлчихсэн, мөнгө зээлэхдээ хүнээс зээлсэн гээд аваад өгсөн, зээлсэн мөнгөө өөр хүний дансаар авах хэрэгтэй байна, чи тэгвэл дансаа надад ашиглуулчих” гэсэн чинь за за тэгье гээд урд нь ашиглаж байсан дансаа өгсөн юм уу эсвэл банк дээр шинэ данс нээлгээд өгсөн юм уу тэрийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 37-38 дахь тал)

      32. Гэрч Э.Э-ангийн “... Би 2019 оны 05, 06 сарын үед ** группээс Мercedes G-500  машин захиалж байсан юм. Миний захисан машин   2019 оны 11 сарын сүүлээр орж ирээд ** группээс А  гэж залуу холбогдож байсан. Тэгээд би ** группээс захиалсан уг машинаа авсан. Тухайн үед машиныхаа урьдчилгааг өгөөд үлдсэнийг нь Хас банкны лизингээр авч байсан.  Би өөрөө *** гэсэн дугаар барьдаг болохоор А ас “гоё дугаар байна уу, ***байвал бүүр сайн байна гэсэн чинь А : номер олоод өгье гэсэн. Тэгээд удаагүй  А  надад “тантай манай нэг ажилтан холбогдоно, та номерынхоо мөнгийг данс руу нь шилжүүлээрэй гэсэн. Тэгээд удаагүй над руу нэг хүн холбогдоод *** гэсэн дугаар болох уу, 1 сая 500 мянган төгрөгийг энэ данс руу шилжүүлчих  гээд надад нэг данс хэлж өгсөн. Тэгээд би тэр данс руу нь 1,5 сая төгрөгийг шилжүүлж байсан. Шилжүүлэг хийсэн хүний данс нь Д  гэж бол тэр хүн надтай номер асууж холбогдсон хүн байгаа байх... Би 2020 оны 07 сард ** группээс мөн адил хар өнгөтэй G-500 маркийн машиныг урьдчилгаа өгөөд үлдсэнийг нь Хас банкны зээлээр авч байсан. Уг G-500 машиныг авахад мөн адил А тай  харьцаж авч байсан. Би тэр машиндаа бас гайгүй номер тавьчих санаатай А д 67-67-той дугаар олоод өгөөч гэхэд болно, олоод өгье гэсэн. Манлай надад 67-67-той / арын серийг нь санахгүй байна/ дугаар олчихлоо гэсэн.Тэгээд хэлсэн данс руу нь худалдаж авсан номерынхоо мөнгийг  шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 46-47 дахь тал)

33. Гэрч Ж.Ч-ийн “... ** грүппээс би 3, 4 удаа машин авч байсан болохоор ** групп нь машины бүхий үйлчилгээ хийгээд номер, дугаар тавиад өгчихдөг гэдгийг нь мэддэг... ** группээс Mercedes benz E-200 машиныг тухайн үед хүлээж авахад *** улсын дугаартай байсан....” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 61-62  дахь тал)

34. Гэрч М.Б-н “...Манай аав, ээж хоёр 2020 онд Замын цагдаагийн газрын урд байдаг Соёолж төвөөс Benz GL-C  машин авч байсан бөгөөд тэр худалдаж авсан бөгөөд тэр худалдаж авсан машин нь улсын дугаартай байсан. Аав, ээжийнхээ машиныг ** групп дээр аваачиж сервис хийлгэх гээд 2020 оны 01 сард унаж очсон. Д  надаас машиныхаа номерыг гоё болгохгүй юм уу гэхээр нь ямар номер байгаа юм бэ гэхэд *** улсын дугаар байна гэсэн. Тэгээд уг номерыг 600 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохироод мөнгийг нь би эхнэр Б.Х-гийн данснаас шилжүүлэг хийлгэсэн. Яагаад эхнэрийнхээ данснаас мөнгөө шилжүүлсэн бэ гэхээр би тухайн үед гар утсан дээрээ Хаан банкны апп суулгаагүй байсан юм. Тэгээд эхнэрийнхээ данснаас шилжүүлэг хийлгэсэн...  би **-ээс захиалсан тухайн машиныг Үнэн ахад зарахаар тохиролцсон. Үнэн ахад өгөх үед Д  надаас энэ гоё машиндаа дугаарыг нь яахын дугаар олсон юм уу гэхээр нь би чамд зарах дугаар байгаа юм уу гэсэн чинь Д  хэд хэдэн дугаар санал болгосон. Санал болгосон тэр дугааруудаас -*****     таалагдсан. Би Үнэн ахаас 09-09 дугаар байна, 2 сая гэж байна гэсэн чинь за за наад дугаар авчих гэсэн.. Д ий данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 69-70 дахь тал)

35.  Гэрч С.Ү-ний “...маргааш өдөр нь Б машин авчирч надад хүлээлгэж өгөхдөө уг *** дугаарыг авчихсан ирсэн. Б  энэ *** дугаарыг хэнээс, яаж захиалж авсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 74 дэх тал)

36.Гэрч Г.О-н “...би тухайн үед машинаа MSM грүппээс худалдаж авах үедээ л Д тэй танилцаж байсан. Тэрнээс өмнө бол Д ийг таньдаггүй байсан. Наад мөнгө чинь гэвэл /***  дугаар худалдаж авсан мөнгө байна. Би Д  рүү өөр ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлэх учиргүй. Бид хоёрын хооронд өр, төлбөр эсвэл машины үйлчилгээтэй холбоотой шилжүүлэх мөнгө төгрөгийн тооцоо байхгүй. Д  рүү шилжүүлсэн 1 сая төгрөг зөвхөн номер худалдаж авсан л мөнгө...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 130-131 дэх тал)

37.    Гэрч П.Ц-гийн “... Би Н-ын Д  гэж хүн танихгүй. Би 2019 онд ** группээс Мерседэс бенз Жи-500 маркийн машин захиалж байсан.Би нөхөртэйгөө 2020 оны 02 сард буюу цагааны сарын битүүний өдөр  гадаадад  руу охин дээрээ очих гээд явчихсан байсан. Намайг гадаадад байхад ** группийн  борлуулалтын ажилтан Амгаа бил үү Амгалан бил үү тийм нэртэй залуу миний  viber луу захиалсан машин чинь Монголд ирсэн шүү, ирж аваарай гэсэн. Тэгээд би 2020 оны 03 сарын 02-ны өдөр Монголд ирээд, ирсэн даруйдаа ** групп дээр очиход миний захиалсан ирчихсэн байсан. Тэгээд машинаа авах үед Амгаа нь бил үү, эсвэл өөр нэг борлуулалтын ажилтан манай дээр ийм дугаарууд байна шүү гээд бичгийн цаасан дээр хэвлэсэн улсын дугаар харуулсан. Надад үзүүлсэн бичгийн цаасан дээрх жагсаал дээр олон дугаар  харагдсан. Би 9 орсон тоонд дуртай болохоор энэ дугаарыг авъя гэсэн чинь наад дугаар чинь зарагдсан байгаа гэхээр нь дахиад харж байгаад *** гэсэн дугаар гоё харагдахаар нь энэ дугаарыг авъя гээд хэд үү гэхэд 800,000 төгрөг гэсэн. Ингээд надад дансаа өгөхөөр нь би тэр хэлж өгсөн данс руу мөнгөө шилжүүлж байсан.  Тэгэхээр надаас шилжигдсэн 800,000 төгрөг машины улсын дугаар худалдаж авсан мөнгө байна...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 130-131 дэх тал)

38. Гэрч Б.Б-ын “... Би Д  гэж хүнийг огт танихгүй, ямар ч хүн байдгийг нь ч мэдэхгүй. Д  гэж хүнийг одоо надтай уулзуулах юм бол танихгүй, яагаад гэвэл царай зүсийг ч харж байгаагүй хүн болохоор. Харин 2020 оны 03 сард манай аав BMW Х-7 маркийн машиныг “****” ХХК-аас худалдан авсан юм. Тухайн үед аав маань шинэ машин авч байгаа юм чинь  гээд би гайгүй номер тавьчихъя  фейсбүүкийн  машины дугаар, авна гэсэн групп руу ороод  дугаар зарна гэсэн зар хайж байгаад нэг хүнтэй холбогдоод асуусан чинь гайгүй дугаар байгаа шүү,  гайгүй үнээр зарна гэсэн. Надад тэр залуу хэд хэдэн дугаар санал болгосон ч байж магадгүй, одоо 3 жил өнгөрчихсөн болохоор зарим юмаа мартсан байна.

Тэгээд  “***” дугаарыг хэлэхээр нь авъя гээд авахаар болсон санагдаж байна. Тэр залуу  намайг машиныхаа  арлын дугаарыг  явуулчих гэхээр нь би тухайн үедээ мессэжээр бил үү, мессенжирээр билүү алинаар нь явуулснаа санахгүй байна. Ямар ч байсан би машиныхаа арлын дугаарыг тэр залууд хэлсэн чинь **** ХХК-ийн хажууд байдаг Авто тээврийн төв дээр явж очоод номероо авчих,  дугаар чинь захиалагдсан байгаа шүү” гэсэн.Тэгж хэлэхээр нь  би **** дээр явж очоод номероо авах гэсэн чинь анх тэр залууд машиныхаа арлын дугаарын нэг тоог буруу хэлээд өгчихсөн болохоор тэндээс *** дугаараа  авах боломжгүй болсон. Тэгээд Хөсөг трейд дээр байдаг Авто тээврийн төв дээр очиж арлын дугаараа зөв бичээд *** улсын дугаарыг бүртгүүлээд авч байсан юм. Ингээд би номероо аваад тэр залуугийн данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Одоо чухам хэд гэсэн данс руу мөнгө шилжүүлж байсныг бол санахгүй байна...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 150-151 дэх тал)

39. Гэрч М.О-ын “...би 2020 оны 4 сарын үед ** группээс Ford F-150 маркийн машиныг цоо шинээр нь бэлэн 260 орчим сая төгрөгөөр худалдан авч байсан.  **** группээс машин худалдаж авахад тэдний компани нь худалдаж авсан машинд бүх үйлчилгээг нь хийгээд өгчихдөг, эзэн нь унаад явахад бэлэн болгочихдог давуу талтай.   ** группийн нэг ажилтны нэр дээр итгэмжлэл хийж өгсөн санагдаж байна.  Надаас итгэмжлэл хийлгүүлж авсан тэр ажилтан нь миний өмнөөс тээврийн хэрэгслийн  улсын дугаар авах, гэрчилгээг нь шинээр авах, татвар төлөх, жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах зэрэг бүгдийг нь хийж өгсөн.. *** улсын дугаар нь тоо нь өссөн маягтай эвтэйхэн дугаар байхаар нь наад дугаарыг чинь сонгоё гэсэн....” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 171-173 дахь тал)

40. Гэрч М.О-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай данснаас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1,300,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (3-р хавтаст хэргийн 175 дахь тал)

41. Гэрч Т.О-н “...Иргэн Д ийг “Jeep-**” автомашины худалдааны борлуулалтын ажилтан гэдгээр нь мэднэ, надтай ямар нэгэн төрөл садны харьцаа холбоо байхгүй. Би 2020 оны 02 сард ** автомашины худалдааны төв дээр очиж автомашин судалсан гэтэл Jeep Wrangler тээврийн хэрэгсэл үндсэн нь 169,0 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл нь тухайн үед хямдрал зарлаад 146,0 сая төгрөг болж хямдарсан, үндсэн үнийн дүнгээс 20 хувь буюу 28,0 сая төгрөгийг төлж, автомашиныг захиалаад мөн оны 4 сарын сүүлээр захиалсан машин маань ирсэн, ингээд **-ийн борлуулалтын ажилтан Д д *** гэсэн улсын сери дугаар байгаа эсэхийг тодруулахад надад *** сери дугаарыг авч өөрийн Jeep Wrangler rubicон маркийн тээврийн хэрэгсэл дээр зүүж тавьсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн Б.З-д 152,0 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед Д өөс авсан *** сери дугаарыг 800,000 төгрөгөөр мөн автомашины гишгүүр, бусад тоноглол зэргийг авахаар нийт 1,600,000 төгрөгийг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 179-180 дахь тал)

42. Гэрч Т.О-н Хаан банкны **** дугаартай данснаас 2020 оны 4 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (3-р хавтаст хэргийн 181 дэх тал)

43.       Гэрч Э.Э-ын “...Би 2019 онд ** группээс Wrangler Jeep машин захиалж байсан.  Миний захиалсан  уг машин 2020 оны 04 сарын 20-нд ирж байсан. Би машинаа Хас линзингид  хамрагдаж  авч байсан. Тухайн үед ** групп дээр очиж машинаа үзэхэд Д  нь ямар дугаар захиалах юм гэхээр нь би: “гоё машин авч байгаа юм чинь гоё дугаар олоод өгөөч”  гэсэн чинь Д :юу ч гэсэн асууж өгье гэсэн. Тэгээд би  банк дээрээ машины зээлийн бичиг баримтыг хөөцөлдөөд явж байсан чинь Д  над руу утсаар яриад “ хэд хэдэн дугаар санал болгож хэлсэн, тэр хэлсэн дугааруудаас *** гэсэн дугаар тоо нь гоё байхаар нь наад дугаарыг чинь авъя гэсэн. Д  надад  номер хэвлэлт, гэрчилгээний үнэ зэрэг бүх юм нь ороод 1,860,000 төгрөг болж байна гээд дансаа өгсөн. Тэгээд би түүний хэлсэн данс руу 1,860,000 төгрөг шилжүүлсэн.  Бүх юм  нь бэлэн болоод намайг Д  компани дээр хүрч ирээд машинаа аваарай гэхээр нь явж очиход машинд маань дугаар, номер зүүчихсэн байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 187-188 дахь тал)

44.       Гэрч З.М-ын өгсөн... Тухайн үед Д  нь эхнэр бид хоёрт машины хэд хэдэн дугаар санал болгосноос  *** дугаар нь гоё дугаар байхаар нь авъя гээд хэдээр зарах уу гэхэд 650,000 төгрөг гэсэн. Ингээд номерын мөнгийг нь би данснаасаа Д ий данс руу шилжүүлж байсан юм.  Ийм л учиртай мөнгө байгаа...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 208-209 дэх тал)

45. Гэрч З.М-ын эзэмшлийн Хаан банкны **** дугаартай данснаас 2020 оны 5 сарын 04-ний өдөр 650,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (3-р хавтаст хэргийн 210 дахь тал)

46.  Гэрч О.Г-гийн “...Тухайн харилцагч нь намайг “ шинэ авч байгаа юм чинь гайгүй номер тавьчихмаар байна, гайгүй гоё тоо орсон дугаар байвал худалдаж авъя” гэхээр нь борлуулалтын менежер Д  нь бид нарыг бодвол номер дугаар зардаг ченж нарыг сайн таньж мэддэг болохоор нь Д д хэлсэн чинь “ гайгүй дугаар хүнээс асууж  өгье” гэсэн...”, “..Тэгээд би  Д ий данс руу 900 мянган төгрөгийг шилжүүлээд 100 мянган төгрөгөөр харилцагч Б-н  машины номерыг хэвлүүлж бас гэрчилгээг нь авахад зарцуулсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 213-214 дэх тал)

47. Гэрч О.Г-гийн эзэмшлийн Голомт банкны **** дугаартай данснаас 2020 оны 5 сарын 14-ний өдөр 900,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (3-р хавтаст хэргийн 216 дахь тал)

48. Гэрч Б.Д-н “...Би ** группт 2019-03-20-ны үеэр админы жолоочоор томилогдож байсан, тэгээд  хэд хоног ажиллаад 04 сараас эхлээд автомашины борлуулалтын туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 сараас  эхлээд автомашины борлуулагчаар ажиллах болсон. Намайг анх 2019 оны 03 сард ажилд орж байхад Д  нь автомашины борлуулагчаар ажилладаг байсан, одоо ч гэсэн борлуулалтын албанд  ажиллаж байгаа. Тэгэхээр Д  бид хоёр нэг компанид цуг ажилладаг болохоор хоёр биенээ таньж мэднэ.  Би 2020 онд Ford маркийн машины худалдааны зөвлөхийн туслах ажилтнаар ажилладаг байсан. Миний санаж байгаагаар манай компаниас нэг машин авч байсан харилцагч надаас “зарах машины  улсын дугаар байна уу, гайгүй дугаар олоод өгөөч” гэхээр нь би Д  ахыг ** группт олон жил ажилласан болохоор машины номер зардаг ченжүүдийг таньж мэддэг, гайгүй тоо орсон улсын дугаар олоод өгч магадгүй байх гээд асуусан чинь олоод өгье гэж хэлсэн санагдаж байна, миний  санаанд тэр л орж ирж байна. Түүнээс биш Д  ахын данс руу номер гэсэн утгаар  1,0 сая төгрөг шилжүүлэх ёсгүй... Тэгээд би номер авах хүнээсээ мөнгийг нь  өөрийнхөө дансаар шилжүүлж аваад тэгээд Д  ахын данс руу шилжүүлсэн санагдаж байна... Энэ шилжүүлэг ч гэсэн дээрх 1,140,000 төгрөгтэй бас л адилхан.  Манайхаас машин авсан хүнтэй холбоотой номер, дугаарын мөнгө л байгаа байх. Хэд гэсэн дугаар авсан, хэн гэж харилцагч байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 221-222 дахь тал)

49.  Гэрч Б.Д-н эзэмшлийн Голомт банкны **** дугаартай данснаас 2020 оны 5 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (3-р хавтаст хэргийн 223 дахь тал)

50. Гэрч Ш.Ч-ийн “...Би ** группээс Benz G-500, G-63  маркийн 3 машин зээлээр худалдан авч байсан юм.Хамгийн сүүлд 2021 онд хар өнгийн Benz G-500 маркийн машиныг авч байсан. Улсын дугаар нь **** гэсэн дугаартай. Тэрний өмнөх нь жил нь буюу 2020 онд ** группээс цэнхэр өнгийн жижиг benz  авч байсан,  улсын дугаар нь ****/ нэг серийг нь цээжээр санахгүй  байна. Тэрний өмнөх жил нь бас тэдний компаниас улаан хүрэн өнгийн benz G-63 маркийн машин ийм л 3 машин ** группээс худалдан авч байсан. Хаан банкны **** тоот данс миний данс мөн байна.  Миний данснаас Д  гэж хүний данс руу мөнгө шилжигдсэн байгаа бол машинтай холбоотой мөнгө болов уу. ** группт ажилладаг Д  гэж залууг нэрээр нь санахгүй, царайг нь харвал зүс таньж магадгүй.   2020 онд авсан машиныг нэг жижигхэн залуугаас авч байсан...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 225-226 дахь тал)

51. Гэрч Н.Б-гийн “...Би 2019 оны хэдэн сар билээ  5, 6  сарын үед санагдаад байна. МSM группээс Wrangler jeep машин худалдан авахаар очсон юм. Тэгсэн чинь тэр компанийн менежер  Д  гэж залуу “эгчээ та манайхаас машин авч байгаа юм чинь гоё улсын дугаар олж өгч чадна шүү” гэхээр нь “ тэгвэл чи эгчдээ гайгүй дугаар олоод өгөөч гэсэн чинь за тэгье олоод өгье гэсэн...”, “...Тэгээд удаагүй над руу холбогдоод хэд хэдэн дугаар санал болгоход *** гэсэн дугаар нь азын гоё дугаар байхаар нь наад дугаарыг чинь авъя, хэдээр зарах уу гэсэн чинь 1,500,000 төгрөг гэсэн. Тэгээд би Д ий данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг(3-р хавтаст хэргийн 208-209 дэх тал)

52. Гэрч Б.Д ийн “... Би ** группт 2019-03-20-ны үеэр админы жолоочоор томилогдож байсан, тэгээд хэд хоног ажиллаад 04 сараас эхлээд автомашины борлуулалтын туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 сараас  эхлээд автомашины борлуулагчаар ажиллах болсон.

        Намайг анх 2019 оны 03 сард ажилд орж байхад Д  нь автомашины борлуулагчаар ажилладаг байсан, одоо ч гэсэн борлуулалтын албанд  ажиллаж байгаа. Тэгэхээр Д  бид хоёр нэг компанид цуг ажилладаг болохоор хоёр биенээ таньж мэднэ.  Би 2020 онд Ford маркийн машины худалдааны зөвлөхийн туслах ажилтнаар ажилладаг байсан.

 Миний санаж байгаагаар манай компаниас нэг машин авч байсан харилцагч надаас “зарах машины  улсын дугаар байна уу, гайгүй дугаар олоод өгөөч” гэхээр нь би Д  ахыг ** группт олон жил ажилласан болохоор машины номер зардаг ченжүүдийг таньж мэддэг, гайгүй тоо орсон улсын дугаар олоод өгч магадгүй байх гээд асуусан чинь олоод өгье гэж хэлсэн санагдаж байна, миний  санаанд тэр л орж ирж байна. Түүнээс биш Д  ахын данс руу номер гэсэн утгаар  1,0 сая төгрөг шилжүүлэх ёсгүй...Тэгээд би номер авах хүнээсээ мөнгийг нь  өөрийнхөө дансаар шилжүүлж аваад  тэгээд Д  ахын данс руу шилжүүлсэн санагдаж байна... Энэ шилжүүлэг ч гэсэн дээрх 1,140,000 төгрөгтэй  бас л адилхан.  Манайхаас машин авсан хүнтэй холбоотой номер, дугаарын мөнгө л байгаа байх. Хэд гэсэн дугаар авсан, хэн гэж харилцагч байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 2-3 дахь тал)

53. Гэрч С.Т-н “...миний машинд бүх үйлчилгээ номероос эхлүүлээд даатгалыг нь хүртэл хийж өгч байсан болох.. Би анх захиалгын менежер Х  гэх залуутай холбогдож айсан. Миний ойлгосноор дугаар, номер олж өгөх, дугаар захиалгын ажлыг гадуур хөөцөлддөг хүн нь Х гээс өөр хүн байдаг юм шиг байна лээ. Х гэж залуу лав гадуур дотуур явдаггүй юм. Миний данснаас 650,000 төгрөг шилжигдсэн хүний данс нь Д  гэж хүн бол тэр л хүн миний машинд ***дугаарыг захиалж өгсөн байх, Д  гэж хүн танихгүй, гэхдээ жолоочийн хариуцлагын даатгал, номер, гэрчилгээний мөнгө энэ тэрээ шилжүүлэхдээ Д  гэж ажилтантай нь утсаар ярьсан байхаа, утсаар ярьж л дансыг нь авсан байхаа. Түүнээс биш царай сийг нь хараагүй...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 23-24х)

54. Гэрч Б.А-ын өгсөн... Би 2020 оны 04 сард ** групп дээр Wrangler Jeep  машины үзэсгэлэн худалдаа болох үеэр нь очиж машин үзэж сонирхсон. Тухайн үед нэг залуу үзэсгэлэн худалдаан дээр гаргасан машинуудаа танилцуулж байсан нэрийн хуудсаа надад өгч байсан юм. Тэр өгсөн нэрийн хуудсан дээр ** группийн борлуулагч Д  гэж бичигдсэн байсан. Тэгж л би анх тэр Д  гэж залуутай танилцаж байсан. Өмнө би түүнийг ямар нэгэн байдлаар таньж мэддэггүй байсан. Ингээд би 2020 оны 7 сард тус компаниас Wrangler Jeep  машин худалдан авахаар болсон. Тэгээд машинаа  **-ийн Д өөс хүлээж авсан бөгөөд тухайн үед би Д д “надад хөдөө явах яаралтай ажилтай байна, машиныхаа номер, дугаарыг хаанаас  яаж авах бил ээ гэсэн чинь Д  надад тухайн үед зарах дугаарууд байгаа шүү” гээд миний дэргэд хэн хүн рүү утсаар яриад байсан санагдаж байна. Тэгж ярьж дуусаад надад *** дугаар байна авах уу гээд хэлэхээр нь тэгье гээд зөвшөөрсөн. Д  надад “ манайхтай хамгийн ойрхон нь “****” ХХК дотор Авто тээврийн төв  байгаа тийшээ явж очоод наад *** хэлээд авчих гэсэн. Тэгээд би **-ээс  машинаа номергүй чигээр нь унаж  “****” ХХК-ийн дотор байдаг Автотээврийн төв дээр явж очоод бүртгэлийн ажилтанд улсын дугаараа хэлээд  гэрчилгээ  гаргуулж аваад тэгээд дараа нь номероо хэвлүүлээд тэр өдрөө  хөдөө гараад явсан...” гэх мэдүүлэг /4-хх 29-30/

55. Гэрч Э.Б-ы “...Би яг тухайн үед Хараагүйчүүдийн хажуу талын **** төвийн тэнд явж байсан болохоор **** төв дотор байдаг Автотээврийн салбар дээр очиж *** дугаарыг захиалсан юмаа гэж хэлээд манайхаас машин авсан залуугийн нэрээр  маягтаа  бөглөөд уг *** дугаарыг / арын серийг нь санахгүй байна/ гэрчилгээ, дугаарыг нь хэвлүүлж аваад ажил дээрээ очоод   манайхаас Сhevrolet Tahoe машин худалдаж авсан залууд хүлээлгэж өгсөн. Иймээс миний данснаас Д  гэж хүний данс руу шилжигдсэн 500,000 төгрөг 18-18 гэсэн дугаарыг фэйсбүүк зар дээрээс  нэг хүнтэй холбогдож байгаад худалдаж авсан дугаарын мөнгө байна...” гэх мэдүүлэг /4хх 11-12х/

 56.  Гэрч Э.Б-ы эзэмшлийн Х  дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 13 дахь тал)

  57. Гэрч Б.А-ын “...Д  надад “ манайхтай хамгийн ойрхон нь “****” ХХК дотор Авто тээврийн төв  байгаа тийшээ явж очоод наад *** хэлээд авчих гэсэн. Тэгээд би **-ээс  машинаа номергүй чигээр нь унаж  “****” ХХК-ийн дотор байдаг Автотээврийн төв дээр явж очоод бүртгэлийн ажилтанд улсын дугаараа хэлээд  гэрчилгээ  гаргуулж аваад тэгээд дараа нь номероо хэвлүүлээд тэр өдрөө  хөдөө гараад явсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 29-30 дахь тал)

58.  Гэрч Т.Ц-ийн “...би өөрийнхөө Хаан банкны *** тоот дансаа шалгахад борлуулагчаас нь эвтэйхэн, тэгшхэн тоотой, дугаар байна уу гэхэд дугааруудаас *** улсын дугаарыг санал болгохоор л сонгосон.  Би машин худалдаж авсан компаниар дамжуулж  *** улсын дугаарыг авсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 34-35 дахь тал)

59.  Гэрч Т.Ц-ийн эзэмшлийн *** дугаартай данснаас 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 700,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 37 дахь тал)

60.  Гэрч Б.У-ын “... Би 2020 оны 07 сард ** группээс Wrangler Jeep машиныг Голомт банкны зээлд хамрагдаж авч байсан. Одоо ч гэсэн машин маань Голомт банкны нэр дээр байдаг. Зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа гэсэн үг. Би урд өмнө нь ажиллаж байсан хуучин компанидаа байхдаа  ажлын шугамаар ** групптэй харьцдаг байсан, ажлын шугамаар л Д ийг таньдаг болсон.  ** группээс машинаа авахын өмнө Д  надаас хэдээр төгссөн дугаар авах гэхээр нь би 5-аар төгссөн аятайхан дугаар байвал авчих гэсэн чинь Д  *** дугаарыг сонгож авсан байсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 72-73 дахь тал)

61. Гэрч Д.П-ийн “...2020 оны 03 сард ** группээс тухайн үед нэг ажилтан нь над руу холбогдоод таны захиалсан машин чинь буусан шуу, ирж Машинаа аваарай гэсэн. Тэгээд би 2020 оны 03 сард ** группийн компани дээр ок очиж машинаа харсан. Хүмүүс ** групп ХХК-аар унаж байсан хуучин машинаа заруулдаг юм байна лээ, тэрэнтэй холбоотой ** группийн ажилчид хүмүүсийн заруулсан машинуудаас гайгүй гэсэн дугаарыг авч үлддэг гэхээр нь гайгүй тоо орсон дугаар байж магадгүй гээд машинаа очиж үзэх үеэрээ борлуулагч гэх залууд “ахдаа гайгүй дугаар олоод өгөөч, бас дугаар тогтоогч байна уу” гэсэн чинь тэр борлуулалтын ажилтан залуу за за олоод өгье гэсэн. Тэгээд удаагүй байж байтал ** группийн борлуулалтын ажилтан залуу надад "ахаа *** дугаар байна, таны асуугаад байгаа дугаар тогтоогч байна нийлээд 1,500,000 төгрөг болж байна авах уу гэхээр нь тэгье авъя гээд авахаар болсон. Тэгээд би номер, тогтоогч хоёрын үнэ болох 1,500,000 төгрөгийг тэр залуугийн данс руу шилжүүлсэн. Гэтэл тэр залуу Хараагүйчүүдийн төвийн хажуу талын Авто тээврийн төв явъя тэндээс машины номерыг чинь авч өгнө гээд намайг дагуулаад Хараагүйчүүдийн хажуу галын Авто тээвэр лүү авч явсан. Тэнд очоод **  дугаарыг авч өгсөн... гэрчилгээгээ авсны дараа үүдний хэсгээс номероо  цохиулж авсан. Номер цохиулсан мөнгө нь тэр үед тусдаа надаас гарсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 86 дахь тал),

62.  “***” ХХК-ийн  эзэмшлийн *** дугаартай данснаас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 89 дэх тал),

63. Гэрч А.Ж-ийн “...** грүппээс машинаа очиж үзэх үед тус компанийн борлуулалтын ажилтан Д  нь “Манай компаниас машинтай холбоотой бичиг баримт, бүх юмыг нь бэлдээд өгчихнө” гэж надад хэлсэн. Д  надад машины бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой 600,000 төгрөгийн зардал гарч байгаа шүү гэж хэлээд дансаа өгсөн би Д ий данс руу нь 600,000 төгрөг шилжүүлсэн. Би ойлгохдоо бичиг баримт гэдэгт нь *** авсан дугаарынх нь үнэ нь багтсан юм байлгүй гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 92-93 дахь тал),

64. Гэрч Б.Х-ын “... Би ** группээс 2020 оны 12 сард Jeep Compass маркийн машин худалдан авч байсан юм. Намайг  ** группээс  машин сонгож авах үед тухайн компанийн машины борлуулагч  Д  гэж залуу зарах машиныхаа талаар танилцуулга өгсөн болохоор түүнтэй танилцаж авсан. Би урд өмнө нь бол Д ийг таньдаггүй байсан. Машинаа захиалж авахаас өмнө би Д д “ би ажил ихтэй завгүй учраас авто тээврийн газраар явах завгүй учраас болж өгвөл миний өмнөөс номер дугаар аваад машинд зүүгээд өгөөрэй” гэж хэлж байсан.Тэрний дагуу Д  миний өмнөөс  авто тээврийн газраас номер авахтай холбоотой зардал / гэрчилгээ, улсын дугаарын мөнгө/ 500,000 төгрөг болно, миний данс руу шилжүүлчих гээд дансаа өгөхөөр нь би 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд болчихлоо хүрч ирээд машинаа ирж аваарай гэхээр нь би   машинаа очиж авахаар *** групп дээр очиход *** улсын дугаар зүүчихсэн байсан. Надад *** нээх таалагдаагүй, гэхдээ 4 өөр тооны цуглуулга байснаас дээр юм даа  л гэж бодсон...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

65.  Гэрч Х.Б-н “...Би  2019 оны намар ** группээс Benz  G-500 маркийн машин захиалсан.  Ковидтой холбоотойгоор миний захиалсан машин маань бүр жилийн дараа буюу 2020 оны 12 сард орж ирсэн. Машин орж ирсэн даруй ** группээс борлуулалтын менежер Батаа гэж залуу машин чинь ирсэн, ирж аваарай гэсэн. Тэгээд би ** групп дээр очиж машинаа үзсэн. Би машиныхаа  урьдчилгаа гэж хэдэн төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэнийг нь Хас лизингээр  авах гэж байсан. Тэгээд ** дээр очиж уулзахад борлуулалтын ажилтнаас Хас банк дээр улсын дугаар заавал авсан байх ёстой байдаг гэсэн. Тэгэхээр нь би борлуулалтын ажилтан Д өөс  ахдаа  2 тоо нь ижилхэн гайгүй номер олоод өгөөч, ковид гээд хөл хориотой  ийш тийшээ гарч болохгүй байна гэсэн чинь Д : за за тэгье олоод өгье гэсэн.  Тэгээд удаагүй дээ тэр өдрөө байсан байх Д  над руу холбогдоод *** улсын дугаар байна, авах уу гэхээр нь 2 тоо нь ижилхэн өссөн дугаар байхаар нь авъя гэсэн чинь Д :гэрчилгээний үнэ, номер хэвлэлтийн үнэ нэмэгдээд та над руу 650,000 төгрөг шилжүүлчих гээд дансаа өгөхөөр нь данснаасаа 650,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас),

66.  Гэрч Ч.Э-ийн “...Би ** группээс Wrangler машин худалдан авч байсан бөгөөд тухайн компанийн менежер гэх Д  гэж залуутай анх танилцаж байсан тэднийхээс машин худалдаж авч байсан гэдэг утгаараа Д тэй холбогддог байсан. Манай аав Ч  нь 2020 онд ** группээс G-500 машин худалдан авах үед Д  надад: манайхаас авч байгаа машиндаа гайгүй улсын дугаар сонирхох уу гээд *** дугаар санал болгохоор авъя гээд авсан дугаар. Үнэ ханшийн хувьд тухайн үед Д  надад хэлж байсныг нь бол санахгүй байна. Миний данснаас Д ий данс руу 1,500,000 төгрөг шилжигдсэн байвал Д  надад 1,500,000 төгрөгийн үнийн санал тавьсан байх...” гэх мэдүүлэг (4-р хх 118-119 дүгээр хуудас),

67.  Гэрч Ч.Э-ийн данснаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 121 дэх тал),

68. Гэрч Н.Б-гийн өгсөн “...би Д ий данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 124 дэх тал),

69.  Гэрч Н.Б-гийн данснаас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 131 дэх тал),

70. Гэрч Н.О-ийн “...Миний бие “*** ” ХХК-д нягтлан бодогчоор 2014 оноос  хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай компани нь 2021 онд ** групп ХХК-иас Мерседес бенз Жи-500 маркийн хар өнгөтэй машин худалдан авч байсан юм. Миний данснаас Д  гэдэг хүн рүү шилжүүлсэн 800,000 төгрөг нь **  улсын дугаар худалдаж авсан мөнгө байсан...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 135-136 дахь тал),

71.  Гэрч Н.О-ийн данснаас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 131 дэх тал),

72. Гэрч Б.Э-ын  “...Анх машин үзэж сонирхож байхад **-ийн Д  гэж залуу зарах машиныхаа талаар танилцуулж байсан бөгөөд тэгж л Д тэй танилцаж байсан. Тэрнээс өмнө таньж мэддэггүй байсан..*** гэсэн дугаартай. Энэ дугаарыг яг хэнээс авсан талаар манай нөхөр Б сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 146-147 дахь тал),

73. Гэрч Л.Б-н “...Би Германаас машин оруулж ирдэг ** группээс Wrangler jeep  машин авах гээд аль 2019 оноос хойш судалж эхэлсэн. Шинэ З варыг нь гарахыг нь хүлээж байсан, 2-рт охиныгоо машин барьж сурахыг нь хүлээж байгаад ерөнхийдөө 2021 оны 02 сард боломж бүрдээд 2021 оны 02 сард ** групп дэр очиж Wrangler Jeep машинаа захиалахдаа Д д “ ахынхаа өмнөөс машины бичиг баримтыг нь бэлдээд, номер олоод өгөөрэй” гэсэн чинь Д  за за гэсэн. Нээх удаагүй тэр өдрөө бил үү маргааш нь бил үү дээ Д  над руу утсаар яриад “ машин чинь бэлэн болчихлоо, ирж аваарай” гэхээр нь эхнэртэйгээ хамт ** дээр очиж машинаа авах үед *** гэсэн дугаар зүүчихсэн, унаад явахад бэлэн болгочихсон байсан. Манай эхнэрийн данснаас эхлээд  шилжигдсэн 50,000 төгрөг нь номер авахад гардаг зардал байх ёстой, дараа нь шилжүүлсэн 700,000 төгрөгийг нь би Д ийг урамшуулах зорилготой, Д  баярласнаас илэрхийлэх зорилгоор шилжүүлсэн...*** дугаарыг Д  олж өгсөн...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 149-150 дахь тал),

74.  Гэрч Б.Э-ын данснаас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 700,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 152 дах тал),

75. Гэрч Б.О-ийн “...Би 2021 оны 2 сарын үед ** грүппээс Benz CL маркийн хар өнгийн суудлын машиныг авахдаа урьдчилгаа төлөөд үлдэгдлийг банкны зээлээр авсан. Ер нь би тэр машинаа би эхнэртээ л авч өгсөн, одоо манай эхнэр унадаг юм. Би Д өөс машин авахдаа ах нь дугаар авах гэсэн юм гоё дугаар байна уу гэж асууж байсан санагдаад байна. Д  надад байгаа гээд *** дугаарыг санал болгоод тэгээд би мөнгийг нь данс руу нь шилжүүлсэн байна. Наад мөнгө чинь Д өөс номер худалдаж авсан л мөнгө байна...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 156-157 дахь тал),

76. Гэрч С.Т-ийн “...Миний бие ** ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг Н.Д  гэх залууг танина. Би түүнтэй 2020 оны 7 дугаар сард “**” ХХК-аар дамжуулж машин захиалах үеэрээ танилцаж байсан... Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Н.Д ий данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн.....миний бие “**” ХХК-аас худалдан авсан Wrangler Rubicon  маркийн тээврийн хэрэгсэлд *** улсын дугаарыг тавьсан байгаа...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 199-200 дахь хуудас),

77. Гэрч С.Т-ийн эзэмшлийн  тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 600,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 202 дах тал),

78. Гэрч Ц.Э-ийн “... Би Германаас машин оруулж ирдэг  ** группээс  2020 оны 09 сард Benz G-500 машин захиалж байсан. Тэгээд 2021 оны 03 сард  миний захиалсан машин маань орж ирсэн. Ингээд **  групп дээр очиж захиалсан машинаа очиж үзсэн. Тухайн үед одоо харвал зүс таних нэг залуу машины талаар танилцуулж, заавар зөвлөгөө өгч байсан.  Тэгээд яагаад ч билээ бид хоёрын машины номерын талаар ярилцсан. Би асуусан бил үү, тэр залуу надад номерын талаар санал болгосон билүү, одоо болсон үйл явдлыг мартаад сайн санахгүй байна. Тэр залуу надад гар утас руугаа ороод нэг  фасебүүк группээс хэд хэдэн улсын дугаар санал болгож харуулсан. Тэр харуулсан дугааруудаас надад *** дугаар таалагдсан / би өөрөө сагсан бөмбөгийн од Майкл Жорданы 23 гэсэн тоонд дуртай/ болохоор наад дугаарыг чинь авъя хэд үү гэхэд 850,00 төгрөг гэсэн санагдаж байна. Би тухайн үед хамаг мөнгөө шавхаад машин худалдаад авчихсан болохоор дансанд мөнгө байгаагүй. Тэгээд би өөрийн төрсөн дүү ***  руу утсаар яриад  энэ данс руу мөнгө шилжүүлчих гээд машин борлуулсан ** группийн тэр залуугийн дансны дугаарыг аваад дүүгээрээ шилжүүлэг хийлгэж байсан. Би Хаан банк руу явж машиныхаа зээлийн асуудлаар тодорхойлолт авах ёстой байсан болохоор  Хаан банк руу явсан.Тэгээд банкнаас тодорхойлолтоо аваад буцаад ** групп дээр ирэхэд машинд *** номер зүүчихсэн байсан. Тэгээд би машинаа аваад  явсан. Ийм л зүйл болсон. Би түүнээс биш Д  гэж хүн танихгүй, хэрэв номерын мөнгө шилжүүлсэн хүний данс Д  гэж байвал тэр залуу  мөн байх...” гэх мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 219-220 дахь тал),

79. Гэрч Ц.*** ын эзэмшлийн ***  тоот данснаас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 850,000 төгрөгийг Н.Д ий эзэмшлийн Голомт банкны *** дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 223 дах тал),

80. Хаан банкны 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Б-ын ***  тоот данс, А.Э-ийн *** , *** тоот данс, С.Н-ийн *** тоот дансны хуулга (4-р хавтаст хэргийн 236-250 дахь тал, 5-р хавтаст хэргийн 1-33 дахь тал),

81. Монгол Улсын *** 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05/1*** дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Зам Тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2** дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”, Зам, Тээврийн сайдын хөгжлийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам” (5-р хавтаст хэргийн 151-161 дэх тал, 176-186 дахь тал),

82. Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай албан бичиг, түүний хавсралт (5-р хавтаст хэргийн 220-237 дахь тал),

83. Монгол Улсын *** 2023 оны 4 дүгээр  сарын 12-ны өдрий** дугаартай албан бичиг “тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн** , *** , *** дугааруудын задарсан болон захиалгын цонхонд орсон мэдээлэл” (6-р хавтаст хэргийн 48-49 дэх тал),

84. Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, түүний хавсралт (6-р хавтаст хэргийн 52-59 дэх тал),

85. Хохирогч Т.О-н “...Би тус яаманд Хуулийн хэлтсийн мэргэжилтнээр 2022 оны 08 сард томилогдож байсан болохоор байгууллага, яамны өмнөх бүтэц, зохион байгуулалтын талаар болон чиг үүргийн талаар төдийлөн сайн мэдэхгүй байна. Замын хөД ий аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хуульд заасан тус яамны сайдын бүрэн эрхийн хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүртгэлийн систем ч гэлтгүй, холбогдох бүх журмуудыг баталж гаргадаг. Тус яамны сайдаас бүрэн эрхийн хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журмыг 2015 оны 2** тоот, 2021 онд ** тоот тушаал гаргаж тус тус мөрдүүлэн явж ирсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яам нь гүйцэтгэх гэхээсээ илүүтэйгээр салбарын бодлогыг тодорхойлдог үндсэн чиг үүрэгтэй бөгөөд дээрх тушаалаар баталсан журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах үүрэг нь Авто тээврийн үндэсний төвд олгогдсон. Харин хэрэгжилтийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг нь тус яаманд байгаа... 2019-2021 онд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ямар нэгэн үнэ төлбөр тушааж худалдаж авдаг зохицуулалт байгаагүй, харин тухайн иргэн, жолоочоос машиныхаа гэрчилгээний мөнгө болоод номер хэвлэлт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мөнгө л гардаг байсан бөгөөд номер дээр ямар нэгэн үнэ, төлбөр төлж авдаггүй байсан. Ер нь тухайн үед яам болон төр захиргааны байгууллагаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдан борлуулах ямар нэг үнэ ханш тогтоосон зүйл байгаагүй. Тэгэхээр тээврийн хэрэгслийн улсын дугаар худалдан борлуулсан орлого, төвлөрүүлэх талаар яам болон холбогдох төр захиргааны байгууллагад ямар нэгэн данс байхгүй.  Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж, шинэ дугаар авах, дугаар эзэмшлийг шилжүүлэх зэрэг үйл ажиллагаанаас орсон орлого шууд улсын төсөвт ордог. Манай яамнаас энэ үйл ажиллагаанд ямар нэгэн оролцоо байхгүй, хяналт тавих байгууллага нь Авто тээврийн үндэсний төв нь хэрэгжүүлдэг байгууллага. Харин номер цохих буюу хэвлэлт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас олсон орлого нь тухайн аж ахуй нэгжийн данс руу шууд ордог. 2019 оноос 2021 онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг Зам тээврийн сайдын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 2** дугаар тушаал, мөн 2021 оны 02  сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаал буюу эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болохоор дээрх 2 тушаалаар ус харилцааг зохицуулж өгсөн. Тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг үнэлсэн үнэ тариф тогтоож өгөөгүй байсан. Төр, захиргааны байгууллагаас тэдэн төгрөг, хэдэн төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иргэдэд улсын дугаар хууль бусаар олгогдсон гэж үзвэл /мөрдөн шалгах ажиллагаагaap тогтоогдсон бол/ тухайн иргэнд нэгэнт олгогдсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төр, захиргааны байгууллагаас хурааж авах ямар ч боломжгүй, холбогдох журамд ч гэсэн үүнийг зохицуулсан зохицуулалт байхгүй. Ямар ч иргэн хүссэн улсын дугаараа захиалж авах ёстой байгаа, тэр боломжийг нь хаасан гэж үзэхээр байна. Э- нь албан тушаалаа урвуулж ашиглаж бусдад мэдээлэл дамжуулсан гэж үзвэл цаана нь захиалагч буюу Э-д нөлөөлсөн байж болзошгүй хэн нэгэн хүн байж магадгүй учраас тэр хүнийг олж тогтоож хариуцлага тооцох ёстой гэдгийг хэлэх нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 81-83 дахь тал),

86. Яллагдагч Б.Э гийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “....Би *** ***-арт *** хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 02 сараас 2021 оны 05 сар хүртэл хугацаанд ажилласан. Бүтцийн өөрчлөлтөөр Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын мэдээллийн технологи, стандартын хэлтэст шинээр байгуулагдсантай холбоотой тэр хэлтэст мэдээллийн технологи, цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 05 сараас 2022 оны 06 сар хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Бүртгэлийн шинэ систем 2019 оны 07 сар байна уу 08 сараас нь эхэлж хэрэгжиж эхэлсэн... миний хувьд Авто тээврийн Үндэсний төв рүү явсан албан бичигт дурдсан шинэ серийг нээхдээ *** программ руу нэвтрэх кодоороо нэвтэрч шинэ сер нээх үйлдлийг идэвхжүүлдэг. Э- миний үеэл дүү. Д  гэж залуутай уулзаж байгаагүй, Д  нь ямар хүнээр дамжуулж надтай холбогдож байсныг санахгүй байна. Д  над руу утсаар холбогдоод эвтэйхэн дугаар байна уу гээд асуудаг байсан, цонхонд тавигдсан дугааруудыг ямар ч иргэн чөлөөтэй сонгож авах эрх нь нээлттэй байдаг юм... хэд хэдэн дугаарыг Д ий өмнөөс захиалж өгч байсан, тэрний хариуд Д  баярлалаа гээд хоолны  мөнгө шилжүүлье гээд дансаа өгчих гэхээр нь Э-ийн дансыг өгдөг байсан... Э-ийн дансанд орсон мөнгөний зарцуулалтыг би өөрөө хийдэг байсан. Надад хаан банкны данс байдаггүй байсан болохоор дүүгийнхээ данс, картыг ашигладаг байсан. Цэнхэр төлөв нь шууд захиалах боломжтой дугаарууд, Ногоон өнгө нь хэн нэгэн захиалчихсан, Улаан өнгө машинд тавигдсан, гарчихсан дугаар, Шар өнгө нь хүмүүсийн хүлээгээд байдаг, 0-14 хоногийн хооронд санамсаргүй байдлаар цэнхэр өнгийн төлөвт орж захиалгын төлөвт ордог өнгө юм.....  Шар өнгийн төлөвт байгаа дугааруудын талаар Д  надаас эвтэйхэн дугаар байна уу, чадвал захиалаад өгөөрэй гэж гуйдаг байсан. Миний хувьд аз нь таарвал цэнхэр төлөвт орох агшинд нь захиалж өгч Д д тусалдаг байсан....” гэх мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 153-155 дахь тал),

87. Яллагдагч Н.Д ий “...Би Зам, тээврийн яаманд ажилладаг Э- гэж эмэгтэйг огт таньдаггүй байсан. 2019 оны 08, 09  сар хавьцаа улсын дугаар зардаг нэг ченж Э-гийн утасны дугаарыг нь өгөөд машины дугаар асууж сураглах бол наад хүнтэйгээ viber-аар нь холбогдоорой гээд надад дугаарыг нь өгч байсан. Манай компани нь машин худалдан авч байгаа үйлчлүүлэгч, захиалагчийгаа сэтгэл, хангалуун байлгах, дахин үйлчлүүлэх үүднээс тээврийн хэрэгслийн дугаарыг нь өмнөөс нь захиалж өгдөг байсан. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэл, ханамжийг 100% байлгах үүднээс тэр ченжийн өгсөн дугаараар viber-аар холбогдоход эмэгтэй хүн байсан, би тэр эмэгтэйгээс Э-гаас машины гайгүй, гоё дугаар байгаа юу, олдох уу, байвал худалдаж авъя гэдэг байдлаар асуухад Э-: за за ойлголоо, эргээд холбогдъё гэдэг хариу хэлж байсан. Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа над руу Э- холбогдоод ийм. ийм дугаарууд байна шүү гэж ярьсан. Тэгээд би Э-гаас машины дугаар худалдаж авч болох юм байна гэсэн ойлголттой болоод дараа нь Э-тай холбогдож хэд хэдэн удаа улсын дугаар олуулж, манай компаниас машин худалдан авсан хүмүүсийн машинд тавьж тавьж өгч байсан.... ** Группт 12 жил ажиллаж байна. Компанийн машины борлуулалтын орлогын нэмэгдүүлэх, хоёрт автомашин худалдаж авсан харилцагчийгаа сэтгэл хангалуун байлгах зорилгоор тухайн харилцагчийн хүссэн дугаарыг нь эсвэл аятайхан дугаар олж өгөх зорилготой байдаг... Эхэндээ яаманд ажилладаг гэж мэддэггүй байсан, сүүлд 2021 онд мэдсэн. Би анх ченж залуугаас Э-гийн дугаарыг авахдаа ч хүртэл түүнийг яаманд ажилладаг гэдгийг мэдээгүй. Би тухай үед хууль эрх зүйн мэдлэг байхгүй байсан учраас Э-гаас номер авч, машин авсан хүмүүстээ зардаг байсан нь эргээд үр дүнд хүрнэ гэж бодоогүй. Учир нь би хууль эрх зүйн мэдлэг байхгүй, буруу юм хийж байна гэж огт бодоогүй байсан нь миний алдаа байсан байна...” гэх, мөн түүний “...энгийн бид нарт олддог байсан бол Э-гаар дамжуулж олуулахгүй шүү дээ. Манайхаас машин авсан хүмүүсийн сонирхсон дугаар эсвэл гоё тоо орсон дугаар бүртгэлийн программаас олддоггүй юмаа. Тэгээд Э-гаар дамжуулж олдог байсан... Э- над руу viber-аараа холбогдоод танайхаас машин, тэрэг аваад дугаар хайж байгаа хүн байна уу, шинэ сери задарсан шүү, дугаар авах хүн байвал хэлээрэй гэдэг. Тухайн үед би манайхаас машин худалдан авч байгаа хүн хэд гэсэн улсын дугаар авъя гэдэг саналаа гэх юм уу хүсэлтээ хэлэхээр нь би тэр саналынх нь дагуу Э- руу захиалагчийн хүссэн дугаарыг Э-гаас асуудаг, хэрэв асуусан дугаар нь Э-д байвал авдаг ба байхгүй гэвэл эргэж дугаар асуусан хүндээ таны сонирхсон дугаар алга байна, төстэй ойролцоо дугаар бол байна шүү гэдэг. Тэгэхээр машины дугаар сонирхсон буюу манай компаниас машин авч буй тухайн харилцагч санал болгосон дугаарыг авъя гэх юм бол буцаж Э-тай холбогдоод тэр дугаарыг чинь авъя гээд авдаг. Ийм байдлаар Э-гаас дугаар авдаг байсан. Харин Э-гаас миний viber луу текст хэлбэрээр ийм, ийм дугаарууд байна шуу гээд чат бичээд явуулдаг. Манай компаниас машин аваад улмаар ийм дугаар байна уу гэж асуусан хүмүүст Э-гийн над руу явуулсан дугаар дунд байхгүй бол тэр харилцагчдаа таны асуусан дугаар байхгүй, харин ийм, ийм дугаар байгаа шүү гэж Э-гийн миний viber луу явуулсан дугааруудыг үзүүлдэг. Үзүүлсэн хүмүүс энэ дугаарыг нь авъя, тэр дугаарыг нь авъя гэдэг. Жишээ нь гэхэд Э-гаас надад ирсэн дугааруудаас манайхаас машин авсан нэг хүн энэ дугаар чинь хэд вэ гэхээр нь би тэр хүндээ “би асууж өгье гээд Э- руу холбогдож үнийг нь асуугаад Э-гийн хэлсэн үнийг нөгөө хүндээ хэлдэг, ийм байдлаар машины дугаарыг Э-гаас олж захиалагч нарын машинд тавьж өгдөг байсан. Машин авсан хүнийхээ регистрийн дугаарыг мөн машиных нь арлын сүүлийн 5 орон тоог Э-гийн viber луу нь текст хэлбэрээр бичээд явуулдаг байсан.  Тэгж явуулаад Э-г хүлээдэг. Э- хэсэг хугацааны дараа над руу холбогдоод дугаарыг чинь захиалгад оруулчихсан, захиалчихсан шүү Авто тээврийн аль нэг салбар дээр нь очиж дугаараа хэлээд аваарай гэдэг....” мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 197-199 дахь тал, 202-203 дахь тал),

88. ** ГРУПП ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23/*** дугаартай албан бичиг, түүний хавсралтууд (6-р хавтаст хэргийн 242-250 дахь тал),

89. Яллагдагч Б.Э , Н.Д  нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас (7-р хавтаст хэргийн 33-34 дэх тал, 217-218 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цуглуулсан хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

            Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “...нийтийн албан тушаалтан...” гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно гэж, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд “...Авилгын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд...” гэдэгт 4.1.1-т “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарахаар, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “...Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ...тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна...” гэж заасан.

            Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд *** ***-рын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ хангамжийн администратор албан тушаалд ажиллаж байсан болох нь *** төрийн нарийн бичгийн даргын түүний ажилд томилж, чөлөөлсөн тушаалын хуулбаруудаар тогтоогдож байна.

            Түүний ажиллаж байсан албан тушаал нь дэс түшмэл ТЗ-7 албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахаар байх тул Б.Э  нь нийтийн албан тушаалтан юм. Оролцогч нар нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.

Шүүгдэгч Б.Э  Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар  баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2-д,  “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, нэр бүхий 32 иргэнд автомашины улсын дугаарыг худалдаж,  23.550.000 төгрөгийг бусдын арилжааны банкны дансаар дамжуулан өөртөө авчээ.

            Түүний дээрх үйлдлүүд нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д "Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох.", 7.1.6-д "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн 14.3.1-д "өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө;", Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх хэсгийн 7.1.7-д ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;", 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;", 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;” гэснийг тус тус зөрчжээ. 

Мөн Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Дээрх хуулийн шаардлагыг зөрчиж Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар  баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2-д,  “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, нэр бүхий 32 иргэнд автомашины улсын дугаарыг худалдаж,  23.550.000 төгрөгийг бусдын арилжааны банкны дансаар дамжуулан өөртөө, шүүгдэгч Н.Д д 10.660.000  төгрөгийн эдийн давуу байдлыг тус тус бий болгожээ.

Шүүгдэгч Н.Д ий тухайд нийтийн албан тушаалтан  буюу *** ***-рын *** хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Э гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг олох зорилгод урвуулан ашиглаж 32 удаагийн үйлдлээр түүний өөрийнх нь эзэмшлийн дансаар дамжуулан нийт 34.210.000 төгрөгийг хүлээн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд нь худалдан авагч олж өгөх, дугаар худалдан авсны төлбөрийг өөрийн дансаар дамжуулан авах зэрэг арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцож өөртөө 10.660.000 төрөгийн эдийн давуу байдлыг бий болгожээ.

Шүүгдэгч Б.Э , Н.Д  нар нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө тухайн гэмт хэргийг үйлдэх талаар тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, зорилгоороо нэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э , Н.Д  нарыг дээрх гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлджээ гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Д  нь шүүгдэгч Б.Э г хууль, журмаар өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлын хэмжээ хязгаараа зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал олгож байгаа байдалд нь худалдан авагч олж өгөх, дугаар худалдан авсны төлбөрийг өөрийн дансаар дамжуулан авах зэргээр тухайн гэмт хэргийг төгсөх боломжийг олгон дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э , Н.Д  нарын хамтран үйлдсэн гэмт хэрэг нь тэдний хэн нэгнийх нь гүйцэтгэсэн үүрэг дутагдсан тохиололд бодитой үүсэх боломжгүй болж, гэмт хэрэг төгс үйлдэгдэхгүй байсан бөгөөд тэдний хэн хэнийх нь үүрэг оролцооны үр дүнд өөрсөддөө давуу байдал олж авсан нь энэ гэмт хэргийг шүүгдэгч нар нь хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Гэмт хэргийн хамжигч гэдэг нь гүйцэтгэгчид Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийг үйлдэхэд нь тухайн гэмт үйлдлийн хүчийг нэмэгдүүлэх, амар хялбар болгох, боломжийг нээж өгөх зэргээр бодит дэмжлэг, туслалцаа үзүүлсэн этгээдийг ойлгодог.

Хамжигчаар оролцож байгаа тохиололд статусын хувьд ямар албан тушаал хашиж байгаагаас үл хамааран энэ гэмт хэрэг төгсөхөд дэмжлэг үзүүлсэн этгээд байна.

Шүүгдэгч Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би албан тушаалын байдлаа ашиглаагүй. Бүх хүн системээр ороод дугаар захиалах боломжтой. Оройн цаг, шөнийн цагаан сууж хэрэглэгчийн сонгосон дугаарыг нь  Д д авч өгдөг байсан.

Түүний өмгөөлөгч С.Чинзоригоос Б.Э  нь нийтэд ил мэдээллийг ашигласан. Шинжээчийн дүгнэлт гаргуулаад тогтоох боломжтой гэж маргасан ба үүнийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Н.Д өөр дамжуулан автомашины улсын дугаар худалдан авсан гэрчүүд нь хүснэгтэд оруулсан дугааруудын жагсаалтаас дугаарыг сонгон авсан талаар мэдүүлжээ.

Мөн түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, Б.Э гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Э гийн нийтэд ил мэдээллийг ашиглаж автомашины улсын дугаарыг авсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Э  нь албан тушаалын байдлаа ашиглан дээрх автомашины улсын дугааруудыг бусдад худалдаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирол, хор уршиг:

Энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 23 550 000 /хорин гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Н.Д ий гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 660 000 /арван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг тэднээс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Н.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрт эдийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан

Шүүгдэгч Б.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял,

 Шүүгдэгч Н.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...” гэж заасан тул шүүгдэгч Н.Д д дээрх байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тэдэнд анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Э , Н.Д  нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт 2 хоногийн хугацаагаар саатуулагдсныг нэг хоногийг нь 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас нь хасаж тооцов.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э г үргэлжилсэн үйлдлээр, Н.Д тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч ** овогт Н-ын Д ийг үргэлжилсэн үйлдлээр, Б.Э тай үйлдлээрээ санаатай нэгдэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 18.000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 /арван найман сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.Д ий нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , Н.Д  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э , Н.Д  нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон түүний эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э гийн гэмт хэрэг үйлдэж олсон 23.550.000 /хорин гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Н.Д ий гэмт хэрэг үйлдэж олсон 10.660.000 /арван сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт оруулсугай. 

  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шүүгдэгч Б.Э , Н.Д  нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э , Н.Д  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ТҮВШИНТӨГС