2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1039

 

   2024       04          23                                    2025/ШЦТ/1039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, А.Энарт холбогдох эрүүгийн 2402 00112 0415 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.О () нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ......rэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцаж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. тоот гэртээ хадгалж, мөн өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, "мөс" гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг А.Эгаас Хаан банкны ........................... тоот данснаас шилжүүлсэн 200,000 төгрөгийг Хаан банкны ........................... тоот өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авч худалдсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан,

Шүүгдэгч А.Э нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. тоотод оршин суух Б.Огийн гэрт очиж түүнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын багтсан жагсаалтад метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, "мөс" гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот данснаас 200,000 төгрөгийг Б.Огийн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот данс руу шилжүүлж худалдан авч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................... дүгээр байрны орчим өөрийн биедээ хадгалсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Согтуу юм ярьж байхад надад санал болгосон юм шиг байна лээ. Согтуу явж байхдаа хүнээс очиж авах гэж байна гээд Эд хэлсэн байх. Тэрийгээ авснаа мэдэхгүй 2-3 хоног байгаад байсан. Хэрэглэж чадахгүй мэдэхгүй тул Эд өгсөн. Сонгуулийн ажилд ажилласаныхаа төлбөрийг авсан, түүнээс биш худалдсан зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2402001120415 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 хх-ийн 7),

2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо ........................ дүгээр байрны зогсоол дээр ........................ УКР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ойр орчимд хэргийн газрын үзлэг хийсэн тээврийн хэрэгсэл байх ба жолоочийн эсрэг талын хаалганы харалдаа 1,1 метрийн зайд газар цементэн гадаргуу дээр жижиг зиплок ууттай дотроо нунтаг цагаан өнгийн "мөс" мэт зүйл байх ба түүний ертөнцийн зүгээр урд талд green mark гэсэн бичиглэлтэй дотроо өнгөгүй шингэний агууламжтай шилтэй зүйл, хажуу талд нь ногоон өнгийн асаагуур зэрэг эд зүйлс байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, "мөс" мэт нунтаг зүйлтэй зиплок ууттай зүйлийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар Эд мөрийн баримт хадгалах уут гэсэн лацтай зиплок уутанд хийж, ногоон өнгийн асаагуур, дотроо шингэнтэй green mark гэсэн бичиглэлтэй шилтэй шингэний хамт хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлж ........................ УКР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нар зөв тойрон үзлэгийг хийхэд ер хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 12-17),

Б.Огийн эзэмшлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо .................. тоотод 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэгжлэг хийсэн хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 18-22),

Б.Огийн биед үзлэг хийсэн хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 41-45),

Б.Огийн биеэс биологийн дээж авч тест ашигласан "...4 дүгээр баганад 1 улаан зураас тодорч эерэг илэрснийг тэмдэглэлд тусгасан" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 46-48),

Б.Огийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсанд үзлэг хийсэн "Enhee гэж хадгалсан ........................ дугаартай бичсэн мессежид мессеж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа...... Цаашид тус гар утасны фэйсбүүк мессенжер цэсэнд үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад Б.О-ийн ашигладаг rэх Б.О гэсэн фэйсбүүкийн мөссенжэр чат руу ороход Д.Э гэсэн фэйсбүүк хэрэглэгчтэй бичсэн ...харилцсан чат байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 49-71),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5660 дугаартай "Б гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 107-109/,

А.Эн биед үзлэг хийсэн "...хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 23-26),

А.Эн биеэс биологийн дээж авч тест ашигласан... тухайн төрлийн бодисыг хэрэглээгүй гэж урьдчилсан байдлаар тогтоогдож" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 27-28),

А.Эн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн... Самсунг галакси Эс22 гэх утас байх ба дотор нь ........................ дугаарын симтэй байна. ... цаашид уг гар утасны дуудлага хэсэгт үзлэг хийхэд мессеж бичсэн байсан .................. гэх дугаартай 18:20 цагт 1 минут 10 секунд, 22:07 цагт 38 секунд, 22:19 цагт 33 секунд тус тус залгаж холбогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэн фэйсбүүк мессенжер чат хэсэгт ороход А. Эн ашигладаг гэх А. Э гэсэн фэйсбүүкийн мессенжер чатанд хийхэд Б.О нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй бичсэн.чат байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 72-83),

Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны .............. дугаартай С нэртэй данс эзэмшдэг. Уг дансыг ашиглаад 10 гаран жил болж байна. Уг дансыг тогтмол ашигладаг... 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдер Б. О нь өөрийнхөө ........................... тоот данснаасаа миний .............. дугаартай Хаан банкны данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Б. О нь хүү Анарт идэж уух юм, жимс аваарай гэж шилжүүлсэн. Би тухайн мөнгөөр ойр зуурын юм аваад дуусгасан" гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 103-104),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5658 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн "А.Г " гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, "Ч. Г 2024.10.08" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж тус бүрээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. "А.Э  2024.10.08" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Хэзээ ямар цаг хугацаанд хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 113-115),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5659 дугаартай "... 1.2.3.5. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "240200112 хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2024.10.08" гэсэн хаягтай зиплок уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. "Оргинал асаагуур" гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн асаагуур, "green mark" гэсэн бичиглэлтэй шилэн савлагаатай өнгөгүй шингэн зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 4. Цайвар өнгийн талслаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,3028 г. цэвэр жин 0,1429r, "green mark" гэсэн бичиглэлтэй шилэн савлагаатай өнгөгүй шингэн зүйл нь 780 мл орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 1420,0 г байна" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 121-125),

А.Гийн сэжигтнээр өгсөн Г-ийн машинд суугаад Энхтайваны гүүр даваад явж байхад Э гээд танил дүү залгаад ахаа хаагуур байна дүү нь өчигдөр уугаад өнөөдөр уугаад юу ч үгүй унааны мөнгө ч байхгүй байна гэж хэлсэн. Удалгүй Э гарч ирээд машинд суугаад ахаа Офицер хүргээд өгөөч гэж гуйсан..... Тэгээд Офицер хүргэж өгсөн чинь нөгөө найз нь утсаа аваагүй Э нэлээн согтуу байсан. Би Г-ээс гуйгаад Налайх руу хүргээд өгчих үү гэж хэлэхэд Г зөвшөөрөөд бид гурав Налайх руу явахаар болсон. Тэгээд Налайх ороод нэг байрны гадаа очиж зогссон. Э та хоёр энд зогсож байгаарай гээд машинаас буугаад утасны цэнэглэгч, урт хар куртик авна гээд Э буугаад явсан. Э буусны дараа миний шээс хүрээд байсан болохоор машинаас буугаад нойл ороод ирсэн чинь Г, Э хоёр Петровисын колонк ороод бензин хийж байна гэж хэлсэн. Би ч урдаас нь алхаад машинд нь суусан. Машинд нь суугаад бид гурав Улаанбаатар хот руу явсан. Хот руу явах замдаа Гийн гаргаж өгсөн нэг шил юмыг ууж л явсан" гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 161-163, 166-168),

Ч.Гийн сэжигтнээр өгсөн "... Налайх явах замдаа Хонхорын тэнд нэг дэлгүүрийн гадаа зогсоод би багажаа ухаад Green mark нэртэй том шилтэй архи гаргаж ирээд урд Га өгсөн. Би замдаа Налайхын Петровис колонк дээр зогсоод бензин хийхээр болоод түгээгчтэй ярьж байсан чинь Э л нэг шилтэй соруултай юм гаргаж ирээд Гт өгч байсан. Г нөгөө шилтэй соруултай зүйлээс нь ганц нэг сороод буцаагаад Эд өгч байсан. ... Би хальт эргэж хараад тэр шилэн бонго шиг зүйлтэй соруулаас нь гурван удаа л сорсон" гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 170-179),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 980 дугаартай "...А.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Э нь мансууруулах болон сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэсэн дүгнэлт (1 хх-ийн 141-142),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 982 дугаартай "...Б. О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.О нь мансууруулах болон сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэсэн дүгнэлт (1 хх-ийн 146-148),

А.Эн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 56-58),

А.Гийн эзэмшлийн Хаан банкны 5219036068 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 60-62),

Б.Огийн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 64-69),

Ч.Гийн эзэмшлийн Хаан банкы 5926349908 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 71-75),

          Шүүгдэгч Б.Огийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 хх-ийн 11-47/,

          Шүүгдэгч А.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 хх-ийн 245-250, 2хх-ийн 1-10/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар гэм буруу, хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон бол шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцов.

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.О (РД:117) нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ......rэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцаж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. тоот гэртээ хадгалж, мөн өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, "мөс" гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг А.Эгаас Хаан банкны ........................... тоот данснаас шилжүүлсэн 200,000 төгрөгийг Хаан банкны ........................... тоот өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авч худалдсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан,

Шүүгдэгч А.Э(РД: нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. тоотод оршин суух Б.Огийн гэрт очиж түүнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын багтсан жагсаалтад метамфетамин (Methamphetamine)-ы агууламжтай, "мөс" гэх нэршилтэй, 0,1429 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот данснаас 200,000 төгрөгийг Б.Огийн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот данс руу шилжүүлж худалдан авч сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........................... дүгээр байрны орчим өөрийн биедээ хадгалсан буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 хх-ийн 7),

2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо ........................ дүгээр байрны зогсоол дээр ........................ УКР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ойр орчимд хэргийн газрын үзлэг хийсэн тээврийн хэрэгсэл байх ба жолоочийн эсрэг талын хаалганы харалдаа 1,1 метрийн зайд газар цементэн гадаргуу дээр жижиг зиплок ууттай дотроо нунтаг цагаан өнгийн "мөс" мэт зүйл байх ба түүний ертөнцийн зүгээр урд талд green mark гэсэн бичиглэлтэй дотроо өнгөгүй шингэний агууламжтай шилтэй зүйл, хажуу талд нь ногоон өнгийн асаагуур зэрэг эд зүйлс байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, "мөс" мэт нунтаг зүйлтэй зиплок ууттай зүйлийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар Эд мөрийн баримт хадгалах уут гэсэн лацтай зиплок уутанд хийж, ногоон өнгийн асаагуур, дотроо шингэнтэй green mark гэсэн бичиглэлтэй шилтэй шингэний хамт хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлж ........................ УКР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нар зөв тойрон үзлэгийг хийхэд ер хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 12-17),

Б.Огийн эзэмшлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо .................. тоотод 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэгжлэг хийсэн хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 18-22),

Б.Огийн биед үзлэг хийсэн хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 41-45),

Б.Огийн биеэс биологийн дээж авч тест ашигласан "...4 дүгээр баганад 1 улаан зураас тодорч эерэг илэрснийг тэмдэглэлд тусгасан" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 46-48),

Б.Огийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсанд үзлэг хийсэн "Enhee гэж хадгалсан ........................ дугаартай бичсэн мессежид мессеж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа...... Цаашид тус гар утасны фэйсбүүк мессенжер цэсэнд үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад Б.О-ийн ашигладаг rэх Б.О гэсэн фэйсбүүкийн мөссенжэр чат руу ороход Д.Э гэсэн фэйсбүүк хэрэглэгчтэй бичсэн ...харилцсан чат байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 49-71),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5660 дугаартай "Б.О гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 107-109/,

А.Эн биед үзлэг хийсэн "...хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 23-26),

А.Эн биеэс биологийн дээж авч тест ашигласан... тухайн төрлийн бодисыг хэрэглээгүй гэж урьдчилсан байдлаар тогтоогдож" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 27-28),

А.Эн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн... Самсунг галакси Эс22 гэх утас байх ба дотор нь ........................ дугаарын симтэй байна. ... цаашид уг гар утасны дуудлага хэсэгт үзлэг хийхэд мессеж бичсэн байсан .................. гэх дугаартай 18:20 цагт 1 минут 10 секунд, 22:07 цагт 38 секунд, 22:19 цагт 33 секунд тус тус залгаж холбогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлэн фэйсбүүк мессенжер чат хэсэгт ороход А. Эн ашигладаг гэх А. Э гэсэн фэйсбүүкийн мессенжер чатанд хийхэд Б.О нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй бичсэн.чат байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 72-83),

Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны .............. дугаартай Сүрэнжавын Сийлэгмаа нэртэй данс эзэмшдэг. Уг дансыг ашиглаад 10 гаран жил болж байна. Уг дансыг тогтмол ашигладаг... 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдер Б. О нь өөрийнхөө ........................... тоот данснаасаа миний .............. дугаартай Хаан банкны данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Б. О нь хүү Анарт идэж уух юм, жимс аваарай гэж шилжүүлсэн. Би тухайн мөнгөөр ойр зуурын юм аваад дуусгасан" гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 103-104),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5658 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн "А.Г " гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, "Ч. Г 2024.10.08" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж тус бүрээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. "А.Э 2024.10.08" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Хэзээ ямар цаг хугацаанд хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 113-115),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5659 дугаартай "... 1.2.3.5. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "240200112 хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2024.10.08" гэсэн хаягтай зиплок уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. "Оргинал асаагуур" гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн асаагуур, "green mark" гэсэн бичиглэлтэй шилэн савлагаатай өнгөгүй шингэн зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 4. Цайвар өнгийн талслаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,3028 г. цэвэр жин 0,1429r, "green mark" гэсэн бичиглэлтэй шилэн савлагаатай өнгөгүй шингэн зүйл нь 780 мл орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 1420,0 г байна" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 121-125),

А.Гийн сэжигтнээр өгсөн Г-ийн машинд суугаад Энхтайваны гүүр даваад явж байхад Э гээд танил дүү залгаад ахаа хаагуур байна дүү нь өчигдөр уугаад өнөөдөр уугаад юу ч үгүй унааны мөнгө ч байхгүй байна гэж хэлсэн. Удалгүй Э гарч ирээд машинд суугаад ахаа Офицер хүргээд өгөөч гэж гуйсан..... Тэгээд Офицер хүргэж өгсөн чинь нөгөө найз нь утсаа аваагүй Э нэлээн согтуу байсан. Би Гээс гуйгаад Налайх руу хүргээд өгчих үү гэж хэлэхэд Г зөвшөөрөөд бид гурав Налайх руу явахаар болсон. Тэгээд Налайх ороод нэг байрны гадаа очиж зогссон. Э та хоёр энд зогсож байгаарай гээд машинаас буугаад утасны цэнэглэгч, урт хар куртик авна гээд Э буугаад явсан. Э буусны дараа миний шээс хүрээд байсан болохоор машинаас буугаад нойл ороод ирсэн чинь Г, Э хоёр Петровисын колонк ороод бензин хийж байна гэж хэлсэн. Би ч урдаас нь алхаад машинд нь суусан. Машинд нь суугаад бид гурав Улаанбаатар хот руу явсан. Хот руу явах замдаа Гийн гаргаж өгсөн нэг шил юмыг ууж л явсан" гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 161-163, 166-168),

Ч.Гийн сэжигтнээр өгсөн "... Налайх явах замдаа Хонхорын тэнд нэг дэлгүүрийн гадаа зогсоод би багажаа ухаад Green mark нэртэй том шилтэй архи гаргаж ирээд урд Гт өгсөн. Би замдаа Налайхын Петровис колонк дээр зогсоод бензин хийхээр болоод түгээгчтэй ярьж байсан чинь Э л нэг шилтэй соруултай юм гаргаж ирээд Гт өгч байсан. Г нөгөө шилтэй соруултай зүйлээс нь ганц нэг сороод буцаагаад Эд өгч байсан. ... Би хальт эргэж хараад тэр шилэн бонго шиг зүйлтэй соруулаас нь гурван удаа л сорсон" гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 170-179),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 980 дугаартай "...А.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.Э нь мансууруулах болон сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэсэн дүгнэлт (1 хх-ийн 141-142),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 982 дугаартай "...Б. О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.О нь мансууруулах болон сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна" гэсэн дүгнэлт (1 хх-ийн 146-148),

А.Эн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 56-58),

А.Гийн эзэмшлийн Хаан банкны 5219036068 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 60-62),

Б.Огийн эзэмшлийн Хаан банкны ........................... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 64-69),

Ч.Гийн эзэмшлийн Хаан банкы 5926349908 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга (2 хх-ийн 71-75) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэмт үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн санаатайгаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсанаар хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг субьектив талаар нь  буюу худалдаалах зорилгогүйгээр, худалдаалах зорилгоор гэж ялгамжтайгаар хуульчилсан байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэн шүүгдэгч нарын үйлдлийг дараах байдлаар дүгнэлээ.

1. Шүүгдэгч Б.О нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ......нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй фейсбүүк чатаар харилцаж сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар тохиролцож, ......нэртэй фейсбүүк хэрэглэгч нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тодорхой байрлалыг Б.О руу илгээн тухайн байрлалаас Б.О мөс байж болох бодисыг очиж авч зургийг нь илгээхэд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ......өгсөн зүйлийнхээ үнийг нэхсэн боловч Б.О тодорхой шалтгаан хэлж үнийг төлөөгүй болох нь Б.Огийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

          Дээрхээс үзэхэд шүүгдэгч Б.О болон ......нэртэй фейсбүүк хэрэглэгч хоёрын дунд худалдааны харилцаа буюу сэтгэцэд нөлөөт бодисыг нэг нь нөгөөдөө шилжүүлж, нөгөө нь үнэ төлөх анхдагч тохиролцоотой байсан болох нь тогтоогджээ. Гэвч шүүгдэгч Б.О олон хоног архи уусан, согтсон зэрэг шалтгаан хэлж үнийг төлөөгүй нь дээр худалдааны харилцааг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

          2. Шүүгдэгч Б.О, А.Э нар хоорондоо 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл фейсбүүк чатаар “мань юу ч гэсэн зээлэх гээд үзье, ...болно гэвэл хоёулаа дундаа уулзаад амилаад ганц ганц нахиад хэд хэдэн цаас кармаалаад салья, ...одоохон локоо аваад гарлаа, хоёулаа юу ч гэсэн уулзаад юм хумаа аваад эвтэйхэн таслаж өгөөд мөнгөө авчихья, мань гол нь зээлээд байгаашдээ, ...300к хийчихээрэй миний анд” гэх зэргээр харилцаж 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 цаг 02 минутад шүүгдэгч А.Эгийн эзэшмлийн Хаан банкны ........................... дугаартай данснаас шүүгдэгч Б.Огийн эзэмшлийн Хаан банкны ........................... дугаартай данс руу 200,000 төгрөгийг 1 гэх утгатайгаар шилжүүлжээ.

          Шүүгдэгч Б.О нь ......нэртэй фейсбүүк хэрэглэгчээс авсан зүйл буюу мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг цааш шүүгдэгч А.Эд тодорхой үнийн дүнгээр шилжүүлэхээр тохиролцсон, улмаар түүнд шилжүүлж 200,000 төгрөгийг өөрийн дансаар авсан энэхүү харилцаа нь худалдааны харилцаанд хамаарна.

Өөрөөр хэлбэл нэг төрлийн нэг бодисыг дамжуулан худалдсаныг тухай бүр худалдааны харилцаа гэж үзэх бөгөөд худалдсан этгээдийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн шинж болох “Худалдаалах зорилго”-д хамаарч уг зүйл хэсгээр зүйлчлэгдэх ёстой.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь “Сонгуулийн ажилд Сонгинохайрхан дүүрэгт А.Эд тусалж түүнийхээ хариуд 200,000 төгрөг авсан” гэж мэдүүлэх боловч энэ талаар нотолсон баримтгүй, ямар сонгуульд, аль нэр дэвшигч болон аль намын ажилд оролцсон талаараа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, мөн “олон хоног архи согтууруулах ундаа хэрэглэсэн учир зарим зүйлээ санахгүй байна” гэж мэдүүлж буй нь түүний шүүгдэгч А.Эд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан үйл баримтыг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Г, А.Г нарыг сэжигтнээр тооцож шалгаад тэдний үйлдэлд тэдний үйлдэлд гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэж харин мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлийг нь зөрчлийн шинжтэй гэж үзэж Нийслэлийн прокурорын газраас Хар тамхитай тэмцэх газар руу шалгуулахаар хүргүүлжээ /2хх-127/.

Мөн мөрдөн шалгах ажиллагаар Мөнхчулууны Отгонбаатар гэгчийг тогтоосон боловч тэрээр 2022, 2023 онуудаас иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа /2хх-54/ ба түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөн шалгуулахаар Нийслэлийн прокурорын газраас холбогдох материалыг хуулбарлан Хар тамхитай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй /2хх-126/.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм бурууг нь шийдвэрлэх боломжтой, нотлох баримт хангалттай, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулсан гэж үзэж шүүгдэгч Б.Ог үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Эг үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухайд бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин шүүгдэгч Б.О нь сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаж 200,000 төгрөгийн ашиг олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 200,000 төгрөгийг түүнээс албадан гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Од үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан, шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, тэдний гэмт үйлдэлд тохирсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос “Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ам бүл 4-үүлээ, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь бас бие давхар байгаа. А.Эар гэрээ тэжээн тэтгэдэг, барилгын компанид аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн үед энэ төрлийн бодисыг хэрэглээгүй байсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж,

          шүүгдэгч Б.Огийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс “Хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хүний хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. 200,000 төгрөгөөс шалтгаалан ийм нөхцөл байдалд хүрээд байна. Б.Огийн хувьд бага насны хүүхэдтэй ганц бие эцэг байгаа. Б.Огийн хувьд өөрөө гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргаж оролцов.

  Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

          Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Харин шүүгдэгч А.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, уг бодисыг хэрэглээгүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа, тогтсон оршин суух хаягтай зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, уг ялын бүсчлэлийг түүний оршин суугаа газрын буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэлээ.

Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 0,1429 грамм, ууттай жин нь 0,3028 грамм зиплок ууттай цайвар өнгийн талстархаг бодисыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,  

шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооод оногдуулсан 2 /хоёр/ жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд уг дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

5. Шүүгдэгч А.Э нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, эдлэх ялыг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 0,1429 грамм, ууттай жин нь 0,3028 грамм зиплок ууттай цайвар өнгийн талстархаг бодис”-ыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огоос 200,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

          9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.УУГАНБААТАР