| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/08002/000 |
| Дугаар | 2025/ШЦТ/1194 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1194
2025 05 08 2025/ШЦТ/1194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч: Б.Өнөбат,
шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Н.Болормаа,
шүүгдэгч: Б.Ү, О.А, М.Т, тэдгээрийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ү, Н.А, О.А, М.Т нарт холбогдох эрүүгийн 2509000000153 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн
2. Монгол Улсын иргэн
3. Монгол Улсын иргэн
4. Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Ардын эрхийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Мтай "... үйлчилгээний байгууллагад соёлтой үйлчлүүлсэнгүй..." гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, гараараа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун сүүж ясны хугарал, баруун 10, 11-р хавирганы хугарал хамрын нуруу, эрүү, нурууны баруун хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Жи Эс-25 дэлгүүр орж ууж, идэх зүйл авъя гээд ороод юу авах талаар ярилцаад сууж байтал нэг ах орж ирээд гэнэт хөл рүү өшиглөөд бацаан нар ингэж суудаг юм уу? гэж ярьсан. Та хүнтэй зөв боловсон яриач муухай ярьж байна гэхэд бацаан нар томордог болцон байна гээд надтай зодолдох гээд хувцсаа тайлж эхэлсэн. Манай найзууд болиулаад тэр газраас гарсан бөгөөд гарахад бид нарыг дагаад салахгүй, ноцолдох гээд дайрч байсан. Эхлээд салчихсан байсан бөгөөд тоглоомын газар луу алхаж байтал араас утсаар яриад дагаад алхаад байсан. Алхаж утсаар ярьж байхдаа энэ 5 бацааныг зодохгүй бол унтаж чадахгүй гэж ярьж байсан. Зугтах маягтай алхаж байхад араас газар байсан архины шил бариад бид нарыг хөөсөн, бид нар зугтааж гүйж байхад араас шилээ шидсэн. Энэ хүн аюултай байж магадгүй юм байна гээд зогсоох гээд эргэж хараад биед нь гэмтэл учруулсан, бид цааш зугтаасан. Энэ хэрэгтээ гэм буруугаа хүлээж, дахиж ийм зүйл хийхгүй. Ийм түр зуурын уур хилэнгээс болоод хэрэгт орсондоо гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Жи Эс-25 ороод гоймон ундаа эд нар авъя гээд ярилцаад сууж байсан. Гэнэт Т найзыг нэг ах хөлийг нь өшиглөөд аятайхан суугаач, жижигхэн сайд ингэж суудаг юм уу? гэсэн. Манай найз ахаа та настай хүн байна, соёлтой ярьж болохгүй юу гэхэд тэр хүн согтолтын зэрэг өндөр, хажуу талын баарнаас орж ирээд явж байсан. Азаа бид хэдийг салгаад гаръя гээд гарсан. Гараад явж байтал тэр ах ардаас дагаад та нарыг ална байж бай хүлээж бай гээд байсан. Бид салахгүй юм байна гэж бодоод Т эргэж хараад хэсэг ноцолдсон бөгөөд салаад баарныхаа зүг гүйсэн. Буцаж ардаас хүрч ирээд 5 амбаарыг гялс зохицуулчихъя, та хэдийн нэгийг алж байж санаа амарна гэж байсан. Ярьж байхдаа газраас шил авчихсан, нэгийн чинь толгойг хагалж байж сална гэхээр нь бид нар зугтсан. Би хамгийн ард гүйж байсан бөгөөд миний араас шилээ шидээд хагалсан. Зугтаад байвал гүйцэгдэх юм шиг санагдсан, энэ хүн хөөгөөд л байх юм байна гэж бодоод, эргэж хараад биед нь гэмтэл учруулсан. Энэ өдөр болсон хэрэгт гэмшиж байна. Төрсөн өдрөө тэмдэглэх гэж явж байгаад хэрэгт холбогдсондоо харамсаж байна.
Шүүгдэгч Б.Ү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Жи Эс 25 дэлгүүр орж ус ундаа, идэх зүйл юу авах уу? гээд ярилцаад сууж байтал тэр хүн орж ирэхдээ агсам согтуу байдалтай орж ирсэн. Орж ирээд зөрөхдөө Т найзын маань хөлийг өшиглөсөн. Т та аятайхан хэлж болохгүй юу гэж ярилцаж үзсэн ч бацаанууд ингэдэг болчихсон юм уу? гараад ир гээд байсан. Бид нар тэр газраас холдъё гээд гараад явах гэтэл наанаа байж бай гээд өдөж хоргоосон. Холдоод явж байтал газраас шил аваад хагалаад тэр шилээрээ барьж бид нарыг хөөсөн бөгөөд хөөж байхдаа утсаар ярьж байсан. Бид нар гүйцэгдэх гээд эргэж хараад хүн дуудаад байхаар нь утсыг нь биеэс нь холдуулъя гэсэн. Утсыг нь Амараа найз холдуулаад тэр хавьцаа шидчихсэн юм шиг байсан. Энэ хэргийг үйлдсэндээ харамсаж байна, ялихгүй юмнаас ямааны гарз гэсэн шиг зүйл болсонд харамсаж байна. Ахиж гэмт хэрэгт холбогдохгүй, харамсаж байна” гэв.
Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Жи Эс 25 дэлгүүр орчхоод юу авах талаараа ярилцаад сууж байсан. Гаднаас хүн орж ирээд захад сууж байсан Тийн хөл рүү өшиглөсөн. Би хойно сууж байсан учир харсан бөгөөд тэр хүн бид нарыг бацаанууд бөөндөө сууцгаачихсан айн гээд учир зүггүй харааж эхэлсэн. Тэр хүн кофе авах гэж гарахдаа дахиад хөлийг өшиглөхөд та холдчихоод гээд хэлчихэж болох уу? яагаад миний биед халдаад байна вэ? гэхэд тэр ах хувцсаа тайлаад эхэлсэн. Зодолдох юм бол бөөн зүйл болох учраас тэр хүнээс би уучлалт гуйгаад тэр дэлгүүрээс гарсан. Тэгээд тэр хүн хойноос бид нарыг хөөгөөд байсан бөгөөд гүйцэгдэх гээд байсан. Тэр ах хөөж байхдаа утсаар яриад байсан бөгөөд энэ 5 бацааныг зодохгүй бол болохгүй байна, хүрээд ир гээд нэг хүнтэй ярьж байсан. Тэр хүн газраас архины шил авахаар нь бид нарыг гүйцэхгүй байх гээд зугтсан. Тэр хүн архины шилээ шидсэн бөгөөд Амараа найз хойно гүйж байсан бөгөөд барих гэж байгаад тэр хүн унаад өгсөн. Тэгээд бид нар эргэж хараад тэр хүнд гэмтэл учруулсан, уг үйл явдал 10-15 секундэд болсон бөгөөд хурдан болоод өнгөрсөн. Энэ хэрэгт маш их харамсаж байна, ахиж гэмт хэрэгт орооцолдохгүй” гэв.
Эрүүгийн 2509000000153 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 45)
Иргэн Б.Маас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан "Миний бие Бямбадорж овогтой Б.М нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шене 1 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо буюу авто плаза төвийн урдах Hollywood баарны Gs25 сүлжээ дэлгүүрт кофе авах гээд ортол 209 орчим насны 5 залуу байсан дэлгүүрээс гараад тэр таван залууд бүлэглэн зодуулж дээрэмдүүлсэн учир өргөдлийг хүлээн авч хохирол барагдуулж өгнө үү..." гэх гомдол (хх-ийн 46)
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2025 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шенийн 1 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд шөнийн цэнгээний газрын хажууд үйл ажиллагаа явуулах Жи-Эс 25 сүлжээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн бөгөөд намайг тухайн дэлгүүрээр үйлчлүүлэх үед 18-20 орчим насны 5 залуу мөн сууж үйлчлүүлж байхтай таарсан. Тэдгээр залуусын нэг нь сууж үйлчлүүлэх хэсэгт хүн зөрөхөд хүндрэлтэй хөлөө ачаад суусан байсанд би дургуйцэж гэдгээр залууст шаардлага тавьснаас маргалдаж эхэлсэн. Би тухайн дэлгүүрээс гараад тэдгээр залуустай үргэлжлүүлэн муудалцаж маргалдсан, мөн дүү Б.М (...........................)-рүү залгаж болсон үйл явдлын талаар халж тэдгээр залуусыг барьж авах гээд хойноос нь хөөж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн автобусны буудлын хажууханд Сод Монгол шатахуун түгээх станц гэсэн самбарын доор ирэхэд тэдгээр залуус эргэж харж намайг зодож цохисон мөн гартаа барьсан байсан гар утсыг минь булааж авч зугтацгаасан...... Би архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан болсон үйл явдлыг бага зэрэг санаж байна.......Миний бүх биеэр өвдөж байна. Тухайн үйл явдал болсны дараагаар би биеэ гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний 2 хавирга хугарсан байна гэж хэлсэн. Өөр миний биед хаана хаана ямар гэмтэл бэртэл байгааг би хэлж мэдэхгүй байна. Мөн миний Iphone 15 загварын ногоон өнгийн гадуураа цагаан өнгийн кэйстэй гар утас алдагдсан....... Би алдагдсан гар утасныхаа имей дугаарыг мэдэхгүй...... Би тэдгээр залуусыг барьж авах гээд хойноос нь хөөж байхдаа өөрийн дүү Б.Мтэй утсаар ярьж байсан, Сод Монгол Шатахуун түгээх станц гэсэн самбарын хажууханд тэдгээр залуус эргэж хараад намайг цохиж унагаасан тэгхэд би ухаан балартаж цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Ямартай ч гар утсаа гартаа барьсан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 49)
Гэрч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 1 дүгээр 05-наас 06-нд шилжих шөнө найз Агийн төрсөн өдрийг өдрийг тэмдэглэхээр төрсөн өдрийн эзэн болон Т, А, Ү нарын хамт уулзалдаж баар орохоор хайгаад онгорхой баар олдоогүй тул бүгдээрээ пи си толохоор тохиролцож тоглоомын газар орохоосоо өмнө ус ундаа авах хэрэгтэйг байсан тул Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд шөнийн цэнгээний газрын хажууд байдаг Жи-Эс 25 сүлжээ дэлгүүрт ороод юу авах талаараа ярилцаж хэсэг сууж байх хооронд нэг согтуу ах орж ирээд Ттэй муудалцаад байсан. Би тухайн үед тэр ахыг куртикээ тайлаад ирэхээр нь найзыгаа өмөөрч “Чи яах гээд байгаа юм” гэх утгатай зүйлс хэлээд маргалдаж бөөндөө гарцгаасан. Дэлгүүрээс гараад тухайн хүн бид нар луу дайрсан тул манай найзууд барьцалдаж аваад унагасан. Тэгээд тэр хүнээс бид нар жаахан холдоод зогсож байтал тэр хүн утсаа гаргаж ирээд хүнтэй яриад байгаа бололтой мөн газраас нөгөө гартаа архины шил шиг зүйл аваад бид нар луу гуйхийг хараад бид нар зугтацгаасан. Ардын эрхийн автобусны буудал өнгөрөөд гүйж байтал бид нарын хойноос тэр хүн гартаа барьж байсан шилээ шидсэн. Тухайн үед манай найзууд эргэж хараад тэр хүнийг зодсон байсан. Би тухайн үед хамгийн урд гүйж байсан тул нэлээн холдчихоод буцаад өрсөн ирэх үед манай найзууд өөдөөс гүйлдэж гарч ирснээр бид нар явцгаасан... 2 хоногийн дараагаар би найз А, Т, А нартай уулзалдах үед яг хэн гэдгийг санахгүй байна нэг нь нөгөө утсаа очиж үзэх үү гэхийг сонсоод дагаж явахад нөгөө зодоон болсон газрын хажууханд байдаг төмөр хашаанд тухайн үед манай найзуудад зодуулсан хүний гар утас байсан. Тэгээд тэр гар утсыг А аваад би түүнтэй хамт тэднийд хоноцгоосон..." гэх мэдүүлэг (хх-ийн 53)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68-75)
Эд хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ай фоне 15 загварын гар утас 1,800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-83)
Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1871 дугаартай. 1. Б.Мын биед баруун сүүж ясны хугарал, баруун 10, 11-р хавирганы хугарал хамрын нуруу, эрүү, нурууны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 91-93)
Хохирогч Б.Маас мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тухайн GS25 сүлжээ дэлгүүрт ороход 5 үл таних эрэгтэй сандал дээр сууж байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү орох гэтэл ордог хэсгийг хаасан байхаар нь ариун цэврийн өрөө рүү оръё бос холд гэсэн тэрнээс хойш би сайн санахгүй байгаа. Тэгээд би гадаа гараад ирэхэд 5 уулаа намайг нэгэн зэрэг дайраад цохиод байхаар нь би дүү Б.М рүү залгаад би зодуулчихлаа хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би гар утсаараа дүүтэйгээ яриад араас гүйгээд очсон. Тэгээд би зраас хөөе гэж дуудахад дахин намайг цохиж зодсон..." гэх мэдүүлэг (хх-ийн 103),
Хохирогч Б.Маас гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-ийн 105-106/,
Шүүгдэгч Н.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 110, 112-116/,
Шүүгдэгч М.Тийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 117, 119-122/,
Шүүгдэгч О.Агийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 123, 125-129/
Шүүгдэгч Б.Үлэмж-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 130, 134-139/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нар нь бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Ардын эрхийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Мтай "...үйлчилгээний байгууллагад соёлтой үйлчлүүлсэнгүй..." гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, гараараа цохих үйлдлээр зодож эрүүл мэндэд нь баруун сүүж ясны хугарал, баруун 10, 11-р хавирганы хугарал хамрын нуруу, эрүү, нурууны баруун хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 45)
Иргэн Б.Маас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан "Миний бие Бямбадорж овогтой Б.М нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны шене 1 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо буюу авто плаза төвийн урдах Hollywood баарны Gs25 сүлжээ дэлгүүрт кофе авах гээд ортол 209 орчим насны 5 залуу байсан дэлгүүрээс гараад тэр таван залууд бүлэглэн зодуулж дээрэмдүүлсэн учир өргөдлийг хүлээн авч хохирол барагдуулж өгнө үү..." гэх гомдол (хх-ийн 46)
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2025 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шенийн 1 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд шөнийн цэнгээний газрын хажууд үйл ажиллагаа явуулах Жи-Эс 25 сүлжээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн бөгөөд намайг тухайн дэлгүүрээр үйлчлүүлэх үед 18-20 орчим насны 5 залуу мөн сууж үйлчлүүлж байхтай таарсан. Тэдгээр залуусын нэг нь сууж үйлчлүүлэх хэсэгт хүн зөрөхөд хүндрэлтэй хөлөө ачаад суусан байсанд би дургуйцэж гэдгээр залууст шаардлага тавьснаас маргалдаж эхэлсэн. Би тухайн дэлгүүрээс гараад тэдгээр залуустай үргэлжлүүлэн муудалцаж маргалдсан, мөн дүү Б.М (...........................)-рүү залгаж болсон үйл явдлын талаар халж тэдгээр залуусыг барьж авах гээд хойноос нь хөөж Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын эрхийн автобусны буудлын хажууханд Сод Монгол шатахуун түгээх станц гэсэн самбарын доор ирэхэд тэдгээр залуус эргэж харж намайг зодож цохисон мөн гартаа барьсан байсан гар утсыг минь булааж авч зугтацгаасан...... Би архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэсэн байсан болсон үйл явдлыг бага зэрэг санаж байна.......Миний бүх биеэр өвдөж байна. Тухайн үйл явдал болсны дараагаар би биеэ гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний 2 хавирга хугарсан байна гэж хэлсэн. Өөр миний биед хаана хаана ямар гэмтэл бэртэл байгааг би хэлж мэдэхгүй байна. Мөн миний Iphone 15 загварын ногоон өнгийн гадуураа цагаан өнгийн кэйстэй гар утас алдагдсан....... Би алдагдсан гар утасныхаа имей дугаарыг мэдэхгүй...... Би тэдгээр залуусыг барьж авах гээд хойноос нь хөөж байхдаа өөрийн дүү Б.Мтэй утсаар ярьж байсан, Сод Монгол Шатахуун түгээх станц гэсэн самбарын хажууханд тэдгээр залуус эргэж хараад намайг цохиж унагаасан тэгхэд би ухаан балартаж цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Ямартай ч гар утсаа гартаа барьсан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 49)
Гэрч ...........................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 1 дүгээр 05-наас 06-нд шилжих шөнө найз Агийн төрсөн өдрийг өдрийг тэмдэглэхээр төрсөн өдрийн эзэн болон Т, А, Ү нарын хамт уулзалдаж баар орохоор хайгаад онгорхой баар олдоогүй тул бүгдээрээ пи си толохоор тохиролцож тоглоомын газар орохоосоо өмнө ус ундаа авах хэрэгтэйг байсан тул Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливүүд шөнийн цэнгээний газрын хажууд байдаг Жи-Эс 25 сүлжээ дэлгүүрт ороод юу авах талаараа ярилцаж хэсэг сууж байх хооронд нэг согтуу ах орж ирээд Ттэй муудалцаад байсан. Би тухайн үед тэр ахыг куртикээ тайлаад ирэхээр нь найзыгаа өмөөрч “Чи яах гээд байгаа юм” гэх утгатай зүйлс хэлээд маргалдаж бөөндөө гарцгаасан. Дэлгүүрээс гараад тухайн хүн бид нар луу дайрсан тул манай найзууд барьцалдаж аваад унагасан. Тэгээд тэр хүнээс бид нар жаахан холдоод зогсож байтал тэр хүн утсаа гаргаж ирээд хүнтэй яриад байгаа бололтой мөн газраас нөгөө гартаа архины шил шиг зүйл аваад бид нар луу гуйхийг хараад бид нар зугтацгаасан. Ардын эрхийн автобусны буудал өнгөрөөд гүйж байтал бид нарын хойноос тэр хүн гартаа барьж байсан шилээ шидсэн. Тухайн үед манай найзууд эргэж хараад тэр хүнийг зодсон байсан. Би тухайн үед хамгийн урд гүйж байсан тул нэлээн холдчихоод буцаад өрсөн ирэх үед манай найзууд өөдөөс гүйлдэж гарч ирснээр бид нар явцгаасан... 2 хоногийн дараагаар би найз А, Т, А нартай уулзалдах үед яг хэн гэдгийг санахгүй байна нэг нь нөгөө утсаа очиж үзэх үү гэхийг сонсоод дагаж явахад нөгөө зодоон болсон газрын хажууханд байдаг төмөр хашаанд тухайн үед манай найзуудад зодуулсан хүний гар утас байсан. Тэгээд тэр гар утсыг А аваад би түүнтэй хамт тэднийд хоноцгоосон..." гэх мэдүүлэг (хх-ийн 53)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68-75)
Эд хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ай фоне 15 загварын гар утас 1,800,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-83)
Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1871 дугаартай. 1. Б.Мын биед баруун сүүж ясны хугарал, баруун 10, 11-р хавирганы хугарал хамрын нуруу, эрүү, нурууны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 91-93)
Хохирогч Б.Маас мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Тухайн GS25 сүлжээ дэлгүүрт ороход 5 үл таних эрэгтэй сандал дээр сууж байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө рүү орох гэтэл ордог хэсгийг хаасан байхаар нь ариун цэврийн өрөө рүү оръё бос холд гэсэн тэрнээс хойш би сайн санахгүй байгаа. Тэгээд би гадаа гараад ирэхэд 5 уулаа намайг нэгэн зэрэг дайраад цохиод байхаар нь би дүү Б.М рүү залгаад би зодуулчихлаа хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд би гар утсаараа дүүтэйгээ яриад араас гүйгээд очсон. Тэгээд би зраас хөөе гэж дуудахад дахин намайг цохиж зодсон..." гэх мэдүүлэг (хх-ийн 103),
Хохирогч Б.Маас гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-ийн 105-106/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.
Хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нар нь бүлэглэн хохирогч Б.Мыг түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, гараараа цохих үйлдлээр зодож биед баруун сүүж ясны хугарал, баруун 10, 11-р хавирганы хугарал хамрын нуруу, эрүү, нурууны баруун хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт бий болсон нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нь хохирогчийн биед гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, тэдний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.
Иймд М.Т, Б.Ү, О.А, Н.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэгдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар 788,790 төгрөг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч нар нь хохирогчид 6,800,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Ү, шүүгдэгч Н.А, шүүгдэгч О.А, шүүгдэгч М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нарт 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна. Төлөх хугацааг нь уртасгаж 1 жил болгож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцооны байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ү, Н.А, М.Т нарт тус бүр 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Аг 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тус торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
3. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ү, шүүгдэгч Н.А, шүүгдэгч О.А, шүүгдэгч М.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ү, Н.А, М.Т нарыг тус бүр 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч О.Аг 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч М.Т, Б.Ү, О.А, Н.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР