2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1238

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Д.Энхбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан эрүүгийн 2406073280448 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр, ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "О" ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт ***** дүүрэг, ***дүгээр хороо, ***-*** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Б овогт Л.Э- /регистрийн дугаар: АА********/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Л.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б дүүргийн ** дугаар хороо **-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин Г.М-тай маргалдаж, улмаар биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн гадна доод хэсэг, баруун бугалгын гадна ба урд тал, тохой, шууны гадна дээд хэсэг, шууны гадна дээд, дунд, ар доод хэсгүүд, сарвууны ар, зүүн бугалгын гадна тал, шууны гадна дээд, ар дунд хэсэг, цээжний урд зүүн дээд хэсэг, өвчүүний гол хэсэг, баруун хөхний дээд хэсэг, баруун гуяны гадна дунд, дотор дунд, доод хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Л.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Г.М-, насанд хүрээгүй гэрч А.Мө- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13548 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Э-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Л.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б дүүргийн ** дугаар хороо **-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин Г.М-тай маргалдаж, улмаар биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн гадна доод хэсэг, баруун бугалгын гадна ба урд тал, тохой, шууны гадна дээд хэсэг, шууны гадна дээд, дунд, ар доод хэсгүүд, сарвууны ар, зүүн бугалгын гадна тал, шууны гадна дээд, ар дунд хэсэг, цээжний урд зүүн дээд хэсэг, өвчүүний гол хэсэг, баруун хөхний дээд хэсэг, баруун гуяны гадна дунд, дотор дунд, доод хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Э-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…Хэрэг болсон өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би 333 нарын хамт гэртээ байж байх үед эхнэр болох О- нь сонгуулийн ажил хийж байгаад ирлээ гээд 19:00 цаг орчимд ирсэн. Ирээд зээ Т- буюу М-ын охиныг гар утсаа хаясан гээд зандрангүй хэлж байтал гаднаас М- ороод ирсэн юм. М- орж ирчхээд ээжтэйгээ, хүүхэд яагаад дарамтлаад байгаа юм гээд тэр 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгээд бүр сүүлдээ хоорондоо гэрийн эд зүйл шидэлцээд эхэлсэн. Тэгэхээр нь би голоор нь орж салгаад мөрнөөс нь үстэй нь давхар татаж аваад өрөөнд нь оруулсан. Тэгээд агаар амьсгалах гэж гараад эргээд ороод иртэл цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

 

хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 10-ний шөнө 23:00 цагийн орчимд Б дүүрэг ** хороо ** байр ** тоотод гэртээ ажлаа тараад ирсэн. Намайг орж ирэхэд манай ээж хойд аав хоёр согтуу хөл дээрээ зогсож чадахгүй болсон байсан. Тухайн үед манай ээж охиныг маань цохиж аваад загнаад байхаар нь би босож ирээд уурласан. Янз бүрээр хараагаад байсан. Та хоёр гэртээ яахаараа архи уудаг юм гэж хэлсэн. Тэгсэн ээж ширээн дээр байсан юмнуудыг шидээд уурласан чинь буйдан дээр хойд аав Э- хэвтэж байгаад босож ирээд ээжийг юм шидээд байхаар нь намайг эхлээд цохих гэсэн. Тэгээд би урдаас нь маргасан чинь ээжийг 4-5 удаа цохиж авсан. Би тэгээд ээжийг цохиж авахад нь жижиг өрөө рүү орсон чинь хойд аав хойноос орж ирээд миний үснээс зулгаагаад хойшоо дараад хаа хамаагүй цохисон. Миний нүү, гар, нуруу, толгой хэсэг рүү цохисон. Тэгээд намайг гараараа боосон. Ноцолдож байхад миний цээж хэсэг цохисон. Бас баруун гуя болон зуун гуя хэсэг рүү намайг унасан байхад өшиглөсөн. Тэгээд унаж байхад миний баруун тохой хэсэг зулгарсан. Үс туг тугаар унасан. Сүүлд нь 4-5 хоног толгой хөндүүртэй байсан. Тухайн үед би шүүх эмнэлэгт үзүүлэхэд Сонгууль давхцаж байсан тул 5 хоногийн хугацаанд үзүүлж чадаагүй байж байгаад сүүлд нь үзүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

 

насанд хүрээгүй гэрч А.Мө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр манай гэрт эмээ, өвөө, дүү 4-лээ байсан. Тэгээд байж байгаад манай дүү гадна гарсан. Манай дүү гэртээ орж ирэхгүй найзынхаа гэрт байсан. Тэгээд дүү орж ирсэн чинь эмээ загнасан. Тэгсэн загнаж байхад нь эгч орж ирсэн. Эмээ жоохон согтуу байсан. Тэгээд эгч орж ирээд яагаад загнаад байгаа юм гэсэн. Тэгээд эмээ согтуу байсан тул эгч эмээтэй хэрэлдсэн. Эмээ өөрөө сонин юм яриад байсан. Тэгсэн өвөө за энийг хардаа хэрэлдэж байна гээд бичлэг хийгээд байсан. Тэр үед эгч уурлаад цүнхээ шидсэн. Тэгээд өвөө эгчийг нуруу хэсэгт нь нэг удаа цохиж унагаасан. Тэгээд үснээс нь зулгаасан. Гэр юм хум хаглаад аймаар болсон байсан. Юмнуудыг эхлээд эмээ эгч рүү шидээд, дараад нь өвөө юм авч шидсэн. Өвөө, З эгч хоёр зодолдож байхад цэцэгтэй шороо, бусад зүйл ч унаж гэмтсэн. Тэгээд гэр замбараагүй болсон. Тэгээд эмээгийн архи нь гарсан байсан. Тэгээд эмээ би дүү бид гурав гэрээ цэвэрлэсэн. Цагдаад эгч 2 удаа дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13548 дугаартай “...Г.М-ын духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн гадна доод хэсэг, баруун бугалгын гадна ба урд тал, тохой, шууны гадна дээд хэсэг, шууны гадна дээд, дунд, ар доод хэсгүүд, сарвууны ар, зүүн бугалгын гадна тал, шууны гадна дээд, ар дунд хэсэг, Цээжний урд зүүн дээд хэсэг, өвчүүний гол хэсэг, баруун хөхний дээд хэсэг, баруун гуяны гадна дунд, дотор дунд, доод хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Харин тус тусдаа 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...." гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,

 

Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,

хохирогч Г.М-аас гаргаж өгсөн гэрэл зураг /хх-ийн 77-79/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Л.Э- нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б дүүргийн ** дугаар хороо **-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин Г.М-тай маргалдаж, улмаар биед халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь духны зүүн хэсэг, зүүн хацрын төвгөрийн гадна доод хэсэг, баруун бугалгын гадна ба урд тал, тохой, шууны гадна дээд хэсэг, шууны гадна дээд, дунд, ар доод хэсгүүд, сарвууны ар, зүүн бугалгын гадна тал, шууны гадна дээд, ар дунд хэсэг, цээжний урд зүүн дээд хэсэг, өвчүүний гол хэсэг, баруун хөхний дээд хэсэг, баруун гуяны гадна дунд, дотор дунд, доод хэсэг, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Л.Э-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Э-д 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Л.Э- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Г.М- нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон боловч хохирогч өөрийн сэтгэцэд хор уршиг учирсан хор уршгийг эмчлүүлсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах боломжгүй.

Харин хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг нотолсон баримт болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тус ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Л.Э-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э- нь энэ тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар
Л.Э- нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Л.Э- нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР