2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.,

Улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,

Хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.*******,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн 2407 00000 0316 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ний өдөр од төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* *******ний ******* дугаар д - ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь ******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* *******ний ******* дугаар д командын байрын планшет- албан тушаалд томилогдон цэргийн ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цэргийн даа эргэж ирээгүй, “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Би 2024 оны 05 дугаар сард йн захирагчтай уулзаад 6 сарын чөлөө авъя гээд ороход манайд сургалт байхгүй хувиараа сургалтад хамрагдаж болно. Би өрөөнд нь өргөдлөө бичээд өгөхөд засаад ир гээд гаргасан. Би өргөдлөө засаад өгөх гэхэд захирагч өрөөндөө байхгүй болохоор нарийн бичгийн даргад нь үлдээсэн. Би өөрийгөө чөлөөтэй гэж явж байгаад сүүлд н. 10 дугаар сарын 28-ны өдөр руу ир гээд очих гэж байхад цагдаагаас залгаад мэдүүлэг өг гэсэн.  Би 9 сарын сүүл хүртэл цалингаа авч байсан. Цалин орж байсан болохоор өөрийгөө чөлөөтэй гэж бодож байсан. Өөрийнхөө асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг мэдэлгүй ажилдаа очоогүй нь миний буруу гэв.

Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн төлөөлөгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...йн захирагч нь өргөдөл дээр нь 10 хоногийн чөлөө олгохоор цохсон байсан. Тус д ажиллаж байсан ахлагч Г.*******ээс ажлаагүй үеийн цалин болох 9,158,055 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч байгууллагын төлөөлөгч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “Би 2024 оны 02 дугаар сараас хойш ******* *******ний *******-р йн захирагч даргаар ажиллаж байна. 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Г.******* нь манай байгууллагын командын байрны дарга хошууч Баатар гэх хүн ажиллаж байх үед Г.******* чөлөө авмаар байна гэж хэлүүлж байсан. Тухайн үед "би чөлөө авах өргөдлөө бичээд ороод ир" гэж хэлүүлсэн. Г.******* удаан хугацаагаар цалинтай чөлөө авч хувиараа хэлний бэлтгэл, сургалтад сууна" гэх яриа өрнүүлж өргөдөл бичиж орж ирсэн. Ажлын байрны тодорхойлолтоороо би 1 сарын хугацаатай цалингүй чөлөө, 5 хоногийн цалинтай чөлөө олгох эрх байдаг энэ талаараа Г.*******эд тайлбарлаж хэлсэн. Г.******* "Чөлөө олгож өгнө үү” гэсэн утгатай өргөдөл байсан би “юунд ямар шалтгааны улмаас хэдий хугацаатай чөлөө авах гэж байгаа чинь тодорхойгүй байна, бичсэн өргөдлөө засаад тодорхой болгоод ороод ирээрэй” гэж хэлээд гаргасан боловч бичиж орж ирсэн өргөдлөө миний үүдний нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд яваад өгсөн байсан. Би Г.*******ийг өөрийг нь ирэхээр өргөдлийг нь шийдэж өгнө гэсэн боловч Г.******* өөрөө бол ирээгүй. 2024 оны 05 дугаар сарын эхээр над руу гар утсаар "Би *******ийн ах бригадын генерал Ганбат гэдэг хүн байна, манай дүү танай байгууллагад ажилладаг, танай дарга нарт хэлсэн байгаа хэд хоногийн цалинтай чөлөө өгөөд явуулаач" гэж ярьсан. Г.*******ийн үлдээгээд явсан өргөдлийн дагуу би Г.*******эд цалинтай 10 хоногийн чөлөө олгосон.

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг дуусгаж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа орохоор байсан боловч ажилдаа ирээгүй... Удаан хугацаагаар сурч байгаа тохиолдолд Жанжин ын дарга, ийн тушаалаар чөлөө олгодог... Г.******* анх чөлөө хүсэж орж ирэхдээ хэлний сургалтад хамрагдана чөлөө авна гэж уулзаж байсан... 2024 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдөр хүртэл төгсөлтийн шалгалт үргэлжлээд тухайн сараас хойш 09 дүгээр cap хүртэл баяр наадмын амралтын өдөр байсан учир цалин олгогдсон байна...” гэх мэдүүлэг /1хх-57-58, 214 дэх тал/,

Хохирогчийн байгууллагын төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2012 оноос хойш ******* *******ний *******-р д алба хааж байна. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хуулийн офицерын ажил хийж байна. Тус йн алба хаагч *******ын ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл ажлын байрандаа ирээгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...Ахлагч Г.******* 2024 он 04 дүгээр сард...чөлөө хүссэн өргөдөл бичсэн байсан. Гэхдээ өргөдөл дээр хэд хоног, ямар шалтгааны улмаас чөлөө авах гэж байгаа талаараа бичээгүй байсан. Тухайн чөлөө хүссэн өргөдлөө захирагч даргын үүдэнд үлдээгээд яваад өгсөн байсан. Тухайн өргөдөл нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр захирагч дарга цохолт хийж 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусаж 05 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирээгүй.... Г.******* өргөдөл бичээд захирагч дарга руу оролгүй үүдэнд нь үлдээгээд яваад өгсөн байсан. Сүүлд нь өргөдөл цохогдож хүний нөөцийн ажилтанд очсон байсан учраас ажил тасалснаар бүртгээд явсан байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч байгууллагын төлөөлөгч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Монгол Улсын ерөнхийлөгчийн баталсан Цэргийн нийтлэг дүрэм, йн дотоод журамд заасны дагуу үндэслэж чөлөө олгодог. Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаа аваад ирэхэд хорооны командын байрын сургагч ахлагч Б нь тухайн үедээ “Г.*******тэй Хэд хэдэн удаа холбоо барих гэж үзсэн холбоо барьж чадаагүй” гэж хэлж байсан. Сургалтууд бол байгаа гэхдээ Г.******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* *******ний жанчин ын даргын А/570 дугаартай тушаалаар "Мэргэжил олгох сургалт зохион байгуулж явуулах тухай" сурталтанд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сурталтанд хамрагдсан манай ас тус сурталтанд ахлах ахлагч Д. үсчний дамжаанд хамт хамрагдсан Г.******* гагнуурын дамжаанд хамрагдсан. Миний ойлгосноор өөр ямар нэгэн сургалтад хамрагдаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сараас хойш ******* *******ний ******* дугаар йн хүний нөөцийн офицерын ажил хийж байна...2024 оны 03 дугаар сарын дундуур хүртэл Г.******* нь өвчтэй байсан. 03 дугаар сарын сүүлээр Г.******* чөлөө авна гэж явж байгаад захирагч дарга руу орж уулзсан юм шиг байсан. Тэрнээс хойш ажилдаа ирээгүй, гар утсаа ч авахгүй байсан. Г.******* 3 сараар чөлөө авах талаар өргөдөл бичиж захирагч дарга руу орж уулзсан, өргөдлөө буруу бичсэн байсан “өргөдлөө засаад буцаад ороод ирээрэй" гэж дарга хэлсэн боловч буцаж ирээгүй байна чи лавлаад асуучих гэж хэлсэн. Би Г.*******ийн гар утас руу залгаж асуух гэсэн боловч гар утас нь ерөөсөө ярьж болохгүй байсан....Г.*******ийг ирцийн бүртгэлд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажлаа хийснээр бүртгэж 05 дугаар сарын 06-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл 10 хоногийн чөлөөтэйгөөр бүртгэж 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тасаар бүртгэж явсан. Захирагч дарга, хурандаа Ч. нь ахлагч Г.*******эд 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн. Өөр чөлөө зөвшөөрөл өгөөгүй...Анги захирагч, дарга цалинтай 1-10 хүртэл хоногийн чөлөө олгоно. Цэргийн албаны тухай хууль, йн хөдөлмөрийн дотоод журам, Цэргийн нийтлэг дүрэмд заасан үндэслэлийн дагуу чөлөө зөвшөөрөл олгоно. Манай дээд байгууллага 3 cap түүнээс дээш чөлөөг тушаалаар олгоно. Ангийн захирагч дарга чөлөө олгосон тохиолдолд өргөдөл дээр йн захирагч даргын гарын үсэг, йн тэмдэг дарснаар *******ин төгөлдөр үйлчилнэ. Тухайн өргөдөл нь миний өргөдөл гомдлын бүртгэлийн хавтаст хийгдэнэ. Захирагч дарга, хурандаа Ч. нь ахлагч Г.*******эд 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн... ******* *******ний ******* дугаар йн Командын байрын алба хаагчдын ирц цагийн бүртгэлийг би бүртгэж хөтөлдөг. Г.*******ийг ажилдаа огт ирэхгүй байсан учраас л тасалснаар бүртгэж байсан алба хаагчийн ажилдаа ирсэн ирээгүйг ялгах гэж л цагийн бүртгэл хөтөлж байгаа. Ажилдаа ирэхгүй ажлаа тасалж байгаа алба хаагчдын талаар тухай бүр харьяа дээд байгууллагад мэдээ тайлан өгдөг. Агаарын цэргийн командлал руу ихэвчлэн цогцолбор шалгалт, хагас жилийн судалгаагаар мэдээ тайлан өгдөг. Г.*******ийн ажилдаа ирээгүй хугацаанд мэдээ тайлан өгсөн эсэх талаар санахгүй байна...Би ирцийг бүртгэж ажилласан цагийн тооцоог гаргаж хариуцсан дарга нараар гарын үсэг зуруулж хамгийн сүүлд захирагч даргаар зуруулж йн тамга дарж санхүүгийн алба руу өгдөг... Ангийг захирагч дарга, тухайн үеийн санхүүгийн дарга хоёр ярилцаж шийдвэрлэсэн байх аа захирагч дарга намайг Г.*******ийн цалинг олгоод явж бай гэж хэлж байсан өөр зүйл мэдэхгүй байна. Албан тушаалд томилогдон цэргийн цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй, тасалсан тохиолдолд цэргийн алба хаагчид цалин хөлс олгох ёсгүй...” гэх мэдүүлэг /1хх-210-211 дэх тал/,

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 05 дугаар сарын эхээр 5 cap дөнгөж гарсан байсан байх үед Г.******* цаас бариад нарийн бичгийн өрөөнд орж ирсэн. Даргатай уулзах хүмүүс их байсан учир Г.******* тухайн барьж байсан цаасаа “түр тавьчихъя” гээд нарийн бичгийн ширээн дээр тавиад гарсан. Тухайн үед захирагч дарга өрөөндөө байсан. Тухайн өдрөө Г.******* эргэж орж ирж ширээн дээр үлдээсэн цаасаа аваагүй байх...миний сууж байсан нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд ямар нэгэн зүйл хэлээгүй “энд тавьчихъя” гэж байсан. Өөр зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /1хх-92-93 дахь тал/,

Гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хамгийн анх ажлаа хүлээн авч байх үед *******ын *******ийг гадаад хэлний бэлтгэлд 3 сарын цалингүй чөлөө аваад явж байгаа гэж хамт ажиллаж байсан хүмүүс хэлж байсан. Би дараагаар хүний нөөцийн мэргэжилтнээс асуухад “Үгүй, надад бол тийм зүйл хэлээгүй” гэж хэлж байсан. Тэгээд би даргыг ажлаа хүлээн авч байх үед “ахлагч *******ын ******* ажилдаа ирэхгүй байна, та дарга нараас асууж тодруулаарай” гэж хэлж байсан. Тэгээд ер нь on ажилдаа ирээгүй...Би очиж уулзъя, мэдэгдэл хүлээлгэн өгөхөөр даргатай хамт Цагдаа хотхон руу очоод байрыг нь олоод орц, хаалганы дугаар байхгүй байсан учир уулзаж чадаагүй. Гар утсаа on авахгүй, заримдаа холбогдохгүй байдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-13-14 дэх тал/,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага өмнөх сарын гүйцэтгэл дээр тулгуурлан дараа сарын цалингийн захиалгаа Агаарын цэргийн командын санхүүгийн хэлтэст албан бичгээр хүргүүлдэг. Төсөв оны эхэнд ******* *******ний ын даргаар батлагддаг.... Дотоод журамд зааснаар йн захирагч даргын эрх мэдлээр цаад хугацаа нь 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгодог... Жанжин ын даргын тушаалаар тайван цагийн орон тоо батлахад тухайн албан тушаалыг төрийн тусгай алба хаагчдын цалингийн зэрэглэлд зааснаар цалин хөлс олгодог. Ажилласан цагийн тооцоогоо оруулаад хоногоо бодож цалингаа боддог...” гэх мэдүүлэг /1хх-206-207 дахь тал/,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* *******ний ******* дугаар д 7 жил ажиллаж байна. Хорооны командын планшетч тасгийн захирагчийн албан тушаалд 4 жилийн хугацаанд ажиллаж байна. Г.******* гэх хүнийг танина. Г.******* бид хоёр он жавууд. Мөн хамт ажиллаж байсан Хорооны командын байрны планшетч салааны алба хаагч байсан. Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас надад өгөөд Г.******* ажилдаа ирэхгүй байгаа учир намайг холбогдож мэдэгдэх хуудас өгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгд гэсэн би Г.*******тэй фейсбүүк мессенжер чатаар холбогдож мэдэгдэх хуудсыг явуулж 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгдэхэд Г.******* “од гэртээ байна за ойлголоо” гэж хэлсэн тэгээд ажилдаа дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /1хх-231-232 дахь тал/,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.*******ийг танина, хамт ажилладаг байсан, одоо ажиллахгүй байгаа. ******* *******ний ын даргын тушаалаар манай ас 14 алба хаагч 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд политехникийн коллежид мэргэжил олгох сургалтад хамрагдсан. Г.******* гагнуурчны д сурсан шиг санагдаж байна . тухайн сургалтын төгсөлтийн шалгалт нь 2024 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр гэхэд дуусаж 2024 оны 06 дугаар сард мэргэжлийн үнэмлэхээ аваарай гэсэн. 2024 оны 06 дугаар сарын эхээр /би өдрийг нь санахгүй байна/ мэргэжлийн үнэмлэхээ аваад тэр өдрөө руугаа явсан.  Г.******* ирсэн талаар би мэдээгүй. Тухайн цагаас Батлан хамгаалах яам, Жанжин ын газраас зохион байгуулсан сургалт байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-235-236 дахь тал/,

******* *******ний ******* дугаар йн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаартай албан бичгүүдээр тодорхойлсон шүүгдэгч Ц.ын ажил үүрэгтэй холбоотой бичгэн баримтууд /1хх-38-51 дахь тал/,

 Эд зүйл / баримт , бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-84/,

Эд зүйл / баримт , бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-107-112/,

 ******* *******ний ******* дугаар йн 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “ Ахлагч Г.*******эд мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-113/,

3эвсэгт *******ний ******* дугаар йн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/81, 01/82 дугаартай албан бичиг /2хх-219-220 дахь тал/,

******* *******ний ын даргын 2023.10.17-ны өдрийн А/570 дугаартай “Мэргэжил олгох сургалт зохион байгуулж явуулах тухай “...мэргэжил олгох сургалтыг 2 үе шаттайгаар 2023.11.01-ний өдрөөс 12.11, 2024.03.11-ний өдрөөс 04.19-ний өдрийг хүртэл зохион байгуулсугай...” тушаалын хуулбар /2хх-221-228/,

******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаартай тушаалын хуулбар /2хх-50/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, албан үнэмлэхийн хуулбар бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч Г.******* нь ******* *******ний ******* дугаар д командын байрын планшет- албан тушаалд томилогдон цэргийн ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цэргийн даа эргэж ирээгүй цэргийн албанаас зориуд зайлсхийсэн тул Эрүүгийн хуулийн Тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч байгууллагын иргэний нэхэмжлэл нь цалин олгосон албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгасны дараа шийдвэрлэх боломжтой байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Шүүгдэгч Г.******* нь  ******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* *******ний ******* дугаар д командын байрын планшет- албан тушаалд томилогдон цэргийн ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байх үедээ  чөлөө авсан гэх шалтгаанаар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш  буюу йн захирагчаас олгосон чөлөө дууссан өдрөөс цэргийн даа эргэж ирээгүй болох нь:

Хохирогчийн төлөөлөгч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “... 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг дуусгаж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа орохоор байсан боловч ажилдаа ирээгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн төлөөлөгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******ын ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл ажлын байрандаа ирээгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...Ахлагч Г.*******  нь чөлөө хүссэн өргөдөл бичсэн байсан. Гэхдээ өргөдөл дээр хэд хоног, ямар шалтгааны улмаас чөлөө авах гэж байгаа талаараа бичээгүй байсан. Тухайн чөлөө хүссэн өргөдлөө захирагч даргын үүдэнд үлдээгээд яваад өгсөн байсан. Тухайн өргөдөл нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр захирагч дарга цохолт хийж 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусаж 05 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох байсан боловч ажилдаа ирээгүй...Өргөдөл бичиж чөлөө авч байгаа алба хаагч өөрийн биеэр өргөдлөө бичиж захирагч даргад орж танилцуулж, захирагч дарга чөлөө олгохоор бол цохолт хийж хүний нөөцийн ажилтан руу орж бүртгэж байж чөлөөгөө эдэлнэ...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн төлөөлөгч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаа аваад ирэхэд хорооны командын байрын сургагч ахлагч Б нь тухайн үедээ “Г.*******тэй Хэд хэдэн удаа холбоо барих гэж үзсэн холбоо барьж чадаагүй” гэж хэлж байсан. Миний ойлгосноор өөр ямар нэгэн сурталтанд хамрагдаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.******* 3 сараар чөлөө авах талаар өргөдөл бичиж захирагч дарга руу орж уулзсан, өргөдлөө буруу бичсэн байсан “өргөдлөө засаад буцаад ороод ирээрэй" гэж дарга хэлсэн боловч буцаж ирээгүй байна чи лавлаад асуучих гэж хэлсэн. Би Г.*******ийн гар утас руу залгаж асуух гэсэн боловч гар утас нь ерөөсөө ярьж болохгүй байсан. 2024 оны 08 дугаар сарын 10, 11-ний өдөр ойн баяраар бүх бүрэлдэхүүнийг дуудаж ажиллуулах талаар үүрэг өгсөн тухайн үед Г.*******тэй холбоо барих гээд холбоо барьж чадаагүй. Г.*******ийг ирцийн бүртгэлд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажлаа хийснээр бүртгэж 05 дугаар сарын 06-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл 10 хоногийн чөлөөтэйгөөр бүртгэж 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тасаар бүртгэж явсан. Захирагч дарга, хурандаа Ч. нь ахлагч Г.*******эд 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн. Өөр чөлөө зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 05 дугаар сарын эхээр 5 cap дөнгөж гарсан байсан байх үед Г.******* цаас бариад нарийн бичгийн өрөөнд орж ирсэн. Даргатай уулзах хүмүүс их байсан учир Г.******* тухайн барьж байсан цаасаа “түр тавьчихъя” гээд нарийн бичгийн ширээн дээр тавиад гарсан. Тухайн үед захирагч дарга өрөөндөө байсан. Тухайн өдрөө Г.******* эргэж орж ирж ширээн дээр үлдээсэн цаасаа аваагүй байх...миний сууж байсан нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд ямар нэгэн зүйл хэлээгүй “энд тавьчихъя” гэж байсан. Өөр зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг,

Гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг хамгийн анх ажлаа хүлээн авч байх үед *******ын *******ийг гадаад хэлний бэлтгэлд 3 сарын цалингүй чөлөө аваад явж байгаа гэж хамт ажиллаж байсан хүмүүс хэлж байсан. Би дараагаар хүний нөөцийн мэргэжилтнээс асуухад “Үгүй, надад бол тийм зүйл хэлээгүй” гэж хэлж байсан. Тэгээд би даргыг ажлаа хүлээн авч байх үед “ахлагч *******ын ******* ажилдаа ирэхгүй байна, та дарга нараас асууж тодруулаарай” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Дотоод журамд зааснаар йн захирагч даргын эрх мэдлээр цаад хугацаа нь 10 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгодог... Жанжин ын даргын тушаалаар тайван цагийн орон тоо батлахад тухайн албан тушаалыг төрийн тусгай алба хаагчдын цалингийн зэрэглэлд зааснаар цалин хөлс олгодог. Ажилласан цагийн тооцоогоо оруулаад хоногоо бодож цалингаа боддог...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас надад өгөөд Г.******* ажилдаа ирэхгүй байгаа учир намайг холбогдож мэдэгдэх хуудас өгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгд гэсэн би Г.*******тэй фейсбүүк мессенжер чатаар холбогдож мэдэгдэх хуудсыг явуулж 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа ирэхийг мэдэгдэхэд Г.******* “од гэртээ байна за ойлголоо” гэж хэлсэн тэгээд ажилдаа дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.*******ийг танина, хамт ажилладаг байсан, одоо ажиллахгүй байгаа. ******* *******ний ын даргын тушаалаар манай ас 14 алба хаагч 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд политехникийн коллежид мэргэжил олгох сургалтад хамрагдсан. Г.******* гагнуурчны д сурсан шиг санагдаж байна . тухайн сургалтын төгсөлтийн шалгалт нь 2024 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр гэхэд дуусаж 2024 оны 06 дугаар сард мэргэжлийн үнэмлэхээ аваарай гэсэн. 2024 оны 06 дугаар сарын эхээр /би өдрийг нь санахгүй байна/ мэргэжлийн үнэмлэхээ аваад тэр өдрөө руугаа явсан.  Г.******* ирсэн талаар би мэдээгүй. Тухайн цагаас Батлан хамгаалах яам, Жанжин ын газраас зохион байгуулсан сургалт байхгүй...” гэх мэдүүлэг,

******* *******ний ын даргын 2023.10.17-ны өдрийн А/570 дугаартай “Мэргэжил олгох сургалт зохион байгуулж явуулах тухай “...мэргэжил олгох сургалтыг 2 үе шаттайгаар 2023.11.01-ний өдрөөс 12.11, 2024.03.11-ний өдрөөс 04.19-ний өдрийг хүртэл зохион байгуулсугай...” тушаалын хуулбар, Эд зүйл / баримт , бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-84, 107-112/,

 ******* *******ний ******* дугаар йн 2024 оны 10 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай “ Ахлагч Г.*******эд мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-113/,

******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Цэргийн алба нь Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд “цэргийн жинхэнэ алба болон бэлтгэл” албанаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ алба нь “хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэхээр” тус тус заасан байна.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.7-д “ахлагчийн алба" гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.******* нь ******* *******ний ын даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/430 дугаар тушаалаар ******* дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* *******ний ******* дугаар д командын байрын планшет- албан тушаалд цэргийн ахлагч цолтойгоор томилогдсон байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий йн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай д заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй” гэх үндсэн шинжийг, “офицер, ахлагч үйлдсэн бол” гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Шүүгдэгч нь “йн захирагчаас чөлөө хүссэн өргөдлийн дагуу ажлаасаа чөлөөтэй байсан” гэж мэдүүлсэн ч түүнд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хугацаанд ахлагчийн албанаас ажлын чөлөө олгосон талаар эрх бүхий этгээдээс шийдвэрлээгүй талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ахлагч цэргийн , байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сар хүртэлх хугацаанд шүүгдэгчид олгосон цалин болох 9,158,055 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг хянан үзээд тухайн цалинг ямар тушаал шийдвэрээр үндэслэл болгон олгосон болохыг энэ шийтгэх тогтоолоор тогтоох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр үлдээх нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих д эдлүүлэх ...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий йн 6.5 дугаар зүйлд заасан анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгчид  тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг *******ингүй болгож ял оногдуулахыг дурдах, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг түүний байнга оршин суугаа газар болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дууссан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй,  оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг  баримтлан мөн хуулийн тусгай йн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан шүүгдэгч Г.*******эд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан шүүгдэгч Г.*******эд тэнсэн харгалзах хугацаанд нь “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг *******ингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч байгууллага ******* *******ний ******* дугаар ас  шүүгдэгч Г.*******эд холбогдуулан нэхэмжилсэн 9,158,055 /есөн сая нэг зуун тавин найман мянга тавин тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол *******ин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор *******интэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ,  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД