| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/188 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:7/2025/0161/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000146 дугаартай хэргийг025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч025 оны******* дүгээр сарын1-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ), ****** оны******* дүгээр сарын-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, хувираа барилгын пасат хийдэг, ам бүл , хамт аймгийн дугаар баг, -13 - тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн шүүхийн012 оны1 дүгээр сарын2 -ны өдрийн36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн53 дугар зүйлийн53.1,81 дүгээр зүйлийн81 дүгээр зүйлийн81.2.1,81.2.5-д заасан гэмт хэрэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн020 оны дугаар сарын 02-ны өдрийн020/ШЦТ/ ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар00,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ****** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалаар нөхөн төлүүлэх гээд холбогдох материалыг өгсөн байгаа. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй1,185,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би өр төлбөрөө барагдуулах, ажил хийх маш их хэрэгцээ байгаа учир миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүй байж болох уу? Би байнга орон нутгаар ажил хөдөлмөр хийдэг.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “ ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгайн ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэт гэлцээгүй болно.
Шүүгдэгч холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч******* нь025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр1 цагийн үед Дархан-Уул аймгийнын1 дүгээр багийн замын уулзвар дээр769 улсын дугаартай “ -30 ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн5.4-д заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас732 улсын дугаартай “ -04 ” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан2 настай биед баруун сарвууны-р шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),
Дархан-Уул аймгийнын1 дүгээр багт байрлах “DBS”-н уулзварын авто зам дээр025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 7-14 дэх тал),
Дархан-Уул аймгийн ****** -ын025 оны 02 дугаар сарын8-ны өдрийн 50 дугаартай: “-уул аймагын дугаар багт байрлах замын гэрлэн дохиог025 оны дүгээр сарын-ны орой тухайн орчинд очиж инженер , , Замын Цагдаагийн тасгийн дарга , нарын хамт газар дээр нь ажиглаж танилцсан. Цагдаагийн ажилтнуудын үүрэг болгосноор дараах горимд тохируулж ажиллагаанд оруулсан. Энэ горим нь бүх талаасаа нэг эгнээтэй дөрвөн замын уулзварын хувилбараар буюу үе(фаз)-ээр ээлжлэн асах автомат горимоор ажиллаж байна. Үе тус бүр нь үргэлжлэх хугацаан 36 секунд үргэлжлэн асна” гэх албан бичгийн хуулбар (хавтаст хэргийн4 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн5,6 дахь тал),
Насанд хүрээгүй хохирогч : “...Би тэр өдөр өөрийн аав хамт гэрээсээ гараад төрсөн дүү болох Ивээлийг сургуулиас нь авахаар болсон. Тэгээд аав бид хоёр аавын769 улсын дугаартай / 30 загварын тээврийн хэрэгсэлтэй гэрийн гаднаас хөдөлсөн. Ингээд 380 айлын голын замаар яваад гэрлэн дохио дээр очоод зүүн гар тийш эргэх гэж байтал хойд талаас саарал өнгийн / загварын тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд манай машиныг миний сууж байсан талаас ирээд мөргөсөн. Тэрнээс хойш аав машинаас бууж ирээд миний хүү зүгээр үү гээд удалгүй эмнэлэг ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Би урд талын сандал дээр сууж явсан. Хамгаалах бүсээ зүүсэн байсан. Баруун гарын долоовор хурууны яс хугарсан байна гэж эмч хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч : “...Миний хувьд осол гарах үед Улаанбаатар хотод байсан. Манай дүү ****** миний эзэмшлийн237 улсын дугаартай / загварын тээврийн хэрэгслийг ойр зуурын хэрэглээндээд унадаг юм. Миний хувьд өөрөө өөр машинтай. Ингээд025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүү маань над руу залгаад машинтай мөргөлдчихлөө гэж хэлсэн. Ингээд би осол болж машин эвдэрсэн талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн2 дахь тал),
Гэрч : “...Би тэр өдөр1 цаг 50 минутын орчим гэрээсээ237 улсын дугаартай / загварын тээврийн хэрэгслээ жолоодоод охиноо сургалтаас нь авах гээд хөдөлсөн. Манай охины сургалт Парк таун хотхонд байдаг юм. Ингээд би5 дугаар хорооллын урд талын шинэ замаар яваад “ ” гэрлэн дохио pyy ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлдээ уулзвар руу орж ирсэн. Уулзвар руу орж ирэхэд ногоон гэрэл дохио анивчиж байсан. Би охин руугаа яараад гэрлэн дохионд амжих гээд уулзварыг чигээрээ нэвтэртэл миний зүүн гар талаас хар өнгийн / - загварын тээврийн хэрэгсэл зүүн эргээд ороод ирсэн. Тэгээд бид хоёр мөргөлдөөд дугуй банкны урд талын явган хүний гарц руу миний машин гараад зогссон. Ингээд би машинаасаа буугаад нөгөө машин дээр очоод зүгээр үү гэж асуухад тэр машины жолооч талаас нэг хүн урд талын суудалд бага насны нэг хүүхэд байсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирж машинуудыг холдуулсан. Үүний дараа хүүхэд бид хоёрыг эмнэлэг руу авч яваад нөгөө машины жолооч тэндээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн9 дэх тал),
Гэрч : “…Би тус өдөр ажлын байран дээрээ ажлаа хийгээд сууж байхад Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч залгаад дугаар баг “ ” уулзвар дээр зам тээврийн осол гарсан байна. Жижүүрийн байцаагч нь эмнэлэг дээр хүнээ үзүүлж яваа юм байна, чи очоод ажилд нь дэмжлэг болоод камер байна уу үзээд байвал бичээд ав гэж хэлсэн. Үүний дагуу би хэрэг учрал болсон гэх газар очиж үзэхэд “ ” рестораны камер уг уулзвар руу харсан байсан тул тухайн камерыг шүүж үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий бичлэг байсан тул өөрийнamsung galaxy a53 загварын гар утсаар бичлэг хийж авсан юм аа. Үүнийгээ гарган өгч байна...” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 53 дахь тал),
“ ” НҮТББ-н гишүүн, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийх эрхтэй шинжээч хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар025 оны 02 дугаар сарын0-ны өдрийн 91 дугаартай: “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахадAP маркийн237 улсын дугаартай автомашины жолоочг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн материал болон025 оны 02 дугаар сарын8-ны өдөр аймгийн ОΗОΑΑΤΥΓ -аас гаргасан 50 дугаартай албан бичиг, бусад нотлох баримтуудтай танилцахадoyota маркийн769 улсын дугаартай автомашины жолооч******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн5.4 "Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.oyota маркийн769 улсын дугаартай автомашины жолооч******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн5.4 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-60 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.Одмаагийн025 оны 02 дугаар сарын7-ны өдрийн82 дугаартай: “... биед баруун сарвууны-р шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
“Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээ ХХК-ийн эзэмшлийн04 маркийн237 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9,935,000 төгрөгийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоогдсон гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн5-10 дэх тал),
Хохирогч аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан баруун сарвууны-р шивнүүрийн хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх,, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч*******эс1,185,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд удаагийн ял шийтгүүлж байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч*******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн,, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн, дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн,, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр0,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эс1,185,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, ширхэг жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах ялын биелэлтийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР