| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2022/00340/И |
| Дугаар | 129/шш2022/00477 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 129/шш2022/00477
|
| 129/ШШ2022/00477 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК-д холбогдох,
Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г-- нь хариуцагч Архангай аймгийн А ХХК--д холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Б.Г-- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г-- миний бие Архангай аймгийн Ар ус ундарга ХХК- н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч албан тушаалд 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 6/12 тоот тушаалаар томилогдсон. Гэтэл 2022 оны 04 сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд шинээр томилогдсон С.Б- гэх захирал, Д.Х- гэх ерөнхий нягтлан нар нь “чамайг Т захирал ажлаас халсан” гээд намайг өрөөнд оруулаагүй. Миний хувьд 2022 оны 04 сарын 25-ны өдөр ажлаас халагдсанаа мэдсэн бөгөөд ажлаас халсан тушаалыг гардан аваагүй, энэ тухай огт мэдээгүй болно. 2022 оны 04 сарын 26-ны өдөр өмгөөлөгчтэйгээ орж уулзахад 2022 оны 03 сарын 30-ны өдөр А ХХК-н ерөнхий нягтлан бодогч Б.Г--ийг ажпас халах тухай гэх тушаал гарсныг мэдлээ. Тухайн тушаал нь хуурамч тушаал байна. Яагаад хуурамч тушаал гэж үзсэн бэ? гэхээр Ч.Т- гэх захирлын гаргасан 2022 оны 03 дугаар сарын 30-ны №1 тоот тушаал нь Архангай аймгийн Ус суваг ашиглалтын А ХХК--ий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны 01 тоот тушаалтай давхцаж байгаа тул хуурамч тушаал гэдэг нь тодорхой байна. Мөн миний оронд томилогдсон гэх Д.Х-ын 2 тоот тушаал нь Б.А-гийн цалинд өөрчлөлт оруулсан тушаалтай давхардаж байна. Иймд байгууллагын албан баланкийг ашиглан хуурамч тушаал үйлдсэн байна. Мөн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн А ХХК-н захирлын 1 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь миний албан тушаал бол ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч юм. Гэтэл уг тушаалд ерөнхий нягтлан бодогч гэсэн албан тушаалаар халжээ. Миний бие А ХХК-н ажилтан гэтэл А ХХК-н ажилтанг халсан байдаг. Ажил олгогч нь надад хууль ёсны үүрэг даалгавар огт өгөөгүй, ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээллийг шаардаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй болно. Уг тушаалын 2 дахь хэсэгт ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг томилсон. Уг ажлын хэсгийн ахлагч нь мөн А ХХК--н ерөнхий инженер гэтэл А ХХК-ний ерөнхий инженерийг томилжээ. Мөн гишүүн Б.Б нь А ХХК--н ашиглалтын инженер, гэтэл А ХХК-н инженер гэх албан тушаалтанг томилжээ. Ч.Ц нь А ХХК--н ажилтан гэтэл А ХХК-н ажилтанг гишүүнээр томилжээ. Иймд тухайн хууль бус А ХХК--н захирлын 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 1 тоот тушаалыг хүчингүй болгож Б.Г-- намайг урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгуүлэн тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г-- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2022 оны 04 дүгээр 25-ны өдөр ажилдаа ирэхэд шинээр томилогдсон С.Б- гэх захирал, Д.Х- гэх ерөнхий нягтлан нар нь чамайг Түвшинтөгс захирал ажлаас халсан гээд намайг өрөөнд оруулаагүй. Миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халагдсанаа мэдсэн бөгөөд ажлаас халсан тушаалыг гардан аваагүй, энэ тухай огт мэдээгүй болно. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2022 оны 03 сарын 30-ны өдөр А ХХК-ий ерөнхий нягтлан бодогч Б.Г--ийг ажлаас халах тухай гэх тушаал гарсныг мэдлээ. Тухайн тушаал нь хуурамч тушаал байна." гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Г-- нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтан ажлын цагийг нарийн баримталж, ажил таслах, хоцрохгүй байх, мөн удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, гүйцэтгэлийг бичгээр тайлагнах, хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах зэрэг үүргүүдийг огт биелүүлэлгүй 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны үе хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид огт мэдэгдэлгүйгээр удаа дараа ажлаа тасалж, өөртэй нь холбогдох гэхээр утсаа авдаггүй, ажлын цаг ашиглалтын бүртгэлд чөлөөтэй гэж бүртгүүлсэн мөртлөө ямар шалтгаанаар хэдэн өдрийн чөлөө авсан талаар нотлох баримт байхгүй, сургалттай гэсэн гэдэг зүйлийг зарим ажилчид хэлдэг боловч ямар сургалтанд хэдэн өдрөөр хамрагдаж байгаа талаар огт ярьж хэлж мэдэгдээгүй атлаа цалин хөлсийг бүтэн сараар бодож авдаг зэрэг алдаа зөрчлүүдийг гаргаж, ажилдаа ирэхгүй дарга удирдлагадаа яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар ярьж хэлэхгүй удаа дараа ажлаа тасалсан зөрчил гаргасан. Ажлын цаг ашиглалтын бүртгэлд ажилдаа ирээгүй өдрөө ажилласан гэж тэмдэглүүлж тухайн сарын цалин хөлсөө бүрэн авсан зэрэг алдаа зөрчлийг гаргасан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Мөн А ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай Б.Г--ийг ажлаас халах тухай тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Г--ийн өрөөнд тус байгууллагын нярав ажилтай Ч.Ц-аар дамжуулан оруулж өгөхөд уг тушаалыг гардаж аваад ширээнийхээ ард шидчихсэн гэдгийг нотлох гэрч байхад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр уг тушаалыг мэдлээ, хуурамч тушаал байна гэх мэтээр тайлбарлаж байгаа нь худал зүйл юм. Түүнчлэн Б.Г-- нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд ажлаас халагдсанаа мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь 2022 оны 03 дугаар сарын сүүл үе болон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны үе хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй гэдгээ өөрөө нотолж хэлж байгаа харагдаж байна. Дээрх дурдсан зүйлүүдийг нотлох гэрчүүд байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуулгах хүсэлт өгнө. Нэхэмжлэгч Б.Г-- нь “Ч.Т- гэх захирлын гаргасан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тушаал нь Архангай аймгийн Ус суваг ашиглалтын А ХХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот тушаалтай давхцаж байгаа тул хуурамч тушаал гэдэг нь тодорхой байна. Мөн миний оронд томилогдсон гэх Д.Х-ын 2 тоот тушаал нь Б.А-гийн цалинд өөрчлөлт оруулсан тушаалтай давхардаж байна. Иймд байгууллагын албан бланкыг ашиглан хуурамч тушаал үйлдсэн байна” гэжээ. Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар А ХХК-ий захирлаар Ч.Т-г 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилсон бөгөөд Ч.Т- нь тус компаний захирлаар томилогдоход тус компаний өмнөх захирал болон зарим ажилтан албан хаагчид компаний бичиг баримт болон холбогдох бүртгэл зэргийг нуун дарагдуулж, ажлаа хүлээлгэж өгөхгүй байх зэргээр эсэргүүцэж, тушаал шийдвэрийн бүртгэл, албан хэрэг хөтлөлтийн бүртгэлүүд бүгд байхгүй алга болсноос шалтгаалж тушаал шийдвэр гаргахдаа тухайн оны тушаал шийдвэр хэд дугаар дээр явж байгааг мэдэж чадахгүй байсан учраас 01 гэсэн тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүнийг тус компаний өмнөх захирлаар ажиллаж байсан Ч.Т- гэдэг хүн гэрчилнэ. Мөн Ч.Т- нь тухайн А ХХК-ийн захирлаар хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан тухайн байгууллагын удирдах албан тушаалтан мөн учраас байгууллагын албан бланкыг ашиглаж хуурамч тушаал гаргасан гэж үзэхгүй юм. Мөн түүнчлэн Б.Г-- нь тус компаний ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа ажлын цагийг удаа дараа таслахаас гадна ээлжийн амралтын цалингаа 1 жилд 2 удаа тушаал шийдвэр гаргалгүйгээр давхардуулан авсан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан хоцроосон мэргэжлийн хариуцлага алдсан торгуулийн арга хэмжээ ноогдуулсныг байгууллагын данснаас төлж барагдуулсан, хууль тогтоомж зөрчин байгууллагын данснаас мөнгө шилжүүлсэн, 2021 оны шатахууны үнийг шилжүүлсэн атлаа орлогот аваагүй үлдэгдлийг үндэслэлгүйгээр хассан зэрэг олон олон зөрчил алдаануудыг гаргасан бөгөөд эдгээр нь зохих шатны байгууллагуудаар хянагдан шалгагдаж байгаа болно. Цаашид манай байгууллага уг хүнтэй хамтарч ажиллаж боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоох боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Г--ийн Архангай аймаг дахь сум хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан А ХХК-ий захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
1.3 Нэхэмжлэгч Б.Г-- 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ажиллаж байхад үндэслэлгүйгээр мэдэгдэл өгч хариу тайлбар бичгээр авалгүй ажлаас халсан. Мөн компанийн ёс зүйн болон үйлдвэрчний хорооны саналыг Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бичгээр аваагүй байдаг. Миний бие А ХХК-н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажилладаг. Иймд дээр дурдсан байдлаар хууль зөрчиж гаргасан Архангай аймгийн А ХХК-н захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Г-- намайг А ХХК-н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
1.4 Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г-- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү” гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд А ХХК--ийн зүгээс нэхэмжлэгч Б.Г--ийн үндсэн нэхэмжлэлд гаргасан 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай хариу тайлбартаа түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тодорхой дурдсан, мөн түүнийг хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажил албан тушаалаа гүйцэтгэхдээ алдаа зөрчил гаргасан зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн учраас түүнийг ажилд нь эргүүлэн тогтоох боломжгүй талаар дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь “миний бие ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ажиллаж байхад үндэслэлгүйгээр мэдэгдэл өгч хариу тайлбар бичгээр авалгүй ажлаас халсан. Мөн компанийн ёс зүйн болон үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бичгээр аваагүй” гэсэн тайлбар ирүүлсэн байх бөгөөд манай компаний зүгээс алдаа зөрчил гаргаагүй ажилтнаа халах ашиг сонирхол огт байхгүй, Б.Г-- нь ажилдаа ирэхгүй, дарга удирдлагадаа хэлж мэдэгдэлгүй олон хоногоор ажил тасалсан, захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр тогтохгүй компаний бичиг баримт, санхүүгийн баримт материал зэргийг цоожилж лацдаад алга болсон зэрэг олон олон алдаа зөрчил гаргасан. Энэ талаар нь өөрт нь хэлж сануулж байсан гэдгийг тухайн үеийн захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч.Т- нь өөрөө хэлдэг. Иймд дээрх дурдсан үндэслэлүүд нь Б.Г--ийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй учраас үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
1.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г-- нь А ХХК-д ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч гэдэг ажлын орон тоон дээр ажилладаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Г--т өөрт нь мэдэгдэлгүйгээр Б/1 тоот тушаал гаргаж ажлаас нь халсан байсан. Яаж ч бодсон 2022 оны 03 дугаар сарын 31- ний өдөр Б/1 тоот тушаал гарах боломжгүй. Б/1 тоот Р.Э-ы “Цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай” тушаал гарсан байгаа. Тэгэхээр энэ тушаалыг хэзээ гаргасан нь үл мэдэгдэх байдлаар гаргасан учраас шүүхээр энэ тушаалыг авахуулсан. Гаргасан тушаал нь үнэхээр анхан шатны хууль эрх зүйн шаардлага хангахгүй, нэхэмжпэгчид нэг ч удаа мэдэгдэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг ноцтой зөрчиж, ямар нэгэн тайлбар аваагүй. Шууд энэ тушаалыг гаргасан байсан. Гэхдээ ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн гэж 42.2.7, 42.2.8, 80.1.4 гэсэн гурван үндэслэлээр Б.Г--ийг ажлаас нь халсан байдаг. Ингэхдээ ямар нэгэн хууль ёсны үүрэг даалгавар огт өгөөгүй байдаг. Мөн ажил олгогч ямар мэдээлэл шаардсан гэдэг нь тодорхойгүй, тийм мэдээлэл шаардаагүй байдаг. Мөн хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа. Гэтэл ямар ч давтан зөрчил гаргасан талаар ажил олгогчийн зүгээс мэдэгдсэн зүйл ерөөсөө байдаггүй. Ганцхан улс төрийн шалтгаанаар аймгийн Засаг дарга Б.Б гэдэг хүнтэй ажиллахгүй гэдэг үүднээс доор байгаа 10-аад ажилтныг энэ хүн ажлаас нь халаад сууж байна. Би ч гэсэн энэ хүнийг ажилд авч байсан. Миний ажилтан байсан хүн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулна. Хэзээ ажилд орох нь тодорхойгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс ажилд орох хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах хүсэлттэй байна гэв. Би бүгд дээр нь итгэмжпэгдсэн төлөөлөгч болоод явж байгаа. Иймд энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Тухайн тушаал нь албан тушаалын хувьд ч гэсэн ерөнхий нягтлан бодогч гэдэг албан тушаалаар Б.Г--ийг ажпаас нь халчихаад байгаа. Б.Г-- гэдэг хүн бол ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч гэсэн 2 ажил хийж байсан. Манай 2022 оны 01 дүгээр сард байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь өөрөө ямар зүйл заалттай билээ, хэрвээ ажилтныг ажлаас халахаар бол, манайх онцгой объект учраас сахилгын зөрчил гаргасан бол заавал ч үгүй байгууллагын дэргэдэх хороогоор оруулдаг. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 09 дүгээр заалт дээр байгаа. Үүнийг Ар ус ундарга ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо, мөн ёс зүйн хороонуудаар огт оруулахгүйгээр шал өөр албан тушаалтныг халсан байгаа. Сая хариуцагчийн өмгөөлөгч ярьж байна. Хаа байсан 05 дугаар сарын аудитын тайлан гаргасан. Б.Г--тэй ямар ч холбогдолгүй баахан юмнууд гаргаж өгчихөөд өнөөдөр 03 дугаар сард ажпаас халсан хүнтэй холбоотой нотлох баримт байна гэж хэлээд сууж байх үнэхээр утгагүй санагдаж байна. Энэ нь 05 дугаар сард гарсан санхүүгийн аудитын тайлан байна билээ. Энэ нь ажпаас нь халснаас хойш 2 сарын дараа гарсан санхүүгийн тайлангууд, Сангийн яаманд гомдлоо гаргаад эндээс ч гэсэн актуудад алдаа зөрчил дутагдал байна гэдэг хариу ирээд үүнийг бид нар хуулийн дагуу шийдүүлэх гээд явж байгаа. Би 01 дүгээр сард ажлаа хийж байхдаа энэ хүнийг төлөвлөгөөт томилолтоор томилсон байдаг. Би 02 дугаар сард Корона тусаад маш хүнд байдалтай байсан хойгуур манай намын журмын нөхөд зүгээр очоод тамгыг минь булаагаад авчихсан юм. Түүнээс надтай ямар нэгэн ажил хүлээлцсэн, жишээлбэл Б.Г--тэй ажил хүлээлцээгүй гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч өөрөө байж байгаад 01 тоот тушаал өөр тушаал байна гэдгийг үзлэг хийгээд, манай талаас өмгөөлөгч оролцоод С.Б- захирал өөрөө гарын үсэг зурж, үнэн байна гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тэгэхээр ийм улаан цайм юман дээр ингээд байж болохгүй байх гэж бодож байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г-- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэхэд шинээр томилогдсон С.Б- захирал, н.Хишигжаргал гэх ерөнхий нягтлан нар чамайг н.Түвшинтөгс захирал ажпаас халсан гэж хэлээд намайг өрөөнд оруулаагүй. Миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас халагдсанаа мэдсэн бөгөөд ажпаас халагдсан тушаал гардан аваагүй. Энэ тухай огт мэдээгүй болно. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр А ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Г--ийг ажлаас халах тухай тушаал гарсныг мэдлээ. Тухайн тушаал нь хуурамч тушаал байна гэж дурдсан байна. Б.Г-- нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтан ажпын цагийг нарийн баримтлах, ажил таслах, хоцрохгүй байх, мөн удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийг бичгээр тайлагнах, хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах ажпын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргүүдээ огт биелүүлээгүй. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид огт мэдэгдэлгүйгээр удаа дараа ажлаа тасалж, өөртэй нь холбогдох гэхээр утсаа авдаггүй, ажпын цаг ашиглалтын бүртгэлд чөлөөтэй гэж бүртгүүлсэн мөртлөө ямар шалтгаанаар, хэдэн өдрийн чөлөө авсан талаарх нотлох баримт байхгүй, сургалттай гэдэг зүйлийг зарим ажилчид хэлдэг боловч хаана, ямар сургалтанд хэдэн өдрөөр хамрагдаж байгаа талаар хэлж мэдээлээгүй атлаа цалин хөлсийг бүтэн сараар бодож авдаг зэрэг алдаа зөрчлүүдийг гаргаж, ажилдаа ирэхгүй, дарга удирдлагадаа яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар ярьж хэлэхгүй удаа дараа ажпаа тасалсан зөрчил гаргасан. Ажпын цаг ашиглалтын бүртгэлд ажилдаа ирээгүй өдрөө ажилласан гэж тэмдэглүүлж, тухайн сарын цалин хөлсөө бүрэн авсан зэрэг алдаа зөрчлийг гаргасан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Мөн А ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тоот “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус байгууллагын нярав н.Цэрэнхандаар дамжуулан оруулж өгөхөд уг тушаалыг гардаж аваад ширээнийхээ ард шидсэн гэдгийг нотлох гэрч байхад тайлбарлаж байгаа. Түүнчлэн Б.Г-- нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэхдээ ажпаас халагдсанаа мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь 03 дугаар сарын сүүл үе болон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй гэдгээ өөрөө нотолж хэлж байгаа харагдаж байна. Би хэргийн материалтай танилцсан, Би энэ байгууллагад ажилд орсноос хойш Б.Г--ийн хөдөлмөрийн гэрээг олж үзээгүй. Өмнөх захирал н.Түвшинтөгс ч гэсэн Б.Г--ийн хөдөлмөрийн гэрээг олж үзээгүй. Б.Г--тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ манай байгууллагад байгаа материал дунд байхгүй байсан. Бусад материалуудыг өмнөх захирал нь жишээ нь тушаал, шийдвэрүүдийг ч юм уу аваад явсан байх магадлалтай гэж бид нар үзэж байгаа. Түүнээс байх ёстой юмнууд байхгүй байгаад байгаа. Одоо хүртэл бид нар авч чадаагүй явж байгаа. Би энэ гэрээг анх удаа хэргийн материалтай танилцахдаа харсан. Энэ гэрээг хэзээ байгуулсан юм. Ер нь манай байгууллагын ажилчдын гэрээ шинэчилж хийгдээгүй байгаа. Б.Булганчимэг гэдэг хүн 2022 оны шинэ Хөдөлмөрийн тухай хууль гарсантай холбогдуулан шинээр байгуулах ёстой байсан боловч гэрээ байгуулаагүй. Ер нь гэрээг жил болгон байгуулж, сунгаж явах ёстой. 1 жилийн хугацаатай. Тэгээд гэрээгээ байгуулаагүй. Үр дүнг нь тооцоогүй байгууллагыг хүлээж авсан байдаг. Энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Манай байгууллагад энэ гэрээ байхгүй, тамганы дардас маш бүдэг байгаа. Ерөнхийдөө үүн дээр судалгаа хийлгэх хүсэлттэй байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс Архангай аймгийн ус суваг ашиглалтын А ХХК--ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалын хуулбар, Архангай аймаг ус суваг ашиглалтын А ХХК--ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаартай “Д.Х-ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Архангай аймгийн ус суваг ашиглалтын А ХХК--ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/12 дугаартай “Б.Г--ийг ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн ус суваг ашиглалтын А ХХК--ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/01, б/02 дугаартай “Цалингийн хэмжээг өөрчлөх тухай” тушаал, томилолтын тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ, гараар бичсэн протокол зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Хариуцагчаас А ХХК-ийн ажилчдын ажлын цаг ашиглалтын бүртгэлийн хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/02 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/09/03 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/04 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/05 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/02/17/03/06 дугаартай “Төсвийн орлого болгох тухай” актын хуулбар, Архангай аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №17/03/30 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын хуулбар, Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 03 дугаар сард санхүүгийн гүйлгээ хийсэн баримтууд, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай А ХХК--ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай хяналт шалгалтын танилцуулгын хуулбар, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн б/09 дугаартай “Б.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
4. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж хариуцагч талаас Архангай аймгийн Ус суваг ашиглалтын А ХХК--ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалыг эх хувиар нь нотлох баримтаар шүүгчийн захирамжаар шаардан авсан.
5. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”,
- Гэрч Ч.Ц, Э.С нарын мэдүүлэг зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г--ийн нэхэмжлэлтэй хариуцагч Архангай аймгийн А ХХК--д холбогдох тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 03 сарын 30-ны өдрийн А ХХК-н захирлын 1 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь миний албан тушаал бол ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч юм. Гэтэл уг тушаалд ерөнхий нягтлан бодогч гэсэн албан тушаалаар халжээ. Миний бие А ХХК-н ажилтан гэтэл А ХХК-н ажилтанг халсан байдаг. Ажил олгогч нь надад хууль ёсны үүрэг даалгавар огт өгөөгүй, ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээллийг шаардаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй болно. Миний бие ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ажиллаж байхад үндэслэлгүйгээр мэдэгдэл өгч хариу тайлбар бичгээр авалгүй ажлаас халсан. Мөн компанийн ёс зүйн болон үйлдвэрчний хорооны саналыг Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бичгээр аваагүй байдаг. Миний бие Ар ус ундарга ХХК-н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажилладаг. Иймд дээр дурдсан байдлаар хууль зөрчиж гаргасан Архангай аймгийн А ХХК-н захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Г-- намайг А ХХК-н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Б.Г-- нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтан ажпын цагийг нарийн баримтлах, ажил таслах, хоцрохгүй байх, мөн удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийг бичгээр тайлагнах, хөдөлмөрийн хариуцлага, сахилга батыг чанд сахин ажиллах ажпын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргүүдээ огт биелүүлээгүй. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид огт мэдэгдэлгүйгээр удаа дараа ажлаа тасалж, өөртэй нь холбогдох гэхээр утсаа авдаггүй, ажпын цаг ашиглалтын бүртгэлд чөлөөтэй гэж бүртгүүлсэн мөртлөө ямар шалтгаанаар, хэдэн өдрийн чөлөө авсан талаарх нотлох баримт байхгүй, сургалттай гэдэг зүйлийг зарим ажилчид хэлдэг боловч хаана, ямар сургалтанд хэдэн өдрөөр хамрагдаж байгаа талаар хэлж мэдээлээгүй атлаа цалин хөлсийг бүтэн сараар бодож авдаг зэрэг алдаа зөрчлүүдийг гаргаж, ажилдаа ирэхгүй, дарга удирдлагадаа яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар ярьж хэлэхгүй удаа дараа ажпаа тасалсан зөрчил гаргасан. Ажпын цаг ашиглалтын бүртгэлд ажилдаа ирээгүй өдрөө ажилласан гэж тэмдэглүүлж, тухайн сарын цалин хөлсөө бүрэн авсан зэрэг алдаа зөрчлийг гаргасан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Мөн А ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тоот “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус байгууллагын нярав н.Ц-аар дамжуулан оруулж өгөхөд уг тушаалыг гардаж аваад ширээнийхээ ард шидсэн гэдгийг нотлох гэрч байхад тайлбарлаж байгаа. Түүнчлэн Б.Г-- нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирэхдээ ажлаас халагдсанаа мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь 03 дугаар сарын сүүл үе болон 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй гэдгээ өөрөө нотолж хэлж байгаа харагдаж байна. Би хэргийн материалтай танилцсан, Би энэ байгууллагад ажилд орсноос хойш Б.Г--ийн хөдөлмөрийн гэрээг олж үзээгүй. Өмнөх захирал н.Т ч гэсэн Б.Г--ийн хөдөлмөрийн гэрээг олж үзээгүй. Б.Г--тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ манай байгууллагад байгаа материал дунд байхгүй байсан. Бусад материалуудыг өмнөх захирал нь жишээ нь тушаал, шийдвэрүүдийг ч юм уу аваад явсан байх магадлалтай гэж бид нар үзэж байгаа. Түүнээс байх ёстой юмнууд байхгүй байгаад байгаа. Одоо хүртэл бид нар авч чадаагүй явж байгаа. Би энэ гэрээг анх удаа хэргийн материалтай танилцахдаа харсан. Энэ гэрээг хэзээ байгуулсан юм. Ер нь манай байгууллагын ажилчдын гэрээ шинэчилж хийгдээгүй байгаа. Б.Б гэдэг хүн 2022 оны шинэ Хөдөлмөрийн тухай хууль гарсантай холбогдуулан шинээр байгуулах ёстой байсан боловч гэрээ байгуулаагүй. Ер нь гэрээг жил болгон байгуулж, сунгаж явах ёстой. 1 жилийн хугацаатай. Тэгээд гэрээгээ байгуулаагүй. Үр дүнг нь тооцоогүй байгууллагыг хүлээж авсан байдаг. Энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. ...Б.Г--ийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох боломжгүй учраас үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Г-- нь Архангай аймгийн А ХХК- н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч албан тушаалд 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 6/12 тоот тушаалаар томилогдон 2021 оны 01 сарын 12, 2022 оны 01 сарын 03-ны өдөр б-03 тоот хөдөлмөрийн гэрээнүүдийг байгуулан ажиллаж байгаад тус компанийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны №1 тоот тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Ус суваг ашиглалтын А ХХК--ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б/12 дугаартай “Б.Г--ийг ажилд томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээнүүд, мөн компанийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалаар тогтоогдож байна.
Архангай аймгийн Ус суваг ашиглалтын А ХХК--ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9, 43.1.1, 80.1.4, 123.2.5 дахь заалтуудыг баримтлан ажил олгогчийн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй_ ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг ажил олгогчид гаргаж өгөөгүй, хүндэтгэн үэзх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан ерөнхий нягтлан бодогч Б.Г--ийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь халсугай гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7-д “ ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.9-д “ ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах” ажилтны үүргийг заасан. Хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрч Ч.Ц, Э.С нарын мэдүүлэг, хариуцагч талын тайлбар зэргээр нэхэмжлэгч Б.Г-- нь ажил олгогч байгууллагын удирдлагатай утсаар харилцахгүй гэсэн шалтгаанаар албан томилолтоор ажиллаж байгаа тухайгаа ажил олгогчид буюу Ар ус ундарга ХХК-н шинээр томилогдсон захиралд мэдэгдээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9-д заасан “ажил үүрэгтэй холбоотой мэдээллийг гаргаж өгөөгүй, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандаагүй” зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын хооронд байгуулсан 2021, 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч хариуцагч талуудаас нотлох баримтаар өгсөн бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх дүгнэн уг гэрээнүүдийг үнэлсэн бөгөөд уг гэрээнд ажилтныг ямар үед ноцтой зөрчил гаргасан гэж үзэх талаар тусгаагүй тул нэхэмжлэгч Б.Г--ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9-д заасан зөрчил гаргасан үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан / 2 ба түүнээс дээш удаа/ ” гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Б.Г--ийг 2022 оны 02 сарын 11-нээс 2022 оны 03 сарын 30 хүртэл хугацаанд ажил тасалсан зөрчил гаргасан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын ажлын цаг ашиглалтын бүртгэлд нэхэмжлэгч Б.Г-- хуулиар тогтоосон амралтын өдрүүдээс бусад ажлын өдөр болох 2022 оны 02 сарын 11, 2 сарын 28, 3 сарын 1, 15-18, 22-25-ны өдрүүдэд ажилласан, 2 сарын 14-25-ны өдөр чөлөө авсан, 3 дугаар сарын 02-11, 28-30 дуустал томилолттой байсан гэж бүртгэгдсэн, мөн нэхэмжлэгч Б.Г--ийн 05 дугаартай томилолтонд Ординат ХХК-д 3 дугаар сарын 2-9, GHT аудит ХХК-д 3 сарын 9-14-ны өдрүүдэд, МААҮХ-д 3 сарын 20-27, ХСУХАТАЗЗ-Д 3 сарын 27-31-ний өдрүүдэд томилолтоор ажилласныг тухайн байгууллагуудаас гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан бичилттэй, сургалтын хөтөлбөрүүд хэрэгт авагдсан. Иймд Ар ус ундарга” ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалд дурдсан хүндэтгэн үэзх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан” гэж үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасныг удирдлага болгон ажил олгогч тушаал гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч Б.Г--ийг ажлаас чөлөөлсөн А ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай “Б.Г--ийг ажлаас халах тухай” тушаалд дурдаж буй үндэслэлүүд болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаангүй удаа дараа ажил тасалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч Б.Г-- ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажлыг эрхлэн гүйцэтгэдэг боловч зөвхөн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн зэрэг үйл баримтаар уг тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г--ийг Архангай аймгийн Ус суваг ашиглалтын А ХХК--н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгүүлэн томилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож буй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч А ХХК--с гаргуулж олгохоор шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т баримтлан нэхэмжлэгч Б.Г--ийг Архангай аймгийн Ус суваг ашиглалтын А ХХК--н ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгүүлэн томилсугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г--ийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч А ХХК--с гаргуулж нэхэмжлэгч Б.Г--т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г--т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН