| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2022/00397/И |
| Дугаар | 129/шш2022/00479 |
| Огноо | 2022-08-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 129/шш2022/00479
| 129/ШШ2022/00479 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Э-д холбогдох
5.921.913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов. Хариуцагч Н.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ХХК 5.921.913,16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Нэхэмжлэгч Х ХХК-ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Э- нь тус банкны Архангай Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ/201844158807 тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгний цалингийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагай авсан, зээлийн барьцаанд иргэн Н.Э- нь Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р баг Цогт уулын 25 гудамж, 01 тоот хаягт орших гэрийн эд хогшил болон ирээдүйд орох цалингийн орлого тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2020.12.31-нд СОVID-19 вирүсийн хорио цээрийн хязгаарлалтаас шалтгаалан өөрийн хүсэлгээр зээлийн хугацааг 3 сар сунгаж нийт 39 сарын хугацаатай болгон “зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт” оруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10,693,618.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,567,270.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,565.98 төгрөг, нийт 15,266,454.81 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 82 хоног өнгөрсөн, Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 2 удаа шаардаж, 2022 оны 3-р сарын 04-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 03 сарын 19-ний өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч Н.Э-гаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.306.381,95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.538.723,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 62.807,25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14.000 төгрөг, нийт 5.921.913,16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Э- нь Хаан банкнаас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уурхайд ажиллаж байхдаа 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Анхандаа зээлээ төлж байсан боловч 2020 оноос эхлээд зээлийн үүргээ биелүүлэхгүй, зээлийн хугацаа хэтрүүлээд яваад байсан. Хаан банкнаас хариуцагч Н.Э-д удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан. Тэдний өдөр зээлээ төлнө гэж хэлдэг боловч зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлээд яваад байдаг байсан. Хариуцагч Н.Э-д хандаж зээл төлөх тухай мэдэгдэл өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан учраас хариуцагч Н.Э-гаас зээл, зээлийн хүүг нэхэмжилж байгаа гэв.
2. Нэхэмжлэгч байгууллагаас зээл хүсэгчийн анкет, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н.Э-гаас Хаан банкны төв тооцооны төвд гаргасан хүсэлт, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ201844158807 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БГХ201844158807 дугаартай барьцааны гэрээ, Н.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай зээлийг буцаан дуудах мэдэгдэл, Хаан банкны гүйлгээний баримт, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 29/12308 дугаартай итгэмжлэл, 01/12242 дугаартай итгэмжлэл, 5135/373 дугаартай итгэмжлэл, 0000121512 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ХХК хариуцагч Н.Э-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4.306.381,95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.538.723,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 62.807,25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14.000 төгрөг, нийт 5.921.913,16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Зээлдэгч Н.Э- нь тус банкны Архангай Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ/201844158807 тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгний цалингийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагай авсан, зээлийн барьцаанд иргэн Н.Э- нь Архангай аймаг Эрдэнэбулган сум 3-р баг Цогт уулын 25 гудамж, 01 тоот хаягт орших гэрийн эд хогшил болон ирээдүйд орох цалингийн орлого тус тус барьцаалсан. Зээлдэгч нь 2020.12.31-нд СОVID-19 вирусийн хорио цээрийн хязгаарлалтаас шалтгаалан өөрийн хүсэлгээр зээлийн хугацааг 3 сар сунгаж нийт 39 сарын хугацаатай болгон “зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт” оруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10,693,618.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,567,270.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,565.98 төгрөг, нийт 15,266,454.81 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 82 хоног өнгөрсөн, Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 2 удаа шаардаж, 2022 оны 3-р сарын 04-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 03 сарын 19-ний өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч Н.Э-гаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.306.381,95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.538.723,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 62.807,25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14.000 төгрөг, нийт 5.921.913,16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Н.Э- нь Архангай Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ/201844158807 тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 /арван таван сая/ төгрөгний цалингийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагай авсан бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргийг хүлээж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ бодит үйлдлээр байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон түүний нотлох баримтаар өгсөн зээл хүсэгчийн анкет, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н.Э-гаас Хаан банкны төв тооцооны төвд гаргасан хүсэлт, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ201844158807 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БГХ201844158807 дугаартай барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Н.Э-гийн нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан тайлбарлаж өгчээ. Хариуцагч Н.Э- нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт, тайлбар гаргаагүй болно.
- Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Н.Э-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч Н.Э- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй эсэх талаар эргэж мэдэгдээгүй болно. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүхэд тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
- Иймд нэхэмжлэгч Х ХХК-ХХК-ий хариуцагч Н.Э-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 4.306.381,95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.538.723,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 62.807,25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 14.000 төгрөг, нийт 5.921.913,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Х ХХК-ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.701 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 109.707 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э-гаас 5.921.913,16 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.701 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 109.707 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН