Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/206

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0181/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ****** , түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт ****** ******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000262 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт ****** ****** (РД: ****** ), ****** оны ****** дугаар сарын ****** -ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, ****** настай, ****** , ****** боловсролтой, ****** мэргэжилтэй, ****** -д ****** ажилтай, ам бүл ****** , ****** -ийн хамт ****** аймгийн ****** сумын ****** дугаар баг ****** дугаар хороолол ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ****** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдөр хасуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ үедээ хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

 

Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Т.Энхжаргалын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн үед ****** дугаар багт байрлах ****** урд зам дээр согтуугаар ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай: “...0,32% тоот үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.“ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

            Гэрч ******  мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр Дархан сумын нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тэгээд 01 агийн үед Дархан сумын 10 дугаар баг ****** урд зам дээр хяналт шалгалт хийж байхад ертөнцийн зүгээр зүүн чиглэлээс сувдан цагаан өнгийн ****** маркийн тээврийн хэрэгсэл орж ирэхээр нь зогсоож шалгахад жолооч нь эрэгтэй хүн байсан ба согтуурал тандагч багажаар үлээлгэж шалгахад сигналь өгсөн. Би тухайн жолоочид хандаж танаас согтууруулах ундааны зүйл илэрч байна. Та юу хэрэглэсэн бэ гэхэд пиво уусан гэдгээ хэлсэн. Үүний дараа та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгөөд жолооны үнэмлэхийн хувьд байхгүй, эрхээ хасуулсан гэдгээ хэлсэн. Тухайн жолоочийн согтуурлын хэмжээ 0,32% байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

            ******ийн мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр, 04 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тэр өдөр өөрийн найз ****** гэрт байж байтал миний үерхдэг охин болох Тэргэлсаран над руу чат бичээд найзуудтайгаа ****** бааранд байна гэхээр нь би очиж авъя гэж хэлсэн. Өмнө нь би өөрийн найз ****** хамт гэрт нь нэг лааз пиво, нэг аяга айраг уучихсан байсан. Тэгээд гайгүй байлгүй гэж бодоод өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг 16 давхар байрны хажуу талаас жолоодоод хөдөлсөн. Ингээд ****** орж найз охиноо аваад ****** зочид буудал руу явж байхад цагдаагийн алба хаагч их дэлгүүрийн урд зам дээр шалгалт хийж байсан ба намайг зогсоогоод тандагч багажаар шалгасан. Ингээд тэр багаж нь сигнал өгөхөд тэр цагдаа намайг юу хэрэглэсэн талаар асуухаар нь би пиво уусан гэдгээ хэлсэн. Үүний дараа бичиг баримтаа шалгуулна уу гэхэд нь би жолоодох эрхээ хасуулсан гэдгээ хэлсэн. Тэр цагдаа регистрээр шалгаад дараа нь согтолт хэмждэг багажаар шалгахад 0,32% гарсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь миний ээжийн нэр дээр байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

            Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

            Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЗШ/ ****** дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 29-31 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч ******ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч ******ийн үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 8000 нэгж буюу 8,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг 25 сарын хугацаанд сард 320,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ****** нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байна. Мөн хувийн байдлын худьд ажил эрхэлж байгаа зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай анийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сараар хасаж 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч ****** ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 16 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх  хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт ****** ******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг 16 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР