| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0049/Э/219/2024/0029 |
| Дугаар | 2025/ШЦТ/236 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 148.2., 22.1.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:66/2024/0049/Э/219/2024/0029
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, **** /цахим/, ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч ***,
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *** /цахим/
Шүүгдэгч ***, иргэний хариуцагч *** нарын өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн, 3.1 дүгээр зүйлийн, 3.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт *** овогт ****, *** овогт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн818000410214 дугаартай хэргийг, Монгол Улсын дээд шүүхээс 2024 оны2 дугаар сарын0-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1. Монгол улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 26-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, ***, яс үндэс халх, *** ооловсролтой, ***, *** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ *** ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** хамт *** дүүрэг *** *** тоотод оршин суух хаягтай, урьд удаагийн ял шийтгэлтэй,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны0 дугаар сарын 20-ны өдөр ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
*** /РД:***/,
1.2. Монгол улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс баяд, *** боловсролтой, *** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ ***ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** хамт Дархан-Уул аймгийн **** сумын *** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
****/РД:***/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу *** ажиллаж байхдаа:
Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан ***, Дархан-Уул аймаг дахь *** ажиллаж байсан яллагдагч ***, тус салбар ангид *** ажиллаж байсан *** нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Нөөцийн тухай хууль болон Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Улсын Засгийн газрын999 оны84 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн Дархан-144 элит сортын үрийг, Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй ***” ХХК-нд хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор *** оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс ** оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд салбарын нөөцийн санд “Дархан-144” элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж, “***” ХХК-нд давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,
- Мөн *** нь ганцаараа нийтийн албан тушаалтан буюу *** ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын Нөөцийн тухай хууль, Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Улсын Засгийн газрын999 оны84 дүгээр тогтоолоор баталсан Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг зөрчиж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “***" ХХК-нд 40 тонн Дархан-144” сортын улаан буудайн үрийг олгох зорилгоор, Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “Улсын нөөцийн бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “***” ХХК-тай ганцаараа, бие даан байгуулж, “Дархан-144” сортын улаан буудайн үрийг олгож, бусдад давуу байдал бий болгож, улсад 21,384,165 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт01.484.165 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь *** ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Дархан-Уул аймаг дахь ***ажиллаж байсан шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэхийг удирдан төлөвлөж, үүрэг оролцоог хуваарилан, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж
2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-нд “Дархан-144” элит сортын 80 тонны үрийн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт0.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан-144 “элит сортын үрийн буудайг 40 хувь урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч, “Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас гэрээнд зааснаар өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт0.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,
2.2. Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь *** ажиллаж байхдаа ***, Дархан-Уул аймаг дахь *** ажиллаж байсан яллагдагч ****, Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн агрономич *** нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Нөөцийн тухай хууль болон Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Монгол Улсын Засгийн газрын999 оны84 дүгээр тогтоолоор баталсан “Үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх, зарцуулах журам”-д заасныг зөрчиж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс *** оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80.100.000 төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн Дархан-144 элит сортын үрийг, Улсын нөөцөөс бараа материал, зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “***” ХХК-нд хууль бусаар шууд олгож, улмаар уг хууль бус үйлдлээ нуун далдлах зорилгоор ** оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс *** оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд салбарын нөөцийн санд “Дархан-144” элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгаж, “***” ХХК-нд давуу байдал бий болгож, улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь *** ажиллаж байхдаа:
Дархан-Уул аймаг дахь *** ажиллаж байсан *** зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,
2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-нд “Дархан-144” элит сортын 80 тонны үрийн буудайг нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт0.400.000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн “Дархан-144 элит сортын үрийн буудайг 40 хувь урьдчилгаанд 28.160.000 төгрөгийг авч, үлдсэн 42.240.000 төгрөгийг намрын ургацаас үрийн буудайгаар, эсхүл мөнгөн хэлбэрээр төлүүлэх нөхцөлтэй “Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох” тухай гэрээг байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас гэрээнд зааснаар өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлж залилан, бусдад нийт0.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан: Хохирогч *** мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн06-108 дугаар хуудас/, хохирогч *** мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн17-119 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжпэгч *** мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 238 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн8-9 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн-3 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90, 244 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн48-149,70 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн48-149 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн52 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн67-168 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,гэрч *** мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 99-10 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны1 дүгээр сарын 28-ны өдрийн 6447 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн07-112 дугаар хуудас/, банкнаас ирүүлсэн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /***, ***, *** нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/ /2 дугаар хавтаст хэргийн15-118 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн4-75 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн63 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн87-188 дугаар хуудас/, гэрч *** мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн99-200 дугаар хуудас/, *** гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85- 86, 87-88, 237 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/, *** гэрчээр өгсөн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 246- 248 дугаар хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч *** гаргаж өгсөн 5 ширхэг зарлагын баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 5 ширхэг зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас гаргуулан авсан 37 хуудас бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-67 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас ирүүлсэн “***” ХХК-ийн үрийн буудай худалдан авсан тухай холбогдох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн17-136 дугаар хуудас/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн үрийн буудааны гэрээ бүхий үдээтэй баримт бичгүүд, нөөцийн бараа материалын тайлан бүхий үдээтэй баримт бичигт” /1 дүгээр хавтаст хэргийн63-230 дугаар хуудас/, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06/6451 дугаартай хяналт шалгалт хийлгүүлэх тухай албан бичгийг Онцгой байдлын Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын даргад хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудас/, Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдрийн2/2033 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн тухай материал /2 дугаар хавтаст хэргийн 2-17 дугаар хуудас/, Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9/2128 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын6-ны өдрийн 8/98 дугаартай албан бичгээр “99 тонн Дархан-144 сортын Элит үрийн будааг хүлээн авах үед, хүлээн авснаас хойших Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, тус үрийн буудайг иргэн, аж ахуйн, нэгж, байгууллагад гаргаж өгсөн” талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 24-91 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн6-82 дугаар хуудас/, “***” ХХК, “***” ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас/, Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 85-202 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн Мэргэжпийн хяналтын хэлтсийн улсын байцаагч *** гаргуулан авсан “Улсын байцаагчийн дүгнэлтүүд” /5 дугаар хавтаст хэргийн 203-224 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн хүмүүнлэгийн тусламжийн ангийн нягтлан бодогч *** гаргуулан авсан “Агуулахын бүртгэл 2014-2014” /5 дугаар хавтаст хэргийн 225-229 дүгээр хуудас/, 2015 оны “***” ХХК-ийн ургац хураалтын мэдээ /6 дугаар хавтаст хэргийн2-34 дүгээр хуудас/, Хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажпын албаны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/1261 дугаартай “*** ХХК нь 2015 оны ургац хураалтаас “***” ХХК-нд 251.187 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 50.573 тонн хүнсний улаан буудай тус тус тушаасан байна” гэсэн албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 36-54 дүгээр хуудас/, гэрч *** Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 55-138 дугаар хуудас/, “***” ХХК-ийн 2017 оны2 дугаар сарын8-ны өдөр Улсын нөөцийн сангаас улаанбуудай гаргуулан авсан талаарх баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн89-192, 201-212 дугаар хуудас/, яллагдагч *** нарын ажпын байрны тодорхойлолт, томилсон тушаал /1 дүгээр хавтаст хэргийн38-143 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн20,26,29,39дугаар хуудас/, яллагдагч ***, *** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн68,72 дугаар хуудас/, яллагдагч *** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /6 дугаар хавтаст хэргийн69,79 дүгээр хуудас/, гэрч *** дахин өгсөн мэдүүлэг/8 дугаар хавтаст хэргийн 223- 224 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг/8 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/, гэрч *** мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудас/, иргэний хариуцагч *** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуулыг тус тус шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “...2015 онд үүрэг чиглэлийн дагуу “***” ХХК-д 80 тонн элит сортын будааг гаргаж өгсөн. Үүнд холбогдох хүмүүсийг нь өглөөний шуурхай хурал дээр танилцуулаад, сэлгэн шинэчлэх гэрээ хийгдэж байгаа гэдэг байдлаар танилцуулаад гаргасан. Будааг 2015 оны 09 сард буцааж улсын нөөцөд авсан. Холбогдох гэрчүүдийн мэдүүлэг ч байдаг, элит будаа тухайн үед 880,000 төгрөг байсан. дүгээр сортын буюу элит бус редукцын будаанууд 830,000 төгрөг тэгэхээр дээрх будаанд 80,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа гэвч холбогдох гэрчүүдийн мэдүүлгээр буцаад ороод ирсэн нь тогтоогддог. Тийм учраас 80,000,000 төгрөгийн хохирол яаж учирсан нь тодорхойгүй. Юуг үндэслэж гаргасан юм бэ? би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрвээ хохирол гэж үзвэл тухайн хоёр компанийн хоорондох төгрөгийн зөрүү буюу тонн тутмаас 50,000 төгрөгийн зөрүүг хүлээн зөвшөөрч байгаа. Би гэм буруутай гэдэгт маргахгүй.
“***” ХХК-тай 2017 оны хавар сэлгэн шинэчлэх гэрээ байгуулаад тухайн компани гарын үсэг зураад 40 тонныг авч явж 05 дугаар сард тарьсан. Яагаад 24 тонн будааг нь би авна, төлнө гэж6 тонн будааг нь******* төлнө гэснийг би ойлгохгүй байгаа. Яг ямар үндэслэлээр, баримт байхгүй байж ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Мөн 21,380,000 төгрөгийн тооцоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бэ? 6 тонн будаа0 гаран сая төгрөг байгаа 24 тонн будаа бол 21,000,000 төгрөг. Тэгэхээр “***” ХХК нь 24 тонны будааны худалдааны үнийг надаас нэхэж байгаа юм уу? эсвэл6 тонн будааг нэхээд байгаа юм уу? гэдэг нь ойлгомжгүй байна.
“***” ХХК тухайн үед надтай ирж уулзаагүй. Хонгор дахь улсын нөөцийн агрономич *** болон ** нартай уулзаад танайд элит будаа байгаа юу? гэсэн. Байгаа гэж хэлэхэд, хаана байна гэсэн. Ирэхээр нь үзүүлсэн маш сайн будаа байна үүнийг авна гээд гэрээ байгуулаад урьдчилгаа 40 хувийг нь нөөцийн тогтоолын дагуу төлөөд аваад явсан. Энэ хүмүүс эхлээд сайхан будаа байсан гэж яриад. Очоод авах гэсэн чинь гахайн будаа болчихсон гэж ярьж байгаа юм. Тухайн үед гомдол гаргаагүй. Очиж авах гэсэн чинь ийм будаа байна гээд шал өөр будаа үзүүлсэн. Тэгэхээр нь яагаад ийм зүйл болчхов гэсэн чинь манайд байгаа будаа маань ийм гэсэн гэж хэлж байгаа юм.
2017 онд “***” ХХК нь улсын аварга тариаланч болсон байсан. Өөр сортын будаа буюу гайхан будаа байсан бол нүдээр харахад илэрхий харагдана. Ямар ч тариаланч, энгийн харуул ч хараад мэднэ. Улсын нөөцөд байгаа будааг мэргэжлийн хяналт ирж хяналт, үзлэг хийдэг байсан. Онцгой байдлын газраас ч мэргэжилтэн ирж шинжилгээ үзлэг хийдэг байсан. 9 сард *** хаанаас авсан нь тодорхойгүй будаа гаргаж ирээд шинжлүүлээд элит будаа биш байна гэж маргах болсон. Хэрвээ анхнаасаа элит сортын будаа биш байсан юм бол тухайн үед нь гомдол гаргаад шинжилгээнд өгөх бүрэн боломжтой байсан гэж харж байгаа. Би харин ч манайхаас авсан будаагаараа оны шилдэг болсон гэж үзэж байгаа юм. Тухайн жилдээ энэ компани 600 тонны будаа хурааж авсан гэдэг хэр нь Улаанбаатар гурилтай 800 тонны гэрээ хийсэн байдаг. Энэ бас их хачирхалтай санагдаж байгаа. Мөн ургац алдсан гэж байж яаж улсын аварга болсон юм бэ? энэ бас их сонирхолтой.
2016 онд улсын нөөцөд ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 80 тонн элит үрийн будаа орж ирсэн. 2014 онд будаа шуудайтай орж ирсэн. 2016 оны будаа задгай орж ирсэн. Энэ задгай орж ирсэн будаа байсан учраас гэрээ байгуулаад, өөрсдөө мэдээд гэрээ байгуулж байгаа. Тэгээд яагаад дунд нь хольж хутгаад ийм болж байгаа вэ гэдэг дээр би бас гайхаж байгаа. Энэ хүмүүс 2016 онд орж ирсэн будааг ерөөсөө дурсахгүй байгаа та нар баримтыг нь үзээрэй. Холбогдох хүмүүс мэдэж байгаа 2 удаа 80, 80 орчим тонноор будаа орж ирсэн. 2014 онд орж ирсэн будааг “***” ХХК руу, 2016 онд орж ирсэн будааг “***” ХХК руу оруулж өгсөн гэж ойлгосон. Харин энэ хүмүүс өөр зүйл яриад байгаа юм. Сайн будаа байна гэж авч явчхаад эргээд хар тамхины хольцтой байсан гэж яриад байгаа юм. тухайн үедээ яагаад тэрийгээ эргэж үзүүлээгүй юм бэ? яагаад холбогдох мэргэжилтнүүдийг аваачаад танайхаас авсан будаа чинь хар тамхины хольцтой болчихлоо гээд үзүүлж болоогүй юм. Гэтэл дараа нь талбай дүүрэн хар тамхи ургачихлаа гээд яриад сууж байгаа. Мэдээж жил болгон хянан баталгаа хийгдэж байгаа жишээлэхэд улсын хүнсний нөөцөд тушаах будааг талбай дээрээ мэргэжлийн хүмүүс хянан баталгаа хийсэн. Тэр хянан баталгаа хийсэн баримтыг бас үзэх хэрэгтэй хэрвээ хянан баталгаанд каннабис буюу хар тамхины ургамал ургасан бол тэр юунаас болоод яагаад ургачхав гэдэг нь тодорхой байх ёстой. Тухайн үедээ хэлээгүй бүх зүйл дууссаны дараагаар худал үнэн гүтгэлгээр яваад сүүлдээ үнийн дүнгээ өсгөж явдаг. Шүүх хурлаар түүнийг үнэлэх юм бол бараг тэрбум төгрөг нэхэх юм байна гэж би ойлгож байгаа. Би үүнийг бол ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэж үзэж байна.” гэх мэдүүлгийг,
шүүгдэгч *** “...Анхнаасаа элит буудай өгөөгүй яагаад гэвэл Алтаншагайд өгсөн 200 тонн буудайнд явчихсан. Тэгэхээр элит буудай байхгүй байсан. “***” ХХК-д манай агрономч хэлсэн манай агуулахад элит сортын буудай байхгүй гэхэд******* дарга хамгийн сайн буудайгаа өг гэж хэлсэн.” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Уг үйл баримт нь:
- Хохирогч *** “...*** нь салбарын даргаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд “***” ХХК-нд Дархан-144 элит сортын улаанбуудай 88,77 тонн үрийг ямар нэг гэрээ байгуулахгүйгээр улсын нөөцийн сангаас олгосон. Тухайн үед тус салбарын нөөцийн санд 99 тонн улаанбуудай үр байснаас0 тонн үрийг “***” ХХК- нд гэрээ байгуулан өгч үлдэгдэл үрийг гэрээ байгуулахгүйгээр өгсөн байсан. Гэхдээ “***” ХХК-нд өгсөн үрийн буудайг нөөцийн санд байгаа мэтээр данс бүртгэл хөтөлж байсан байна. 2015 оны намар буюу 2015 оны0 дугаар сарын 04- ний өдөр Дархан-144 элит сортын 69,51 тонн, *** мөн сортын үрийн буудайг,6 тоон үрийн буудайг авсан байна. “***” 2015 онд гэрээ байгуулахгүйгээр авсан 88,77 тонн үрийн буудайг өгсөн гэх боловч хэрхэн хэнд өгсөн болох нь тодорхойгүй байдаг. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байгаа мэтээр бичилт хийж байсан Дархан-144 элит сортын улаанбуудай үрийг хууль ёсны дагуу Дархан-144 элит сортын улаанбуудайн үр авах гэрээ байгуулсан “***” ХХК-д өгөхдөө өөр сортын үрийн буудай өгсөн болох нь тогтоогдсон байна. Үүнээс дүгнэхэд *** нь албан тушаалын байдлаа ашиглаж 2015 онд “***” ХХК-нд хууль, журам зөрчиж нийт 80,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий 88.77 тонн элит сортын үр өгсөн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дархан-144 элит сортын улаанбуудай үр авах гэрээ байгуулж авахдаа тонн үрийг 880,000 төгрөгөөр тооцож нийт0,200,000 төгрөгийн үр авахаас урьдчилгаанд 30 хувь болох 28,160,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 42,240,000 төгрөгийг одоо төлөөгүй. Төлөөгүй шалтгаан нь Дархан-Уул аймаг улсын нөөцийн салбараас элит сортын биш өөр сортын үр өгсөн гэсэн үндэслэлээр **** холбогдуулж гомдол гаргасан. Үүнээс болж улсын нөөцийн 42,240,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Мөн 2017 оны 05 дугаар сард улсын нөөцийн бараа, материал шинэчлэх гэрээг хууль бусаар байгуулж “***” ХХК-нд 40 тонн улаанбуудайн үрийг өгсөн байдаг. Энэ гэрээг зохих журмын дагуу, гэрээний шаардлага хангахгүйгээр хийж олгосон байдаг. “***” ХХК нь тухайн ондоо буюу 2015 оны намар ургац аваагүй гэх шалтгаанаар 40 тонн үрийн буудайгаа төлөөгүй. Ингээд манай газраас төлбөр барагдуулахаар “***” ХХК-ийн захирал *** уулзахад би 24 тонн үрийн буудай авсан, үлдэгдэл6 тонн үрийн буудайг *** өөрөө авч манай талбай дээр надаар тариулсан. Тухайн жил ургац авч чадаагүй болохоор өөрийнхөө авсан болон *** тариулсан үрийн буудайг төлж чадаагүй гэсэн тайлбарыг удаа дараа гаргасан. Ингээд ***” ХХК-ийн захирал *** өөрийнхөө авсан гэх 24 тонн Дархан44 сортын үрийн буудайн үрийн төлбөрийг 2018 оны намар төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 21,384,165 төгрөгийн улаанбуудайны үрийн төлбөрийг *** төлөх ёстой гэж тайлбарладаг. Иймд ** нь ***ажиллаж байхдаа хугацаандаа “***” ХХК-тай хууль бусаар дур мэдэн гэрээ байгуулж 21,384,165 төгрөг, мөн гэрээ байгуулахгүйгээр *** ХХК-д гэрээ байгуулахгүйгээр өгсөн 80 тонн үрийн буудайн үнэ болох 80,100,00 төгрөг, мөн гэрээнд заасан элит сортын үрийн буудай өгөөгүйн өөр сортын үр өгсөн үндэслэлээр “***” ХХК гомдол гаргасны улмаас 42,240,000 төгрөгийн хохирол нийт Онцгой байдлын ерөнхий газрын нөөцийн санд43,724,165 төгрөгийн хохирол учраад байна. Үүнийг *** нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн06-108 дугаар хуудас/,
- Хохирогч *** “...Улсын нөөцийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны99 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам, Нөөцийн бараа, материалыг хүлээн авах хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журам болон эдгээртэй холбогдон гаргасан хэм хэмжээний актыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Улсын нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “нөөцийн бараа, материалыг улсын нөөцөд эргэн төлөгдөх нөхцөлөөр эсвэл буцалтгүй тусламж болгон улсын нөөцөд эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр олгоно” гэж заасан. Буцалтгүй тусламж болгон улсын нөөцөд эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр гэдэг нь засгийн газрын шийдвэрээр тусламж хэлбэрээр зорилтод бүлэгт гамшиг болон эрсдэл учирсан тохиолдолд гэрээ байгуулахгүйгээр шууд олгодог. Харин улсын нөөцөд эргэн төлөгдөх нөхцөлөөр бараа материал олгохдоо онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлдэгчтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээнд нөөцийн бараа, материалын тоо хэмжээ, үнэ, нөхөн бүрдүүлэх хугацаа, хүлээх хариуцлага зэргийг тусгана заасан байдаг. Мөн Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журмыг 2.2, 2.3 дугаар зүйлд зааснаар заавал гэрээ байгуулагдахаар байна. Улсын нөөцийн тухай хуулийн7 2 дугаар зүйлийн7.1.2-д заасан үүргийг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх нь улсын нөөцийн салбарыг үүрэг байдаг. Үүнээс дүгнэхэд *** ажиллаж байсан *** нь иргэн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, гэрээ байгуулахгүйгээр сараа материал нөөцийн салбараас гарах эрхгүй этгээд байна. Тийм болохоор гэрээ байгуулахгүйгээр “***” ХХК-нд улаанбуудай үр өгөх нь хууль болон журмаа зөрчсөн үйлдэл болно. Улсын нөөцийн тухай хуулийн7 дугаар зүйлд Улсын нөөцийн салбарын үүргийг тусгайлан зааж өгсөн байдаг. Энэ зүйлийн7.1.3-д “нөөцийн бараа, материалын үлдэгдэл, зарцуулалтын мэдээ, санхүүжилтийн тайланг сар, улирлаар гаргаж, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах” үүрэгтэй гэж заасан. Улсын нөөцийн салбар нь сар улирлаар тайлан мэдээгээ үнэн зөв гаргаж ерөнхий газарт хүргүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн байна. Улсын нөөцийн салбар бол төв байгууллагатай хийсэн гэрээнд заасан бараа материалыг иргэн хуулийн этгээдэд олгох ёстой. Өөр төрлийн бараа материал болон өөр сортын улаан буудайн үр олгож болохгүй. ...*** нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын нөөцийн бараа материалыг шинэчлэх гэрээ байгуулан “***” ХХК-д 40 тонн Дархан-144 сортын улаанбуудай үр өгсөн байна. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Улсын нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дүгээр зүйлд “Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг энэ хуулийн3.1.8-д заасан журмын дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн7 дугаар зүйл Улсын нөөцийн салбарын үүргийн7.1.2-д онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх гэж заасан нь салбар нь зөвхөн шийдвэрийг хэрэгжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмыг дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ гэсэн үг. Мөн Нөөцийн бараа, материалыг хүлээн авах хадгалах шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмын 4.2 тусгайлан зааж өгсөн байгаа. Энэ хууль бус гэрээ байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн17-119 дүгээр хуудас/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд заасны дагуу тонн Дархан-144 элит сортын үрийн будааг 880.000 төгрөгөөр тооцож 80 тонн будаа авсан. Үрийн будааны 40 хувийн урьдчилгаанд 28.160.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 60 хувь буюу 42,240,000 төгрөгийг 2017 оны намар хураасан ургацаараа 2017 оны2 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. ...Бид 2017 онд ургац алдсан учраас үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Бид нар алдсан шалтгаанаа тодруулахад үрийн будаа нь чанарын шаардлага хангаагүй үрийн будаа болжтаарсан. 2017 оны1 дүгээр сараас Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас манай компанийг үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж байсан. 2017 оны1 дүгээр сарын6-ны өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын санхүүгийн албанаас нягтлан бодогч нь залгаад танай компани хавар Дархан-144 элит сортын үр авсан байна. Гэвч яг тэр сортын үр мөн байсан эсэхийг та нар мэдэж байна уу. Үр солигдсон байж магадгүй шүү нягталж үзээрэй гэх утгатай зүйл хэлсэн. Манай компани Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн биохими-технологийн лабораторид дээж аваачиж өгч шинжпүүлэхэд манай будааг үрийн будааны 3 дугаар ангилалд хамаарагдаж байна гэсэн хариуг өгсөн... Үрийн будааны зардалд 84.000.000 төгрөг, үр ариутгах ургамал хамгаалалтын бодисын зардалд2.572.500 төгрөг, Түлшний зардалд 62.619.750 төгрөг, цалингийн зардалд 87.354.036 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 9.608.944 төгрөг нийт 316.155.230 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
- Гэрч *** "... “***” ХХК нь 2017 оны1 дүгээр сарын сүүлээр 3 төрлийн үрийн буудайн дээж авчраад шинжлүүлээд чанарыг нь үзээд өгөөчээ гэж авчирсныг манайх лобарторидоо шинжлээд цэвэршилт, соёололт, чийгийг тодорхойлоход уг үрийн буудай нь Монгол Улсын Стандартын үрийн буудайн ангиллын 3 дугаар ангилалд хамаарагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/,
- Гэрч *** “...2014 онд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс орж ирсэн 99 тонн элит үрийн будаа манай Улсын нөөц хүмүүнлэгийн санд орж ирснээс 89 тонн элит үрийн будааг иргэн *** ямар нэгэн гэрээгүйгээр гаргаад өгчихсөн. Гэтэл байгууллагын дансаар бол энэ элит үрийн будаа нь байгаад байдаг. 99 тонн элит үрийн будаанаас үлдсэн0 тонн элит үрийн будааг “***” ХХК-нд гэрээгээр гаргаж өгсөн. Дараа нь 2015 онд Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс орж ирсэн7 тонн элит үрийн будааг иргэн *** 2017 онд гэрээгээр гаргаад өгчихсөн. Ингээд байгууллагад дансанд байгаа 89 тонн элит үрийн будааг зарлагдаагүй байсан учраас 2017 оны хавар 80 тонн элит үрийн будааг “***” ХХК-нд гэрээгээр гаргаж зарлагдсан. Үлдсэн 9 тонн элит үрийн будааг гэрээгээр иргэн ** өгсөн. Ингээд одоо байгууллагын дансанд ямар ч элит үрийн будаа байхгүй. Нэг үгээр хэлбэл агуулахад байхгүй мөртлөө байгууллагын дансанд байгаад байгаа 89 тонн элит үрийн будааны 80 тонн элит үрийн будааг "***” ХХК-д гэрээ хийж яг өгөхдөө бол элит үрийн будаа биш энгийн мөртлөө хамгийн сайн үрийн будаа 80 тонныг өгсөн. ...Агуулахаас элит үрийн будаа гэж энгийн үрийн будаа өгөхийг тухайн үед манай байгууллагын дарга байсан *** хамгийн сайн энгийн үрийн будаагаа өгөөрэй гэж хэлснийх нь дагуу би “***” ХХК-нд Дархан-Уул аймаг Хонгор сум дахь 4 дүгээр агуулах6 дугаар секцнээс энгийн хамгийн сайн 80 тонн үрийн будаа гаргаж өгсөн. ...Тухайн үед би иргэн *** гэрээгүй өгснийг мэдээгүй өгөөд явуулсны дараа миний гаргаж өгч явуулсан элит үрийн будаа байгууллагын данснаас хасагдаагүй дансаар байгаад байгааг мэдсэн. Би гаргаж өгөхдөө бол гэрээгээр гаргасан байх л гэж бодож байсан. Би иргэн *** хараагүй танихгүй. Гэхдээ *** нар нь “***” ХХК-ийн хүмүүс байх гэж бодож байна “***” ХХК нь *** аймаг *** сум *** гэх газар тариалан эрхэлдэг компани байгаа... Би Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн агрономичоор ажилладагийн хувьд Хонгор суман дахь үрийн нөөцийн агуулахад хадгалагдаж байгаа үрийн будааны чанар байдалд байнга хяналт тавьж ажилладаг юм. Өөрөөр хэлбэл үрийн нөөцийн агуулахад ямар сортын үрийн будаа хичнээн хэмжээгээр агуулагдаж байгааг мэддэг. 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 5 дугаар сарын 04-ны өдрийн хооронд 2014 онд улсын нөөцөд Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс авсан 99 тонн Дархан-144 элит сортын үрийн будаанаас 89 тонныг нь иргэн *** гэсэн нэрээр нярав *** ДАХ *** улсын дугаартай автомашинд ачуулсан байсан үүнийг би тус Элит сортын үрийн будааг ачаад авч явж байгаа гэдгийг мэдсэн бөгөөд тухайн үед ямар нэгэн гэрээгүйгээр тус будааг авч явж байгаа гэдгийг мэдээгүй юм. Тус 89 тонн элит үрийн будаа нь 2015 оны 5 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд Хонгор сумын үрийн нөөцийн агуулахад хадгалагдаж байгаагаар бараа материалын тайланд тусгагдаж Онцгой байдлын ерөнхий газарт тайлагнадаг байсан. Үүний талаар сар бүрийн тайлангаас харж болно, харин тус элит сортын үрийн будаа нь 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-д 80 тонн элит үрийн будаа гарсны дараагаар элит үрийн будаа нь ямар нэгэн үлдэгдэлгүйгээр тайлагнагдсан юм. Хонгор сумын үрийн нөөцийн агуулахаас нөөцийн үрийн будааг гаргахад Улсын нөөцийн газрын даргын баталсан гэрээний дагуу Аймгийн Улсын нөөцийн салбарын даргын зөвшөөрлийг үндэслэж үрийн будааг зохих аж ахуйн нэгж иргэнд олгох ёстой байдаг. Тухайн үед дээрх иргэн *** нэрээр гарсан 89 тонн элит үрийн будааг Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан *** амаар өгсөн үүргийн дагуу ДАХ *** улсын дугаартай автомашинд ачиж явуулсан гэдгийг нярав *** надад хэлсэн юм. Тэгээд тус элит үрийн будааг 2015 оны 5 дугаар сард тариалчхаад намар нь өөр энгийн үрийн будаа авч ирж үүнийгээ Хонгорын үрийн будааны агуулахад хадгалсан гэсэн. Өөрөөр хэлбэл хавар авсан будааныхаа оронд буулгасан байсныг нь би өөрөө агуулах дээр очихдоо хараад энэ талаар *** асуухад дарга *** буулгуул гэж хэлээд буулгуулсан гэж хэлж байсан юм. Сар бүрийн нөөцийн бараа материалын хөдөлгөөний тайланд салбарын дарга ***, нягтлан бодогч ** нярав *** нар гарын үсэг зурж явуулдаг... *** надад хэлэхдээ салбарын дарга *** нь тус Дархан-144 сортын элит үрийн будааг улсын нөөцөөс гаргаж *** өг гэж хэлсэн гэсэн. Тэгж хэлснийх нь дагуу тус будааг гаргаж, намар буцааж мөн салбарын дарга*******ын өгсөн үүргийн дагуу Улсын нөөцийн агуулахад буцааж авсан гэсэн. 2017 оны 5 дугаар сард “***” ХХК-нд нийлүүлсэн гэх Дархан-144 сортын элит үрийн 80 тонн будаа нь 2015 оны намар “***” ХХК-аас улсын нөөцөд нийлүүлсэн00 гаруй тонн дүгээр репоредукцийн өгсөн энгийн үрийн будааг 2017 оны хавар хүртэл улсын нөөцөд хадгалж байгаад 2017 оны 05 дугаар сард “***” ХХК-нд олгосон будаа болно. Үндсэндээ Улсын нөөцөд 2014.11.02-ны өдөр Дархан-144 элит сортын 99 тонн будааг 205 оноос хойш 2017 оны хавар хүртэл жил бүр “***” ХХК-ийн захирал *** нь *** нэрээр жил бүр авч тариалж дуусгасан, харин бичиг хэргийн тайланд Дархан-144 сортын үрийн будаа нь 2014-2017 оны 05 дугаар сар хүртэл улсын нөөцөд хадгалагдаж байгаад *** ХХК-нд өгснөөр харагдаж байгаа. ...Миний санаж байгаагаар 2014 оны намар ирсэн Дархан44 элит сортын 99 тонн үрийг үрийн агуулахын 3 дугаар агуулахын2 дугаар секцэнд хүлээн авч тус секцинд нь удаа хөдөлөөний сэлгэлт хийгээд 2015 оны хавар0 тоныг “***” ХХК-нд, 89 тонныг нь “***” ХХК-нд олгосон. Үүнээс хойш Дархан-44 сортын элит үрийн будааны хөдөлгөөн сэлгэлт хийгдээгүй. Дархан-144 элит сортын будаа нөхөж ирээгүй. 2015 оны намар агуулах дотор задгай буудай хүлээн авсан байхаар нь юун будаа болохыг нярав *** тодруулахад “Дарга *** буулга” гэж надад хэлсэн гэсэн. Тухайн будааг 2016 оны хавар Үүрцайх гэдэг нэрээр *** нь төлж барагдуулсан. *** нь 2017 оны хавар нөөцөөс хүрээлэнгээс өгсөн7 тонн будайг авч тариалсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 238 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн8-79 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн-3 дугаар хуудас/,
- Гэрч *** “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээг би хийсэн нь үнэн. Энэ гэрээний загвар нь Онцгой байдлын ерөнхий газраас ирсний дагуу гэрээг хийсэн. Уг гэрээнд тусгагдсанаас “***” ХХК-нд 80 тонн элит үрийн будааг тонн 880,000 төгрөгөөр бодож нийт0,400,000 төгрөгийг үрийн будаа олгосон. Урьдчилгаанд 40 хувь буюу 28,160,000 төгрөгийг авч үлдэгдэл 42,240,000 төгрөгийн намар үрийн будаа хэлбэрээр авахаар тохиролцсон. ...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,
- Гэрч **** “...Би Дархан-Уул аймаг дахь Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангиас 2014, 2016, 2017 онуудад үрийн будаа авч байсан. Хамгийн сүлд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үр шинэчлэх гэрээгээр Дархан- уул аймаг дахь Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангиас Дархан-144 сортын 200 үрийн будаа худалдаж авсан. Ингэхдээ 200 тонн үрийн будаанаас 85,333 кг будаа Дархан-144 Элит сортын будаа тонныг 880,000 төгрөгөөр бодож авсан үлдсэн14.667 кг үрийн будаанд энгийн Дархан44 сортын будааг тонныг нь 830,000 төгрөгөөр бодож авсан. Үр шинэчлэх гэрээгээр авч байгаа учраас ямар нэгэн урьдчилгаа өгөхгүй, будаагаа тариад шинэ үрийн будаа буцааж Дархан-Уул аймаг дахь Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангид өгөх ёстой байсан боловч 2017 онд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр нэлэнхүйдээ ургац алдсан учраас шинэ үрийн будаа өгч чадаагүй. 2017 оны намар7000 боодол өвс өгөөд одоо 65 сая төгрөгийг өгөх ёстой өгч чадаагүй явж байна. ...Би элит үрийн будаа гэдэг дээр чанар муутай 2-3 жил агуулахад хадгалсан будаа өгсөн гэж бодоод байгаа юм. Нөгөө үлдсэн14,667 кг үрийн будаа нь бол манай үрийн будаа урьд намар нь ургацнаасаа өгөөд дараа хавар нь авсан гэсэн үг л дээ... Надад өгсөн 85,333 кг элит үрийн будаа бол шуудайгүй задгайгаар ирсэн. 2014, 2015 оны 2 элитийн үрийн будааг хольсон байж магадгүй... Манай компани 33-51 ДАХ улсын дугаартай автомашины 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр *** 22 сая төгрөгөөр зээлээр авч “***” ХХК-ийн үйл ажиллагаанд одоог хүртэл ашиглаж байгаа юм. Тус автомашин нь одоог хүртэл *** нэр дээр байдаг бөгөөд машины өр төлбөрийг бүрэн төлсөн... Би өөрийн хүргэн дүү *** хэлж иргэн *** өмчлөлийн *** ДАХ улсын дугаартай Исузу маркийн автомашинд *** ТЧ чиргүүлийн хамтаар жолоодуулж Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын Хонгор сумын агуулахаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 89 тонн Дархан-144 элит сортын үрийн будааг ачуулж тус будааг Сэлэнгэ аймгийн *** сумын нутаг дэвсгэрт *** багийн *** байрлалтай компаний агуулах, үтрэм дээр буулгаж улмаар тус үрийн будааг “***” ХХК-ийн эзэмшлийн тариалан талбайд тариалалт явуулсан нь үнэн болно. ...“***” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан *** нь над руу утсаар холбогдож Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбараас Дархан-144 Элит сортын үрийн будаа авахаар болсон шүү тийм болохоор машин техникээ бэлдээд очоод авчих гэсэн. Тэгж хэлсний дагуу би дээрх *** ДАХ улсын дугаартай автомашинтай хүргэн дүү **** явуулж авахуулсан болно. Би дээрх 89 тонн Дархан-144 элит үрийн будааг Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбараас авахад ямар нэгэн гэрээтэй байсан эсэхийг нь мэдээгүй бөгөөд тухайн үед Ганбат захирлын хэлсэний дагуу очиж авч тус үрийн будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт “***” ХХК-ийн эзэмшлийн 600 орчим га талбайд тариалалт хийсэн. Дээрх будааны төлбөр гэж мөнгө төгрөгийг Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарт тушаасан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Харин 2015 оны хавар тариалсан будааг намар нь 600 гаруй тонн будааг хурааж аваад байж байхад захирал *** хэлсний дагуу Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас хөлсний автомашинд ачуулж явуулж байсан бөгөөд ачсан будааг хаашаа хэрхэн хүргэж өгч буулгасан талаар бол огт мэдэхгүй байна. ...Би Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбараас авсан Дархан-144 элит сортын үрийн 89 тонн будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт тариалж байх үед зарим будаа нь харуутай байсан учраас Улсын нөөцийн салбарын дарга *** мэдэгдэж *** нь аймгийн ургамал, газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох хүмүүсийн хамтаар тариалж байгаа тариан талбай дээр ирж үзээд харууд шаардлагатай хорыг надад өгч байсан. Миний хувьд нийт 600 орчим га талбайд тариа тариалж 600 гаруй тонн будаа хурааж авсан. Тус будааг бүгдийг нь *** захирлын хэлсний дагуу автомашинаар ачуулсан бөгөөд тус будааг хэрхэн худалдан борлуулж ашиг олсон талаар хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхээр Тариалан эрхлэлтийн дэмжих санд тодорхой хэмжээгээр буюу0 орчим тонн будааг худалдан борлуулсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90, 244 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн48-149,70 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,
- Гэрч *** “...Би 2007 онд *** нарын хамтаар “***” ХХК-ийг газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд *** нь “****”-ийн захирал, *** нь одоо Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, өмнө нь Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан. ...**** нь Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан бөгөөд Улсын нөөцөөс ерийн будаа авахаар гэрээ байгуулахад буюу 2012-2013 оны үед анх танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн48-149 дүгээр хуудас/,
- Гэрч **** “...Миний хувьд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Өгөөжтэй” ХХК-ийн бүхий л хөрөнгийг бүртгээд *** хүлээлгэж өгснөөс хойш ямар нэгэн байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд 2016 оны 08 дугаар сард албан ёсоор бүх хувьцааг *** шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн52 дугаар хуудас/,
- Гэрч **** “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын үрийн агуулахаас үрийн будаа гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал гарч Улсын нөөцийн газрын дарга гэрээ байгуулдаг бөгөөд Улсын нөөцийн салбарын агуулахаас зохих журмын дагуу гаргадаг. Би Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан*******ад дээрх элит сортын үрийн будааг гаргах талаар тусгайлан үүрэг өгснөө санахгүй байна, “****” ХХК-ийг иргэн **** өгсөн учраас анхаарч, хандаж байгаарай гэдэг байдлаар хэлсэн. Миний хувьд *** надтай уг асуудлын талаар ярилцах гэж хүсэлт тавьсан бөгөөд би тухайн үед уг асуудлыг хүлээж аваагүй, харин болсон асуудлын талаар үнэнээр нь хэлээрэй гэдэг байдлаар хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн67-168 дугаар хуудас/,
- Гэрч **** “...Би 2015 онд будаа тариалаагүй. Миний өмчлөлд *** ДАХ улсын дугаартай “Исузу” маркийн шар өнгийн автомашин нь 2015 онд миний өмчлөлд, эзэмшилд байсан. Тэгээд тус автомашиныг 2016 онд “***” ХХК- д худалдсан бөгөөд 2016 ондоо тус компанийн нэр дээр нь шилжүүлж өгсөн юм. Тус машиныг би 2015 оны хавар хүнээс өрөндөө аваад “***” ХХК-д ашиглуулж байсан бөгөөд худалдаж авсан мөнгөө өгөөгүй байсан учраас миний өмчлөлд тус машин бүртгэлтэй байсан юм...Би Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн газрын Хонгор суман дахь үрийн агуулахаас 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 4-ны өдрийн’ хооронд 89 тонн элит үрийн будааг тонныг нь 900,000 төгрөгөөр нийт 80,1 сая төгрөгийн үрийн будааг аваагүй бөгөөд дээрх цаг хугацаанд миний автомашин нь “***” ХХК-д ашиглагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудас/,
- Гэрч **** “...2017 оны намар 8 дугаар сарын үед Онцгой байдлын ерөнхий газрын авлага хариуцсан мэргэжилтэн *** гэж хүн надруу утсаар яриад “****” ХХК-ны авлагын дүн зөрөөд байна тэр компанитай холбогдоод тодруул гээд 94-тэй утасны дугаар өгсөн. Тэгэхээр нь би хажууд байсан тооцооны нягтлан бодогч *** асуухад харин тийн элит биш үрийн будаа өгчихсөн юм аа гэж хэлсэн тэгэхээр гэрээгээ элит сортын будаагаар хийгээд падаанаа бичихдээ энгийн сортын будаагаар биччихсэн тэгээд үнийн дүн зөрөөд мэдэгдэж байгаа юм. Манайд элитийн сортын будаа нь тонн нь 880,000 төгрөгний үнэтэй 2017 оны эхний үлдэгдлээр дансаар 89 тонн орчим элит сортын будаа байх ёстой байсан энгийн сортын будаа нь тонн нь 830,000 төгрөгөөр худалдаалагддаг юм. Тухайн үед гэрээ хийхэд би байгаагүй албан ёсны чөлөөтэй байсан учраас тооцооны нягтлан бодогч *** гэрээг гардаж хийсэн байсан. Тэгээд 2017 оны намар ***” ХХК-аас үлдэгдэл тооцоогоо авах гэтэл падаан дээрх үнийн дүн нь зөрсөн байсан. Нэг үгээр хэлбэл гэрээг элит үрийн будаагаар хийж, нярав *** нь энгийн үрийн будааны үнийн дүнгээр бичсэн падаанаа “***” ХХК-д өгчихсөн юм байна лээ харин тооцооны нягтлан бодогч *** нь элит үрийн үнээр гэрээ болон падааныг үйлдэж тайлан хийсэн үүнийг би балансад тусгасан. Тухайн үед нь бол би мэдээгүй. Энэ талаар ****ргалаас асуухад ингэж гэрээг хий гэж салбарын дарга*******ын өгсөн үүргийн дагуу хийсэн гэдгээ надад хэлсэн.**** асуухад тиймээ агуулахаас энгийн үр гарсан учраас би энгийн үрийн үнийн дүнгээр бичсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тайланд байсан элит үрийн будаа чинь хаана байна гэхэд 2015 оны хавар 5 дугаар сард **** дарга **** 2-т үүрэг өгч агуулахад байсан элит үрийн буудайг гадагш нь гаргуулж ачуулсан гэж надад хэлсэн. Тэгээд агрономич *** хэлэхдээ элит үрийн будааг гаргаж тариад намар нь өгсөн хүнээсээ элитийн үрийн буудайг тариад авсан энгийн үрийн буудай буюу-р репродукци болгож буцаагаад авсан гэдгээ хэлсэн нэг үгээр хэлбэл элит үрийн буудайг нууцаар ямар нэгэн бичиг баримтгүйгээр гаргаад намар нь-р репродукцийн буудай болгож нууцаар оруулж ирсэн гэдгийг **** 2 хэлж байгаа. Ингээд 2015 онд байсан элит үрийн буудайг нууцаар гаргасан учраас санхүүгийн тайлан дээр элит үрийн буудай байгаад байсан тэрийг зарлагадахын тулд 2017 оны хавар 5-р сард намайг байхгүй чөлөөтэй байх хойгуур “****” ХХК-д элит үрийн будаа борлуулах гэрээ хийгээд агуулахаас будаа гаргахдаа энгийн үрийн будаа өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,
- Гэрч *** “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-ийн жолооч **** нар нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Хонгор сум дахь үрийн нөөцийн агуулахаас 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр5 дугаартай Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох тухай гэрээний дагуу Дархан-144 элит сортын үрийн будааг авсан байдаг. Дээрх цаг хугацаанд авсан Дархан-144 элит сортын үрийн будаа нь дээрх сортын үрийн будаа биш байсан. Учир нь авсан үрийн будааг манай компани Сэлэнгэ аймгийн *** сумын нутагт тариалсан боловч ургац алдсан юм. Ингээд ургац алдсан учраас бид Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцөөс авч тариалсан Дархан-144 элит сортын үрийн будаанаас нөөцөлж авч үлдсэн байсан үрийн будааг Сэлэнгэ аймгийн Мэргэжпийн хяналтын газарт 2017 оны1 дүгээр сарын 27-ны өдөр *** тоот албан бичгээр хүсэлт гаргаж шинжилгээний дүгнэлтийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргуулан авахад тус дүгнэлтээр “***” ХХК-ийн 2017 оны ургацад нөлөөлсөн Дархан-144 сортын үрийн улаанбуудайн төлөөлөл болох кг дээж нь Монгол Улсын Сортын болон үрийн чанар стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/,
- Гэрч **** “...Баримт бичгийн хувьд Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахад Дархан-Уул аймгийн Ургамал газар, тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2014 оны0 дугаар сарын 02- ны өдөр Дархан-144 сортын Элит үрийн 99 тонн будааг худалдаж авч Хонгор сум дахь үрийн нөөцийн агуулахад хүлээн авсан байна. Тус Дархан-144 сортын элит үрийн 99 тонн будаанаас 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр “***” ХХК- д0 тонныг тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож, 30 хувийн урьдчилгаа авч зээлээр худалдан борлуулсан тухай гэрээ бүхий бичиг баримтууд байна. Харин үлдсэн 89 тонн Дархан-144 сортын Элит үрийн будаа нь 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд Дарханы Улсын нөөцийн салбарын үрийн агуулахад хадгалагдаж байгаад “****” ХХК-д зээлээр олгосон тухай баримт бичгүүд байна. Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын Хонгор сум дахь үрийн нөөцийн агуулахад Дархан-144 сортын Элит үрийн 99 тонн будаа нь 2014 оны0 дугаар сараас хойш 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд хадгалагдаж байхдаа жилд нэг удаа тухайн үрийн будааны хадгалалтын үеийн чанар байдалд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гаргадаг болно. Холбогдох баримт бичгээс харахад Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч **** нь 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр0-02-035/27 тоот дүгнэлт, мөн 2016 оны 3 дугаар сарын1-ны өдрийн0-02-035/044 тоот улсын байцаагчийн дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын9-ны өдрийн0-02-035/050 тоот улсын байцаагчийн дүгнэлтүүдээр дээрх Дархан-144 сортын Элит үрийн будаа нь стандартын шаардлага хангаж байгаа талаар тогтоосон бичиг баримтыг гаргасан байна. Ингээд дээрх Мэргэжпийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр5 тоот гэрээний дагуу 80 тонн Дархан-144 элит сортын үрийн будааг тонныг нь 880,000 төгрөгөөр тооцож зээлээр олгосон тухай баримт бичгүүд байсан болно. Тус Дархан-144 сортын элит үрийн будаа нь 2014 оны0 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахын 4 дүгээр агуулах6-р секцэнд хадгалагдаж байгаад "****” ХХК-д олгогдсоноор холбогдох баримт бичиг болон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт ирүүлсэн Улсын нөөцийн бараа, материалын хөдөлгөөний мэдээнээс тус тус харагдаж байна. ... Тус үрийн будаанаас0 тонныг нь 2015 онд ****” ХХК, 80 тонныг нь 2017 оны 5 дугаар сард "***” ХХК-иуд авсан тухай бүртгэл болон бичиг баримтууд байна. Өөр ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж авсан гэх бичиг баримт одоогоор байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч **** “...“Өгөөж” ХХК-ийн захирал **** нь манай төрсөн эгч *** нөхөр нь бөгөөд намайг тус ажилд оруулсан болно. Би 2015 оны 4 дүгээр сараас1 дүгээр сарыг хүртэл хугацаанд *** ДАХ улсын дугаартай шар өнгийн “****” маркийн автомашиныг “****” ХХК-ийн нэр дээр унадаг байсан болно. Тус автомашинаар ихэвчлэн үр будаа зөөвөрлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан. ...Би холбогдох баримт бичгүүдийг үзэж харлаа, тухайн үед манай хүргэн ах “****” ХХК-ийн захирал Аптаншагай надад хэлж Хонгор сумын үрийн агуулахаас очиж үрийн будаа татна чи явж Хонгорын үрийн агуулахаас очиж үрийн будаа тээвэрлэж Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “****” ХХК-ийн хашаанд буулгасан болно. Баримт бичгүүдээс харахад миний бие 2015 оны 05 сарын 01-ний өдөр иргэн **** гэсэн нэрээр **** ДАХ улсын дугаартай автомашинд *** ТЧ гэсэн дугаартай чиргүүлд Хонгор сумын үрийн нөөцийн агуулахаас Дархан-144 элит сортыи Бохир жин 26,16, ачаатай 9,23, цэвэр жин6,93 тонн5,237,000 төгрөгийн будааг, 2015 оны 05 сарын 02-ны өдөр Бохир жин 29,5 ачаатай 9,33, цэвэр жин 20,17 тонн8,153,000 төгрөгийн будааг, 2015.05.03-ны өдөр бохир жин 28,39, ачаатай 9,29, цэвэр жин9,1 тонн7,190,000 төгрөгийн будааг, мөн өдөр бохир жин 29,82 ачаатай 9,31, цэвэр жин 20,51 тонн8,459,000 төгрөгийн, 2015.05.04-ны өдөр бохир жин9,09 ачаатай 6,8, цэвэр жин2,29 тонн1,061,000 төгрөгийн 89 тонн 80,100,000 төгрөгийн Дархан-144 элит үрийн будааг тээвэрлэж “***” ХХК- ийн Жавхлан сумын хашаанд буулгасан болно. Мөн тухайн баримтуудаас харахад дээрх цаг хугацаанд будаа авсан баримтууд дээр гарын үсэг зурсан гарын үсэгнүүд нь бүгд миний өөрийн гарын үсгүүд мөн бөгөөд тухайн үед будаа өгсөн хүний нэрийг нь мэдэхгүй байна. Харин царайг нь харвал танин. Мөн тус будааг ямар учраас *** гэсэн иргэний нэр дээр бичсэн болохыг би мэдэхгүй байна. Тус буулгасан дээрх элит үрийн будааг “***” ХХК нь тэр жилдээ өөрсдийнхөө тариа тариалдаг газар дээр тариалсан болно. Учир нь би “****” ХХК-ийн хашаанд буулгасан үрийн будааг тариалахад нь би өөрөө ачиж явж тариалсан болохоор мэдэж байна. Тус үрийн будааг тариалсан тракторын жолооч *** байсан мөн захирал *** нар нь сайн мэдэх ёстой болно. Улсын нөөцийн сангаас авсан Дархан-144 элит сортын 89 тонн үрийн будааг зөвхөн “****” ХХК-ийн Жавхлан сумын нутагт байх хашаанд буулгасан, өөр газар хэн нэгэнд өгөхөөр буулгасан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99-0 дугаар хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны1 дүгээр сарын 28-ны өдрийн 6447 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын 2015.05.01-ний өдрийн5.237.000 төгрөгийн, 2015.05.02-ны өдрийн8.153.000 төгрөгийн, 2015.05.03-ны өдрийн7.190.000 төгрөгийн, 2015.05.03-ны өдрийн8.459.000 төгрөгийн, 2015.05.04-ний өдрийн1.061.000 төгрөгийн зарлагын баримтуудын “Хүлээн авагч” гэсэн хэсэгт “****” гэсэн гар бичвэрийн урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн **** гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн07-112 дугаар хуудас/,
- Банкнаас ирүүлсэн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /**** нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/ /2 дугаар хавтаст хэргийн15-118 дугаар хуудас/,
- Гэрч **** “...2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр0-02-035/27 дугаартай дүгнэлт гаргахад Үрийн дүгээр агуулахын,3,4 дүгээр секценд хадгалагдаж байсан Дархан44 сортын үрнээс 3 дээж агуулахын 3-н2 дугаар секцэнд хадгалагдаж байсан Дархан-144 сортын үрнээс дээж авч лабраторид шилжүүлсэн. Шинжилгээний дүнгээр дээрх 2 сортын дүн нь стандартын шаардлага хангаж байсан боловч дүгээр ангийн шаардлагад нийцээгүй. Хэрэв дүгээр анги буюу торгон /элит/ үрийн шаардлага хангаж байсан бол дүгнэлтэд заавал тусгагдаж ёстой. Миний дүгнэлтээр дээрх7,11 тонн будаа нь элит үрийн будаа байсан гэж үзэх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн4-75 дугаар хуудас/,
- Гэрч **** “...2015 оны намар манай ангийн даргаар ажиллаж байсан *** нь Дархан хотын хойд хаалган дээрээс буудай ачсан Хово маркийн машиныг тосоод Элеваторы дээр зам заагаад өг гэсэн. Би *** даргын хэлсний дагуу тухайн автомашиныг тосож уулзаад элеваторын пүүн дээр авчирсан. Элеваторын пүүн дээр иртэл нярав **** тэр машиныг пүүн дээр гаргаж дүүлээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн63 дугаар хуудас/,
- Гэрч **** “...Хөдөлгөөний мэдээ, агуулахын бүртгэл тайлангаас харахад 2014 онд улсын нөөцөд элит сортын 99 тонн буудайг манай нөөцөд Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авсан байдаг. Энэ буудайнаас 2015 онд **** ХХК-нд улсын нөөцийн үрийн улаанбуудайг зээлээр өгөх гэрээний дагуу0 тонн буудай гаргасан байдаг. 2016 онд хорогдол тооцоо 88,77 тонн болсон. 2017 онд гэрээний дагуу **** ХХК-нд 80 тонн буудай, иргэн ****8.77 тонн буудайг гэрээний дагуу өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/,
- Гэрч **** “...Би “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Манай компани Газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх, гадаад худалдаа явуулах үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2009 онд хүний гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоо компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Манай компани нь Төв аймгийн Жаргалант суманд 200 га газартай бөгөөд тухайн газартаа тариа тарьдаг. Би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Онцгой байдлын Ерөнхий газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын Дархан уул аймаг дахь салбарын дарга *** "Улсын нөөцийн бараа материалыг шинэчлэх гэрээ” байгуулан 40 тонн Дархан-144 сортын улаанбуудайн үр авсан, Би буудай үр авахдаа Дархан уул аймаг дахь нөөцийн газарт хүсэлт гаргаж өгсөн. Миний өгсөн хүсэлтийн дагуу дээрх гэрээг байгуулсан. Би 40 тонн үрийн буудай аваад өөрийнхөө талбайд 24 тонныг нь тариалсан. Анх үр авах талаар*******тай ярилцаж байхад надад 24 тонн улаан буудай үр хэрэгтэй байсан. Би тухайн жил буюу 2017 онд00 талбайд илүү уринш хийсэн байсан. Энэ тухайгаа **** хэлсэн. Гэтэл *** тэгвэл та нөөцөөс 40 тонн улаанбуудайн үр аваад6 тонн үрийн буудайг надад илүү уринш хийсэн талбайдаа тариад урацыг нь хурааж өг гэж хэлсэн. Би түүний саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд би *** гэрээ байгуулан 40 тонн үрийн буудайгаа авсан. Тухайн жил Монгол улсын нийт нутгаар улаанбуудай ургаагүй ургац алдсан. Манай компани ч мөн адил ургац алдсан. Нэгэнт ургац алдсан болохоор тухайн жил төлөх ёстой 40 тонн үрийн буудай төлбөрийг хойшлуулж өгөх талаар Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт гаргаж байсан. Миний гаргасан хүсэлтийн дагуу үрийн буудай төлөх хугацааг хойшлуулж өгсөн. Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар 2018 оны0 дугаар сард надтай ирж уулзаад үрийн буудай төлөх нэхэмжпэл авч ирж өгсөн. Үүний дараа буюу 2018 оны1 дүгээр сарын 30-ны өдөр манай компани 40 тонн үрийн буудай авсан түүнээс 24 тонныг би өөрөө авч тариалсан,6 тонн буудайг нь *** санал болгосноор авч тариалсан талаар хариу тайлбар бичиж өгсөн. Ингээд 2018 онд би 23,910 тонн үрийн буудайгтушааж, үлдэгдэл 90 кг буудайны үнэ болох0,000 төгрөгийг дансанд нь тушаасан. Ингээд би анх авсан 40 тонн буудайнаас 24 тонн үрийн буудайг төлсөн. Би 2017 онд үрийн буудайг авах хүсэлтийг Дархан уул аймаг дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангид гаргасан. Миний гаргасан хүсэлтийн дагуу салбарын дарга *** уулзсан. Би ***эх хүнийг 2017 оны 05 дугаар сард буудайн үр авахаас өмнө нь танихгүй. Тэр үед танилцсан.
Өмнө гэрээ байгуулан нөөцөөс үр авч байгаагүй. Би *** найз нөхөд болон төрөл садангийн холбоо байхгүй. Би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан анхудаа Дархан-144 сортын үрийн буудай авч тариалсан. Түүнээс нь өмнө болон хойно үрийн буудай авч байгаагүй. Хийгдсэн гэрээ нь манай компанийн нэр дээр байгаа, гэрээнд нийт 40 тонн улаан буудайн үр авсан гэж бичигдсэн миний гарын үсэг зурагдсан байгаа болохоор би төлж барагдуулах байх. Яг үнэндээ бол дээр хэлснээр надад 24 тонн буудай хэрэг болоод хайгаад явж байхад *** надад санал тавьж миний илүү уринш хийсэн талбайд6 тонн улаанбуудай тариулахаар болж надад 40 тонн үрийн буудай өгсөн. Энэ6 тонн үрийн буудайг би төлөх ёсгүй ***төлөх ёстой талаар ОБЕГ-ын дарга нарт өмнө нь буюу 2017 оноос хойш хэлж байсан. Бодит байдлыг ОБЕГ-ын дарга нар ойлгож надад 24 тонн буудай төлөх нэхэмжлэл өгсөн. 2017 онд Дархан уул аймаг дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангиас авч тариалсан 40 тонн буудайнаас ямар ургац аваагүй. *** санал болгосноор6 тонн буудайг өөрийнхөө талбайд тариалсан. *** ямар ч тариа хурааж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн87-188 дугаар хуудас/,
- Гэрч *** “...Би 2017 онд улсын нөөцийн сангаас үрийн буудай авах хүсэлтээ Хүнс хөдөө аж ахуйн яаманд өгсөн. Тухайн жил миний авахыг хүссэн Дархан-144 элит сортын үр Дархан уул аймаг дах улсын нөөцийн санд л байсан. Би зохих журмын дагуу элит үр авах хүсэлтээ өгч гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрөө төлж нийт 80 тонн үрийн буудай авах гэрээ байгуулсан. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 3-5 өдрийн орчимд Дархан уул аймагдахь улсын нөөцийн газарт очсон. Ингээд улсын онцгой объектоос үрийн буудай ачихаар агуулах руу орсон. Тухайн үед нөөцийн салбарын нярав болон түүнээс гадна 2-3 хүн байсан. Ингээд эхний агуулахаас ачихаар болсон боловч ачих үр нь биш болсон. Тэгээд нярав болон бусад хүмүүс нь ирэхгүй алга болоод орой болсон. Удаж удаж ирээд эндээс биш өөр газраас ачина гэж хэлээд өөр агуулах руу очсон. Өөр агуулах дээр очоод буудайгаа ачсан боловч ачиж байгаа буудай нь элит сртын буудай биш маш их хогтой буудай байсан. Би тухайн үед энэ бол элит сортын буудай биш байна. Элит сортын буудай бол ямар ч хоггүй байх ёстой гэжхэлсэн. Гэтэл буудай ачуулж байсан нөөцийн газрын хүмүүс дахин яваад 2-3 болоод эргэж ирсэн. Тариалалтын ажил цаг нартай уралдаж хийгддэг ажил болохоор ачуулж байсан үрийн буудайг авахаас өөр аргагүй болсон. Би тухайн үед тэр буудайнаас ажиж байхад дээж авсан. Мөн буудайгаа тариалалтын талбай дээрээ буулгаад мөн дээж авсан. Авсан дээжээ Дархан-Уул аймгийн Ургамал хамгаалалтын шинжилгээний хүрээлэнд шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариу нь 3 дугаар сортын үрийн буудай, мөн холимог буудай байна гэсэн дүгнэлт гарсан. Нэгэнт тариалалтын цагтулсан байсан болохоор авсан үрийн буудайгаа тарихаас өөр аргагүй болсон. Ингээд буудайгаа тарьсан. Гэвч манай талбайд улаан буудай ургаагүй бөгөөд хар тамхины ургамал битүү ургасан. Тухайн жил элит сортын үрийн буудай болон надад өөрт байсан нөөцийн үрнээс нийт 400 орчим тонн үрийн буудай авсан. Энэ үр бол элит сортын улаан буудай үр биш надад маш муу сортын үрийн буудай өгч залилсан байгаа талаар Дархан уул аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргаж шалгуулсан. ...Надад ямар ч шинжилгээний бичиг гэж өгөөгүй. Үрийн буудайг ачиж байхад муу буудай байна, элит буудай биш байна гэж хэлсэн... Надад Дархан44 элит сортын улаанбуудайн үр нь гэж өгсөн үр задгай байсан. Задгайгаар авсан зураг нь надад байгаа. ...Би анх авахдаа тухайн үр нь энэ элит үр биш байна гэж хэлсэн. Элит нь00 хувь цэвэршилттэй байх ёстой гэж хэлсэн. Ингээд би тухайн үрийн буудайг шинжилгээнд өгнө гэж хэлж байсан. Гэтэл нөөцийн ажилтан нар нь одоо авахгүй бол бид нар 2-3 хоног агуулахгүй гэжхэлсэн. Би тухайн үед улаанбуудай өгсөн ажилтан нарт болон удирдах албан тушаалтан нартай утсаар ярьж хэлж байсан. Гэрээнд зааснаас өөр үрийн буудай байна гэж удаа дараа утсаар ярьж байсан болохоос компанийн нэрийн өмнөөс албан бичгээр албан байгууллагад гомдол гаргаж байгаагүй. ...Улсын онцгой обьектод ажиллаж байгаа төрийн албан хаагч нь хууль тогтоомж зөрчиж, улсын онцгой бүсэд байсан элит сортын үрийн буудайг сольж байгаа нь алба хаагчийн ёс зүйд нийцэхгүй хууль тогтоомж зөрчсөний улмаас манай компанид 316,155,230.79 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг/7 дугаар хавтаст хэргийн99-200 дугаар хуудас/,
- *** гэрчээр өгсөн “...Би 2017 оны 05 дугаар сард энэ ажлаа хийж байсан. Тухайн үед манай байгууллагад 2014 онд Дарханы Ургамал тариалангийн хүрээлэнгээс орж ирсэн элит үрийн будаа нь 89 тонн элит үрийн будаа байсаныг тэр үед манай байгууллагын дарга байсан ** иргэн *** гэж хүний нэр дээр гэрээ хийж агуулахаас 2015 оны хавар манай байгууллагаас гарсан гэхдээ байгууллагын санхүүгийн баримт дээр бол 2014 оны элит үрийн будаа байгаа хэвээрээ байгаад байсан, үүний дараа 2015 оны намар Дарханы Ургамал тариалангийн хүрээлэнгээс7 тонн орчим элит үрийн будаа орж ирсэн байсан. 2017 оны хавар энэ элит үрийн будааг иргэн *** гэж хүнд гэрээгээр гарсан. Харин 2017 оны 05 дугаар сард “***” ХХК-нд өгсөн 80 тонн үрийн будаа нь элит үрийн будаа биш 80 тонн энгийн үрийн будааг Дархан-Уул аймаг Хонгор сум дахь үрийн нөөцийн 4 дүгээр агуулахаас гаргаж өгч явуулсан. Үрийн будаа биш энгийн будаа гарсан гэдгийг *** бид 2 мэдэж байгаа. Харин гэрээг хийсэн *** нь мэдэхгүй байж магадгүй учир нь *** нь бичиг цаас гэрээний ажил хийгээд яг аль агуулахад ямар хэдэн тонн үрийн будаа байсан гэдгийг мэдэхгүй байж болно. ... Тухайн үед манай байгууллагын элит үрийн будаа байгаагүй дууссан байсан. Манай байгууллагын дарга байсан******* нь агрономич *** энгийн үрийн будаа гаргаж өгөхийг хэлсэн байсан тэр үед *** надад тэгж байна гэж хэлж байсан тэгээд зөвшөөрлийн бичиг нь ирээд нөгөө компани үрийн будаагаа ачих гээд ирэхэд нь энгийн үрийн будаа гаргаж өгөөд ачуулаад явуулсан. Гэхдээ “***” ХХК-нд гаргаж өгсөн “Дархан44” үрийн будаа нь тийм ч муу будаа бол биш хамгийн сорт сайн нь элит үрийн будаа дараа нь “Дархан44” үрийн будаа ордог. Хамгийн муу таваарын үрийн будаа бол биш ургац алдах учиргүй... *** дарга 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 04-ний өдрийн хооронд иргэн *** ямар нэгэн гэрээ бичиг баримтгүйгээр 89 тонн элит үрийн будааг ачуул гэж *** бид 2-т хэлээд хэд хэд хувааж ачуулсан. Тухайн үед ямар нэгэн гэрээгүй боловч, агуулахаас бараа материал гарч байгаа учраас өөртөө зарлагын баримт бичиг авч үлдсэн байсан. Яагаад энэ зарлагын баримтыг санхүүд өгөөгүй бэ гэхээр нь манай байгууллагын санхүүгийн тайлан мэдээнд иргэн Үүрцайхад өгсөн 89 тонн элит үрийн будаа нь зарлагадаагүй үлдэгдлээр байгаад байсан учраас би асуудалтай байгаа юм байна гэж бодоод баримтаа өгч чадахгүй өөртөө байлгаж байсан... Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь үрийн агуулахад Дархан44 сортын элит үр 99 тонныг Улсын нөөцөд авсан юм. Тус элит үр болох 99 тонн үрээс 2015 оны 4 дүгээр сарын 29-нь өдөр 31 тоот Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний дагуу “***” ХХК-д тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож0 тонн шуудайтай үрийг өгсөн байдаг. Харин үлдсэн элит үр болох 89 тонн үрийг ямар нэгэн гэрээгүйгээр Улсын нөөцийн салбарын дарга *** амаар өгсөн үүргийн дагуу иргэн *** тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож2015 оны Обсарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 05 сарын 04-ний өдрийн хооронд жолооч *** *** ДАХ улсын дугаартай автомашинд 5 удаагийн ачилтаар ачиж өгч явуулсан. Тухайн үед би Үүрцайх гэж иргэнтэй ямар нэгэн байдлаар уулзаагүй бөгөөд элит үр гаргасан тухай баримтанд жолооч *** гарын үсэг зурж байсан. Тухайн 89 тонн элит үр нь Улсын нөөцөд авсан байсан хамгийн сүүлийн элит үр байсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн элит үр улсын нөөцөд орж ирээгүй байсан. Харин тус 89 тонн элит үр нь Улсын нөөцийн үрийн гэрээ буюу материалын тайланд иргэн *** өгсөн тухай ямар нэгэн бичилт хийгдэж тайлагнагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл 89 тонн элит үр манай нөөцөд 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд байгаа мэтээр бүртгэгдээд явж байсан. Тус 89 тонн элит үрийн мөнгө болох тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож үзэхэд 80,100,000 төгрөгийг *** төлсөн зүйл байхгүй байсан. Харин *** нь 2015 оны намар0 дугаар сард 89 тонн энгийн үрийн будааг манай Хонгор сумын үрийн агуулахад буулгасан юм. Тус энгийн үрийн 89 тонн будааг би элит үрийн будааны оронд агуулахад хадгалж байсан юм. Тухайн үед Улсын нөөцийн салбарын дарга *** нь хавар авсан үрийн будаа чинь дутах учраас одоо энэ үрийн будааг оронд аваад нөөцөд хадгал гэсэн үүргийг надад амаар өгсөн юм. Ингээд элит үрийн будааны нөөц байхгүй болсон юм. Харин Хонгор сумын үрийн 4-р агуулахын6-р сэкцэнд хадгалагдаж байсан Дархан-144 үрийн будаа буюу Элит үрийн будааны дараа орох үрийн будаанаас 80 тонн үрийн будааг 2017 оны 5 дугаар сард “***” ХХК-д тонныг 830,000 төгрөгөөр худалдсан юм. “***” ХХК-д элит үрийн будаа бус Дархан-144 гэсэн сортын үрийн будааг элит үрийн будаа гэдгээр худалдаж явуулсан. Тухайн үед “***” ХХК нь элит үрийн будаа авч явсан гэдгээр бодож авч явсан юм. Тэр үед. *** дарга “***” ХХК-д элит үрийн будаа гэдгээр Дархан-144 сортын үрийн будааг өг гэж хэлсний дагуу өгсөн... 2017 оны 05 дугаар сард манай Хонгор сумын үрийн нөөцийн агуулахад ямар нэгэн Дархан-144 элит сортын үрийн будаа байхгүй байсан бөгөөд харин “***” ХХК-тай байгуулсан гэрээнд болохоор Дархан-144 элит сортын будааг тонныг нь 880.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээг байгуулсан байсан бөгөөд Тухайн үед Хонгорын үрийн нөөцийн агуулахаас иргэн байгууллагад олгож байсан будаанууд нь дандаа Дархан-144 үрийн будаа буюу дүгээр репродукц өгсөн будаанууд нийлүүлэгдэж байсан, тэр будаанаас “***” ХХК-нд будаа нийлүүлсэн болно... 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-нд 80 тонн 2 дугаар репродукцын буюу 2 дугаар ангийн будааг өгсөн. Уг нь бол энэ компани манай улсын нөөцийн салбараас Дархан-144 элит сортын улаан буудайг авч байгаа гэж ойлгож байсан. Манай салбарт Дархан-144 элит сортын буудай байхгүй байгаа гэдгийг******* мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86, 87-88, 237 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/,
- *** гэрчээр өгсөн “...Би тухайн үед Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын даргаар нь ажиллаж байсан бөгөөд он сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2015 оны 5 дугаар сард Улсын нөөцийн газраас хүн /тухайн хүний нэрийг хэлмээргүй байна/ над руу утсаар ярьж танай Хонгорын агуулахад хадгалагдаж байгаа Элит үрийн Дархан-144 сортын үрийн будааг авах гэж хүн очино, гэрээг нь 2-3 хоногийн дотор явуулна одоо цаг хугацаа давчуу учраас наад хүндээ ачаад гаргаж байгаарай гэсэн чиглэлийг надад өгсөн. Би тухайн үед над руу нэлээн хариуцлагатай итгэл даахаар хүн надад тус үүргийг өгсөн учраас би Хонгорын агуулахын нярав ***, аграноми *** нарт утсаар үүрэг өгч дээрх Дархан-144 элит сортын бүх будааг ачуулах үүргийг өгсөн. Ингээд Хонгорын агуулахаас гарсан тус Дархан-144 элит сортын үрийн будааг “***” ХХК нь авч Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд тариалалт хийсэн болно. Би “***” ХХК-ийн авсан 89 тонн Дархан-144 элит сортын үрийн будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт тариалж байхад нь өөрөө газар дээр нь очиж үзэж харж байсан бөгөөд мөн намар тариагаа хураах үед нь мөн үтрэм дээр нь очиж харж байгаад цэвэрлүүлээд буцаагаад ачуулж байсан болно. Тухайн үед тус үрийн будааг гаргасны дараагаар болон одоог хүртэл хугацаанд тухайн Дархан-144 сортын Элит үрийн 89 тонн будааны төлбөр нь одоог хүртэл Улсын нөөцийн газарт төлөгдөөгүй болно. Харин 2015 оны намар нь “***” ХХК- нь буцаагаад 89 тонн үрийн будаагаа Хонгор сумын агуулахад хүлээлгэн өгсөн болно. “***” ХХК-аас 2015 оны намар нь өгсөн үрийн улаан будаа нь Элит үрийн будаа бус-р репродукц өгсөн будаа байсан бөгөөд үүнийгээ бид Дархан-144 Элит сортын үрийн будаа гэж Улсын нөөцийн газартаа сар бүрийн тайлангаа гаргаж өгч байсан юм. 2017 оны хавар нь “***” ХХК-нь Улсын нөөцийн газартай дахин Дархан-144 Элит сортын үрийн будааг авахаар гэрээ байгуулж ирэхэд нь би аграномич *** ярилцаад 2015 оны намар нь “***” ХХК-аас авсан үрийн будааг нь буцааж өгсөн болно...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,
- 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагч *** гаргаж өгсөн 5 ширхэг зарлагын баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 5 ширхэг зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас гаргуулан авсан 37 хуудас бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-67 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас ирүүлсэн “***” ХХК-ийн үрийн буудай худалдан авсан тухай холбогдох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн17-136 дугаар хуудас/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн үрийн буудайны гэрээ бүхий үдээтэй баримт бичгүүд, нөөцийн бараа материалын тайлан бүхий үдээтэй баримт бичигт” /1 дүгээр хавтаст хэргийн63-230 дугаар хуудас/,
- Авлигтай тэмцэх газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06/6451 дугаартай хяналт шалгалт хийлгүүлэх тухай албан бичгийг Онцгой байдлын Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын даргад хүргүүлсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудас/,
- Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдрийн2/2033 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн тухай материал /2 дугаар хавтаст хэргийн 2-17 дугаар хуудас/,
- Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9/2128 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын6-ны өдрийн 8/98 дугаартай албан бичгээр “99 тонн Дархан-144 сортын Элит үрийн будааг хүлээн авах үед, хүлээн авснаас хойших Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, тус үрийн буудайг иргэн, аж ахуйн, нэгж, байгууллагад гаргаж өгсөн” талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 24-91 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн6-82 дугаар хуудас/,
- “***” ХХК, “***” ХХК-уудын улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас,
- Баримт бичиг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 85- 202 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч *** гаргуулан авсан “Улсын байцаагчийн дүгнэлтүүд” /5 дугаар хавтаст хэргийн 203-224 дүгээр хуудас/,
- Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн хүмүүнлэгийн тусламжийн ангийн нягтлан бодогч *** гаргуулан авсан “Агуулахын бүртгэл 2014-2014” /5 дугаар хавтаст хэргийн 225-229 дүгээр хуудас/,
- 2015 оны “***” ХХК-ийн ургац хураалтын мэдээ /6 дугаар хавтаст хэргийн2-34 дүгээр хуудас/,
- Хүнс хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/1261 дугаартай “*** ХХК нь 2015 оны ургац хураалтаас “***” ХХК-нд 251.187 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 50.573 тонн хүнсний улаан буудай тус тус тушаасан байна” гэсэн албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 36-54 дүгээр хуудас/,
- Гэрч *** Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 55-138 дугаар хуудас/,
- “***” ХХК-ийн 2017 оны2 дугаар сарын8-ны өдөр Улсын нөөцийн сангаас улаанбуудай гаргуулан авсан талаарх баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн89-192, 201-212 дугаар хуудас/,
- Шүүгдэгч *** нарын ажлын байрны тодорхойлолт, томилсон тушаал /1 дүгээр хавтаст хэргийн38-143 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн20,26,29,39 дугаар хуудас/,
- Шүүгдэгч *** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн68,72 дугаар хуудас/,
- Шүүгдэгч *** нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /6 дугаар хавтаст хэргийн69,79 дүгээр хуудас/,
- Гэрч *** 2022 оны1 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн "... Анх мэдүүлэг өгч байхад *** бид 2 бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлж байсан гэтэл дарга *** нь мэдүүлэг өгсөн үйл ажиллагаатай холбоотой байдлаар нөлөөлж эхэлсэн. Энэ байдлаас шалтгаалж дараа дараагийн мэдүүлэгт зарим нэг зүйлийг буруу зөрүү хэлсэн. Гэхдээ одоо энэ цаг хугацаанд би болон *** ажлаасаа гарсан,******* ч ажпаа хийхгүй байгаа болохоор одоо надад айх эмээх зүйл байхгүй болсон учраас үйл явцын талаар үнэн зөвөөр нь мэдүүлмээр байна.
Би би анх 2005 онд Онцгой байдлын ерөнхий газрын харья Дархан уул аймаг дахь улсын нөөцийн салбарт агрономичоор ажилд орж 2018 оны1 дүгээр сар хүртэл энэ ажлаа хийсэн. *** нь 2010-2013 оны 04 сар хүртэл нөөцийн сангийн даргаар ажиллаж байгаад, 2013-2014 оны 09 дүгээр сар хүртэл ерөнхий инженерээр, 2014 оны 09 дүгээр сараас эргэж сангийн дарга болоод 2017 оны 08 дугаар сар хүртэл Энэ ажлаа хийсэн. Одоо шалгагдаж байгаа хэрэг үйл явдал нь 2015 оны 05 дугаар сарын эхээр болсон асуудал байгаа юм. Манай нөөцийн санд
2014 оны хавар ямар ч элит сортын урийн будаа байгаагүй. Харин 2014 оны намар 99 тонн Дархан-144 сортын элит үрийн буудай авч агуулахад хадгалсан. Элит сортын буудайнд тавигдах стандарт нь савлагаатай буюу шуудайд хийж, хаяг шошго наасан байдаг бөгөөд энэ 99 тонн буудайг 3 дугаар агуулахын2 дугаар секцэд хадгалсан.
Уг 99 тонн буудайнаас 2015 оны хавар буюу 05 дугаар сард одоо миний санаж байгаагаар **** ХХК-нд зохих журам гэрээний дагуу0 тонн буудайг өгсөн. Түүний дараа *** ХХК-нд 89 тонн Дархан-144 элит сортын буудайг гаргаж өгсөн. Гэхдээ өгөөжад 89 тоон элит буудай өгөхөд ямар нэг гэрээ зөвшөөрөлгүйгээр өгснийг би сүүлд нь мэдсэн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ ярьсан.
Ингээд манай нөөцийн санд ямар элит буудайны нөөц байхгүй болсон. Ингээд 2015 оны намар намайг мэдээгүй байхад дүгээр агуулахын 3 дугаар секцад задгай улаан буудай буусан байсан. Энэ буудай ямар учиртай буудай болох талаар тухайн үед нярваар ажиллаж байсан *** асуухад “***” ХХК-ийн хавар авсан элит буудай төлөгдөж орж ирсэн гэж хэлсэн. Би яг хэдэн тоон ямар сортын буудай орж ирснийг бол мэдээгүй. Нярав *** ямар сортын ямар хэдэн тонн буудай буусан юм бэ? пүүний бичиг нь хаана байгаа юм бэ гэхэд том машинаар ачигдаж ирсэн болохоор Дархан уул аймагт пүүлээд ирсэн болохоор хүлээгээд ав гэж дарга *** хэлсэн гэж хэлсэн. Ингээд 2015 оны намар гэхэд манай 4 агуулахад ямар ч элит үрийн буудайгүй болсон. Гэхдээ 2015 оны 05 дугаар сараас хойш мэдээ тайланд элит буудайны мэдээг ерөнхий газар руугаа өгөхдөө 89 тонн байгаа мэтээр хийж байсан талаар би сүүлд нь мэдсэн...
2017 онд “***” ХХК нь зохих журмын дагуу гэрээ байгуулан Дархан44 элит сортын 80 тонн үрийн буудайг нөөцийн сангаас ачих зөвшөөрөлтэй ирсэн. Тухайн үед нөөцийн санд Дархан44 сортын элит буудай байхгүй талаар дарга*******ад хэлэхэд “наад хүндээ агуулахад байгаа хамгийн сайн чанарын буудайгаа ачижөгөөд явуулаарай” гэж хэлсэн. Үүний дагуу манай агуулахад байсан хамгийн сайн чанарын улаан буудайн үрийг ачиж өгөөд явуулсан. Үрийн буудай ачиж байхад тус компанийн захирал *** өөрөө ирээд ачиж байгаа буудайг хараад сайхан буудай байна гээд ачаад явсан. *** ХХК-ийн талбайд тариалалтын явцад хяналтын шалгалт хийгээгүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр утсаар холбогдож ярихад “сайхан үр өгсөн, тариа сайхан ургаж байгаа" гэсэн боловч 2017 оны1 дүгээр сард ургац алдсан гэсэн асуудал яригдаж эхэлсэн. Ингээд 2017 оны хавар авсан үрийн буудайгаа буцааж төлөөгүй байгаа. Миний гол гаргасан алдаа бол “***” ХХК-ийн 2017 онд Дархан-144 элит сортын улаан буудайн үр агуулахад байхгүй талаар зохих дээд шатны байгууллага болон ***хэлээгүйн миний буруу болсон. Хэрэв тухайн үед *** үгэнд оролгүйгээр дээд шатны байгууллагад болон “***” ХХК-ийн *** хэлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Мөн 2015 онд “***” ХХК-нд зохих гэрээ зөвшөөрөлгүй Дархан-144 элит сортын үрийн буудай өгсөн талаар сүүлд нь мэдсэн.
Манай нөөцийн санд ирж байгаа өвч тэжээл болон үр тариа нь чанар стандартын шаардлага хангаж байгаа шалгаж, шинжилгээ болон дүгнэлттэй үр тариа таарч байгааг шалгах, тэжээл болон үр тариаг муутгахгүй хадгалах, зохих зөвшөөрлийн дагуу иргэн хуулийн этгээдэд олгох, намар үр тариа хүлээн авах зэрэг ажпыг хариуцаж хийдэг байсан.
Улаан буудайн үрийг авсан иргэн хуулийн этгээдээс намар нь гэрээнд заасны дагуу хүлээж авахдаа мэргэжлийн хяналтын газрын байцаагч шинжээч нараар итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж дүгнэлт гарсны дараа хүлээж авдаг. Шинжээч нь манай сангийн агуулахад байрлаж ирсэн үрийг машин тус бүрээр нь шинжилж дүгнэлтээ гаргадаг. Ачигдаж ирсэн үр нь чанарын шаардлага хангаж байвал хүлээж авч агуулахад хадгалдаг, хэрэв стандарт шаардлага хангахгүй буудай байвал хүлээж авахгүй буцааж, гэрээнд заасан үнийн төлбөрийг төлүүлэх ажлыг удирдах албан тушаалтан нар зохион байгуулдаг Намар хүлээн авсан улаан буудай дүгнэлт нь мэргэжпийн хяналтаас гарч, манай сангийн нярав хүлээн авсан падаан үйлдэж, миний зүгээс ямар сортын ямар хэмжээтэй буудайг хэддүгээр агуулахын ямар секцэд буулгасан талаарх схем зураг үйлдэж нягтлан болон даргадаа танилцуулдаг. Ингээд нягтлан болон дарга нар сар бүр нөөцийн санд байгаа урийн улаан буудайн мэдээг ерөнхий газар руу явуулж мэдээ тайлан гардаг байсан.
Сар бүрийн мэдээ тайлан гарах үйл ажиллагаанд миний хувьд тийм оролцоо байхгүй. Би буусан үрийн буудайны үрийг анх буухад нь схем үйлдэж нягтлан болон удирдах албан тушаалтан нарт танилцуулдаг гэж хэлсэн. Үүний дагуу схемээ хийгээд өгдөг. Харин сар бүрийн нөөцийн санд байгаа урийн буудайны мэдээг дарга нягтлан нар хариуцаж гаргаж явуулдаг байсан. 2015-2017 онд нягтлан бодогчоор ***, *** нар, даргаар******* ажиллаж байсан.
Ер нь ганцхан ерөнхий газар руугаа мэдээ тайлан явуулдаг асуудал биш ээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нөөцийн сангийн агуулахад байгаа Улаан буудайн үрийн талаар мэдээллийг хавар буудай гаргасны дараа намар буудай хүлээн авах үед авахаар ярьдаг байсан. Тухайн үед *** дарга бол миний зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээг хэлж явуулж болохгүй гэж шаардлага тавьж байсан. Тийм болохоор би мэдээ тайлантай холбоотой асуудлын талаар огт мэдэхгүй байна. 2015 оны 05 дугаар сард өгөөжад өгсөн үрийн буудайг мэдээ тайландаа тусгаад явж байгаад 2015 оны намар “***” ХХК-ийг зөвшөөрөлгүй, шинжилгээний дүгнэлт байхгүйгээр агуулахад буулгасан үеэс нь гадарлаж эхэлсэн. Ингээд 2017 оны хавар “***” ХХК-ийн элит буудай авах гэрээ байгуулж, зөвшөөрөл авч ирэх үед нь мэдсэн. Хэрэв 2015 оны хавар Дархан44 сортын элит буудайг гаргасан талаарх үнэн бодит мэдээ, тайлан ерөнхий газарт очсон байсан бол 2017 онд “***” ХХК-тай элит үрийн буудайны гэрээ хийгдэхгүй байсан. Би энэ бүгдийн талаар дээд шатны удирдах албан тушаалтан нарт мэдэгдээгүй нь миний гол буруу юм...” гэсэн мэдүүлэг/8 дугаар хавтаст хэргийн63-165 дугаар хуудас/, мөн түүний “...Тухайн үед буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ангийн дарга *** над руу утсаар яриад /*** ХХК / *** гэх нэрээр Дархан-144 элит сортын 89 тонн үрийн будаа ачуулаарай гэсэн үүрэг өгсөн. Тухайн үед агуулахад Элит сортын буудайн үр байсан, хадгалах, хамгаалах, зарцуулах үүргийг нярав *** бүрэн хариуцдаг. Тухайн элит сортын буудайг агуулахаас шуудайтай нь ачиж гаргахад би нярав ***, механикч ***, харуул ***г нарын хамт байсан. Би тухайн үед агуулахаас үрийн буудай гаргах зөвшөөрлийг нь үзээгүй, уул нь зөвшөөрлийг үндэслэж буудайг гаргах ёстой. Уг зөвшөөрлийг ангийн дарга өгдөг ба******* дарга өөрөө утсаар яриад агуулахаас гаргаж ачуулаарай гэсэн үүрэг өгсөн болохоор би зөвшөөрлийн дагуу ачигдаж байна гэж ойлгосон... 2015 оны1 дүгээр сарын сүүлээр үрийн буудайны лавлагаа авч явж байгаад агуулахад буудай буулгасан чинь агуулах дотор өөр буудай буусан байхаар нь би *** энэ юун буудай вэ гэж асуусан чинь *** дарга буулга гэсэн *** ХХК-с 05 дугаар сард авсан будаагаа өгч байгаа гэж ойлгуулсан. Өмнө нь агуулахад байсан элит сортын буудайнаас арай өөр байсан... Яг үнэндээ би хавчигдмал байдалтай, надаас юм аа нууж хаасан шинжтэй байсан. Намайг чи дандаа олон юм ярьдаг гээд хавчиж гадуурхаад байдаг байсан болохоор би тэр болгон юманд оролцоод байдаггүй байсан. Агуулахаас буудай ачих, гаргах асуудлыг *** дарга өөрөө ажилд авсан нярав *** бүрэн00 хувь хариуцдаг. *** дарга намайг чи буудайныхаа чанар байдлыг анхаарч ажпаарай мэдээ тайлан нууцад хамаарч байгаа учир дарга нягтлан бодогч нар мэднэ энэнд оролцох шаардлагагүй гэж хэлсэн болохоор би мэдээ тайланд оролцдоггүй. Тухайн үед *** дарга “***” ХХК-нд хамгийн сайн чанарын үрийн буудайг өгөөрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас/,
- Гэрч **** “...Би төв контор дээр сууж ажилладаг учраас зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гаргасныг нь мэдэхгүй байна. Ер нь намайг ажиллаж байх хугацаанд үрийн буудайг агуулахаас гаргахдаа Ерөнхий газартай гэрээ байгуулж Ерөнхий газраас зөвшөөрөл ирсний дараа салбарын дарга зөвшөөрөл өгсний дараагаар гаргадаг байсан. Дээрх хугацаанд ямар хэмжээний ямар буудайг хэний зөвшөөрөлтэйгөөр гаргасан талаар надад мэдэж байгаа зүйл алга. Энэ хугацаанд Улсын нөөцийн салбарын нөөцийн санд “Дархан44” элит сортын улаан буудайн үр байгаа гэж нярваас надад мэдээ ирүүлснийг эксел файл дээр шивж оруулан бүртгэдэг байсан. Миний нярваас мэдээ авч шивж оруулсан файлыг Ерөнхий нягтлан бодогч нэгтгэн тайлангаа гаргадаг байсан. Тэгэхээр би Элит44 үр байгаа гэсэн мэдээ авдаг байсан учраас Элит44 үр байгаагаар бүртгэгдэж байсан. Би Дархан-Уул аймгийн төв контор дээрээ сууж ажилладаг. Агуулах дээр нь очиж тооллого хийж байгаагүй, очоод тоолох гэсэн ч шуудайгүй, задгай асгаад овоолсон үрийн буудайг мэргэжлийн бус бид ялгахгүй юм...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/,
- Гэрч *** “...би компанитай яаж холбогддог вэ гэхээр анх энэ компанийн захирлаар *** гэх хүмүүс байсан юм билээ, ***нь миний төрсөн ах, харин *** ахтай базууд болохоор энэ 2 хүн хувь эзэмшиж байсан гэж ойлгосон, зөвхөн дээрх 2 хүн биш олон хүмүүс хувьцаа эзэмшиж байсан гэж ойлгосон. 2020 онд ***р ахаас над руу бүх хувьцаагаа шилжигдэж ирж байсан. 2020 оноос өмнө нь ямар үйл ажиллагаа явуулж байсныг мэдэхгүй, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/,
- Гэрч *** “...Элит үр авсан болохоор шинжилгээ хийлгэж баталгаа хийлгэсэн зүйл байхгүй ээ. Өгч байгаа газар нь өөрсдөө Элит сортын үр өгсөн учир бид үнэхээр элит үү, үгүй юу гэдэгт шинжилгээ хийлгэж цаг алдаад байх шаардлагагүй байсан. Элит Дархан-144 сортын будаа авч байсан шиг санагдаж байна, одоогоос 8 жилийн өмнөх асуудал байна, би одоо *** ХХК-ийн захирлаар ажиллахаа больсон, хувиараа хүнсний ногоо тариалдаг ажил хийж байгаа. Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан *** нь над руу утсаар яриад танайх манайхаас үрийн буудайгаа авна шүү гэж хэлдэг байсан, би тухайн үед буюу 2015-2017 онуудад “***” ХХК-ийн захирал гэж байгаа боловч зөвхөн бригадыг нь хариуцаж л үйл ажиллагааг нь явуулдаг байсан, тухайн үед манай компанийн толгой, том захирлаар *** нар ажиллаж байсан, миний ойлгож байгаагаар бол дээрх захирлууд *** хэлээд *** нь над руу ярьдаг байсан юм болов уу л гэж бодож байгаа, түүнээс надад ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй байдаг байсан, яаж, ямар журмаар будаа аваад байгааг нь мэдэхгүй байсан, ачаад аваад ирснийг нь л тариалдаг байсан. Тэр талаар одоо сайн санахгүй байна, хэрэв *** ХХК нь Улсын нөөцөд эргүүлж будааг нь өгсөн бол заавал шинжилгээ хийж лабораториор оруулдаг, тэгэхгүй бол улс нөөцөд авахгүй, улсын нөөц гэдэг маань сайн чанарын үрийн буудайгаар улсын нөөцийг бүрдүүлдэг учраас муу чанарын үрийн буудайг авах ёсгүй, гэхдээ би хэзээ нь хэдэн тонн буудайг улсын нөөцөд өгсөн эсэхийг санахгүй байна.
Би төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг мэдэхгүй, сая дээр мэдүүллээ, зөвхөн ачигдаад ирсэн үрийг тариалах л ажлыг хийж гүйцэтгэж байсан ба тариалангийн талбайтай холбоотой л асуудлыг хариуцдаг байсан. Энэ төлбөр мөнгөтэй холбоотой асуудлыг захирлууд л мэдэх байх, захирлууд улсын нөөцийн салбарын дарга *** юу гэж ярьсныг нь би яаж мэдэхэв, *** л ’ манайхаас будаагаа авна шүү гэж яриад будаа ачуулдаг болохоор *** захирлууд хоорондын л асуудал байх, би мөнгө, санхүү, гэрээтэй холбоотой асуудлыг мэддэггүй байсан, одоо “***” ХХК нь ямар өр, төлбөртэй байгаа талаар надад мэдэх зүйл алга байна, одоо хариуцаж байгаа хүмүүс нь л мэдэх байх, одоо би энэ компанитай ямар ч холбоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудас/
Иргэний хариуцагч *** “...миний санаж байгаагаар 2015 оны 05 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Хонгор суман дахь Улсын нөөцийн агуулахаас 89 тонн элит үрийн буудайг тухайн үеийн Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан *** зөвшөөрлөөр “***” ХХК-д би газар дээрээс нь олгосон. Тухайн үедээ зөвшөөрөлтэй байсан юм байна, асуудалгүй олгох юм байна гэж бодсон. Одоо зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан *** ХХК-д л олгосон гэдгийг санаад байгаа юм. Ингээд 2015 оныхоо намар өр, авлагаа цуглуулаад явсан хойгуур агуулахад их хэмжээний буудай буулгасан байсан. Тухайн буудайг хэн буулгасан талаар тухайн үеийн нярваар ажиллаж байсан *** асуухад дарга *** буулга гэж хэлсэн, өөрөөр хэлбэл хавар зөвшөөрөлгүйгээр авчихаад намар буцаагаад эргүүлээд зөвшөөрөлгүй агуулахад оруулсан л асуудал юм. Тэгэхээр нь би *** ингэж болж байгаа юм уу гэж хэлэхэд *** дарга ингэж буулга гэж үүрэг өгсний дагуу ингэж буулгасан шүү гэдгийг хэлсэн. Ингээд 2016 оны хаврын тариалалтын үеэр *** ХХК нь иргэн *** нэрээр Хонгор суман дахь улсын нөөцийн агуулахаас худалдаж авсан. Дүрэм журмаараа авбал эхлээд худалдаж авч байгаа аж ахуйн нэгж байгууллага Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбартай гэрээ байгуулж мөнгөө шилжүүлж байж худалдан авах ёстой байдаг. Гэтэл гэрээ ч байгуулаагүй авсан гэдгийг сүүлд мэдсэн. Ер нь бол намайг Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарт ажиллаж байх үед дарга **, нягтлан бодогч ** нар надад их муу ханддаг байсан өөрөөр хэлбэл янз бүрийн тоо баримтад чи оролцох ёсгүй, зөвхөн дарга, нягтлан нараар дамжина гэж надад хэлдэг байсан ба байгууллага дотор хавчигдан гадуурхагддаг байсан юм. Миний ажлын байрны тодорхойлолтод үрийн буудай авах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид олгохдоо ямар нэгэн зөвшөөрлийг үндэслэж олгоно гэж заасан байдаг. Гэтэл би тухайн үед буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “***” ХХК-д үрийн буудай олгохдоо зөвхөн ** даргын амаар хэлсэн шийдвэрт үндэслэж бусдад үрийн буудай олгосон нь миний буруу, тийм ч учраас би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч иргэний хариуцагчаар намайг татаж байгаа тогтоолтой танилцаж үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа. Би тайлан мэдээ, данс бүртгэлд огт оролцохгүй, ажлын байрны тодорхойлолтод ч тайлан мэдээ, данс бүртгэл хөтөлнө гэсэн чиг үүрэг байхгүй зөвхөн үрийн нөөцийн сан бүрдүүлэх, хадгалах хамгаалах, зохих зөвшөөрлийн дагуу олгох зэрэг чиг үүрэгтэй л ажиллана гэсэн байгаа. Би энэ хүрээндээ ажил үүргээ хийж гүйцэтгэсэн. ” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч ***: “би шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэнэ, намайг ямар учраас иргэний хариуцагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг мэдүүлсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *** нартай бүлэглэн, ямар нэгэн гэрээгүйгээр, холбогдох хууль, тогтоомжид заасан журмыг зөрчиж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 89 тонн улаан буудайн “Дархан-144 элит” сортын үрийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “***” ХХК-д олгож бусдад давуу байдал бий болгосон,
мөн *** нь өөрөө 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “Улсын нөөцийн бараа, материалыг шинэчлэх гэрээ”-г ганцаараа, бие даан “***” ХХК-тай байгуулан, “Дархан-144” сортын улаан буудайн үрийг олгож, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн дэх хэсгийг удирдлага болгон 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч *** нартай бүлэглэн, ямар нэгэн гэрээгүйгээр, холбогдох хууль, тогтоомжид заасан журмыг зөрчиж, Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 89 тонн улаан буудайн “Дархан-144 элит” сортын үрийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд “***” ХХК-д олгож бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн дэх хэсгийг удирдлага болгон 3.1 дүгээр зүйлийн дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Улсын яллагч шүүгч хуралдаанд “хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудад болон шүүхээр хэлэлцэж тогтоогдсон нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийж шүүгдэгч та нарын үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжүүдэд бүрэн хангаж байна гэж үзэж байна. Ингээд Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн, 3.3 дугаар зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн, 3.1 дүгээр зүйлийн, 3.2 дугаар ангийн-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан асуудал дээр бол маргадаггүй. Харин хохирлын асуудал дээр бодитой тогтоогоох нь зөв.48.2-т заасан залилах гэмт хэрэг гэдэг нь өөрөө хуурч буюу эсвэл бодит байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулах гэж гэмт хэргийн үндсэн шинж байдаг. Гэтэл энэ бодит байдлыг хэн нуун дарагдуулсан, хэн хуурсан гэдэг асуудалд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсчихлээ.
2002 оны эрүүгийн хуулийн2 дугаар зүйлийн2.1-т гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар зохицуулсан. Тэгэхээр гэмт хэргийн шинж алга байна нэг талаас гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болбол дууссан гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд ““***” ХХК нь элит сортын үрийн будаа авахаар Онцгой байдлын газарт санал тавиад будаагаа бол хүлээж авсан. Будаа хүлээж авсны дараа үр дагавруудыг буруугаар эргэж маргаан гаран. Өөрөөр хэлэх юм бол шүүгдэгч нар элит сортын үрийн будаа авах байсныг энгийн сортын будаа өгч явуулсан. Гэхдээ дүгээр сорт 2 дугаар сорт 3 дугаар сорт гээд аль нь болох тогтоогдохгүй маргаантай байдалд байна. Ямартай ч энгийн сортын будаа бол өгчихсөн нь хэрэгт тогтоогдож байгаа үйл баримт бол ерөөсөө энэ байгаад байгаа юм. Элит сортын будаа өгөхөөр урьдчилгаагаа төлсөн. Компанид энгийн сортын будаа бол өгчихсөн. Энэ нь гэмт хэргийн шинжийг хангаж байна уу? үгүй юу? гэдэг дээр хууль зүйн дүгнэлт бол яригдана. Яллах дүгнэлтээр залилан мэхлэх гэмт хэргийг авлига албан тушаалын ийм хоёр зүйлчлэлээр зэрэгцэн оруулж ирсэн. Үүнд өмгөөлөгчийн хувьд 2 шүүгдэгч бол нийтийн албан тушаалтан гэх хоёр статустай хүмүүс байж байдаг. Гэтэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бас агуулж байсан уу? үгүй юу? гэдэг ийм үйл баримт нь бас хангалттай тогтоогдохгүй байна. Лхагвасүрэн өмгөөлөгчтэй бас нөгөө талаар байр суурь нэг байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны дугаар сарын 20-ны өдрийн 312 дугаартай тушаалаар шүүгдэгч ** нь Дархан-Уул аймаг дахь *** даргаар,
Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын даргын ** оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаартай тушаалаар шүүгдэгч *** Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын *** тус тус ажиллаж байсан болох нь:
Шүүгдэгч ** нарын ажлын байрны тодорхойлолт, томилсон тушаал /1 дүгээр хавтаст хэргийн38-143 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн20,26,29,39дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нийтийн албан тушаалтан болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байна.
“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасан.
Шүүгдэгч *** нар нь Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын ***ажиллаж байсан ***, Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн *** ажиллаж байсан *** нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, ямар нэгэн гэрээ, төлбөр тооцоо хийлгүйгээр Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Улсын Нөөцийн тухай хуульд заасан журмуудыг зөрчин 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 89 тонн улаан буудайн Дархан-144 элит сортын үрийг “***” ХХК-д олгож, улмаар 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд салбарын нөөцийн санд “Дархан-144” элит сортын улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлд тусгуулж бусдад давуу байдал бий болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан:
- Хохирогч *** “...*** нь салбарын даргаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд “***” ХХК-нд Дархан-144 элит сортын улаанбуудай 88,77 тонн үрийг ямар нэг гэрээ байгуулахгүйгээр улсын нөөцийн сангаас олгосон. Тухайн үед тус салбарын нөөцийн санд 99 тонн улаанбуудай үр байснаас0 тонн үрийг “***” ХХК- нд гэрээ байгуулан өгч үлдэгдэл үрийг гэрээ байгуулахгүйгээр өгсөн байсан. Гэхдээ “***” ХХК-нд өгсөн үрийн буудайг нөөцийн санд байгаа мэтээр данс бүртгэл хөтөлж байсан байна. гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн06-108 дугаар хуудас/,
- Хохирогч *** “...Дархан уул аймаг дахь Онцгой байдлын газрын улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан *** нь иргэн хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, гэрээ байгуулахгүйгээр сараа материал нөөцийн салбараас гарах эрхгүй этгээд байна. Тийм болохоор гэрээ байгуулахгүйгээр “***” ХХК-нд улаанбуудай үр өгөх нь хууль болон журмаа зөрчсөн үйлдэл болно. /7 дугаар хавтаст хэргийн17-119 дүгээр хуудас/,
- Гэрч *** “...2014 онд Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгээс орж ирсэн 99 тонн элит үрийн будаа манай Улсын нөөц хүмүүнлэгийн санд орж ирснээс 89 тонн элит үрийн будааг иргэн *** ямар нэгэн гэрээгүйгээр гаргаад өгчихсөн. Гэтэл байгууллагын дансаар бол энэ элит үрийн будаа нь байгаад байдаг. гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 238 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн8-79 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн-3 дугаар хуудас/,
- Гэрч *** “...Би өөрийн хүргэн дүү *** хэлж иргэн *** өмчлөлийн *** ДАХ улсын дугаартай Исузу маркийн автомашинд ** ТЧ чиргүүлийн хамтаар жолоодуулж Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын Хонгор сумын агуулахаас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 89 тонн Дархан-144 элит сортын үрийн будааг ачуулж тус будааг Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт Моностой багийн Шарын голд байрлалтай компаний агуулах, үтрэм дээр буулгаж улмаар тус үрийн будааг “***” ХХК-ийн эзэмшлийн тариалан талбайд тариалалт явуулсан нь үнэн болно..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90, 244 дүгээр хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн48-149,70 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 246-248 дугаар хуудас/,
- Гэрч *** “...“***” ХХК-ийг иргэн *** өгсөн учраас анхаарч, хандаж байгаарай гэдэг байдлаар хэлсэн. Миний хувьд *** надтай уг асуудлын талаар ярилцах гэж хүсэлт тавьсан бөгөөд би тухайн үед уг асуудлыг хүлээж аваагүй, харин болсон асуудлын талаар үнэнээр нь хэлээрэй гэдэг байдлаар хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн67-168 дугаар хуудас/,
- Гэрч *** “...Баримт бичгийн хувьд Дархан-Уул аймгийн Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахад Дархан-Уул аймгийн Ургамал газар, тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2014 оны0 дугаар сарын 02- ны өдөр Дархан-144 сортын Элит үрийн 99 тонн будааг худалдаж авч Хонгор сум дахь үрийн нөөцийн агуулахад хүлээн авсан байна. Тус Дархан-144 сортын элит үрийн 99 тонн будаанаас 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр “***” ХХК- д0 тонныг тонныг нь 900,000 төгрөгөөр тооцож, 30 хувийн урьдчилгаа авч зээлээр худалдан борлуулсан тухай гэрээ бүхий бичиг баримтууд байна. Харин үлдсэн 89 тонн Дархан-144 сортын Элит үрийн будаа нь 2017 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд Дарханы Улсын нөөцийн салбарын үрийн агуулахад хадгалагдаж байгаад “***” ХХК-д зээлээр олгосон тухай баримт бичгүүд байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч **** “...“***” ХХК-ийн захирал Алтаншагай нь манай төрсөн эгч *** нөхөр нь бөгөөд намайг тус ажилд оруулсан болно. Би 2015 оны 4 дүгээр сараас1 дүгээр сарыг хүртэл хугацаанд *** ДАХ улсын дугаартай шар өнгийн “***” маркийн автомашиныг “Өгөөж” ХХК-ийн нэр дээр унадаг байсан болно. Тус автомашинаар ихэвчлэн үр будаа зөөвөрлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан. ...Би холбогдох баримт бичгүүдийг үзэж харлаа, тухайн үед манай хүргэн ах “***” ХХК-ийн захирал **** надад хэлж Хонгор сумын үрийн агуулахаас очиж үрийн будаа татна чи явж Хонгорын үрийн агуулахаас очиж үрийн будаа тээвэрлэж Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “***” ХХК-ийн хашаанд буулгасан болно...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,
- Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас гаргуулан авсан 37 хуудас бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-67 дугаар хуудас/,
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн үрийн буудайны гэрээ бүхий үдээтэй баримт бичгүүд, нөөцийн бараа материалын тайлан бүхий үдээтэй баримт бичигт” /1 дүгээр хавтаст хэргийн63-230 дугаар хуудас/,
- Онцгой байдлын Ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдрийн2/2033 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн үйл ажиллагаанд албаны шалгалт хийсэн тухай материал /2 дугаар хавтаст хэргийн 2-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “***" ХХК-д 40 тонн “Дархан-144” сортын улаан буудайн үрийг олгох зорилгоор, Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн байгууллагын шийдвэргүйгээр “Улсын нөөцийн бараа материалыг шинэчлэх гэрээ”-г “***” ХХК-тай ганцаараа, бие даан байгуулж, “Дархан-144” сортын улаан буудайн үрийг олгож улсад 21,384,165 төгрөгийн хохирол учруулсан болох нь
- Хохирогч **** “...Мөн 2017 оны 05 дугаар сард улсын нөөцийн бараа, материал шинэчлэх гэрээг хууль бусаар байгуулж “***” ХХК-нд 40 тонн улаанбуудайн үрийг өгсөн байдаг. Энэ гэрээг зохих журмын дагуу, гэрээний шаардлага хангахгүйгээр хийж олгосон байдаг. “***” ХХК нь тухайн ондоо буюу 2015 оны намар ургац аваагүй гэх шалтгаанаар 40 тонн үрийн буудайгаа төлөөгүй. Ингээд манай газраас төлбөр барагдуулахаар “***” ХХК-ийн захирал **** уулзахад би 24 тонн үрийн буудай авсан, үлдэгдэл6 тонн үрийн буудайг *** өөрөө авч манай талбай дээр надаар тариулсан. Тухайн жил ургац авч чадаагүй болохоор өөрийнхөө авсан болон *** тариулсан үрийн буудайг төлж чадаагүй гэсэн тайлбарыг удаа дараа гаргасан. Ингээд ***” ХХК-ийн захирал ** өөрийнхөө авсан гэх 24 тонн Дархан44 сортын үрийн буудайн үрийн төлбөрийг 2018 оны намар төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 21,384,165 төгрөгийн улаанбуудайны үрийн төлбөрийг *** төлөх ёстой гэж тайлбарладаг...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн06-108 дугаар хуудас/,
- Хохирогч ** “...*** нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын нөөцийн бараа материалыг шинэчлэх гэрээ байгуулан “***” ХХК-д 40 тонн Дархан-144 сортын улаанбуудай үр өгсөн байна. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Улсын нөөцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дүгээр зүйлд “Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг энэ хуулийн3.1.8-д заасан журмын дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн7 дугаар зүйл Улсын нөөцийн салбарын үүргийн7.1.2-д онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх үйл ажиллагааг эрхлэх гэж заасан нь салбар нь зөвхөн шийдвэрийг хэрэгжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн шинэчлэх шаардлагатай стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмыг дагуу борлуулж, орлогоор нь нөхөн бүрдүүлнэ гэсэн үг. Мөн Нөөцийн бараа, материалыг хүлээн авах хадгалах шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журмын 4.2 тусгайлан зааж өгсөн байгаа. Энэ хууль бус гэрээ байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн17-119 дүгээр хуудас/,
- Гэрч *** “...Би 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Онцгой байдлын Ерөнхий газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын Дархан уул аймаг дахь салбарын ***** "Улсын нөөцийн бараа материалыг шинэчлэх гэрээ” байгуулан 40 тонн Дархан-144 сортын улаанбуудайн үр авсан, Би буудай үр авахдаа Дархан уул аймаг дахь нөөцийн газарт хүсэлт гаргаж өгсөн. Миний өгсөн хүсэлтийн дагуу дээрх гэрээг байгуулсан. Би 40 тонн үрийн буудай аваад өөрийнхөө талбайд 24 тонныг нь тариалсан. Анх үр авах талаар*******тай ярилцаж байхад надад 24 тонн улаан буудай үр хэрэгтэй байсан. Би тухайн жил буюу 2017 онд00 талбайд илүү уринш хийсэн байсан. Энэ тухайгаа **д хэлсэн. Гэтэл ** тэгвэл та нөөцөөс 40 тонн улаанбуудайн үр аваад6 тонн үрийн буудайг надад илүү уринш хийсэн талбайдаа тариад урацыг нь хурааж өг гэж хэлсэн. Би түүний саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд би ** гэрээ байгуулан 40 тонн үрийн буудайгаа авсан. Тухайн жил Монгол улсын нийт нутгаар улаанбуудай ургаагүй ургац алдсан. Манай компани ч мөн адил ургац алдсан. Нэгэнт ургац алдсан болохоор тухайн жил төлөх ёстой 40 тонн үрийн буудай төлбөрийг хойшлуулж өгөх талаар Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт гаргаж байсан. Миний гаргасан хүсэлтийн дагуу үрийн буудай төлөх хугацааг хойшлуулж өгсөн. Хийгдсэн гэрээ нь манай компанийн нэр дээр байгаа, гэрээнд нийт 40 тонн улаан буудайн үр авсан гэж бичигдсэн миний гарын үсэг зурагдсан байгаа болохоор би төлж барагдуулах байх. Яг үнэндээ бол дээр хэлснээр надад 24 тонн буудай хэрэг болоод хайгаад явж байхад *** надад санал тавьж миний илүү уринш хийсэн талбайд6 тонн улаанбуудай тариулахаар болж надад 40 тонн үрийн буудай өгсөн. Энэ6 тонн үрийн буудайг би төлөх ёсгүй******* төлөх ёстой талаар ОБЕГ-ын дарга нарт өмнө нь буюу 2017 оноос хойш хэлж байсан. Бодит байдлыг ОБЕГ-ын дарга нар ойлгож надад 24 тонн буудай төлөх нэхэмжлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн87-188 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь дээрх нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь бүрэн нотлогдож байгаа тул улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
2.2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн тухайд:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *** нарын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-д “Дархан-144 элит” сортын 80 тонн үрийн буудайг нийлүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон0,400,000 төгрөгийн үнэ бүхий үрийн буудайн 40 хувийн урьдчилгаа болох 28,160,000 төгрөгийг авч, өөр төрлийн үрийн буудайг нийлүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч буй идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч *** нар нь Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахад “Дархан-144” элит сортын үрийн буудай байхгүй болохыг мэдсээр байж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “***” ХХК-д тус буудайг нийлүүлнэ гэж хуурч, нийт0,400,000 төгрөгийн үнэ бүхий 80 тонн буудайны үнийн урьдчилгаа гэж 28,160,000 төгрөгийг авч, Улсын нөөцөөс бараа материал зээлээр олгох тухай гэрээг байгуулж, агуулахаас өөр төрлийн энгийн улаан буудайг нийлүүлсэн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн, 3.3 дугаар зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн, 3.1 дүгээр зүйлийн, 3.2 дугаар ангийн-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Онцгой байдлын ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татан оролцуулах” хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй холбогдуулан гаргажээ.
Гэтэл хохирогч хуулийн этгээдийн нэхэмжлэлд дурдсанаар шүүгдэгч нарын залилсан үйлдэлтэй холбоотойгоор буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнтэй холбоотой хор уршгийн хүрээнд гарсан зардлуудын нэхэмжилсэн байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татах” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч *** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн68,72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6 дугаар хавтаст хэргийн69,79 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны2 дугаар сарын6-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дэх хэсгийг өөрчлөн найруулж оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хүндрүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч *** нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс 2022 оны2 дугаар сарын6-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 9,000 нэгж буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч *** нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нарын үйлдсэн 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн7 дугаар зүйлийн7.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хүндэвтэр ангилалд хамаарагдаж байна.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн2 дугаар зүйлийн2.1.2 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилжээ.
Тиймээс шүүгдэгч *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуулийн заалтуудыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд хохирогч Онцгой байдлын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч нараас “***” ХХК-ийн худалдан авсан буудайны үнийн үлдэгдэл төлбөр болох 42,240,000 төгрөг, “***” ХХК-ийн худалдан авсан буудайны үнийн үлдэгдэл төлбөр болох 21,384,165 төгрөг, нийт 63,624,165 төгрөгийг,
хохирогч хуулийн этгээд “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс буудайны үнийн урьдчилгаанд төлсөн 28,142,000 төгрөг, буруутай үйлдлээс шалтгаалж гарсан зардалд 474,298,791 төгрөг, нийт 502,458,791 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.
Шүүхээс шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ уг хууль бус үйлдлийн улмаас “***” ХХК-ийг давуу байдал олж авсан гэж дүгнэсэн.
Уг гэмт хэргийн улмаас “***” ХХК-д нийт 89 тонн “Дархан-144 элит” сортын үрийн буудайг олгосон тул нийт 80,100,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд иргэний хариуцагч “***” ХХК, иргэний хариуцагч *** нараас нийт 42,248,000 /дөчин хоёр сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг, шүүгдэгч *** 21,324,165 /хорин нэгэн сая гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж Онцгой байдлын ерөнхий газарт олгуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч хуулийн этгээд “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн “Дархан-144” элит сортын үрийн буудайнаас өөр, муу сортын үрийн буудай тариалснаас үүдэн ургац алдсаны улмаас 2017 онд олох байсан ашиг 235,675,493.42 төгрөг, 2018 оны ашиг 247,351,038 төгрөгийг нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтууд, мөн хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хохирогч хуулийн этгээд “***” ХХК-д “Дархан-144” элит сортын үрийн буудай олгоогүй, түүний оронд өөр сортын үрийн буудай олгосон гэх үйл баримт тогтоогдохоос бусад байдлаар буюу өөр сортын буудай нь аль сортын үрийн буудай болох нь, уг буудайг ямар хэмжээний талбайд тариалсан, мөн анх улаан буудайг хүлээн авахдаа түүнээс дээж авч шинжлүүлсэн эсэх нь тодорхойгүй, шинжилгээнд хүргүүлж дүгнэлт гаргуулсан дээж нь улсын нөөцийн агуулахаас хүлээн авсан буудайны дээж гэх боловч энэ нь ямар нэгэн баримтаар тогтоогдоогүй, шүүх эдгээр нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийн хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч ***, иргэний хариуцагч “***” ХХК, ** нараас 28,160,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “**” ХХК-нд олгох нь зөв байна.
Шүүгдэгч *** нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулж хохирогч хуулийн этгээд “***” ХХК-д 5,628,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдав.
Шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
*** нэр дээр бүртгэлтэй *** ДАХ улсын дугаартай Avente маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”, *** нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Бургастай 3 дугаар хэсэг 55 дугаар гудамжны ***тоот хаягт байрлах газар, мөн яллагдагч Ц*** нэр дээр бүртгэлтэй өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн ***дугаартай, Дархан-Уул аймгийн *** сумын ** дүгээр баг, *** дугаар гудамжны *** тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэрийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж зааснаар шүүгдэгч **** эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох түүний нэр дээр байгаа автомашиныг битүүмжлэхэд гарсан 80,000 төгрөгийн зардлыг гаргуулах зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн, 3.3 дугаар зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч******* овогт******* *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн, 3.1 дүгээр зүйлийн, 3.2 дугаар ангийн-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн,.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн2.1 дүгээр зүйлийн2.1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***,******* нарыг мөн хуулийн тусгай ангийн48 дугаар зүйлийн48.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 9,000 /есөн мянга/ нэгж буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “ ” ХХК, нараас нийт 42,248,000 /дөчин хоёр сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг, шүүгдэгч*******аас 21,324,165 /хорин нэгэн сая гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг тус тус гаргуулж Онцгой байдлын ерөнхий газарт,*******, иргэний хариуцагч “ ” ХХК,, *** нараас 22,532,000 төгрөг гаргуулж “ ” ХХК-нд олгосугай.
7. Хохирогч хуулийн этгээд “ ” ХХК-ийн нэхэмжлэлээс 474,298,791 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,*******ын өмчлөлийн1-11 ДАХ улсын дугаартай, Avente маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”, “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай прокурорын шийдвэрүүдийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 төгрөгийг шүүгдэгч*******оос гаргуулсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ