Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02043

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 23 өдөр                Дугаар 183/ШШ2022/02043                   Улаанбаатар хот

 

                  

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х хороо, Ш овогт Б.М  /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, Б овогт Х.Х /РД:********/-д холбогдох

Гэм хорын хохиролд 185 219 436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.И

Иргэдийн төлөөлөгч Ц.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Х.Х-д холбогдуулан Гэм хорын хохиролд 185 219 436 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.М миний бие Оюу-толгой ХХК-д 2012 оноос 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буюу осол болох өдрийг хүртэл үндсэн ажилтан болон ахлах мэргэжилтээр ажиллаж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Х.Х нь болгоомжгүйгээр миний биед хүнд гэмтэл урчруулж зүүн нүд хараагүй болсон. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх  тогтоол гарсан. Х.Хнь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид гарах эмчилгээний гардаи болон бодит хохирлыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Миний бие 2021 оны 5 сард ХБНГУ-д нүдний болор солиулах хагалгаанд нийт гурван удаа орсон. Үүнээс нэг удаагийн төлбөрийг төлсөн. Үлдэгдэл хоёр удаагийн эмчилгээний зардлыг төлөөгүй бөгөөд 54 000 000 төгрөгийг өөрийн зүгээс зарцуулсан. Энэ хугацаанд миний бие ажил үүргээ 100 хувь гүйцэтгэж чадаагүйгээс авах ёстой байсан цалин хөлсөө бүрэн авч чадаагүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтагах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсэн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж тус тус заажээ. Иймд Б.М миний бие өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд дараах мөнгөн төлбөрийг хариуцагчаас шаардаж байна. Үүнд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 74 531 549 төгрөг, эмчилгээнд гарсан бодит зардал болох 64 000 000 төгрөг, зүн нүд удаа дараагийн мэс заслын улмаас олон очдол тавьж урагдалт ихтэй байгаа тул өмнөх байдал руу сэргээн засах хагалгааны зардалд 15 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, нийт 163 531 549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ХБНГУ-ын Санкт-Гетрауден эмнэлэгийн амбулаторын төлбөрт төлсөн 200 евро буюу нэхэмжлэл нэмэгдүүлэх өдрийн Монголбанкны (1 евро=3 276,5 төгрөг) албан ханш руу хөрвүүлж 655 300 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий гадаад хэл дээрх нотлох баримтыг “Энх Лайт” ХХК-аар орчуулахад гарсан орчуулагчийн зардал болох 1 285 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, ХБНГУ-д хэвтэн эмчлүүлж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авахад гаргасан мэргэжлийн орчуулагч, хэлмэрчийн 2021 оны 5-8 сарын төлбөр болох 2,975 евро буюу нэхэмжлэл нэмэгдүүлэх өдрийн Монголбанкны (1 евро=3,276,5 төгрөг) албан ханш руу хөрвүүлж 9 747 587 төгрөг нийт 21 687 887 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэсэн.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч Б.М нь Оюу толгой ХХК-д 2012 оноос эхлэн ажилд орон ажиллаж эхэлсэн байдаг. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буюу осол болох өдрийг хүртэл үндсэн ажилтан буюу ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Х.Хнь болгоомжгүйгээр Б.М-ийн биед хүнд гэмтэл учруулж зүүн нүдийг гэмтээсэн бөгөөд үүний улмаас түүний зүүн нүд хараагүй болсон байгаа. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Шийтгэх тогтоол гарсан. Х.Х нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, цаашид гарах эмчилгээний зардал болон бодит хохирлыг барагдуулна гэж тайлбар мэдүүлгийг өгсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Б.М-д гарсан бодит зардлыг гардуулаагүй байгаа. Б.М нь 2021 оны 5 дугаар сард ХБНГУ-д нүдний болор солиулах мэс засалд орсон бөгөөд үүнээс 1 удаагийнх нь төлбөрийг төлсөн. Үлдэгдэл 2 удаагийн төлбөрийг нь төлөөгүй байгаа. Х.Хэнэ талаар эхлэхэд ямар ч байсан төлбөрийг барагдуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл бодит зардлын төлбөрийг барагдуулаагүй байгаа. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлсэн байгаа. Үүнд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 163 531 549 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан. Дараа нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 21 687 887 төгрөгөөр ихэсгэсэн. Үүний нийлбэр нь 185 219 436 төгрөг болж байгаа. Үүнийг бид дахин тооцоолж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг 8 733 087 төгрөгийн хэмжээгээр багасгасан байгаа. Одоогийн байдлаар 176 486 349 төгрөгийг  нэхэмжилж байгаа. Энэ нь ямар үндэслэлээр багасгаж байгаа бэ гэвэл нэгдүгээрт, цалин хөлстэй холбогдуулан 73 531 549 төгрөгийг багасгаж 67 122 396 төгрөг болж өөрчлөгдөж байгаа. Хоёрдугаарт, Синдерелла эмнэлэг хийлгэсэн нөхөн сэргээх хагалгаанд 3 удаа орсон гээд 4 560 000 төгрөгийг 3-аар үржүүлбэл 13 680 000 төгрөг болж байгаа. Энэ хоёроос бусад нь хэвээрээ байгаа гэв.

 

            3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэгчийн баримтууд нь Герман улсынх байх бөгөөд уг бичиг баримт нь тухайн орныхооо эрх бүхий байгууллагаар баталгаажуулж нотлуулаагүй, эх хувь биш цахим хэлбэрээр хэвлэсэн баримтыг хүргүүлсэн байхаас гадна хамгийн чухал нь тухайн улсдаа эмчилгээ хийлгэсэн болох нь тодорхойгүй төлбөр төлсөн баримтгүй байхад их хэмжээний мөнгө төлбөр нэхэмжилж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт дээр зардал 20 000 евро авсан, нийт 77 000 000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Зардлыг бид тухайн үедээ тохиролцоод төлчихсөн байтал бид аваагүй гээд байна. Нэхэмжлэл дээрээс харахад нэхэмжлэл нь тодорхойгүй байна. Төлчихсөн учраас үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад баримтыг нь шүүх бүрэлдэхүүн харсан байх. Цахим шуудан буюу мэйлээр авсан баримт байсан бөгөөд тэр баримтаа орчуулуулаад, орчуулгыг нь нотариатаар баталгаажуулчихсан. Энэ нотариат чинь тусдаа хуультай, нотариатч хүн нь тухайн улсын хэлийг мэддэг байж нотариат хийх ёстой. Ийм үнэн худал нь мэдэгдэхгүй баримт цуглуулчихсан байна. Уг нь талууд шүүхэд үнэн зөв мэдүүлэг гаргах, нотлох баримтыг ч мөн хуулийн шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх ёстой. И-мэйлээр авсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тиймээс урьд хэлсэн саналаа дэмжиж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/372 тоот Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Б.М-ийннийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Б.М-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Б.М-ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Бонн их сургуулийн эмнэлгийн тодорхойлолт, /англи хэл дээрх/, №65512 тоот  Бест вестерн зочид буудлын баримт /монгол хэл дээрх орчуулга/, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Рингцентер эмийн сангийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн таксины тасалбар, эмийн сангийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн таксины тасалбар, 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Боннын их сургуулийн эмнэлгийн баримт /монгол хэл дээрх орчуулгын баримт/, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Боннын их сургуулийн эмнэлгийн баримт /монгол хэл дээрх орчуулгын баримт/, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Браухотел Бонн зочид буудлын баримт, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Санкт-Гетраудэн эмнэлгийн баримт, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зорчих тасалбар, 2021 оны 8 дугаар сарын 06-ны Зорчих тасалбар, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зорчих тасалбар, Angus black steakhouse-ийн баримт, 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Рингцентер эмийн сангийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Груэнбергер эмийн сангийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Sudhouse рестораны баримт, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Даатгал гэсэн баримт, Фридрих эмийн сангийн баримт /орчуулга/, орчуулгын тооцоо, MDI LIMBACH -ийн Б.М-ийн эмнэлгийн баримт, Берлин Бранденбург Сана Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тооцооны төв, 10915110028 тоот Түрээсийн гэрээ /англи хэл дээрх/, Энхлайт е-баримт, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Бонны их сургуулийн нүдний эмнэлгийн бичиг /англи хэл дээрх/, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Онлайн билет /англи хэл дээрх/,  2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Онлайн билет /англи хэл дээрх/, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Онлайн билет /англи хэл дээрх/, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Онлайн билет /англи хэл дээрх/, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Онлайн билет /англи хэл дээрх/, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Онлайн билет /англи хэл дээрх/, 1099716065 тоот Flixbus билетийн бүртгэлийн баримт /англи хэл дээрх/, 1096839999 тоот Билетийн бүртгэлийн баримт /англи хэл дээрх/, 1096684453 тоот Билетийн бүртгэлийн баримт /англи хэл дээрх/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2/261 тоот Синдерелла клиник ХХК-ийн Эмнэлгийн дүгнэлт, Синдерелла мэс заслын эмнэлгийн е-баримт, хар зураг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Family optic е-баримт, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Family optic-ийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Х.ХО.Одхүү нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б.М-с Д.З-д олгосон итгэмжлэл, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкнаас зарласан “2021 оны 7 дугаар сарын  01-ний өдрийн байдлаарх лавлагаа, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б.М-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Монголын өмгөөлөгчдийн холбооны 151 дүгээр тасалбар, Д.З-ийн Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 38 тоот албан бичиг, Б.М-ийн тайлбар, 404202177 тоот дансны хуулга, Б.М-ийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Төрөл садангийн лавлагаа, Мөнгө зээлсэн тухай баталгаа, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Оюу толгой ХХК-ийн тодорхойлолт, Б.М-ийннийгмийн даатгалын дэвтэр, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б.М-ийнНийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сондра нүдний эмнэлгийн тодорхойлолт, Орчуулагчийн төлбөрийн баримт, Бонны их сургуулийн эмнэлгийн тодорхойлолт /англи хэл дээрх/, Бест Вестерн зочид буудал, Рингцентер эмийн сангийн баримт, Такси бонн, Вүйрфел функ таксины компаний баримт, Боннер функц такси централе, Зорчих тасалбар, Груэнбергер эмийн сангийн баримт, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдийн  Даатгал гэх баримт, Фридрих эмийн сангийн баримт, Сана Эрүүл мэндийн төв Эмнэлэгийн тооцооны төв, 1091211028 тоот Түрээсийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Энхлайт гэсэн е-баримт,2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Бонны их сургуулийн нүдний эмнэлэг, 2021оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Онлайн билет, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Онлайн билет, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Онлайн билет, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Онлайн билет, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Онлайн билет, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Онлайн билет, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Онлайн билет /3-7, 13-113, 123, 137-236-р хуудас/

 

            Хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Х.Х-с О.О-д  олгосон итгэмжлэл, Х.Х-ны Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Т.И, О.Онарын байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 118, 122-р хуудас/-г шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Эрүүгийн хэргийн төв архиваас 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолтой, эрүүгийн 2109000000573 тоот Х.Ххолбогдох хэргээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хохирогч Б.М-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №3113 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Оюу толгой ХХК-иас Б.М-ийн Оюу толгой ХХК-д ямар албан тушаал эрхэлж байсан, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ямар албан тушаалд ажиллаж байгаа, өнөөдрийн ажил албан тушаалд ямар шалтгааны улмаас шилжин ажиллаж байгаа, өмнөх болон одоогийн ажил албан тушаалын цалингийн зөрүү болон өөрчлөлтийн талаарх тодорхойлолтыг /хэргийн 17-20, 2-р хавтаст хэргийн 42-45-р хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Х.Ххолбогдуулан Гэм хорын хохиролд 185 219 436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах  үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Б.М хариуцагч Х.Х-д холбогдуулан гэм хорын хохиролд 185 219 436 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 176 486 349 төгрөгийг гаргуулахаар багасгаснаас 2 419 982 төгрөгийг хангаж, 174 066 367 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Х-ны буруутай үйлдлийн улмаас буюу болгоомжгүйгээр нуруу руу нь түлхэх явцад зурагтын тавиурын доод хэсгийг нүүр хэсгээрээ мөргөж, улмаар нүдний шил хагарч шилний хэлтэрхий зүүн нүдийг нь гэмтээн хүнд хохирол учруулснаас нүдний хагалгаа, эмчилгээ хийлгэсэн бодит зардал болон эм авсан, такси, галт тэрэг, буудлын зардал 64 651 366 төгрөг, дутуу авсан цалин хөлс 67 122 396 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардал 13 680 000 төгрөг, орчуулагчийн хөлс 1 285 000 төгрөг, хэлмэрчийн зардал 9 747 587 төгрөг, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, нийт 176 486 349 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-ийн биед гэмтэл учруулсан талаар маргаагүй боловч эмчилгээний зардалд 20 000 еврог төлсөн, хохиролд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэмтлийн улмаас цалин хөлс буураагүй, сэтгэл санааны зөвлөгөө үйлчилгээ авсан талаарх баримтгүй, өмгөөлөгчийн хөлс нь хохиролд хамаарахгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эдэлвэйс” зочид буудлын 2 давхарт байрлах өрөөнд Х.Хн нь Б.М-тэй ярилцаж байхдаа болгоомжгүйгээр нуруу руу нь түлхэх явцад Б.М зурагтын тавиурын доод хэсгийг нүүр хэсгээрээ мөргөж, улмаар нүдний шил нь хагарч шилний хэлтэрхий зүүн нүдийг нь гэмтээн хүнд хохирол учирсан болох нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3113 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5.Талууд хохирлыг төлөх эсэх талаар маргаж, гэм хор учирсан үйл баримтын талаар маргаагүй болно.

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д зааснаар хариуцагч гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндэд нь гэм хор учруулснаас ажил албан тушаал нь өөрчлөгдсөн цалин хөлс нь буурсан, дутуу авсан цалин хөлс болох 67 122 396 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...нэхэмжлэгч нь 2021 оны 4 сарын 05-нд Оюу толгой ХХК-нд ахлах инженер байсан боловч одоо оффисын ажилд орсон бөгөөд 2020 оны 1 сараас 12 сарыг хүртэл дундаж цалин нь 10 742 750 төгрөг байсан бол 2021 оны 1 сараас 2022 оны 1 сар хүртэл дундаж цалин нь 5 148 714 төгрөг болж буурсан, үүний зөрүү 5 593 533 төгрөгийг 12 сард үржүүлээд 67 122 396 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн тодорхойлолтоор нотлогдоно” гэсэн.

            Хэрэгт авагдсан Оюу толгой ХХК-иас ирүүлсэн тодорхойлолтод “...нэхэмжлэгч нь Оюу толгой ХХК-нд 2012 оны 6 сарын 14-ний өдрөөс эхлэн баяжуулалтын хэлтэст тосолгооны инженерээр ажилд орж ажиллаж байсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр буюу гэмтэл учрах өдөр ил уурхайн үйл ажиллагаа баяжуулалтын засвар үйлчилгээний хэлтэст төлөвлөгчөөр үндсэн цалин 1885,92 ам.долларын цалинтай ажиллаж байгаад гэмтэл учирснаас хойш 2022 оны 1 сарын 16-наас одоог хүртэл Гүний уурхайн үйл ажиллагааны хэлтэс босоо амны төлөвлөлтийн инженерээр 1885,92, 1904,76 ам.долларын үндсэн цалинтай ажиллаж байгаа болно” гэжээ.

              Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод “...2021 оны 4 сард 6 471 357 төгрөг, 5 сард 4 277 535 төгрөг, 6 сард 5 374 010 төгрөг, 7 сард 3 402 983 төгрөг, 8 болон 9 сард 420 000 төгрөгийн даатгуулагчийн цалин тооцогдсон” байх боловч эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас хохирогч буюу нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн, бага цалинтай ажилд шилжсэн, группт орсон зэргээс болж цалин хөлс нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин орлогоос буурсан зөрүүг тооцох бөгөөд энэ нь баримтаар тогтоогдохгүй, 2021 оны 8 сар, сард 420 000 төгрөгийн цалин тооцогдсон байгаа боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг мөнгийг нийгмийн даатгалын сангаас авсан гэж тайлбарласан, зөрүүг олгосон эсэх нь тодорхойгүй байх тул дутуу авсан цалин хөлс болох 67 122 396 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас ХБНГУ-д 2021 оны 5 дугаар сарын 18, 2021 оны 6 дугаар сарын 24, 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр мэс ажилбарт орсон, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр амбулаторийн үзлэг хийсэн, мөн мэс засалд орох эмнэлэгт үзүүлэхэд унааны зардал болон зочид буудлын зардал, эм авахад гарсан зардалд нийт 64 651 366 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд ХБНГУ-ын эмнэлгийн төлбөрийн баримт, эмнэлэгт үзүүлсэн баримт болон бусад зардлын баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангаагүй гэж мэтгэлцсэн боловч эмнэлгийн баримтууд болон эмийн баримтуудыг эх хувийг орчуулан хэрэгт ирүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн нүдэнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь эмнэлэгт үзүүлсэн, ХБНГУ-д мэс ажилбар хийлгэсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн эмнэлгийн үзлэгийн хуудас, эмийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь ХБНГУ-д эмчилгээ буюу мэс засал хийлгэсэн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зардалд хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 4 сарын 22-ны өдөр 20 000 евро өгсөн бусад зардлыг огт нөхөн төлөөгүй гэсэн бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн мэс ажилбарын зардал 9 500 евро буюу 32 252 500 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн мэс ажилбарын зардал 6 500 евро буюу 20 067 500 төгрөг, 2021 оны 5 сарын 27-нд амбулаторийн үзлэг хийсэн 200 евро буюу 675 200 төгрөгийн бодит зардал гарсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХБНГУ-д эмчилгээ хийлгэхэд шаардлагатай гэсэн 20 000 еврог нөхөн төлсөн тул дахин уг зардлыг нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй, баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Бонн Их сургуулийн эмнэлгийн баримтад “үйлчлүүлэгчийн дугаар:4338422, тооцоон дугаар: 13507850, төлбөр төлөх хугацаа 2021.07.16, эмнэлэгт үйлчлүүлсэн тухай мэдээлэлд эмнэлэгт ирсэн 2021.05.18, эмнэлгээс гарсан 2021.05.22, хийсэн эмчилгээ, гол шинжилгээ-4,  тооцооны огноо 2021.06.16, онош: Нүдний цэцгийний шарх нэвтрэлт-гадны биетгүй,

тооцоонд орсон гүйцэтгэл нийт нэвтэрсэн нүдний гэмтэл эсвэл тодорхой ухархайн зүсэлт хийх, бусад төлбөрүүд ороод төлбөл зохих 17.203 13 төлбөрийг төлбөр гарсан өдрөөс эхлэн тооцох ба 2021.07.16 хүртэл дараах дансад тушаана” гэжээ.

            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ХБНГУ-ын Бонн Их сургуулийн эмнэлгийн хагалгааны төлбөрийн баримтуудад 2021 оны 7 сарын 12-д Боннын Их сургуулийн эмнэлгийн “Б.М-ийн 2021 оны 7 сарын 13-ны өдрийн хагалгааны төлбөрт 6 500 еврогийн төлбөрийг Бонн хотын Их сургуулийн эмнэлэг хүлээн авснаа үүгээр баталгаажуулж байна”, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Боннын Их сургуулийн эмнэлгийн “Б.М-ийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хагалгааны төлбөрт 9 500 еврогийн төлбөрийг Бонн хотын Их сургуулийн эмнэлэгт хүлээн авснаа үүгээр баталгаажуулж байна” гэсэн байна.

            Мөн хэрэгт авагдсан Боннын их сургуулийн нүдний эмнэлгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн баримтаар “...Б.М нь манай тасагт өвчтөний хувиар эмчлүүлж байсан болно. “...торлог бүрхэвчийн дахилтат хууралтын улмаас 2021 оны 7 сарын 13 өдөр лазер коагуляцитай витректоми мэс засал, торлог бүрхэвчийн дахилтат хууралтын улмаас 2021 оны 6 сарын 24 өдөр лазер коагуляцитай витректоми мэс засал, 2021 оны 5 сарын 19-ний өдөр торлог бүрхэвч бүхэлдээ хуурснаас болж витректоми мэс засал, силикон тосны эндотампонад, 2021 оны 7 сарын 22 өдөр манай эмнэлгийн амбуляторид үзүүлэх үед баруун нүдний харах өнцөг 20/20 зүүн нүд нь гарын хөдөлгөөн байсан” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь ХБНГУ-д 3 удаа мэс ажилбар хийлгэсэн, төлбөрийг 2021 оны 4 сарын 19, 20-нд шилжүүлсэн гэж тайлбарласан боловч төлбөрийг шилжүүлсэн гэх огноо нь зөрүүтэй, 4 сард эмчилгээний төлбөрийг шилжүүлсэн байхад дахин төлбөр нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй, мөн Боннын Их сургуулийн эмнэлэгт мөнгө шилжүүлсэн гэх баримт нь хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэв.

            Бонн Их сургуулийн эмнэлгийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн эмнэлгийн баримтаар “...Б.М, нүдний цэцгийний шарх нэвтрэлт, гадны биетгүй, бусад шинжилгээ, хагалгаа, эмчилгээг дурдаад нийт төлбөрийг тооцсон байх бөгөөд нийт төлбөр нь 17 203,13 евро буюу төлбөрийг энэ төлбөр гарсан өдрөөс эхлэн тооцох ба 2021.07.16 хүртэл дараах дансанд тушаана гэсэн” уг төлбөрийг төлөгдсөн талаарх баримтыг нэхэмжлэгч нь ирүүлээгүй болно.

            Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ХБНГУ-ын Санкт Гетрауден эмнэлгийн амбулаторын төлбөрт төлсөн 200 евро буюу 675 200 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг төлбөр нь хариуцагчийн эмчилгээний төлбөрт шилжүүлсэн гэх 20 000 еврод тооцогдсон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн эмчилгээний бодит зардалд нэхэмжилсэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн мэс ажилбарын зардал 9 500 евро буюу 32 252 500 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн мэс ажилбарын зардал 6 500 евро буюу 20 067 500 төгрөг, 2021 оны 5 сарын 27-нд амбулаторийн үзлэг хийсэн 200 евро буюу 675 200 төгрөгийн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

            Харин гэм хор учруулсны улмаас зайлшгүй зардал болох эм буюу нүдний дусаалга авсан зардал болох 2021.7.17-ны 18,45 евро, 2021.07.09-ний 61,21 евро, 2021.5.26-ны 23,03 евро, 2021.07.09-ний 37,01 евро, 2021.07.07-ны 36,65 евро, 73,70 евро, мөн эмчилгээ дууссаны дараах эмчийн үзлэгийн төлбөр болох 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн амбулаторийн эмчилгээний төлбөр 37,24 евро, нийт 287,29 евро буюу 969 982 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс гэм хор учруулсантай холбоотой бусад зардал болох таксины болон галт тэрэгний зардал, зочид буудлын зардал, хоолны зардлыг нэхэмжилсэн боловч уг баримтууд нь бүгд огноо ижил, хаашаа явсан эсэх, эмнэлэг рүү явсан эсэх нь тодорхойгүй байх тул зайлшгүй зардалд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой цаашид гарах зардал буюу сэргээн засахтай холбоотой зардал болох 13 680 000 төгрөгийг нэхэмжилж, Синдерелла эмнэлгийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд “...зүүн нүдэнд сорви тогтсон байна, уг сорвинд лазер эмчилгээ 3-5 удаа хийгдэх болон сорвины тарилга эмчилгээнүүд төлөвлөв” гэсэн боловч энэ нь үнийн санал байх ба нарийн мэргэжлийн эмчийн дээрх эмчилгээ нь зайшгүй хийгдэх талаарх дүгнэлт, үзлэгийн тодорхойлолт байхгүй,  уг эмнэлэг нь арьс гоо сайханы эмнэлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг байх тул эмчилгээний зардлыг хангахгүй орхиж, эмнэлэгт үзүүлсэн төлбөр болох 50 000 төгрөг, нүдний шил хийлгэсэн зардал болох 115 000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

 Мөн нэхэмжлэгчээс эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас зайлшгүй гарсан зардал болох орчуулагчийн хөлс, хэлмэрчийн зардал, өмгөөллийн хөлс нийт 21 032 587 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь уг зардлууд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарах зайлшгүй зардал биш тул төлөхгүй гэж мэтгэлцсэн.

Зохигч талууд нэхэмжлэгчийг гэмтлийн улмаас ХБНГУ-д эмчилгээ хийлгэхээр явсан талаар маргаагүй, герман хэл дээрх баримтуудыг орчуулсан орчуулагчийн зардал 1 285 000 төгрөгийг хэрэгт авагдсан “Энх лайт” ХХК-ийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Харин ХБНГУ-д хэвтэн эмчлүүлж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад гарсан мэргэжлийн орчуулагч, хэлмэрчийн 2021 оны 5-8 сарын төлбөр болох 2 975 евро буюу 9 747 587 төгрөгийг нэхэмжилж, орчуулагчийн хөлс гэсэн баримтыг ирүүлсэн боловч уг орчуулагч буюу хэлмэрчийг нотлосон баримтыг ирүүлээгүй тул хангахгүй орхив.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөгийг хохиролд тооцон шаардсан бөгөөд хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5 000 000 төгрөгний өмгөөлийн хөлс төлсөн тасалбар байх бөгөөд 5 000 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дансаар шилжүүлсэн гэсэн боловч хөлс төлснийг нотлох тасалбараа шүүхэд ирүүлээгүй тул гэм хор учруулсантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож нэхэмжлэгчээс гарсан зардалд тооцож Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар гэм хор учруулснаас үүссэн сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөгийг нэхэмжилж, эрүүл мэндэд учруулсан хохирлоос шалтгаалан нойр, хоолондоо муудах, сэтгэл санаа тавгүйтэх бусадтай харилцах харилцаанд хүртэл өөрчлөлт орсон гэсэн боловч нэхэмжлэгч нь сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авсан талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаар мэргэжлийн эмч болон сэтгэл зүйчтэй уулзаж байсан талаар баримтгүй байх тул сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Х.Х-аас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эм авсан зардалд болон эмчилгээ дууссаны дараах үзлэгийн төлбөрт нийт 287,29 евро буюу 969 928 төгрөг, Синдерелла эмнэлгийн үзлэгийн 50 000 төгрөг, нүдний шил хийлгэсэн зардал 115 000 төгрөг, бусад зардал буюу өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг, орчуулагчийн зардал 1 285 000 төгрөг, нийт 7 419 982 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 9 сарын 12-ны өдөр хохиролд тооцож 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн боловч орчуулагчийн зардлаас хасч тооцсон гэсэн нь нотлогдоогүй тул хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг 7 419 982 төгрөгнөөс хасч, үлдэх 2 419 982 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 174 066 367 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Монголбанкны ханшны лавлагаагаар 1 еврог 3 376,32 төгрөгөөр тооцсон болно.

 

            7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Галбадрах нь “шүүхийн зүгээс нотлох баримтуудыг үндэслэлтэй, үнэн зөв гэж дүгнэвэл түүний дагуу нэхэмжлэгч талд хариуцагч талаас нэхэмжилсэн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байна. Мөн цалин буурсанаас зөрүү гарсан төлбөрөөс бусад эрүүл мэндийн зардалтай холбоотой зардлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 669 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болно

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Х-с гэм хорын хохиролд 2 419 982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 174 066 367 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Х.Х-аас 53 669 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХУЛАН

                                                         ШҮҮГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ

                                                             ШҮҮГЧ                               Г.СОЛОНГО