| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0197/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/229 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0197/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000208 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ),******* -ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл , , хамт******* аймгийн******* сумын дүгээр баг дүгээр байрны тоотод оршин суух хаягтай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн. Гэмшиж байна. Би өмнө нь хүүхэдтэй олон удаа ярилцаж хэлсэн. Тухайн үед бол архи уусан байсан болохоор ийм үйлдэл гаргасан байна.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын5-ны өдөр******* аймгийн******* сумын баг дүгээр байрны тоотод төрсөн хүү биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гадуур тэнэлээ гэх шалтгаанаар тэлээгээр ороолгох, хоолойг нь боох, цээж орчимд нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтад 2015 оны 03 дугаар сарын6, 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 03 дугаар сарын5-ны дөр2 цагийн үед гэртээ хоёр дүүгийн хамт байхад аав ******* гаднаас согтуу байдалтай орж ирсэн. Аав гэртээ орж ирээд хувцсаа тайлж байхдаа надад хандан чи намайг говьд ажилтай байх үед ээжтэй чинь утсаар ярих үед дандаа байхгүй байх юм. Гадуур дэмий тэнээд янз бүрийн асуудалд оров гэж хэлсэн. Би аавыг тэгж хэлэхээр нь өөдөөс нь ямар нэгэн юм хэлээгүй. Тэгтэл аав өмсөж явсан өмднийхөө тэлээг тайлаад миний зүүн далны орчимд5-20 удаа маш хүчтэй ороолгож зодсон. Мөн намайг орон дээр дарж унагаагаад миний хоолойг боосон. Тэгтэл миний хамраас цус гарсан. Би хамрынхаа цусыг угаах гээд ванны өрөөнд ортол аав араас ирээд миний хамраас урсаад хувцас дээр туссан цусыг хараад чи хүн алсан байна шдээ гээд ойлгомжгүй сонин сонин юм яриад байсан. Тэгээд би хамрынхаа цусыг угааж цэвэрлээд гал тогооны өрөөнд сууж байтал аав дахин миний хажууд ирээд миний цээж орчимд баруун гараараа-7 удаа цохиж зодсон. Тэгээд5 цагийн үед би ээж утсаар яриад аав согтуу орж ирээд намайг зодсон гэж хэлтэл ээж намайг хажуу байранд байх эгчийндээ хоёр дүүгээ дагуулаад ороод байж бай. Ээж нь орой 20 цаг өнгөрөөд ажлаа тараад та хэдийг очиж авъя гэж хэлсэн. Тэгээд би хоёр дүүгээ дагуулаад гэрээс гараад орой ээжийг ирэхээр нь 21 цагт гэртээ буцаж орсон. ... Тухайн үед манай гэрт0 настай болон 2 настай манай дүү хамт байсан. Аав ажлаасаа бууж ирээд4 хоног амрахдаа 5-7 хоног архи уудаг. Манай аав архи уухаараа намайг зоддог. Эрүүлдээ цохиж зоддоггүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн-7, 52-53 дахь тал),
Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны 03 дугаар сарын5, 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2025 оны 03 дугаар сарын5-ны өдөр5 цагийн үед ажил дээр байж байсан чинь манай том хүү над руу залгаад аав согтуу намайг тэнээд үгэнд орохгүй айна гэж хэлээд тэлээгээр зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав чинь одоо хаана байна гэж асуусан чинь унтаж байна гэсэн. Тэгэхээр нь цагдаа дуудах уу гэсэн чинь манай том хүү яах юм бэ. Би хоёр дүүгээ аваад эгчийнд орлоо гэхээр нь за тэгвэл тэг тэг наанаа байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа 20 цагийн үед буугаад төрсөн эгчийнд очоод том хүүтэй уулзаад яасан талаар асуугаад нурууг нь харсан чинь нуруу нь тэлээгээр зодуулсан байдалтай ором гараад улайсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр өөрийн биеэр ирж дуудлага өгсөн. Хүүтэйгээ уулзахад нуруу нь тэлээгээр зодсон оромжтой хоёр нүд нь жижиг, том болсон байдалтай байсан. Тархи нь хөдөлсөн байх гэж бодож байна. ... Манай нөхөр ******* нь 2021 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад шалгагдаад 7 хоног баривчлагдаж байсан. Энэнээс өөр ямар нэгэн арга хэмжээ авагдсан удаа байхгүй. Манай нөхөр эрүүлдээ хүүхдэд хайртай, халамжтай байдаг. Харин архи уучихаараа уур уцаартай, ширүүн зан авиртай болчихдог. Хүүхдүүдээ байнга загнадаггүй. Хааяа л хүүхдээ загнаж байгаад гар хүрдэг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 55-56 дахь тал),
Нас тоолсон тухай: “...******* овогт*******ийн нь 2009 оны 03 дугаар сарын1-ний өдөр******* аймгийн******* суманд төрсөн, 2025 оны 03 дугаар сарын5-ны өдөр6 нас3 хоногтой байна. ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн2 дахь тал),
Аюулын зэргийн: “... 0-3 буюу бага” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 27-29 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаартай: “... биед зүүн бугалга, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
*******гийн мөрдөн байцаалтад 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай хүү гэртээ хонохгүй гадуур их тэнээд яваад байхаар нь янз бүрийн хэрэгт ямар нэгэн байдлаар өртөж хохирох эсхүл холбогдох вий гэж санаа зовоод эцэг хүний ёсоор удаа дараа битгий гадуур тэнээд бай гэж хэлж ярьдаг байсан. Харин сүүлийн үед намайг4 хоног уурхайд ажиллаад ирэхээр нь гэртээ оройтож орж ирдэг болсон байсан. Тэгээд миний үгийг үл тоогоод байхаар нь өөрийн өсөж хүмүүжсэнээрээ буюу суран тэлээгээр ороолгосон. Би цэцэг хүн болохоор хүүгээ эрдэм номтой сайн хүн болоосой гэж хүсээд гадуур тэнэх нь буруу гэдгийг маш олон хэлсэн боловч тоогоогүй. Тэгэхээр нь ороолгосон. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн1-62 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт гэрлэлтээ цуцлуулсан, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарах бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг тус тус ойлгоно.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.
Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн бугалга, зүүн даланд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,200,000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт************** хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу00,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.5 дахь заалтад зааснаар *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР