| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0192/Э |
| Дугаар | 2025/ШЦТ243 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:07/2025/0192/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000256 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт************** (РД:******* ), ****** оны дугаар сарын -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , хамт******* аймгийн******* сумын дугаар баг Мангирт дүгээр хэсэг дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлэхдээ: “...Хамт архи уудаг нь дандаа мөнгө гаргахгүй архи уудаг. Би тэр өдөр 200 төгрөг гаргаад аяга авчих гэхэд мөнгө байхгүй гэсэн. Чи яагаад дандаа хүний юмыг зүгээр уугаад байдаг юм бэ гэж хэлснээс болж муудалцсан. Би хохирогчийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь биед хүнд хохирол санаатайгаар учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч хүнд хохирол учирсан. Эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилсэн тул шүүгдэгч *******аас 1,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгуулах саналтай байна. Мөн эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 230,440 төгрөгийг *******аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны дугаар сарын-ны өдрийн 18 цагийн үед******* аймгийн******* сумын дугаар багт байрлах “ ” хүнсний дэлгүүрийн урд хувийн маргааны улмаас хүрзээр цохиж унаган , эрүүл мэндэд нь баруун шагайн гадна дотор хавчаар ясны хугарал, мултрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч мөрдөн байцаалтад 2025 оны дугаар сарын 11, 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны дугаар сарын-ны өдөр би , , зүс таних ахтай хамт Үйлчилгээний төв дээр зогсож байхад******* ганцаараа явж байгаад бид нар дээр ирсэн. Зүс таних ах,******* миний утсыг урд нь аваад явсан гэхээр нь би*******ад ахын утас өгчхөөч байгаа юм уу гэсэн чинь байгаа гэчхээд цаашаа яваад өгсөн. Тэгээд бид нар гээд дэлгүүр лүү алхаж байсан чинь******* араас ирээд гартаа хагархай шил барьчхаад дайраад байсан. Тэгэхээр нь би шилийг нь хаяулаад зогсож байсан чинь хажууханд нь цас цэвэрлэж байсан хүний хүрзийг аваад над руу дайрч намайг цохисон. Намайг хүрзээр цохих үед хөл эвгүй болоод газар унасан чинь хөл өвдөөд эхэлсэн. Тэгээд хамт байсан хэд яасан юу болов гэх үед******* цаашаа явсан. Тухайн үед миний баруун хөл хугараад эргэсэн байсан. Миний баруун хөлийн шилбэний яс хугарсан. Би эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна. ...Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй учир шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй. Эмчилгээний зардал 1,200,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 7 дахь тал)
Гэрч мөрдөн байцаалтад 2025 оны дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр ,******* , нар Үйлчилгээний төвийн дэлгүүрийн урд талын сандал дээр сууж байсан. Тэгээд намайг очиход ганц шил архи аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг шил 0,33 гр архи авч өгье. Өөр мөнгө алга гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр рүү ороод ганц шил архи аваад гараад ирэхэд газар унасан байдалтай хөл эвгүй болчихлоо гээд хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь гийн баруун хөл нь эргээд эвгүй харагдаж байсан. Тэгээд хэн ингэсэн юм бэ гэхэд******* цохичхоод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
*******ын мөрдөн байцаалтад 2025 оны дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр, 04 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би гэрээсээ гараад Үйлчилгээний төвийн гадаа , , нартай таарсан. Тэгээд архи уух гээдгаас 200 төгрөг байвал аяга авчих гэсэн чинь байхгүй гэхээр нь аяга авч чадахгүй бол чамд архи өгөхгүй гэсэн чинь намайг чи архи харамладаг гээд байхаар нь маргалдаж байгаад хажууд хүрз түшүүлээд тавьсан байсныг нь аваадг хоёр гурван удаа цохисон. Тэгсэн хөл хугарчихлаа гээд орилоод байсан. Бигийн баруун тал руу хүрзээр 2-3 удаа, гараараа бас 2-3 удаа цохисон. ... Намайг хүрзээр цохисны дараа газар уначхаад хөл хугалчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны дугаар сарын 21-ний өдрийн 251 дугаартай: “... биед баруун шагайн гадна дотор хавчаар ясны хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул.6.5-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн4-36 дахь тал)
Тамир хүнсний дэлгүүрийн 2025 оны дугаар сарын-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн “хүнд” зэрэгт учрах үедээ амь насанд аюултай гэмтэл хамаарах бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан баруун шагайн гадна дотор хавчаар ясны хугарал, мултрал бүхий гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.6.5-т зааснаар хохирлын хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ын хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нь 1,200,000 төгрөг нэхэмжилсэн, хохирогчийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсантай холбоотойгоор 230,440 төгрөг зардал гарчээ.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлыг болон эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 1,430,440 төгрөгийг гаргуулж, 1,200,000 төгрөгийг хохирогч олгож, 230,440 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэлбэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******ад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн 1, дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоосугай.
5.Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 1,430,440 төгрөгийг гаргуулж, 1,200,000 төгрөгийг хохирогч олгож, 230,440 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сан/Төрийн сан-100900020080 тоот данс/-д оруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР