Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0169/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,  

Иргэдийн төлөөлөгч ****** ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** ,

Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч П.Батжаргал, Б.Содболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт ****** ****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000807 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт ******  (РД: ****** ), ****** -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ****** настай, ****** , бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****** , ****** хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 22 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж 1 жил 6 сар 10 хоногоор тогтоож, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 42 дугаартай шүүчгийн захирамжаар 4 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдсан.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ****** нь хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач ******ынд очиж хоносон. Мөн 10-ны өдөр бас хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны үдээс хойш орой 18 цагийн үед дэлгүүрээс нэг шил архи, нэг пиво авсан. Би архийг нь уусан бөгөөд талийгаач пиво уусан. Орой 20, 21 цаг болж байхад дэлгүүр орчхоод ирье гээд хоёр хүнтэй хамт гарсан бага охиноо надад үлдээгээд гарсан тэгээд эргэж орж ирээгүй шөнө залгаад орж ирээгүй бөгөөд би үүр цайтал залгасан өглөө 5, 6 цаг хүртэл залгасан. Би өглөө нь Шарын гол руу ажилдаа явах байсан. Өглөө хүүхдийн цэцэрлэгтээ явах цаг болоод гэрээсээ гарсан. Талийгаач бид хоёрын хооронд зодолдсон юм болоогүй 10-ны өдөр над руу нэг хүн залгахад намайг хэнтэй яриад байгаа юм гээд над руу кетчупний сав шидэхэд би зөрүүлээд шидсэн утас булааж авах гээд байхаар нь болиулах гэж гарыг нь барьж болиулах гэж оролдсон. Үүнээс өөр бидний хооронд зодолдож нэг нэгнийгээ гэмтээхээр хэмжээний зүйл болоогүй. Намайг талийгаачтай уулзахад баруун гар, баруун гуя нь гэмтсэн байсан. Тархи дарагдаж хонхойсон гэж шинжээчийн дүгнэлт байдаг гэтэл тархи дарагдсан хэр нь ийм байдалтай явах боломжтой гэж үзэхгүй байна. Хэрэв би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна.“ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мэдүүлэхдээ: “...****** гэх залууг 2 жилийн өмнөөс талийгаач надад танилцуулсан манай төөрөлдсөн ах дүүс эцэг нэгтэй гэж танилцуулж байсан. Манайхаар орж гардаг байсан би хамаатан гэж бодог байсан. Би 14 хоног ажилдаа яваад 14 хоног амардаг заримдаа манай эхнэр утсаа авахгүй алга болчихдог байсан би хүүхдүүдээ санаа зовдог байсан. ...Онгоцноос буухад над руу танихгүй дугаараас залгасан. Тэгэхээр нь би яагаад утас чинь холбогдохгүй байгаа юм бэ? гээд ярилцчихаад шөнө над руу бага охин чинь цагдаа дээр ирсэн байна хүмүүс ирж авахгүй юм уу? гэж асуухад би эгч рүү гээ яриад охиноо цагдаагаас авхуулсан. Би онгоцноос буугаад шууд Дархан руу таксинд сууж ирсэн. Би 2 цагийн үед микрт гэртээ ирэхэд гэр аймар болсон байсан энэ хүн нэлээн архи дарс уусан шинжтэй эхнэрээ харахад нүүр ам нь хөх няц болсон байсан бие нь таагүй байх шиг байсан. Би гэр орноо цэвэрлээд орой унтаж амарсан. Шөнө босоод 4, 5 цагийн орчимд нойл орох гээд боссон чинь ухаангүй байхаар нь хиймэл амьсгал хийсэн тэгээд 103 дуудаад эмч ирээд үзээд ах аа уучлаарай сэтгэлээ бариараа нас барсан байна та одоо цагдаа дууд гэж хэлсэн тэгээд би цагдаа дуудсан. Хэцүү байна гадаа гарч эр, гэрт орж эм бүх хариуцлага над дээр ирж байна. Ханиа алдсандаа маш их харамсаж байна. Хүүхдүүд минь ээж хаачсан юм гэхэд нь би бурхны оронд байгаа гэж л хэлдэг. Ээжийн тухай юм гарахаар ээж л гэж ярьдаг болсон би маш гомдолтой байна. Өмнө нь талийгаач татаж байсан бөгөөд тухайн үед татсанаа санахгүй байсан би яагаа ч үгүй шүү дээ гээд юу болсноо санадаггүй. Тэгээд маргааш нь өөрт нь чи ингээд таталт өгсөн гээд үзүүлэх гээд бичлэг хийсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч П.Одмаа мэдүүлэхдээ: “...Хугарлын хувьд шугаман хугарал гэдэг нь үргэлжилсэн цууралт явагдсан гэж үздэг. Хэрвээ энэ нь цөмөрсөн юм уу салсан хугарал байсан бол  тухайн хүндээ шууд  эмнэл зүйн шинж тэмдэг илрээд зовуурь өвдөлт өгөх боломжтой. Энэ хугарлын хувьд хугаралтдаа биш гол нь авсан гэмтлийн хатуу хальсан дээрх цусан хураа гэдэг нь гавлын яс хугарснаас болж хатуу хальс гавлын яснаасаа хөндийрсний улмаас хатуу хальсны судас тасраад  түүнээс цус шүүрч тархи дарагдах хэмжээний 155 гр болтлоо нэмэгдсэний улмаас энэ хүн маань үхэлд хүрч байгаа. Шууд энэ гэмтлийг авсан даруйдаа тухайн хүнд ямар нэгэн байдлаар хуйхандаа ил шарх авсан бол миний хуйх шарх авчихлаа тийм гэмтэл үүсчихлээ гэсэн бодол мэдрэмж төрнө, тухайн гэмтэл нь битүү гэмтэл байсан учраас  энэ хүнд зовуурь шаналгаа үүсэхгүй байх боломжтой. Яс цуурсан. Хатуу хальсан дээрх цусан хураа гэдэг нь яс цуурснаас болж үүсчхээд байна. Тархи дарах хүртлээ хүнд гэрэлт үе гэдэг үе явагдаж байгаа юм. Энэ нь хүнд ямар ч зовуурь шаналгаагүйгээр цусан хураа тархийг дарах хэмжээний томрох хүртлээ хүнд ямар ч зовуурь шаналгаагүй явж болдог бөгөөд тархийг дарах хэмжээнд хүрэхдээ тухайн хүн гэнэт ухаан алдаж унах юм уу эсхүл таталт өгөх эсхүл гэмтэл авснаас хойш 2,3 хоногийн дараа толгой өвдөх, нүд эрээлжлэх шинж тэмдэг илэрсэн байж магадгүй. Энэ хүү шинж тэмдгийг тухайн хүн эрүүл ухаантай байж өөрийн биеийг чагнаж өөрт ямар зовуурь илэрч байгаагаа мэдэх боломжтой байдаг. ...Шугаман хугарал нь хүнд өвчин шаналал үүсгэхгүй байж болно. Хуйхандаа ямар нэгэн гэмтэл байхгүй учраас өвдөлт мэдрэхгүй байх боломжтой...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******ын нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед ******тоотод иргэн Ц.******ыг архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас зодож гэмтэл учруулж улмаар гэмтлийн улмаас эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нийг шилжих шөнө нас барсан үйл баримт тогтоогдсон. Амь хохирогч ******ын үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор  цогцост задлан шинжилгээ хийсэн Дархан-Уул аймаг дахь Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт болон 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтүүдээр талийгаачийн биед баруун чамархайн ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархайн дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, тархи даралт, баруун чамархайн аалзан хальсан доорх цус харвалт буюу гавал доорх битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар хохирогч нас барсан гэж дүгнэсэн. ****** нь хохирогчийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүнийг зодож улмаар толгой хэсэгт нь цохиж зодсоныг амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүд болох ******, ****** нар харсан талаараа мэдүүлсэн. Гэмтэл авснаас хойш цаг хугацаанд уулзсан гэрч нар мэдүүлсэн байдаг. Хохирогчийн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс  хойш явсан замыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон. ****** нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ гарч ******н гэрт очиж хоносон.  Маргааш нь ******, ******, ****** нарын хамт ****** зочид буудалд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоносон байдаг. ******  зочид буудлаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 09-10 цагийн орчим ******ын хамт гараад дахин ******н гэрт очиж мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******, ******, ******, ****** нарын хамт хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 13-нд ******н гэрээс гарч гэртээ ****** болон хоёр хүүхдийн хамт гэртээ ирсэн. 2024 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө гэртээ ******ын хамт хоносон, тухайн шөнө гэрч ****** ирсэн ба ****** болон ****** нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үдээс хойш 14 цагийн орчим талийгаачийн нөхөр гэртээ ирсэн ба ******, ****** нар гэрээс нь гарч яваад тухайн өдрийн орой нөхөр ******тай муудалцаж тухайн өдөр ****** дүрс бичлэг хийсэн 14-15-нийг шилжих шөнө хохирогч нас барсан. ******ын хувьд тухайн гэрчүүдтэй 10-14-ний өдрүүдэд уулзахдаа ******тай уулздаг байсан, ****** бол миний найз залуу, нөхөртөө зодуулдаггүй хэрнэ ******д зодуулдаг талаар гэрчүүдэд хэлсэн байдаг. Мөн тухайн үед зодох процессыг харсан насанд хүрээгүй хоёр хүүхдийн мэдүүлэг байна. Эдгээр нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. ****** нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодод үхэлд хүргэж гэмтэл учирна гэдгийн өөрөө ухамсарлан ойлгох боломжтой учраас хохирол хор уршиг зориуд хүргэсэн гэж үзэж байгаа. Мөн хохирогч ******ын тархиндаа авсан гэмтэл нь бусад гаднын нөлөө болон өвчин, эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан учраас ******ыг үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд энэ гэмт хэргийн улмаас ******ын амь нас хохирсон энэ хохирол хор уршиг нь хэзээ ч сэргэх боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардал 6,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн учраас  хөдөлмөрийн хөөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүн 99,000,000 төгрөг нийт 105,000,000 төгрөгийг шүүгдэгч ******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******эд олгох саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн “хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй тогтоосон гэдгээс илүүтэйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих асуудал нотлогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй,  шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээ нөхсөн шинжтэй нөхцөл байдал үүсэж байна. Мөн шинжээч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлэгт огт дурдагдаагүй асуудлыг шинээр мэдүүлж байгаа нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэхэд хүргэж байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэрчийн  мэдүүлгийг улсын яллагч авч хэлэлцээгүй нөхцөл байдал харагдаж байна. Шинжээчийн мэдүүлэг яагаад эргэлзээтэй байна гэхээр хоёр асуудал харагдаж байна. Нэгдүгээрт тархины бүлэнгийн улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан гэж шинжээчийн дүгнэлтэд дүгнэсэн. Гавлын ясны 6 см цууралтын улмаас тархины аалзан хальсан дотор цус харвалт явагдсан энэхүү гэмтлийн улмаас ямар шинж тэмдэг илэрдэг талаар шинжлэх ухааны хариулт өгөөгүй. Цус харвалт гэдэг нь хамгийн эхэнд ядаж таталт өгөх юм уу, толгой тархи нь өвдөх шинж тэмдэг илрэх байх. Хоёрдугаарт тархи 12 см цуурахад ямар ч өвдөлт өгөхгүй юу ч мэдрэхгүй явна гэж хэлсэн энэ тохиолдолд бол ядаж толгой өвдөх ёстой. Анагаах ухааны номд тархины хөнгөн зэргийн гэмтэл байсан ч гэмтэл авсан даруйдаа ядаж 1 цаг ухаан алдана гэж бичсэн байна. Гэтэл 4, 5 хоногийн хугацаанд амь хохирогчид ухаан алдсан, тархи толгой нь өвчин зовуурьтай шинж тэмдэг илрээгүй. Хавтас хэрэгт авагдсан бичлэгийг үзэхэд хохирогчийн биеэ авч яваа байдал алхаж гишгэж байгаа байдлыг харахад амь хохирогч  маань их цоглог хүн байж дээ гэж бодогдож байна. Ямар ч өвчин зовуурь байхгүй харагдаж байна. Амь хохирогчийн явсан цаг хугацаанд их олон гэрчүүд тааралдсан, үүнд цагдаагийн албан хаагчид хүртэл байгаа эдгээр гэрчүүд дунд энэ хүнд амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн байна, ядаж тархи толгой нь өвдсөн шинж тэмдэг байсныг олж харсан, мэдсэн хүн байхгүй зөвхөн биен дээр хөхрөлт байсан гэдгийг мэдсэн харсан байдаг. Энэ хөхрөлт нь хөнгөн зэргийн гэмтэл гэдгийг шинжээч тогтоосон. Дээрх нөхцөл байдлаас харахад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй санагдаж байна. Яагаад гэвэл гистологийн шинжилгээгээр анх шинжээчийн дүгнэлтийг гарахад хэрэгт дүгнэлтийг хавсаргаж өгөөгүй нэмэлт шинжээчийн дүгнэлт гарахад хуулбар хувь хэрэгт хавсаргасан сая шинжээч өөрөө би гистологийн шинжээчээс утсаар асуусан хүснэгт байдаг юм гэж хэлж байна. Иймд гистологийн шинжилгээгээр гэмтэл авсан цаг хугацааг яг тодорхой гаргаж өгөх шаардлага зайлшгүй үүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс гэрч Дарханбаяр, Баярцэцэг нарын мэдүүлэгт 14-15-нд шилжих шөнө зодоон болсон гэдгийг шууд хэлсэн гэтэл хүүхдүүд мэдүүлэгтээ ямар ч зодоон болоогүй аав архи уугаагүй гэж мэдүүлэг өгсөн. Гэрч болсон хүүхдүүд маань 6, 9 настай бага насны хүүхдүүд юм. Та бүхэн хавтаст хэрэг дотор хүүхдүүдийн мэдүүлэг өгч байгаа үеийн бичлэгүүдийг харсан байх тухайн бичлэгт хүүхдүүд ямар ч анзааргагүй жоохон хүүхэд учраас байцаагчийн асуултад хөтлөгдөх маягаар хариулж мэдүүлэг өгсөн. Иймд хүүхдүүдийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэж ******ыг амь хохирогчид хохирол учруулсан байна гэж тогтоох үндэслэлийг хоёр хөршийн мэдүүлэг няцааж байна. Хууль ёсны төлөөлөгч өөрөө 750 грамм архи уусан хэрүүл маргаан болсон гэж мэдүүлсэн байсан. Хоёр гэрч тухайн үед эрэгтэй хүний чимээ чанга сонсогдсон хүүхэд болиоч ээ гэж дуугарсан пид пад хийсэн чимээ гарсан гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд амь хохирогч хэзээ энэ гэмтлийг авсан бэ гэдэг эргэлзээг төрүүлж байна. Энэ эргэлзээг тайлахын тулд давтан шинжээчийн дүгнэлт гаргуулж үүнд шүүхийн шинжилгээний үндэсний төвийн мэргэшсэн шинжээч нарыг оролцуулан яг энэ гэмтлийг хэзээ авсан ямар шинж тэмдэг илэрдэг, шинж тэмдэг илрэхгүй хохирогч маань яваад байх боломжтойг эцэслэн тогтоосны үндсэн дээр гэм буруугийн асуудлыг шийдэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 60 хоногоор уг хэргийг хойшлуулж давтан шинжээчийн дүгнэлт гаргуулах саналтай байна...” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг зайлшгүй нотлох ёстой гэж хуульчилсан. Гэвч ******ыг буруутгаж байгаа насанд хүрээгүй хоёр хүүхдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр ******ыг амь хохирогчийн амь насыг хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлахад энэ гэмт хэргийг ****** үйлдсэн үү гэдэгт маш том эргэлзээ үүсэж байна. Насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг туйлын үнэн, зөв гэсэн байдлаар хандах нь өрөөсгөл ойлголт. Харин 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө тухайн гэрт болсон үйл явдлыг гэрчүүд гэрчилсэн, хэн ч сонсоогүй хараагүй зүйлийг гэрчлэхгүй бөгөөд хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримын хэмжээнд үнэлэгдэнэ. Тухайн шөнө энэ айлд зодоон болсон эрэгтэй хүний орилох чимээ хүүхдийн ааваа болиоч ээ гэх чимээг хаалга онгойлгоод орилоод байсан, пид пад хийх чимээ гарсан гэж мэдүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хийсэн бичлэг нотолж байна гэж үзэж байна. Ямар ч тайван хүн байсан эхнэр нь олон хоног хүнтэй нийлж архи ууж биедээ хөхрөлт, няцралт авсан тохиолдолд уурлаж бухимдаж эхнэртэйгээ зөрөлдөх асуудал үүсэх нь тодорхой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би эхнэртээ гар хүрдэггүй бид муудалцаагүй хоорондоо зүгээр ярилцсан гэсэн. Нотлох баримтаар авагдсан бичлэгт хэрвээ үнэхээр бодит байдлыг өөрт нь харуулах гэсэн юм бол бичлэг нь яагаад тасраад байна бэ, тас хийх чимээ юунаас болж гарч байна бэ, тас хийх чимээ нь өөрөө хохирогчийг цохиж байж магадгүй байдалтай юу болж байгаа нь тодорхойгүй тас хийх чимээ гарсны дараа хохирогчийн бие нүүр царайг харуулж байгаа нь маш их эргэлзээ төрүүлж байна. Энэ бичлэг дараа нь өөрт нь харуулах гэж бичээд байгаа юм уу, яг юуг харуулах гэж бичээд байна бэ? гэтэл бичлэг дээр биеийн байдал нь тийм хэмжээнд байгаа хүн мэргэжлийн эмчийн тусламж авахгүй бол амь нас нь хохирох нь тодорхой харагдаж байна. Үнэхээр бичлэг хийгээд дараа нь үзүүлээд энэ байдлыг нь засъя залруулъя гэж бодсон бол бичлэгээ хийгээд эмнэлгийн тусламж дуудах ёстой гэтэл эмнэлгийн тусламж дуудаагүй. Эхнэр нь хүнд байдалтай байхад эмнэлгийн тусламж дуудах ёстой хүн нь бичлэг хийгээд суугаад байгаа нь маш том эргэлзээ төрүүлж байна. Хоёрдугаарт ****** зочид буудал руу орж гарч байгаа бичлэг дээр тархины гавал нь 13 см цуурсан гэмтэл авсан хүн тортой ууж идэх юм авсан сугавчилсан ямар нэгэн гуйвсан, өвчин зовуурьгүй шинжтэйгээр орох уу? энэ нь боломжгүй санагдаж байна. ******тай хамгийн сүүлд уулзсан 2024 оны 11 дүгээр сарын 10-нд энэ гэмтлийг авчаад олон хүмүүстэй нийгмийн харилцаанд орж бүр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тархины гавал 13 см цуурсан хүн энэ гэмтэлтэйгээ ийм нийгмийн харилцаанд ороод яваад байна гэдэгт итгэхэд хэцүү байна. Гуравдугаарт  шинжээчийн дүгнэлт үнэхээр эргэлзээтэй байна. Шинжээчийн хариулт шинжлэх ухааны үндэслэлтэй байсангүй. Энэ нь эргэлзээ төрүүлж байна. Гавлын яс 13 см цуурахдаа гадна талын зөөлөн эд ямар нэгэн өвдөлт мэдрэхгүй зовуурь үүсэхгүй гэдэгт итгэхгүй байна.  Шалбарч зулгардаггүй юм аа гэхэд ядаж хавдана хөндүүрлэнэ. Арьс шалбалах төдийд өвчин мэдрэгддэг энэ бол хүн болгон мэдэрдэг мэдрэмж. Гэтэл ийм том хэмжээний гэмтэл авчхаад 4-5 хонгийн туршид нийгмийн харилцаанд ороод бусадтай нэгдээд шоудаж явах боломжтой юу гэдэг асуулт маш том эргэлзээг үүсгэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд асуултад хариулахдаа огт тодорхой бус, итгэл үнэмшил төрүүлэхээр хариулт өгөөгүй. Хавтас хэрэгт тусгагдсан баримтаар миний үйлчлүүлэгчийг шууд буруутгах үндэслэл байхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө эхнэрийнх нь биеийн байдал муу байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай нь харагдаж байна үүнийг яагаад шалгахгүй байгаа юм, эмнэлгийн тусламж дуудаагүйн улмаас хохирогчийн амь нас нь хохирсон байх боломжтой нөхцөл бадал харагдаж байна. Шинжээчийн дүгнэлт маш дутуу, хайнга дүгнэлт гарсан байна гэж үзэж байна. Бид өөрсдөө шинжлэх ухааны ном уншаад тархины гэмтэл ийм байдаг юм байна гэж уншаад сууж байна. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн Батжаргал өмгөөлөгчийн саналтай санал нэг байна...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна гэв. 

 

Шүүгдэгч ******д холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** ****** дугаар байрны ****** Ц.******ыг зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун, зүүн хацар, зүүн бугалга, хэвлий, дээд уруулын дотор салстад зулгаралт, эрүү, баруун мөр, зүүн, баруун бугалга, баруун шуу, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учруулсны улмаас Ц.****** нь 2024 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө гавал тархины битүү гэмтлээр тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь хэрэгт авагдсан:

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** ******байрны ****** 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-20 дахь тал/,

 

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 21-26 дахь тал/,

 

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрч ******ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 29-49 дахь тал/,

 

******ийн гар утасны бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** байрлах ****** зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын ******т байрлах ****** цэцэрлэгийн бэлтгэл А бүлгийн ирцийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

 

Гэрч ******ийн эзэмшлийн Самсунг А71 загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

 

Амь хохирогч Ц.******ын ашиглаж байсан Sumsung Galaxy Tab A загварын Ipad-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 61-75 дахь тал/,

 

Амь хохирогч Ц.******ын эзэмшлийн ****** дугаарын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх яриа, мессежний хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

 

******ын эзэмшлийн ****** дугаарын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх яриа, мессежний хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: "...Намайг 8 настай байхад ******ыг 1 настай байхад нь төрүүлсэн ээж нь болох ****** гэж эмэгтэй манай төрсөн ах болох ****** ******хүүхэд гэж хэлж манай гэрт авчирч хаяад явснаас хойш 18 нас хүртэл нь нэг гэрт байж багаас нь би харж өсгөж нэг гэрт өссөн өргөмөл ч гэсэн төрснөөс ялгаагүй эгч дүүс болсон дүү минь байгаа юм. ****** нь миний дүү би эгч нь байгаа юм. Миний дүү болох ****** овогтой ****** нь ****** оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн. Бага насаа Өмнөговь аймгийн Манлай суманд өнгөрүүлж улмаар 1-4 дүгээр ангиа Өмнөговь аймгийнхаа Манлай суманд сурч, улмаар 5-10 дугаар ангиа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын МСҮТ-д ёочин, хөгжимчин мэргэжлээр төгссөн. Тусдаа гараагүй байж байхдаа 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд 1 хүүхэд нь манайд байдаг, нөгөө хүүхэд нь төрүүлсэн ээж нь болох ******ынд байдаг. Сүүлд ******тэй 2014 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэд гаргасан. Миний дүү ****** нь "******" ХХК-ийн туслан гүйцэтгэх компанид ажилладаг байж байгаад хүүхэд гаргаад дахиж ажил хөдөлмөр эрхлээгүй. 2014 оноос эхлэн Дархан-Уул аймагт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг болсон. ******, ****** хоёр хоорондоо гайгүй эвтэй, найрсаг харилцаатай л амьдардаг байсан. Ямар нэгэн байдлаар хоорондоо муудалцаад байдаггүй байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-97 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч ******ийн мөрдөн байцаалтад 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Миний хань болох Ц.****** нь бусдад амь насаа алдсаны улмаас талийгаачийг оршуулахтай холбоотой надаас гарсан. Нийт зардал нь хайрцаг, газар гээд 2,500,000 төгрөг болсон. Мөн бусад буяны ажилтай холбоотой гарсан ирсэн хүмүүсийн гар цайлга, хоол хүнс, лам нараар ном уншуулах гээд гарсан зардал 3,500,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийн бодит зардал гарсан. Тэр хохирлоо нэхэмжилж байна. Талийгаач маань хамгийн сүүлд 2013 онд л ажил хөдөлмөр эрхэлж байсан. Хүүхдүүдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг одоо ажилдаа явчхаад бууж ирж байгаад хөөцөлдөж тогтоолгоно. Би талийгаач Ц.******тай 2013 оноос эхлэн танилцаж хамтран амьдрах болсон. Улмаар 2014 онд бид хоёр дундаасаа нэг хүүтэй болж ****** гэж нэр өгсөн, дараа жил нь буюу 2015 онд дахин 1 хүүтэй болж ****** гэж нэр өгсөн. Тэгээд 2019 онд дахин нэг охинтой болж ****** гэж нэр өгсөн. Бид хоёр дундаасаа гарсан 3 хүүхэдтэй. Талийгаач надтай суухаасаа өмнө 2 хүүхэдтэй байсан юм билээ. Тэр хоёр хүүхдүүд нь Улаанбаатар хотод амьдардаг. Бид хоёртой цуг байдаггүй ээ. Талийгаач бид хоёрын дундаас гарсан 3 хүүхэд намайг ажилдаа явахаар манай аав гэртээ байлгаж асран хамгаалж байгаа. Манай аав Баринзаа гэж хүн байдаг. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт амьдарч байгаа. Би ажлаасаа буухаараа түрээсийн байрандаа 3 хүүхдээ авч хамт байж байгаа. Манай хоёр хүү бол сэтгэл санаа нь гайгүй л байх шиг байна. Нэг насны зөрүүтэй болохоор хоорондоо тоглоод одоохондоо мэдэж байгаа юм байхгүй л байна. Харин бага охин ****** хааяа ээжийгээ нэхэж уйлаад сэтгэл санааны хувьд хэцүүхэн л байх шиг байна.Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа очоод 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа бууж Улаанбаатар хотоос таксигаар явж Дарханд ирж өдөр 14 цагийн орчимд гэртээ ирсэн санагдаж байна. Ирсэн өдрөө гэр минь аймар бохир заваан байсан тул эхнэртэйгээ цуг өдөржин гэрээ цэвэрлэж их цэвэрлэгээ хийсэн. Тэгээд орой хүүхдүүд унтсаны дараа 2024 оны 11 дүгээр сарын 14-нийхээ орой 21 цагийн орчимд байх эхнэрийгээ бусдад зодуулсан байсныг мэдсэн. Тэгээд би гар утсаараа байгаа байдлыг нь баримтжуулан бичлэг хийж ганц нэг зураг дарсан. Тухайн үед би эхнэрээ зодож зохисон зүйл байхгүй ээ. Ер нь яахав муудалцаж маргалдсан зүйл бол байгаа, мэдээж ажилдаа яваад ирэхэд эхнэр нь бусдад зодуулчихсан, олон хоног архи уучихсан байдалтай, гэр орон бохир заваан нил архины шил болсон байдалтай байсан болохоор жаахан бухимдаж хэрэлдэж маргалдсан зүйл бол байгаа. Бусдаар бол зодож цохисон зүйл болоогүй ээ. Манай талийгаач олон хоног архи уучихаараа архины хордлогоос болж хааяа таталт өгөөд байдаг байсан. Тэр үед 00 цагаас өмнө таталт өгөхөө болиод бие нь гайгүй болчихсон бөгөөд бид хоёр унтаад өгсөн бөгөөд би үүрээр сэрсэн чинь талийгаач бие нь сонин болчихсон хөдөлгөөнгүй, амьсгалахгүй болчихсон байхаар нь тухайн үед би сандраад эмнэлэг дуудсан. Би үүнээс цааш ярьж чадахгүй нь ээ. Би ханийгаа алдаад сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байна..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 194-195 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б.******ын мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 15, 11 дүгээр сарын 18, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Манай аав өчигдөр ажлаасаа ирсэн. Ажилдаа явахдаа 14 хоног явчхаад ирдэг. Аав ээжтэй маргалдсан. Гэр орноо цэвэрлэсэнгүй гээд ээжийг загнаад тэгээд тэр хоёр цуг гэрээ цэвэрлээд байсан. Тэгээд орой 10 цаг болж байхад ****** дүүтэйгээ хамт жижиг өрөөндөө ороод унтсан. Үүрээр 04 цагийн орчимд аав ****** хурдлаарай нааш ир гээд дуудсан. Тэгээд би очсон чинь ээж чинь амьсгалахгүй байна гээд ээжийн зүрхэн дээр дараад байсан. Тэгээд намайг ээжийнхээ гарын барьж өг, хурдан ээж чинь амьсгалахгүй байна гээд байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд эмч ах ирж ээжийг үзээд -Хүүхэн хараа нь өргөссөн байна. Ээжийг үхчихсэн гээд хэлсэн. Тэгээд тэр эмч ах аавыг цагдаа руу залга гэж хэлээд эмч ах гараад явсан. Тэгээд цагдаа нар манай гэрт ирсэн. Манай аавын дүү Нэмэхээ ах ирээд ****** бид хоёрыг аваад цагдаа руу явсан. Би унтаж байсан болохоор сонсоогүй. Би сайн санахгүй байна гэхдээ 2-3 хоногийн өмнө нь байхаа ****** гээд ах манай гэрт ирж архи ууж байгаад ээжийг зодсон. Эхлээд ****** ах ээжийн нуруу, хөл рүү цохиод дараа нь нүүрнийх нь эрүү болон нүүрнийхэн дух хэсэгт ****** ах гараараа цохисон. Мөн кетчупны саваар нүүр рүү нь цохиж хөмсөгнийх нь тэнд хөхрүүлсэн. Тэр үед ****** бид хоёр манай ээжийг битгий зодооч гэж ****** ахад хэлсэн чинь та хоёр цаашаа өрөө рүүгээ яв гээд хөөгөөд байсан. ****** ах ээжтэй маргалдаж зодолдох үед манай гэрт ээж тэгээд манай бага дүү ******, дунд дүү ****** бид хэд л байсан. Тэгээд ****** ах байсан. Тухайн үед шөнө болчихсон 10 цаг 30 минут болж байсан. Ээжид мөнгө байхгүй гэсэн чинь ****** ах ээжийг утсаа тавьчих гэж хэлсэн чинь ээж тэр утсаа дэлгүүрт тавихгүй гэснээс болж ээжийг ****** ах зодсон...

...2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн: "...Өмнө нь бас аавыг байхгүй байхад ****** ах манай гэрт ирээд ээжтэй маргалдаад бас ээжтэй зодолдоод байдаг байсан. Манай аав 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ ирээд ээжтэй гэрээ цэвэрлэхэд аав наад кетчупны савыг доторх нь дуусчихсан юм чинь хаячих гэхээр нь би хогийн сав руу хийчихсэн байсныг хаясан. Одоо хогийн цэг дээр л байгаа байх. ****** ах ээжийг зодсоноос хойш 2 билүү 3 хоногийн дараа ****** дүүтэйгээ цуг ээжийн эмэгтэй найзын гэрт очиж хоносон. Ээж тэр найзтайгаа цуг тэр найзынхаа гэрт архи уугаад байсан. Тэр ээжийн найзын гэрт байхад ээжийн найзаас гадна 3 хүн байсан бөгөөд тэр хэд архи л уугаад байсан. Тэгэхэд хэрүүл маргаан зодоон бол болоогүй ээ. Тэр үед ээж эхлээд дэлгүүр орчхоод ирье гэж ****** бид хоёрыг дагуулж гарчхаад эмэгтэй найзынх руугаа явчхаад ирье гээд байсан. Би тэр үед уг нь гэр рүүгээ оръё гэж ээжид зөндөө хэлсэн. Тэр үед манай дүү ****** ****** ахтай гэрт үлдсэн. Тэр үед манай дүү унтаж байсан. Бааска ах гэрт утсаараа юм үзээд үлдсэн. Тэр шөнө манай аав намайг сэрээгээд очиход манай гэрийн том өрөөнд буйдангийн урд талаар ор засаад унтсан, орон дээрээ аавын хажууд хэвтчихсэн ээжийн нүд нь нээлттэй мөртлөө хөдлөхгүй, хөл нь хүйтэн болчихсон байсан. Аав 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 14 цаг орчим болж байхад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд ээжийн эмэгтэй найз нөхөртэйгөө цуг байж байсныг аав загнаад гэрээс гаргасан. Тэгээд аав ээжийг бас загнаад тэгээд тэр хоёр гэрээ цэвэрлэсэн. Тэр өдөр ээжийг цохиогүй...

...2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн: "... Шинэ Дарханы Тохь гээд ресторантай байрны хажуугийн 1 дүгээр байранд байсан. Тэр байрны Тохь талын захын орцны 4 давхарт байсан. Тэр айлд эхлээд ээж ****** бид гурав цуг нэг хоноод маргааш нь ээж байхгүй бид хоёр дахиж 1 хоносон. Тэгээд маргааш нь ээж эмэгтэй найзтайгаа тэр айлд ирээд тэгээд бид хэд гэртээ харьсан санагдаж байна. Би сайн мэдэхгүй байна. 2 билүү 3 хоносон байх. Манай гэрт ****** ах өмнө нь ирдэг байсан. ****** ах манайд ирчхээд аавыг ажлаасаа ирэхээс өмнө явдаг байсан. ****** ах аавыг ажилдаа яваад 2 хоносны дараа л манайд хүрээд ирдэг, тэгээд явахгүй манай гэрт хоноод байдаг. Сүүлд ээжийг зодохоос 2 хоногийн өмнө манай гэрт ****** ах ирсэн. Ээжийг ipad-аа дэлгүүрт тавиад архи, пиво авчих гээд хэлсэн. Тэгээд ээж манай дээр Ёотонд байдаг Хайпи гэдэг нэртэй дэлгүүрт ipad-aа тавиад архи авах гэсэн чинь дэлгүүрийн эгч ipad авахгүй гэж хэлсэн чинь ****** ах ээжийг гэрт орж ирсний дараа уурлаад зөндөө зодсон. Ээжийн хоолойг нь боогоод гуя энэ тэрээс нь чимхэж базаад цохиод байсан. Мөн кетчупны саваар ээжийн толгой руу цохиод хөмсгийг нь сэтлээд мөн гар хөл рүү нь аймар цохиод байсан. Тэр үед ****** бид хоёр манай ээжийг битгий зодооч гэж хэлэхэд ****** ах та хоёр өрөө рүүгээ яваач гээд загнаад байсан. Тэгээд ээж аав руу ярьж мөнгө аваад надтай цуг Магнолий дэлгүүр орж архи, пиво, бэлэн гоймон надад чихэр аваад буцаад гэрт очсон чинь ****** ах ээжийг зодохоо больчихсон..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101-105 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.******ын мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: "...Хэзээ гэдгийг нь би мэдэхгүй байна. Ээжийг дэлгүүрээс орж ирсэн чинь архи аваагүй гээд Бааска ах ээжийг зодоод байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

Гэрч ******ийн мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “ ...Би Б.******гийн цэцэрлэгийн багш юм. Б.****** нь зан байдлын хувьд их дуугүй хүүхэд бөгөөд манай ангид 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн манай ангид явж эхэлсэн. Тухайн 9 дүгээр сард 9 хоног, 10 дугаар сард 10 хоног, 11 дүгээр сард огт ирээгүй байж байгаад 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед ****** нь ангид ямар ч харгалзан дэмжигчгүй ороод ирэхээр нь би тухайн хүүхдээс "яагаад ганцаараа орж ирж байгаа талаар асуухад надад ямар нэгэн хариулт хэлэхгүй байсан болохоор би ангиас ******г авч гараад гэрийг нь заалгаж очиход Дархан сумын ******т байрлах ******байрны 5 давхарт байрлах айл байсан бөгөөд хаалгыг нь тогшоод ороход үл таних 30 орчим насны 150- 160 орчим см өндөр нуруутай бор царайтай залуу байсан бөгөөд би тухайн залуугаас энэ гэрт чамаас өөр хүн байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн бөгөөд ******гийн аав, ээж нь байна уу гэж асуухад хүн байхгүй гэсэн бөгөөд би гэрт нь ороход нийт 2 өрөө байр байсан бөгөөд гэр нь эмх цэгцгүй байдалтай байхаар нь би утас дээрээ өрөөнүүдийн зургийг дарчихсан юм. ****** нь цэцэрлэгт бараг ирдэггүй бөгөөд би тухай бүрд нь асран хамгаалагч руу нь залгахад ээж нь гэх эмэгтэй аваад ******гийн биед нь өвдсөн гэж хэлдэг байсан юм. Харин би ******гийн аав ****** гэх хүнийг 3 удаа харсан бөгөөд ажлаасаа ирсэн үедээ ******г цэцэрлэгт нь хүргэж ирдэг юм. Ээж ****** нь цэцэрлэгээс ******г авах гэж ирэх үедээ дандаа согтууруулах ундаа үнэртсэн байдалтай ирдэг байсан бөгөөд хүүхдэд тавих хараа хяналт сул гэр бүл юм. Би хамгийн сүүлд ****** гэх хүнийг 10 дугаар сарын дунд орчимд харсан бөгөөд дахиж хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/,

 

Гэрч ******ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

 

Гэрч Ж.******ын мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...миний танил ****** гэх хүүхэн над руу залгаад та намайг Титаник баарнаас аваад Хапитатад хүргээд өгөөч гэж дуудахаар нь би Шарын голоос хуурай дүү ****** хамтаар 21 цагийн үед гарсан. Тэгээд Дарханд орж ирээд Титаник баарнаас ******г авахад хамт ****** гэх хүүхэн гарч ирсэн. Тэгээд Хабитатад ****** гэрт хүргээд өгөөч гэхээр нь Төөгий бид 2 машинаараа хүргэж өгсөн. Тэгээд буцаад явтал ****** миний утас руу дахин залгаад ахаа намайг ирээд авчих би айлаас гараад алхаж явна гэхээр нь Төөгий бид 2 буцаж очиж зам дээрээс авсан. Тухайн үед ****** нэлээн согтуу байсан ба ахаа би өлсөж байна гэж хэлээд хоол авхуулаад, дараа нь тамхи авхуулаад хамгийн сүүлд буудал аваад өг гэхээр нь би түүнийг ****** нэртэй буудалд оруулж өгсөн. Тэгсэн чинь ****** ахаа би яаж ганцаараа хонох юм бэ гэхээр нь танил ******ын дугаар луу хамт явсан хуурай дүү ****** утсаар залгаж хаана байгаа юм бэ ******тай ирээд хамт буудалд хоночих гэхэд тэгье гэж зөвшөөрөөд шинэ Дарханаас ****** таксигаар ирж Магноли дээр түүнийг тосож аваад Очир төвийн дэлгүүр орж хоол, тамхи, 2.4 литрийн 3 том пиво аваад ******ыг ****** буудалд хүргэж өгсөн. Тэгээд ******, ****** бид 3 авсан пивоо хувааж ууж байтал буудлын ресейпшн нь бид нарыг чанга ярилаа гээд хөөсөн. Намайг ******, ****** хоёртой хамт пиво уугаад сууж байхад ******ын биеийн ил харагдах хэсгээр хөхөрч, зулгарсан байхаар нь яасан талаар асуухад ****** нь миний нууц амраг ****** намайг зодчихсон юм аа, өөрийнхөө нөхөрт зодуулж үзээгүй хэрнээ ******д зодуулчхаад байх юм гэж хэлсэн. Мөн манай нөхөр удахгүй ажлаасаа бууж ирэх гээд байдаг би ******д зодуулчихсан, ийм байдалтай байж байдаг яана аа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

Гэрч Б.******ын мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 11-ний орой нүүрсэнд оочирлож байсан ****** намайг хамт Дархан яваад ирье гэхээр нь би өөрийнхөө машиныг үлдээгээд ****** ахын машинтай явсан. Тэгээд Дарханд орж ирээд Титаник нэртэй баарны гадаа ирсэн ба дотроос нь танихгүй 2 хүүхэн гараад ирсэн. Тэгээд тэр хоёр хүүхнийг аваад Хабитатад гэдэг газарт хүргэж өгсөн ба буцаад явж байтал нэг хүүхэн нь араас дуудаад буцаж очиж авсан. Тэгтэл тэр хүүхэн янз бүрийн юм аваад өг гэж нэхээд байсан ба тэрэнд ****** ах юм авч өгөөд л яваад байсан. Сүүлдээ зочид буудалд оруулж өгсөн. Үүний дараа ****** хүн рүү өөрийнхөө утсаар залгаснаа миний утсыг блок хийсэн байна гээд миний гар утсаар нэг хүүхэн рүү яриад байсан. Тэгснээ надтай хамт нэг хүүхнийг Магноли гэх дэлгүүрийн гаднаас тосож аваад замаараа дэлгүүр ороод 2.4 литрийн 3 том пиво аваад буудалд орж ****** ах тэр хоёр хүүхэнтэй хувааж уусан. Тэгээд би дундуур нь нэг гарчхаад буцаад ороод иртэл сүүлд авсан хүүхэн халууцсан бололтой дээгүүрх хувцсаа тайлаад нимгэлсэн сууж байсан. Тэгсэн тэр хүүхний цээжний хэсэг, гар, эрүүгийн доод хэсэг нэлэнхийдээ хөхөрсөн байсан. Тэр хүүхний ярьж байгаагаар найз залуу зодсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь би аймаар зодож дээ гэж тухайн үедээ бодсон. Тэгээд тэд нарыг ууж байгааг харж сууж байгаад үүрээр буюу 05 цагийн үед буудлаас ****** ах бид 2 гараад явсан. Тэр хүүхэн өөрөө согтуу байсан учраас биеийн байдал нь ямархуу байсныг анзаарч хараагүй ямар ч байсан тэр хүүхэн буудалд пиво ууж байхдаа бөөлжиж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/,

 

Гэрч З.******ын мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Тэгээд нэг мэдэхэд өглөө буудлынхаа өрөөнд ****** бид хоёр нэг нэг орон дээр тусдаа унтаж байсан. Тэгээд бид хоёр орноосоо босоход ******ын эрүүний доор хөхөрчихсөн байхаар нь яагаад эрүүн доор чинь хөхөрчихсөн байгаа юм бэ гэж асуухад танилцаад 5-6 жил болж байгаа найз залуудаа зодуулаад ийм болчихсон гэж хэлж байсан. Ингээд бид хоёр буудлаас өглөөний 09-10 цагийн хооронд гарахад ****** хоёр хүүхдээ найзындаа үлдээчихсэн байгаа гэж хэлээд хоёр хүүхдээ очиж авна гэж хэлээд нэг байранд очсон. Тухайн айлд шатаар өгсөөд ороход гурван залуу архи уугаад сууж байсан ба тухайн залуучуудтай хамт бид хоёр суугаад 3 шил 0,5 граммын архи хувааж уугаад сууж байхад тухайн залуучуудын таньдаг хүмүүс гээд надаас эгч байрын хоёр эмэгтэй ирээд 7-лаа болоод дахин 1 шил архи уугаад унтаж амарцгаасан. Тухайн гурван залуучуудыг ******, ****** гэж дуудаад байсан ба махлаг бондгор залуугийнх нь нэрийг нь би санахгүй байна. Тухайн архи ууж хоносон айлд ******ын хоёр эрэгтэй хүүхдээс өөр ямар нэгэн хүүхдүүд байгаагүй. Тухайн байр хоёр өрөө байр байсан. Жижиг өрөөнд нь хоёр хүүхэд байгаад байсан. Тэгээд маргааш орой 17-18 цагийн орчимд босоод ****** тухайн айлаас хоёр эрэгтэй хүүхдээ дагуулаад бид 4 ******ын гэрт очоод унтаж амарсан. Тухайн үед ****** гэртээ очоод нимгэн халаад өмсчихсөн байхад биеийн гар, хөл, хэвлий хэсэгт хөхрөлтүүд харагдаад байсан. Тэгэхээр нь би ******аас би чиний ганцхан эрүүн доор чинь хөхрөлтүүд байгаа юм байх гэж бодсон чинь биеийн бүх хэсэгт хөхрөлтүүд үүссэн байна гэж хэлэхэд харин тиймээ гэж хэлээд өөр нээх зүйл яриагүй... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

 

Гэрч ******мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цаг 44 минутад залгасан бөгөөд эхлээд би аваагүй ба дараа нь 10 минутын дараа би буцаагаад залгасан чинь Ц.****** над руу залгаад ундаа, пиво олоод ирээч гээд гуйгаад байсан. Тэгээд би Магнолиа дэлгүүр орж Sprite гээд 1.2 литрийн савлагаатай ундаа аваад Дархан-Уул аймаг Дархан сумын ****** ****** дугаар байрны 27 тоот Ц.******ын гэрт нь өглөөний 06 цаг 20 минут болж байхад тэдний гэрт очсон. Намайг тэдний гэрт очих үед ****** гэртээ ****** гээд нэг эмэгтэйтэй цуг пиво уугаад сууж байсан. Гэрт нь жижиг өрөөнд нь 2 эрэгтэй хүүхэд унтаж байсан. Тэр үед ****** ****** бид гурав юм ярьж сууцгаасан бөгөөд тэр хоёр пивоо ууж би тэр авч очсон ундаанаасаа жаахан ууж хань болж суусан. Тухайн үед Ц.****** амьдралаа ярьж байсан ба нөхөр маань "****** ХК-нд ажилладаг, нөхрөөс гадна бас нэг залуу надад сайн болчхоод манай гэрт ирээд салахгүй байгаа гэж хэлж байсан. Тэгээд 07 цаг 20 минут болж байхад ******, ****** болон тэдний 2 хүүхэд гээд бид хэд миний машинд суугаад хуучин Дарханы 16 дугаар сургуулийн гадна очиж 2 хүүхдийн буулгаад ****** болохоор Эрүүл мэндийн 2 дугаар төв рүү орж биеэ үзүүлнэ гээд орсон. Би Ц.******тай цуг явж Микрт тэдний гэрийн гадаа очтол ****** бие өвдөөд байна намайг гэр рүү оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ******ыг гэр рүү нь цуг орж ойролцоогоор 30 орчим минут болсны дараа ****** миний бие өвдөөд толгой болон нойр булчирхай л өвдөөд байх шиг байна. Чи найздаа эмийн сангаас ношпа гээд эм байдаг аваад өг гэхээр нь би тэр эмийг нь авах гээд ******ын гэрээс гараад гараад эмийн сан орох гээд явж байтал 10 орчим минутын дараа ****** над руу залгаад ******ыг хоёр цагдаа ирээд аваад явчихлаа гээд байна. Надад очих газар байхгүй шүү дээ гээд ****** залгаж байсан. Тэгээд өдөр 13 цаг 30 минутын орчимд намайг гэртээ байж байтал ******, ****** хоёр хоёулаа ээлжилж залгаад идэх юм болон ундаа дөхүүлээд өгөөч гээд залгаад байхаар нь би мантуун бууз 3, прошки 3, ундаа аваад ******ын гэрт очсон чинь ******, ****** хоёр гэртээ хоёр хүүхэд нь ирчихсэн байцгааж байсан. Хоёр хүүхэд нь их өлссөн бололтой миний авч очсон мантуун бууз, пирошки-г идсэн. Удалгүй 30 орчим минутын дараа хаалга тогшоод ******ын нөхөр болох өндөр бор залуу ороод ирсэн. Тэр үед нөхөр нь эхнэр рүүгээ уурлаад хүмүүс цуглуулж архи уулаа гээд уурлаж байсан ба би тэр үед ******г дагуулаад гараад явсан бөгөөд ****** миний машинд 10 литр бензин хийгээд хөдөө Салхит руу гэр рүүгээ хүргүүлсэн. Тэгээд би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний үдээс хойш 17 цагийн орчим гэртээ буцаж ирсэн. Тэдний гэрт очоод юм яриад сууж байхад ******ын эрүү хөхөрчихсөн байсан бөгөөд би нүүрээ яачихсан юм бэ гэж асуухад нөхрөөс гадна 1 залуутай явалддаг. Тэр залуудаа зодуулчихсан, нөхөр ирэх гээд байдаг яана аа гээд нөхрөөсөө их айж байгаа бололтой юм яриад байсан. Тэр залуугийнхаа нэрийг нь хэлээгүй. Явалддаг залуу л зодсон гэж хэлж байсан. Аан тийн тэр залуугаа Шарын голд байгаа ч гэсэн билүү нэг юм ярьж байсан. Надад толгой эргээд, толгой өвдөөд байна, дотор муухайрч цээж хэсгээр хөндүүрлэж өвдөөд байна, нойр булчирхай бас өвдөөд байх шиг байна гээд нэлээн зовуурьтай байгаа бололтой байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 тал/,

 

Гэрч Ч.******н мөрдөн байцаалтад 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: "...Би одоогоос 1 жилийн өмнөөс ******ыг таньдаг болсон ба анх таксинд явж байгаад танилцаж байсан. Тэрнээс хойш хааяа нэг уулздаг байсан. Би хөдөө ростороор 14 хоног ажилд явдаг болохоор ирсэн үедээ хааяа нэг ******тай уулздаг. Манай гэрт ирж бид хоёр дотно харилцаанд ордог байсан. Тэр утгаараа найз нөхдийн харилцаатай гэх юм уу тийм л харилцаатай байсан. Хамгийн сүүлд гэвэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд ****** над руу залгаад юу хийж байна хаагуур байна гэж асуусан. Би тухайн үед гэртээ У******а гээд найзтайгаа хоёулхнаа байна гэсэн чинь ****** танайд яваад очиж болох уу гэхээр нь тэгээ гэж хэлсэн юм. Удалгүй ****** 2 эрэгтэй хүүхдээ дагуулчихсан манай гэрт буюу ****** манай гэрт 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 21 цаг өнгөрч байхад хүрч ирсэн. Тэгээд манайд ****** 2 хүүхдийн хамт хоносон. Тэр үед манайд манай хэдэн найзууд байсан ******, У******а гээд найзууд байсан бид хэд тэр шөнөдөө архи ууцгааж байгаад У******а, ****** нар харьцгаасан. Харин ****** манайд хүүхдүүдтэйгээ хоносон. Ц.******ын хоёр хүүхэд нь манай гэрийн жижиг өрөөнд унтаад хоносон. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний 22-23 цагийн орчимд ****** хүнтэй уулзчихаад ирье гэж гарч яваад тэр шөнөдөө манайд шөнө ирж хоноогүй. Хүүхдүүд нь манай гэрт хоносон. Харин маргааш нь 12 цагийн орчимд байна уу ****** гэх эмэгтэйг дагуулаад манайд дахиад ирсэн. Тэр үед манайд У******а, ****** бид хэд байсан. Тэгээд бид хэд бас дахин архи уугаад манай гэрт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манайд бөөндөө хоносон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө ******, ****** нар хоёр хүүхдээ дагуулаад манай гэрээс гараад явсан. Тэрнээс хойш дахиж ******тай тааралдаагүй. Анх буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд манайд ирэхдээ ****** үерхдэг найз налуудаа зодуулаад маргалдаад гэрээсээ гараад ирлээ гэж хэлж байсан. Би тэр залуутайгаа цуг амьдардаг л гэж ойлгосон. Тухайн үед ****** зодуулчихсан нь илт мэдэгдэж бие нь нүүр болон ил харагдах хэсэгт хөхөрсөн байхаар нь асуухад үерхдэг найз залуудаа зодуулчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед манай гэрт байсан хүмүүс бүгд тэр яриаг сонссон байх. ******ын хөхөрсөн биеийн хэсгийг ****** өөрөө бид нарт үзүүлсэн. Хүн харахад илт байсан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө би ******тай цуг манай гэрийн том өрөөний буйдан дээр унтсан ба ******тай бэлгийн харилцаанд ороход ****** хувцсаа тайлахад бие нь битүү хөх няц болчихсон байсан ба би тухайн үед ******аас энэ яасан юм бэ гэж асуухад мөн л үерхдэг залуутайгаа муудалцаад тэр залуу нь зодчихсон гэж хэлсэн. Манай гэрт анх ирэхдээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой манай гэрт байж байхдаа тэр залуутайгаа утсаар яриад байсан. Тэр залуу нь согтуу байгаа бололтой ****** утсаар ярьж байхдаа чи хүүхэд харж байж согтуу байгаа юм уу архи уухаа боль гээд байсан. Бага эмэгтэй хүүхэдтэй нь тэр залуу нь гэрт нь байгаа гэж ****** хэлж байсан. Тэр найз залуу нь гэрт нь цуг амьдардаг юм уу л гэж би бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

 

Гэрч ****** мөрдөн байцаалтад 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед ******ын эрүүн дээр хөхөрсөн байсан. Гар нь мөн гарын шуу нь хөхөрсөн байсан. Тэгээд өөр юм анзаарагдаагүй. Тухайн үед ****** таньдаг дүүтэйгээ маргалдаад зодуулсан талаараа хэлж байсан. Тухайн үед ****** нь гартаа нэг таблет барьж явсан бөгөөд тэр утас руу нь 9937-тай дугаар байнга залгаад байсан бөгөөд ямар учиртай юм бэ гэж асуухад намайг зодсон манай нөгөө бацаан байгаа юм аа гээд утасныхаа дууг хааж байсан. Би тухайн үед аваад яриач гэсэн чинь яах юм бэ зүгээр ярьшиг гээд утсаараа ярихгүй байгаад байсан. Тухайн үед ****** гэрт зодоон болсон зүйл байхгүй. Тухайн үед ******ын 2 хүүхэд бас байсан болохоор тэнд хэрэлдсэн маргалдсан зүйл огт болоогүй ээ. ******н гэрт ****** ******, ******, ****** гээд нэг эмэгтэй, би мөн ******ын 2 хүүхэд гээд 6 хүн л байсан. Манай найзууд намайг У******а гэж нэрлэдэг. Угаасаа намайг багаасаа гэр бүлийнхэн маань улаанаа У******а гэж дууддаг байсан..” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

 

Гэрч ****** мөрдөн байцаалтад 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...****** гэх эмэгтэй манай байрны 2 дугаар орцны 5 давхрын ****** сүүлийн 2 жил орчим амьдарч байна. Архи нэлээд уудаг эмэгтэй байдаг. Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг. Он, сарын сайн мэдэхгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын эхээр байх огноог нь мэдэхгүй байна. ****** нь манай дэлгүүрт 2 эрэгтэй хүүхдээ дагуулчихсан орж ирээд жаахан юм зээлээр авчихмаар байна. Би энэ іpad буюу таблетаа тавиад жаахан юм зээлээр авчихмаар байна гээд гуйж орж ирсэн бөгөөд би тэр үед өгөөгүй. Учир нь тэр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор нь зээлээр юм өгөөгүй юм. Тэгээд тэр эмэгтэй надаас жаахан гуйж 5-10 минут зогсож байгаад гараад явсан. Гэтэл маргааш нь нөгөө эмэгтэй бэлэн мөнгөтэй болчихсон манай дэлгүүрт орж ирээд нөхөр над руу мөнгө явуулсан та өчигдөр надад зээлчихгүй дээ би ингээд л өгчих байсан шүү дээ гэж хэлээд манайхаас хүүхдүүддээ чихэр, чипс, ундаа аваад мөн 750 граммын Хараа нэртэй архи, 2.5 литрийн савлагаатай пиво зэрэг зүйл худалдаж аваад гараад явсан. Тухайн үед куртикнийхээ халааснаас нэлээд их хэмжээний бэлэн мөнгө гаргаж ирээд худалдан авалт хийгээд гараад явсан. Тэр үед мөн л халамцуу архи үнэртүүлчихсэн явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 138/24 дугаартай: “... ****** овогтой ****** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. ****** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учраас өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн эрх ашгаа хамгаалах чадвартай. ****** нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учраас хэрэг хариуцах чадвартай...” гэсэн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаартай: “...Амь хохирогчийн биед баруун чамархай, ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, тархи дарагдал, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун, зүүн хацар, зүүн бугалга, хэвлий, дээд уруулын дотор салстад зулгаралт, эрүү, баруун мөр, зүүн, баруун бугалга, баруун шуу, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун 8-9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.Дээрх баруун, зүүн хацар, дээд уруулын дотор салстад зулгаралт гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх баруун чамархай, ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, тархи дарагдал, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, зүүн бугалга, хэвлийн зулгаралт, эрүү, баруун мөр, зүүн, баруун бугалга, баруун шуу, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун 8-9-р хавирганы хугарал гэмтлүүд нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун чамархай, ухархайн хананы хугарал, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, дагзны хатуу хальсан дээрх цус харвалт, тархи дарагдал, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэгт, баруун, зүүн хацар, зүүн бугалга, хэвлий, дээд уруулын дотор салстад зулгаралт, эрүү, баруун мөр, зүүн, баруун бугалга, баруун шуу, зүүн хөх, хэвлий, баруун, зүүн гуянд цус 8-9-р хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул цус хуралт, баруун хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 170-175 дахь тал/,

 

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/,

 

Шинжээч П.Одмаагийн мөрдөн байцаалтад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Амь хохирогч Ц.******ын биед үүссэн байсан дээд уруулын дотор салст болон баруун хацарт 1,7х0,3 см, зүүн хацарт 0,5х0,2 см жижиг хэмжээний зулгаралтууд нь шинэ буюу 24 цагаас дотогш хугацаанд үүссэн, бусад цус хуралтууд нь зарим нь өнгө нь бүдгэрч, зарим нь захаасаа шарлаж, шимэгдэж эхэлсэн байсан тул хуучин гэмтэл буюу 3-аас дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд гэж үзэж байна. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж хуйхыг сөхөж үзэхэд баруун чамархайны хуйхан доор 10х4 см, 9х5 см, мөн баруун чамархайн булчинд хүрэн ягаан өнгийн цус хуралт үүссэн байсан бөгөөд чамархайн булчинг шулж ясыг гаргаж хөрөөдөн гавал тархины шинжилгээ хийж эхлэхэд хатуу хальсан дээр 155 грамм хар хүрэн өнгийн цусан бүлэн, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг хавтгайрсан, баруун чамархайгаас дагз руу үргэлжилсэн 13 см урттай шугаман хугаралтай, баруун нүдний ухархайн ар хана руу 6 см шугаман хугарал гэмтлүүд үүссэн байсан нь тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд нэг удаагийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Толгойн гавал ясыг авахад хатуу хальсны дээр үүссэн байсан 155 гр хэмжээтэй бүлэгнэсэн цус буюу цусан хураанаас харахад амь хохирогч нь дээрх гэмтлийг аваад 48 цагаас дээш цагийн хугацаа өнгөрсөн буюу 2-оос 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэхдээ дээрх гэмтлийг авсан цаг хугацаа нь эд эсийн нарийн шинжилгээгээр тодорхойлогдоно. Дээрх цусан бүлэн нь тогтоц зөөлөн, хатуу хальс болон ясанд наалдаагүй, салгахад хялбар байсан бөгөөд хэрэв 7 хоногоос дээш хугацааны өмнө үүссэн тохиолдолд уг цусан бүлэнг хатуу хальснаас салгахад бэрхшээлтэй байдаг юм. Харин уг гэмтлийг 24 цагийн дотор авсан тохиолдолд тархи дарагдаж, хавтгайрч, хонхойх хэмжээний нөлөө үзүүлэхгүй. Толгойд гэмтэл авч хатуу хальсан дээр бүлэн үүссэнээс хойш бүлэнгийн хэмжээ ихсэн болон бүлэн томорч тархи дарагдах хүртэл бүлэнгийн хэмжээнээс хамаараад тухайн хүний амьд явах хугацаа харилцан адилгүй байдаг. Хүний толгойд бүлэн үүсээд, үхэлд хүргэх хүртэлх хугацаанд хүний толгой өвдөж, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай: “...Амь хохирогч Ц.******ын биед тогтоогдсон дээрх цус хуралтуудын эдгэрэлтийн явц шимэгдэлт, өнгө, зулгаралтуудын тав тогтсон байдал, тавны ховхролт эдгэрэлт, хатуу хальсан дээрх цусан хурааны шинж байдал зэргээр нас барсан гэх 2025 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үүсээгүй хэрэг учрал болсон гэх өдрөөс 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Амь хохирогч Ц.******ын хатуу хальсан дээрх цус хураа нь 155 грамм байна. Хатуу хальсан дээрх цусан хурааны хэмжээнээс хамаарч эмнэл зүйн шинж тэмдэг илрэх үе харилцан адилгүй байдаг. Судас гэмтэж цус гаран аажим ихсэн нэмэгдэж цусан хураа үүсэн улмаар тархи даран эмнэл зүйн шинж тэмдэг өгөх хүртэл ямар нэг шинж тэмдэг илрэхгүй эрүүл мэт байдаг. Эмнэл зүйн шинж үргэлжлэх хугацаа богино, ихэнх тохиолдолд хэдхэн минут, цаг байдаг ба цөөн тохиолдолд хэдэн өдөр байж болно. Энэ нь хатуу хальсан дээрх цусан хурааны үүсэх хурд. хэмжээ, гэмтсэн судас нь венийн эсвэл артерийн аль нь байгаагаас, мөн гавлын ясанд хатуу хальс хэр нягт бэхлэгдсэнээс хамаарна. Хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэх тусам эзлэхүүнээрээ тархийг дарж гавлын дотоод даралт ихсэн шинж /толгой өвдөх, эргэх, бөөлжих, унаж татах, зүрхний цохилтын тоо цөөрөх/ мэдрэлийн голомтот гэмтлийн шинж тэмдгүүд үү үүснэ. Гэмтлийн дараах өдрөөс цусан хурааны өнгө хэлбэр өөрчлөгддөг. Гэмтэл авснаас 2-5 хоногт зөөлөн бүлэн үүсэж биежиж цусан хураа болдог. Амь хохирогч Ц.******ын 8-9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь хиймэл амьсгал хийхэд хугарах боломжгүй. Мөн тухайн хавирганууд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэзээ хугарсныг тогтоох боломжгүй хуучин хугарал байсан. Хэрэв шинэ хугарал байсан бол гялтан хальсанд цус хуралт үүссэн байдаг...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 117-119 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ****** нь амь хохирогч Ц.******ын эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учруулаагүй гэх агуулгаар мэдүүлж байгаа боловч мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, шинжээч худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирдог бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг шаарддаг.

Гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд үхэлд шууд хүргэсэн эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгчийн хохирогчийг зодох нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учрах, амь нас хохирох боломжтойг мэдсээр байж, хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг санаатай гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгчийн амь хохирогчийн эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учруулсан үйлдэл, түүний улмаас  хохирогч тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоохоор заавал шинжилгээ хийнэ” гэж,

9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар шинжээч гэж “шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг”, шинжээчийн дүгнэлт гэж 4.1.8-д зааснаар хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг” тус тус ойлгоно гэж заасан.

Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаартай нэмэлт дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн мэдүүлгүүд нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэл бүхий, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс оршуулгын зардал 6,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 99,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч оршуулгын зардалтай холбоотой баримт байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргуулаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай байгууллагад эдлүүлэх, 2024 оны 11 дүгээр сарын 15-наас 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, насанд хүрээгүй хохирогч ******, ****** нартай уулзах, харилцахыг хориглох, Монгол Улсын хэлээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн учир ял эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй. Б.****** нь өмнө нь ял шийтгүүлж байсан 2015 оны эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцогдоно. Б.******ын гэмт хэргийг тохиолдлын шинжтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд дүгнэлтдээ: “...П.Батжаргал өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаа ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч ******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч ******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч ****** нь 121 цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчид урьд авсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй гэрч нартай уулзах, харилцахыг хориглох, Монгол Улсын хэлээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.******зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт ******ын ******ыг хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******д урьд авсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй гэрч нарт ойртон очих, уулзах, харилцахыг хориглох, Монгол Улсын хэлээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                                                                                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.ИДЭР

 

     ШҮҮГЧ                                               Б.ИХТАМИР

 

     ШҮҮГЧ                                               Б.ГЭРШИХБӨРТЭ