Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/216

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0186/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Хохирогч ******* , түүний өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* ургийн овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518001100227 дугаартай хэргийг025 оны 04 дүгээр сарын8-ны өдөр хүлээн авч025 оны 04 дүгээр сарын8-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** (РД:******* ),******* оны******* дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, боомтод нүүрсний тээврийн ажилтай, ганцаараа дүүрэг дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд:

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1998 оны дугаар сарын2-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн39 дүгээр зүйлийн39.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн39 дүгээр зүйлийн39.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

2003 онд 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн6 дугаар зүйлийн6.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...2025 оны 02 дугаар сарын*******-ний өдөр Эрдэнэтээс гараад Дархан-Уул аймгийн сумын эхний тойрог дээр явж байсан. Тэнд мөстэй байсан учраас тойрог дээр тоормос гишгээд барьж чадаагүй. Өөрийнхөө бурууг өмгөөлөх зүйлгүй. Шулуун зам дээр байсан бол арай өөр асуудал юм. Тойрог дээр их гөлгөр мөстэй байсан. Их хурдтай яваагүй учраас өөртөө гомдолтой л байгаа. Надад хохирогчид 17 сая төгрөг төлөхөд үнэхээр хатуу байна. Би тухайн машинаа зээлээр авсан. Үлдэгдэл0 сая төгрөгийг нь төлөөгүй байгаа. Тухайн ослын улмаас даатгалын газраас мөнгө авах гэтэл гаргаж өгөхгүй. Жолоочийн хариуцлагын даатгалаас 5 сая төгрөг өгөх боломжтой гэсэн. Би дунджаар сарын-3 сая төгрөг олдог. Жолоочийн ажлаа хийгээгүй тохиолдолд орлогогүй байдаг. Тэгэхээр 17 сая төгрөг төлөх хэцүү байгаа. Би хохирогчид эмчилгээний зардлыг нь төлнө. Өөрийнхөө төлөх боломжийг илэрхийлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчхаад ажлаа хийх боломжгүй болно. Өөр газарт ажиллахаар 60 гаруй настай хүнийг ажилд авдаггүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “ ...Би зарын дагуу тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явж байгаад зам тээврийн осолд орсон. Дархан-Уул аймгийн эмнэлэгт зураг авхуулаад ар гэрийн хүмүүсээ дуудаад явж болно гэсний дагуу гэртээ харьсан. Тэгээд дараагийн шатны буюу гэмтлийн эмнэлэг дээр очиж хэвтэхээр болсон. Тухайн гэмтлийг авснаас хойш 3 сарын хугацаа өнгөрч байна. Би сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгээр хохирсон. Хоёр хоногийн өмнөөс таягаа хаясан. Эмчлэгч эмчийн зүгээс 05 дугаар сарын*******-ний өдөр эцсийн байдлаар рентген зураг аваад яс бүрэн эдгэрсэн эсэхийг үндэслэж, дараагийн шинжилгээ хийгдэнэ гэсэн. Эмэгтэй хүний хувьд умдаг яс гэж маш чухал эд эрхтэн юм. Энэ яс гэмтсэнээс болж төрөх хугацаа-3 жил алдагдаж байна. Хэдийгээр эдгэлээ гэхэд анхных шигээ болохгүй. Цаг хугацааг хэзээ ч буцаахгүй учраас миний хувьд үнэхээр гомдолтой байна. Би эмнэлэгт0 хоног хэвтсэн. Үүний 60 хоногийн хугацаанд бүтэн хэвтэрт байсан учраас хүнээр асруулсан. Хэрвээ энэ хугацаанд би хэвийн хөдөлмөрлөж байсан бол миний ажил, карьерт ахиц гарах байсан. Сэтгэл санааны тухайд дахиад хүүхэд төрүүлэх эсэхэд эргэлзэж байна. Осолд орсноос хойш шөнө хар дардаг болсон. Тухайн осол болсон тойргийн эргэлтийг байнга зүүдэлдэг. Бид нар ажил руугаа байнга машинаар нааш, цаашаа явдаг. Одоо тээврийн хэрэгсэлд зорчиход айдастай болсон. Цаг хугацааны эрхээр хэвийн болох байх. Одоо надад нөхөж өгөх ганц боломжтой зүйл нь санхүү, эдийн засгийн хохирол учраас******* гэдэг хүнээс нэхэмжилнэ. Эгч маань намайг сарын хугацаанд эмнэлэгт асрахын тулд ажлаасаа гарсан. Би өрх толгойлсон эмэгтэй хүн. Сард сая төгрөгийн зээл төлдөг. Нийгмийн даатгалын сангаас сая төгрөг л орсон. Би зээлээ төлөөд үлдсэнээр хэрэгцээгээ хангах боломжгүй. Тиймээс дээрх байдлыг харгалзан нэхэмжлэлийг минь хангаж өгөхийг хүсэж байна.” гэв.

                                                                                       

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч******* нь025 оны дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн сумын гэх газарт T/Prius-40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дугаар зүйлийн.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэж заасныг зөрчсөний улмаас осол гаргаж  зорчигч *******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн нэхэмжилсэн 17,653,204 төгрөгийн нэхэмжилсэн. Үүнээс сэтгэцэд учирсан хохирлоос бусад зардлыг бүрэн гаргуулах үндэслэлтэй байна. Харин гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс тогтоох нь зүйтэй. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасны улмаас , , нар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нийт 1,580,933 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох саналыг саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс нийт 17,653,204 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн задаргааг бичгээр гаргаж өгсөн. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо тухайн зэрэглэлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 хувь хүртэл нэхэмжлэх эрхтэй. Миний үйлчлүүлэгч шүүгдэгчийн амьдралын бололцоо, насны байдлыг харгалзан харьцангуй бага байдлаар нэхэмжилсэн. Тиймээс хохирогчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шүүгдэгчээс гаргуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч*******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* нь025 оны 02 дугаар сарын*******-ний шөнийн2 цагийн үед Дархан-Уул аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ ” гэх  газартУНҮ улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч *******ийн биед баруун талын умдаг ясны зөрүүтэй хугарал, S1 нугалмын баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7, 8,-11 дэх тал),

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаартай: “... *******ийн биед баруун талын умдаг ясны дээд салааны зөрөөтэй хугарал, баруун талын ууцны S2 сүүжний үений зөрүүтэй хугарал, S1 нугалмын баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн2-23 дахь тал),

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад025 оны 02 дугаар сарын4, 03 дугаар сарын-ний өдөр мэдүүлсэн: “...025 оны 02 дугаар сарын*******-ний өдөр0 цагийн үед Орхон аймгаас Улаанбаатар хот руу ажлаар явахаар болоод фэйсбүүкээс зар харж байтал ****** дугаартай утаснаас хүн Улаанбаатар явна гэсэн зар тавьсан байсан. Тэгэхээр нь би тухайн дугаар руу залгаад хэдээр явах вэ гэхэд 30,000 төгрөгөөр явна гэсэн. Тэгээд би дахиад ямар маркийн машин бэ гэхэд Тоёота приус 41 гэж хэлсэн. Ингээд намайг Орхон аймаг Баян-Өндөр сум дугаар байрны орчмоос ирж авсан. Машиных нь дугаарыг санахгүй байна. Тэгээд намайг машинд суухадоос гадна хоёр хүн байсан ба замдаа нэг хүн аваад Улаанбаатар хотын чиглэлд хөдөлсөн. Ингээд Дархан-Уул аймаг руу ороод сум өнгөрөөд тойрог дээр явж байхад эргэлт дээр миний сууж явсан машин хурдтай ороод тойрч чадахгүй чигээрээ замын хажуу руу ороод онхолдсон. Тэгээд эмнэлэг, цагдаа ирээд бид нарыг Дархан руу аваад явсан. Эрүүл мэндээрээ хохирсон тул эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Мөн энэ хугацаанд ажил хийж чадахгүй байна. Тэр мөнгөө нэхэмжилнэ. ...******* гэх хүн надад025 оны 02 дугаар сарын-ний өдөр дансаар 1,000,000 төгрөг өгсөн. Бие махбодын хувьд энгийн байдаг шигээ алхаж чадахгүй, өтгөн хатаад, хүний асаргаанд байнга байна. Автомашинд суухаар айгаад байдаг, ослын талаар зүүдлэгдэж цочиж сэрдэг болсон. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох хүснэгттэй танилцлаа. Миний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэн буюу,900,000 төгрөг нэхэмжилж байна. Шинжээч 3 дугаар зэрэг гэдэгтэй танилцсан. Хүснэгтийн дагуу нэхэмжилнэ. Эмчилгээний зардал одоогоор 1,237,566 төгрөг болсон. Үүнээс 1,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл37,566 төгрөг дээр нэмээд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, Солонгос улс руу аяллаар явах байсан боловч хил гарч явж чадаагүй тасалбар буцаасан 474,000 төгрөг, цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн, 65 дахь тал),

******025 оны 02 дугаар сарын5-ны өдөр сэжигтнээр,025 оны 03 дугаар сарын*******-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын*******-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу явах гээд хүн авна гээд зар оруулаад тэгээд 1 хүнийг нь 30,000 төгрөгөөр тохироод 3 хүн аваад 19 цагийн үед Тоёота приус 41 маркийнУНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгаас хөдөлсөн. Тэгээд Дархан-Уул аймгийн 3 замын уулзвараар гараад сум руу өнгөрөөд явж байгаад нэг тойрох хөдөлгөөн байсны тэнд байдаг хурд сааруулагч руу ороод тоормос гишгэтэл гулгаатай байсан тул зогсохгүй байсан ба эргэлтэн дээр баруун тал руугаа дартал зорчих хэсгээс гараад нисээд замын хажуугийн шуудуу руу орчихсон. Ингээд буугаад машинд байсан хүмүүсийг аваад явсан. Мөн цагдаагийн алба хаагч тэнд намайг согтууруулах хэмжих багажаар үлээлгэж шалгахад 0,00% гарсан. ... Бид 1,000,000 төгрөг дансаар өгсөн. Түүнээс хойш бол ямар нэгэн төлбөр төлөөгүй. Бодит хохирол болох 711,566 төгрөгийг бол төлнө. Харин сэтгэл санааны хохирлыг шүүхээс шийдвэрлэвэл төлж барагдуулна. Одоо бол тэрийг төлөх боломжгүй. Шүүх юу гэж шийднэ тэрийг нь дагана.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70,7 дахь тал),

Шинжээч Я.Соронзонболдын: “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота приусУНҮ улсын дугаартай автомашины жолоо******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота приус маркийнУНҮ улсын дугаартай автомашины******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 77 дахь тал),

Ш.Бямбажавын025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай: “... Тоёота приус альфа маркийн хар өнгийнУНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөө тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  

Гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч *******ийн биед баруун талын умдаг ясны дээд салааны зөрөөтэй хугарал, баруун талын ууцны S2 сүүжний үений зөрүүтэй хугарал, S1 нугалмын баруун сэртэнгийн зөрүүтэй хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан  хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч*******ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 1,237,566 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 6,041,638 төгрөг, Солонгос улс руу аялах байсан онгоцны тасалбарийн буцаалтын зөрүү 474,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг,900,000 төгрөг, нийт 17,653,204 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн байна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,600,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******оос эмчилгээний зардалд37,566 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардалд 6,041,638 төгрөг, Солонгос улс руу аялах байсан онгоцны тасалбарийн буцаалтын зөрүү 474,000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 6,600,000 төгрөг, нийт 13,353,204 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, 1,580,333 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулах саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 3 удаагийн ял шийтгүүлж байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч*******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** ургийн овогт************** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч*******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******оос эмчилгээний зардалд37,566 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардалд 6,041,638 төгрөг, Солонгос улс руу аялах байсан онгоцны тасалбарын буцаалтын зөрүү 474,000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 6,600,000 төгрөг, нийт 13,353,204 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 1,580,333 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сан /Төрийн сан- 100900020080 тоот данс/-д тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР