Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000100126 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* *******   гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Айргийн энгэр гэх газарт нутаглах иргэн эзэмшлийн үхэр сүргээс олон тооны буюу эвэртэй улаан хүрэн зүсмийн духандаа цагаан зураастай үнээ, хүрэн халзан зүсмийн охин тугалын хамт хулгайлж хохирогч 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Хөх чулуут гэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үхэр сүрэгт нь нийлсэн байсан иргэн өмчлөлийн улаан сарман зүсмийн 1 тооны сувиа үнээг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын хоолой гэх газраас 2024 оны 11 дүгээр сард иргэн өмчлөлийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь өөрийн өмчлөлийн хээр зүсмийн мориор тууж, шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын хоолой гэх газраас 2024 оны 10 дугаар сард иргэн өмчлөлийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь өөрийн өмчлөлийн хээр зүсмийн мориор тууж шунахай сэдэлтээр хууль бусаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж хохирогч 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сард Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Айргийн энгэр гэх газарт нутаглах хохирогч өмчлөлийн үхэр сүргээс олон тооны буюу эвэртэй улаан хүрэн зүсмийн духандаа цагаан зураастай үнээ, хүрэн халзан зүсмийн охин тугалын хамт хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Хөх чулуут гэх газраас өөрийн үхэр сүрэгт нь нийлсэн хохирогч өмчлөлийн улаан сарман зүсмийн 1 тооны сувиа үнээг шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,  2024 оны 10 дугаар сард Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын хоолой гэх газраас хохирогч өмчлөлийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь өөрийн өмчлөлийн хээр зүсмийн мориор тууж, шунахай сэдэлтээр хууль бусаар хулгайлан авч 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 11 дүгээр сард хохирогч өмчлөлийн 2 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь өөрийн өмчлөлийн хээр зүсмийн мориор тууж, шунахай сэдэлтээр, хууль бусаар хулгайлан авч 2,300,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

1. шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...надтай утсаар ярьсан хүн хоёр ачааны машинтай банз, шургааг зэргийг буулгаж өгсөн. Би оронд нь өөрийнхөө эзэмшлийн бор зүсмийн эр даага болон саахалт айлын   ахын үхрээс эвэртэй улаан хүрэн зүсмийн үнээг улаан халзан зүсмийн охины тугалын хамт хулгайлж тухайн хүмүүст ачиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг,

хохирогч “...2024 оны 12 дугаар сард хэдний өдөр байсан болохыг сайн санахгүй байна. Намайг аймгийн төвд байх үед малчин над руу утсаар яриад “манай тугалтай үнээг саахалт айлын хүмүүс хулгайлаад Баян-Уул суманд зарсан талаар сураг гарлаа” гэж хэлэхээр нь би үхрээ хулгайд алдсан талаар мэдсэн. надад тугалтай үнээний зүсийг хэлээгүй болохоор би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

гэрч Э.гийн “...Миний бие ...иргэн ын эзэмшлийн 280 орчим толгой үхрийг маллан амьдардаг юм. Би 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ахын 280 толгой үхрийн 60 толгой тугалыг бөөрөнхий тамгаар буруу талын ташаан толгой дээр нь тамгалсан. ...Гэтэл өнөөдөр миний маллаж байгаа ахын эзэмшлийн үхэр дундаас эвэртэй улаан хүрэн зүсмийн духандаа цагаан зураастай үнээ, хүрэн халзан зүсмийн охин тугалтайгаа хулгайлагдсан талаар цагдаагийн байгууллагын алба хаагчдаас олж мэдэж байна. ...малын эзэн нь тугалтай үнээгээ 2 сая төгрөгөөр үнэлэх талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр таньдаг ах гэх хүний хөх өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж аваад сумын төвд байдаг гэрийнхээ гадаа хураасан байсан 2 метр орчим урттай 200 ширхэг нарс банз мод, 4 метрийн урттай 20 ширхэг нарсан шургаа мод авсан. Надтай хамт миний таньдаг ах гэх хүн цагаан өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр банз мод ачсан хэд байсныг мэдээгүй. Ингээд бид хоёр тэр өдөртөө ******* сум руу явсан юм. ах замдаа Дашбалбар суманд байдаг төрсөн ахындаа өөрийнхөө ачиж явсан банз модоо буулгасан. Тэгээд бид хоёр ******* суманд мал малладаг гэх нэртэй айлынд очиж тэнд ачиж явсан модоо улаан халзан зүстэй тугалтай үхэр, бор зүстэй эр даагаар зарсан. Ямар им тамгатай байсныг нь анзаараагүй. Өмнө нь гэх залуу фейсбүүк цахим орчинд банз болон шургааг мод авна гэж тавьсан байсан болохоор би тэр хүнтэй гэсэн дугаараар холбогдож ярьж тохирсон байсан. Би авчирсан тугалтай үхрээ Баян-Уул суманд ирээд ... гэх хүнд 1,500,000 төгрөгөөр зарж, даагаа идшинд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг,

  гэрч “...Би үхрээ өсгөх санаа зорилготой фейсбүүк цахим орчинд тугалтай үхэр худалдаж авна гэсэн зар тавьсан юм. Үүний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус суманд амьдардаг зүс таних гэх залуу жижиг биетэй улаан халзан зүстэй им тамгыг нь сайн хараагүй мөн улаан халзан зүстэй /улаан малаан/ тугалтай үхэр авчрахад нь 1,500,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдаж авсан тугалтай үхэр маань сумын төвөөс зүүн урагш 30 км орчим зайтай хөдөө гэрт байгаа...” гэх мэдүүлэг,

            2. шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сард манай саахалт айлын ахын өрөөсөн эвэртэй улаан сарман сувай үнээ манай үхэрт нийлчихсэн байсан болохоор нь би тухайн үед унаж явсан зөв талын гуянд ширээтэй бундан тамгатай хээр зүсмийн мориор өөрийн үхрээс ахын улаан сарман үнээг тасдаж малын хашаандаа авчирч ганцаараа хашсан. Ингээд манай үеэл ахад үхэр ачилцаад өгчих гэж хэлээд өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн супер портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хулгайн 1 тооны сувай үнээгээ ачиж аймгийн төвд ирээд ...мал мах худалдаж авдаг гэх хүнтэй эхнэр утсаар яриулаад сувай үнээг амьдаар нь 1,590,000 төгрөгт худалдан борлуулаад мөнгийг нь эхнэр ийн ... дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг,

            хохирогч “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нь ******* сумын 2 дугаар багийн нутгаас миний эзэмшлийн 1 тооны сувай үнээг хулгайлсан асуудлыг сүүлд мэдсэн. миний төрсөн ах т хохирлоо барагдуулж 1 тооны хээлтэй үнээ өгсөн байна лээ. Надад бэлэн мөнгө хэрэгтэй байгаа бөгөөд харилцан тохиролцож 1,800,000 төгрөгийг түүнээс авч, харин ахад өгсөн 1 тооны хээлтэй үнээг нь буцаагаад авахаар болсон юм. Иймээс миний зүгээс гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг,

гэрч Х.гийн “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг Улаанбаатар хотод байхад  над руу утсаар залгаад танайд үхрийн мах худалдан борлуулах гэсэн юм гэхэд би гарал үүслийн бичиг нь байгаа юу гэхэд байгаа гээд надад мал эмнэлгийн цахим дугаартай гарал үүслийн бичиг явуулсан. Би хүү утсаар яриад үхрийг жинлүүлэхэд 195 кг болсон ба үхрийн махны мөнгө 1,755,000 төгрөгийг д ...шилжүүлсэн...” гэх мэдүүлэг

гэрч Б.ийн “...2024 оны 11 дүгээр сарын 18-ны орой манай нөхөр нь хөдөөгөөс портер маркийн машинтайгаа ирсэн тухайн үед би машин дээр үхэр ачсан байгааг огт анзаараагүй юм ингээд маргааш өглөө нь харахад машин дээр улаан зүсмийн үнээ байж байсан. Тухайн өдөр нөхөр хамт явж үхрээ худалдан борлуулна гээд ... гэх манай Сэргэлэн сумын харьяат хүн рүү утсаар нь яриад үхрээ худалдан борлуулаад үхрийн махны мөнгө 1,755,000 төгрөгийг би өөрийн ... дансаар шилжүүлж авсан юм. ...Манайх өөрийн эзэмшлийн үхэртэй, би үхэр малаа сайн танихгүй манай нөхөр надад ямар учиртай үхэр болох талаар огт хэлээгүй, би манай үхэр гэж бодож байсан юм...” гэх мэдүүлэг,

3. шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... ахын малын бэлчээр рүү тухайн үед уналгад ашиглаж байсан зөв талын гуянд ширээтэй бундан тамгатай хээр зүсмийн морьтойгоо ганцаараа яваад ахын үхэр дундаас эвэртэй улаан зүсмийн үнээг улаан зүсмийн тугалтай нь  морьтой туугаад хашаандаа авчирч хонуулаад маргааш өглөө нь манай үеэл  ахад үхэр ачилцаад өгчих гэж хэлээд ...2 үхрээ ачсан. Ингээд манай гэрээс баруун хойд зүгт 20 орчим км зайд байх Онгоцны буудал гэх газар руу явж тугалтай үнээ худалдаж авч байсан гэх хүнд тугалтай үнээг 1,500,000 төгрөгт худалдан борлуулаад мөнгийг өөрийнхөө ... тоот дансаар мөнгийг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг,

хохирогч “...2024 оны 10 дугаар сарын эхээр манай үхрээс эвэртэй улаан зүсмийн үнээ, улаан зүсмийн тугалтайгаа алга болсон. Тухайн үед би тугалтай үнээ алга болсныг мэдэж байсан боловч айлуудын үхрээр салж сарниад явж байгаа байх гэж бодоод нэг их тоогоогүй. ...Миний тугалтай үнээ  миний өөрийн үхрийн им болох баруун чих араасаа ухам, зүүн чих гол цуулбар имтэй үхрүүд байгаа юм. Би тугалтай үнээгээ нэхэмжилнэ түүнээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлага байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн талаар дүгнэлт гаргуулахгүй. ...Миний хувьд яллагдагч *******аас өөрийн хохиролдоо хашаа саравч, мал усалдаг худаг хүлээн авсан бөгөөд миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргана...” гэх мэдүүлэг,

гэрч   “...Би гэх залууг сайн танихгүй 2024 оны 10 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна. ...гэртээ байж байхад 10 цагийн орчимд цэнхэр өнгийн портертой тугалтай улаан хүрэн үнээ ачсан залуу орж ирээд гэж айл хаана байдаг юм бэ гэж асуусан. гэдэг нь тухайн үед тугалтай үнээ худалдаж авч байсан болохоор нь  тухайн залууд ийн гэрийг зааж өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Г.ын “...Би тугалтай үнээ худалдаж авах үедээ өөрийнхөө “ ” гэх цахим фейсбүүк хаягаар зар тавьж гарал үүслийн бичигтэйгээр худалдан авч байсан юм. 2024 оны 10 дугаар сарын 08-ны орой гэх цахим хаягаас над руу холбогдоод тугалтай үнээ заръя гэхээр нь би 1,500,000-1,600,000 төгрөгт худалдан авч байгаа олноор нь зарахаар бол үнийг нь нэмнэ, Сэргэлэн сумын нутаг “Онгоцны буудал” гэх газарт худалдан авч байгаа гэж ярьсан. ...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчим гэх залуу хөх цэнхэр өнгийн портертой улаан зүсмийн эр тугалтай эвэртэй улаан зүсмийн үнээ ачиж авчирсан. ...Би тухайн тугалтай үнээний им, тэмдгийг сайн мэдэхгүй байна. гэх залуу надад гарал үүслийн бичгийг нь өгнө гэж үхрийн мөнгийг авч яваад гарал үүслийн бичгийг надад өгөөгүй юм...” гэх мэдүүлэг,

4. шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би өөрийнхөө хөдөө гэрээс зүүн хойд зүгт нутаглагдаг манай сумын нэг багийн хүн болох гэж дууддаг гэдэг хүний малын бэлчээр рүү тухайн үед уналгад ашиглаж байсан зөв талын гуянд ширээтэй бундан тамгатай хээр зүсмийн морьтой ганцаараа яваад ахын үхэр дундаас эвэртэй улаан зүсмийн гунж, шилэн дээрээ сортой хар хүрэн эр бяруу зэргийг туугаад хашаандаа авчирч хашсан. Түүний дараа би машин дээр ачих гэсэн боловч ганцаараа ачиж дийлэхгүй байсан болохоор ахад өрөндөө өөрийнхөө үхрээс үхэр өгөх гэж байгаа юм хэлээд ахтай хамт өөрийн эзэмшлийн цэнхэр ангийн супер портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хулгайлсан 2 үхрээ ачиж хоёулаа Сэргэлэн сумын баруун урд талд 5-6 км зайд байх гэх айлд очсон. ахад ачиж очсон хоёр үхрээ өгөөд бярууны оронд гунжин үнээ өгсний зөрүү болох 400,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны .. дугаарын дансаар авсан...” гэх мэдүүлэг,

хохирогч “...2024 оны 11 дүгээр сарын эхээр манай үхэр дундаас нуруун дээрээ шар сортой хар халтар эр бяруу, дух цагаан хар хүрэн гунжин үнээ зэрэг байхгүй болсон. Тухайн үедээ айлуудын үхрээр салж сарниад явсан байж болзошгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй гэтэл манай нутгийн иргэдээс болон гэх хүмүүсийг малын хулгай хийдэг талаар яриа гарч байгаа. Тухайн хүмүүс нь манай туслах малчнаар ажиллаж байсан одоогоор манайхаас ойрхон нутагладаг мөн би аймаг хот зэрэг явах, байхгүй байгаа үедээ тухайн хүмүүст өөрийнхөө малыг захиж үлдээдэг болохоор тухайн хүмүүсийг миний гунж болон бярууг хулгайлсан байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг,

гэрч Х.гийн “...Би 2024 оны 2 дугаар сараас Сэргэлэн сумын цахим групп дээр бяруу авна гэсэн зар байршуулсан юм. Тэгэхэд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр надаас 2 бярууны мөнгө авмаар байна гэхээр нь ...600,000 төгрөг  явуулсан. Ингээд , нар бяруугаа авчирч өгөхгүй хэсэг хугацаа өнгөрөөд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд , хоёр цэнхэр өнгийн портер машинтай нуруун дээрээ шар сортой хар халтар эр бяруу, дух цагаан хар хүрэн гунжин үхэр хоёрыг авчирч өгөөд зөрүү мөнгө болох 400,000 төгрөг ын тоот дансанд хийсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.ын “...Манай хүргэн дүү нь өөрийн эзэмшилд үхэртэй би яг хэдэн толгой үхэртэй болохыг нь сайн мэдэхгүй. Намайг очдог өдрийн маргааш өдөр надад  хүнд 2 үхэр аваачиж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед нь би ямар учиртай үхэр хэнд өгөх гэж байгаа талаар огт асуугаагүй. ...Түүний маргааш өглөө нь хээр халзан зүсмийн морио унаад гэрээсээ зүүн зүгт яваад удалгүй эвэртэй улаан зүсмийн гунж, шилэн дэрээ сортой, хар хүрэн эр бяруу зэрэг 2 тооны үхрийг тууж ирээд малын хашаандаа хашсан. ганцаараа өөрийнхөө цэнхэр өнгийн портер маркийн машин дээр авчирсан үхрээ ачих гээд ганцаараа ачиж чадахгүй болохоор нь би туслаад ачиж өгсөн. Ингээд ******* бид хоёр 2 үхрээ ачаад Сэргэлэн сумын төвөөр дайрч сумын төвөөс урагш зүгт яваад 7-8 орчим километр яваад Сэргэлэн сумын хүн болох гэх хүнд гэрийнх нь гадаа малын хашаанд нь 2 үхрээ буулгаж д  өгөөд буцаж сумын төвөөр орж машиндаа түлш хийгээд хөдөө гэр рүү нь буцсан. ...ыг өөрийн эзэмшилд үхэртэй болохоор нь өөрийнхөө үхрээс өгч байгаа юм болов уу гэж бодсон. надад хэлэхдээ өөрийнхөө үхрээс өгч байгаа гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, “Дамно үнэлгээ” ХХК-ний шинжээчийн РЦ-24-378, РЦ-25-59, РЦ-24-380, РЦ25-52, хохирогч 1,800,000 төгрөг төлсөн баримт, хохирогч 1,800,000 төгрөг төлсөн баримт, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* сумын ************** багийн Засаг даргын тодорхойлолт, малчны тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 1,800,000 төгрөг, эд хөрөнгөд 1,500,000 төгрөг, эд хөрөнгөд нийт 4,100,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нарт шүүх хурлын тов мэдэгдэхэд “хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга нь 1,200,000 /хх-ийн 45-47/ төгрөгөөр үнэлэгдсэн ба тухайн морь нь *******ын эзэмшлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн ширээтэй бундан тамгатай 5 настай морийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зааснаар шүүгдэгч ******* ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн ширээтэй бундан тамгатай 5 настай морийг улсын орлого болгосугай. 

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

   6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА