Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай,

улсын яллагч Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ /ҮД:3290/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч **************од холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****** овгийн ************** /регистрийн дугаар: *************/,

Монгол улсын иргэн, ***************ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, ЭИС плас компанид төслийн удирдагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ************************* тоотод оршин суух хаягтай, урьд:

-2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ************** нь цахим орчинд "ипотекийн зээл шийдэж өгнө" гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон ************** нь "ипотекийн зээлийн асуудал шийдүүлэх" зорилгоор, 2023 оны 03 дугаар сараас, 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, улмаар түүний эзэмшлийн Төрийн банкны ************** тоот, Ариг банкны ************** тоот данснууд руу 8 удаагийн гүйлгээгээр нийт 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ************** нь цахим орчинд "ипотекийн зээл шийдэж өгнө" гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон ************** нь "ипотекийн зээлийн асуудал шийдүүлэх" зорилгоор, 2023 оны 03 дугаар сараас, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн *********** дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, улмаар түүний эзэмшлийн Төрийн банкны ************** тоот, Ариг банкны ************** тоот данснууд руу 8 удаагийн гүйлгээгээр нийт 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Иргэн **************гийн цагдаагийн байгууллагад ирүүлсэн, гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, 

- Хохирогч **************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо МРМ эвент халлын 2 давхарт байрлах ажил дээрээ 2023 оны 03 дугаар сард ажиллаа хийж байхад над руу ************** гэж хүн фейсбүүк чатаар ипотекийн 6% зээлийн талаар мэдээлэл өгнө гэж бичээд бид хоёр чат бичиж, эхэлсэн тэгээд ************** нь миний дугаарыг аваад над руу холбогдож яриад мөнгө өгөх юм бол 6% зээлд хамруулж  өгнө гэж хэлэхээр нь би уулзахаар болоод нөхөр **************ын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь санахгүй байна одоо нэг цайны газарт ************** гэж хүнтэй уулзаад ************** нь 6% зээлийг 1 сарын дотор гаргаж өгнө үнэ өртөг нь 10,000,000 төгрөг болно гэж хэлээд надаар 6% зээлд хамрагдуулах зээлийн өргөдөл бичүүлээд 5,000,000 төгрөг өг гэхээр нь би өөрийн Хаан банкны **************болон худалдаа хөгжлийн банкны 411036635 дугаарын данснуудаас би ************** гэж хүний Төрийн банкны ************** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,000,000 төгрөг шилжүүлээд **************оос салаад явсан. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ************** фейсбүүк чатаар зурвас бичээд дахиад мөнгө яаралтай хэрэгтэй байна гэхээр нь би **************ын Төрийн банкны ************** данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. **************той дандаа фейсбүүк чатаар холбоотой юу болж байна гэж асуудаг ************** нэг шалтаг хэлээд хэдэн төгрөг хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлдэг байсан одоо юу гэж хэлж байсныг санахгүй байна. 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 23-ний өдөр **************ын Ариг банкны ************** дугаарын данс руу 500,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдөр ************** над руу утсаар холбогдоод таньдаг эдийн засагчид мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр **************ын Төрийн банкны данс руу 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн мөнгө хийснээс хойш ************** нь асуух болгонд худлаа хэлж өдөр хоногийг аргалаад өнгөрөөд бүтэн 1 жилийн хугацаа болсон болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна.... Анх ************** нь өөрийгөө танилцуулахдаа банктай ойрхон ажилдаг хүн гэж л хэлсэн **************ын утасны дугаар 88114587 өөр зүйлийг мэдэхгүй. ... Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг цайны газарт Э. **************той 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдөр уулзаад, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг **************ын эзэмшлийн Төрийн банкны ************** тоот данс руу хийсэн. Үлдсэн 5,000,000 төгрөгийг би 6 удаа хуваагаад ************** руу шилжүүлсэн. Миний ажилдаг газар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ байхдаа шилжүүлсэн. Хамгийн сүүлд би 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвд үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн.... 2024 оны 06 дугаар сард хэлж байсан ************** нь анх Төв аймгийн Алтанбулаг суманд 0,2га газар өгнө гэж хэлж байсан боловч тухайн газар нь өөр хүний нэр дээр байсан болохоор шилжүүлээгүй. ************** нь надад миний нэр дээр 1 газар байгаа тэрийг өгнө гэсэн боловч тухайн газрын гэрчилгээ нь гараагүй гэж байсан. Тэгээд худлаа хэлээд 4-5 сар болсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 114 дэх тал/,

-гэрч **************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 76- 67 тоотод оршин суудаг 2023 оны 03 дугаар сард эхнэр ******* надад ипотекийн зээл шийдэж өгөх хүн олсон гэж хэлээд хамт очиж уулзахаар болсон. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдөр эхнэр *******гийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газарт ************** гэж залуутай уулзаад ипотекийн зээлийн талаар асууж юм ярьсан би тухай үед тэр ************** гэж залууд яаг баттай гаргаж өгнө биздээ гаргахгүй байхын бол залилан болох талаар хэлж байсан тэгээд манай эхнэр *******гаар ипотекийн зээлийн өргөдөл бичүүлээд ************** нь урьдчилгаа 5,000,000 төгрөг гэхээр нь манай эхнэр ********* шилжүүлсэн тэгээд тэрнээс хойш манай эхнэр ******* руу ************** ямар нэгэн шалтаг хэлж залгаж чат бичиж мөнгө авсан байсан би тухай үед нь мөнгө шилжүүлж байгаа талаар нь мэддэг байсан тэрнээс биш би ************** руу мөнгө шилжүүлж байгаагүй 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 17 болон 23-ны өдрүүдэд 500,000 төгрөг 2 удаа авсан, 2023 оны 05 дугаар сарын 17-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус манай эхнэр *******гаас авсан байсан бид хоёр тэгээд 1 жил хүлээгээд ************** шийдэж өгөхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/,

-гэрч М.Дэнзэнноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 11-02 тоотод 2021 оноос одоог хүртэлх хугацаанд "Эрдэнэс" нэртэй ломбард ажиллуулдаг... Би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 11-02 тоотод "**********" нэртэй ломбард ажиллуулдаг тухайн ломбардад ************** гэж залуу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 4242**** улсын дугаартай сери дугаарыг одоо мэдэхгүй байна Тоёота вангард нэртэй автомашиныг 14 хоногийн хугацаатай 3,450,000 төгрөгт барьцаалан зээл аваад би тухайн үед 3,450,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ************** манай ажил дээр ирээд бараа материал авах гэсэн мөнгө дутаад байна нэмээд 2,000,000 төгрөг өгөөч гэхээр нь шилжүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдөр ************** миний Хаан банкны 5007975688 дугаарын данс руу 5,000,000 төгрөг хийгээд автомашины авсан. ... Би танихгүй манай ажил дээр ирээд өөрийгөө Хаан банкны 1 салбарын захирал гэж танилцуулаад автомашинаа барьцаанд тавиад зээл авсан....2023 онд болсон зүйл одоогоос 2 жилийн өмнөх одоо бичиг баримт гэх зүйл байхгүй. ************** нь автомашин тавьдаг өдөр нэг найзтайгаа хамт ирсэн тэр хүний нэр дээр автомашин нь байсан Одоо тэр хүний нэр болон машины сери дугаарыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,

- Шүүгдэгч **************ын яллагдагчаар өгсөн: “...Өөрийн эзэмшлийн Төв аймагт байрлах хөшигтийн хөндийн газарт 2000 мкв буюу 4 айлын өмчлөх газрыг өгөх гэсэн боловч мөнгө авахгүй газар авна гэсэн учраас нэрээ шилжүүлэхэд миний нэр дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны жанжны 676А тоотод байрлах газар дээр нэрээ хасуулаагүй болохоор гэрчилгээ гарах хугацаа хойшилсон. Өмнөх газар дээр нэрээ хасуулахын тулд Нийслэлийн засаг даргын захирамжаар хасдаг тул удсан тул ******* хүлээж тэсэхгүй цагдаагийн газар гомдол гаргасан...” гэж /хавтаст хэргийн 107-108 дахь тал/ мэдүүлж байсан.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч ************** нь шунахайн сэдэлтээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан, бусдын эд хөрөнгө болох мөнгийг өөртөө ашигласан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Ш17.3үүгдэгч **************ын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авах зорилгоор, зохиомол байдал болох 1 сарын дотор 6% зээлд хамруулж өгнө гэх аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг юм.

Шүүхээс тогтоосон хууль зүйн дүгнэлтээр шүүгдэгч ************** нь дээрх арга үйлдлээр хууль бус буюу зээлд хамруулан өгнө гэж хуурч хохирогчийн мөнгийг нь өөртөө шилжүүлэн авч 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас хохирогч ************** 10,000,000 төгрөгийн хохирол учирсан, хохиролд эд хөрөнгө шилжүүлэн хохирол төлбөргүй болсон талаар хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг бичгийн баримтаар /хавтаст хэргийн 56-61-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч **************ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч ************** нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай.    

Шүүгдэгч ************** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Иймд улсын яллагчийн санал болгосон, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урт овгийн Эрдэнэ-Очирын ************** бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч **************од сануулсугай

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА