| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2022/00246/И |
| Дугаар | 138/ШШ2022/00422 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2022/00422
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох
8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч П.*******
Хариуцагч Т.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 8 сард той хамтран үйлдвэрлэл, үйлчилгээний ажил хийх талаар ярилцсан. Тэгэхэд намайг мөнгөө бэлнээр нь аваад ирээрэй гэхээр нь би мөнгөө авч очсон. д 18 сая төгрөг бэлнээр өгсөн. Гэвч ажил нь эхлэхгүй, бүтэмж муутай 2 жил гаруй хугацаа өнгөрсөн болохоор миний хувьд хамтарч ажиллахаас татгалзсан. Тэгээд 18 сая төгрөгөө буцааж нэхэхэд нийт 10 300 000 төгрөг өгсөн. ...Бэлнээр өгсөн 18 сая төгрөгийн асуудал дээр хариуцагч 16 сая төгрөг өгсөн гээд байна. Би 18 сая төгрөг өгсөн гээд байгаа боловч надад түүнийг нотлох баримт байхгүй учир хариуцагчийн хэлснээр 16 сая төгрөг өгсөн гэдэг дээр тогтож 16 саяас үлдэгдлээ бодъё. Намайг мөнгө их багаар авдаг байсан гэж байна. Яг үнэндээ надад тийм сул мөнгө гаргаж өгөх хүн биш. Би хот руу, урагшаа гээд ажлаар явах үед надад их юм захидаг байсан. Тухайлбал, компанийн хаалга, кофе, хиам гэх мэт. Надад захидаг байсан зүйлүүдийн тооцоо байх. Давс хийх ажлын тухайд нэгдүгээрт намайг санааг нь гаргасан, хоёрдугаарт намайг дампууруулсан гэж ярьж байна. Давс хийнэ гэсэн санааг энэ хүмүүс өөрсдөө гаргасан, мөн тэр давсны уут сав авчрах, тэр талаар хүнтэй уулзах гэх мэт ажил дээр би ямар нэгэн үйлдэл, санаа гаргаагүй, та нарыг дэмжиж л байсан. Надаас хамааралтай дампуурна гэж байхгүй. Та нарын дунд болоод байсан гэр бүлийн асуудлаас болж нурсан байх. Сүүлдээ эд нарын дунд нэг асуудал үүсээд байхаар нь би уг ажлаас холдоод бараг жилийн дараа мөнгө төгрөгөө олж авъя гэж шийдсэн. Миний хувьд нэхэмжлэлээсээ 2 300 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Одоо Т.гоос 5 700 000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны сонгуулийн дараа 9 дүгээр сард ******* ирж уулзаад хамтарч ажил хийе, юу хийвэл зүгээр вэ гэсэн. Миний хувьд *******тай АА-ын цуглаан дээр танилцаж байсан. Би өөрөө 4 хүнтэй хамтраад “” ХХК байгуулсан. ******* нь хамтарч ямар нэгэн ажил хийе гээд бид нар дээр их ирдэг байсан. Тэгээд 10 дугаар сарын 6-ны өдөр ******* ууттай бэлэн мөнгө авчраад надад өгөхөөсөө өмнө тэр мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг нь авч үлдсэн. 2 сая төгрөгөө авч үлдэхдээ “би мөнгөө үрээд байна, охин мөнгө нэхээд байна, Туяад битгий хэлээрэй” гэсэн. Туяа гэдэг нь *******ын эхнэр юм. Туяаг шүүх дээр гэрчээр асуугдахад нь ******* 2 сая төгрөгөө авч үлдсэн гэдгийг хэлсэн. Өмнө нь хэлж байгаагүй. Миний хувьд 16 сая төгрөгийг тоот голомт банкны дансанд хийсэн бөгөөд энэ баримтаа нотлох баримтаар өгсөн. Би *******ад хамтарч ажиллах бол мөнгөө бэлнээр авчирч өгөөрэй гэж ерөөсөө хэлж байгаагүй, хамтарч ажиллана ч гэж тохиролцоогүй, мөнгөө үрчих гээд байна гээд надад хадгалуулсан. ...******* өөрөө манай компанийн 3 гишүүнтэй идэвхтэй уулзаж явсаар 2017 оны 8 сард давс хийе гэдэг санааг гаргаж, 2017 оны 10 сард 4 гишүүнтэй “” ХХК-ийг байгуулсан. Орум ХХК 40 хувь, П.******* 30 хувь, Г.Энхцэцэг 15 хувь, Ж.Энхтайван 15 хувийн хувьцааг эзэмшихээр компанийн дүрэмд тусгасан. Бүгд ярилцаад давсны сав баглаа, боодлыг урагшаа хүнд захиж авчруулж, мөн давсны машин авсан. ******* өөрөө давхар урагшаа хил явдаг ажилтай байсан болохоор хамтарч ажиллая гэж шийдсэн асуудал дээрээ идэвхтэй оролцож өгөхгүй бидний дунд маргаан гарч, ******* орхиод явсан. Дараа нь эхнэр нь ирээд мөнгөө нэхэхэд нь танай мөнгөөр давс авчихсан байгаа, одоохондоо мөнгийг чинь өгөх боломжгүй байгаа болохоор цувуулаад өгье гээд нийт 10 300 000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ 10 300 000 төгрөгийг төлөхдөө 3 удаа тус бүр 500 000 төгрөг, сүүлд нь 8 500 000 төгрөгөөр өгсөн байгаа. Мөн *******ын эхнэр нь он гарахын өмнө 250 000 төгрөг өгөөч гээд хүү нь ирж 250 000 төгрөг аваад явсан. Үүний дараа 2018 оны 4 сард бас мөнгө хэрэгтэй гээд 50 000 төгрөг авсан. Эдгээр мөнгөнүүд нь нийлээд 10 300 000 төгрөг болж байгаа юм. Ер нь ******* мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд авдаг байсан. Тухайлбал, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн дансаар 770 000, 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 1 000 000 төгрөг, 3 дугаар сарын 5-ны өдөр нь 1 200 000 төгрөг авсан байж өөрөө санахгүй байгааг нь гайхаж байна. ******* 2 жил гаруй хугацаанд юм хийгээгүй гэж ярьж байна. Энэ давс хийх ажил 1 жил гаруй хугацаанд хэлэлцэгдэж байж шийдсэн. Ажил хийгээгүй биш хийхийг зорьсон, энэ хүнтэй хамтраад компани хүртэл байгуулсан. Хамт ажиллаж чадаагүй буруугаа бусдаас хайх хэрэггүй гэж бодож байна. *******ад 2017 оны 8 сараас эхлээд санхүүгийн тодорхой хэмжээний мөнгө өгье гээд сар бүр 250 000 төгрөг өгч байсан, үүний баримт ч байгаа. Энэ бол бидний хамтрах ажилдаа үнэнч байгаагаа баталж байгаа хэрэг шүү дээ. *******ын мөнгийг залилаж авах гэсэн санаа бидэнд байхгүй. Ер нь *******тай хамтарч юм хийнэ гэснээсээ илүү зарлага манай компаний хувьд гарсан байдаг. Тухайлбал давсны уутыг 3 сая төгрөгөөр авчирсан, мөн давс тээрэмддэг машин хотоос авчруулж байсан. Энэ бүхнийг ерөөсөө би тооцоонд оруулаагүй. Миний хувьд өгөх ёстой мөнгөө өгсөн гэж бодож байна. Бидний хувьд үр ашиггүй, төлөвлөөгүй ажил болоод дууссан. Тиймээс миний хувьд төлөх ёстой байсан мөнгөө төлсөн гэж үзэж байна. Харин ч ******* бидэнд 3 600 000 төгрөг өгөх ёстой гэв.
Нэхэмжлэгчээс: Эхнэр Ж.гийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагчаас: Т.гийн Голомт банкны тоот дансны хуулга, , Т., Д. нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 770 000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг, кассын бүртгэлийн дэвтэр, “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компани үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, “” ХХК-ийн дүрэм зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх Ж.г гэрчээр асуусан болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Т.гоос 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр 2 300 000 төгрөгөөс татгалзан, 5 700 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 489 000 төгрөгийг хангаж, 6 511 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т.той хамтран ажиллах зорилгоор 18 сая төгрөг өгсөн, 2 жил гаруй хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулаагүй учраас хамтран ажиллахаас татгалзан, шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилсэн...” гэж тайлбарладаг.
Харин хариуцагч Т. нь “...П.******* надад 16 сая төгрөгөө хадгалуулсан, бид 2-ын хувьд хамтарч ажиллахаар тохиролцоогүй, ******* нь манай “Орум” ХХК-ийн 3 гишүүнтэй ярилцаад “” ХХК байгуулсан, уг компанийн хөрөнгө оруулалтад 16 сая төгрөг ороогүй, компанийн хөрөнгө оруулалт байсан бол би дураар нь мөнгийг өгөх боломжгүй, хадгалуулсан мөнгө байсан учраас ******* нь дуртай үедээ авдаг байсан ...хадгалуулсан мөнгийг нь буцаагаад төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Талуудын тайлбар болон гэрч Ж.гийн мэдүүлэг, түүний ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Т.гийн Голомт банкны тоот дансны хуулга, , Т., Д. нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 770 000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлэг, кассын бүртгэлийн дэвтэр, “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компани үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, “” ХХК-ийн дүрэм зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Т.д хамтран ажиллах гэрээ байгуулах санал гаргасан боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор хуульд заажээ. Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хамтран ажиллах гэрээ байгуулаагүй болохыг нотолж тайлбарладаг.
Хариуцагч Т. нь П.******* 16 сая төгрөгөө надад хадгалуулсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан бичмэл баримт болох “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компани үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, “” ХХК-ийн дүрэм зэргийг шинжлэн судалж үзвэл нэхэмжлэгч П.******* нь 300 ширхэг энгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд 300 000 төгрөгийн эд хөрөнгө, ширээ сандалаар хөрөнгө оруулалт хийсэн байна. Маргааны зүйл болох 16 сая төгрөгнөөс хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар гэрээний үүрэг үүсээгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар П.******* нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй болно.
Гэвч хариуцагч нь 16 000 000 төгрөг буцаан төлөхөөс 16 081 000 төгрөг /81 000 төгрөг илүү/ төлсөн гэж маргадаг.
Хариуцагч Т. нь нэхэмжлэгч П.*******ын эхнэрийн дансанд болон хүүд нь нийт 10 300 000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. Харин нэхэмжлэгч нь түүний 5405404929 дансанд шилжүүлсэн гэх 4 211 000 төгрөг болон компанийн кассын бүртгэлээр бэлэн өгсөн гэх 1 570 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргадаг.
П.******* нь түүний дансанд шилжүүлсэн 4 211 000 төгрөгийг хариуцагчийн өөрийн болон компанийн хэрэгцээнд захисан эд зүйлийн үнэ гэж тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзалтай холбогдуулан гаргасан нотлох баримтыг үгүйсгэх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Иймд шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид 4 211 000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.
Хариуцагч Т. нь 1 570 000 /81 000 төгрөг илүү төлсөн гэх/ төгрөгийг компанийн кассын бүртгэлээр бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх мөнгийг хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдохгүй байна. 2016 оны 11 сар, 2017 оны 1-2 сарын кассын бүртгэлийн дэвтрийг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн боловч ард талын хуудсанд тэмдэглэсэн тэмдэглэгээ нь ойлгомжгүй, тодорхой биш, гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байх тул 1 570 000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч П.*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилж буй 5 700 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 4 211 000 төгрөгийг хасч тооцоход 1 489 000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Т.гоос 1 489 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 511 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гоос улсын тэмдэгтийн хураамжид 38774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ад олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.гоос 1 489 000 /нэг сая дөрвөн зуун наян есөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 511 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гоос улсын тэмдэгтийн хураамжид 38774 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ