Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2022/00567

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааныБтанхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух, *******9 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн Стандарт, холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 2 575 603 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг байгууллагаас нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч П.*******

Хариуцагчийн төлөөлөгч Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн П.******* намайг хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүнийг би эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж намайг ажилд эгүүлэн томилохыг хэлтсийн дарга Н.од үүрэг болгосноор 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилдаа эргэн томилогдсон. Ингээд ажилгүй байсан хугацааны цалингаа нягтлангаар бодуулахад 2 575 603 төгрөг болсон. Энэ бол миний цэвэр гар дээр авах мөнгө юм. Би нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нэмж тооцоогүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг бодуулахаар 597 784 төгрөг гарч байна. Энэ дүнгээ нэмэхээр нийтдээ 3 173 388 төгрөг болж байна. Намайг ажлаас халагдах үед 2 374 000 төгрөгийг тэтгэмжийн мөнгө гээд миний дансанд шууд шилжүүлчихсэн байсан. Нэгэнт ажилдаа орсон юм чинь дээрх мөнгөө цалинд тооцъё гэж нягтлан хэлсэн. Гэхдээ 2 374 000 төгрөгийн тэтгэмжийг цалинд тооцож суутгана гэж нягтлан бодогч амаараа л хэлж байгаа боловч энэ талаар албан ёсны шийдвэр байхгүй учир би шүүхээр баталгаажуулж энэ тэтгэмжийн мөнгийг цалинд тооцож суутгасан гэдгийг шийдвэрт тусгуулж баталгаажуулмаар байна. Хугацааны хувьд зөрүүтэй асуудал яригдаад байгаа. Намайг 3 дугаар сарын 9-ний дотор ажилд ав гэсэн шийдвэр ирсэн боловч миний оронд ажилд орсон хүн маань өвчтэй гээд 3 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орсон. Ер нь бол Стандарт, хэмжил зүйн газрын даргын “Орон тоо батлах тухай” 118 дугаар тушаалаар стандарт хэмжил зүйн газрын бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтний орон тоо 2 гэж баталсан байхад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд нягтлан бодогч нь 3 орон тоог цалинжуулсан. Өөрөөр хэлбэл, шинжээч Мөнхцэцэгийг хууль бусаар авч цалинжуулсан нь харагдаж байгаа. Надад ажлаас халах тухай мэдэгдэх хуудсыг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулиар 1 сарын дараа ажлаас халах ёстой байхад 2 374 000 төгрөгийн тэтгэмжийн мөнгөө надад олгохын тулд хугацаанаас өмнө ажлаас халж тушаал гаргасан. Тэр үед Хонгорзул ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хэн ч орж, гараагүй, 3 шинжээч ажиллаж байсан. Иймд гарт олгогдох цалин 2 575 603 төгрөгт нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт төлөх мөнгийг оруулан тооцож өгнө үү. Мөн надад тэтгэмж гэж олгосон  2 374 000 төгрөгийг цалингаас хасаж тооцсон зөрүүг олгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс тус байгууллагын бүтээгдэхүүн, баталгаажуулалтын шинжээч П.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дагуу шүүх хуралдаанд оролцож байна. Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар П.*******г ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон. П.******* нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор ажлаас халсан тушаалыг хүчингүй болсон ба үүнийг үндэслээд Төрийн албаны зөвлөлөөс 2 дугаар сарын 24-ний өдөр албан бичиг ирсэн. Тус албан бичгээр 3 дугаар сарын 9-ний өдрийн дотор П.*******г ажилд эгүүлэн томилж холбогдох шийдвэрийг Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг мэдэгдсэн байсан. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын  3 дугаар сарын 7-ны өдрийн 29 тоот албан бичгээр П.*******гийн орон тоон дээр ажиллаж байгаа мэргэжилтэн Н.Хонгорзул нь хүүхэд харах чөлөөтэй байгаа бөгөөд эмнэлгийн магадлагаагаар чөлөө нь дахин сунгагдсан учир 3 дугаар сарын 9-ний өдрийн дотор П.*******г ажилд эгүүлэн томилох боломжгүй байна гэсэн тайлбарыг хүргүүлсэн. Н.Хонгорзул эмнэлгийн магадлагааны хуудсаар 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл чөлөө авсан байсан ба 3 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ирэхэд нь П.*******г ажилд томилж Н.Хонгорзулыг ажлаас чөлөөлсөн. П.*******гийн хувьд тэтгэмжийн мөнгө болох 2 374 000 төгрөг дансанд нь орсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэг асуудал болоод байгаа зүйл нь 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэхээр 2 хоногийн цалин дутуу олгогдсон байгаа. 3 дугаар сарын 9-ний өдөр ажилд ав гэсэн чиглэл ирсний дагуу П.*******г ажилд томилох гэхээр Н.Хонгорзул давхцаж байсан учир авч чадаагүй. Миний хувьд энэ хүний цалинг 3 янзаар бодож үзлээ. Тушаалаар гэж тооцвол 3 дугаар сарын 22-ноос хойш 8 хоногийн цалинг цалингийн нэгдсэн системээр бодож олгосон. Үүний өмнөх 14 хоногийн цалинг нэмэгдүүлж бодвол 3 173 388 төгрөг буюу гарт олгох цалин нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 575 603 төгрөг гарч байна. Миний хувьд Төрийн албаны зөвлөлөөс ирсэн өдөр нь ажилд авах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалинг бодож үзэхээр 2 430 130 төгрөг буюу гарт олгох цалин нь 1 967 599 төгрөг гарсан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс ирсэн хугацаа буюу 3 дугаар сарын 9-ний өдрөөр тооцвол 2 695 579 төгрөг буюу гарт олгох цалин нь 2 179 029 төгрөг болж байна. Энэ мэтчилэн тооцооллыг олон янзаар л бодож үзсэн. Иймд шүүхийн шийдвэрээр л тооцооллыг гаргая гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчээс: Мэдэгдэх хуудас, ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 болон 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоол, цалин бодсон жагсаалт,

Хариуцагчаас: Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/418 дугаартай албан бичиг, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай албан бичиг, эмнэлгийн магадлагаа, П.*******гийн цалингийн карт, цалин бодсон жагсаалт, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.******* нь ******* аймгийн Стандарт, холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2 575 603 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг байгууллагаас нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас буруу халсан үеийн олговор 799 388 төгрөгийг хангаж, 1 776 215 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.   

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 болон 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 04/418 дугаартай албан бичиг, мэдэгдэх хуудас, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай албан бичиг, эмнэлгийн магадлагаа, П.*******гийн цалингийн карт, цалин бодсон жагсаалт, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот төлбөрийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.******* нь ******* аймгийн Стандарт, бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ажлаас халагдсаны тэтгэмжид 2 374 000 төгрөг олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

П.*******гийн гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөл хэлэлцээд тус зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон байна.

Дээрх тогтоолыг үндэслэн тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар П.*******г тус хэлтсийн бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтнээр эгүүлэн томилсон байна.

Нэхэмжлэгчийг хууль зөрчиж ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд үүний улмаас өмнөх ажилд нь эгүүлэн томилсон үйл баримт тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар буруу халсан үеийн олговор олгох үндэслэлтэй байна. Энэ талаар талууд маргаагүй болно.

Харин хариуцагчийн төлөөлөгч нь “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи 8 хоногийн цалинг цалингийн нэгдсэн системээр бодож олгосон. Үүний өмнөх 14 хоногийн цалинг нэмэгдүүлж бодвол 3 173 388 төгрөг буюу гарт олгох цалин нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 575 603 төгрөг гарч байна. Миний хувьд Төрийн албаны зөвлөлөөс ирсэн өдөр нь ажилд авах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалинг бодож үзэхээр 2 430 130 төгрөг буюу гарт олгох цалин нь 1 967 599 төгрөг гарсан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс ирсэн хугацаа буюу 3 дугаар сарын 9-ний өдрөөр тооцвол 2 695 579 төгрөг буюу гарт олгох цалин нь 2 179 029 төгрөг болж байна. ...П.*******гийн орон тоон дээр ажиллаж байсан мэргэжилтэн Н.Хонгорзул нь хүүхэд харах чөлөөтэй, эмнэлгийн магадлагаагаар чөлөө нь дахин сунгагдсан учир 3 дугаар сарын 9-ний өдрийн дотор П.*******г ажилд эгүүлэн томилох боломжгүй байсан учир энэ талаарх албан тоотыг Төрийн албаны төв зөвлөлд хүргүүлж, улмаар 3 дугаар сарын 22-ны өдөр ажилд нь томилсон...” гэж нэхэмжлэгчид олгох олговрын үнийн дүн дээр маргадаг.

Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно” гэж заасан.

Хариуцагч тал нь П.*******гийн орон тоон дээр ажиллаж байсан ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ажилд нь томилж чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд олговор авах эрхтэй болно.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож бодсон тооцооллыг үндэслэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчид олговол зохих цалин 3 173 388 төгрөг бодогдсоноос ажлаас халагдсаны тэтгэмжид олгосон 2 374 000 төгрөгийг хасч тооцоход 799 388 төгрөг гарч байна. Олговол зохих цалин 3 173 388 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэг хуульд заасан нийт суутгалыг хийж, уг суутгалыг олгоогүй цалин болох 799 388 төгрөгөөс хасч тооцон нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс буруу халсан үеийн олговор 799 388 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 776 215 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар дээрх олговроос нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэг хуульд заасан шимтгэлийг суутган, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн Стандарт, үүрэг болгох нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 160 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 23 735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс буруу халсан үеийн олговор 799 388 /долоон зуун ерэн есөн мянга гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 776 215 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар дээрх олговроос нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэг хуульд заасан шимтгэлийг суутган, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн Стандарт, үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 160 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 23 735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ