| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2022/00399/И |
| Дугаар | 138/ШШ2022/00568 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2022/00568
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, ******* байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******-ийн байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын ,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******-ийн байрны ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт гийн нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 10 201 436 төгрөг 39 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баттунгалаг
Хариуцагч Э.
Хариуцагч Ц.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баттунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ын нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ЗГ4715108051 тоот зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан байна. Мөн Э., Ц. нар нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ЗГ4715110957 тоот зээлийн гэрээ байгуулж 4 300 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Э. нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр авсан зээлээ хэвийн төлж байсан. Харин гийн тай хамтран авсан 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн зээлээ 3 удаагийн төлөлт хийгээд үлдэгдэл зээлээ төлөөгүй.
Нэхэмжлэлийн шаардлага болох 10 201 436 төгрөг 39 мөнгө нь хоёр зээлийн үлдэгдлийн нийлбэр дүн бөгөөд хоёр зээлийг салгаж нэхэмжилж байна.
2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн зээлээс Э. нь үндсэн зээл 3 433 272 төгрөг 24 мөнгө, зээлийн хүү 1 324 785 төгрөг 49 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 59 088 төгрөг 49 мөнгө буюу нийт 4 817 146 төгрөг 22 мөнгө төлөөгүй. Энэ зээлийг Э.өөс дангаар нь нэхэмжилж байна. Э., Ц. нар нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн зээлээс үндсэн зээл 3 835 424 төгрөг 96 мөнгө, зээлийн хүү 1 498 931 төгрөг 65 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 49 933 төгрөг 56 мөнгө буюу нийт 5 384 290 төгрөг 17 мөнгө төлөөгүй байна. Энэ зээлийн хувьд хариуцагч Э., Ц. нараас нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******наас 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 5 000 000 төгрөг, аав ын хамт 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 4 300 000 төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Цар тахал гарсан, ажилгүй болсон зэргээс шалтгаалан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хариуцагч Ц.аар тал мөнгийг нь төлүүлэх хүсэлтэй байна. Энэ авсан зээлийг адилхан л зарцуулсан. Манай гэрийн байж болох бүх орлогыг энэ хүн авсан. Машин унаатай, 2-3 төрлийн орлоготой учир тал мөнгийг нь төлөх боломжтой гэж бодож байна гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү ийн 2 дахь удаа авсан цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би насанд хүрсэн хүн өөрөө хариуцлагаа хүлээх ёстой гэж хэлж байсан боловч банкнаас заавал хамтран зээлдэгчээр орох ёстой гэсэн учраас арга ядаад гарын үсэг зурсан. Би энэ мөнгөнөөс нэг төгрөг ч хэрэглээгүй учир зээлийг төлж чадахгүй. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Угаалгын газраа аваад ХААН банкин дахь бизнесийн зээлийг нь төлөөд яв гэхэд ээж нь чадахгүй гэсэн. Миний хувьд хоол хүнс, хувцас, эд зүйл хангалттай авч өгч зохих хэмжээний үүрэг хариуцлагаа үүрч яваа гэж бодож байна. Миний таньдаг хүний лангуунаас очоод гутал хувцас авчихдаг, танай хүүхдүүд 180 000 төгрөгний үнэтэй гутал авсан шүү, тийм юм авсан шүү гээд намайг мэдээгүй байхад миний нэрийг хэлж очоод авчихсан байдаг. Би зохицуулаад л төлдөг. Намайг машин унадаг гэж байна, тэр машиныг ББСБ-аас лизингээр авсан. Надад орлого гэх юм байхгүй. Би өөрөө групптэй. Группийн зээлээ тултал нь аваад цагаан сар тэмдэглэсэн. Ямар ч байсан би энэ зээлээс төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: *******ны улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дүгээр “Эрх олгох тухай” тушаал, итгэмжлэл, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4715108051 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4715110957 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хариуцагчийн 5420287852 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хариуцагч Ц.аас: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/202146970090 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн автомашин барьцаалсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Э. шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Э., Ц. нараас зээлийн гэрээний үүрэгт 10 201 436 төгрөг 39 мөнгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж:
Хариуцагч Э.өөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн төлөгдөөгүй хэсэг 4 817 146 төгрөг 22 мөнгө, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн төлөгдөөгүй хэсөг болох 5 384 290 төгрөг 17 мөнгөний 50 хувь болох 2 692 145 төгрөг 09 мөнгө буюу нийт 7 509 291 төгрөг 31 мөнгийг,
хариуцагч Ц.аас 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн төлөгдөөгүй хэсэг болох 5 384 290 төгрөг 17 мөнгөний 50 хувь болох 2 692 145 төгрөг 08 мөнгийг тус тус нэхэмжилсэн.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2018 оны 10 дугаар сарын 4 болон 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан гэрээний дагуу зээлийн үлдэгдлийг нэхэмжилсэн, ...Ц.ын зээл төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүх хуралдаан дээр нэмэлтээр гаргаж өгсөн, ...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д ...үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийн тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу 2 дахь зээлийг хариуцагч нараар хувааж төлүүлэх, эхний зээлийн үлдэгдлийг Э.өөр төлүүлэх саналтай...” гэж тайлбарладаг.
Хариуцагч Ц. нь “...Хүү ийн 2 дахь удаа авсан цалингийн зээлийн хамтран зээлдэгчээр банкны шаардлагаар гарын үсэг зурсан, энэ зээлээс нэг төгрөг ч хувьдаа хэрэглээгүй учир зээлийг төлөхийг зөвшөөрөхгүй, өөрөө олон зээл төлдөг, группэд байдаг тул төлөх боломжгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэдэг.
Харин хариуцагч Э. нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн төлөгдөөгүй хэсэг болох 5 384 290 төгрөг 17 мөнгийг хариуцагч Ц.тай хувааж төлнө гэж маргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Талуудын тайлбар болон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4715108051 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4715110957 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хариуцагчийн 5420287852 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ/202146970090 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн автомашин барьцаалсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Хариуцагч Э. нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан, хариуцагч Э., Ц. нар нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр *******тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4 300 000 төгрөгийн цалингийн зээл авсан, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн зээлээс үндсэн зээл 3 433 272 төгрөг 24 мөнгө, зээлийн хүү 1 324 785 төгрөг 49 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 59 088 төгрөг 49 мөнгө буюу нийт 4 817 146 төгрөг 22 мөнгө төлөөгүй, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн зээлээс үндсэн зээл 3 835 424 төгрөг 96 мөнгө, зээлийн хүү 1 498 931 төгрөг 65 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 49 933 төгрөг 56 мөнгө буюу нийт 5 384 290 төгрөг 17 мөнгө төлөөгүй байна.
Хариуцагч Э. нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******тай ЗГ4715108051 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хариуцагч Э., Ц. нар нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр *******тай ЗГ4715110957 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4 300 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Э., Ц. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.өөс нийт 7 509 291 төгрөг 31 мөнгө, хариуцагч Ц.аас 2 692 145 төгрөг 08 мөнгө тус тус нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нарын хэн алин нь зээлийн төлөгдөөгүй үнийн дүнд маргаагүй болно.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Ц. “...зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч энэ зээлээс өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй учир төлөхгүй, ...2 зээл төлдөг, группэд байдаг тул зээлийг төлөх боломжгүй...” гэж маргадаг.
Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хариуцагч Ц. хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4715110957 дугаартай зээл болон барьцааны гэрээ, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хариуцагч Ц.ын орлогоо нотолсон 5420287852 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар батлагдаж байх тул зээлдэгч, хамтран зээлдэгч нараар хувааж төлүүлнэ гэж мэтгэлцсэнийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй болно.
Мөн хариуцагчийн “...өөрийн нэр дээр 2 төрлийн зээл төлдөг, группэд байдаг учир зээлийг төлөх боломжгүй” гэсэн тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ4715110957 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр *******, зээлдэгчээр Э., хамтран зээлдэгчээр Ц. нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ. Хуульд заасны дагуу Э., Ц. нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Э., Ц. нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.өөс зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн төлөгдөөгүй хэсэг 4 817 146 төгрөг 22 мөнгө, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн төлөгдөөгүй хэсэг болох 5 384 290 төгрөг 17 мөнгөний 50 хувь болох 2 692 145 төгрөг 09 мөнгө буюу нийт 7 509 291 төгрөг 31 мөнгийг, хариуцагч Ц.аас 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн төлөгдөөгүй хэсэг болох 5 384 290 төгрөг 17 мөнгөний 50 хувь болох 2 692 145 төгрөг 08 мөнгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178 173 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, “*******” ХХК-иар улсын тэмдэгтийн хураамж 14 950 төгрөгийг нөхөн төлүүлж төсвийн орлого болгож, хариуцагч Э.өөс улсын тэмдэгтийн хураамжид 135 099 төгрөг, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 58 024 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.өөс 7 509 291 /долоон сая таван зуун есөн мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг 31 /гучин нэг/ мөнгийг, хариуцагч Ц.аас 2 692 145 /хоёр сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун дөчин тав/ төгрөг 08 /найм/ мөнгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178 173 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, “*******” ХХК-иар улсын тэмдэгтийн хураамж 14 950 төгрөгийг нөхөн төлүүлж төсвийн орлого болгож, хариуцагч Э.өөс улсын тэмдэгтийн хураамжид 135 099 төгрөг, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 58 024 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ