Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0301/Э/219/2023/0026

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч С.Батцэрэн,

Шүүгдэгч,, тэдний өмгөөлөгч Г.Бадамханд, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт*******  ургийн овогт************** ,******* ургийн овогт************** , ургийн овогт нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000930216 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын-ны өдөр хүлээн авч 2025  оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** (РД: ), оны дугаар сарын8-ны өдөр хотод төрсөн, настай, , боловсролтой, , мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл , , хамт хот дүүрэг дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, урьд дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар жилийн хорих ял шийтгүүлж байсан.

 

Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** (РД: ), оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-д ажилтай, ам бүл , хамт хот дүүрэг дугаар хороо Үйлдвэр гудамжа байрны 907 тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Монгол Улсын иргэн, ургийн овогт (РД: ), оны дүгээр сарын -ний өдөр хотод төрсөн,9 настай, , боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл , , хамт хот дүүрэг дугаар хороо06 дугаар байрны тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч*******, *******,*******нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн бүлэглэн 2023 оны дугаар сарын0-наас3-ны өдрийг хүртэл хугацаанд ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй Тул-Huchu Taimen нэршилтэй ширхэг загасыг “ ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан улмаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгийн голоос Дархан-Уул аймгийн сумын дүгээр багт байрлах цагдаагийн хяналтын пост хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******мэдүүлэхдээ: “...Улаанбаатар хотоос гурвуулаа гарсан.******* хойноос явж байсан. Би тул загас гэж мэдээгүй. Би машины хойно байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ...Би тул загас гэдгийг мэдэж байсан бол ачихгүй байсан. Мэдээгүй байсан ч ачсан нь миний буруу...“ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******мэдүүлэхдээ: “...Үнэн бодит байдлын тухайд Хөвсгөл рүү явах санаачилгыг би гаргасан. Хоёр найзыгаа гэртээ мөрөөрөө байхад нь авч явсан. Тэр загасыг тээвэрлэж явсныг нь Дарханы пост дээр ирээд мэдсэн. Гэртээ зүгээр байж байсан хүмүүсийг явъя гээд ийм байдалд оруулсан болохоор найзуудаас уучлалт хүсье. Би өөр машинд явж байсан. Хоёр найзыгаа тийм юм тээвэрлэж явсныг мэдээгүй явж байсан. Би хотоос гарахдаа улсын дугаартай ланд00 маркийн машинтай явж байсан. Дүүгийнхээ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирсэн. Анх гэх хүн зогсоогоод шалгаж байсан. Дараа нь надаас та энэ машинд байгаагүй байж яагаад энэ машинд ороод ирсэн болчхов гэж асуусан. Бид нар хотоос гарахдаа л хоёр тусдаа машинтай явж байсан. Дарханы пост дээр араас нь давхиж ирээд мэдсэн. ...Бид гурав шунахайн сэдэл, санаатайгаар энэ холбогдсон гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ нэр төрөө бариад андгайлж байна. Тухайн загасыг тээвэрлээд явж байгааг үнэхээр мэдээгүй. Үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Хэмжээний хувьд жижигхэн жараахай гарч ирснийг харсан. Би тусдаа өөр машинтай яваад ирсэн нь үнэн. Хоёр найзыгаа авч явах санааг би гаргасан учраас уучлалт хүсэж байна. Хэрвээ авч яваагүй бол ийм хэрэгт холбогдохгүй байх байсан. ...Би өөрийгөө энэ хэрэгт буруугүй байсан гэж үзэж байна. хотоос гараад буцах хүртлээ өөр машинд сууж байсан. Тухайн загасыг тээвэрлэж байсныг мэдээгүй. Гэхдээ ёс зүйн үүднээс торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь хоёр найзыгаа гэртээ байхад нь авч явсандаа харамсаж байна. Хохирлыг төлсөн байгаа тул найзын маань компанийн тээврийн хэрэгслийг хураан авах арга хэмжээнээс чөлөөлж өгөхийг хүсэж байна...“ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******мэдүүлэхдээ: “...Би тийм загас гэдгийг нь мэдээгүй. Загас барих хэрэгслүүдийг бид хоёр хүнээс гуйж авсан. Би*******аас тусдаа машинаар ирсэн. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манайийн компанийн машин...“ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч*******, *******,*******нар нь урьдчилан өгсөн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн 2023 оны дугаар сарын0-наас3-ны өдрийг хүртэл хугацаанд ховор ангийн жагсаалтад бүртгэлтэй Тул нэршилтэй нэг ширхэг загасыг “ ” компанийн эзэмшлийн 80-90 улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан улмаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгийн голоос Дархан-Уул аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэх нэршилтэй цагдаагийн хяналтын пост хүртэл тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн,.7 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас Байгаль орчинд учирсан 295,400 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчын өмгөөлөгч С.Батцэрэн дүгнэлтдээ: “...Шүүхэд гэм буруугийн талаар хоёр үзүүртэй саналыг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримт нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр санал гарахаас өөр гарцгүй байна. Шүүх аль нэгийг нь хүлээж авч шийдэх байх гэж найдаж байна. Эхний дүгнэлт бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.19 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох санал юм. Миний үйлчлүүлэгчийг Тул загас тээвэрлэсэн, хадгалсан гэж буруутгаж байгаа. Тул загас тээвэрлэсэн, хадгалсан гэж буруутгаж байгаад тохиолдолд энэ хэргийн субьектив талын бүрэлдэхүүн хангагдахгүй байна. Гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл эс үйлдэхүйг тусгайлан заасан. Энэ зүйлийн хоёрт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар буруутгаж байна. Энэ  гэмт хэргийг санаатай үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Болгоомжгүй тохиолдол гэмт хэрэгт гэдэг ойлголтод хамаарахгүй. Зориудаар Тул загас гэдгийг мэдсээр байж тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцогдоно гэсэн дүгнэлт хийж байгаа юм. Гэтэл энэ тохиолдолд бол бүр эсрэгээрээ байна. Хэрэгт авагдсан баримт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр*******тухайн загасыг Тул загас гэдгийг нь огт мэдээгүй байсан. Мэдээгүйгээр торонд хийгээд машинд ачсан үйлдэлдээ маргах юм байхгүй. Харин Тул загасны төл гэдгийг мэдсээр байж санаатай тээвэрлэсэн гэдэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.ын Хөвсгөл аймаг руу явсан зорилго нь компанийн ажилтай учраас ажлаа хийхээр явсан.  Дээрээс нь Тул загасны талаар ямар ч ойлголтгүй хүн байгааг шүүхийн зүгээс шийдвэрээ гаргахдаа анхаарч өгөхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүхээс болгоомжгүйгээр үйлдчихсэн гэмт хэрэг байна гэж дүгнэсэн нь харагдаж байна. Сайтаас хүртэл хангалттай мэдэх боломжтой байхад болгоомжгүйгээр үйлдчихсэн байна гэсэн дүгнэлт хийж байгаа нь энэ гэмт хэргийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэж миний хувьд бол үзэж байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн дэх хэсэгт гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлно, энэ хуульд заагаагүй гэмт хэрэг биш, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй зарчимтай. Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтээ уншихдаа Эрүүгийн хуулийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан тээвэрлэх, хадгалах гэдэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Гэтэл мөн хуулийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт түүхий эдийн зүйлийг хадгалсан тээвэрлэсэн тохиолдол гэмт хэрэг байхаар хуульчилсан.  Тэгэхээр энэ тээвэрлээд байгаа зүйл чинь өөрөө түүхий эдийн зүйл биш, загас гэдэг бодгаль байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлсэн тоот дээр нэг ширхэг загасны бодгалийг шүүхэд шилжүүллээ гээд биччихсэн. Тэгэхээр энэ нь гэмт хэрэг биш, эрүүгийн хуульд заагаагүй байна. Түүхий эдийн зүйлийг тээвэрлээгүй байхад бодгалийг тээвэрлэсэн асуудлаар хуулийг төсөөтэй хэрэглээд гэмт хэрэгт тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Амьтны тухай хуулийн.1.2-т амьтны арьс, шир, үс, нүд, эвэр, толгой, цус гээд зүйлүүдийг түүхий эдэд оруулж тооцно гэж хуульчилсан. Гэтэл загасны бодгаль энэ гэмт хэрэгт тооцогдохгүй гэж хоёр дахь саналаа гаргаж байна.  Хэрвээ шүүхээс таны яриад байгаа зүйл чинь үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байх зарчмыг хэрэглэх саналыг гаргаж байна. Өнөөдрийн энэ хэрэгт авагдчихсан байгаа шинжлэн судлуулах гээд байгаа загас чинь өөрөө анх эд мөрийн баримтаар хураагдсан загас мөн эсэх нь эргэлзээтэй болчихлоо.  Учир нь анх энэ загасыг эд мөрийн баримтаар хурааж авахдаа тухайн загасыг  жинлээгүй, ямар жинтэй загас байсан гэдэг нь тодорхойгүй байна. Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ01 грамм жинтэй загасыг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хэргийг прокурор хүлээж аваад шүүхэд шилжүүлэхдээ найман 856 грамм жинтэй загасыг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс буцаахдаа 856 грамм жинтэй загасыг Цагдаагийн газар эд мөрийн баримт хадгалах байранд хадгалуулахаар шилжүүлсэн. Тэгтэл дахиад шүүхэд шилжиж ирэхдээ 2024 оны дугаар сарын8-ны өдрийн5 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад нөгөө 856 грамм жинтэй загас чинь0 грамм жинтэй загас болоод ирсэн. Нөгөө шинжээч нь шүүхэд мэдүүлэг өгөхдөө нөгөө загас чинь5 см урттай загас байсан. Би уртыг нь хэмжиж байгаад дүгнэлт гаргасан гээд мэдүүлчихсэн. Сүүлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр02 грамм жинтэй, урт нь 22.5 сантиметртэй болоод өөрчлөгдсөн. Тэгэхээр анх хураагдахдаа ямар загас байсан гэдэг нь тодорхойгүй учраас энэ үүнийг яг тухайн загас байсан гэдэг нь эргэлзээтэй.  2024 оны0 дугаар сарын 28-ны өдөр нөгөө загасаа шинжлэн судалъя гэхэд загас нь байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн газраас тухайн загасыг манай эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаагүй байна, хөлдөөгч байхгүй гэсэн албан тоот ирсэн. Тэгтэл 01 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн илтгэх хуудас бичигдсэнээр урьд нь манай цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах газар хөлдөөгчгүй байсан учраас тухайн загасыг цагдаагийн газрын зоогийн газрын хөргөгчид хадгалж байсан юм, одоо манайх хөргөгчтэй болчихлоо,2 дугаар сарын9-ний өдрөөс эхлээд энэ загас чинь манай эд мөрийн баримт хадгалах газарт хадгалагдаж байгаа гэж дурдсан. Өмнө нь огт хөргөгчгүй байсан газар чинь ганцхан өдрийн дотор хөргөгчтэй болоод тухайн газарт хадгалаад байсан гэдэг нь маш эргэлзээ төрүүлж байгаа юм. Дээрээс нь 2023 оны 05 дугаар сарын5-ны өдөр шүүхээс эд мөрийн баримтыг буцаахдаа Цагдаагийн газрын эд мөрийн баримтад хадгалах өрөөнд хадгална шүү гэдэг энгийн тэмдэглэл байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн дэх хэсэгт амархан удахаар эд мөрийн баримтыг бусад газар шилжүүлэх хадгалуулахаар шүүхийн шийдвэр гарна гэж заасан.  Шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаанд прокурорыг оролцуулан тэмдэглэл үйлдэж  уг баримтыг хавтаст хэрэгт хавсаргана гээд заачихсан. Тэгээд эд мөрийн баримт хадгалах энэ үйл явц энэ хуулийн дагуу огт явагдаагүй. Энэ процесс бол зөрчигдсөн. Ямар ч шийдвэргүйгээр мөрдөгч дураараа тухайн эд мөрийн баримтыг зоогийн газрын хөргөгчид хадгалж байсан. Тухайн зоогийн газрынхаа хөргөгчид хадгал гэсэн шийдвэр тэмдэглэл байхгүй учраас тэнд хадгалагдаж байсан гэдэг нь эргэлзээтэй. Дээрээс нь сая загасыг оруулаад тавихад суухын аргагүй үнэр үнэртэж байна. Тэгээд хөргөгчид байсан загас чинь өмхийрөх боломжгүй. Тэгэхээр тэнд хадгалагдаж байсан эсэх, анх эд мөрийн баримтаар хурааж байсан загас мөн эсэх нь маш эргэлзээтэй байна. Дээрээс нь шинжээчийн дүгнэлтээр Тул загасны төл байна гэж дүгнэсэн. Ямар шинж тэмдгээр нь Тул загасны төл гэдэг нь тодорхойгүй. Ийм эргэлзээтэй баримтаар энэ хүний  хувь заяаг шийдэх гээд яллаад ороод ирж байгаа нь учир дутагдалтай байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.15 дугаар зүйлийг Улсын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай тогтоолоор гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх гэдгийг сэдэл, зорилго гэм буруугийн хэлбэр тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээ байвал эргэлзээтэй гэдгийг оруулж тооцно гэж тайлбарласан. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн сэдэл зорилго нь тогтоогдоогүй байна. Тул загас гэдгийг мэдсээр байж, мөн тээвэрлээд авч яваад зарж борлуулах, шарж идье гэх ямар зорилготой гэдгийг прокурор тогтоож чадаагүй байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, нарын өмгөөлөгч Г.Бадамханд дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Миний хоёр үйлчлүүлэгчдийн тухайд гэмт хэргийг яаж үйлдсэн гэдэг асуудал тогтоогдоогүй. Прокурор үгсэн тохиролцоогүй үйлдлээрээ нэгдсэн гэж хэллээ.  Үйлдлээрээ нэгдсэн гэдэгт өргөлцсөн, зөөлцсөн, машинд тавилцсан зэрэг ямар үйлдэл дээр нэгдсэн нь энэ хэрэгт огт нотлогдоогүй. Тийм үйлдэл байхгүй юм. Нөгөө асуудал нь хэн үйлдсэн юм. Гурван хүнийг л хамтраад үйлдчихсэн л гэнэ. Ямар оролцоогоор яаж үйлдсэн гэдгийг нарийн тогтоогоогүй..3-д заасан гэмт хэргийн сэдэлт зорилго байхгүй. Тулыг ачъя, тээвэрлэе, хадгалъя гэсэн сэдэлт зорилго хаана, юугаар тогтоогоод байгаа юм. Тэр байтугай хамаад торонд хийсэн хүн нь тулын төл гэдэг загасыг мэдээгүй.  Нөгөө хоёртоо хэлээгүй. Нөгөө хоёр нь огт мэдээгүй, пост дээр ирээд задлахад мэдэж байгаа юм. Гэмт хэргийн сэдэлт, зорилго бол гэмт хэргийн онцгой шинж юм. Энэ Тул загасны төл гэдгийг мэдсэн байхыг шаардана. Мэдчихээд тээвэрлээд хадгалсан байхыг шаарддаг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж юм. Энэ бүрэлдэхүүн тогтоогдохгүй байгааг анхаарч үзэсхийг хүсэж байна. Сүүлийн шинжээчийн дүгнэлт 2025 оны 04 дүгээр сарын-ны өдөр гарсан. Энэ дүгнэлт дээр 22.5 сантиметрийн урттай,02 граммтай загасан дээр дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан сантиметр тул загас биш юм. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийг яллах үндэслэл болохгүй. Яагаад гэвэл цагдаагийн байгууллага байхгүй гэж мэдээлж байснаа сүүлд нь нөхөн олж ирсэн энэ загас эдгээр хүмүүсийг яллах үндэс болохгүй. Хавтаст хэрэгт авагдсан сантиметртэй загас байна. Энэ дээр тул мөн эсэх талаар ямар ч шинжээчийн дүгнэлт гараагүй. Өмнө гарсан шинжээчийн дүгнэлт5 сантиметрийн загасыг үзэж би дүгнэлт гаргасан гээд мэдүүлэг нь хэрэгт авагдсан. Энэ нөхөн олж ирсэн загасаар буюу тэр тулын төл гэх дүгнэлт гараагүй загасаар миний үйлчлүүлэгч нарыг буруутай гэж яллах үндэсгүй байна. Тулын төл гэдгийг анх хийсэн хүн мэдээгүй.  Тэр байтугай нэг загас илүү ачсанаа ч мэдэхгүй байгаа талаар мөрдөн байцаалтын шатаас авхуулаад өнөөг хүртэл тууштай мэдүүлсэн. Тийм учраас зориуд санаатай тээвэрлэсэн гэж яллах үндэсгүй байна. Сэдэлт, зорилго тогтоогдоогүй байна. Загасыг тээвэрлэх санаа зорилго бүгдэд нь байхгүй. Ерөнхийдөө машинаар тээвэрлэх биет биш юм. Өөрөөр хэлбэл өчүүхэн жижиг, хүний халаасанд багтах зүйл. Гэмт хэрэг үйлдэхэд саад болж байгаа зүйлийг арилгахын тулд машин ашиглах, бусад хэрэгсэл ашиглахыг ойлгоно. Тийм шаардлага ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт өргөж тавихад хоёр хүний туслалцаа оролцоо ерөөсөө байхгүй. Энгийн ухамсрын үйл ажиллагааны түвшинд*******энэ загасыг хамаад хийчихсэн асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй. Өөрөөр хэлбэл сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэр байхгүй байна. Энэ загасыг**************хоёр хоёулаа хамж хийснийг нь мэдээгүй.*******энэ хоёрын алинд нь ч хэлээгүй. Тэр байтугай *******энэ машинд яваагүй. Шүүх хурлын хэлэлцүүлгээс шинжлэн судалсан баримт бусад баримтуудаар тогтоогдож байгаа юм. *******бол хотоос гарахад гэсэн Ланд крузер-200 маркийн машинтай л явсан.  Дарханы пост дээр ирэхэд гучаас дөчин минутын дараа тусдаа машинтай ирсэн. Үүний гэрч гэрчилсэн. Ийм асуудал байхад үйлдлээрээ нэгдэж, бүлэглэж тээвэрлэсэн гээд яллах дүгнэлт үйлдээд байгаа нь үндэслэл муутай байна. Прокуророос энэ хоёрт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож байсан. Шүүхээс мөрдөн байцаалтад буцаахдаа энэ асуудлыг шалгаж тогтоосны дараа яллах дүгнэлт үйлдэж ирүүл гэсэн агуулгаар буцаасан гэж би ойлгож байна. Прокурор ямар ч үйл ажиллагаа явуулаагүйгээр шууд нөгөө хоёрыг хэрэгсэхгүй болгосноо хүчингүй болгоод өгчихсөн байгаа юм. Энэ нь нэг нотлох баримт дээр хоёр өөр дүгнэлт гаргаж байгаа юм. Үүний оронд хэдэн машинтай явсан эсэх, үйлдлээрээ хамжилцсан, өргөлцсөн, санаа зорилготой байсан эсэхийг тогтоох ёстой юм. Гэтэл зүгээс хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үндэслэлгүй болгосугай гэсэн тогтоол бичээд яллах дүгнэлт үйлдсэн. Ийм байдлаар хүний яллах нь надад бол үнэхээр учир дутагдалтай санагдаж байна. *******оролцоо энд огт байхгүй байхад чи байсан, хамтран оролцсон гэж тулгаад шүүгдэгчийн ширээний ард суулгаж байгаа юм.  Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд миний үйлчлүүлэгч *******,*******нар нь энэ гэмт хэрэгт огт оролцоогүй болох нь хэрэгт авагдсан үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ийм учраас *******,*******нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******,*******нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болон хууль хэрэглээний талаар байр сууриа илэрхийлье.  Тэгэхээр улсын яллагчийн яллах дүгнэлтэд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцогчийн хэлбэрээр миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа юм. Гэтэл хамтран оролцсон гэдэг маань өөрөө гэмт үйл ажиллагаагаа нэгтгэсэн шинжтэй, тухайн шинжийн хувьд хоёр ба түүнээс дээш байхыг шаарддаг. Гэтэл хэн нь хэнийгээ дэмжсэн, ямар үйлдлийг нь дэмжиж оролцсон юм. Өөрөөр хэлбэл дэмжлэгийг ямар үйлдлээр үзүүлсэн гэдэг нь тодорхойгүй байгаа нь гэмт хэрэгт хамтран оролцох ойлголтын объектив болон субьектив шинжийг нарийвчлан тогтоогоогүй. Мөн гэм буруугийн хэлбэрийг нь эцэслэн тогтоогоогүй гэж үзэж байна. Энэ зүйл ангид заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл оюун санааны шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгосон, мэдсэн, хүсэл зоригийн шинжийн тухайд зориуд хүсэж хүргэсэн байхыг ойлгодог. Өөрөөр хэлбэл загасыг олсон гэдэг нөхцөл байдал нь миний үйлчлүүлэгч нарын мэдүүлгийг няцаасан нотлох баримт авагдаагүй.  Мөн гэмт хэрэг үйлдсэн сэдэл, зорилго, гэмт хэргийн субьектив талын шинжүүд, оюун санааны болон хүсэл зоригийн шинжүүд эрүүгийн хуулийн хэрэглээний хувьд эцэслэн тогтоогдоогүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний хувьд үндэслэл бүхий эргэлзээ бий болсон.  Өөрөөр хэлэх юм бол өмнө нь 2023 оны дугаар сарын7-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн, эд мөрийн баримтаар хураагдсан тулын төл гэх загасыг эд мөрийн баримт гэж үзэх хууль зүйн үндэслэл алга болсон. Яагаад гэхээр сүүлд томилсон шинжээчийн дүгнэлтээр ууттай жин38.2 грамм загас, загасны жин02 грамм шинж байдлын хувьд өөрчлөгдөхгүй. Тэр 5 дугаартай загастай тодорхойлох боломжгүй гэсэн. Гэтэл өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 22.1-д хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээ процессыг маш нарийвчлан заасан байдаг. Үүн дээр хураан авсан, хөрөнгө, эд мөрийн баримтыг хадгалах хангалтыг мөрдөгч, прокурор, шүүх хариуцна гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад процессын журам зөрчиж хадгалах, шүүхэд хүргүүлэх зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан процессын одоо журмыг ноцтой зөрчсөнөөс өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээд байгаа эд мөрийн баримт нь миний үйлчлүүлэгч нарын барьсан зүйл мөн гэх асуудал. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдаад байгаа нь эргэлзээтэй болчихлоо. Энэ загас нэг хэсэг шүүхэд шилжиж ирээгүйг бүх оролцогчид мэдэж байгаа юм. Дараа нь цагдаагийн байгууллагын өрөөнд хадгалагдаагүй байна гэдэг албан бичиг ирсэн.  Дараа нь байсан гэдэг нөхцөл байдал бий болсон. Бид нар алинд нь итгэх юм. Энэ байдлыг тогтоох журмаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл энэ загас гараад ирсэн. Шинжээч томилоод үзэхээр өмнөх загас мөн эсэхийг боломжгүй гэсэн. Хэн хаанаас ямар загасыг цагдаагийн газарт байж байгаад гэнэт гарч ирсэн гээд аваад ирсэн гэх асуудал үүссэн.  Шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилж байгаа тулын төл гэх загасыг эд мөрийн баримт мөн эсэхийг яаж тогтоох юм.  Ингээд солигдсон тохиолдолд энэ загас мөн гээд бид нарын үйлчлүүлэгчдийг буруутгах ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхээр энэ бол хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчиж шүүхэд ирсэн эд мөрийн баримт юм. Өмгөөлөгч бид тодорхой сэжиг, таамгаар яриагүй. Тусгай мэдлэгийнхээ хүрээнд тогтоосон шинжээчийн дүгнэлтэд тулгуурласан. Цагдаагийн байгууллагын эд мөрийн баримт хадгалах өрөөнд байхгүй байсан. Тэр загас алга болсонтой холбоотой өмнөх шүүхийн хэлэлцүүлэг дээр шинжлэн судлуулсан. Гэтэл өнөөдөр яагаад гэнэт гараад ирж байгаа юм. Цагдаагийн байгууллагын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдсан гэж үзэх боломжгүй. Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа, өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт судалсан эд мөрийн баримтыг хууль ёсны гэж үзэхүй. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуульд хэргийн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл эд мөрийн баримтыг хадгалах ёстой. Загасных нь грамм хасагдан гээд тайлбарладаг. Гэтэл яагаад тухайн загасны шинжүүд нь тогтоогдохгүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр гэрэл зургийн үзүүлэлтээс загасны шинжийг харьцуулах боломжгүй гэж дүгнэсэн. Хоёрдугаарт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэг, өмнө нь өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч хэлэлцүүлэгт оролцохдоо бид ажлаараа гаргасан гэдэг эргэлзээтэй мэдүүлэг өгсөн.  Намайг шинжилгээ хийж байхад ажлынхан орж ирсэн гэдэг. Шинжээч томилсон тогтоол дээр Дархан-Уул аймгийн байгаль орчны аялал жуулчлалын газрын дүгнэлт 2023102 гэсэн дугаартай байдаг. Гэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шинжээчийг томилох, шинжээчийн дүгнэлт гаргах процессыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2023 оны дугаар сарын7-ны өдрийн шинжээчийн дүгнэлт  хуульд тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Мэргэжилтэн, шинжээч нь эрх зүйн байдлын хувьд ялгаатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох зарчим үйлчилдэг. Хэргийн бодит байдлыг тогтоосон яллах, цагаатгах нотлох баримтуудыг цуглуулдаг. Хэргийн бүхий л баримтуудыг шалгаж судалсан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсвэл яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ.  Улсын шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн.15-т заасан эрүүгийн нөхцөл байдлыг тогтоох зарчим буюу ашигтайгаар шийдвэрлэх хэргийн зарчмыг тайлбарласан тайлбараас үзэхэд миний үйлчлүүлэгч нарыг энэ гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн субьектив шинж, шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд тогтоож гаргаж ирсэн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эргэлзээтэй нөхцөл байдлуудыг бий болгож байна. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо хамтрагдахгүй бол том эргэлзээ байх талаар гол агуулга юм. Улсын шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн.15-т заасан зүйл заалтыг тайлбарласан тайлбар дээр маш тодорхой заасан байгаа. Иймд ялагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчим, зарчмын хэрэгжилт миний үйлчлүүлэгч нарын холбогдсон хэргийн хэрэг дээр хэрэгжих боломж нөхцөл бүрдсэн. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн4.19 дүгээр зүйлийн.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч*******, *******,*******нарт холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч*******, *******,*******нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн 2023 оны дугаар сарын0-наас3-ны өдрийг хүртэл хугацаанд ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй Тул-Huchu Taimen нэршилтэй ширхэг загасыг “ ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалан улмаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгийн голоос Дархан-Уул аймгийн сумын дүгээр багт байрлах цагдаагийн хяналтын пост хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

 

С.Дэлгэрсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 9-14 дэх тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дэх хавтаст хэргийн9 дэх тал/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын0-ны өдөр мэдүүлсэн “...дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Би гэм буруутай хүнээр байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор жил бүрийн загас агнах зөвшөөрөл, тоо ширхэг, төрөл зүйл зэргийг заасан байдаг юм. 2023 онд Эрдэнэбулган суманд загас агнах, барих талаар Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол одоогоор гараагүй байгаа. Тул, гутиар, зэвэг, хариус зэрэг цэнгэг усны загас голчлон амьдардаг. Манай сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Манай суманд энэ мэдүүлэгт дурдагдсан дунд оврын жийп маркийн тээврийн хэрэгсэлтэй, 60 орчим насны хүн миний санаж байгаагаар байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн1 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны дугаар сарын0-ны өдөр ажил дээрээ байхад манай ажил дээр *******гэх хүн орж ирээд загас барих гэсэн юм гэж хэлэхээр нь би серийн дугаартай ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичгийг 2023 оны дугаар сарын0-ны өдрөөс дугаар сарын3-ны өдрийг хүртэлх хоногийн хугацаатай 5 ширхэг загасыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын дугаар багт байрлах Эгийн голоос барих эрхийн бичиг надаас авсан юм. Тухайн үед манай Хөвсгөл аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг олгох захирамж буюу иргэдийн хурлын тогтоол гараагүй байсан. Иргэн хүнд тул загас барих зөвшөөрөл олгодоггүй бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан тушаалаар спорт загасчлал болон судалгааны зориулалтаар тул загасыг бариад буцааж тавих хуультай байдаг. Би тухайн үед ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг олгохгүй байсан талаар нь мэдэхгүй өгчихсөн юм. Тухайн үед уг хүмүүс нь надад барьсан загаснуудаа хянуулахгүй яваад өгсөн юм. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын дугаар багт байрлах Эгийн голд бүх төрлийн загас байдаг бөгөөд зэвэг, тул, алган, гутаар, омуул зэрэг загас байдаг. Надаас цагаан өнгийн дунд оврын машинтай 60 орчим насны хүн ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг 2022 оноос 2023 оны дугаар сарын байдлаар авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн4-35 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Манай Эрдэнэбулган сумын Байгаль хамгаалагч нь 2023 оноос хойш одоог хүртэл надад ахуйн зориулалтаар ан агнах, загас барих эрхийн бичиг хянуулж байгаагүй. 2023 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд одоогийн байдлаар ахуйн зориулалтаар ан агнах, загас барих эрхийн бичиг олгож эхлэх захирамж буюу тогтоол ирээгүй байна. Иргэдийн хурлаар ахуйн зориулалтаар ан агнах, загас барих эрхийн бичиг олгох тогтоол гараагүй нөхцөлд ахуйн зориулалтаар ан агнах, загас барих эрхийн бичиг олгогдох үндэслэл байхгүй. Иргэн хүнд хувиараа тул загас барих зөвшөөрөл олгодоггүй бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан тушаалаар спорт загасчлал болон судалгааны зориулалтаар тул загасыг бариад буцааж тавих хуультай байдаг.  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын дугаар багт байрлах Эгийн голд бүх төрлийн загас байдаг бөгөөд зэвэг, тул, алган, гутаар, омуул зэрэг загас байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн8-39 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын1-ний өдөр мэдүүлсэн: “...Тул, гутаар, зэвэг, хайрус зэрэг цэнгэг усны загас голчлон амьдардаг... Манай Эрдэнэбулган сумын дугаар багийн нутаг дэвсгэрт энэ мэдүүлэгт дурдагдсан дунд оврын жийп маркийн цайвар өнгийн тээврийн хэрэгсэлтэй, 60 орчим настай хүн байхгүй. Уг газарт голдуу0-50 орчим настай цөөхөн иргэн оршин суудаг юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн1 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны дугаар сарын3-ны өдөр Сар шинэ арга хэмжээний хүрээнд хариуцсан сумын нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаандаа сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах замын цагдаагийн постод дэд ахлагч хамт тээврийн хэрэгсэлд үзлэг хийж байх явцад улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Тоёота Ланд Круйзер- 200 маркийн тээврийн хэрэгслийг зогсооход0-50 орчим насны байхаар нь тээшинд үзлэг хийхэд нийт 5 ширхэг загас, загасны хэрэгсэл, аяны хэрэгсэл зэрэг эд зүйлс байсан. Тухайн хэрэгслүүдийг эмх цэгцтэй хураасан байсан. Түүний наад талд цэнхэр өнгийн уутанд дотор дээрх загаснууд байсан. Уутыг нээж загаснуудыг харахад урьдчилсан байдлаар ширхэг жижиг тул загасны төл, ширхэг зэвэг загас байсан. Тухайн загаснуудыг би өөрийн экологийн мэдлэг, мэргэжил дээр үндэслэн гаднах шинж тэмдгээр таньсан. Тэгээд энэ тул загасны төл байна энийг хэн барьсан бэ гэж асуух******* нь "бид Хөвсгөл аймгийн Даян дээрхийн агуу ороод буцаж явахдаа нутгийн зүс мэдэх ахаар газарчлуулаад загастай газар очсон. Тэгээд загсаа барьж байгаад 5 загас барьсан" гэхээр нь би тулны төлийг яагаад тавиагүй юм бэ гэсэн чинь******* "нөгөө нутгийн ах мөсөн дээр тавьсан загас нүд нь сохорсон байдаг юмаа сохор загас усанд тавиад дэмий байдаг юмаа гэж хэлэхээр нь авсан" гэж хэлсэн. Тэгээд тэд нар орой явахаар болоод******* загаснуудаа машинд цуглуулж хийсэн. Тухайн үед загасыг яг хэн барьсан зүйл бол хэн нь ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн3 дахь тал/,

 

Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн5 дахь тал/,

 

Байгаль Орчин аялал жуулчлалын газрын 2023 оны дугаар сарын7-ны өдрийн 2023/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн6-47 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны дугаар сарын7-ны өдрийн: “...Тоёота ланд круйзер 200 маркийн улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн суудлын автомашин, хар өнгийн ууттай мөс цоолдог өрөмш, Abu Garcia нэртэй загас барих зориулалт бүхий хэрэгслүүд хийсэн хайрцагтай сав 2ш, хөх өнгийн Тонар нэртэй ууттай мөс цоолдог өрөмш, мөс цоолдог өрөмний ирш, Cheese set гэх бичиглэлтэй саванд хийсэн загасны уургаш, мөс цоолдог өрөмний ирш, Cheese set гэх бичиглэлтэй саванд хийсэн уургаш, олс ороох зориулалт бүхий дамар 6ш, бор өнгийн болон хар өнгийн гэртэй бахь 2ш, духны гэрэлш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны дугаар сарын3-ны өдрийн байдлаар 90,660,000 (Ерэн сая зургаан зуун жаран мянга) төгрөг байна.”  гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 237 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн28-129 дэх тал/,

 

 “Дамно” ХХК-ийн “Тоёота ланд круйзер 200, арлын дугаар , орж ирсэн он 2011, улсын дугаар, өнгө цайвар цэнхэр, үйлдвэрлэгдсэн он 2011, үнэлгээ 67,260,000 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн75-177 дахь тал/,

 

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай улсын байцаагчийн акт /1 дэх хавтаст хэргийн 207-208 дахь тал/,

 

Дархан-уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын-ны өдрийн 01 дугаартай “ ” ХХК-ийн улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /2 дахь хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

 

Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын-ны өдрийн ЕГ0325/2243 дугаартай “Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн загас нь дэх хавтаст хэргийн 8 дахь талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд 5 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан загастай гаднах болон бусад шинж чанараараа тохирох эсэхийн тодорхойлох боломжгүй. Гэрэл зургийн үзүүлэлтээс загасны их биеийн уртаас бусад хэмжээсийг харьцуулах боломжгүй байна. Шинжлэгдсэн загасыг монгол орны загасны лавлах, Монгол орны загас таних бичигтэй харьцуулалт хийхэд Хулд овог-Salminide, Тул-Hucho Gunher-ийн төрлийн Тул-Hucho taimen (PaLlas,773) зүйлийн загас байна. Загасны нас нь модны жилийн цагаригтай адил хайрс, хулхин чулуу, заламгайн хавтас дээр жилд нэг цагариг үүсэж нэг нас нэмэгдэх ба цагариг хооронд улирлын өсөлтийг илтгэх бүдэг цагариг (склерит) үүсээгүй нь нас хүрээгүй байгааг илтгэж байна. Шинжилгээнд Хулд овог-Salminide, Тул-Hucho Gunher төрлийн Тул-Hucho taimen нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын дүгээр хавсралт Ховор амьтны жагсаалтад багтсан болно.” гэх шинжээчийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн07-115 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинж нь “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн...” үйлдлээр илэрдэг.

Хулд овог-Salmonidea, Тул-Hucho Gunher-ын төрлийн тул-Hucho taimen зүйлийн ширхэг төл загас нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын-ний өдрийн 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн бүлэглэн ховор амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн үйлдэл, түүний улмаас байгаль орчинд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуульд “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.”,

“гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”

“Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө хоорондын үүрэг оролцоог хэлэлцэн тохироогүй ч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг ба энэ нь гэмт хэрэгт хамтран оролцох ердийн хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******, *******,*******нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн бүлэглэн ховор амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******,*******,*******нар нь аялах, загасчлах зорилгоор багаж хэрэгслээ бэлтгэж хотоос Хөвсгөл аймаг руу зорчиж, загас барих зөвшөөрөл авч Эгийн голд загасчлан ширхэг Зэвэг загас барьсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******,*******нар нь тул загас бариагүй, хажууд загасчилж байсан цагаан машинтай ахын барьсан загасыг*******машиндаа хийсэн байсныг цагдаа зогсооход л мэдсэн гэх агуулгаар мэдүүлж байгаа боловч мэдүүлэг өгөгч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, шинжээч худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч ****** , *******,*******нар нь ховор амьтны жагсаалтад багтсан Хулд овог-Salmonidea, Тул-Hucho Gunher-ын төрлийн тул-Hucho taimen зүйлийн ширхэг төл загасны хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 295,400 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь “ ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд зүйлийг зөөж тээвэрлэхийн тулд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******,*******,*******нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 20 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 67,000,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгож, хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах саналыг тус тус гаргаж байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчын өмгөөлөгч С.Батцэрэн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудлаар маргаагүй явсан. Өмгөөлөгчийн дүгнэлт нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг үгүйсгэхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар торгох ялын хамгийн бага хэмжээг оногдуулах саналтай байна. Прокурорын битүүмжилсэн тээврийн хэрэгсэл бол шүүгдэгч нарын өмчлөлийнх биш болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хохирол төлөхөд зарцуулна гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан 295,400 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн учраас Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага зорилго биелэгдсэн. Тиймээс тухайн хөрөнгийг улсын орлого болгохоос чөлөөлөх саналтай байна. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заасан. Заавал хэрэглэх зохицуулалт биш учраас чөлөөлөх саналыг гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч *******,*******нарын өмгөөлөгч Г.Бадамханд дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд хувийн байдлыг нь харгалзан үзэж торгох ял оногдуулах саналыг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналыг үндэслэл муутай гэж дүгнэж байна. Хохирлыг00 хувь төлсөн байдаг. Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хохирол төлүүлэх зорилгоор хэрэглэдэг. Хохирол төлбөрийг төлсөн байгаа учраас Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар заавал гаргуулах шаардлагагүй байна. Хэргийн байдлыг харахад ч гэсэн миний үйлчлүүлэгч нарт дэндүү их хохирол үүсэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч *******,*******нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт дүгнэлтдээ: “...Битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд хөрөнгө орлогыг зорилгоор хураан авдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах, хураан авах, устгах гэж зохицуулсан. Үүнд улсын орлого болгох гэсэн нэр томьёо байхгүй. Өмнөх 2002 оны Эрүүгийн хуульд заавал хураан авах зохицуулалт байсан. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуульд дээрх зорилгоор хураан авах эсэхийг шийдвэрлэхээр тогтоосон. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүхээс тээвэрлэсэн гэж дүгнэдэг. Улсын орлого болгох зохицуулалт хуульд байхгүй нэр томьёо юм. Тээврийн хэрэгслийн үнэ нь өөрөө хохирлоосоо илүү даваад явчихсан. Албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч *******,*******нар урьд ял шийтгүүлж байгаагүй,  шүүгдэгч*******нь урьд удаа ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна.

Шүүгдэгч ****** , *******,*******нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч*******, *******,*******нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар тус бүр 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 сая төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг тул загасыг устгаж, цэнхэр өнгийн цаасан ууттай см урттай0 грамм жинтэй хөлдөөсөн хар өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, хөх өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, “Chess set” гэх бичиглэлтэй саванд хийсэн ширхэг загасны уурга, хар хайрцаг дотор бор өнгийн болон хар өнгийн гэртэй бахь 2 ширхэг, ширхэг духны гэрэл, бусад загасны хэрэгсэлтэй хар өнгийн сав зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, 2024 оны 01 дүгээр сарын-ны өдрийн 01 дугаартай “ ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн, 2, дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн, дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн, 2, дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******  ургийн овогт************** ,******* ургийн овогт************** , ургийн овогт нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн бүлэглэн ховор амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, *******,*******нарыг тус бүр 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, *******,*******нарт оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 сая төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, *******,*******нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн дэх хэсгийн.4,.7,.8,.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******, *******,*******нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ширхэг тул загасыг устгаж, цэнхэр өнгийн цаасан ууттай см урттай0 грамм жинтэй хөлдөөсөн хар өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, хөх өнгийн ууттай мөс цоолдог өрөм, түүний дагалдах хэрэгсэл, “Chess set” гэх бичиглэлтэй саванд хийсэн ширхэг загасны уурга, хар хайрцаг дотор бор өнгийн болон хар өнгийн гэртэй бахь 2 ширхэг, ширхэг духны гэрэл, бусад загасны хэрэгсэлтэй хар өнгийн сав зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, 2024 оны 01 дүгээр сарын-ны өдрийн 01 дугаартай “ ” ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, *******,*******нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                                             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР