| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0195/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/242 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/242
2025 05 12 2025/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0195/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000700265 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4/1 дүгээр байрны гадна хохирогч ******* олон нийтийн сүлжээнд тавьсан зарын дагуу уулзаж өдөрт нь буцааж өгөх бодит боломжтой эсэхийг лавтай сайн мэдэхгүй атлаа “зээлээ хаагаад нэмж зээл аваад өдөрт нь буцаагаад өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өдрийн 1,400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны ***** дугаарын дансаар шилжүүлэн авсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,
Иргэн ******* бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 8/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар “зээл чөлөөлнө” гэсэн утгатай зар оруулсан юм. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим гэх эмэгтэй ***** дугаарын утсаар надтай холбогдоод “надад зээл хаагаад өгөөч, би буцаагаад тэр дор нь зээл гаргачихна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Дархан сумын 9 дүгээр багт байрлах 4/1 дүгээр байрны гадна уулзахаар болсон. Тухайн үед гэх эмэгтэй надаас 1,400,000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд миний банкны ***** дугаарын данс руу 380,000 төгрөг шилжүүлээд “та энэ мөнгө дээр 1,400,000 төгрөг нэмээд зээл хаах гэж байгаа данс руу шилжүүлээд өг” гэж хэлэхээр нь би “би чамд өгч байгаа юм чинь чиний данс руу шилжүүлнэ” гэж хэлээд 1,780,000 төгрөгийг Зоригтын Энхжаргал гэх хүний банкны ***** дугаарын данс руу шилжүүлсэн юм. Ингээд бид хоёр хамт зогсож байхад нь “зээлээ хаачихлаа одоо удахгүй би нэмээд зээл авна” гэж хэлсэн. Ингээд би ын хамт гэрт нь очиж 2024 оны 12 дугаар сарын 18-ны орой 21 цаг хүртэл зээл нь буцаж орж ирэхийг хүлээсэн бөгөөд зээл болохгүй байна гэж хэлэхээр нь би за тэгвэл маргааш өглөө эрт миний данс руу 1,540,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээд гэрээс нь гараад явсан. ...би хүнд залилуулсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргачихсан байгаа гэж хэлээд миний мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа... Би гэх хүнд зээлсэн мөнгийг өдрийн 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн бөгөөд одоогоор надад ямар мөнгө өгөөгүй байна... Тухайн гэх эмэгтэй нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээл авахдаа надад өөрийнхөө нэрээр зээл авсан нь үнэн гэсэн утгатай бичиг хийж өгөөд газар өмчлөх ***** дугаартай гэрчилгээ, ***** дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ тус тус өгсөн... Би гэх эмэгтэйг харвал танина. Тухайн гэх эмэгтэй нь 150-155 см орчим өндөр нуруутай бор царайтай байсан бөгөөд надад өгсөн газар өмчлөх гэрчилгээн дээр 1970 онд төрсөн гэсэн байсан ч нэлээд залуухан 30-35 орчим насны харагдаж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-16/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би хамгийн сүүлд *******тай 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзсан бөгөөд үүнээс хойш надтай дахиж уулзаагүй. ...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл Төв аймгийн Заамар суманд байрлах алтны уурхайд тогооч ажил хийж байгаад буцаж ирээд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буцаж Төв аймгийн Заамар сум руу ажил руугаа явсан юм. Харин ******* нь нөхөр бид хоёртой хамт амьдардаг бөгөөд манай гэрт байсан газар өмчлөх улсын бүртгэлийн 2 ширхэг гэрчилгээг авч яваад өөр хүнд барьцаанд тавиад зээл авсан талаар мэдсэн. Одоо *******ыг хаана байгаа талаар мэдэхгүй байгаа бөгөөд гэр, орондоо ирэхгүй гадуур хоноод явж байгаа байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн , тоотод гэртээ байхад миний telegram хаяг руу “Аarоn ажил” гэх нэртэй хаяг “цахимаар ажил хийх үү өдөр өдөрт нь цалин өгнө” гэсэн утгатай мессеж бичихээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө М банкны ***** дугаарын дансыг өгсөн юм. Ингээд миний М банкны дансанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нэлээд хэдэн төгрөг миний данс руу орсон болохоор би дараагийн данс руу нь шилжүүлсэн. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний М банкны ***** тоот данс руу банкны ***** дугаарын данснаас 1,780,000 мянган төгрөг Энхжаргал гэсэн утгатай шилжүүлсэн болохоор нь би уг гүйлгээг гэх банкны ***** дугаарын данс руу 2192 гэсэн утгатай шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-21/,
гэх нэрээр *******ын бичсэн газрын гэрчилгээ барьцаалж зээл хүссэн өргөдөл /хавтаст хэргийн 30/,
Төв аймгийн Сайхан сум 3 дугаар баг, Номгон, Ш тоот 2292 м/кв газрыг иргэн д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн талаарх 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 32/,
Сэлэнгэ аймгийн Заамар сум, тоот 346 м/кв газрыг иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн талаарх 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ***** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 31/,
эзэмшлийн банкны ***** дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 34/,
*******ын эзэмшлийн банкны ***** дугаарын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 53-59/,
“М банк” ХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04/2443 дугаартай албан тоот /хх-н 61 дүгээр тал/,
эзэмшлийн М банкны ***** дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 62-64/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь бусдаас зээл авахдаа уг зээлийг буцаан төлөх бодит боломж байгаа эсэхийг лавтай сайн мэдээгүй, авсан зээлээ бусдад шилжүүлээд “телеграм” гэх олон нийтийн сүлжээгээр ашиг орлого олон буцааж өгөх талаар хэлэлгүйгээр “зээлээ хаагаад нэмж зээл аваад өдөрт нь буцаагаад өгнө” гэж худал хэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1,400,000 төгрөг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаатай үйлдээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирол төлбөр барагдуулахаар завсарлага авсан боловч хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 1400,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын тоотод оршин суух Боржигин Дорги овогт Зүгээрбайгийн Мөнхдэлгэр /РД:ТБ81071879, утас:99398448/-д олгохоор шийдвэрлэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хэдийгээр залилах гэмт хэрэг үйлдсэн боловч өөрөө бусдад залилуулан хохирсон зэргийг харгалзан хамгийн хөнгөн төрлийн ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 750,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1400,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын тоотод оршин суух -т олгосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД