2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/779

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,                

улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б*******н овогт Ч**********ы Б*********д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410038022010 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, 2**2 оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, Ө******* аймагт Шивээ хүрэн терминалд чингэлэг өргөгчийн ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Морингийн ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б*********н овогт Ч*********ы Б******** /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь "2024 оны 08 'дугаар сарын 27-ны өдөр Б.Ө**********н эзэмшлийн **-** *** улсын дугаартай "************* загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны Иргэний нисэхийн ерөнхий газрын замын урд талын автобусны буудал дээр зорчигч буулган зогсож байсан Зорчигч тээвэр-4 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эд хөрөнгө болох 15-086 дугаартай ******* ******** маркийн автобусны арын гэрлийг гараараа санаатай цохиж хагалан, бага хэмжээнээс дээш буюу 630,000 төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэгт

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ч.Жы өгсөн:

“...Би Зорчигч тээврийн *** дүгээр баазын ******* гараж дугаартай **** *** улсын дугаартай автобусны жолооч ажилтай. Уг газартаа 3 сарын хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өдрийн 13 цагаас шөнийн 23 цаг хүртэл ажилладаг цагийн хуваарьтай. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 52 минут орчимд ажил үүргээ гүйцэтгэж байхад буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Иргэний нисэхийн ерөнхий газрын замын урд талын автобусны буудал дээр зорчигч буулгаж байх үед **-** *** улсын дугаартай ******* **** ***** ***т загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч нь цонхоороо гараа гаргаж миний хариуцдаг автобусны жолооч талын хойд гэрлийг зориуд санаатайгаар цохиж хагалчхаад зугтаачихсан. Би тухайн Т***** Г***** М**** Б*** загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг танихгүй. Өмнө нь харж ч байгаагүй. Яагаад ийм үйлдэх гаргасан талаар ойлгож мэдэх зүйл алга. Миний хариуцсан **-*** гараж дугаартай автобусны жолоочийн талын буюу зүүн гар талын хойд гэрлийг **-** *** улсын дугаартай Т****Г****М*****Б***** загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч нь цонхоороо гараа гаргаж байгаад явдал дундаа цохиж эвдсэн. Тэгээд тэр дороо зогсохгүйгээр яваад өгсөн. Надад нийт 850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эндээс миний хариуцдаг **-*** гараж дугаартай автобусны гэрэл нь 650,000 төгрөгийн үнэтэй, харин энэ » асуудлаас болж миний хариуцсан автобусны хойд гэрэл эвдэрч, бүрэн бус тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй учраас 2024 оны 08 дугаар 28-ны өдрийн ажилдаа гарч чадаагүй. Тухайн алдсан өдрийн цалин болох 200,000 төгрөгийн хохирол учирсан. Надад миний хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Надад мэргэшсэн жолоочийн даатгал байгаа. Гэхдээ тухайн даатгал нь зөвхөн зам тээврийн ослын хохирлыг л төлж өгдөг, ийм асуудлын хохирлыг төлж өгдөггүй гэж байсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ч.Жы дахин өгсөн: “...Би бүх хохирлыг төлж барагдуулсан. Би ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн хүнтэй уулзаж ярилцсан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр миний бүх хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х*********н өгсөн: “...Би зорчигч тээвэр-*** Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хууль, гэрээ хариуцсан ажилтнаар 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай байгууллага нь нийтийн тээврийн болон сургуулийн автобусны үйлчилгээ явуулдаг. Гэтэл манай байгууллагын өмч болох **-** *** улсын дугаартай автобусны хойд гэрэл нь хагарсан, цагдаагийн байгууллагаас албан бичиг хүргүүлэх тухай хүсэлт ирсэн байсан. Тэгээд л энэ асуудлын тухай мэдсэн бөгөөд би өөрөө энэ байгууллагын хуульч учир энэ асуудалд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа юм. Энэ асуудал нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болсон асуудал гэж байсан. Манай **-*** улсын дугаартай ****** ******** маркийн автобусны хууль ёсны эзэмшигч нь манай Зорчигч тээвэр-* байгууллага. Орон нутгийн өмчит тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ тухайн автобусыг тухайн өдрийн графикийн дагуу жолоодож байгаа нийтийн тээврийн жолооч нь эд хөрөнгөтэй холбоотой эвдрэл гэмтлийг бүрэн хариуцдаг. Энэ байгууллагын өмч болох 15-086 улсын дугаартай ****** ******* маркийн тээврийн хэрэгслийг Ч.Ж гэж хүн унаж байсан. Манай **-*** дугаарын автобусны хойд гэрэл хагарсан байсныг янзлуулаад засчихсан байсан. Нийт 650,000 төгрөгийн хохирол үүссэн гэж байсан. Манай байгууллагын хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Б.Ө************* өгсөн:

“...Би 2003 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод Б, Н*******г нарын ууган охин болж төрсөн. 2005 оноос 2008 оны хавар хүртэл цэцэрлэгт явж байгаад 2008 оны намар нь ******* дүүргийн ерөнхий боловсролын ** дугаар сургуульд элсэн суралцсан. Тэгээд 20** оны ** дугаар сард уг сургуулиа амжилттайгаар бүрэн дунд боловсролыг эзэмшиж төгссөн бөгөөд төгссөнийхөө дараа буюу 20** оны 09 дүгээр сард Ш***** сургуулийн машин электрон системийн инженерийн ангид элсэн ороод одоог хүртэл суралцаж байгаа. Одоогоор аав Б**********, ээж Н***********, дүү нар болох Ц******, А*********, А****д гээд 3 дүүгийн хамт, мөн найз залуу болох Ч******ы Б********** хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С*************н *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг. Би 20** оны ** дугаар сарын **-ны өдөр сургууль дээрээ хичээлтэй байсан. Өглөө ** цаг ** минутаас оройны 16 цаг 10 минут хүртэл тасралтгүй 4 пар хичээл орсон. Тэгээд хичээлээ тараад шууд гэртээ буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, сонсголонгийн 17 дугаар гудамжны 633 тоотод ирсэн. Тэгээд гэртээ ирчхээд би гэрээсээ гараагүй. **-** *** улсын дугаартай ************ маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Би 2022 оны 11 сарын үед уг автомашинаа худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг надаас гадна манай аав болон манай найз залуу болох Б нар унаж хэрэглэдэг. Би тухайн өдөр хичээлтэй, сургууль дээрээ байсан тул яг хэн унаж байсан талаар мэдэхгүй байна. Манай найз залуу унасан байх гэж бодож байна. Надад миний машиныг унахдаа дандаа хэлээд байх шаардлага байдаггүй болохоор заримдаа зүгээр унаад гарчихдаг. Манай найз залууг Чы Б гэдэг бөгөөд 2002 оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн. Бид хоёр 2020 оноос хойш үерхэж байгаа бөгөөд манай найз залуу 2020 онд Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийг төгссөн, тэгээд мөн *****************  коллежид машинист мэргэжлээр төгсөөд 2021 онд цэрэгт яваад 2022 онд ирээд хэсэг хувиараа ажил хийж байгаад 2024 оны 08 дугаар сараас эхлэн Шивээ хүрэн терминал дээр камерын оператор хийдэг. Би Б**************** хаана, хэнтэй, юу хийж байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр нь яг ажлаасаа хотод ирчхээд амарж байсан үе нь учир яг юу хийж байсан талаар нь би тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            -“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ 2024 оны 8 дугаар сарын 30-ны №1416 /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

            -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

            -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Б нь "2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Б.Ө***************н эзэмшлийн ***************** улсын дугаартай "**************** загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ *********** дүүргийн **** дүгээр хорооны Иргэний нисэхийн ерөнхий газрын замын урд талын автобусны буудал дээр зорчигч буулган зогсож байсан ****************************************** эд хөрөнгө болох ********** дугаартай ******************* маркийн автобусны арын гэрлийг гараараа санаатай цохиж хагалан, бага хэмжээнээс дээш буюу 630,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.Б***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд зүйлийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Ч.Б нь "2024 оны 08 'дугаар сарын 27-ны өдөр Б.Ө***************н эзэмшлийн **************** улсын дугаартай "******************* загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ ************** дүүргийн ** дүгээр хорооны Иргэний нисэхийн ерөнхий газрын замын урд талын автобусны буудал дээр зорчигч буулган зогсож байсан ************************************** газрын эд хөрөнгө болох **************** дугаартай ********************* маркийн автобусны арын гэрлийг гараараа санаатай цохиж хагалан, бага хэмжээнээс дээш буюу 630,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Ч.Ж******************ы өгсөн:

“...Би ************************** дүгээр баазын *************** гараж дугаартай **** *** улсын дугаартай автобусны жолооч ажилтай. Уг газартаа 3 сарын хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өдрийн 13 цагаас шөнийн 23 цаг хүртэл ажилладаг цагийн хуваарьтай. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 52 минут орчимд ажил үүргээ гүйцэтгэж байхад буюу *************** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Иргэний нисэхийн ерөнхий газрын замын урд талын автобусны буудал дээр зорчигч буулгаж байх үед ***************** улсын дугаартай ************ ************************** загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч нь цонхоороо гараа гаргаж миний хариуцдаг автобусны жолооч талын хойд гэрлийг зориуд санаатайгаар цохиж хагалчхаад зугтаачихсан. Би тухайн ************* ******** ************* загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг танихгүй. Өмнө нь харж ч байгаагүй. Яагаад ийм үйлдэх гаргасан талаар ойлгож мэдэх зүйл алга. Миний хариуцсан ************ гараж дугаартай автобусны жолоочийн талын буюу зүүн гар талын хойд гэрлийг **************** улсын дугаартай ******************** *** загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч нь цонхоороо гараа гаргаж байгаад явдал дундаа цохиж эвдсэн. Тэгээд тэр дороо зогсохгүйгээр яваад өгсөн. Надад нийт 850,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эндээс миний хариуцдаг ************** гараж дугаартай автобусны гэрэл нь 650,000 төгрөгийн үнэтэй, харин энэ » асуудлаас болж миний хариуцсан автобусны хойд гэрэл эвдэрч, бүрэн бус тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй учраас 2024 оны 08 дугаар 28-ны өдрийн ажилдаа гарч чадаагүй. Тухайн алдсан өдрийн цалин болох 200,000 төгрөгийн хохирол учирсан. Надад миний хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Надад мэргэшсэн жолоочийн даатгал байгаа. Гэхдээ тухайн даатгал нь зөвхөн зам тээврийн ослын хохирлыг л төлж өгдөг, ийм асуудлын хохирлыг төлж өгдөггүй гэж байсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ч.Ж***************ы дахин өгсөн: “...Би бүх хохирлыг төлж барагдуулсан. Би ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн хүнтэй уулзаж ярилцсан. Харилцан тохиролцсоны үндсэн дээр миний бүх хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х*********************н өгсөн: “...Би *********************** Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хууль, гэрээ хариуцсан ажилтнаар 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай байгууллага нь нийтийн тээврийн болон сургуулийн автобусны үйлчилгээ явуулдаг. Гэтэл манай байгууллагын өмч болох ******************* улсын дугаартай автобусны хойд гэрэл нь хагарсан, цагдаагийн байгууллагаас албан бичиг хүргүүлэх тухай хүсэлт ирсэн байсан. Тэгээд л энэ асуудлын тухай мэдсэн бөгөөд би өөрөө энэ байгууллагын хуульч учир энэ асуудалд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа юм. Энэ асуудал нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болсон асуудал гэж байсан. Манай ************** улсын дугаартай ********************** маркийн автобусны хууль ёсны эзэмшигч нь манай **************** байгууллага. Орон нутгийн өмчит тээврийн хэрэгсэл байгаа юм. Гэхдээ тухайн автобусыг тухайн өдрийн графикийн дагуу жолоодож байгаа нийтийн тээврийн жолооч нь эд хөрөнгөтэй холбоотой эвдрэл гэмтлийг бүрэн хариуцдаг. Энэ байгууллагын өмч болох ********* улсын дугаартай ********************** маркийн тээврийн хэрэгслийг Ч.Ж гэж хүн унаж байсан. Манай *********** дугаарын автобусны хойд гэрэл хагарсан байсныг янзлуулаад засчихсан байсан. Нийт 650,0 төгрөгийн хохирол үүссэн гэж байсан. Манай байгууллагын хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Б.Ө*************** өгсөн:

“...Би 2003 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод ************************* нарын ууган охин болж төрсөн. 2*** оноос 2*** оны хавар хүртэл цэцэрлэгт явж байгаад 2*** оны намар нь ****** дүүргийн ерөнхий боловсролын ** дугаар сургуульд элсэн суралцсан. Тэгээд 20** оны 05 дугаар сард уг сургуулиа амжилттайгаар бүрэн дунд боловсролыг эзэмшиж төгссөн бөгөөд төгссөнийхөө дараа буюу 2021 оны 09 дүгээр сард Ш**** сургуулийн машин электрон системийн инженерийн ангид элсэн ороод одоог хүртэл суралцаж байгаа. Одоогоор аав Б**********, ээж Н*********, дүү нар болох Ц*****, А**********, А******* гээд 3 дүүгийн хамт, мөн найз залуу болох Ч*****ы Б*********** хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Сонсголонгийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг. Би 20** оны ** дугаар сарын **-ны өдөр сургууль дээрээ хичээлтэй байсан. Өглөө ** цаг ** минутаас оройны 16 цаг 10 минут хүртэл тасралтгүй 4 пар хичээл орсон. Тэгээд хичээлээ тараад шууд гэртээ буюу ****** дүүргийн ** дугаар хороо, сонсголонгийн

** дугаар гудамжны *** тоотод ирсэн. Тэгээд гэртээ ирчхээд би гэрээсээ гараагүй. *********** улсын дугаартай *********** маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Би 20** оны ** сарын үед уг автомашинаа худалдан авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийг надаас гадна манай аав болон манай найз залуу болох Б нар унаж хэрэглэдэг. Би тухайн өдөр хичээлтэй, сургууль дээрээ байсан тул яг хэн унаж байсан талаар мэдэхгүй байна. Манай найз залуу унасан байх гэж бодож байна. Надад миний машиныг унахдаа дандаа хэлээд байх шаардлага байдаггүй болохоор заримдаа зүгээр унаад гарчихдаг. Манай найз залууг Чы Б гэдэг бөгөөд ******** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн. Бид хоёр 2020 оноос хойш үерхэж байгаа бөгөөд манай найз залуу 2020 онд ******* дүүргийн **** дүгээр сургуулийг төгссөн, тэгээд мөн ************* коллежид машинист мэргэжлээр төгсөөд ***** онд цэрэгт яваад ***** онд ирээд хэсэг хувиараа ажил хийж байгаад ******** оны 08 дугаар сараас эхлэн Шивээ хүрэн терминал дээр камерын оператор хийдэг. Би Б********* хаана, хэнтэй, юу хийж байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр нь яг ажлаасаа хотод ирчхээд амарж байсан үе нь учир яг юу хийж байсан талаар нь би тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

            -“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ 2024 оны 8 дугаар сарын 30-ны №1416 /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Иймд ******** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б****д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

          Хохирлын талаар

 

 Хавтаст хэрэгт авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээ 2024 оны 8 дугаар сарын 30-ны №1416 /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ баримтаар 650,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогч Ч.Ж*************ы “...би хохирлоо барагдуулж авсан, санал гомдолгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 33 дугаар хуудаст авагдсан байна. Иймд шүүгдэгч Ч.Б***********г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Шүүгдэгч Ч.Б*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэх саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б***********д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б********н овогт Ч**********ы Б***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б************ 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б*************д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б***************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ